Бичлэгийн тоо 497
                                              НОРБЕРТ НЭРТЭЙ ЛУУ
Харин профессор Квирелл тэдний бодсоноос ч илvv зоригтой байжээ. Долоо хоногууд урсан єнгєрсєєр ахуйд профессор маань турж цайсан авч нvднээс гараагvй л юм даа.
Гуравдугаар давхрын хонгилоор єнгєрєх болгондоо Харри, Рон, Гермиона гурав хориотой хонгилын vvдэнд чихээ наан чагнахдаа нєгєє л 140
архирах дууг сонсоод бvх юм хэвийн гэж боддог байлаа. Yvнийг ч дандаа муухай царайлж байдаг Снегг нотлох шиг болно. Андууд маань Квиреллийг гvн хvндэтгэдэг болсноор барахгvй хонгилд тvvнтэй тааралдахдаа инээмсэглэсэн гээч. Тэр ч байтугай Рон маань профессорын зандарсан хvvхдийг шоолон инээмсэглэдэг болжээ.
Гермиона болохоор Харри Рон хоёроос тэс єєр ганцхан Гvн ухааы чулууг ч бодохтой мантай. Тэрбээр бvх юмаа давтах хэрэгтэй гэж vглэн шалгалтанд бэлтгэх хуваарь гаргасан тєдийгvй хэрэгтэй хичээлийн сэдэв болгоныг єєр єєр єнгєєр тэмдэглэж тарни швшлэгээ бичих бvлгээ.
- Гермиона минь шалгалт хvртэл бараг бvхэл бvтэн зуун байна шvv дээ гэж Харр Рон хоёр дуу нийлvvлэн эсэргvvцнэ.
- Ердєє л аравхан долоо хоног vлдсэн юм чинь зуун болж таарах шив. Харин Николас Фламелын хувьд энэ чинь агшин л гэсэн vг гэж Гермиона татгалзсан хэвээр.
- Бид ямар зургаан зуун настай биш дээ. Тэгээд ч чи бvх юмыг мэдэж байгаа юм чинь дахин давтах хэрэг байна уу? даа? гэж Рон тvvнд сануулав.
- Яагаад давтах гэж? Чи солиороо юу? Хоёрдугаар дамжаанд элсэхийн тулд шалгалт єгєх ёстой гэдгийг ойлгохгvй байгаа юм уу? Эн бол маш чухал юм шvv. Бид бvр єнгєрсєн сараас эхлэн давтах ёстой байсан юм! Yvнийг би таг мартчихжээ гэж Гермиона ичингvйрсэн хэдий ч тvс тас хэллээ.
Yнэндээ багш нар яг л Гермиона шиг бодож байсан нь мэдээж. Тэд сурагчдаа гэрийн даалгавараар дарж байсан болохоор шинэ жилийн амралтыг бодвол хаврын амралт тєдийлєн хєгжилтэй байсангvй. Тэгээд ч хажууд Гермиона байгаад луугийн цус хэрэглэх арван хоёр аргыг чангаар унших юм уу, шидэт саваагаа хєдєлгєх тухай давтаж байхад анзаарахгvй байхын аргагvй. Харри Рон хоёр ихэнх чєлєєт цагаа номын санд эвшээлгэн дуртай дургvй суун єнгєрєєхдєє ємнє vзсэнээ болон шинэ зvйлээ нэгэн зэрэг давтахыг хичээдэг байлаа.
- Yvнийг амьдралдаа ч тогтоохгvй юм байна! гэж Рон эрсхэн хэлээд vзгээ шидэн номын сангийн цонхоор гунигтайяа харна. Yvний учрыг олйгож болно л доо. Сvvлийн хэдэн сард анх удаа аятайхан єдєр болж байгаа юм чинь. Тэнгэр хонин зангуу адил цэнхэртэн гадаа хаврын урь оржээ.
