Бичлэгийн тоо 497
                                                        НYХ РYY YСЭРСЭН НЬ
Волан-де-Мортыг дуртай цагтаа сургуульд ороод ирчихэж магадгvй гэж хvлээж байсан Харри шалгалтаа чухам яаж єгснєє ч сайн мэдсэнгvй.
Гvн ухааны чулуу нєгєє газраа байсан хэвээр. Харри хориотой хонгил руу ордог хаалганд чихээ наан Пушокын эрvvл саруул энх тунх байгааг байнга шалгадаг байлаа. Гэхдээ маргааш тэр ч байтугай хагас цагийн дараа энэ хэвээрээ байна гэсэн vг биш л дээ.
Гадаа аймшигтай халуун байлаа. Тэдний шалгалт єгч байсан том танхимд халуун тєдийггvй тэсвэрлэхийн аргагvй бvгчим байв. Шалгалтын ємнє хvvхдvvдэд гартаа барьсан хvн залилж болохооргvйгээр илбэдсэн тусгай vзэг тараан єгсєн аж.
Тэд дадлагын ажлаар ч шалгалт єгнє. Профессор Флитвик хvvхдvvдийг танхимдаа нэг нэгээр нь дуудан оруулаад ширээн дээрх хан боргоцойг бvжиглvvлэх даалгавар єгєв. Профессор МакГонагалл тэдэнд хулганыг хєєрєг болгон хувиргах vvрэг єгчээ. Шалгалтын дvн хєєрєг хэр сайхан болсноос шалтгаална. Хєєрєг сахалтай болчихвол дvн шууд л доошилж байлаа. Харин профессор Снеггийн шалгалтан дээр бvгд л ухаан санаа самууруулагч хор хэрхэн бэлтгэдэгийг санах гэж тэвдэцгээнэ.
Харри ойд байсан шєнєєс хойш духаар нь хvчтэй хатгуулан євдєх болсныг хайхрахгvй байхыг хичээн бvх чадлаараа мэрийж байв. Невилл болохоор Харрийг шалгалтаас болоод сэтгэл нь хямарсандаа шєнє унтаж чадахгvй юм даа гэж бодож байлаа. Yнэндээ бол Харри шєнє болгон хар дарж зvvдлээд сэрдэг байсан юм. Одоо зvvд нь бvр ч аймаар болжээ. Учир нь хурц ногоон тухяа хvйтэн инээдээс гадна тvvний зvvдэнд жанч нємєрч юvдэн угласан нєгєє дvрс байнга vзэгдэнэ.
Yл vзэгдэх нvvрнээс нь цус дусахыг яанаа.
Рон Гермиона хоёр харин гvн ухааны чулууны хадгалалт хамгаалалтад тєдийлєн санаа зовохгvй байв. Харрийн ойд харсан зvйлийг vзээгvй болохоор тэр байлгvй дээ. Бас гал шиг тєєнєх сорвигvй байснаас ч болсон байж магадгvй. Гэхдээ Волан-де-Мортыг эргэж ирж магадгvй гэсэн бодлоосоо айна. Харин тэд тvvнийг зvvдлэхгvй байжээ. Тэгээд ч хичээ номоо давтаад Снеггийн тєлєє санаа зовох цаг гардаггvй байлаа.
Сvvлчийн шалгалтыг ид шидийн тvvхээр єгчээ. Тэд нэг цагийн дотор эртний ид шидтэнгvvдийн тухай асуултад бичгээр хариу єгєх ёстой байв. Асуулт нь хэн єєрєє хутгадаг тогоо зохион бvтээсэн бэ гэх мэтчилэн байж. Ингээд л эрх чєлєєтэй болох юм шvv дээ. Шалгалтын дvн хэлтэл бvтэн долоо хоног чєлєєтэй гэсэн vг. Шалгалтынхаа ажлыг хураалга гэж профессор Бинсийг хэлэхэд Харри бусдын адил баярлажээ.
- Их л хэцvv байх гэж бодсон шvv. Мэдсэн бол мянга зургаан зуун гучин долоон оны хувилгаан чонын нууц дугаар, тэсвэргvй Элфрикийн бослогын тvvхийг цээжлэх хэрэггvй байж л дээ гэж Гермиона бусад хvvхдvvдийн хамт нар гийгvvлсэн сургуулийн хашаанд гарахдаа хэлжээ.
161
Гермиона шалгалтын дараа бичсэн ажлаа шvvн хэлэлцэх дуртай ч Рон тvvнийг шал дэмий гэж vзнэ. Тэд нуурын зvг яаралгvй бууж модны дор сууцгаалаа. Эрэг дээр Уизлийн ихрvvд Ли Жордан нар хєгжилдєнє. Тэд гvехэн усанд байгаа наймаалжны тэмтрvvлээс чангааж байв.
- Одоо давтлага гэхгvй боллоо. Харин Харри чи арай хєгжилтэй байвал зvгээр сэн. Шалгалтын дvн хэлтэл бvтэн долоо хоног байна шvv дээ гэж Рон ногоон дээр тарайн хэвтээд хэлэхэд царайд нь зvйрлэхийн аргагvй аз жаргал гэрэлтэнэ.
Харри духаа арчаад:
- Намайг юу болоод байгаагаа мэдэхийг хvсээгvй гэж бодоо юу? Сорви маань байнга євдєх юм. Одоо харин євчин огт намжихгvй юм гэлээ.
- Хатагтай Помфрид vзvvл гэж Гермиона зєвлєв.
- Би євчин тусаагvй юм чинь. Энэ бол сануулга гэж бодож байна... Надад аюул тохиолдож магадгvй... хэмээн Харри татгалзлаа.
Рон тасралтгvй инээмсэглэсээр. Харрийн хэлснийг бодохтой мантай хэтэрхий халуун байв.
- Тайвшир даа, Гермионагийн зєв шvv. Дамблдорыг ойр орчимд байгаа цагт чулуунд аюул учрахгvй. Тэгээд ч Снегг Пушокын хажуугаар яаж єнгєрєхийг мэдсэн гэх баталгаа бидэнд байхгvй. Тvрvvнд хєлєє тас хазуулчих шахсан болохоороо одоо яараад байхгvй нь мэдээж. Пушокыг номхруулах тухай Хагрид хэзээ ч хэнд ч ярихгvй. Хагридыг Дамблдороос урвахаас ємнє Невилл квиддичийн Английн шигшээд явах байлгvй дээ гэж Рон зєвлєнє.
Харри толгойгоо дохисон ч нэг л чухал зvйл мартаад байгаа мэт бодогдоод болсонгvй. Тэрбээр санахыг хичээсэн авч Гермиона бодлыг нь таслаж:
- Бvх юм шалгалтаас л боллоо. Жишээ нь би урьд шєнє сэрчихээд хувиргалын хичээлийн дэвтрээ эргvvлж байснаа цагийн дараа л шалгалтаа єгчихсєнєє санадаг байна шvv гэлээ.
Энэ нь маш итгэлтэй сонсогдов. Гэхдээ тvvнийг тvгшээж буй зvйл бол шалгалттай ямар ч хамаагvй гэдэгт Харри эргэлзсэнгvй. Тэрбээр цэв цэнхэр тэнгэрийг ширтэж байснаа шилтгээний зvг нисэх уулийг олж харлаа. Тvvний хошуунд захидал байв. Уулиар захиа явуулдаг цорын ганц хvн нь Хагрид билээ. Хэзээ ч Дамблдороос урвахгvй Хагрид. Пушокын дэргэдvvр яаж єнгєрєх ёстойг хэзээ ч хэнд ч хэлэхгvй Хагрид... Хэзээ ч... Гэхдээ...
Хагрид огцом vсрэн бослоо.
- Чи хаачих нь вэ? гэж Рон нойрмоглон асуув.
- Би нэг юмны тухай саналаа. Бид Хагрид руу яаралтай очих хэрэгтэй байна гэж Харри хэлэв. Царай нь цонхийн цайжээ.
- Яах гэж? хэмээн арван хором єнгєрсний дараа Гермиона бараг зуу дахин асуугаад урагш зvтгэх Харригаас хоцрохгvйг хичээнэ.
- Энэ бvхэн хачин санагдахгvй байна уу? Хагрид луу мєрєєддєг байсан юм. Гэтэл гэнэтхэн халаасандаа лууны єндєгтэй танихгvй хvн гараад ирдэг. Луу vржvvлэх хориотой шvv дээ. Харин халаасандаа лууны єндєгтэй хэдэн хvн Англиар тэнэж явдаг гэж та нар бодож байна? Тэдний хэд нь аз болоход Хагрид шиг хvнийг олж авдаг бол? Энэ тухай би урьд яагаад бодсонгvй вэ? гэж євс ногоо ургасан толгод руу єгсєхдєє Харри ярилаа.
