Бичлэгийн тоо 497

                                                    ХОЁР НYYРТЭЙ ХYН
Єрєєний голд профессор Квирелл зогсож байв.
Та байгаа юм уу? гэж Харри гайхан асуулаа.
Квирелл инээмсэглэнэ. Yргэлж татганаж байдаг нvvр нь одоо зvгээр болчихсон ажээ.
- Би байнаа. Поттер чамтай энд тааралдах болов уу гэж vргэлж боддог байлаа хэмээн тайван єгvvлэв.
- Гэхдээ би... Гэхдээ би... Снеггийг байх болов уу гэж бодсон юм... хэмээн Харри цочирдсон байртай хэллээ.
- Северус уу? гэж хэлээд Квирелл инээд алдахад инээд нь урьдын шигээ бус хvйтэн хахир санагдана. Тэрбээр vргэлжлvvлэн:
- Северус сэжигтэй санагдаад байгаа биз? Сургууль даяар нисэж гэмгvй сурагчдыг шvvрдэг аварга сарьсан багваахайтай адилхан амьтан даа. Харин надад хэрэг болдог юм. Снеггийг байхад хє-є-єрхий э-э-эрvv п-п-профессор Квиреллийг хэн ч хардаггvй нь сайхан гэлээ.
Квирелл єєрийнхєє ээрvvг дуурайхдаа vнэхээр тохуурхаж байлаа. Харри энэ бvх зvйлд огт итгэж чадахгvй ажээ.
176
Ийм юм байж болохгvй шvv дээ.
- Гэхдээ Снегг намайг хорлох гэсэн! хэмээн барьц олох санаатай хэллээ.
- Yгvй шvv огт vгvй. Тэр чинь би л чамайг алах гэж байсан юм. Чиний найз охин Грэйнжер Снеггийн жанчийг шатаахаар гvйж явахдаа намайг санамсаргvй дайраад унагачихаж билээ. Унахдаа би харааны холбоогоо алдчихсан юм. Чамайг шvvрнээс чинь унагахад ердєє л хэдхэн агшин дутсан даа. Снегг чамайг аврах гэж оролдоогvйсэн бол чи аль хэдийнэ vхчихсэн байх сан. Чухамдаа тэр л хараал хариулах шившлэг амандаа уншсан юм гэж Квирелл vнэнэээсээ хэлэв.
- Снегг намайг аврах гэсэн гэв vv? гэж асуухдаа Харри єєрийгєє солиорч байна уу гэж саналаа.
- Тэгэлгvй яахав. Тvvнийг яагаад дараагийн тэмцээн шvvх болсныг чи мэдэх vv? Намайг дахин ингvvлэхгvй гэсэн дээ л тэр. Yнэндээ бол инээдтэй юм. Тэгж мэрийх хэрэггvй байсан даа. Тэмцээн дээр Дамблдор байсан болохоор би юу ч хийж чадахгvй шvv дээ. Харин бvх багш Снеггийг Гриффиндорын шигшээ багийг хожигдуулах санаатай л ингэж байна хэмээн бодсон юм. Ингэж л Снегг єєрєє єєрийгєє дэгээдэн ихээхэн доошоо орсон доо... Єнєє шєнє чи vхэх юм чинь шал дэмий цаг алдсан хэрэг гэж Квирелл хvйтнээр єгvvлжээ.
Квирелл хуруугаа тас няс хийлгэв. Тэгтэл хоосон газраас олж гарч ирээд Харрийг чанга гэгч хvлж орхилоо.
- Чамайг хэтэрхий сониуч болохоор амьд vлдээх арга алга даа, Поттер минь. Хэллоуины vеэр хэн сургууль дотор явж байсан бэ? Чулуу манаж байгаа амьтныг харах санаатай очсон чинь чамтай эгээ л мєргєлдчихєєгvй шvv гэж Квирелл хэлэв.
- Та савдгийг оруулсан байх нь ээ? гэж гvйцэд ухаарч амжаагvй Харри асуулаа. Квирелл:
- Мэдээж шvv дээ. Би савдгуудыг захирч чаддаг онцгой авъяастай. Та нарын наашаа ирэх замдаа дэргэдvvр нь єнгєрсєн савдгийг чухам яасныг хараа биз дээ? Харамсалтай нь савдгийг олох санаатай бvх багш нар хайж байх vед манийгаа хардаж байсан Снегг намайг барихаар шууд л гуравдугаар давхарт гарсан юм. Ингээд савдаг чамайг дєнгєєгvйгээр барахгvй тэр муу гурван толгойт гангиа ч Снеггийг олигтой хазаж, vгvй дээ гэхэд хєлийг нь тасалчихаж чадаагvй шvv гэж ярихдаа Харрийг vнэхээр ойлгохгvй байгаад хачирхаж байлаа.
Харри дахин юм асуух санаатай амаа ангайтал Квирелл болгоомжлон гараа єргєв.
- Поттер минь тайван зогс. Би энэхvv сонирхолтой толийг судлах хэрэгтэй байна.
Тэгэхэд л Харри Квиреллийн ард байгаа юмыг харлаа. Еиналежын толь аж.
- Энэ толинд чулуу руу хvрэх тvлхvvр нуугаастай байгаа. Дамблдорыг иймэрхvv юм хийнэ гэж мэдэх л хэрэгтэй байсан юм... Гэтэл тэр Лондонд байдаг.. Тvvнийг буцаж ирэх vед би аль хэдийнэ холдчихсон байна даа... гэж бувтнаад Квирелл толины хvрээг хуруугаараа тоншино.
Харри ямар нэг юм бодож олохоор мэрийлээ. Гэтэл тvvний толгойд орж ирсэн бодол нь ердєє л Квиреллийг яриагаараа самууруулан толины тухай бодуулахгvй явдал байлаа.
- Би таныг Снеггтэй хамт ойд байхыг чинь харсан!
177
- Тийм ээ. Тэр намайг мєн гэдэгт итгэлтэй байсан тєдийгvй илчлэхээр оролдож яахыг минь хvлээж байсан юм. Анхнаасаа л намайг хардаж сэрдэж байлаа. Бас чадахгvй байж намайг айлгах санаатай! Миний талд ноён Волан-де-Морт єєрєє... хэмээн ярих зуураа Квирелл толины ард юу байгааг харах гэж тойрон vзэж байв.
Квирелл толийг тойрч гvйцээд сайтар харлаа.
- Би чулууг хайж байна. Тvvнийг дээд эзэндээ єргєн барих гэсэн юм... Чулуу чухам хаана байгаа юм болоо? гэж бувтнана.
Харри хvлээсээ сулруулахаар оролдсон авч болсонгvй. Квирелл бvх анхаарлаа толинд хандуулсан санагдана. Харри тvvнийг холдуулах хэрэгтэй байлаа.
- Снегг намайг vзэн ядаад л байх шиг надад санагддаг байсан шvv...
- Єє, тэгэлгvй яахав. Тэр чамайг vзэн яддагийг тэнгэр ч гэрчилнэ. Тvvнийг Хогвартсад эцэгтэй чинь хамт суралцаж байсныг чи мэддэггvй юм уу? Тэр хоёр бие биеэ огт vздэггvй байсан даа. Гэхдээ Снегг чамайг vхээсэй гэж хэзээ ч хvсдээгvй юм шvv гэж Квирелл хайнгадуухан єгvvлэв.
- Гэхдээ би хэдэн єдрийн ємнє таны уйлж байхыг сонссон. Снегг таныг заналхийлсэн гэж би бодсон... гэж Харри vргэлжлvvллээ.
Харрийг танхимд ирснээс хойш анх удаа Квирелл тайван бус боллоо.
Царайд нь айдас тодорно.
