Бичлэгийн тоо 497
                                                ХОРИОТОЙ ОЙ
Филч тэднийг шууд дагуулсаар нэгдvгээр давхарт байх профессор МакГонагаллын єрєєнд аваачихад тэд чимээгvйхэн суун профессорыг хvлээж байлаа. Гермиона нулимсаа барьж ядан чичирч байв. Харри энэ шєнє болсон ер бусын явдлыг аргалчих аятайхан арга чарга олохыг мэрийсэн ч нэг л олигтой санаа тєрсєнгvй.
Тэд хэцvvхэн юмтай тулгарсан бололтой. Цамхаг дээр жанчаа орхисондоо харамсаад харамсаад оройтжээ. Харри профессор МакГонагаллын ємнє єєрсдийгєє зєвтгєх арга олохгvй байлаа. Тэгээд ч сургууль дотуур шєнє дундын цагаар зvгээр хэсээгvйгээр барахгvй одон орны хичээлд очихоос єєрєєр дээш гарах хориотой байдаг хамгийн єндєр цамхагаас бууж яваад баригдсан юм чинь. Хэрэв профессор маань Норберт луугийн тухай мэдэж дээвэр дээрх жанчыг олох аваас Харри Гермиона хоёр чемоданаа бэлтгэхээс єєр аргаггvй гэдэгт эргэлзэх юм алга.
Гэхдээ vvнээс єєр муу юм байхгvй гэж Харри дэмий боджээ. Тэрбээр алдсан аж. Учир нь профессор МакГонагалл танхимд Невиллийг дагуулсаар орж иржээ.
- Харри! Би та нарт урьдчилан анхааруулах санаатай эрж явсан юм. Малфой та нарыг шєн дундын vед барина гэж андууддаа ярьж байхыг би сонссон. Бас нєгєє луу... гэж Невилл багш байгааг мартсан мэт орилов.
Харри Невиллийг хурдхан дуугvй бол гэж толгойгоо ууртайгаар сэгсрэн дохисон авч профессор МакГонагалл анзаарчихжээ. Агаараар амьсгалан гаргавал Норберт ч дєнгєхєєргvй их гал гаргаж магадгvй тєрхтэй болсон байв.
- Та нарыг ингэнэ гэж би хэзээ ч бодоогvй шvv. Та нарыг одон орны цамхаг дээр гарсан гэж ноён Филч хэлсэн юм. Одоо шєнийн цаг. За ярьцгаа даа гэж алгуурхан хэллээ.
Сургуульд байсан бvх хугацааныхаа туршид Гермиона анх удаа хариу хэлэхгvй зогсох хэрэг гарав. Тэрбээр баримал шиг хєшиж орхиод шал руу ширтэнэ.
- Юу болоод байгааг би мэдэж байж ч магадгvй. Yvнийг таахад нэг их суут ухаан хэрэггvй л дээ. Та нар Малфойг шєнє дундуур унтлагынхаа 149
єрєєнєєс гарч аль нэг багштай тааралдаг гэсэндээ лууны тухай хаа хамаагvй юм тvvнд ярьсан хэрэг. Яахав би тvvнийг чинь барьчихсан. Ганцхан Малфой ч бус мєн Невилл Долгопупс энэ урхинд орсон нь та нарт инээдтэй байгаа биз? хэмээн тэдний хариу хэлэхийг хvлээлгvй профессор МакГонагалл хэллээ.
Харри Невиллийг харахад гайхсан цочирдсон байдалтай байсан нь энэ бол худлаа гэдгийг vггvйгээр илэрхийлэхийг хичээжээ. Невилл аймхай хулчгар хэдий ч Харрид урьдчилан сануулахаар шєнє гарч чадсанд нь тvvнийг єрєвдмєєр санагдана.
- Энэ бол увайгvй явдал! Дєрвєн сурагч шєнийн цагаар сургууль дотор тэнэж явна гэж бодоод vз л дээ! Урьд нь ийм явдал хэзээ ч гарч байгаагvй! Би Грэйнжер авхайг арай илvv ухаантай гэж бодсон юм сан. Поттер таны хувьд бол Гриффиндор тэнхимд орсон гэдэг чинь ихээхэн чухал юм шvv дээ. Та гурвыг шийтгэнээ. Ноён Долгопупс та ч гэсэн шєнє дундын цагаар тэгээд ийм их аюултай vед сургууль дотуур тэнээд байх эрхгvй билээ. Сахилгын шийтгэлээс гадна та нарыг тавин оноогоор торгоно.
- Тавь гэнээ? гэж Харри арайхийн дуугарав. Ингэж торгуулбал Гриффиндор сургуулийн цомын аваргыг алдах юм. Уул нь квиддичийн сvvийн тэмцээнйи vеэр єєрєє мэрийж байж тvрvvлэхээр болгосон юм сан.
- Тус бvр тавин оноогоор гэж профессор МакГонагалл нэмж хэлээд уртаар амьсгалахад урт нарийхан хамар нь сарталзаж байв.
- Профессор минь болгоогооч дээ... гэж Гермиона гуйлаа.
- Арай ч дээ та... гэж Харри дэмжив.
- Миний юу чадах чадахгvйг бvv ярь, Поттер ойлгов уу?! Одоо унтлагынхаа єрєє рvv буцацгаа. Би Гриффиндорын ємнєєс амьдралдаа хэзээ ч ингэж ичиж байсангvй!
Хасах зуун тавин оноо. Одоо Гриффиндор сvvлчийн байр эзлэх болжээ. Квиддичийн цомыг хожиж магадгvй ч гэлээ тэнхим хоорондын тэмцээнд хожих аргагvй юм. Энэ бvхэн ганцхан шєнийн дотор зуун тавин оноо алдсанаас боллоо шvv дээ. Алдаагаа засах боломжгvй болохоор Харрийн зvрх дэлбэрэх гэж байгаа юм шиг санагдана.
Харри шєнийн турш унтсангvй. Тэрбээр Невиллийн дэрэндээ наалдан уйлж байгааг сонссон авч яаж тайтгаруулахаа мэдэхгvй байв. Невиллийг єєртэйгээ адилхан vvр цайхаас хамгийн их айж байгаа гэдгийг л мэдэж байлаа. Тэдний хийсэн vйлдлийг тэнхим даяараа мэдэх vед юу болох бол гэдгээс л эмээсэн хэрэг.
Юу болсныг эхлээд хэн ч ойлгоогvйгээр барахгvй тэнхимийн оноо бичсэн том самбарыг хараад бvгд л алдаа гэж бодоцгоожээ. Ийм юм байж болохгvй шvv дээ. Єглєє босоход л тэнхимийн оноо оройныхоос зуун тавиар багасчихсан байна гэж юу байх вэ дээ? Гэтэл боссоноос хойш нэг цаг єнгєрєхєд бvх юм тодорхой болжээ. Бvх юманд Харри Поттер квиддичийн шигшээ багийн гишvvн сvvлийн хоёр тэмцээний баатар нєгєє алдарт Харри Поттер буруутай аж.