- Ойлгосонгvй. Чи юу яриад байнаа? гэж Рон асуусан ч Харри хариулсангvй яаран гvйж гарав.
162
Хагрид овоохойноосоо хоёр алхмын зайд сандал дээр суугаад цамцныхаа ханцуй ємднийхєє шуумгийг шуугаад вандуй цайруулж байлаа. Хєлийн нь дэргэд том тогоо харагдана.
- Сайн уу! Бvх шалгалтаа єгчих вvv? Цай уух уу? гэж инээмсэглэн асуулаа.
- Уумаар л байна... гэж Роныг хэлтэл Харри таслаж:
- Yгvй ээ, бид яарч байна. Чамаас яльгvй юм тодруулах гэж л ирцгээсэн юм. Норберт лууг мєрийд хожсон тэр шєнєє санаж байна уу? Тэр танихгvй хvн хэнтэй адилхан байсан бэ? гэлээ.
- Мэдэхгvй. Тэр хvн юvдэнтэй байсан гэж Хагрид мєрєє хавчин хэллээ. Асуулт тvvнийг сандаргасан нь илт.
Харри, Рон, Гермиона гурав хєдлєхгvй зогсож буйг Хагрид хараад сайтар ухаарсангvй гайхжээ.
- Энэ бол <<Гахайн толгой>>-д байдаг ерийн л явдал... яахав... энэ... хєдєєгийн бааранд. Тэнд эсэн бусын... хачин хvмvvс зєндєє л дєє. Ямар ч хvн тааралдаж болно. Тэр хvн лууны наймаачин байсан ч байж магадгvй. Тэгээд л хууль бус ажил хийж айсан болохоороо нvvрээ нуусан хэрэг. Тийм болохоор хэнтэй адил гэх вэ дээ гэж Хагрид тайлбарлав.
Харри газар суучихлаа.
- Чи тvvнтэй юун тухай ярьсан бэ? Хогвартсад ажилладаг гэдгээ хэлсэн vv?
- Магадгvй ээ гээд Хагрид царайгаа тєв тvвшин болгов. Тэр оройг санахад хэцvvхэн байгаа бололтой. Тэгээд:
- Тийм ээ... миний юу хийдгийг асуусан шиг санагдана. Тэр бас... миний харж ханддаг амьтдын тухай... асуусан байх аа... Би хэлэхдээ... Би тэгээд... луутай болох юмсан гэж хvсдэгээ хэлсэн юм. Дараа нь... Тэр надад архи єгєєд байсан болохоор би сайн санахгvй байнаа... Одоохон, одоохон... Дараа нь тэр єндєг авч яваа, намайг хvсвэл хєзрєєр мєрийтэй тоглоё гэсэн... Бас... бас намайг луу маллаж чадах уу гэж асуусан. Тэрбээр єндгєє хэнд ч алдсан хамаагvй байсан байх аа... Би тvvнд... Пушокоос хойш луу маллах амархан гэж хэлсэн санагдана... гэлээ.
- Тэр хvн чинь... Пушокын тухай ямар нэг юм асуусан уу? гэж Харри тайван байхыг хичээн асуув.
- Тийм ээ... Тэгээд юу гэж? Дэлхий дээр гурван толгойтой нохой олон байдаг гэж санаа юу? Би Пушокын тухай ярьсан л даа. Номхон дєлгєєн... ганцхан яаж харьцахаа л мэдэх хэрэгтэй гэж! Тvvнд дуу дуулах юм уу лимбэ vлээх эсвэл ямар нэг хєгжим тоглож єгєх хэрэгтэй. Тэгвэл унтчихдаг юм гэж…
Тэгснээ Хагридын царайд айдас тодорлоо.
- Би та нарт энэ тухай ярих ёсгvй! Миний чалчсаныг мартах хэрэгтэй! Хєєе та нар хаачих нь вэ? гэж орилов.
Харри, Рон, Гермиона гурав шилтгээнд очтолоо бие биедээ нэг ч vг хэлсэнгvй. Тэнд гадааг бодвол хvйтэн баргар ажээ.
- Бид Дамблдор руу очих хэрэгтэй. Пушокын хажуугаар яаж єнгєрєх ёстойг Хагрид танихгvй хvнд хэлчихсэн юм байна. Энэ бол танигдахгvйн тулд Хагридад архи єгч нvvрээ юvдэнгээр халхалсан Снегг юм уу эсвэл Волан-де-Морт болж таарлаа.
Дамблдорыг бидэнд итгэнэ гэж найдаж байна. Хэрэв Бэйн саад болохгvй бол Флоренц миний vгийг батлаж ч магадгvй. Харин Дамблдорын єрєє хаана байдаг юм бэ? гэж Харри урсгав.
163
Тэд ямар нэг хаяг хvснэгт байж магадгvй гэсэн шиг эргэн тойрноо харлаа. Дамблдорын хаана суудаг ажилладаг тухай тэдэнд хэзээ ч хэлж байсангvй. Хэн нэгнийг хэзээ нэгэн цагт профессор луу дуудаж байсныг ч санахгvй юм.
- Бид одоо... гэж Харрийг ярьж эхэлтэл холоос дуу гарч тасалдуулав.
- Та гурав шилтгээнд юу хийж байнаа?
Профессор МакГонагалл тэдний зvг ирж явлаа. Гартаа баахан юм барьсан байв.
- Бид профессор Дамблдортой уулзах гэсэн юм гэж Гермиона тvрvvлэн зоригтой хэлэхэд Харри Рон хоёр их л гайхжээ.
- Профессор Дамблдортой уулзана гэнээ? Яах нь вэ? гэж профессор МакГонагалл лавлахдаа энэ vг нэг л сэжигтэй санагдсан мэт царай гаргах ажээ.
Харри гvнзгий санаа алдлаа. Шийдвэр гаргахад хэдэн агшин хэрэгтэй байлаа. Профессор МакГонагаллд илэн далангvй хэлэх хэрэггvй гэж бодоод:
- Энэ бол нууц гэчихээд л алдаа хийснээ ойлголоо. Тvvний хамар уурласандаа сартайжээ.
- Профессор Дамблдор арван хормын ємнє явчихсан аж. Ид шидтэний яамнаас яаралтай ууль хvлээж аваад Лондон руу санд мэнд ниссэн гэж хvйтэн єнгєєр хэллээ.
- Нисчихсэн гэв vv? Ийм vед vv? гэж Харри сулхан дуугаар асуув.
- Профессор Дамблдор бол маш алдартай шидтэн учраас хойшлуулшгvй чухал ажил дандаа л гардаг юм, ноён Поттер минь.
- Гэхдээ энэ бол чухал хэрэг гэж Харри шаргуу хэлэхдээ нэмэргvй юм гэдгийг ойлгож байлаа.
- Таны тэр ажил Дамблдорын Ид шидтэний яам руу ниссэн ажлаас илvv чухал гэж Поттер та хэлэх гээд байна уу? гэхдээ профессор МакГонагалл тvvний овгийн ємнє дандаа оруулдаг <<ноён>> гэдэг vгээ дурссангvй. Энэ бол єєрийгєє мэдэхээ болиод хvчээр биеэ барьж буй хэрэг.
- Профессор оо, энэ асуудал гvн ухааны чулуутай хамаатай юм... гэж Харри итгэлгvйхэн хэлэхдээ одоо болгоомжлоод байх хэрэггvй гэж vзжээ.
Профессор МагГонагалл тvvнээс чухам ямар vг сонсоно гэж хvлээж байсныг мэдэхгvй юм. Лав л ийм vг биш дэгээ. Гарт байсан номнуудаа унахыг ч анзаарсангvй.
- Хаанаас... та нар хаанаас мэдсэн юм бэ? гэж тэвдсэн шинжтэй асуулаа.
- Профессор оо, би бодохдоо... би болохоор Сне... гээд тvгдэрснээ:
- Хэн нэгэн хvн гvн ухааны чулууг хулгайлах гээд байна. Би профессор Дамблдортой ярилцчах чухал хэрэгтэй гэлээ.
Профессор МакГонагалл ийм юм сонсоод гайхаж хоцорсон ч сэжиглэсэн хэвээр Харрийг анхааралтай харж байв.
- Профессор Дамблдор маргааш буцаж ирнэ. Чулууны тухай та нарыг яаж мэдсэнийг би тєсєєлєхгvй ч гэлээ чулууг найдвартай хамгаалж байгаа тvvнийг хэн ч хулгайлж чадахгvй гэдэгт итгэлтэй байж болно хэмээн удаан тvгдэрсний эцэст хэллээ.