- Тэр vvнд хамаагvй ээ. Зvгээр л хааяа... хааяа нэг эзнийхээ тушаалыг биелvvлэхэд надад хэцvv байдаг юм. Тэр чинь агуу их шидтэн би ядуухны дээр бас...гэж Квирелл хоолойгоо vл ялиг чичрvvлэн хэлэв.
- Тvvнийг тэр єрєєнд тантай хамт байсан гэх гээд байна уу? хэмээн Харри чихэндээ ч итгэхгvй асуулаа.
- Тэр намайг хаана ч байсан дандаа хамт байдаг юм. Би даян дэлхийгээр хэсэж явахдаа тvvнтэй тааралдсан билээ. Би залуу гэнэхэн сайн муугийн тухай тааруухан тєсєєлєлтэй явж дээ. Ноён Волан-де-Морт намайг тєєрєлдєж байгааг минь ойлгуулсан юм. Сайн муу гэж байхгvй. Зєвхєн хvч чадал, зєвхєн эрх мэдэл бас эрх мэдэл рvv тэмvvлэхэд хэтэрхий жолдох хvмvvс л байдаг юм... Хэдийгээр харамсалтай нь нэг бус удаа тvvнийг эвгvй байдалд оруусан ч би тэр vеэс л тvvнд vнэн сэтгэлээсээ алба хашиж явна. Тэр надад ширvvлэх vе гардаг л даа... гэж Квирелл тайлбарлав.
Тэгснээ гэнэтхэн агзасхийгээд:
- Тэр алдааг уучилж чаддаггvй юм. Намайг <<Гринготтс>>-оос чулууг хулгайлж чадаагvй гээ сэтгэл дундуур байснаа шийтгэсэн шvv.
Тэгээд намайг байнгє мєрдєж байнга хянаж байх ёстой гэж vзсэн хэрэг... гэлээ.
Квиреллийн дуу хоолой єрєєнд цуурайтсанаа замхрана. Харри тэр нэгэн єдєр Хагридын хамт Тахир гудамжинд байснаа саналаа. Бурхан минь яаж ингэж мулгуу байж чадав аа? Тэр єдєр тэнд Квиреллийг харж <<Цоорхой тогоо>>-нд гар барьсан шvv дээ. Тэгэхлээр Снегг vvнд огт хамаагvй гэдгийг аль хэдийнэ мэдэх ёстой байжээ...
Квирелл ямар нэг хараал амандаа аяархан хэлснээ:
- Огт ойлгохгvй юм. Чулуу толин дотор байгаа юм болов уу? Толийг хагалах ёстой юм биш байгаа? гэж шивнэнэ.
Харри юу хийх ёстойгоо мэдэхээр мэрийлээ.
<<Одоо би Квиреллээс тvрvvлж л чулуу олохыг хамгийн их хvсэж байна. Хэрэв би толинд харах аваас чулуу олж байгаагаа харна. Єєрєєр хэлбэл 178
чулуу хаана нуугаастайг харна гэсэн vг! Харин би Квиреллд мэдэгдэлгvй яах гэж байгаагаа ойлгуулалгvй яаж толинд харах вэ?>> хэмээн бодов.
Харри байрнаасаа хєдлєх гээд vзсэн ч хvлээс чанга байсан болохоор найгаж байгаад уначихлаа. Квирелл vvнийг огт тоосонгvй єєрєє єєртэйгээ ярьсан хэвээр.
- Энэ толь яадаг байнаа? Юу vзvvлдэг юм бол? Ноёнтон минь надад туслаач.
Харри айсандаа царцах шиг санагдав. Єрєєнд тvvний огт танихгvй дуу гарчээ. Энэ дуу Квиреллээс л гараад байх шиг.
- Хvvхдийг ашигла... Хvvхдийг ашигла...
Квирелл Харри руу эргэлээ.
- За, Поттер наашаа хvрээд ир.
Профессор алгаа ташихад хvлээс шалан дээр уналаа. Харри алгуурхан босов.
- Нааш ир. Толинд хараад юу байгааг надад хэл гэж Квирелл яаруулна.
Харри ойртлоо.
<<Би тvvнийг хуурах ёстой. Би толинд хэрэгтэй зvйлээ хараад л тvvнд худал хэлэх хэрэгтэй>> гэж цєхєрч гvйцсэн Харри єєрєє єєртєє тушаав.
Квирелл ард нь зогслоо. Профессорын толгойг далдалсан ороолтноос хачин vнэр vнэртэхийг Харри мэдэрчээ. Тэгээд нvдээ аниснаа толинд ойртон очоод дахин нээлээ.
Тэрбээр єєрийнхєє айж цонхийсон царайтай дvрсийг олж харав. Гэтэл хэдэн агшны дараа толинд туссан дvрс тvvнд нvд ирмэжээ. Тэрхvv дvрс халаасандаа гараа хийгээд тэндээс цусан улаан чулуу гаргаж ирэв. Тэгснээ дахин нvдээ ирмээд чулууг буцаагаад хийчихлээ. Тэр vед халаас нь хvндрээд явчихыг Харри мэдэрчээ. Ямар нэг ер бусын байдлаар чулуу тvvний халаасанд оржээ.
- За яав? Юу харагдаж байна? хэмээн Квирелл тэсгэл алдан асуулаа.
Харри сайтар бодсоноо:
- Би Дамблдорын гарыг атгаж байгаагаа харж байна. Би... тэнхимvvдийн дунд явагдсан тэмцээнд Гриффиндорын ємнєєс тvрvvлжээ хэмээн аль болохоор итгэлтэй тvрж гарлаа.
Квирелл ахиад л хараал урсгаж:
- Эндээс холд! гэж тушаав.
Харри хажуу тийш боллоо. Чулуу халаасыг нь хvндрvvлэн дарахыг мэдсэн Харри зугатах гээд vзвэл яах бол гэж боджээ.
Тэгээд хаалга чиглэн тав ч алхаж амжаагvй байтал хахирган дуу ард нь гарлаа. Харри эргээд хартал Квирелл яагаад ч юм бэ амаа огт нээлгvй ярьж байгааг анзаарлаа.
- Тэр залилж байна… Тэр мэхэлж байна…
- Поттер нааш ир! Yнэнийг хэл! Чи юу харсан бэ? гэж Квирелл хашгирлаа.
Квиреллийг амаа хамхиснаас хойш ч нєгєє хахирган дуу хадсаар.
- Би тvvнтэй ярилцмаар байна… Би тvvний царайг хармаар байна. Тэр ч намайг хараг…
- Гэхдээ эзэн та сайн тамир суугаагvй байгаа шvv дээ! гэж Квирелл эсэргvvцнэ.
- Миний хvч хангалттай... Yvнд миний хvч бvрэн хvрэлцэнэ... гэх хахирган дуу гарсаар.
Харри ахиад л <<чєтгєрийн цалам>>-д орооцолдсон юм шиг санагдана. Тэрбээр байрандаа наалдчихсан мэт хєдєлж ч чадахгvй байв. Ийнхvv зогсож 179
байхдаа Квирелл хэрхэн толгойныхоо ороолтыг задлаж эхлэхийг харлаа. Эцэст нь ороолт шалан дээр уналаа. Квиреллийн толгой ороолтгvй vедээ хариугvй жижигхэн хачирхалтай харагдана. Тэгтэл Квирелл аажуухан эргэж Харри руу нуруугаа харуулан зогсов.
Харри айсандаа хашгирахад бэлэн байсан ч огт дуугарч чадсангvй. Квиреллийн дагз байх ёстой газарт Харрийн хэзээ ч хараагvй аймшигтай нvvр харагдаж байв. Тvvний царай vхмэл цонхигор агаад хамрын нь оронд могойнх лугаа нарийхан нvх байх ажээ. Гэвч хамгийн аймшигтай нь тод улаан єнгийн хилэнтэй нvд байлаа.
- Харри Поттер гэж тэр нvvр шивнэнэ.
Харри гэдрэг ухрах гэсэн боловч хєл нь хєдєлсєнгvй.