Бас нэгдvгээр дамжааны хоёр тэнэг хvvхэд.
Дєнгєж єчигдєр сургуулийнхаа хамгийн алдартай бvхний хайртай сурагч байсан тэрбээр агшин зуур хамгийн шившигтэй бvтэлгvй амьтан болон хувирчээ. Эцсийн эцэст Слизеринд байгаа сургуулийн цомыг єєр баг авчихаасай гэж бvгд л хvсэж байсан болохоор Пуффендуй Когтевран тэнхимийн сурагчид ч харьцах харьцаагаа єєрчилжээ. Харрийг хаашаа ч явсан тvvнийг хуруу гараараа 150
заан шивнэх ч гэлгvй чанга дуугаар тvvнд гомдсон vгс урсгах авай. Харин Слизерины сурагчид тvvнийг хармагцаа алга ташиж чанга дуугарч:
- Бид чамд єртэй шvv, Поттер оо! гэж хашгирцгаана.
Ганцхан Рон л тvvнийг дэмжиж байв.
- Хэдэн долоо хоногийн дараа энэ тухай бvгд мартсан байхыг харнаа гайгvй. Фред Жорж хоёр энд байх хугацаандаа хар мянга торгуулийн оноо авсан ч гэлээ бvгд л тэдэнд хайртай байдаг юм гэж тэрбээр Харрийг тайтгарууллаа.
- Гэхдээ тэд нэг дор хасах зуун тавин оноо хэзээ ч авч байгаагvй биз дээ? гэж Харри гунигтайяа асуухад:
- Yгvй байх аа гэж Рон зєвшєєрлєє.
Алдаагаа засахад хэтэрхий оройтсон байсан ч Харри ямар ч юмтай орооцолдохгvй гэж єєртєє тангараглаж байв. Шєнийн явдал болон Снеггийг мєрдєх ажлаа дуусгах цаг нэгэнт болжээ. Хийсэн хэрэгтээ ичсэндээ болоод Харри Вуд руу очиж шигшээ багаас єєрийн нь хvслээр хєєхийг санал болгосон юм.
- Хєєгдєх гэнээ?! Тэгвэл юу болох юм бэ? Бид квиддичийн тэмцээнд хожихгvй юм бол хэн бидэнд оноо авч єгєх юм бэ? гэж Вуд аянга шиг дуугаар асуув.
Гэтэл Харри квиддичээ ч тоохоо больчихжээ. Бэлтгэл дээр хэн ч тvvнтэй ярилцахгvйн дээр хэн нэг нь тvvнтэй ярих хэрэг гарах аваас зvгээр л баригч гэж дууддаг байлаа.
Гермиона Невилл хоёр ч шаналж гvйцжээ. Харритай адил тэдэнтэй хэн ч ярилцдаггvй ч гэсэн тэд тийм их алдаршаагvй болохоор арай амар байлаа. Гермиона бvр ерийнхєєсєє тэс єєр болж хичээлээ ч анхаарахаа больчихжээ. Тэрбээр толгойгоо гудайлган сууж даалгавараа дуугvйхэн хийнэ.
Шалгалт болтол багаахан хугацаа vлдсэнд Харри бараг баяртай байлаа. Шалгалтанд бэлтгэж vзсэнээ давтах vед єнгєрсєн явдлаас тvр ч атугай хєндийрдєг юм. Харри, Рон, Гермиона гурав оройн хоолны дараа гол танхимд буцаж ирээд шингэн уусмалын найрлагыг тогтоож шившлэг болон шившлэгийн эсрэг тарни цээжилж шидэт нээлт албингуудын бослогын єдєр судрыг тогтоон шєнє дєл болтол хичээллэдэг байлаа.
Гэхдээ шалгалт болтол долоо хоног орчим хугацаа vлдээд байтал юунд ч оролцохгvй гэсэн Харрийн шийдвэр хэцvvхэн сорилттой тулгарчээ. Нэг єдєр ганцаараа номын сангаас буцаж яваад зэргэлдээх єрєєнєєс гарах сэжиг бvхий танил дууг олж сонссон аж. Ойртож очоод хаалганы цаан Квирелл дуугарч байгаа мэдлээ.
- Yгvй ээ, vгvй... ахиад тэгэх хэрэггvй...
Хэн нэгэн хvн Квиреллийг айлгаж байгаа бололтой. Харри эргэж харснаа хаалга руу чимээгvйхэн дєхлєє.
- За, за гэж хэлэхдээ Квирелл уйлагнаж байгаа бололтой.
Дараагийн агшинд Квирелл толгойныхоо ороолтыг зассаар танхимаас vсрэн гарав. Харри хажуу тийшээ арайхийн зайлж амжсан болохоор профессор тvvнийг харсангvй. Квирелл цонхигор царайтай одоохон уйлах гэж байгаа юм шиг харагдана. Харри тvvний холдохыг хvлээж байгаад єрєє рvv шагайлаа. Тэнд хэн ч байсангvй. Гэтэл танхимын нєгєє хананд дэлгээтэй vлдсэн єєр хаалга байжээ. Харри тvvн рvv зvглэснээ бусдын хэрэгт хошуу дvрэхгvй гэж бодсоноо гэнэтхэн саналаа.
Тэрбээр хачирхалтай ярианы гэрч болсон нь тvvнийг ихээхэн зовоож байв. Снегг єєр хаалгаар гарч явсан гэж хэнтэй ч хамаагvй гvн ухааны арван 151
чулуугаар мєрийцєхє бэлэн байлаа. Харрийн сонсож амжсанаар vзэхэд Снегг санасандаа хvрсэн бололтой. Яагаад гэвэл Квирелл бууж єгєєд шаардсан бvхнийг нь ярьсан мэт санагдана.
Харри буцаад номын санд Гермиона Роны одон орны мэдлэгийг шалгаж байхад очлоо.
- Тэгэхээр Снегг л тvvнийг шахаад байгаа хэрэг! Одоо хар хvчний эсрэг Квиреллийн хийсэн шившлэгийг яаж хариулахаа мэдэж байгаа даа... гэж Харрийн ярьсныг сонссон Рон дvгнэж хэллээ.
- Гэхдээ Пушок vлдсэн гэж Гермиона сануулав.