<<Ид шидэт мянган ургамал мєєг>> гэдэг номоос цагаан бадаан эрж байсан Харри Роныг гэнэтхэн чангаар дуу алдахад харцаа хуудсанаас салгалаа.
- Хагрид аа! Чи энд юу хийж байгаа юм бэ?
Хагрид тэднээс тавиурын араар нуугдах гэснээ нэгэнт харагдчихсан болохоор гарч ирээд тэдний зvг шар шурхийлгэн дєхєж ирэв. Тэрбээр бvр тулж ойртолгvй Харри Рон хоёроос ямар нэг юм нуух бололтой гараа ардаа барьжээ. Сохор номингийн арьсан дээлтэй аварга хvн маань эндхийн байдлыг огт ойлгоогvй бололтой. Хэдийгээр бусдын анхаарлыг татахыг хvсдэггvй ч энэ удаа бvтсэнгvй. Уулзаад баярлаж хєєрсєн шинж огт алга.
- Би... харах санаатай орж ирсэн юм. Та нар харин юу хийж байнаа? Нєгєє л Николас Фламелаа эрсээр vv? гэж Хагридыг харцаа буруулан хэлэхэд Харри Рон хоёр болгоомжилж эхлэв.
Хагридын дvр тєрх нэг л сэжигтэй санагдана.
- Тvvний хэн гэдгийг бид аль эрт мэдсээн. Нохой чухам юу манадгийг ч бид мэднэ. Тэр чинь Гvн ухааны...
Хагрид хуруугаа уруулдаа аан ийш тийшээ харан шуухитнав.
141
- Чи чинь... чи чинь юу гэж хашгираад байнаа? Ямар юм болсон юм бэ?
- Дашрамд дурдахад бид чамаас нэг юм асуумаар байна? гэж Харри тоомсоргvй царайлан асуув.
- Та нар чимээгvй байцгаа! Энэ тухай ярих хэрэггvй. Оройхон манайхаар... ороорой л доо... Тэгээд ярилцая. Харин тvvний тухай... ярина гэж амлаж чадахгvй нь... vvнийг огт болохгvй... Сурагчид vvнийг мэдэх хэрэггvй. Тэгэхгvй бол надаас л бvх юмыг мэдчихжээ гэж бодох болно шvv дээ! Харин би ямар ч хамаагvй! хэмээн Хагрид шивнэн хэллээ.
- За тэгвэл орой уулзацгаая гэж Харрийг хэлэхэд Хагрид номын сангаас гарч явлаа.
- Ардаа юу нуугаад байсан юм болоо? гэж Гермиона бодлогоширонгуй асуув.
- Гvн ухааны чулуутай холбогдолтой юм байсан гэх гээд байна уу? хэмээн Харри сониучирхана.
- Аль хэсэгт очсоныг нь явж харъяа гэж Рон хэлэв. Тэрбээр хичээлээс залхаж гvйцжээ.
Хоёр хоромын дараа гартаа баахан ном тэвэрчихсэн ирлээ.
- Лууны тухай! Хагрид лууны тухай ном эрж байжээ. Хар л даа: <<Их Британи, Умард Ирландад байдаг лууны тєрєл зvйл>>, <<Луу vржvvлэх аргачлал. Єчvvхэн єндєгнєєс vлэг гvрвэл гаргах нь>>.
Гэхдээ энэ чинь болохгvй шvv дээ. Луу vржvvлэхийг мянга долоон зуун есєн онд шидтэнгvvдийн хэлэлцээрээр хориглосон тухай бvгд мэднэ. Хэрэв бид луу vржvvлэх аваас маглууд бидний байгааг мэдэх болно! Тэгээд ч лууг гаршуулж болохооргvй аюултай амьтад. Чарли Румынд зэрлэг луу судлаж байхдаа гараа тvлvvлснийг чи харсан ч болоосой гэж Рон хэллээ.
- Гэхдээ Британид луу байхгvй биз дээ? гэж Харри найдангуй асуулаа.
