Бичлэгийн тоо 497

Ж. К. Ролинг

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ

Роман

ГАРЧИГ

Бvлэг 1

ТЄРСЄН ЄДРЄЄС МУУ ЮМ АЛГА

Бvлэг 2

ДОББИ АЮУЛЫН ТУХАЙ АНХААРУУЛАВ

Бvлэг 3

<<YYР>>

Бvлэг 4

<<ФЛОРИШ БЛОТТС>> ДЭЛГYYР

Бvлэг 5

ШАЖИГНУУР УД

Бvлэг 6

АЛТАН ХОНГИОТ ТУГ YС

Бvлэг 7

ЭРЛИЙЗ БА НУУЦЛАГ ДУУ

Бvлэг 8

YХЛИЙН ОЙН БАЯР

Бvлэг 9

ХАНАН ДЭЭРХ БИЧИГ

Бvлэг 10

ГАЛЗУУРСАН БЄМБЄГ

Бvлэг 11

ХАЛЗ ТУЛААНЫ КЛУБ

Бvлэг 12

ХУВИРГАХ УУСАЛМАЛ

Бvлэг 13

ШИДЭТ ЄДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

Бvлэг 14

КОРНЕЛИУС ФАЖ

Бvлэг 15

АРАГОГ ААЛЗ

Бvлэг 16

НУУЦ ЄРЄЄ

Бvлэг 17

СЛИЗЕРИНИЙ YЕ ЗАЛГАМЖЛАГЧ

Бvлэг 18

ДОББИЙН ХYРТСЭН ШАГНАЛ

ТЄРСЄН ЄДРЄЄС МУУ ЮМ АЛГА
 

Улаан модон гудамжны дєрєвдvгээр байшинд єглєєний цайны vеэр бас хэрvvл шуугиан дэгджээ, Єглєє эрт зээгийнхээ єрєєнєєс гарах уульны чанга гуугчих чимээнээр ноён Дурсль сэрсэн аж.

 

- Долоо хоногт гурван удаа! Тvvнийгээ захирч чадахгvй юм бол хурдхан гаргаж хая гэж ширээний голд суух vедээ зандран хэлэв,

 

- Ууль торонд байхдаа уйдах юмаа. Дураараа байдаг шувуу шvv дээ. Yгvй ядахдаа шєнє гаргаж байхгvй бол гэж Харри дандаа тайлбарладаг байлаа.

 

- Тэгвэл би хувиа бодсон хэрэг болж байна уу? Ууль шєнийн цагаар чухам яадгийг мэдэхгvй гэж бодоо юу?

Вернон ах нь эхнэрээ харснаа єндєг наалдсан сахлаа арчив. Харри бас л эсэргvvцэх санаатай амаа нээсэн авч vеэл Дадли нь:

 

- Гахайн утсан мах аль! гэлээ.

 

- Yр минь, хайруулын тавагнаас авчих. Тэнд зєндєє бий. Одоохондоо олдож байгаа дээр нь сайн идэж ав. Сургуулийн хоолыг хоол гэх арга алга! гэж Петунья эгч хэлээд уярсандаа нулимс мэлтрvvлж байв.

 

- Петунья, дэмий юм яриад л. Би энэ сайхан сургуульд огт єлсєж vзээгvй юм даг. Хvvгээ ч цатгалан байгаа гэж бодож байна хэмээн Вернон ах дургvйцэн хэллээ.

Дадли хоол хvнсээр дутагдаагvй нь хартал илт. Харвин нь сандал шvргэхээр бvдvvн болчихсон юм чинь.

 

- Надад хайруулын таваг аваад аль! гэж Харрид тушаав.

 

- Шидэт vгээ мартчихжээ дээ гэж Харри тvvнд санууллаа,

Энэхvv жирийн vг тэдний гэр бvлийнхэнд бух уурлуулдаг улаан даавуу

 

шиг нєлєєлжээ. Дадли дуу алдаад сандал дээрээсээ тvжигнэн унав. Хатагтай Дурсль хашгирах гэснээ болиод алгаараа амаа дарлаа. Харин ноён Дурсль сандлаасаа vсрэн босоход санчигны нь хєх судас гvрэлзэж харагдана.

 

- Би тvvнийг <<ажаамуу>> гэдэг эелдэг vгийг мартчихжээ гэж л хэлэх гэсэн юм хэмээн Харри єєрийгєє яаран зєвтгєв.