- Нохойн дэргэдvvр яаж єнгєрєх ёстойг Снегг єєрєє мэдсэн ч байж магадгvй. Одоо Хагридаас асуух хэрэггvй болжээ. Энэ ботиудын нэгэнд гурван толгойтой аварга нохойг хэрхэн номхруулах тухай бичсэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Харри минь одоо яавал дээр вэ? гэж Рон хэлээд эргэн тойрондоо байгаа номыг харлаа.
Роны нvд гялалзаж байлаа. Ахиад л адал явдалд оролцохоыг хvссэн бололтой. Гэтэл Харрийг хариулахаар амаа ч нээж амжаагvй байтал ярианд Гермиона оролцож:
- Дамблдор руу очицгооё. Аль эрт тvvн дээр очих ёстой байсан юм. Бид єєрсдєє ямар нэг юм хийх гэвэл ахин баригдаж сургуулиас хєєгдєх болно шvv гэж хэллээ.
- Гэхдээ бидэнд нотолгоо байхгvй шvv дээ! Квирелл хэтэрхий айсандаа болоод бидний таамгийг баталж чадахгvй. Харин Снегг бол Хэллоуины vеэр савдаг цамхагт орсныг мэдэхгvй гуравдугаар давхар луу ойртоо ч vгvй гэж хэлэхэд л хангалттай. Хэнд нь итгэнэ гэж бодож байна. Тvvнд vv? Бидэнд vv? Тэгээд ч бидний vл vзэгдэгч болдог маань хэнд ч илэрхий шvv дээ. Снеггийг хєєлгєхєєр энэ бvхнийг бодож олсон гэж Дамблдор бодох болно. Филч байдлыг таамаглаж байлаа ч бидэнд огт тус болохгvй. Филч Снеггтэй дотно болохоор хэрэв биднийг сургуулиас хєєгдвєл их баярлана гэдэгт би их итгэлтэй байна. Бид гvн ухааны чулуу болон Пушокын тухай юу ч мэдэхгvй гэдгээ бvv мартаарай. Хэрэв биднийг мэддэг гэдгийг мэдчихвэл бид хэтэрхий их юм тайлбарлах хэрэг гэрна гэж Харри эсэргvvцэн хэллээ.
Гермиона зєвшєєрєн толгой дохиход харин Ронд єєрийн гэсэн бодол байжээ.
- Хэрэв бид яльгvй мєрдєх аваас... гэж тvvнийг хэлтэл:
- Yгvй ээ, мєрдєж ханалаа гэж Харри аяархан авч жинтэйхэн хэллээ.
Тэгээд Бархасвадь гаригын зургийг ойртуулан дагуулуудын нь нэрийг vзэж эхлэв.
***
Маргааш єглєєний цайн дээр Харри, Невилл, Гермиона гуравт зурвас иржээ. Бvх зурвас адилхан бичигтэй аж.
Єнєє оройн арван нэгэн цагт шийтгэлээ хvлээхээр сургуулийн хаалганы дэргэд ир. Тэнд таныг ноён Филч хvлээж байх болно.
Проф. М. МакГонагалл гэжээ.
152
Торгуулийн онооноос гадна бас шийтгvvлэх ёстой гэдгээ Харри таг мартчихжээ. Yvнээс болоод бvтэн шєнє хичээл хийх хугацаа алдах нь гэж Гермионаг vглэнэ гэж Харри бодож байсан ч тэрбээр дуугарсангvй. Харритай адил шийтгэл хvлээх ёстой гэдэгтээ эргэлзэхгvй ажээ.
Оройн арван нэгэн цагт тэд Ронд баяртай гэж хэлээд доош бууцгаалаа. Филч тэнд Малфойтой хамт хvлээж байв.
Малфой бас шийтгvvлсэн гэдгийг Харри мартсан байжээ.
- Миний араас яв гэж Филч тушаагаад дэнлvvгээ асаан тэднийг гудамжинд дагуулан гарлаа. Тэгснээ хvйтнээр инээмсэглээд:
- Одоо та нар сургуулийн дvрэм журам зєрчихєєсєє ємнє сайтар бодох байх гэж мєрийцєхєд ч бэлэн байна. Хэрэв та нар надаас асуух юм бол та нарын хувьд хvнд ажил євдєж зовох нь хамгийн сайн багш болно гэж хариулмаар байна... Урьдын шийтгэлийг єєрчилсєн нь харамсалтай. Дээр vед буруутныг хєлєєр нь адараас дvvжлээд хэдэн єдєр єнжvvлдэг байсан юм. Миний єрєєнд одоо болтол гинж байсан хэвээр. Би хэрэг болж магадгvй гээд л байга тослож байдаг юм даа... За явцгаая! Зугтаана гэж бvv санаарай бvр муу юм болно шvv гэлээ.
Тэд харанхуй дундуур явцгаана. Филчийн барьсан дэнлvv хєл дорхоо л харах тєдийхєн ажээ. Невилл эцэс тєгсгєлгvй найтааж Харри чухам ямар шийтгэл хvлээж байгааг тааварлахыг хичээнэ. Нэг л айхтар юм байгаа биз. Тэгээгvй бол Филч ингэтлээ баярлахгvй шvv дээ.
Тэнгэрт тэргэл саран гэрэлтэж байсан ч байн байн vvлэнд халхлагдахад хорвоо ертєнц харанхуйлах ажээ. Гэнэтхэн ємнє нь гэрэл харагдлаа. Хагридын овоохойд ойртжээ гэж Харри мэдлээ. Тэгтэл аварга хvний дуу сонсогдож:
- Филч чи тэнд явна уу? Хурдлаарай эхлэх боллоо гэв.
Харрийн дотроос бул чулуу авч хаях шиг санагдлаа. Хагридын удирдлагаар ямар нэгэн ажил хийлгэхээр шийтгэсэн бол харин ч аятайхан бус уу. Тэдний санаа амарсан байдалтай болохыг Филч анзаараад даажинтай инээмсэглэн:
- Энэ мангартай зууралдана гэж бодоо юу? Yгvй ээ, хvv минь чи таасангvй. Та нар хориотой ой руу явах ёстой. Тэндээс та нар эрvvл саруул энх тунх гарч ирнэ гэж хэлбэл амны алдаа болох байлгvй… гэв.
Yvнийг сонсоод Невилл уулга алдаж Малфой хєшсєн мэт зогсчихлоо.
- Ой руу гэнээ? Тийшээ шєнє явж болохгvй шvv дээ! Тэнд аюултай. Тэнд хувилгаан чоно байдаг гэж би дуулсан гэж хэлэхэд тvvний дуу хоолой єєртєє итгэлгvй байгаа дуулдлаа.
Невилл Харрийн ханцуйнаас чанга зуураад чичрэн амьсгаадна.
- Чи сайн боддог болжээ. Уул нь хувилгаан чононы тухай журам зєрчихєєсєє ємнє бодох ёстой байсан юм гэж Филч тохуурхан хэллээ.