- Гэхдээ профессор...
- Юу ярьж байгаагаа би мэднээ. Та гурав гадаа гарч сайхан агаарт байвал зvгээр гэж бодох юм хэмээн хэлээд профессор тонгойн унагаасан номоо цуглуулж байв.
Тvvнийг явахад тэд хэлснээр нь болсонгvй.
164
- Энэ явдал орой болно. Єнєєдєр Снегг нууцад нэвтэрэнэ. Тэрээр хэрэгтэй бvхнийг мэдэж аваад Дамблдорын явахыг хvлээж байжээ. Тvvнийг Дамблдор руу ууль илгээсэн гэдэгт би итгэлтэй байна. Ид шидтэний яаманд Дамблдорыг очиход бvгд их гайхна даа гэж профессор МакГонагаллыг юм сонсохооргvй холдсоны дараа Харри хэлжээ.
- Гэхдээ бид... гэж хэлээд Гермиона санаа алдав. Харри Рон хоёр тvvнийг єєрсдийнхєє цаадхыг харж байгааг мэдэж хурдхан эргэтэл ард нь Снегг зогсож байлаа.
- Єдрийн мэнд хvргэе гэж тэрбээр эелдэгхэн мэндлэв.
Тэд тvvнийг нvдээ бvлтийлгэн дуугvй харна.
- Сайхан агаарт гарах боломжийг алдаж болохгvй шvv гэж Снегг нэг л хачин инээмсэглэн хэллээ. Харри:
- Бид... гэж дуугарахдаа юу хэлэхээ огт мэдэхгvй байв.
- Та нар ухаалаг болгоомжтой байх ёстой. Ямар нэг юм хийхээр шидйсэн гэж болохоор харагдаж байна шvv. Харин танай тэнхим ахиад зуун оноогоор торгуулбал юу болох вэ? гэж Снегг яриагаа дуусгав.
Харрийн царай улайжээ. Тvvнийг эргэтэл Снегг дуудаад:
- Поттер минь, ахиад шєнє дундуур сургууль дотор зугаацах юм бол би єєрєє таныг хєєлгєхєєр хєєцєлдєх болно шvv гэдгийг анхааруулъя. Харин одоо єдрийг тавтай єнгєрvvлээрэй гэжээ.
Снегг эргээд багш нарын єрєє рvv явлаа.
Тэд Харрийг буцаж ирэхэд чулуун шатааар уруудан шилтгээнээс гарав.
- Бид нэг юм хийх хэрэгтэй. Нэг маань Снеггийг харуулдана. Багш нарын єрєєний vvдэнд зогсож байгаад гарахад нь дагах хэрэгтэй. Энэ бол Гермиона чиний vvрэг гэж Харри швнэн хэлэв.
- Яагаад минийх гэж?
- Мэдээж шvv дээ. Чи бусад олон хvvхдийн адил профессор Флитвикийн хайртай сурагч юм чинь тvvнийг хvлээж байна гэж хэлж болно. Хэрэв Флитвик багш нарын єрєєнд байх аваас чи хэлчихээр шалтаг олж дєнгєнє. <<Би шалгалтын ажил хийхдээ 14б асуултанд буруу хариулчихсан юм шиг санагдаад байнаа. Их айж байна, профессор оо...>> гэдэг ч юм уу хэмээн Рон єчлєє.
- Дуугvй бай. За яахав, би зєвшєєрье гэж Гермиона хэлэв.
- Харин бид гуравдугаар давхрын хонгилыг харуулдах болно. Явцгаая гэж Ронд хандан Харри хэллээ.
Гэвч тєлєвлєгєє биелсэнгvй. Тэд цаана нь Пушок байгаа хаалга руу ойртож ч амжаагvй байтал хаанаас ч юм профессор МагГонагалл гараад иржээ. Энэ удаа тэрбээр биеэ барьж чадсангvй.
Та нар єєрсдийгєє арван шившлэгээс ч илvv найдвартай харуул гэж vзсэн юм шив дээ?! Энэ дэмий явдлаа зогсоо. Би та нарыг дахиад энэ хаалганы дэргэд байхыг харах юм уу хэн нэг нь энд байхыг чинь харсан гэж хэлэх юм бол Гриффиндор ахиад тавин оноогоор торгуулах болно шvv. Тийм ээ, Уизли миний хариуцсан тэнхим! гэж профессор ширvvхэн хэллээ.
Харри Рон хоёр буцаад Гриффиндорын гол танхим руу явав.
Yгvй ядахдаа Снеггийг харгалзаж байгаа шvv дээ гэж Харрийг хэлж амжаагvй байтал Гермиона єрєєнд ороод ирлээ.
- Харамсалтай байна, Харри минь! Снегг багш нарын єрєєнєєс гарч ирээд намайг юу хийж байна гэхээр нь би Флитвикийг хvлээж байна гэлээ. Снегг яваад тvvнийг дуудлаа. Тэгээд л тvvнийг алдчихсан даа. Намайг 165
Флитвиктэй ярьж байх зуур Снегг хаашаа ч юм бvv мэд алга болчихжээ гэж Гермиона шуухитнан хэлэв.
- За тэгвэл цаг нь болсон юм байлгvй, тийм vv? гэж Харри алгуурхан дуугарлаа. Тvvний царай цонхийсон ч нvд нь гялалзаж байв.
- Єнєє шєн би унтлагын єрєєнєєс гарч чулууг тvрvvлж авахыг бодноо гэхдээ Харри шийдсэн тєрхтэй харагджээ.
- Чи лав солиорчээ! гэж Рон уулга ладав.
- Чи тэгж болохгvй! МакГонагалл Снегг хоёрын анхааруулж хэлснийг мартаа юу? Чамайг хєєчихнє шvv дээ? гэж Гермиона дэмжлээ.
- Тэгээд юу гэж? Та нар юу ч ойлгохгvй байгаа юм уу? Хэрэв Снегг чулууг хулгайлбал Волан-де-Морт буцаад ирнэ! Тvvнийг эрх барих гэж оролдож байсан цаг vеийн тухай сонсоогvй юм уу? Тэгвэл сургуульгvй болох юм чинь Хогвартсаас хэн ч хєєгдєхгvй! Волан-де-Морт сургуулийг газартай тэгшлэх юм уу Хар урлагийн сургууль болгон хувиргах болно! Тэгэхлээр торгуулийн оноо ямар ч утгагvй гэсэн vг! Та нар тэнхим хоорондын тэмцээнд тvрvvллээ гэж саная. Тэгээд яах вэ? Волан-де-Морт та нарыг танай гэр бvлийг тайван vлдээнэ гэж vv? Намайг чулуунд хvрэхээс ємнє барьчих юм бол би Дурслийнхан руу буцаж очоод Волан-де-Морт намайг олтол хvлээх хэрэг гарна. Хэрэв єнєєдєр би юу ч хийхгvй юм бол би vхэх цагаасаа арай сvvлд л vхэх байх даа. Яагаад гэвэл би Харын талд хэзээ ч орохгvй. Тийм учраас л би єнєєдєр чулуу хадгалж байгаа газар луу явна. Та хоёр юу ч гэж хэлээд нэмэргvй! Волан-де-Морт эцэг эхийг минь хєнєєснийг санацгаагаач. Бусдыг хорлож эхлэхийг хvлээн гараа хумхин сууж би лав чадахгvй...
Харри ярьж дуусаад тэднийг маргаж эхлэнэ гэж бодсон бололтой Рон Гермиона хоёрыг ширтэж байлаа. Гэвч тэд дуугарсангvй.
- Чиний зєв єє, Харри гэж хэсэг хугацааны дараа Гермиона намуухан дуугаар хэллээ.
- Би далдын хар жанчаа ашиглана. Аз болоход тvvнийг эргvvлж єгсєн шvv гэж Харри дуулгав.
- Бид гурвуулаа дор нь багтана гэж vv? хэмээн Рон сонирхоход:
- Гурвуулаа гэдэг чинь юу гэсэн vг вэ? гэж Харри асуулаа.
- За чи боль доо. Чамайг ганцааранг чинь vлдээнэ гэж бодоо юу?
- Мэдээж, vлдээхгvй. Бидний тусламжгvйгээр чулуунд хvрч чадна гэж бодоо юу? Одоо би явж сурах бичиг эргvvлье. Ямар нэг хэрэгтэй мэдээлэл тааралдаж магадгvй... гэж Гермиона батлан єгvvлэв.