- Намайг юу болсныг харав уу? Ердєє л сvvдэр хий мєрєєдєл... Би бусдын биед шингэж байж л хэлбэр дvрсээ олдог юм... Намайг зvрх сэтгэлдээ шингээх хvн ямагт олддог юм даа... Ганц эвэртийн цус намайг улам хvчтэй болгосоон... Миний vнэнч Квирелл цус ууж байхыг чи ойд харсан шvv дээ... Би мєнхийн усыг авмагцаа л жинхэнэ єєрийн гэсэн биетэй болно... Тэгэхлээр халаасандаа нуусан чулууг надад єгчихєж болохгvй гэж vv?
Тэрбээр бvгдийг мэддэг ажээ. Харри гэнэтхэн ахиад л хvч чадалтай болж байгаагаа мэдрэн бvдэрсээр ухарлаа.
- Бvv тэнэглээрэй. Надтай нийлж амь насаа аварсан чинь дээр шvv... Тэгэхгvй бол эцэг эх шигээ л дуусах болно... Тэд хєєрхий єршєєл гуйсаар л vхэцгээсэн дээ... гэж нєгєє нvvр хэллээ.
- Худалч! гэж Харри єєрийгєє ч мэдэлгvй хашгирав.
Квирелл тvvний зvг дєхнє. Харрийг Волан-де-Мортод харуулахын тулд нуруугаараа урагш явах ажээ. Цагаан царайд нь инээмсэглэл тодорсон хэвээр.
- Сэтгэл хєдєлмєєр юм. Би эр зоригийг ямагт vнэлдэг байлаа... Чиний зєв єє хvv минь. Эцэг эх чинь зоригтой хvмvvс байсан шvv... Хэдийгээр эрэлхэг тулалдсан ч би эцгийг чинь эхлээд алсан юм... Харин эх чинь vхэх хэрэггvй байсан билээ... Гэтэл тэр чамайг хамгаалах гээд... Тvvнийг шал дэмий vхсэн болгохгуйн тулд чи надад чулууг єгчих гэж шивнэнэ.
- Хэзээ ч vгvй!
Харри vvд чиглэн ухасхийлээ.
- Тvvнийг бариарай! гэж Волан-де-Морт орилно.
Хэдхэн агшны дараа Квиреллийн гар бугуй дээрээс нь барихыг Харри мэджээ. Духан дээрх сорви нь хатгуулан євдлєє. Толгой нь одоохон бут vсрэх гэж байгаа юм шиг санагдана. Тэрбээр хашгирч мултрах санаатай ноцолдтол тэр ёсоор болсон нь гайхалтай. Євчин намжжээ. Квиреллийн хаашаа явсныг мэдэх санаатай агшин зуур эргэж хартал профессор євдсєндєє ярвайж харсаар байтал улаан цэврvv vvсэх гараа харж байв.
- Тvvнийг барь! Тvvнийг бариарай! гэж Волан-де-Морт ахиад л орилжээ.
Квирелл Харри руу дайран тvvнийг унагаалаа. Квирелл чухам яагаад дээр нь гарчихсныг Харри ухаарч амжсангvй. Профессор тvvнийг багалзуурдан авлаа. Толгой нь бvр аймаар хvчтэй євдєхєд Харри бараг харалган болсон ч Квиреллийн орилохыг тодхон сонсчээ.
- Эзэнтээн би тvvнийг тогтоож чадахгvй нь. Ёо ёо гар, гар!
Квирелл Харрийн хvзvvг тавиад алгаа айсан байдалтай харна. Нvд нь харахтай болсон Харри тvvнийг алга тvлэгдэж улайсан байхыг анзаарчээ. Арьс нь бараг хуурсан харагдана.
180
- Тэнэг минь тэгвэл тvvнийг алаач энэ явдлыг дуусгаач! гэж Волан-де-Морт хэржигнvvлэн хашгичав.
Квирелл Харрид vхлийн хараал хийхээр гараа єргєтєл Харри єєрийн эрхгvй урагш ухасхийж Квиреллийн нvvр нvдэн дундуур татаад авлаа...
- А-А-А-А!
Квирелл уначихлаа. Бvх нvvр нь тvлэгджээ. Харри ч гэнэтхэн бvгдийг ойлголоо. Тvvнийг хvрэх болгонд Квирелл илvv их євддєг юм байна. Одоо Харрид цорын ганц боломж байлаа. Бvх зvйлийг мартуулж хараал хийлгvvлэхгvйн тулд Квиреллийг гараасаа салгах ёсгvй юм байна.
Харри vсрэн босоод профессорын гараас зуурчээ. Квирелл дороо эргэлдэн тvvнийг сэгсэрч унагаахаар оролдоно. Гэхдээ Квиреллд хvрэх болгондоо толгойгоо хатгуулан євдєхийг Харри мэдэрч байлаа. Ахиад л бараг юм харахгvй болсон ч Квиреллийн муухай орилохыг <<Тvvнийг ал! Тvvнийг ал!>> хэмээн Волан-де-Мортын хашгирахыг сонсож байв. Тэгтэл дараа нь єєр хvмvvс тvvнийг нэрээр нь дуудахыг сонсох ч шиг. Тэгж санагдсан юм байлгvй.
Квирелл тvvний тэвэрсэн гарт тонгочиж байгааг Харри мэдэрч байв. Бvх юм дууссан гэдгийг ойлгоод харанхуй руу уналаа. Улам доош нисэн ниссээр.
***
Дээгvvрээ нэг алтлаг юм гялалзахыг Харри харжээ.
Мэдээж энэ бол Снитч! Харри тvvнийг барих гэсэн ч гар нь тугалга цутгасан шиг хvндэрчээ.
Тэрбээр нvдээ нээлээ. Энэ бол Снитч биш нvдний шил нь байжээ. Хачин юм даа...
Нvдээ ахиад л нээв. Будан дундаас Альбус Дамблдорын инээмсэглэсэн царай харагдана.
- Єдрийн мэнд хvргэе, Харри гэж Дамблдор хэлжээ.
Харри тvvнийг ширтэн байснаа гэнэтхэн бvгдийг саналаа.
- Ноёнтоон! Чулуу! Тэр чинь Квирелл байсан шvv! Чулуу тvvнд бий! Яараарай ноёнтоон... гэж Харри сулхан дуугаар хэлээд єндийх гэж оролдоно.
- Эрхэм хvv минь тайвшир. Чи цаг хугацаанаас яльгvй хоцорчээ. Чулуу Квиреллд байхгvй гэж Дамблдор элэгсэг дотно хэлэв.
- Тэгвэл хэнд байгаа юм бэ? Ноёнтоон би... гэж Харрийг тvгшин хэлэхэд:
- Харри минь чимээгvй бай. Тэгэхгvй бол хатагтай Помфри намайг эндээс хєєнє шvv гэж Дамблдор гуйлаа.
Харри санаа алдаад эргэн тойрноо харав. Ямар ч атугай эмнэлэгт хэвтэж байгаагаа дєнгєж сая ухаарлаа. Тэрбээр оронд хэвтэх агаад хажууд байгаа ширээн дээр нь амттан овоолоостой ажээ. Харрид зориулан багаар бодоход дэлгvvрийн барааны хагасыг худалдан авсан бололтой.
- Чиний анд хєгжєєн дэмжигчдийн чинь санаа тавьсны тэмдэг. Газар дор Квирелл та хоёрын хооронд болсон явдал чандын чанд нууц болохоороо сургууль даяараа мэдэх болсонд гайхах юмгvй. Чиний анд Фред Уизли, Жорж Уизли хоёр чамд жорлонгийн суултуур бэлэглэх гэснийг дашрамд хэлье Чамайг сонирхоно гэж бодсонд эргэлзэхгvй байна. Гэхдээ хатагтай Помфри ариун цэвэрт таарахгvй гээд суултуурыг хураагаад авчихсан гэж Дамблдор тайлбарлалаа.