 

- Манай гэрт <<ш>> vсгээр эхэлсэн ямар ч vг хэлж болохгvй гэдгийг чамд би хичнээн удаа хэлэх хэрэгтэй болж байна. Бас хvvг маань сургах санаатай шvv! гэж Вернон ах шvлсээ vсчvvлэн, ширээ шаан хорсолтой хэллээ.

 

- Би ердєє л...

 

- Би энэ дээвэр дор байхдаа чиний тэр заваан юмыг чинь тэвчихгvй!

Харри нагац ахынхаа баргар хvрэн царай, шалан дээрээс хvvгээ босгох

 

санаатай амьсгаадан ноцолдож Петунья эгчийнхээ цонхигор царай харлаа. Тэгээд:

 

- За... за гэж толгой дохив.

Вернон ах сандалдаа суугаад уурласан хирс шиг амьсгаадан байхдаа жижигхэн нvдээрээ Харриг нэвт єрємдєхийг хvсэх мэт харагдана. Yнэндээ бол Харри бусадтай адилгvй ер бусын хvvхэд байлаа. Харри Поттер бол ид шидтэн шvv дээ. Тэрбээр шидтэнгvvдийн хэлээр <<бодон>> гэгдэх ид шидтэнгvvдийн

 

 

<<Хогвартс>> сургуулийн нэгдvгээр дамжааг дvvргээд, амралтаараа гэртээ ирээд байгаа нь энэ. Тvvнийг ирэхэд Дурслийхэн баярлаагvй хэдий ч энэ гэрт байхдаа Харрийн vзсэн зvйлтэй харьцуулахад юу ч биш байхгvй юу.

 

Харри сургууль, шилтгээн, нууц хонгил, хий vзэгдэл, хичээл ном, багш нараа (гэхдээ шидэт уусмалын хичээл заадаг Снеггийг биш шvv) бас их танхимд нийтээрээ иддэг хоол ундаа санаж байлаа. Шилтгээний хамгийн дээр байдаг унтлагын дугуй єрєєн дахь дєрвєн хєлтэй ор нь хичнээн сайхан гээч. Уульнууд шуудан зєєгєєд л бас Хориотой ойн цоорхойд сайхан сэтгэлтэй ойн сахиул Хагрид суудаг юм. Ялангуяа шидтэнгvvдийн тоглох дуртай квиддичээ бvр ч их vгvйлж байв. Єндєр модон дээрх зургаан цагариг хєєрєгч дєрвєн бємбєг шvvр унасан арван дєрвєн тоглогч.

Вернон ах нь зээгээ гэртээ авчраад хамгийн тvрvvнд сурах бичиг, шидэт саваа, жанч, шинэ загварын <<Нисдэг лус-2000>> шvvр зэрэг шидэт зvйлvvдийг нь хураан авчээ. Энэ бvхнийг шатны хонгилд хийгээд цоожилчихсон аж. Зуны даалгавраа хийх эсэх нь Дурслийханд огт хамаагvй хэрэг. Гэтэл Харрийг бэлтгэл сургуулиа хийхгvй бол тэнхимийн шигшээгээс хєєх болно. Судсанд нь ид шидтэний дусал ч цус байхгvй жирийн хvмvvсийг шидтэнгvvд магл гэдэг нь тэдний хэлээр <<эгэл хvмvvс>> гэсэн vг юм. Бvгд биш ч гэлээ эгэл хvмvvсийн хувьд гэртээ шидтэн байлгах нь шившигт тооцогдоно. Ид шидийн ертєнцтэй ямар ч холбоогvй байхын тулд Вернон ах маань Букля уулийг хvртэл цоожтой байлгана.

Харри хvv Дурслийн гэр бvлд онцгой содон байлаа. Вернон ах нь болохоор єтгєн хар сахалтай хvзvv гэхээр юмгvй намбатай эр. Харин Петунья эгч нь морь шиг царайтай туранхай цонхигор бол улаан хацартай, цайвар цагаан царайтай Дадли болохоор торойтой тун ч тєстэй.

Харри бол жижигхэн туранхай, дугуй шилнийхээ цаанаас орчлон хорвоог гялалзсан ногоон нvдээрээ харна. Хєє шиг хар vс нь ямагт арзайж, духан дээрх цахилгаан шиг нарийхан сорви нь арван нэгэн жилийн тэртээ Харрийг Дурслийн гэрийн vvднээс олж авахад тохиолдсон эмгэнэлт явдлын гэрч болон хоцорчээ.