Харанхуйгаас Хагридыг гарч ирэхэд Соёот хєл хавиар нь эргэлдэнэ. Хагрид аварга том нум барьж мєрєндєє сумтай хоромсого агсчээ.
- Арай гэж ирэх шив. Би бараг хагас цаг хvлээлээ. Харри Гермиона хоёр минь ажил vйлс ямар байна даа?
- Би чиний оронд байсан бол ингэж найрсаг хандахгvй л юм сан. Эцсийн эцэст эд нар шийтгvvлэхээр ирсэн шvv дээ гэж Филч хvйтнээр єгvvлэв.
- Аа, чи ингээд хоцорсон юм уу? Замдаа жаал номлосон юм шив дээ? Энэ чиний ажил биш ойлгов уу? Одоо ч яв чамд хийх юм байхгvй гэж хэлээд Хагрид тvvнийг ширvvн харцаар хяламхийв.
153
- Би vvр цайхад эргэж ирээд... эндээс vлдсэн юмыг цуглуулж авнаа гэж Филч таагvй инээмсэглэж хэлээд дэнлvvгээ савчуулсаар шилтгээн рvv буцаад явлаа.
Малфой тvvнийг айдас дvvрэн харцаар vдсэнээ Хагрид руу эргээд:
- Би ой руу явахгvй гэж хэлэхэд тvvний айсныг мэдээд Харри баярлажээ.
- Сургуулиасаа хєєгдєх л гээгvй бол явж л таарна даа. Сахилгагvйтсэн болохоороо шангаа авахаас болохгvй гэж Хагрид эрсхэн хэллээ.
- Ингэж шийтгэж болохгvй ээ... Бид сурагч болохоос ямар зарц биш. Ямар нэг сэдвийг зуу дахин хуулах ч юм уу тиймэрхvv л юм байх болов уу гэж би бодож байсан юм. Хэрэв аав маань мэдэх юм бол... гэж Малфой эсэргvvцсэн хэвээр байв.
- Аав чинь сургуульд хийх ёстой юмыг л хийж бай гэх байсан даа. Сэдэв хуулж бичнэ гэнэ шvv! Хэнд хэрэгтэй юм бэ? Чи одоо сайн vйл бvтээх ёстой. Эсвэл эндээс тонил. Маргааш чамайг хараад аавыгаа баярлана гэж бодож байгаа бол явж эд хогшлоо цуглуул. За яв, юундаа зогсоод байгаа юм бэ? гэж Хагрид хэллээ.
Малфой байрнаасаа хєдєлсєнгvй. Тэрбээр Хагридыг уурсангуй харснаа тєдхєн харцаа буруулжээ.
- За тэгвэл боллоо. Одоо анхааралтай сонсоцгоо. Яагаад гэвэл єнєєдєр бидний хийх ёстой ажил тун ч аюултай. Та нарт ямар нэгэн юм тохиолдоосой гэж би бодохгvй байна. Миний араас яваарай гэж Хагрид тушаав.
Хагрид тэднийг єтгєн шугуй руу дагуулж ороод дэнлvvгээ толгой дээрээ єндєрт єргєн бvдvvн хар моддын дундуур алга болсон нарийхан зєргийг заалаа.
Харрийн нуруугаар юм гvйх шиг санагдсан ч сэвшээ салхинаас болсон байлгvй гэж итгэхийг хvсчээ.
- За харцгаа... Газар дээр толбо байгаа биз? Гэрэлтсэн мєнгєлєг єнгєтэй байна уу? Энэ бол ганц эвэртийн цус. Одоо хаа нэгтэй хvндхэн шархтай ганц эвэрт тэнэж яваа. Энэ долоо хоногт хоёр дахь удаагаа шvv. Лхагва гаригт нэг vхсэн байсныг нь бил олсон. Харин одоо энэ амьд байгааг нь бид олох хэрэгтэй. Тэгээд эмчлэх юмуу эмчлэгдмээргvй бол гvйцээн цааш харуулах болно.
- Ганц эвэртийг шархдуулсан амьтан бидэнтэй таарвал яанаа? гэж айдас хvйдсээ нуух тэнхээгvй болсон Малфой асуулаа.
- Надтай бас Соёоттой явахад та нарт хор хvргэх амьтан энэ ойд байхгvй. Замаасаа л гажихгvй бол яах ч vгvй. Одоо хоёр хэсэг болж хуваагдаад... тал тал тийшээ мєр мєшгинє... Мєр ч замбараа алгаа. Цус хаа сайгvй байна. Ганц эвэрт маань єнгєрєгч шєнєєс... магадгvй уржигдраас хойш л дэмий тэнээд байгаа бололтой гэж Хагрид хэлэв.
- Би нохой авч явмаар байна! гэж Малфой нохойн сvрлэг соёог харснаа хурдхан хэллээ.
- Тэгээрэй. Харин нохой чинь аймхай гэдгийг хэлмээр байна. Тэгэхлээр Харри Гермиона хоёр надтай, Малфой Невилл хоёр Соёоттой хамт явах нь. Ганц эвэртийг олсон хvн ногоон гэрэл гаргана ойлгов уу? Саваагаа гаргаад яг одоо туршаад vзэцгээ. Хэрэв аюул осол тохиолдвол шууд л улаан оч цацруулаарай. Бид туслахаар очно шvv. За гvйцээ. Болгоомжтой яваарай... Одоо явах цаг боллоо гэж Хагрид зааварлалаа.
Ойд харанхуй нам гvм ажээ. Тэд зєрєг зам салаалтал хамт явснаа Харри, Гермиона, Хагрид гурав зvvн тийшээ хоёрдугаар хэсэг баруун тийшээ саллаа.
154
Тэд газар орноо сайтар ажиглан чив чимээгvй явцгаана. Моддын оройгоор нэвт тусах сарны гэрэлд унасан навчин дээр туссан мєнгєлєг хєх цусны толбо харагдаж байв.
Хагридын санаа их зовсныг Харри ажиглажээ.
- Хувилгаан чоно ганц эвэртийг хєнєєгєєд байгаа юм болов уу? гэж Харри асуув.
- Yгvй ээ, тэр тvvнийг гvйцэхгvй тэгээд ч... ганц эвэртийг дийлэхээр хvчтэй биш шvv ээ. Ганц эвэрт чинь шидтэй дээр нь хvчирхэг амьтан. Ямар амьтан ингээд байгааг мэдэхгvй юм даа. Ер нь ганц эвэртийг хєнєєдєг гэж хэзээ ч дуулаагvй юм байна.