- Би энд удаж байна уу? гэж Харри асуув. Болсон явдлаас єєр юу ч тvvний санаанд орохгvй байлаа.
181
- Гурав хонолоо. Ноён Рональд Уизли, Грэйнжер авхай нар ухаан орсонд чинь тун ч их баярлана даа. Чиний эрvvл мэндэд их санаа зовж байсан юм.
- Гэхдээ ноёнтоон нєгєє чулуу...
- Чулуунд бvхнээс илvv санаа зовж байгааг чинь ойлголоо. Чулууны талаар ярилцъя л даа. Профессор Квирелл тvvнийг чамаас авч чадаагvй юм. Би ч хэрэгтэй vед орж ирж саатуулсан даа. Харин намайг байхгvйд чи сайн vзэлцсэн гэдгийг хэлэх хэрэгтэй гэж Дамблдор ярьжээ.
- Та тэнд байсан юм уу?! Та Гермионагийн илгээсэн уулийг авсан хэрэг vv? гэж Харри уулга алдав.
- Бид агаарт зєрчихсєн юм байлгvй дээ. Би Лондонд очмогцоо л нєгєє орхисон газартаа байх ёстой гэдгээ шууд л ойлгосон. Би яг цагаа олж ирээд чамайг Квиреллээс салгаж амжсан юм...
- Тэгэхлээр та байсан хэрэг vv гэж Харри хэлээд ухаан алдахаасаа ємнє дуу гарахыг сvvлчийн сонссоноо саналаа. Тэгж санагдсан хэрэг биш байх нь ээ.
- Би хоцорчихлоо гэж айсан шvv хэмээн Дамблдор vнэнээ хvлээв.
- Тийм ээ, арай л хоцорчихсонгvй. Жаахан удвал чулууг тэр надаас булаагаад авчих байсан даа... гэж Харри хэллээ.
- Би чулуунд биш чиний тєлєє санаа зовсон юм. Тулалдаан чиний бvх хvчийг шавхаад чи арай л vрэгдчихсэнгvй. Би тэрхэн vедээ бараг тэгж бодсон шvv. Харри чулууны тухайд бол тvvнийг устгасаан гэж Дамблдор залруулан єгvvлэв.
- Устгасан гэнээ? Манай анд Николас Фламел... гэж Харрийг итгэлгvйхэн асуухад:
- Єє, чи Николасын тухай мэддэг юм уу? Бvгдийг мэдсэн юм байна тийм vv? Николас бид хоёр жаахан бурж байснаа ингэвэл дээр гэж шийдсэн юм гэж хэлэхдээ Дамблдор vvнд сэтгэл хангалуун байгаа бололтой.
- Гэхдээ энэ чинь тэр єєрєє бас эхнэр нь vхнэ гэсэн vг биз дээ? гэж Харри гvйцэд ойлгосонгvй асуулаа.
- Тэдэнд ажил хэргээ журамлахад хvрэлцэхvйц хэмжээний мєнхийн усны нєєц бий. Дараа нь л тэд vхнэ дээ.
Харрийн гvйцэд ойлгохгvй байгааг хараад Дамблдор инээмсэглэв.
- Чам шиг залуу хvнд энэ нь байж боломгvй мэт санагдаж ч магадгvй. Гэхдээ Николас Пернелла хоёрын хувьд vхнэ гэдэг орондоо орох урт єдрийн дараа унтахтай адилхан. Єндєр зохион байгуулалттай оюун ухааны хувьд vхэл бл ердєє л ээлжит адал явдал юм. Тэгээд ч чулуу гэдэг тийм ч сайхан эд биш шvv дээ. Чулуу чамд хvссэн хэмжээний мєнгє нас єгнє л дєє. Єєрєєр хэлбэл хvний хамгийн тvрvvнд хvсдэг зvйлvvдийг. Гэхдээ хvмvvс єєртєє хамгийн муу зvйлийг сонгодогт л хамаг гай нь байгаа юм.
Нам гvм боллоо. Харри юу хэлэхээ мэдэхгvй адар ширтэн хэвтэнэ. Дамблдор амандаа нэг юм бувтнан хайхрамжгvй инээмсэглэх ажээ.
Ноёнтоон би бодохдоо... Ноёнтоон... Чулууг устгасан ч гэлээ Волан... Yгvй ээ би Хэцvv нэрт гэх гэсэн юм... хэмээн Харрийг дуугарахад:
- Тvvнийг Волан-де-Морт гэж бай Харри. Аливаа юмыг ямагт нэрээр нь нэрлэж байгаарай. Нэрнээс айна гэдэг чинь тvvнээс айхыг улам бvр нэмэгдvvлдэг юм гэж Дамблдор хэлэв.
- Тийм ээ, ноёнтоон. Одоо Волан-де-Морт хvч чадалтай болох єєр арга хайх байх даа? гэж би асуух гэсэн юм.
182
Тэр чинь vvрд алга болоогvй биз дээ? гэж Харри толгой дохин хариу сонсохоор асуулаа.
- Yгvй ээ, Харри. Тэр шингэчихэж болмоор єєр шинэ бие хайгаад хаа нэгтээ явж байж ч магадгvй... Яг vнэнийг хэлэхэд тэр амьгvй юм чинь тvvнийг хєнєєж болохгvй л дээ. Тэр чинь Квиреллийг vхэг гээд хаячихсан. Зєвхєн дайсандаа тєдийгvй холбоо хамсаатандаа ч ийнхvv хайр найргvй ханддаг юм. Гэхдээ чи гомдох хэрэггvй. Чи тvvний эрх мэдэл засаглалд хvрэх хугацааг тvр зуур л хойшлуулсан юм. Дараагийн удаа тvvнтэй тааралдахад бэлэн єєр хvн олдох л байлгvй. Тvvний эсрэг хийсэн бидний тэмцэл ялагдалд хvрсэн мэт санагдсан ч хамаагvй. Хэрэв тэр буцаж ирэхгvй удах аваас хэзээ ч эрх мэдэлд хvрэхгvй байж магадгvй л юм.
Харри толгой дохих гэсэн авч євдсєндєє ярвайжээ.
- Ноёнтоон хэрэв та зєвшєєрвєл би єєр нэг юмны тухай мэдмээр байна. Би vнэнийг мэдмээр байна... гэж намуун авч шаргуу шаардлаа.
- Yнэнийг... Yнэн гэдэг бол сайхан боловч бас аюултай эд дээ. Тийм болохоор vнэнд ихээхэн болгоомжтой хандах хэрэгтэй. Гэхдээ би чиний асуултанд хариулнаа. Дуугvй байх хvндхэн шалтгаан гарахгvй бол тэр шvv. Хэрэв намайг хариулж чадахгvй бол уучлаарай. Би худал хэлж чаддаггvй болохоор дуугарахгvй байсан нь дээр.
- За. Намайг алуулахгvй гэж тэмцсэн болохоор ээжийг маань хєнєєсєн гэж Волан-де-Морт ярьсан.
Гэхдээ яагаад намайг алах болсныг би ойлгохгvй юм.
Энэ удаа Дамблдор гvнзгий санаа алдлаа.
- Харри минь, би энэ асуултад хариулж чадахгvй нь ээ. Yгvйдээ гэхэд єнєєдєр яг одоо болохгvй. Чи аяндаа мэднэ... Одоохондоо энэ тухай март. Чи том болоод... энэ ч таагvй сонсогдож байгааг би ойлгож л байна... Тэгэхээр чи бэлэн болохоороо аяндаа бvгдийг мэднэ.
Шаардаад ашиггvй гэдгийг Харри ойлголоо.
- Яагаад Квирелл надад хvрч чадахгvй байсан бэ?