- Байлгvй яахав. Ердийн ногоон эрлийз хар луунууд бий. Yнэнийг хэлэхэд тvvнийг маглуудаас нуухын тулд Шидтэний яам маш их хvч зарцуулж байдаг юм. Луутай тааралдсан маглуудыг энэ тухай мартуулах гэсэндээ манайхан тэднийг тарнидах хэрэг гардаг гэж Харрийг дvйнгэ царайлсныг ажигласан Рон гайхан хэлжээ.
- Хагрид юун тухай бодсон юм болоо? гэж Гермиона сониучирхан асуулаа.
***
Цагийн дараа тэд Хагридын овоохой руу очихдоо цонхны хєшгєє татсан байхыг хараад гайхжээ. Чухамхvv тэднийг яг мєн гэж vнэмшсэнийхээ дараа л Хагрид гэртээ оруулав. Тэгээд хаалгаа хурдхан хаалаа.
Дотор жигтэйхэн халуун ажээ. Гадаа дулаахан байсан ч гэлээ гал тvлсэн байв. Хагрид цай чанаж цагаан vенгийн махан хачиртай талх єгсєн авч тэд энэхvv онцгой идээнээс эргэлзэлгvй татгалзлаа.
- За яахав... Юм асууцгаана гээд байлуу? гэж Хагрид яриагаа эхлэв.
- Тийм ээ. Гvн ухааны чулууг... Пушокоос єєр хэн манаж байдгийг бидэнд ярьж єгєхгvй юу гэсэн юм хэмээн тойруулах хэрэггvй гэж бодсон Харри шуудхан асуулаа.
Хагрид тvvнийг таагvйхэн харна.
- Yгvй ээ, би ярихгvй. Нэгдvгээрт, би єєрєє ч мэдэхгvй. Хоёрдугаарт, та нар маш олон зvйлийг... vзсэн болохоор илvv юм мэдэх шаардлагагvй. Yнэндээ би мэддэг байсан ч ярихгvй л байсан даа! Харин чулууны 142
тухайд бол энд зvгээр ч нэг байгаад байгаа хэрэг биш. Тvvнийг <<Гринготтс>>-оос эгээ л хулгайлчихаагvй юм... Чамайг бvгдийг ойлгосон гэж бодож байна. Харин та нарыг Пушокын тухай яаж мэдсэнийг vнэхээр ойлгохгvй л байна шvv гэж Хагрид хэллээ.
- Боль доо, Хагрид! Чи бидэнд ярихыг хvсэхгvй нь мэдээж. Гэхдээ чи энд болж байгаа бvх зvйлийг мэднэ шvv дээ. Чулуу хулгайлахад саад тотгор учруулах шившлэгийг хэн илгээснийг л бид мэдмээр байна. Бас чамаас єєр хэнд профессор Дамблдор итгэдэг нь бидэнд сонин шvv дээ гэж Гермиона илэрхий бялдуучилсан байдалтай хэлэхэд Хагридын сахал хєдєллєє.
Хагрид цээжээ бахархалтайяа тvхийлгэв. Харри Рон хоёр Гермионаг гvнээ хvндэтгэн харна.
- За даа... би ярьж гэмээн юу ч болохгvй гэж бодож байна. Ийм юм л даа... Энэ удаа тэрбээр Пушокыг тvр авсан юм. Тэгээд профессоруудын нэг нь шившлэг хийсэн хэрэг... Профессор Стебль, профессор Флитвик, профессор МакГонагалл, профессор Квирелл... бас Дамблдор єєрєє. Єє нэг юм мартчихаж. Профессор Снеггийг мартсан байна гэж хуруугаа нугалан нэрлэх Хагрид огтхон ч эргэлзсэн шинжгvй ажээ.
- Снегг гэнээ? хэмээн гурвуулаа зэрэг асуулаа.