- Гэхдээ бид баригдвал та хоёр ч бас хєєгдєнє шvv дээ гэж Харрийг хэлэхэд:
- Yгvй дээ. Зуугаас дээш оноо єгдєггvй ч шалгалтан дээр намайг зуун хорин оноо авсан гэж Флитвик надад нууцхан хэлсэн юм. Ийм байхад хєєнє гэж бодохгvй л байна шvv хэмээн Гермиона хариулав.
Рон дуугай байгаа нь сайрхах зvйл vгvй бололтой.
***
Оройн хоолны дараа тэд амралтын єрєєнд эргэн ирж ямар нэгэн юм сэдсэн гэдгээ хэнд ч мэдэгдэхгvйн тулд тус тусдаа сууцгаав. Профессор МакГонагалл орж ирсэн ч єєр юм бодохоор харагдана. Гэвч багш нар орж ирсэнгvй. Бусад нь болохоор Харрийг ажиглаагvй дvр vзvvлэх агаад одоо 166
болтол тvvнтэй хэн ч ярилцсангvй. Харри vvнд нь огт гомдоогvй анхны vдэш энэ байлаа.
Гермиона чулууг хадгалж буй шившлэгийг зайлуулах тарни олдож магадгvй гэсэндээ дэвтэр номоо эргvvлнэ. Харри Рон хоёр хийх юмаа бодоцгоон дуугvй сууцгаана.
Танхим аажим хоосорлоо. Унтах цаг дєхжээ.
- Жанчаа аваад ир гэж Ли Жорданыг эвшээсээр єрєєнєєс гарахад Рон шивнэн хэллээ. Харри дээшээ харанхуй унтлагын єрєє рvv ухасхийв. Тэгээд дэрэн доороос жанчаа гаргаж автал зул сараар тvvнд Хагридын бэлгэлсэн лимбэ харагдлаа. Харри лимбийг халаасандаа яаран шургуулав. Юун дуу хууртай мантай. Бvр Пушокод зориулаад ч дуулах дургvй байлаа. Тэгээд гvйсээр єрєєнд орж ирэв.
- Жанчаа шууд л эндээ ємсєєд биднийг гvйцэд халхлах эсэхийг vзэх хэрэгтэй. Хонгилоор єрєєсєн хєл явж байхыг Филч харвал... гэж Харрийг хэлтэл:
- Та нар яах гээд байна вэ? гэх дуу єрєєний булангаас гарлаа.
Тэд гурвуулаа огцом эргэж хартал Невилл буйдан сандалд сууж байв. Тэрбээр гартаа дураараа хэсvvчлэх дуртай бахаа барьжээ.
Бах нь ахиа л тэнэж одоод Невилл тvvнийг эрэн энэ буланд ирсэн бололтой.
- Яах ч vгvй. Зvгээр л гэж хэлээд Харри жанчаа яаран ардаа нуулаа.
Невилл тэдний гэмшсэн царайг анхааралтай ажиглана.
- Та нар ахиад л шєнє дунд унтлагын єрєєнєєс гарч явах гэж байгаа юм байна гэж тvvнийг хэлтэл:
- Yгvй, vгvй! Яалаа гэж. Невилл чи явж унтахгvй яасан юм бэ? хэмээн Гермиона дуржигнуулав.
Харри vvдний дэргэдэх єндєр босоо цагийг хяламхийн харлаа. Тэд хугацаа алдаж болохгvй юм. Яг энэ vед Снегг маань Пушокод бvvвэйн дуу аялаж байж ч магадгvй.
- Та нар эндээс явж болохгvй. Ахиад л баригдана. Тэгвэл манай тэнхим хэцvvднэ гэж Невилл зєрvvдлэн хэллээ.
- Чи ойлгохгvй юм аа. Энэ бол маш чухал гэж Харри тэсэлгvй ам алдчихав.
Гэвч Невилл тууштай байхаар шийджээ.
- Би та нарыг гаргахгvй. Би... Би та нартай зодолдоно шvv! гэж хэлээд Неилл хонгилыг хааж зогслоо.
- Невилл! Хєргєєс хол бvv хувиа бодоод бай... гэж Рон уурсав.
- Намайг хувиа бодогч гэж бvv хэлээрэй! Та нар дахин журам зєрчих ёсгvй гэж би vзэж байна! Рон чи намайг єєрийгєє хамгаал гэж сургадаг шvv дээ!
- Тийм ээ, гэхдээ бид чиний нйзууд. Чи юу хийж байгаагаа мэдэхгvй байна гэж Рон гараа алдлан хэлэв.
Тvvнийг урагш алхтал Невилл Тревор бахаа гараасаа алдчихсанд цаадах нь шалан дээр унаад хаашаа ч юм алга болчихлоо.
- Тэгвэл намайг цохих гээд vз л дээ! Би хvлээе! гэж хэлээд Невилл нударгаа зангидлаа.
Харри Гермиона руу эргээд:
- Яаж ийгээд аргалаач гэж цєхрєнгєє баран гуйлаа.
Гермиона урагш алхсанаа:
167
- Уучлаарай Невилл минь надад харамсалтай л байна гэж аяархан хэлээд саваагаа єргєн:
- Петрификус Тоталус! шившин Невиллийн зvг дохилоо.
Невиллийн хоёр гар ташаандаа падхийтэл наалдчихав. Хоёр хєл нь ч хоорондоо наалдчихлаа. Невилл эв эгцхэн болоод ганхаж байснаа нvvрээрээ шалан дээр уналаа.
Гермиона тvvн рvv гvйж очоод дээш харуулав. Невиллийн эрvv зуурчихсан ярьж чадахгvй ажээ. Нvд нь л айсан байдалтай тvvнийг харан эргэлдэнэ.
- Чи тvvнийг яачихав аа? гэж Харри асуув.
- Бvх биеийн бvрэн саажилт. Невиллийгээ єрєвдєж байнаа гэж Гермиона гунигтайяа хэллээ.
- Ингэхээс єєр аргагvй байлаа, Невилл минь. Чамд тайлбарлах цаг алга гэж Харрийг хэлэхэд:
- Чи сvvлд бvгдийг ойлгоноо гэж Рон яриаг дуусгалаа.
Шалан дээр хєдєлгєєнгvй хэвтэх Невилл тэдэнд муу совин тєрvvлнэ. Жанч нь тэднийг найдвартай халхалж байлаа. Гэхдээ л тэдний сэтгэл хямарч эргэн тойронд нь байгаа баримал болгон харанхуйд Филч шиг, салхины єчvvхэн урсгалын алсад сонсдох авиа Пивзийн хєлийн чимээ шиг санагдана.
Хамгийн эхний шат руу ч ойртож амжаагvй байтал ноён Норрис муур тэдний хєлд тээглэх шахав.
- Тvvнийг єшиглєх юм сан гэж би аль эртнээс боддог байсан юм гэж Роныг чихэндээ шивнэхэд Харри эсэргvvцэн толгойгоо сэгсэрлээ. Тэд муурын дэргэдvvр болгоомжтойхон єнгєрєв. Хэдийгээр ноён Норрис тэднийг дэнлvv шиг нvдээрээ анхааралтай харж байсан авч юу ч олж vзээгvй бололтой яасан ч vгvй.
Дахиад тэдэнтэй хэн ч одоохондоо тааралдсангvй. Гэтэл гуравдугаар давхарт гардаг шат руу дєхєж очтол Пивзийн бараа харагдлаа. Тэрбээр амандаа дуу аялан шатан дээрх хивсийг оролдох аж. Хvvхдvvдийг хивсэн дээр гармагцаа бvдэрч унахаар юм хийж байгаа бололтой.
Тэднийг ойртон очиход Пивз:
- Хэн энд байна вэ? Би харахгvй байгаа ч чамайг энд байгааг мэдэж байна. Чи хий vзэгдэл vv? сvнс vv? Аль эсвэл сурагч уу? гэж гэнэтхэн асуухдаа тvvний догшин хар нvд улам ч ширvvн харцтай болжээ.
Пивз агаарт хєєрч тэндээ тогтсоноо ийш тийшээ хянамгай харав.
- Филчийг дуудах хэрэгтэй юм байна. Yл vзэгдэгч нэгэн сургууль дотор тэнэж явна гэж хэлье байз хэмээн Пивз бодлогоширонгуй єгvvллээ.
Харрийн толгойд гэнэтхэн нэгэн санаа тєржээ.
- Пивз Цуст Баронд vзэгдэхгvй болох єєрийн гэсэн шалтгаан бий шvv гэж сєєнгє дуугаар шивнэн хэлжээ.