- Ээж чинь чамайг аврах гэж байгаад vрэгдсэн юм. Волан-де-Мортын ойлгож чадахгvй юм гэж дэлхий дээр байдаг бол тэр нь хайр дурлал. Эхийн чинь чамайг хайрлаж байсан хайр шиг тийм хvчтэй халуун хайр єєрийнхєє мєрийг vлдээдэг гэдгийг тэр огт ойлгоогvй юм даа. Энэ бол сорви биш энэ мєр харагдахгvй. Хэрэв чамайг чин сэтгэлээсээ хайрласан аваас чамайг хайрлаж буй хvн vрэгдлээ ч гэсэн чи тvvний хайр ивээлд хэвээрээ vлдэх учиртай. Чиний хамгаалалт чамд л л байна. ийм учраас л vзэн ядаж ховдог санаархсан Волан-де-Морттой сэтгэл санаагаа хуваалцсан Квирелл чамд хvрч чадаагvй юм. Тийм хvчтэй сайхан хайр шингэсэн хvнд хvрвэл тэр єєрєє євдєн шаналдаг байхгvй юу.
Дамблдор чимээгvй болж цонхны тавцан дээр суух шувуухайг сонирхон харж байлаа. Харри энэхэн агшныг ашиглан нvдэндээ мэлтрэн гарсан нулимсыг сэм шударлаа.
- Харин далдын хар жанч. Тvvнийг надад хэн илгээснийг та мэдэх vv? гэж vг хэлэхтэйгээ болоод Харри асуув.
- Дээр vед аав чинь надад тvvнийг vлдээсэн юм. Чамд таалагдаж магадгvй гэж би бодсон юм л даа. Хэрэгтэй эд дээ... Аав чинь гал зууханд нууцаар орж идэх юм эрэхдээ л тvvнийг хэрэглэдэг байсан юм. Энэ чинь тvvнийг Хогвартсад суралцаж байх vеийн явдал гэж хэлээд Дамблдорын нvд сэргэлээ.
183
- Бас нэг юм гэж Харри санаа нь амрахгvй хэлтэл:
- За тэг гэж зєвшєєрєхдєє Дамблдор Харри тvvний уурыг хvргэчихгvй юм сан гэж хичээж байгааг таасан бололтой.
- Квирелл хэлэхдээ Снегг бол...
- Профессор Снегг гээч Харри минь.
- Тийм ээ, тvvнийг миний аавыг vзэн яддаг болохоороо намайг ч бас vзэн яддаг гэж Квирелл хэлсэн юм. Энэ vнэн vv?
- Тийм ээ, тэд бие биеэ огт vздэггvй байсан юм гээд агшин зуур бодолхийлснээ:
- Ноён Малфой та хоёр шиг л. Тэгээд аав чинь ямар нэг юм хийсэн болохоор Снегг тvvнийг уучлаагvй юм.
- Юу гэнээ?
- Тэр тvvний амийг аварсан юм.
- Юу гэнээ?
Харри чихэндээ ч итгэсэнгvй.
- Тийм ээ... Хvний ухаан санаа заримдаа ямар хачин болчихдогийг би ямагт гайхсаар ирсэн. Профессор Снегг чиний аав их єртэй хоцорсонтойгоо эвлэж чаддаггvй юм... Тийм болоод л чамайг аврах гэж ихээхэн хvч гаргасан гэж би санадаг шvv. Профессор Снегг ийм байдлаар эцгийн чинь єр тєлєєсийг даръя гэж шийдсэн хэрэг. Тэгээд л тvvнийг vзэн ядах болсон дуртгалаа айвуу тайвуу vргэлжлvvлэх гэж...
Харри сонссон зvйлээ ойлгох гэж мэрийсэн авч толгой нь айхавтар євдєж байлаа.
- Ноёнтоон, дахин нэг асуулт... гэж зориглон хэлэхэд Дамблдор...
- Ердєє л ганцхан уу? гээд инээмсэглэв.
- Би толин дотроос чулууг яаж авч чадсан юм бэ?
- Аа! Yvнийг асуусанд чинь баярлаж байна. Энэ бол миний хамгийн агуу санаануудын нэг байсан юм. Би чулууг олох гэсэн ашиглахгvйгээр ердєє л олох гэж хvссэн хvн л ингэж чадахаар болгосон юм даа. Харин бусад хvмvvс бол тємрийг алт болгох мєнхий усыг уух гэх мэт єєр зvйлийг толинд харна. Заримдаа миний тархи намайг ч гайхшруулдаг юм... Одоо асуулт тавьж боллоо. Энэ амттангуудыг ид гэж хэлмээр байна. Ай даа! Янз бvрийн амттай <<Берти Боттс>> vрэл! Залуудаа би азгvйтээд бєєлжмєєр амттай чихэр залгичихсан билээ.
Тэр vеэс л чихэрт дургуй болчихсон байх вий гэж айдаг юм. Гэхдээ энэ чихэр зvгээр байх аа?
Дамблдор инээмсэглээд амтлаг хvрэн чихэр ам руугаа хийснээ дорхноо тургиж:
- Аз таарсангvй ээ! Чихний хулхинаас єєр таагvй амттанг энэ дэлхийгээс олохгvй биз? гэлээ.
***
Эмнэлэгийн эзэгтэй хатагтай Помфри аятайхан хэдий ч тун хатуу эмэгтэй байлаа.
- Ердєє л тавхан хором зєвшєєрчих л дєє гэж Харри царай алдан гуйлаа.
- Ингэж болохгvй.
- Та над руу профессор Дамблдорыг оруулсан шvv дээ...
- Тэгэлгvй яахав профессор сургуулийн захирал юм чинь єєр хэрэг. Харин чи одоо амрах хэрэгтэй.
184
- Би ч амарсаар л байна. Yнэн шvv. Дандаа хэвтээд л... гэж Харри цєхрєлгvй гуйсаар.
- За яахав. Яг таван хором шvv гэж хатагтай Помфри єршєєнгvй хэллээ.
Yvд нээгдэж тасагт Рон Гермиона хоёр орж ирэв.
- Харри! гэж хашгираад Гермиона тvvний зvг ухасхийлээ.
Харри тvvнийг тэврээд авах байхдаа гэж бодсон ч тэгээгvйд нь баярлажээ. Толгой нь бас л євдсєєр байсан болохоор тэврvvлбэл бvр ч тусгvй болох байлгvй.
- Харри бид бодохдоо чамайг... гээд Гермиона арай л <<vхчихсэн>> гэлгvй зогсоод:
- Дамблдор их санаа зовсон шvv... гэлээ.
- Сургууль даяар болсон явдлын тухай ярьж байна. Чухам юу болсон бэ? гэж Рон хэллээ.
Элдэв цуурхалыг бодвол vнэн гэдэг илvv хачирхалтай сэтгэл догдлом байдаг цєєн тохиолдлын нэг нь энэ байлаа. Харри тэдэнд бvгдийг ярьж єгсєн юм. Квиреллийн тухай, толины тухай бас Волан-де-Мортын тухай, чулууны тухай гээд л. Рон Гермиона хоёр тун ч сайн сонсогчид аж. Харри тэднийг ёстой амаа ангайх байх даа гэж бодсон нь ёсоор болжээ. Харин Квиреллийн ороолтон дор юу нуугдаж байсан тухай ярихад Гермиона чангаар дуу алдав.
- Одоо чулуу байхгvй гэсэн vг vv? Фламел vхэх болох нь ээ? гэж Рон Харрийг ярьж дуусахад асуулаа.
- Би ч бас ингэж асуусан. Дамблдор хэлэхдээ... За байзаарай... Тэр хэлэхдээ єндєр зохион байгуулалттай оюун ухааны хувьд vхэл гэдэг ээлжит адал явдал гэсэн шvv хэмээн Харри єгvvлэв.