- Та нар тvvнийг ахиад л асууж байна уу? Одоо боль ойлгов уу? Та нар яасан ойлгодоггvй улс вэ? Снегг... чулуу хадгалахад тусладаг юм чинь яагаад тvvнийг хулгайлах вэ? дээ гэж Хагрид тэднийг тоолгvй хэллээ.
Рон Гермиона хоёрыг яг л єєр шигээ бодож байгаа гэдгийг Харри мэдэж байлаа. Хэрэв Снегг чулуу хадгалахад оролцдог юм бол єєр профессорууд чухам ямар шившлэг хийснийг амархан мэдэж болно шvv дээ. Квирелл шившлэг хийсэн болон бас бус хэрэгтэй зvйлийг Снегг аль эрт мэдсэн шиг санагдана.
- Пушокын хажуугаар яаж єнгєрєх ёстойг Хагрид чи л мэднэ биз дээ? Энэ тухай хэнд ч хэлэхгvй, тийм vv? Багш нарын хэнд ч хэлэхгvй байлгvй? гэж Харри догдлон асуулаа.
- Тэгвэл ч сайн л байна. Хагрид аа, цонхоо нээх vv? Энд чинь бvтэж vхмээр байна... гэж Харри дагуулууддаа хандан єгvvлээ.
- Уучлаарай, Харри. Цонхыг нээж болохгvй гэж Хагрид сандран хэлээд ханын зууханд асах гал руу хяламхийн харлаа. Тvvний харцыг харсан Харри ч зуух руу шагайв.
- Хагрид! Энэ чинь юу вэ?! гэж тэрбээр уулга алдлаа.
Хариулах ч шаардлагагvй байв. Юу гэдгийг тэрбээр мэдэж байлаа. Галын дєлийн голд дээр нь дvvжилсэн данхны чанх дор маш том хар єндєг байх нь харагдана.
- Аа, энэ бол... Энэ бол хэмээн Хагрид єгvvлэхдээ сэтгэл нь хямарсандаа сахлаа зулгааж байв.
- Хагрид чи vvнийг хаанаас авсан юм бэ? Энэ чинь жигтэйхэн vнэтэй байж таарна даа гэж Рон зуухны ємнє цомцойн суугаад єндгийг анхааралтай харах зуураа сонирхов.
- Би мєрийд авсан юм аа. Єчигдор орой хожсон юм. Доод тосгонд очоод жаахан... ууж суулаа л даа. Тэгтэл нэг хєзєр тоглох хорхойтой танихгvй хvнтэй тааралдлаа. Yнэнийг хэлэхэд тэр... єндєгєє алдсандаа бараг баярласан шvv. Чухам яахаа мэдэхгvй байж л дээ.
- Єндєгнєєс луу гарах vед яая гэж бодож байна! хэмээн Гермиона сонирхлоо!
143
- Би нэг ном уншиж єгье Номын сангаас авсан юм гээд Хагрид дэрэн дороосоо зузаан ном гаргаж ирээд:
- <<Сэтгэлээ баясгаж ашиглахаа луу vржvvлэхvй>>. Хуучин ч гэлээ энд энэ тухай бичсэн байгаа. Єндгийг галд ингэж байлгах хэрэгтэй! Яагаад гэвэл эм луу галаар амьсгалан єндгєє бvлээцvvлдэг юм. Харин лууг єндєгнєєс гармагц нь хагас цагийн дараа шанага дэгдээхэйний цус... бас шарз нэмээд єгєх хэрэгтэй. Єндєгийг яаж танидагийг харцгаа л даа. Энэ єндєг бол норвегийн бєгтгєр луу гэдэг ховор тєрлийнх гэлээ.
Хагрид их л сэтгэл ханамжтай байсан ч тvvний баяр хєєрийг Гермиона хуваалцсангvй.
- Хагрид чи модон байшинд байгаа шvv дээ гэж тэрбээр эмгэнэлтэй дуугаар хэлжээ.
Хагрид тvvний хэлснийг сонссонгvй. Ямар нэг дуу амандаа гvнгэнvvлэн зууханд байх модыг шилээгvvрээр засах ажээ.