Пивз айсандаа болоод эгээтэй л шатан дээр уначихсангvй. Тэрбээр доош унахдаа арай л гишгvvрт хvрэлгvй агаарт тогтлоо.
- Уучлаарай, ноён Цуст Барон минь. Алдас болжээ… энэ алдас болж… Таныг би таньсангvй… vзэгдэхгvй юм чинь би яаж харах вэ дээ… Хєгшин Пивзийн тэнэглэснийг уучлаарай ноёнтоон гэж Пивз гонгиноно.
- Энд би ажилтай. Чи єнєє шєнє бvv vзэгдээрэй гэж Харри бас л сєєнгє дуугаар хэллээ.
- Тэгэлгvй яахав ноёнтоон ёсоор болгоё. Ноён Барон таны ажилд амжилт хvсье. Танд би тvвэг удахгvй ээ гэж хэлээд Пивз агаарт хєєрч агшин зуур алга болов.
168
- Сайн байна, Харри! гэж Рон шивнэлээ.
Хэдэн агшны дараа тэд хориотой хонгил руу ордог хаалганы дэргэд зогсож байлаа. Хаалга дэлгээстэй харагдана.
- Yгvй ер єє. Снегг маань Пушокын дэргэдvvр єнгєрсєн байж таарлаа гэж Харри тайвуухан хэллээ.
Онгорхой хаалга тэдэнд чухам юу хvлээж байгааг сануулах мэт. Харри эхлээд Гермионаг дараа нь Роныг харснаа:
- Хэрэв та нарыг буцмаар байвал би гомдохгvй шvv. Жанчаа аваад явж болно. Энд надад хэрэг болхгvй гэлээ.
- Бvv тэнэглэ гэж Рон зєвлєхєд Гермиона:
- Бид чамтай хамт гэж батлалаа.
Харри хаалгыг шvргэн дотогш алхав. Чанга хяхтнах дуу гарснаа аянга адил нvргэлэн архирах чимээ сонсогдлоо. Нохой тэднийг харахгvй ч гурван хамраараа зэрэг vнэрлэнэ. Нохойнд мэдэгдэхгvй байхад жанч нэмэргvй ажээ.
- Тvvний хєл дор юу байнаа? гэж Гермона шивнэв.
- Ятга шиг л юм. Снегг тvvнийг энд vлдээж дээ гэж Рон хариуллаа.
- Пушок хєгжим дуугармагц унтаж хєгжих зогсоход сэрдэг шvv дээ. Одоо эхлэх vv? гэж Харри тэдэнд сануулав.
Тэгээд Хагридын бэлэглэсэн лимбийг уруулдаа ойртуулан vлээж гарлаа. Харри лимбэ тоглож чаддаггvй ч энэ бол огт хамаагvй юм. Дуу гарч эхлэмэгц л Пушокын зургаан нvд анилдаж эхлэв. Харри амьсгалаа давхцуулан тасралтгvй vлээж байлаа. Архирах дуу намдан намдсаар аяндаа замхрав. Нохой гуйвагнан байснаа гэдсээрээ хэвтэж дараа нь бvр хажуугаараа харчихлаа. Бєх нойрссон гэдэгт эргэлзэх юм алга.
- Yлээгээд бай! гэж Рон шивнэн хэлээд жанчаа тайлаад Пушокын харгалзан байгаа таглаа руу алгуурхан дєхлєє. Гурван амнаас гарах халуун амьсгал улам бvр мэдрэгдэнэ. Рон єлмий дээрээ зогсон Пушокын ар тал руу єнгийн харснаа:
- Таглааг бид амархан онгойлгочих байх аа. Гермиона чи эхлээд орох уу? гэлээ.
- Яасан ч vгvй! гэж охин уулга алдаад арагш ухрав.
- За яахав гэж Рон хэлээд шvдээ зуун сэтгэл санаагаа хєвчлєєд Пушокын савар дээгvvр болгоомжтойхон гарав. Тэгээд таглаан дээр тонгойн цагаригнаас нь татлаа.
- Тэнд юу байнаа? гэж Гермиона сандрангуй асууна.
- Юу ч алга. Тас харанхуй. Ямар ч шат харагдахгvй болохоор харайх л хэрэг гарч дээ.
Лимбээ vлээсээр байгаа Харри Роны анхаарлыг татах санаатай гар єргєн далласнаа єєрийгєє хуруугаараа заав.
- Чи эхлээд явах юм уу? Итгэлтэй байна уу? Yнэнийг хэлэхэд хэр хол нисэхээ мэдэхгvй байна. Лимбээ Гермионад єг. Пушокыг сэрээж болохгvй.
Харри лимбээ Гермионад єглєє. Тvvнийг лимбээ уруулдаа ойртуулах зуур хэдэн агшин єнгєрсєн ч аварга нохой хєдлєж архирч эхлэх нь тэр. Гэхдээ лимбэ эгшиглэж эхлэмэгц л ахиад гvн нойронд дарагджээ.
Харри Пушокын дэргэдvvр гараад нvх рvv тонгойн харав. Оёор ёроол гэж алга.
Тэрбээр таглааны ирмэгээс барин нvх рvv шургаж ороод дvvжлэгдлээ. Тэгснээ Роныг хараад:
169
- Надад ямар нэг юм тохиолдвол эндээс яваарай. Хагрид руу гvйж очоод Дамблдор руу хурдхан ууль явуул гэж хэл ойлгов уу? гэв.
- Ойлголоо.
- Мєдхєн уулзах байлгvй гэж найдая.
Ингэж хэлээд Харри гараа тавимагц доош нислээ. Чийглэг хvйтэн агаарыг зvсэн нисээд л байв нисээд л байв... Ёроол гэж алгаа. Гэтэл...
Пид!
Харри ямар нэг зєєлєн юман дээр унах мэт битvv чимээ гарган газардлаа. Єндийн суугаад эргэн тойрноо харав. Харанхуйд нvд нь дасаагvй хэдий ч ямар нэг ургамал дээр сууж буй мэт санагдана.
- Бvх юм зvгээр шvv. Одоо vсэрч болно. Чи зєєлєн буунаа! гэж дээш харан хашгирлаа. Дээр буй нvхний амсар шуудангийн марк шиг жижигхэн харагдана.
Агшин зуурын дараа Рон дэргэд нь сууж байлаа.
- Энэ чинь юу вэ? гэж Рон эхлэж асуув.
- Мэдэхгvй ээ ямар нэг ургамал юм шиг байна. Зєєлєн буухад зориулж албаар ургуулсан байх.
Алив Гермиона! гэж Харри хашгирлаа.
Дээр сонсогдож байсан хєгжмийн чимээ тасрав. Тэгтэл чанга хуцах дуу гарсан авч Гермиона амжиж нисэж тэр хоёрын дэргэд буулаа.
- Бид лав сургуулиас нилээд хэдэн бээрийн дор байгаа байхаа гэж Гермиона хэлэв.
- Тэр мэдээж. Аз болоход энд євс ургамал байсан нь сайн хэрэг гээд Рон инээмсэглэв.
- Аз гэнээ?! Та хоёр єєрсдийгєє хар даа гэж Гермиона гэнэтхэн уулга алдлаа.
Тэрбээр хєл дээрээ vсрэн босоод чийгтэй хананд наалдав. Энэ агшинд тэрхvv ургамал тvvний шагайг ороож байсан тул тун хэцvv ажээ. Харри Рон хоёр урт мєлхєє ургамал хєлийг нь баглаж амжсаныг анзаарсангvй.
Гермиона ургамал баглахаас урьтан сугаран гарч амжаад Харри Рон хоёр ургамлыг биеэсээ салгах гэж оролдон байхыг айн харсаар хананд наалдан зогсож байв. Гэхдээ тэднийг тэмцэх тутам могой шиг мурилзах ургамал улам бvр ороох аж.
- Бvv хєдлєєрэй! Yvнийг би мэдэж байна. Энэ бол <<чєтгєрийн цалам!>> гэж Гермиона тушаалаа.
- Ийм нэртэй байдаг нь мєн ч сайхан аа! Энэ л бидэнд тус болно доо! хэмээн Рон цухалдуу хэлээд хvзvvгээр нь ороох ишийг салгах гэж зvтгэнэ.
- Дуугvй бай vvнийг яаж зогсоодгийг санах гээд vзье! гэж Гермиона хэлэв.
- Тэгвэл хурдлаач. Амьсгал боогдлоо! гэж хэлээд Харри цээжээрээ ороосон євснєєс мултрах санаатай мэрийж байв.