- Би тvvнийг солиотой гэж дандаа ярьдаг байсан даа гэж Рон хvндэтгэсэн єнгєєр хэлжээ. Дамблдор тvvний шvтээн байсан юм. Рон профессортой холбоотой бvх зvйлээр тэр ч байтугай солиотой хэмээн бахархахад бэлэн байлаа.
- Салсны дараа та нар яасан бэ? гэж єєрийнхєє ээлжинд Харри сонирхов.
- Би буцаж очоод Роныг хэвийн болгосон. Энэ ч хэцvv байсан даа. Тэгээд л уульнуудын унтдаг байр луу яарцгаалаа. Гэтэл сургуулийн vvдэн дээр Дамблдортой тааралдсан юм. Тэр бvгдийг мэдэж байсан гээд л бодчих. Тэгээд зvгээр л:
- Харри тvvний араас явсан уу? гэж хэлээд гуравдугаар давхрын нєгєє нvх рvv явчихсан гэж Гермиона нvдээ гялалзуулан ярив.
- Энэ бvхнийг зориудаар хийсэн байх аа? Чамайг vvнийг чадаасай гэж хvссэн байх тийм vv? Тэр чамд далдын хар жанч илгээж бас... гэж Рон бодлогоширонгуй хэллээ.
- Гайгvй байлгvй! Хэрэв тэр чинь... энэ бол аюултай чамайг алчихаж болох л байсан шvv дээ... гэж Гермиона оролцов.
- Yгvй дээ бvх юм ёсоороо болсон. Дамблдор их хачин хvн. Надад зvгээр л нэг боломж олгох гэсэн байх. Ер нь энд болж байгаа бvх зvйлийг мэдэж байдаг юм. Тэгэхлээр Дамблдор бидний юу сэдсэнийг мэдсэн л байж таарна. Харин биднийг болиулахын ороонд надад жаал зугаа юм сургаж болох явдалд намайг бэлтгvvлж байжээ. Би Еиналежын толийг тохиолдлоор олсон гэж санахгvй байна. Тэр л намайг олуулахаар тvлхсэн. Толь чухам яадгийг надад тайлбарлаж єгсєн юм чинь. Тэр ч байтугай Волан-де-Морттой халз уулзах эрх надад буй эсэхийг ч єєрєє шийдсэн байж магадгvй юм. Би тvvнд бэлэн гэдгээ харуулсан л даа... гэж Харри ярилаа.
185
- Yгvй ээ, Дамблдор vнэхээр солиотой юм! гэж Рон бардам хэлснээ:
- Хєєе, Харри. Чи энд хэвтээд байх явдалгvй. Маргааш хичээлийн жил дууссантай холбогдуулан цайллага хийнэ. Бидэнд баярлаад байх юм нэг их байхгvй л дээ. Тэнхим хоорондын уралдаанд Слизерин тvрvvлсэн. Бас квиддичийн тэмцээнд бид барсангvй. Чамайг байхгvй сvvлийн тоглолтод Когтевраны хvvхдvvд биднийг ёстой арчсан шvv. Гэхдээ дайллага цайллагын хоол унд амттай байна гэдгийг би чамд амлая... гэлээ.
Энэ агшинд хатагтай Помфри єрєєнд орж ирээд:
- Та нар арван таван хором суучихлаа. Одоо эндээс марш! гэж ширvvхэн хэллээ.
***
Харри тэр шєнє хар дарж зvvдлээгvй болохоороо єглєєгvvр сэргэг сайхан байв.
- Би цайллаганд ормоор байна. Явж болох уу? гэж хатагтай Помфригоос гуйх vед тэрбээр Харрийн орны дэргэдэх ширээн дээр янз бvрийн амттан багтааж ядан єрж байлаа.
- Профессор Дамблдор таныг явуулаарай гэж надад хэлсэн гэх дууны єнгєнєєс нь vзвэл хатагтай Помфри тvvний саналыг нэг их дэмжихгvй байгаа бололтой. Дайллага эрvvл мэндэд муугаар нєлєєлж магадгvй учир Дамблдорын гуйлтыг ухаалаг бус гэж vзжээ. Тэрбээр:
- Таныг эргэхээр бас нэг хvн ирлээ гэв.
- Сайхан аа! Хэн бэ? гэж Харри асуулаа.
Тэрхэн агшинд Харрийн vгийг сонссон мэт Хагрид vvдээр багтаж ядан орж ирэв. Аварга биет маань жижигхэн єрєєнд багтахгvй шахам ажээ. Харрийн хажууд яаж ийгээд сууж тvvнийг харснаа гэнэтхэн цурхиран уйллаа.
- Энэ... энэ бол... миний... буруу! Би л тэр муухай амьтанд Пушокыг яаж унтуулдаг тухай ярьсан юм! Би єєрєє шvv! Чи минь vхэх шахжээ! Нєгєє лууны єндєгнєєс л бvх юм болсон л доо! Амьдралдаа би дахин хэзээ ч уухгvй! Ер нь намайг эндээс хєєж маглуудтай цуг байлгавал таарна! гэж гараараа нvvрээ халхлаад нулимс унаган ярилаа.
Аварга хvний уйлахыг хараад Харри цочирджээ. Хагрид vнэхээр чичигнэн уйлж нvvрэн дээгvvр нь том том нулимс бємбєрєн унаж сахалд нь шингэж байлаа. Харри:
- Хагрид минь тайвшир даа. Тэр чинь тэртээ тэргvй мэдэх байсан. Бид Волан-де-Мортын тухай ярьж байна шvv дээ. Тэр ч байтугай чамтай уулзахгvйгээр ч Пушокыг номхруулах єєр арга олох байсан гэж Хагридыг тайтгаруулахаар єгvvллээ.
- Гэхдээ тэр чамайг алах гэж байсан. Энэ чинь... Харри минь... бурхны нэрийг бодож тvvний нэрийг бvv дурдаач! гэж Хагрид уйлагнана.
- Волан-де-Морт! гэж Харрийг байдаг чадлаараа хашгирахад Хагрид бvр гайхаж тэр ч байтугай уйлахаа больчихлоо.
- Би тvvнтэй уулзаж нvvр царайг нь харсан юм чинь нэрийг нь хэлэх л болно. Уйлахаа боль, Хагрид минь харцаа дээгvvр байлга. Бид чулууг аварсан. Одоо чулуу байхгvй болохоор тэр тvvнийг ашиглаж чадахгvй. Чи шоколад идсэн чинь дээр. Надад зєндєє бий... гэж Харри хэллээ.
Хагрид хамраа шуухитнуулан ханцуйгаараа арчина.
- Єє би сая л саналаа... Би чамд бэлэг авчирсан юмсан.
186
- Цагаан vенийг махтай хачиртай талх биш биз? гэж Харри сандран асуулаа.
Yvнийг сонсоод Хагрид vл мэдэгхэн инээмсэглэжээ.
- Yгvй ээ. Намайг vvний хий гэж Дамблдор надад єчигдєр зориуд чєлєє єгсєн юм. Yнэнийг хэлэхэд намайг хєєх ёстой байсан ч... За яахав, vvнийг ав гэж аварга хvн хэллээ.
Хагридын халааснаасаа гаргаж ирсэн зvйл савхин бvрээстэй номтой адилхан аж. Харри сонирхон тvvнийг нээлээ. Гэрэл зургийн цомог байв. Хуудас болгон дээрээс аав ээж нь инээмсэглэн гараараа даллана.
- Би єчигдєрийн турш танай аав ээжтэй чинь байсан... бас тєгссєний дараа vерхэж байсан хvмvvст ууль илгээсэн юм. Чамд ганц ч зураг байхгvй юм чинь тэдний гэрэл зургийг явуул гэж... За чамд таалагдаж байна уу? гэж Хагрид тайлбарлав.
Харри юм хэлж чадаагvй ч Хагрид ойлгожээ.