Тэгэхэд ердєє л ой хvрч байсан юм чинь vхлээс яаж мултарснаа огт санахгvй байх нь мэдээж.

Одоо болтол нэрээрээ бусад шидтэнгvvдийг сvрдvvлдэг агуу их хар шидтэн лорд Волан-де-Морт Харрийн гэр бvлийнхэнд хараал хийсэн билээ. Эцэг эх хоёр нь vрэгдсэн ч хараал жатга хvvд нєлєєлєєгvй юм. Духан дээрх тахир сорви л єнгєрсєн явдлыг сануулна. Хамгийн хачирхалтай нь энэ явдлын дараа харгис Волан-де-Мортын ид шидийн хvч нь яагаад ч юм барагдчихжээ. Ингээд л Харри маань цорын ганц хамаатан болох ээжийнхээ эгч тvvний нєхєр хоёрын гэрийн vvдэнд хvргэгдсэн юм даа. Тэдэнтэй хамт арван жил амьдрахдаа, эргэн тойронд нь заримдаа хачирхалтай зvйл болж байгааг огт ойлгодоггvй байв. Эцэг эхээ машины осолд амь vрэгдсэний дараа энэ сорви духан дээр чинь vлдсэн гэж нагац ахыгаа ярихад хэзээ ч эргэлзэж байсангvй.

Тэгтэл жилийн ємнє vнэнийг єгvvлсэн захидал <<Хогвартс>>-аас авсан билээ. Тэнд суралцахаар явж байхдаа гэнэтхэн алдартай хvн бvр сорвиор нь таньж байна гэдгийг мэдсэн юм.

Харин одоо зуны амралт болж ахиад л энэ гэрт шаварт хутгалдсан золбин нохой шиг аашлуулан сууж байна.

Єнєєдєр тєрсєн єдєр нь ч гэлээ хэн ч энэ тухай санасангvй. Тэд бялуу ч єгдєггvй юм чинь бэлэг сэлт горьдох хэрэггvй. Гэхдээ бvр мартана гэдэг...

3

Вернон ах учир битvvлэг ханиалган Харрийн гуниг бодлыг тасалдууллаа. Вернон ах нь:

- Єнєєдєр бидний хувьд чухал єдєр шvv дээ... гэжээ.

Харри санамсаргvй байснаа гайхлаа.

Тэгтэл:

- ...Яагаад гэвэл амьдралдаа хамгийн том гэрээ хийнэ гэж ноён Дурсль vргэлжлvvлжээ.

Харри ахиад л талхаа зажилж байв. Энэ гэрээ гэдэг нь тvvнийг бvр залхааж гvйцжээ. Сvvлийн хоёр долоо хоног зєвхєн vvний тухай л ярьцгаасан юм. Єнєє орой барилгын пvvсийн баян эзэнд зориулж зоог барих ажээ. Єрєм хийдэг хувийн vйлдвэрийн эзэн Вернон ах тvvнтэй ашигтай гэрээ хийх санаатай байгаа юм. Зочин эхнэртэйгээ хамт ирнэ.

 

- Єнєє орой яах ёстойгоо дахин нэг давтвал гэмгvй байхаа. За, яг найм гэхэд бvгд байраа эзэлсэн байх ёстой. Тэгээд Петунья чи... гэж Вернон ахыг хэлэхэд:

 

- Зочны єрєєнд. Миний vvрэг бол эрхэм зочдыг хvндэтгэн мэндлэх ёстой гэж Петунья эгч дэмжлээ.

 

- Сайн байна. Харин Дадлик?

 

- Би зочдод vvд нээж єгнє. Ноён Мейсон, хатагтай Мейсон та бvхэн хувцасаа єгнє vv! гэж хэлнэ гээд бvдvvн хvv инээмсэглэв.

 

- Ай даа! Тэд чамайг шууд л хайрлах болно! гэж Петунья эгч уулга алдлаа.

 

- Сайна байна. Дадлик гэж ноён Дурсль хvvгээ магтаад Харри руу хандан:

 

- Чи яах ёстой билээ? гэв.

 

- Єрєєнд огт байхгvй юм шиг чимээгvй сууна гэж Харри нэгэн хэмээр дуржигнууллаа.

 

- Нэг ч авиа гаргаж болохгvй шvv! Дараа нь би тэднийг зочдын єрєєнд дагуулж ороод Петуньяд танилцуулна. Тэгээд уух юм єгнє. Найм арван тав гэхэд...