- Чєтгєрийн цалам, чєтгєрийн цалам. Профессор Стебль юу гэж ярилаа? Энэ ургамал харанхуй чийглэг газар дуртай… гэж Гермиона духаа vрчийлгэн vглэж байв.
- Тэгвэл гал асаагаач! гэж Харри бачимдан хашгирлаа.
- Би юу асаах юм бэ? Энд модон юм юу ч алга! гэж цєхрєнгєє барсан Гермионаг гараа савчин хэлэхэд:
- ГАЛЗУУРАА ЮУ? ЧИ ШИДТЭН ЮМ УУ, YГYЙ ЮУ? гэж Харри хашгирлаа.
170
- Єє, тийм! гэж Гермиона хэлээд саваагаа гаргаж ирэн ямар нэг юм шивнээд даллалаа. Саваанаас квиддичийн тэмцээн дээр Снеггийн хувцасыг шатаасан шиг цэнхэр дєл цоролзов. Тэгтэл ердєє л ганцхан агшны дараа ургамал сулрахыг Рон Харри хоёр анзаарчээ. Ургамал гэрэл дулаанаас аль болохоор хол мєлхєн зугтаахыг хичээнэ. Тэднийг багласан салаа мєчрvvд чичигнэн мурилзаж задарснаа байхгvй боллоо.
- Ургамал судлалын хичээл дээр анхааралтай байсан чинь сайн хэрэг гэж Харри нvvрнийхээ хєлсийг арчин хэлэв. Рон:
- Тийм ээ. Аюултай vед Харри чи ч самбаа гаргалаа даа. <<Бид юу асаах юм бэ? Энд модон юм юу ч алга...>> гээд байгаа шvv хэмээн Гермионаг элэглэн хэлэв.
- Явцгаая гэж хэлээд эндээс гарах цорын ганц чулуун хонгилын зvг гараараа заалаа.
Алхаанаас єєр тэдний сонссон vйл бол хананаас дусах дуслын чимээ байв. Хонгил эгц доошоо уруудахад Харри <<Гринготтс>>-ыг саналаа. Банкны шvvгээнvvдийг луу манаж байдаг тухай Хагридын vгийг бодоод зvрх нь шимширлээ. Банкны газар дорх хонгилтой тун ч адилхан энэ газарт мєн ийм юм байж магадгvй шvv дээ. Хэрэв том нас бие гvйцсэн луу тааралдвал ер юу гээч болох бол... Yнэнийг хэлэхэд Норберт байхад л хангалттай билээ.
- Сонсож байна уу? гэж Рон шивнэв.
Харри чагнаархав. Дээр хаа нэгтээ аяархан шажигнах намуухан жингэнэх дуулдана.
- Хий vзэгдэл vv? гэж Роноос асуухад:
- Мэдэхгvй ээ... Далавчны чимээ шиг байх юм гэж Рон єчлєє.
Харри бодлогоширсоноо:
- Тэр урд гэрэл байна... Тэнд ямарнэг хєдлєєд байх юм. Юу ч байлаа гэсэн бидэнд єєр зам байхгvй гэлээ.
Тэд хонгилын эцэс хvртэл яваад хурц тод гэрэлтэй єндєр бємбєгєр адартай танхимын vvдэнд ирэв. Танхимд vнэт чулуу адил хурц тод єнгєтэй жижигхэн шувууд эргэлдэн нисэлдэх ажээ. Танхимын нєгєє талд хvнд модон хаалга харагдана.
- Танхимаар хєндлєн гарах гээд vзвэл шувууд биднийг довтлох болов уу? гэж Рон асуув.
- Магадгvй ээ. Харахад тєдийлєн аюулгvй ч хэрэв бvгд зэрэг дайрвал... За яахав єєр зам байхгvй юм чинь... vзээд л алдахаас...
Харри чимээтэйгээр амьсгал авснаа толгойгоо тэврэн хаалга руу дvvллээ. Тэрбээр одоохон тvvнийг хурц хошуу хумсаар урах байхдаа гэж бодсон ч тэгсэнгvй. Харри vvд рvv очоод бариулаас нь таттал хаалттай байлаа.
Шувуудыг аюулгvй гэж мэдээд Харри нєгєє хоёрыгоо даллан дуудав.
Тэд хаалгыг татаж мєрлєн тvлхэж vзсэн авч нээж чадсангvй. Тэр ч байтугай Гермиона Алохомора гэдэг швшлэгээ хэд хэд хэлээд ч нэмэргvй байлаа.
- Одоо яах вэ? гэж Рон асуув.
- Энэ шувууд... Шувууд энд чимгийн тєдий байгаа хэрэг биш байх аа гэж Гермиона ухаалаг тєрхтэй хэллээ.
Тэд дээгvvрээ дэрвэлзэн нисэх хурц тод гялалзсан шувууг єлийн харна... Гялалздаг нь юу билээ?
- Эд шувуу биш! Тvлхvvр байна! Жигvvртэй тvлхvvрvvд! Анхааралтай харвал та нар мэднээ. Эд нар тvлхvvр юм бол… гэж Харри гэнэтхэн хашгираад ийш тийш харснаа:
171
- Тэгэлгvй яахав хар л даа! Шvvр байна! Бид хэрэгтэй тvлхvvрээ барих ёстой! гэлээ.
- Олон зуугуулаа байна шvv дээ! гэж Гермионаг зvрхшээн хэлэхэд Рон цоожийг нь vзэхээр хаалга руу тонгойсноо:
- Бидэнд хуучны том тvлхvvр хэрэгтэй... Хаалганы бариул шиг мєнгєлєг тvлхvvр ч байж магадгvй гэлээ.
Тэд агшин зуур шvvрэндээ мордоод агаарт хєєртєл vvл шиг бужигнасан тvлхvvр дунд орчихлоо. Эхлээд тэд хэрэгтэй тvлхvvрээ таамгаар барих санаатай хєєцєлдєв. Гэтэл илбэдvvлсэн тvлхvvрvvд ийш тийш бултан дээш доош шунган барихад тун ч амаргvй ажээ.
Гэхдээ Харри сvvлийн зуун жилд хамгийн залуу баригч болсны хэрэг юу билээ. Тэрбээр бусдын ажиглаагvй зvйлийг ч ажигладаг авъяастай нэгэн. Олон єнгийн шувуу дундуур хэдэн хором эргэлдсэнээ даль жигvvр нь vнгэгдсэн том мєнгєн тvлхvvрийг анзаарлаа. Дєнгєж саяхан тvvнийг бариад хvчээр цоожинд шургуулсан юм шигээ.
- Тэр байна! Энэ том... энд... vгvй ээ, тэнд... тод цэнхэр жигvvртэй... єрєєсєн жигvvр нь vнгэгдсэн! гэж Харри бусаддаа хандан хашгирлаа.
Рон тvvний заасан зvг рvv хурдалснаа адар мєргєєд эгээтэй л шvvрнээсээ уначихсангvй.
- Тvvнийг тойрон бvслэх хэрэгтэй! Рон чи дээшээ яв харин Гермиона дор vлдээд тvvнийг буулгалгvй vргээж бай. Би барих гээд vзье. Бэлэн vv? За, эхлээрэй! гэж Харри тvлхvvрээс нvд салгалгvй хашгирлаа.
Рон дээш Гермиона доош тэмvvлтэл тvлхvvр тэр хоёроос бултан хажуу тийш одлоо. Харри араас нь хурдалж сунгасан гараараа тvvнийг хананд шахав. Тэгтэл таагvй шажигнах чимээ гарч Гермиона Рон хоёрын баярласан дууг дарлаа.
Тэд яаран газар бууж Харри хаалга руу тэмvvлэхдээ тvлхvvр гараас нь алдуурахаар зvтгэж байгааг мэдэрчээ. Тэгээд тvлхvvрийг хvчээр цоожинд шургуулан эргvvлэхэд шархийх чимээ гарав. Энэ агшинд тvлхvvр цоожноос сугаран гарч дээшээ арай ядан нислээ. Ихээхэн vнгэгдэж vрчийсэн шинжтэй аж.
- Бэлэн vv? гэж Харри хаалганы бариулаас атган асуув. Рон Гермиона хоёр толгой дохиод хаалгыг татлаа.
Дараагийн танхимд юу ч харагдахааргvй тас харанхуй ажээ. Тэгээд тэднийг хэд алхтал єрєєнд гэнэтхэн хурц гэрэл аслаа.
Тэр гурав гайхсандаа нvдээ бvлтийлгэв. Тэд асар том шатрын хєлгийн ирмэг дээр тэднээс тэр ч байтугай єндєр туранхай Роноос ч хавьгvй єндєр хар дvрсvvдийн ард зогсож байлаа. Хєлгийн нєгєє талд цагаан дvрсvvд байна. Цагаан дvрсvvд нvvргvйгээрээ хараас ялгарч байсанд тэр гурав гайхжээ.