***
Танхим дvvрсэн хойно Харри цайллаганд иржээ. Эхлээд цайллаган дээр бvх хvvхдvvдтэй хамт Гриффиндорын гол танхимд орох гэсэн юм. Гэтэл хатагтай Помфри тvvнийг vзлэгт оруулаад тєлєвлєгєєг алдагдуулжээ. Тийм болохоор Харрийг гол танхимд ороход тэнхимийнхэн бvгд тэнд байлаа.
Слизерин тэнхимvvдийн хооронд зохиогдсон уралдаанд долоо дараалан тvрvvлсэн болохоор танхимыг мєнгєлєг ногоон єнгєєр чимэглэжээ. Багш нарын ширээний цаадах ханан дээр Слизерины могой дvрсэлсэн том тугийг байрлуулжээ.
Харрийг vvдээр ороход танхим нам гvм болсноо ахиад л дуу шуугиантай боллоо. Харри доош тонгойн ширээ рvvгээ хурдхан явж очоод Рон Гермиона хоёрын дунд суув. Тэрбээр цугларсан хvмvvс хараад байгааг ажиглаагvй дvр vзvvлэхийг хичээж байлаа. Зарим нь тvvнийг сайтар харахын тулд суудлаасаа босчээ.
Аз болоход хэдхэн агшны дараа танхимд Дамблдор орж ирлээ. Бvгд суудал суудалдаа суун чимээгvй болцгоолоо. Дамблдор:
- Ингээд ахин нэг жил єнгєрлєє! Гэхдээ найр наадам эхлэхээс ємнє би та нарт євгєдийн vглээ vгийг сонсгох гэсэн юм. Ингээд хичээлийн нэг сайхан жил ард vлдлээ! Оны эхэнд байсныг бодвол та нарын толгой яльгvй ч гэсэн хvндэрсэн байлгvй гэдэгт би итгэлтэй байна. одоо та нар дараагийн улирал эхлэх хvртэл бvтэн зуны турш толгойгоо цэнэглэхэд зориулж амраах хэрэгтэй гэж хэллээ. Тэгээд Дамблдор тэнд байгсдыг хурц нvдээрээ тойруулан харлаа.
- Одоо зарласан уралдаанд аль тэнхим тvрvvлснийг бид тодруулах ёстой. Сvvлээс нь эхэлье. Гриффиндор тэнхим дєрєвдvгээр байрт – гурван зуун арван хоёр оноогоор. Гуравдугаарт – Пуффендуй гурван зуун тавин хоёр оноогоор. Хоёрдугаар байранд Когтевран – дєрвєн зуун хорин зургаан оноотой. Тэргvvн байранд Слизерин – дєрвєн зуун далан хоёр оноо.
Слизеринхийхний сууж байсан ширээний араас чанга хашгирах алга таших дуу цуурайтан хадлаа. Малфой ялсан хvний дvрээр ширээгээ алтан цомоор дэлдэж байхыг Харри харжээ. Энэ байдал таалагдаагvй учир дорхноо харцаа буруулав.
187
- Тийм ээ, та бvхэн vнэхээр сайн байлаа. Гэхдээ сvvлийн vеийн явдлыг авч vзэх аваас... гэж Дамблдор Слизеринийхний сууж буй ширээ рvv хандан хэлэхэд танхимд суугчид чимээгvй боллоо. Малфойн инээд ч тєдийлєн хєгжилтэй харагдсангvй.
Дамблдор хоолой зассанаа:
- За ийм байна. Сvvлийн vеийн зарим сурагчид хэд хэдэн оноо нэмж авсантай холбогдуулан... Байзаарай, байзаарай... гэлээ.
Дамблдор бодлогоширсон уу, бодлогоширсон дvр vзvvлсэн vv бvv мэд.
- Ноён Рональд Уизлигээс эхэлье...
Роны царай улайж наранд шарагдсан улаан манжин шиг болчихлоо.
- Хогвартсын тvvхэнд шатар хамгийн сайн тоглосны тєлєє Гриффиндор тэнхимд тавин оноо нэмж єглєє.
Харрийн сууж байсан ширээний араас гарах хашгирах дуун илбийн адарт хvртэл цуурайтсан бололтой. Ямар ч гэсэн адарт буй одод чичигнэж байв. Перси бусад ахлагч нар луугаа хандан зогсоо зайгvй:
- Энэ миний дvv! Миний бага дvv! Тэрбээр МакГонагаллын илбэдсэн шатрыг хожжээ гэж хашгиран хэлэхийг тодхон сонсчээ.
Ахиад л нам гvм блов.
- Цааш нь... хатагтай Гермиона Грэйнжер гал нэвтлэх сэтгэхvйн хатуухан бодлогыг бодож чадсаны учир Гриффиндор тэнхимд тавин оноо єглєє гэж Дамблдор зарлалаа.
Гермиона алгаараа нvvрээ даржээ. Тvvний уйлсан гэдэгт Харри эргэлзсэнгvй. Ширээний ард санаанд оромгvй явдал болж байлаа. Ганцхан хормын дотор тэнхим зуун оноо авчихлаа шvv дээ.
- Эцэст нь ноён Харри Поттер гэж Дамблдорыг хэлэхэд танхимд чив чимээгvй болов.
- Yнэнхvv тэсвэр тэвчээр эр зориг гаргасны тєлєє Гриффиндор тэнхимийг жаран оноогоор шагнаж байна.
Чимээ шуугианд Харрийн чих дvлийрчээ. Тоо бодож орилж хашгирч байгаа бvгд л Гриффиндор одоо дєрвєн зуун далан хоёр оноотой болсныг мэдэж байлаа. Єєрєєр хэлбэл Слизериний оноотой яг тэнцvv гэсэн vг. Тэд тэнхим хооронд зарласан уралдаанд бараг тvрvvлжээ. Хэрэв Дамблдор Харрид нэг л оноо илvv єгсєн бол ч...
Дамблдор гараа єргєлєє. Танхим нам гvм болов.
- Эр зориг янз бvр. Дайсантай тулгарахад эрэлхэг байх ёстой. Гэхдээ анд нєхдийнхєє тєлєє тэмцэхэд ч багагvй эр зориг хэрэгтэй байдаг юм. Yvний тєлєє би ноён Невилл Долгопупсыг арван оноогоор шагнаж байна.
Хэрэв хэн нэгэн хvн их танхимын vvдний цаана зогсож байсан бол энд дэлбэрэлт болов уу даа гэж бодохоор байлаа. Захирлыг энэ vгээ хэлсний дараа Гриффиндорынхон тийм айхавтар чангаар алгаа ташжээ. Харри, Рон, Гермиона гурав ч алгаа чангаар ташиж байв. Ичисэндээ царай нь цайсан Невилл тэврэх гэж тэмvvлсэн сурагчдын доогуур алга боллоо. Єдгєє хvртэл тэрбээр тэнхимдээ ганц ч оноо авч vзээгvй билээ.
Харри алга таших зуураа Роны хажуу руу хатган Малфой руу толгой дохин заав. Малфой маань яг л Гермионагийн шившлэгэнд єртчихсєн мэт айж мэгдсэн царайтай харагдана.
Когтевран Пуффендуй тэнхимийнхэн бас л Слзизеринийг ялагдсанд баясан алга нижигнvvлэн ташиж байсан учир Дамблдор тэрхvv их шуугианыг дарахын тулд чангаар хашгирч:
- Ингээд... ингээд гоёл заслыг єєрчлєх хэрэгтэй боллоо гэв.
188
Тэрбээр алгаа ташихад хананаас дvvжилсэн мєнгєлєг ногоон туг алтлаг улаан тугаар солигдон аварга могой алга бож оронд нь Гриффиндорын хvчирхэг арслан тодорлоо. Снегг профессор МакГонагаллын гарыг атган инээмсэглэж байгаа харагдана. Харри тvvнтэй агшин зуур харц тулгарсан авч Снеггийн харьцаа огтхон ч єєрчлєгдєєгvйг шууд л мэджээ. Гэхдээ vvнд санаа зовсонгvй. Хамгийн гол нь тэрбээр ирэх хичээлийн жилд энэ жилийнхээс хавьгvй илvv байх юм чинь. Одоо анд найз нарынхаа дунд байгаа шигээ л сайхан байх болно.