 

- Би зочдыг хоолонд урина гэж Петунья эгч албархуу хэлэв.

 

- Тэгээд Дадлик...

 

- Та бvхэн хоолны єрєєнд орцгооно уу гэж байхгvй хvмvvсийн зvг тарган булцгар гараа сунган хэлснээ эцэг, эхээ бардамхан хараад:

 

- За ямар байна? гэлээ.

 

- Бяцхан vр минь, ёстой эр хvн! гэж нагац эгч нулимс гvйлгэнvvлэн бахархана.

 

- Харин чи? гэж Вернон ахыг ширvvн харан асуухад:

 

- Єрєєнд огт байхгvй юм шиг чимээгvй сууна гэж Харри давтлаа.

 

- Зvйтэй. Хоолны vеэр зочиддоо хvн бvр аятайхан vг хэлэх болно. Петунья юу бодож олсон бэ?

 

- Ноён Мейсон таныг гольф сайн тоглодог гэж Вернон маань ярьсан шvv! Хатагтай Мейсон та энэ гайхамшигтай пальтог хаанаас худалдаж авснаа хэлж болохсон болов уу?

 

- Маш сайн! Харин Дадлик?

 

- Єнгєрєгч долоо хоногт бид хичээл дээрээ <<Миний шvтээн>> гэдэг сэдвээр зохион бичлэг хийсэн юм. Би ноён Мейсон таны тухай бичсээн.

Энэ ч арай дэндлээ.

Петунья эгч хэт догдолсондоо болоод хvvгээ цээжиндээ наан уйлахад

 

Харри ширээн доогуур оров. Чимээгvй ч гэсэн инээж байгааг нь харчихвал балрана биз дээ.

 

- Харри чи?

 

4

 

- Харри ширээн доороос гарч инээхгvй байхыг хичээн:

 

- Єрєєндєє огт байхгvй юм шиг чимээгvй сууна гэж давтлаа.

 

- Яг зvйтэй. Мейсоныхонд би чиний тухай юу ч яриагvй шvv. Тэд vvнийг

 

мэдэх шаардлагагvй... Хоолны дараа Петунья тэднийг цай уулгахаар зочны єрєєнд урих vеэр би єрємнийхєє тухай санаандгvй мэт ярина. Оройн мэдээ эхлэхээс ємнє гэрээнд гарын vсэг зурах юм. Тэгээд л маргааш єглєє дэлгvvрээр явна даа. Майоркад амрахын тулд юм авах хэрэгтэй байна!

- Одоо Дадли бид хоёр явж хувцас худалдаж авна. Петунья чи бvх юмыг сайхан янзалчих. Харри минь, тvvний хєлд орооцолдон бvv саад болоод байгаарай.

Харри цэцэрлэгт очлоо. Нарлаг сайхан єдєр байв. Тэрбээр ногоон дээгvvр явснаа сандал дээр сууж: <<Тєрсєн єдрийн мэнд хvргэе, тєрсєн єдрийн мэнд хvргэе...>> гэж гунигтайхан аялав. Ил захидал ч vгvй бэлэг ч vгvй vдэш болоход бvр ч хэцvv.

Ийш тийш хааш яашхан харж байснаа таримал бургасан хашаан дээр харц нь тогтлоо. Тvvний сэтгэл санаа хэзээ ч ийм гунигтай, ганцаардмал байсангvй. Дэргэд нь Рон Уизли, Гермиона Грэйнжер гээд тvvний сайн андууд алга. Тэд тvvнийг бvр мартжээ. Бvхэл зуны туршид ганц ч захиа ирсэнгvй! Зургадугаар сард уг нь Рон тvvнийг урьж байсан шvv дээ.

