Бичлэгийн тоо 497

“ЭЭЖ ЭЭ, САЙН БАЙНА УУ”

Уншсан 10761 vote 0 2008.09.30 14:56:29

Хүн бүхэнд сонсох дуртай дуу хөгжим, үзэж харах дуртай уран зураг гэж байдаг байх. Би л хувьдаа ардын зураач, төрийн соёрхолт Д.Амгалан гуайн зурсан зургуудыг ахин дахин үзэхдээ уйддаггүй. Дунд сургуульд байхдаа Дүрслэх урлагийн музейн танхимд өлгөөстэй “Мөрөөдөл” зургийг нь үзэх гэж мөн ч олон очсон доо. Хүүхэд насны дэврүүн хүсэл, гэнэн томоогүй балчирхан оюун санаанд минь нийцсэн энэ зургаас чухам ямархан эрч хүч олж авдаг байснаа сайн мэдэхгүй юм. Юутай ч гэсэн энэ зургийг үзээд гарахад нэг хэсэгтээ сэтгэл санаа өөдрөг, хийж бүтээхийн урам зоригоор дүүрэн явдаг байлаа.

 

Д.Амгалан гуайн нэгэн бүтээлийн хуулбар ширээн дээр минь байнга байдаг юм. Уг зургийн нэр нь “Ээж ээ, сайн байна уу”. Уяхан Замбуутивийн наран дор чандмань эрдэнэ-рашаан ус зөөгөөд ирж яваа ижийгээ тосон мэндчилэх хүүгийн сэтгэлийн баяр хөөр, догдлолыг илүү дутуугүй, тов тод үзүүлсэн уг бүтээлийг мэдэхгүй монгол хүн гэж бараг үгүй болов уу. Гучаад жилийн турш хот, хөдөөгийн олон олон байшин барилгын нүүр, сургууль, цэцэрлэгийн анги танхимыг чимэглэж, сонин сэтгүүлийн хуудаснаас салахгүй явж ирсэн энэ зурагт хүмүүсийн сэтгэлийг соронздон татах нууц увдис оршжээ гэж боддог.

 

Дуртмал сайхан наран, наран болсон ижий, хорвоогийн хоёр нараа золгон дэрвэх хүүгийн зургийг үзсэн гадаадын хүмүүс монголчууд яагаад “Үүрд хамт байгаач ээж ээ” хэмээн уйлж дуулдагийн учрыг ухаардаг буй заа. Манай сонин монголын зураач урчуудын шилдэг бүтээлээс нийтлэж, “зураг төрсөн түүх”-ийг уншигч олондоо танилцуулах зорилго тавьсан юм. “ТН-ийн галерей”-н анхны зочноор хайртай зургийнхаа эзэн, хүндлэж явдаг зураачаа урилаа. Монгол улсын ардын зураач, төрийн соёрхолт Дагдангийн Амгалан “Ээж ээ, сайн байна уу” зургаа хэрхэн бүтээснээ ийнхүү ярьж байна.

 

-Би тавиад оны сүүл жараад оны эхээр Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургуульд сурч байлаа. Ядуу оюутанд мөнгө төгрөг гэж юу байх вэ дээ. Зун, өвлийн амралтаараа нутагтаа ирээд Урчуудын эвлэлийн хороотой гэрээ байгуулж, жаал зураг зурна. Түүнийхээ мөнгөөр ард үлдсэн эхнэр хүүхдэдээ нэмэр болдогсон. Эхнэртэйгээ 1956 онд танилцаж, 1958 онд гэрлэсэн. Анхны хүүхэд маань 1959 онд төрж, аав болохын жаргалыг эдэлж явлаа.

 

Чиний сонирхоод байгаа энэ зургийг оюутан байхдаа 1962 онд  зурсан  юм. “Баян талын өглөө”, “Бадралт соёлын минь өглөө”, “Атар талын өглөө”, “Аварга үйлдвэрийн өглөө”, “Улаанбаатарын өглөө”, “Уламжлалт ирээдүйн өглөө” зэрэг зургаан цуврал бүхий ”Өлгий нутгийн минь өглөө” гэдгийн нэг хэсэг л дээ. Энэ цуврал зургийнхаа төгсгөлийн хэсэг болох “Уламжлалт ирээдүйн өглөө” гэсэн сэдвээр “Ээж ээ, сайн байна уу” гэж зурсан юм.

 

Би өвлийн амралтаар ирээд байсан үе. Эхнэр бид хоёр хүүхдүүдийн хамт айлын нэг өрөөнд амьдарч байлаа. Нэг өглөө дунд охин Жавхлан маань нойрмог нүдэлчихсэн “ээж ээ” гэсээр галын өрөөнд орж ирсэн. Тэр үед охин маань дөнгөж хоёр ойтой байсан үе. Ээжийгээ алга болохоор уйлагнан үгүйлж, олж хараад баярлан хөөрөх охины минь тэр хонгорхон зан энэ зургийн санааг анх надад ...

Үргэлжлэл болон зураг, ээжийн тухай дууны цуглуулгыг миний блогоос үзнэ үү. Д.Амгалан гуайн "Ээж ээ, сайн байна уу" хэмээх  алдартай зураг, ээжийн тухай олон сайхан дууны цуглуулгаа энд суулгаж чадахгүй байгааг минь зөвөөр ойлгоорой. http://www.soronzon.blogspot.com/

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/759223/642/trackback

haira olnoo

2008.10.23 21:53:16
*.142.93.32

unheer saihan ym oruuljee  bodwol nadaas ah l bailgui soronzon ahdaa bayrarlaa
eejee sain baina uu hemeeh zurag unheer goe shuu baga baihaas aa l zurj ussun harin taniig iim ym blogtoo bailgan gej sansangui shuu
unheer saihan zuilsiig tsugluuldag ah baina  ushuu ihiig hadgalaarai erhem soronzon ah mini
nudnees nulmis duslaad heleh ch ug alga
ehiin hair enrel gej yu bdagiig oilguulahiig hicheesen tanid unheer ih bayarlaj ban shuu
eejees mini iluu
ene horwood nanidan zuil gej ugui  ym daa

net nara

2010.06.18 23:05:47
*.209.57.169

amgalan ahdaa bayrlalaa

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
437 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
436 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
435 “ТУНГАЛАГ ТАМИР” РОМАНААС ТҮҮСЭН ШҮР СУВД Boog_3399 2008-09-25 12969
434 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8) Levi`s 2008-09-29 9144
433 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг9) Levi`s 2008-09-29 8899
432 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг10) Levi`s 2008-09-29 8516
431 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг11) Levi`s 2008-09-29 8607
430 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг12) Levi`s 2008-09-29 8927
429 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг13) Levi`s 2008-09-29 8830
428 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг14) Levi`s 2008-09-29 8885
427 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг15) Levi`s 2008-09-29 8592
» “ЭЭЖ ЭЭ, САЙН БАЙНА УУ” [2] Boog_3399 2008-09-30 10761
425 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг16) Levi`s 2008-10-08 8601
424 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
423 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1) Levi`s 2008-10-08 9054
422 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 2) Levi`s 2008-10-08 8790
421 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 3) Levi`s 2008-10-08 8696
420 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
419 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 5) Levi`s 2008-10-08 8686
418 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 6) Levi`s 2008-10-08 8551
배너신청
자생병원

배너신청