Тэд хєвдєєр хучигдсан хожуулын дэргэдvvр єнгєрлєє. Харри ус урсах чимээ сонсчээ. Ойролцоо горхи байгаа хэрэг. Тахирласан зєргийн энд тэнд цусан толбо vзэгдэнэ.
- Гермиона чи зvгээр vv? Сандрах хэрэггvй бид тvvнийг мєдхєн олно... Тийм шархтай ийм хол явах ёсгvй дээ. Олж аваад... Хvvе хоёулаа модны араар ороорой! гэж Хагрид шивнэлээ.
Хагрид тэр хоёрыг тэвэрч замаас гарган хажуу тийшээ хэд алхсанаа єндєр царсны оёорт зогсоов. Тэгээд хоромсогноосоо сум авч нумынхаа хєвчинд суулган харвахад бэлэн боллоо. Эргэн тойрон нам гvм байсан боловч Харри ямар нэгэн чимээ олж сонсчээ. Хэн нэгэн унанги навчин дээгvvр гэтээд ч байгаа юм шиг эсвэл жанч нємєрсєн хvн хормойгоо чирээд ч байгаа юм шиг. Хагрид чимээ гарах зvг рvv анхааралтай харна. Гэвч хэсэг хугацааны дараа чимээ замхарчээ.
- Би мэдэж байсан юм аа. Энд ирэх ёсгvй хvн л энд яваад байх шиг гэж Хагрид шивнэн хэллээ.
- Хувилгаан чоно уу? гэж Харри асуув.
- Yгvй ээ, чоно биш... бас ганц эвэрт ч биш. За яахав миний араас болгоомжтойхон яваарай гэж Хагрид баргар царайлан хэлэв.
Тэд чимээ чагнаж цааш алгуурхан явцгаалаа. Тэгснээ урдаа байгаа ойн цоорхойд ямар нэг юм хєдлєхийг анзаарчээ.
- Тэнд хэн байна вэ? Гараад ир эсвэл харвалаа шvv! гэж Хагрид хашгирлаа.
Харанхуйгаас хvн ч гэмээр морь ч гэмээр хачин амьтан гарч ирэв. Бvсэлхийгээ хvртэл шар сахал vстэй хvн шиг бvсэлхийгээсээ доош урт шаргал сvvлтэй бор морины биетэй юм. Харри Гермиона хоёр гайхсандаа амаа ангайжээ.
- Аа, Ронан шив дээ. За, ажил тєрєл ямар байна? гэж Хагрид санаа нь амарсан байдалтай асуулаа.
Хагрид хvн-моринд ойртон очиж гар барив.
- Оройн мэнд, Хагрид аа. Чи намайг алах гээ юу? гэж Ронан мэнд мэдлээ. Тvvний дуу аядуухан гунигтай ажээ.
- Yгvй ээ... би чамайг байна гэж мэдсэнгvй... одоо ч тун болгоомжтой байх хэрэгтэй шvv. Муу юм ойгоор яваад байна. Єє, би бvр мартчихаж... энэ бол Харри Поттер, Гермиона Грэйнжер хоёр. Манай Хогвартсын сурагчид. Харин энэ бол Ронан хvн-морь байхгvй юу гэж Хагрид хэлээд нумаа агслаа.
- Бид мэдсээн гэж Гермиона сулхан дуугаар хэлэв.
- Та нарт оройн амгаланг айлтгая. Сурагчид болж таарч байна уу? Тэгээд их юм сураа биз дээ? гэж хvн-морь тэдэн рvv хандан хэллээ.
155
Гермионаг одоохон сайрхаж эхлэх вий гэж айсандаа Харри ханцуйнаас нь дугтарлаа. Гэхдээ ингэх хэрэг байсангvй. Хvн-морийг хараад тэдний сэтгэл хэтэрхий их хєдєлжээ.
- Сурч л байна гэж Гермиона хулчгардуухан хэллээ.
- Сурч байгаа бол юухэн хээхэн мэддэг болсон гэсэн vг гэж Ронан санаа алдан хэлснээ гэдийн тэнгэр ширтээд:
- Ангараг єнєєдєр тун ч тод байна даа гэв.
- Тийм ээ. Ронан минь, бид чамтай тааралдсандаа баяртай байна. Бид шархтай ганц эвэртийг эрж яваа юм. Чи юм хараагvй биз? гэж Хагрид бас дээш харан асуулаа.
Ронан яаран хариулсангvй. Тэрбээр хэсэг хугацаанд нvд цавчилгvй тэнгэр ширтсэнээ ахиад л санаа алдав. Тэгээд:
- Гэмгvй амьтад л тvрvvлээд хэлмэгдэх юм даа. Олон зууны тэртээ ч тийм л байсан одоо ч ийм л байна гэлээ.
- Тийм ээ. Ронан чи vзээ юу? Ер бусын юм хараа биз дээ гэж Хагрид асуув.
- Ангараг єнєєдєр тун ч тодхон байна даа. Ер бусын тод байна гэж Ронан давтан хэлэхдээ Хагридын тэсэж ядсан харцыг анзаараагvй дvр эсгэнэ.
- Тийм ээ, гэхдээ би ангарагын тухай биш арай єєр юм асууж байна. Чи хачирхалтай юм болж хараагvй биз? хэмээн Хагрид тодруулав.
Ронан бас л шуудхан хариулсангvй. Тvvнийг амаа нээхээс ємнє хэсэг хугацаа єнгєрчээ. Тэгээд:
- Ой ч олон нууц хадгалдаг юм даа гэлээ.
Шугуйгаас ахиад чимээ гарахад Хагрид мєн л нумаа бэлдсэн авч энэ бол хар vс бvхий биетэй єєр хvн-морь байжээ. Ронаныг бодвол ширvvн тєрхтэй ажээ.
- Сайн уу, Бэйн. Тавлаг сайхан уу? гэж Хагрид мэндчилэв.
- Оройн мэнд, Хагрид минь. Бvх зvйл бvтэлтэй байгаа гэж найдна хэмээн хvн-морь эелдэгхэн єгvvллээ.
- Сайн сайн. Би Ронанаас асуугаад л байж байна. Сvvлийн vед элдэв хачин юм харав уу? гэж... Шархтай ганц эвэрт яваа юм аа. Чи... энэ тухай... дуулаагvй биз? хэмээн Хагрид тэсэлгvй байдлаа нууж ядан асуусан авч олигтой болсонгvй.
Бэйн Ронан руу дєхєж очоод бас л тэнгэр ширтсэнээ:
- Ангараг ч єнєєдєр тодхон байна даа гэв.
- Бид тэр ангарагыг чинь сонссоон. За яахав ямар нэг юм болбол мэдэгдээрэй. Бид явлаа гэж Хагрид уурангуй бувтналаа.