Харри торыг шившлэгээр нээж анд нар лугаа Буклягаар захиа илгээх гэж хичнээн удаа хvссэн гээч. Гэхдээ ингэвэл хэрэг мандах байлгvй. Насанд хvрээгvй шидтэнгvvд сургуулиас гадуур ид шид vзvvлэх хатуу хориотой. Yнэндээ Вернон ах хоригийн тухай юу ч мэдэхгvй л дээ. Хэрэв мэддэгсэн бол зээ дvvгээ аль эрт шvvр, шидэт саваатай нь хамт хонгилд цоожлох байсан байлгvй. Хэрэв тэднийг шивхний цох ч юм уу, єєр ямар нэгэн амьтан болгон хувиргачихвал тэд ямар их айх бол доо. Эхний хоёр долоо хоногт Харри зугаатай юм бодож олжээ. Дадлид дургvй нь хvрэхээрээ нэг юм хэлээд л салхи шиг хийсгэчихдэг байв. Андаас нь захидал ирэхгvй болохоор шидэт ертєнц зэрэглээ болон хувирч vеэлээ даажигнан тоглохоос ч дургvй хvрнэ. Гэтэл тэд єнєєдєр тєрсєн єдрийг нь ч санахгvй байдаг. Сургуулийнхаа хэнээс ч хамаагvй ямар ч хамаагvй сураг дуулах юм сан. Эвлэршгvй байдаг Драко Малфой байсан ч хамаа алга. Хогвартс зvvд биш байсан гэдгийг л итгvvлж байвал болоо.

Сургуульд ч янз бvрийн л явдал гардаг байлаа. Гуравдугаар улирлын сvvлчээр Харри Волан-де-Морттой улаан нvvрээрээ тулгарсан билээ. Хэдийгээр хар лорд маань єнгєрсєн vеэ бодвол сvvдэр тєдий байсан ч тийм муухай амьтантай хэн тааралдая гэж бодох вэ дээ. Юутай ч атугай хар шидийн заль, овсгоог хэн ч гvйцэхгvй юм даг. Хvчин чадлаа эргvvлж олохын тулд тэр хэний ч ємнє сєхрєхгvй нь лавтай. Yнэндээ бол Харри хоёрдахь удаагаа амь гарсан хэрэг. Тvvний амь нас дээсэн дєрєєн дээр байсан шvv. Тэр єдрєєс хойш нэг бус долоо хоног єнгєрсєн ч шєнє сэрэхэд нь хvйтэн хєлс цувчихсан байна. Ахиад л аймшигт царай ухаангvй нvд зvvдлэгдэнэ. Yнэхээр аймаар. Одоо Волан-де-Морт хаана байдаг бол?

Харри гэнэтхэн биеэ хєвчлєв. Бутан дундаас хэн нэг хvн тvvнийг ажиглаад ч байх шиг. Харрийг сандлаас vсрэн босоход єтгєн навчин дунд хоёр том ногоон нvд жирсхийн vзэгджээ.

 

- Єнєєдєр ямар єдєр гэдгийг би мэднээ гэх Дадлийн тохуутай дуу сонсогдов. Тэр дєхєж ирлээ.

Том нvд анивчсанаа алга болчихжээ.

 

- Юу гэнээ? хэмээн Харри бургасан хашаанаас нvд салгалгvй асуув.

 

5

 

- Єнєєдєр ямар єдєр гэдгийг би мэднэ гэж Дадли ойртон ирээд давтан хэллээ.

 

- Агуу их амжилт! Чи долоо хоногийн бvх гаригийг цээжилчихсэн байна шvv ээ.

 

- Єнєєдєр чиний тєрсєн єдєр. Баяр хvргэсэн ил захиадал чинь хаана байна?

 

Танай тэр муухай сургуульд чиний анд гэж байдаггvй юм уу? гэж Дадли хэлээд шоолон инээлээ.

 

- Сургуулийн тухай ярьсныг чинь ээж чинь л бvv сонсоосой доо гэж Харри хєндий байдалтай хэлэв.

Дадли бvдvvн гэдсэндээ тогтохгvй шувтрах ємдєє татна.

 

- Чи яагаад бут руу ингэтлээ ширтээд байгаа юм бэ? гэж Дадли сэжиглэнгvй асуув.

 

- Шившлэг хийж байгаа юм. Тэгвэл сайн шатна даа.

Дадлийн торойнх лугаа хацар нь цайж буцан гvйх зуураа ээрч:

 

- Чи... чи... тэгэх ёсгvй. Чамайг ид шид vзvvлэх юм бол гэрээсээ хєєнє гэж аав хэлсэн. Харин... чи хаачих вэ дээ? Чамд найз нєхєд байхгvй юм чинь! гэлээ.

 

- Жокер-покер, фокус-покус, фигли-мигли гэж харри сvрдvvлэн дуржигнууллаа.

 

- Ээж ээ! Ээж ээ! Энэ чинь... юу яагаад байна! гэж орилсоор Дадли гэрлvvгээ гvйжээ.