***
Одоо Харри болон тvvний нєхдєд шинэ ажил ундарчээ. Тэднийг Хагридын хувь заяа тvгшээж байв. Хэрэв тvvнийг хууль бусаар луу нууж байна гэдгийг хэн нэгэн мэдэх аваас балрана шvv дээ.
- Амгалан тайван амьдрал гэж юу байдгийг би бvр мартчихжээ хэмээн Рон санаа алдан хэллээ.
Тэд улам бvр нэмэгдсээр байгаа гэрийн даалгавараа хийхээр орой болгон суудаг байлаа. Гермиона єєрийнхєє vзсэн зvйлийг давтах хєтєлбєр зохиосноор барахгvй тэдэнд ч зориулсан хєтєлбєр хийсэн аж. Yvнд Харри Рон хоёр ихээхэн дургvйцжээ.
Єглєєний цай ууж байхад Букля ууль Харрид Хагридын зурвасыг авчирч єглєє. Зурваст ердєє л <<Луу гарна>> гэсэн хоёрхон vг байв.
Рон євс ногоо хайн зугаалаад єглєєний цайны дараа тvvнд Хагрид руу явах санал гаргалаа. Гэвч Гермиона энэ тухай сонсохыг ч хvссэнгvй.
- Гермиона минь сонс л доо. Би ийм юм амьдралдаа хэзээ харахгvй байж магадгvй шvv дээ гэж Рон ятгана.
- Бид хичээл тасалж болохгvй. Хагридын тухай хэн нэгэн мэдэх аваас сvйд болж юм юм л эхлэнэ... Тэгээд ч бид хажууд нь байх юм бол бvгд ...
- Дуугvй бай! гэж Харри шивнэн зандарлаа.
Тэднээс хоёр метр хэртэй зайгаар єнгєрч явсан Малфой гэнэтхэн зогсоод чих тавин чагнаж байлаа. Одоо тvvнийг сонссон уу vгvй юу сонссон бол хэр их юм дуулсныг таахаас л єєр аргагvй. Гэхдээ Малфойн царай зvс Харрид огтхон ч таалагдсангvй.
Євс ногоо эрэх замдаа Рон Гермиона хоёр тувтан маргалдсаны эцэст хичээлийн дараа Хагридынд очихыг Гермиона зєвшєєрчээ. Шилтгээнээс хонх дуугарах чимээ гарахад тэд газар ухаж байсан царил, хvрзээ хаяад хvлэмжээс гарч ойн цоорхой руу яаран гvйлдлээ. Тэдэнд vvд нээж єгсєн Хагридын сэтгэл хєдєлсєндєє царай нь час улайжээ.
- Бараг гарчихсан шvv! гэж Хагрид шивнэн хэлээд тэднийг дотогш тvлхэн орууллаа.
Тэд сандлаа ширээ рvv дєхvvлээд амьсгал даран сууцгаав.
Тэгтэл гэнэтхэн шажигнах чимээ гарснаа єндєг хоёр хэсэг болоод ширээн дээр лууны бяцхан зулзага уналаа. Тvvнийг сайхан гэх аргагагvй ажээ. Харид vнгэгдсэн хар шvхэр байгаа юм шиг санагдана. Тэр зулзага аймшигтай 144
туранхайн дээр биед нь ахадсан жигvvр ууцан дээр нь дэрвийж байв. Лууны зулзаганы хоншоор урт хамрын нvх нь том овгор овогор эвэртэй бvлтгэр улаан нvдтэй юм.
Зулзага найтаалгахад хамраас нь оч vсэрч байлаа.
- Сайхан амьтан байгаа биз дээ? гэж Хагрид vглэнэ. Тэрбээр тvvний толгойг илбэх санаатай гараа сунгатал лууны зулзага маань хурц шvд бvхий амаа агшин зуур ангайн Хагридын хурууг хазах гэлээ.