Харри Гермиона хоёр хvн-морьдыг модны цаагуур далд ортол эргэж харсаар араас нь дагаж явав.
- Хvн-морьд хэзээ ч юмыг шуудхан хэлчихдэггvй юм. Хараал идсэн одон орончид! Саранд нэг л юм ойртсон бол эд нар сонирхохоо больчихно гэж Хагрид дургvйцэн єгvvлнэ.
- Эд нар олуулаа юу? гэж Гермиона сонирхлоо.
- Бишгvй дээ бий. Бие биенээ тvшиж явдаг юм. Надад ямар нэг юм хэрэгтэй гэдгийг мэдмэгцээ л хvрээд ирнэ шvv дээ. Хvн-морьд ухаантай... их юм мэднэ... тvvнийгээ ярьдаггvй л болохоос биш... гэж Хагрид тойруулсан янзтай ярив.
- Ронантай уулзахаас ємнє сонссон чимээ бас л хvн-морьдынх байсан гэж бодож байна уу? гэж Харри асуулаа.
- Туурайн чимээтэй адил байсан гэж vv? хэмээн Хагрид асуултыг асуултаар хариулаад:
156
- Yгvй ээ би чамд ингэж хэлмээр байна. энэ бол ганц эвэртийн ангуучин. Би урьд нь ойд ийм чимээ сонсож байгаагvй болохоор тийм байж таарна гэв.
Тэд ханаран ургасан єтгєн харанхуй шугуй дундуур явлаа. Харри сэтгэл vймрэн эргэж харсан хэвээр. Араас нь нэг юм дагаад байгаа мэт эвгvй сэтгэгдэл тєрнє. Хажууд нь Хагрид байгаа, Хагридад нум байгаад л баяртай байлаа.
Тахир зєрєг дахин огцом эргэхэд Гермиона Хагридын гараас шvvрэн аваад:
- Хагрид, хараач! Улаан оч гарч байна. Тэдэнд аюул учирчээ! гэв.
- Эндээ хvлээж бай! Замаас нэг ч алхам гарч болохгvй шvv! Би хурдхан ирнэ! гэж Хагрид хашгирлаа.
Тvvнийг шугуй дундуур шургаж явахыг тэд сонсчээ. Ахиад л нам гvм болж эргэн тойронд навч л сэржигнэнэ. Харри Гермиона хоёрт аймаар санагдав. Тэр хоёр айх ёстой зvйлээ харахгvй байж магадгvй эсвэл тvvндээ харагдахгvй байж болзошгvй гэсэн мэт бие биеэ л харж зогслоо.
- Тэд аюулд орсон юм биш байгаа? гэж Гермиона шивнэв. Харри:
- Тэгвэл ч Малфой хамаа алгаа харин Невилл маань л... гэснээ буруугаа ойлгов бололтой тvгдэрч:
- Тэр чинь бид хоёроос болж энд... Надаас болоод... гэв.
Цаг хугацаа зогссон мэт санагдан хором цаг шиг сунжирна. Чих нь улам сонор болсныг Харри анзаарчээ. Салхины сэржигнэх мєчир хєдлєх чимээ бvр сонсогдох шиг санагдана. Невиллд юу тохолдсон юм бол, Хагрид буцаж ирэхгvй яагаад удаад байнаа? гэдэг хоёрхон асуулт толгойд нь эргэлдэх ажээ.
Тэгтэл мєчир шаржигнаж Хагридын ирж байгааг мэдэгдлээ. Араас нь Малфой, Невилл, Соёот нар дагах аж. Хагрид уурласандаа болоод єєрийгєє ч мэдэхээ больжээ. Малфой Невиллийг айлгах санаатай араас нь барьж авсан юм байна л даа. Невилл сандрахдаа саваагаар даллачихжээ.
- Эд нар эрсэн амьтныг маань олохооргvй болтол чимээ шуугиан дэгдээчхлээ. Одоо єєр маягаар хуваарилнаа. Невилл Гермиона хоёр надтай, Харри чи Соёот энэ муухай амьтан хоёртой явна.
Хагрид Харри руу нvд ирмээд тонгойн:
- Чи намайг уучлаарай. Энэ тэнэг чамтай хамт явбал... айлгаж ичээх гэж оролдохгvй биз. Бид ажлаа хийх ёстой ойлгов уу? гэлээ.
Ингээд Харри маань Соёот Малфой хоёртой явлаа. Тэд ой руу улам гvн ортол хагас цагийн дараа гэхэд мод явахын аргагvй нягт болжээ. Энд цусны толбо улам их байх шиг санагдана. Нєгєє азгvй амьтан маань євдсєндєє болоод ухаан алдан тэлчилж моддын vндсийг цусаар будсан мэт ажээ. Урдаа байгаа царсын бvдvvн мєчир хоорондуур ойн цоорхой байхыг Харри олж харлаа.
- Хараач гэж хэлээд газраас гарч буй гялалзсан гэрлийг гар сунган заав.
Тэд царс модны мєчир дундуур зvтгэсээр ойн цоорхойд гарч ирлээ. Тэднээс хэдхэн алхамын зайд ганц эвэрт vхчихсэн хэвтэнэ. Харри ийм гунигтай атлаа сайхан байдлыг хэзээ ч харсангvй. Ганц эвэрт урт нарийхан хєлтэй хуван шаргал дэлтэй юм.
Харри урагш ахин нэг алхсанаа чимээ сонсоод зогслоо. Ойн цоорхойн нєгєє талд байх бутнууд хєдєлснєє сvvдрээс толгойдоо юvдэн углаж жанчаар биеэ далдалсан єндєр дvрс гарч ирлээ. Тэрбээр анд гарсан араатан лугаа тэдний зvг гэтэх ажээ. Харри, Малфой, Соёот гурав хєдлєх ч тэнхээгvй байв. Харин жанчтай дvрс тэднийг огт ажигласангvй. Нєгєє дvрс vхсэн амьтанд дєхєж очоод євдєг дээрээ сєхрєн сууснаа ганц эвэртийн хаврга дээрх том шарх руу тонгойсноо... цусыг нь ууж гарлаа.
157
- А-А-А-А-А!
Малфой ингэж муухай хашгирснаа зугтаахад араас нь аймхай Соёот даган хурдаллаа. Жанчтай дvрс толгойгоо єргснєє Харрийг ширтэн харав. Yл vзэгдэх нvvрнээс нь жанч дээр цус дусалж байгааг Харри тодхон харлаа. Тэгснээ нєгєє дvрс газраас єндийн босоод Харрийн зvг хэд хэд хурдан алхав. Харри айсандаа хєдєлж ч чадсангvй.