Энэ бол Харрийн амьдралын хамгийн сайхан vдэш байлаа. Квиддич тоглож хожсон, зул сарын баяр тэмдэглэсэн, уулын савдагтай тулалдаж дийлсэн vдшvvдээс ч хамаагvй илvv. Энэ vдшийг хэзээ ч мартахгvй гэдгээ мээж байв. Амьдралдаа хэзээ ч мартахгvй.
***
Одоо шалгалтын дvн зарлах ёстой гэдгийг Харри яагаад ч юм мартчихсан байжээ. Гэхдээ санаа зовох юм байсангvй. Рон тэр хоёроос сайн дvн авсандаа их л гайхжээ. Гермиона ч мэдээж тэргvvний сурагч бололгvй яахав. Тэр ч байтугай Невилл шалгалтаа амжилттай давжээ. Ургамал судлалаар тvvний авсан сайн дvн уусмалын хичээлээс авсан муу дvнг нєхсєн хэрэг.
Ихээхэн мангар ихээхэн ууртай Гойлыг сургуулиас хасагдах байх гэж Харри Рон хоёр бодож байсан ч яаж ийгээд шалгалтаа єгчихжээ. Энэ нь гомдмоор юм шиг санагдсан ч Роны хэлдэгээр бvх юм нэг дор бvтчихгvй шvv дээ.
Шалгалтын дvн зарласнаас хойш ердєє л хэдхэн хормын дараа бvх шvvгээ хоосорч чемодан сав бэлэн болжээ. Невиллийн бахыг жорлонгийн ханын нvхээр зугтах гэж байхад нь барьж авсан аж. Амралтаараа ид шид vзvvлж болохгvй гэсэн санамжийг бvх хvvхдэд тараажээ.
- Нэг удаа ч гэсэн энэ цаасыг тараахаа мартчихаж гэж бодсон юм сан хэмээн Фред Уизли гунигтайхан єгvvлэв.
Хагрид тэднийг нуурын эрэг рvv аваачаад завиараа нєгєє эрэгт гаргаж єглєє. Сурагчид ярьж хєєрч инээлдсээр галт тэргэнд сууцгаажээ. Цонхны цаадах онгон байгаль, цэвэрлэсэн талбай сайхан байшингуудаар солигдов. Тэд маглуудын хотын дэргэдvvр єнгєрєх зуураа чихэр идэцгээж дараа нь жанчаа тайлцгаан хvрэм цамцаа ємсєцгєєлєє. Галт тэрэг <<Кингс Кросс>> буудлын есєн бvхэл дєрєвний гурав дугаартай тавцанд ойртон ирэв.
Тэд тавцангаас явах гэж нилээд цаг баржээ. Тавцангийн vvдэнд зогсох євгєн харуул маглуудын анхаарлыг татахгvй гэсэндээ тэдний хоёр гурваар нь цувуулан гаргана. Хэрэв хананаас том чемодан барьсан баахан хvvхдvvд зэрэг гараад ирвэл Маглууд гайхаж сандрах байлгvй.
- Чи энэ зун манайд ирж байх ёстой шvv. Гермиона чи ч гэсэн. Би та нарт ууль илгээнээ гэж дараалалд зогсох зуураа Рон хэллээ.
- Баярлалаа. Энэ зун сайхан болно гэхээс баяртай байна гэж Харри тvvнд талархав.
Тэд аймшигтай vймээн шуугиан бvхий маглуудын ертєнцєд буцаж ирлээ.
- Баяртай Харри! нэх дуу хэд хэд гарав.
- Уулзатлаа баяртай! гэж бас хэдэн хvvхэд хэллээ.
- Чи ч урьдынх шигээ нэр хvндтэй алдартай хэвээр байнаа гэж Рон инээмсэглэн єгvvлэв.
- Гэхдээ миний очих газарт хамаагvй шvv дээ гэж Харри хэллээ.
Харри, Рон, Гермиона гурав ханаар зэрэг нэвтэрчээ.
189
- Ээж ээ, тэр байна хараач!
Энэ бол Роны дvv охин Жинни Уизлийн дуу ажээ. Харин тэрбээр энэ удаа ахыгаа заасангvй.
- Харри Поттер! Хараач ээж ээ! Би тvvнийг харж байна гэж Жинни шивнэнэ.
- Чимээгvй бай, Жинни. Хуруугаараа заах муухай гэж ээж нь тvvнийг татан хэллээ.
Тэднийг хараад хатагтай Уизли инээмсэглэв.
- За хэцvvхэн байв уу?
- Ерєнхийдєє тийм. Таныг цамц чихэр явуулсанд их баярласан шvv хатагтай Уизли гэж Харри хэллээ.
- Баярлах юмгvй ээ, эрхэм минь гэж хатагтай єчив.
- За чи бэлэн vv?
Яг л єнгєрсєн жилийнх шигээ сахалтай бараан царайтай хэвээр байгаа Вернон ах дvvгээ хараад ингэж хэлжээ. Тvvний илэн далангуй байгаад нагац нь дургvйцсэн аж. Жирийн хvмvvсийн дунд том ууль бvхий тор бариад зогсож байна гэж бодоод vз л дээ! Нагац ахын нь цаана Петунъя эгч Дадли хоёр харагдана. Дадли тvvнийг хулчгар янзтай харж байв.
- Та нар Харрийн хамаатнууд юм шив дээ! гэж хатагтай Уизлийг хэлэхэд:
- Зарим талаараа тийм. Хvv минь яаравчлаарай. Чамайг бvтэн єдєр хvлээж чадахгvй шvv хэмээн Вернон ах нь паржигнуулав.
Вернон ахыгаа хажуу тийш болоход Харри маань Рон Гермиона хоёрт:
- Уулзатлаа баяртай! гэж хэлээд инээмсэглэв.
- Чамайг… чамайг амралтаа хєгжилтэй єнгєрєєнє гэж итгэж байна… хэмээн Вернон ахын таагvй байгааг анзаарч гайхсан Гермиона хvчлэн хэллээ.
- Тvvнд эргэлзэх хэрэггvй! гэж Харри хариулав.
<<Амралтаараа ид шид vзvvлж болохгvй гэдгийг миний хамаатнууд мэдэхгvй шvv дээ. Тэгэхлээр энэ зун Дадлитайгаа сайхан хєгжилдєнє дєє...>> гэж бодоод малийтал инээмсэглэх тvvнийг хараад Рон Гермиона хоёр их л гайхжээ.
190

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/783542/737/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
437 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
436 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
435 “ТУНГАЛАГ ТАМИР” РОМАНААС ТҮҮСЭН ШҮР СУВД Boog_3399 2008-09-25 12969
434 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8) Levi`s 2008-09-29 9144
433 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг9) Levi`s 2008-09-29 8899
432 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг10) Levi`s 2008-09-29 8516
431 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг11) Levi`s 2008-09-29 8607
430 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг12) Levi`s 2008-09-29 8927
429 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг13) Levi`s 2008-09-29 8830
428 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг14) Levi`s 2008-09-29 8885
427 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг15) Levi`s 2008-09-29 8592
426 “ЭЭЖ ЭЭ, САЙН БАЙНА УУ” [2] Boog_3399 2008-09-30 10761
425 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг16) Levi`s 2008-10-08 8601
» ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
423 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1) Levi`s 2008-10-08 9054
422 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 2) Levi`s 2008-10-08 8790
421 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 3) Levi`s 2008-10-08 8696
420 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
419 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 5) Levi`s 2008-10-08 8686
418 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 6) Levi`s 2008-10-08 8551
배너신청
자생병원

배너신청