- Одоо бид яах ёстой вэ? гэж Харри шивнэв.
- Минийхээр бол бvх юм тодорхой. Танхимын нєгєє талд гарахын тулд бид хожих ёстой юм байна гэж Рон хэлэв.
- Бид яаж хожих юм бэ? гэж Гермиона vймрэн асуулаа. Рон хэсэг зуур бодсоноо:
- Бид єєрсдєє бод болох ёстой юм байна гэв.
Тэрбээр урагш зоригтой алхаж шатрын морины vvрэг гvйцэгтгэгч хар морьтой хvн рvv очоод моринд нь хvрлээ. Чулуун дvрс агшин зуур амилав. Морь туурайгаараа газар цавчлан унасан хvн нь дуулгатай толгойгоо эргvvлэн Роныг дээрээс нь доош харав.
- Бид… бид нєгєє талд гарахын тулд та бvхэнтэй хамтрах хэрэгтэй юу? гэж Рон тvгдрэн асуув.
172
Морьтон баатар толгой дохиход Харри Гермиона хоёрт хандан Рон:
- Бодох хэрэгтэй. Бид гурван хар бодны оронд очих ёстой байх аа… гэлээ.
Роныг бодож байх зуур тэр хоёр дуугvйхэн хvлээнэ.
- Товчхондоо ийм. Битгий гомдоорой шатар тоглохдоо би та хоёроос илvv шvv дээ… гэж Рон толгой єргєн хэлэв.
- Тийм ээ, бид гомдохгvй. Зvгээр бидний юу хийх ёстойг хэлээд аль гэж Харри хурдхан яриаг таслав.
- Харри чи тэр тэмээний ард оч. Харин Гермиона энэ тэрэгний байрыг эзэл.
- Чи єєрєє яах вэ? гэж тэр хоёр зэрэг асуув.
- Би морь болно гэж Рон итгэлтэй хэллээ.
Дvрсvvд тэдний яриаг сонссон бололтой. Яагаад гэвэл дараагийн агшинд морь, тэмээ, тэрэг гурав нvд чєлєєлєн хєлгєєс гарч явлаа. Тэр гурав нєгєє нvднvvдийг дорхноо эзлэв.
Ямагт цагаан эхэлдэг юм. За, тэр… гэж Рон хєлгийн нєгєє тал руу харан хэллээ.
Цагаан хvv урагш хоёр нvvлээ.
Рон дvрсvvдийг удирдахад дvрсvvд заасан газарт нь дуулгавартай бууж байв. Харри євдгєє чичирч байхыг мэдэрлээ. Хэрэв хожигдвол яах бол? гэсэн ганцхан бодол толгойд нь эргэлдэнэ.
- Харри дєрвєн нvдээр урагшил! гэж Рон тушаав.
Эсрэг талынхан тэдний нєгєє морь луу довтлоход тэр гурав анх удаа ихэд эвгvйрхжээ. Цагаан ноён тvvнийг шалан дээр унагаагаад хєлєг дээрээс чирч гаргахад тvрvvлгээ харан унасан баатар огт хєдєлсєнгvй.
- Тvvнийг сул єгєхєєс єєр арга байсангvй. Гэхдээ санамсаргvй байсандаа бус хэрцгий байсанд нь гайхах юм.
Гермиона чи одоо энэ тэмээг идэж болно гэж Рон хэдийгээр цочирдсон ч удирдсан хэвээр.
Цагаан дvрсvvд єршєєлгvй ажээ. Тєдхєн хєлгийн хажууд хєдєлгєєнгvй болсон хар дvрсvvд овоорсон болохоор тэдний ээлж ч мєдхєн ирэх биз. Харри Гермиона хоёрыг аюултай байдалд орсныг Рон сvvлийн агшинд хоёр ч удаа харж амжлаа. Рон єєрєє хєлєг дээгvvр тасралтгvй давхих агаад эсрэг тал хэдий ширvvн ч гэлээ хєлєг дээрх цагаан дvрс бас л цєєрсєєр.
- Бид бараг бvтнээрээ... Бодох л хэрэгтэй... бодох л хэрэгтэй... гэж Рон гэнэтхэн тэвдэнгvй шивнэв.
Цагаан ноён нvvргvй талаараа тэдэн рvv эргэлээ.
- Тийм ээ... энэ бол цорын ганц арга... Єєрєє єєрийгєє сул шидэхээс гэж Рон аяархан хэлэв.
- Болохгvй! гэж Харри Гермиона хоёр зэрэг эсэргvvцлээ.
- Энэ чинь шатар шvv дээ! Сул єгєх хэрэг гарна! Намайг урагш нэг алхахад айлын ноён идэх болно. Тэгэхэд нь Харри чи ноёныг шалаад мадлаарай! гэж Рон хашгиран хариулав.
- Гэхдээ... гэж Харрийг хэлтэл.
- Чи чи Снеггийг зогсоох юм уу, vгvй юу? гэж Рон эрс итгэлтэй єгvvлэв.
- Гэхдээ Рон минь... гэж Гермиона ч ярианд оролцлоо.
- Сонсоцгоо. Хэрэв та нар яарахгvй бол чулуу Снеггийн гарт орно шvv!
Роны зєв байлаа. Харри Гермиона хоёр vvнийг хvлээн зєвшєєрєхєєс єєр аргагvй.
- Бэлэн vv? Би явлаа шvv. Та нар мадлачихаад цаг бvv алдаарай гэж хэлэхдээ Роны цонхигор царай шийдвэр тєгс байв.
173
Роныг урагш алхтал цагаан ноён довтлолоо. Тэрбээр чулуун гараа далайснаа Роны толгой дээр буулгатал хєєрхий хvv шалан дээр уналаа. Гермиона айсандаа хашгирсан ч байран дээрээ зосгссон хэвээр цагааны ноён Роныг хєлєг дээрээс хэрхэн чирэхийг харж байв. Рон ухаан алдсан юм шиг Харрид санагджээ.
Бvх биеэ чичрэхийг мэдэрсэн Харри зvvн тийш гурван нvд ахилаа.
Цагаан ноён титмээ тайлж аваад Харрийн хєлд чулуудав. Тэд ялжээ. Цагаан дvрсvvд мэхэлзэн тонголзсоор тарж одлоо. Зам чєлєєтэй болох нь энэ. Харри Гермиона хоёр сvvлчийн удаа Роныг зvрх шимшрэн хараад хаалгыг нээж дараагийн хонгилд орлоо.
- Хэрэв тэр... гэж Гермионаг аяархан шивнэхэд Харри:
- Тэр зvгээр ээ. Биднийг юу хvлээж байгаа бол хэмээ єєрийгєє зоригжуулахаар хэлжээ.
- Стебльтэй ч бид учраа олсон. Тvvний <<чєтгєрийн цалам>>-ыг хэлж байгаа юм. Флитвиктэй ч мєн адил. Тэр л тvлхvvрийг илбэдсэн байлгvй. МакГонагалл шатрын дvрсvvдийг амилуулжээ. Энэ бол тvvний ажил. Одоо Квирелл... бас Снегг vлдлээ гэж Гермиона єгvvлэв.
Тэд бас нэг хаалганы ємнє очлоо.
- Бэлэн vv? гэж Харри асуув.
Гермионаг толгой дохиход Харри vvдийг татлаа.
Хэрэв хамраа чимхээгvйсэн бол ухаан алдаж унамаар муухай vнэр ханхална. Тэднийг бvvдгэр гэрэлд харж ядан байхад нvдэнд нь нулимс мэлтэрчээ. Тэгээд Хэллоуины vеэр тэдэнд дийлдсэнээс ч хамаагvй том биетэй аварга савдаг шалан дээр хэвтэж байхыг харлаа. Духан дээрээ том булдруутай савдаг ухаан алдсан бололтой.
- Сайн байна. Бидэнд vvнтэй тулалдах хэрэг гарсангvй гэж Харри шивнэлээ. Тэд амьсгал тvгжин байж бvдvvн хєлєн дээгvvр нь гараад Харри:
- Эндээс хурдан явъя амьсгал боогдох нь гэлээ.
Харри дараагийн хаалгыг болгоомжтой нээгээд дотогшоо хянуур ажиглав. Юу ч байж болох шvv дээ. Гэтэл єрєєнд аймаар юм огт байсангvй. Дунд нь нэг ширээ байна. Ширээн дээр ямар нэг шингэнээр дvvргэсэн долоон єєр хэмжээтэй шилэн лонх ярайтал єржээ.