Тэгтэл гэнэтхэн толгойгоо урьд ємнє байгаагvйгээр хатган євдєхийг мэдэрчээ. Духан дээрх сорви нь хурц дєл авалцан шатах шиг санагдав. Євдсєндєє болоод Харри арагш ухарлаа. Гэнэтхэн туурайн тєвєргєєн гарч нэг том юм хажуугаар нь єнгєрєн жанчтай дvрсний зvг довтлон орлоо.
Айхавтар євдсєн учраас Харри сєхрєн суужээ. Гэхдээ нэг хоёр хормын дараа анх євдсєн шигээ гэнэтхэн намжлаа. Харрийг толгойгоо єндийлгєн харахад ойн цоорхойд жанчтай дvрс байсангvй харин хvн-морь зогсож байв. Ронан ч биш Бэйн ч биш арай залуухан хvн-морь ажээ. Цагаан vстэй хар толботой цагаан биетэй юм.
- Та зvгээр vv? гэж хvн-морь асуугаад Харрийг босоход нь туслав.
- Зvгээр ээ, их баярлалаа. Энэ юу байсан бэ? гэж Харри итгэлгvйхэн бувтналаа.
Хvн-морь юу ч хэлэлгvй индраанил лугаа цэнхэр нvдээрээ Харрийг дуугvйхэн харна. Цусаар дvvрч томорсон юм шиг санагдах Харрийн сорви дээр хvн-морь харцаа тогтоосноо:
- Та чинь Поттерын хvv юу даа гэж ємнєє хэн байгааг мэдсэн мэт асуулгvй батлан хэлснээ:
- Та Хагрид руу буцаж очсон чинь дээр. Одоо ойд байх аюултай. Ялангуяа таны хувьд. Та морь унаж чадах уу? Тэгвэл илvv хурдан. Ингэхэд намайг Флоренц гэдэг юм гэлээ.
Хvн-морь Харрийг нуруун дээрээ унуулахаар урд євдєг дээрээ сєхрєв. Тэгтэл туурайн тєвєргєєн сонсогдлоо. Ойн цоорхойд Ронан Бэйн хоёр давхин ирэв. Тэд ихээхэн амьсгаадаж хєлс болсон бие нь гялтганана.
- Флоренц! Чи юу хийж байнаа? Дээрээ хvн суулгачихаж! Ичихгvй байна уу? Чи чинь унааны морь юм уу? гэж Бэйн хангинав.
- Yvнийг хэн гэдгийг та нар мэдээгvй юм уу? Поттерын хvv шvv дээ. Ойгоос аль болохоор хурдан гарвал тvvнд сайн юм сан гэж Флоренц тайван хэллээ.
- Чи тvvнд юу ярьсан бэ? Тэнгэрийн зарилгаар болох ёстой юманд бид саад болохгvй гэж тангарагласнаа санаарай. Ойрын vед юу болохыг гаригуудын хєдєлгєєн бидэнд харуулаагvй гэж vv? хэмээн Бэйн янцгаав.
Ронан туурайгаараа газар цавчлан:
- Ингэвэл дээр гэж Флоренц бодсон юм байна л даа хэмээлээ.
- Дээр гэнээ?! хэмээн Бэйн дургvйцсэндээ тангарч:
- Болж байгаа явдал бидэнд огт падгvй! Хvн-морьд оддын зурлагад саад хийх ёсгvй! Тєєрсєн хvмvvсийг олохоор илжиг шиг давхина гэдэг бидний хэрэг биш! гэлээ.
Флоренц уурласандаа дээш цоройход санаандгvй байсан Харри уначихгvйн тулд мєрнєєс нь зуурчээ.
Тэрбээр Бэйн рvv хандан ууртайгаар:
- Энэ ганц эвэртийг харахгvй байна уу? Яагаад тvvнийг алсныг ойлгохгvй байна гэж vv? Эсвэл гаригууд энэ нууцыг чамд дэлгээгvй юм уу? Би хувьдаа ойгоор тэнvvчлэгчдийг эсэргvvцэж тэдэнтэй тулалдахад нь хvмvvст туслахад бэлэн байна гэлээ.
158
Флоренц огцом эргээд Ронан Бэйн хоёрыг орхин ой руу давхин одлоо. Харри хvн-морины нуруун дээр арайхийн тогтож байсан ч унах тухай биш юу болоод байгаа тухай бодож байв.
- Яагаад Бэйн тэгтлээ их уурлав аа? Бас... та нар намайг хэнээс аварсан юм бэ? гэж хvн-морийг хурдаа саахад шивнэн асуулаа.
Флоренц алхах зуураа доош бєхийсєн мєчирт толгойгоо цохичихгvйн тулд тонгойж яваарай гэлээ. Тэрбээр асуултанд хариулахыг огт яарахгvй ажээ. Тэд чив чимээгvй удаан явсан болохоор Харри хvн-морийг ярих дургvй байна гэж бодлоо. Тэгээд бараг нэвтэршгvй шугуйн цаана гарснаа Флоренц гэнэт зогсоод:
- Харри Поттер та ганц эвэртийн цус юунд хэрэгтэйг мэдэх vv? гэлээ.
- Yгvй ээ. Хорт уусмалын хичээл дээр бид зєвхєн нунтаг эвэр, сvvлний хялгасыг нь л ашигладаг юм гэж хvн-морийг хачин асуулт тавьсанд гайхсан Харри хариулав.
- Яагаад гэвэл ганц эвэртийг ална гэдэг аймшигтай гэмт хэрэгт тооцдог юм. Алдах юм юу ч vгvй бvрэн дийлэхийн тєлєє зvтгэж байгаа хvн л ийм гэмт хэрэг хийж чадна. Ганц эвэртийн цус бvр дээсэн дєрєєн дээр байгаа хvний ч атугай амь насыг авардаг юм. Гэхдээ энэ нь хvнд тун ч хvндхэн тусна даа. Тийм сайхан арчаагvй амьтныг зєвхєн єєрийгєє аврахын тулд хєнєєх аваас уруулд нь ганц эвэртийн цус хvрсэн тэр агшнаа л хараал идсэн амьтан болно гэж Флоренц тайлбарлалаа.
Харри тvvнийг эргэж харах байх гэж бодсон ч нvдэнд нь ердєє л хvн-морины мєнгєлєг дагз vзэгдэнэ.
- Гэхдээ хэн ингэх вэ дээ? Yеийн vед хараал идсэн амьтан болдог юм бол ганц эвэртийг хєнєєснєєс vхвэл дээр тийм vv?
- Зєв дєє. Гэхдээ хvч чадалтай болж тэнхээ тамирыг бvрэн сэргээдэг vхэшгvй мєнхийн болгодог ундааг эзэмшихийн тулд vvнийг хийдэг юм... Одоо сургуульд чинь юу нуугаастай байгааг ноён Поттер та мэдэх vv?