Харри vvнийхээ тєлєє хатуу шан хvртжээ. Энэ vг юу ч биш, хvvг нь яагаа

 

ч vгvй, бас хашаа ч зvгээр гэдгийг Петунья эгч шууд л мэджээ. Гэхдээ зээгээ айлгахаар хайруулын тавгаа далайхад нь Харри бултаж амжсан ч тvvнийг бишгvй их ажлаар даржээ.

 

- Yvнийгээ дуусгахгvй юм бол vдийн хоол иднэж гэж бvv бодоорой гэж эгч нь хэлээд ажил тєрєл рvvгээ орлоо.

Дадлийг гуравдахь зайрмагаа идэж байхад Харри алчуур аван цонх

 

машин угааж дараа нь зvлэг тайрч тэгшлэн цэцгийн мандлыг бордож янзлаад сарнайн бутыг услаж байв. Нар энэрэлгvй шарж ядарсан хvvгийн ам цангана. Одоо бас сандал будах ёстой.

Уул нь Дадлийг тоох хэрэг байхгvй л дээ. Гэхдээ тvvний vгэнд гомдохгvй байж болно гэж vv? Yнэхээр сургуульдаа анд найзгvй хэрэг vv?

<<Нєгєє алдарт Харри Поттер маань цэцгийн мандлыг шивхээр бордож байгааг тэд харсан ч болоосой>> гэж гашуудан бодлоо. Ууц нь хєшиж нvvрэнд нь хєлс бурзайна.

Долоо хагаст эгч нь тvvнийг арайхийн дуудлаа.

 

- Явж хоолоо ид! Дэвссэн сонин дээгvvр яваарай! Тэгэхгvй бол балиартуулчихна шvv.

 

Харри гал зуухны гял цал болсон, сэрvvн єрєєнд орлоо. Хєргєгч дээр баярын бялуу харагдана. Цохисон цєцгий нил цэцэг шиг чихрээр чимэглэсэн ажээ. Халуун зууханд зочдод зориулан шарж буй гахайн гуя хорхой хvргэнэ шаржигнана. Петунья эгч нь тvvнд хоёр зvсэм талх, хэрчим бяслагтай хамт тавган дээр тавиад єгчээ. Тэрбээр оройн гоёлд зориулан хул шаргал даашинз ємсчээ.

 

- Алив хурдлаарай. Зочид одоохон ирнэ! гэж яаруулна.

 

Харри гараа угаагаад зvдэгхэн хоолоо идэхээр яравчлав. Сvvлийн зvсэм талхаа идэж амжаагvй айтал эгч нь тvvнийг ширээнээс хєєн:

 

- Єрєєндєє оч! гэж занган тушаажээ.

Зочны єрєєний дэргэдvvр єнгєрєхдєє Вернон ахыгаа бас Дадлийг харав.

 

6

Тэр хоёр шинэхэн хувцсаа ємсєєд эрвээхэй зангиа зvvжээ. Тэгээд дээш гарснаа сvvлчийн удаа vvдний єрєєг эргэн харлаа.

 

- Сайн бодоорой нэг л авиа гаргах юм бол дэмий шvv гэж Харрид чухам л vvнийг сануулах санаатай зочны єрєєнєєс гарч ирсэн нагац ах нь хэлжээ.

Харри єлмий дээрээ гэтсээр єрєєндєє ороод дотроос нь тvгжин чимээгvй суулаа. Харин тvvний орон дээр бас нэг хvн сууж байв.





Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/783581/b37/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
437 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
436 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
435 “ТУНГАЛАГ ТАМИР” РОМАНААС ТҮҮСЭН ШҮР СУВД Boog_3399 2008-09-25 12969
434 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8) Levi`s 2008-09-29 9144
433 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг9) Levi`s 2008-09-29 8899
432 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг10) Levi`s 2008-09-29 8516
431 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг11) Levi`s 2008-09-29 8607
430 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг12) Levi`s 2008-09-29 8927
429 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг13) Levi`s 2008-09-29 8830
428 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг14) Levi`s 2008-09-29 8885
427 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг15) Levi`s 2008-09-29 8592
426 “ЭЭЖ ЭЭ, САЙН БАЙНА УУ” [2] Boog_3399 2008-09-30 10761
425 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг16) Levi`s 2008-10-08 8601
424 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
» ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1) Levi`s 2008-10-08 9054
422 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 2) Levi`s 2008-10-08 8790
421 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 3) Levi`s 2008-10-08 8696
420 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
419 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 5) Levi`s 2008-10-08 8686
418 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 6) Levi`s 2008-10-08 8551
배너신청
자생병원

배너신청