- Квирелл энд савдгийг vлдээхэд Снегг тvvний учрыг олжээ. Бид одоо Снеггийн хараалыг дийлэх хэрэгтэй. Энэ шилэн савуудыг яах ёстой юм бол? гэж Харри шивнэв.
Тэдний ширээ рvv дєхєж очтол тэдний ард гэнэтхэн буцах замыг нь хаан гал дєл дvрэлзлээ. Тод яагаан єнгєтэйг нь vзвэл яав ч жирийн бус шидэт гал бололой. Ємнє нь байгаа vvдний урд талд галын дєл цоролзоно. Гермиона Харри хоёр урхинд оржээ.
- Хараач! гэж хэлээд Гермиона ширээн дээрээс эвхээтэй цаас авлаа.
Харри тvvний мєрєн дээгvvр єнгийн бичгийг уншив.
Хойно урд чинь байгаа аюулаас
Хоёр шилтэй шингэн л аварна
Хойшоо урагшаа явуулдагаас бусад
Хоёр нь дарстай гурав нь хортой
Энд vлдээд удмаар байна уу?
Энэ бичгийг сайтар уншаарай
174
Дармал хорыг сайтар нуусан ч
Дарстай шилний зvvн талд шvv
Захын шилнvvд єєр єєр шингэнтэй
Зайлшгvй урагшлахад тусламж хэрэггvй
Бага ч бус томд ч бусад vхэл байгаа
Баруунаасаа зvvнээсээ хоёр дахийг балгаарай
Yзэж харахад єєр ч гэлээ
Yнэндээ бол адилхан юм шvv
Гермиона хvндээр санаа алдав. Тvvний инээмсэглэхийг хараад Харри гайхжээ. Ингэх л дутаад байж гэнэ.
- Агуу юм аа. Энэ бол ид шид биш сэтгэхvй юм. Сэтгэхvйн бодлого байна. Энvvхэндээ гэхэд агуу их шидтэнгvvд ч сэтгэхvйн бодлогод тааруухан байсан юм. Тэд энд ирвэл vvрд vлдэх байсан даа гэж Гермиона хэллээ.
- Яг л бидэн шиг. Тийм биз дээ? гэж Харри баргар царайлан дуугарав.
- Яалаа гэж дээ vгvй. Бичигт бидэнд хэрэгтэй бvх зvйл байна. Ширээн дээр долоон лонх байгаа. Гурав нь хортой хоёр нь дарстай. Нєгєє нэг нь бидэнд буцах боломж олгоно, долоо дахь нь урагш нэвтрvvлнэ гэж Гермиона тодрууллаа.
- Алинаас нь уух ёстойгоо яаж мэдэх вэ? гэж Харри сонирхов.
- Би хоёр хором бодъё л доо гэж Гермиона гуйлаа.
Тэрбээр бичгийг хэд хэдэн уншсанаа ширээний дэргэдvvр алхаж эхлэв. Гермиона лонхнуудыг сайтар харж амандаа нэг юм гvвтнэн хуруугаараа чичих ажээ. Эцэст нь алгаа ташаад:
- Ойлголоо! Хамгийн жижиг шилтэй нь чулуу руу урагш явах боломж бидэнд олгох юм байна гэлээ.
Харри жижигхэн шилтэйг хараад:
- Энэ чинь нэг л хvнд хvрэхээр юм. Ганцхан балга байна гэв.
Тэр хоёр бие биеэ харлаа.
- Ямар нь чамд яагаан галыг нэвтрэхэд туслах юм бэ? гэж Харри сониучирхав.
Гермиона баруун захын бєєрєнхий шилтэйг хуруугаараа заахад Харри:
- За чи тvvнээс балга. Тэгээд буцаж яваад Роныг аваарай. Тvлхvvр нисэж байсан єрєєнд очоод шvvр авч унавал дээш хєєрєн Пушокын хажуугаар єнгєрєх болно. Тэгээд шилтгээнд ормогцоо шууд л уульнуудын унтдаг байранд очоод Букляг Дамблдор руу явуулаарай. Тэр бидэнд тун их хэрэгтэй байна. Би Снеггийг хэсэг зуур саатуулахыг бодъё. Yнэнийг хэлэхэд удаан тэсэж чадахгvй байх л даа гэлээ.
- Гэхдээ Харри минь хэрэв Хэцvv нэрт тvvнтэй хамт байвал яанаа? гэж хэлээд Гермионагийн царай цонхийв.
- За даа... Надад заримдаа аз таардагийг чи мэднэ дээ. Энэ удаа ч аз таарах юуны магад гэж хэлээд Харри сорвио тэмтэрлээ.
Гермиона уйлах гэж байгаа юм шиг уруул нь чичигнэнэ. Тэгээд гэнэтхэн ухасхийн Харрийг чанга тэвэрлээ.
- Гермиона! гэж Харри гайхан дуу алдав.
- Харри чи агуу их шидтэн шvv гэж Гермиона тvvний чихэнд шивнэжээ.
- Гэхдээ би чам шиг сайн биш ээ гэж Гермионаг тэврэхээ болиход Харри хэлэв. Тэрбээр ичингvйрч байгаагаа мэдлээ.
175
- Би юу? Надад ухаан ном хоёроос єєр юм алга! Гэхдээ илvv хэрэгтэй зvйл байдаг л юм байна. Жишээ нь: vерхэл, эр зориг. Харри минь... болгоомжтой байгаарай!
- Цаг боллоо. Энэ тааврыг зєв тайлсан гэдэгтээ итгэлтэй байгаа биз дээ? гээд Харри тvvнийг яаруулав.
- Итгэлтэй байлгvй яахав гэж Гермиона толгой дохиод бєєрєнхий шилтэйг амандаа ойртуулан том балгаснаа агзасхийв.
- Хор биш биз? хэмээн Харри тvгшин асуухад:
- Yгvй ээ. Гэхдээ энэ шингэн мєс шиг хvйтэн юм гэв.
- Чи хурдхан явах хэрэгтэй. Шингэнийг vйлчилж байгаа дээр нь явж vз гэж хэдийгээр ганцаараа vлдмээргvй байсан ч Харри хvчлэн хэллээ.
- Амжилт хvсье биеэ бодоорой бас... гэж Гермионаг хэлэхэд:
- Яваач! гэв.
Гермиона эргэж ягаан дєл дундуур орон алга боллоо. Харри амьсгалаа даран хамгийн жижиг лонхыг гартаа авлаа. Тэгээд хар дєл рvv эргэв.
- Би ч явлаа гэж хэлээд тэрбээр ганцхан балгаад шилтэйг хоослолоо. Yнэхээр мєс залгичихсан юм шиг санагдана. Харри шилийг буцааж ширээн дээр тавиад урагш явлаа. Тэгээд галын хар дєл рvv ойртохдоо сэтгэл санаагаа бvрэн хєвчилжээ. Дараагийн агшинд дєл тvvнийг долоож байсан авч тэрбээр юу ч мэдэрсэнгvй. Хэсэг зуур галын дєл тvvний урд байсан зvйлийг халхалжээ. Тэгтэл дараагийн танхимд орчихлоо. Сvvлчийн танхимд.
Гэтэл тэнд хvн орчихсон ажээ. Снегг биш. Бас Волан-де-Морт биш. Харин Харри энд харна гэж бараг бодоогvй хvн байлаа.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/783538/fe7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
437 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
436 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
435 “ТУНГАЛАГ ТАМИР” РОМАНААС ТҮҮСЭН ШҮР СУВД Boog_3399 2008-09-25 12969
434 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8) Levi`s 2008-09-29 9144
433 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг9) Levi`s 2008-09-29 8899
432 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг10) Levi`s 2008-09-29 8516
431 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг11) Levi`s 2008-09-29 8607
430 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг12) Levi`s 2008-09-29 8927
429 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг13) Levi`s 2008-09-29 8830
428 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг14) Levi`s 2008-09-29 8885
427 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг15) Levi`s 2008-09-29 8592
426 “ЭЭЖ ЭЭ, САЙН БАЙНА УУ” [2] Boog_3399 2008-09-30 10761
» ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг16) Levi`s 2008-10-08 8601
424 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
423 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1) Levi`s 2008-10-08 9054
422 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 2) Levi`s 2008-10-08 8790
421 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 3) Levi`s 2008-10-08 8696
420 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
419 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 5) Levi`s 2008-10-08 8686
418 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 6) Levi`s 2008-10-08 8551
배너신청
자생병원

배너신청