- Гvн ухааны чулуу. Тэр чулуу бvх юмыг алт тєдийгvй мєнхийн ус болгон хувиргадаг шvv дээ! Гэхдээ энэ нь хэнд... гэж Харрийг тvгдрэлгvй урсгахад:
- Хvч чадлаа буцааж авахсан гэж олон жил хvлээсэн энэ жилvvдийн турш єєртєє бололцоо хайж амьдралаас зууралдсан тэр хvнийг та мэдэхгvй гэж vv?
Харрийн зvрх баглагдах шиг санагдлаа. Анх уулзсан шєнєє Хагридын хэлсэн <<Зарим нэг хvн vхсэн л гэдэг юм. Харин би бол vгvй гэж санадаг. Тvvнд хvний гэхээр юу ч vлдээгvй гэж бодож байна... Зєвхєн хvн л vхдэг биз дээ>> гэсэн vгс моддын сэржигнэх чимээг даран чихэнд нь хангиналаа.
- Та тvvнийг... Та тvvнийг Волан... гэж Харрийг хэлтэл:
- Харри! Харри чи зvгээр vv? гэсээр Гермиона байдгаараа хурдлан араас нь Хагрид амьсгаадсаар гvйж ирлээ.
- Би зvгээр ээ. Ганц эвэрт ойн гvний цоорхойд vхчихсэн хэвтэж байна гэж Харри юу ч болоогvй мэтхэлэв.
- Би таныг энд vлдээе. Одоо танд аюул байхгvй гэж Флоренц ганц эвэртийг єєрєє харахаар Хагридыг явах vед шивнэлээ.
Харри тvvний нуруун дээрээс буув.
- Харри Поттер танд амжилт хvсье. Гаригуудын хєдєлгєєн урьд нь ч хvн-морьдод буруу зурлага гаргадаг л байсан. Энэ бол тvvний нэг гэж найдахаас даа гэж хvн-морь хэлжээ.
Тvvнийг эргээд ой руу ороход Харри араас нь харсаар хоцорлоо.
159
***
Рон гол танхимд тэдний буцаж ирэхийг хvлээж байгаад єєрийн мэдэлгvй vvрэглэсэн бололтой. Харри тvvний мєрнєєс шvvрэн угзрахад Рон квиддичийн тэмцээн зvvдэлж байсан мэт ямарнэг дvрэм зєрчсєн тухай хашгирчээ. Хэдэн агшны дараа Рон гvйн ирээд Гермиона Харри хоёрын ярьсныг нvдээ бvлтийлгэн сонслоо.
Харри догдолсондоо болоод сууж ч чадалгvй єрєєн дундуур нааш цааш холхихдоо ханын зууханд ойр байхыг хичээнэ. Тэрбээр урьдын адил даарсан хэвээр.
- Снегг тэр чулууг Волан-де-Мортод хулгайлж єгєх гэсэн хэрэг... Харин Волан-де-Морт ойд хvлээж байгаа юм байна... Гэтэл бид энэ хооронд Снеггийг баяжих гэж л чулууг хулгайлах санаатай байна гэж бодож байжээ... Гэтэл Волан-де-Морт...
- Энэ нэрийг бvv хэл! гэж Рон айсан байдалтай гуйлаа. Ярьж байгааг нь Волан-де-Морт сонсчихож магадгvй гэж айж л дээ.
Харри тvvний хvсэлтийг хайхарсангvй.
- Флоренц намайг аварсаан. Гэхдээ ингэх ёсгvй байсан юм... Бэйн ихэд уурласан... Флоренцыг гаригуудын зурлага биелэхэд саад боллоо гэж байсан... Гаригууд Волан-де-Мортыг буцаж ирнэ гэсэн зурлагатай байж л дээ. Намайг Волан-де-Мортод алуулахад Флоренцыг саад хийх ёсгvй гэж Бэйн vзжээ...
Одод миний vхэхийг зєгнєж байжээ гэж би бодож байна.
- Энэ нэрийг хэлэхээ боль! гэж Рон шивнэлээ.
- Одоо надад Снегг тэр чулууг хулгайлах агшныг л хvлээх vлдлээ. Тэгвэл Волан-де-Морт намайг дуусгахаар ирж магадгvй... Бэйн баярлах байлгvй дээ гэж Харри хэлэхдээ нvд нь гялалзаж бие нь vл мэдэг чичирч байв.
Гермиона их айсан ч гэлээ Харрийг тайвшруулах vг олоод:
- Харри минь, Хэцvv нэртийн айдаг ганцхан хvн бол профессор Дамблдор гэж бvгд хэлэлцдэг. Тvvнийг энд байгаа цагт наашаа ирж чамд хvрэхгvй. Оддын зурхайг хvн-морьд зєв тайлдаг гэж хэн хэлсэн юм бэ? Миний бодоход энэ бол гарын алга хєзрєєр мэргэлдэг шиг ерийн л зурхай. Профессор МакГонагалл vvнийг тодорхой бус шинжлэх ухаан гэдэг шvv дээ гэлээ.
Тэднийг ярьж дуусахад vvр цайж байлаа. Удаан ярьснаас Харийн хоолой хатаж дєнгєж ороо хvрэх л тэнхээтэй байв. Гэхдээ шєнийн явдал арай ч дуусаагvй байжээ. Харри бvтээлгээ хуулахдаа дор нь нямбайлан эвхэж хийсэн далдын хар жанчаа олж харлаа. Жанч дотор зурвас байна. Зурвасан дээр:
Хэрэг болж магадгvй.
гэсэн гуравхан vг харагдана.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/756314/2ac/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
437 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
436 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
435 “ТУНГАЛАГ ТАМИР” РОМАНААС ТҮҮСЭН ШҮР СУВД Boog_3399 2008-09-25 12969
434 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8) Levi`s 2008-09-29 9144
433 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг9) Levi`s 2008-09-29 8899
432 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг10) Levi`s 2008-09-29 8516
431 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг11) Levi`s 2008-09-29 8607
430 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг12) Levi`s 2008-09-29 8927
429 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг13) Levi`s 2008-09-29 8830
428 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг14) Levi`s 2008-09-29 8885
» ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг15) Levi`s 2008-09-29 8592
426 “ЭЭЖ ЭЭ, САЙН БАЙНА УУ” [2] Boog_3399 2008-09-30 10761
425 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг16) Levi`s 2008-10-08 8601
424 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
423 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1) Levi`s 2008-10-08 9054
422 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 2) Levi`s 2008-10-08 8790
421 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 3) Levi`s 2008-10-08 8696
420 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
419 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 5) Levi`s 2008-10-08 8686
418 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 6) Levi`s 2008-10-08 8551
배너신청
자생병원

배너신청