- Ухаантай vр байна! Ээжигээ шууд л таниж байна шvv! хэмээн Хагрид бахархана.
- Хагрид аа, норвегийн бєгтгєр луу хэр тvргэн єсдєг юм бэ? гэж Гермиона охин сонирхон асуулаа.
Хагрид хариулахаар амаа нээснээ гэнэтхэн царай нь цайж vсрэн босоод цонх руу харайлаа.
- Юу болов оо? гэж Харри хэдийгээр мэдэж байсан ч хашгиран асуув
- Нэг хvн цонхоор шагайсан юм. Би ядахдаа хєшгєє сайн хаасангvй. Нэг хvvхэд... тэр зугтаагаад явчихлаа гэж Хагрид уруу царайлан хэллээ.
Харри vvд рvv очоод нээлээ. Хэдийн холдсон ч зугтаасан хvvхдийг амархан танижээ.
Харри хvндээр санаа алдав. Одоо луу байгаа тухай тэр гурваас гадна Малфой мэдэх боллоо.
***
Дараагийн долоо хоногт Малфой тэр гурвыг харахдаа таагvй инээмсэглэн тэдний уурыг хvргэжээ. Тэд ихэнх цагаа Хагридын бvvдгэр єрєєнд сууж тvvнийг ятган нєхцєєдєг болов.
- Тvvнийг тавьж дураар нь явуул гэж Харрийг шаардахад:
- Болохгvй ээ. Тэр чинь хариугvй нялх амьтан. Ганцаараа vрэгдэнэ гэж Хагрид толгой сэгсрэнэ.
Тэд лууны зулзгыг харцгаалаа. Долоо хоногт гурав дахин их болжээ. Хамраас нь утаа тасралтгvй суунаглана.
Харин Хагрид vvнийг анзаараагvй дvр vзvvлж байв. Ер нь тэрбээр бvх юмыг тэр дундаа ойн харуулын vvргийг мартсан бололтой. Гэрээсээ ердєє л нєгєє амьтныхаа хоол хvнсийг базаахаар гардаг байлаа. Шувууны єд хєглєрсєн шалан дээр шарзны хоосон шилнvvд єнхєрч байдаг болов.
- Би тvvнд Норберт гэдэг нэр бодож олсон юм. Намайг танидаг болчихсон... Хар л даа. Норберт! Алив Норберт1 Ээж чинь хаана байна? гэж Хагрид луугаа хайрын нvдээр харан хэллээ.
- Бvр єєр болчихжээ гэж Рон Харрийн чихэнд тонгойн шивнэжээ.
- Хагрид аа, ахиад хоёр долоо хоног гэхэд Норберт танай овоохойд багтахаа болих нь ээ. Тэгээд ч бид хоёр хоног ч байлгах арга алга! Малфой хэзээ ч хамаагvй чамайг Дамблдорт матчихаж дєнгєнє шvv! гэж Харри чанга хэллээ.
Хагрид хємхийгєє зуув.
- Би... Би vvнийг дандаа байлгаад байна гэж бодоогvй ч тvvнийг бас хаячихаж чадахгvй... Тэгж болохгvй.
Харри гэнэтхэн Рон руу эргэж хараад:
- Чарли! гэж уулга алдлаа.
- Одоо чи єєр болчихжээ. Намайг Рон гэдгийг мартаа юу? гэж Рон тайван хэлэв.
145
- Yгvй дээ, би чиний том ах Румынд луу судлаж байгаа Чарлийн тухай ярьсан юм. Бид Норбертыг тvvн рvv явуулж болно шvv дээ. Чарли тvvнийг арчилж єсгєєд том болохоор нь суллаж тавина.
- Зvйтэй! Чамд ямар санагдаж байна, Хагрид аа? гэж Рон дуу ладлаа.
Энэ бодол Хагридад таалагдаагvй ч удаан ятгасны эцэст Чарли руу ууль илгээхийг аварга хvн маань зєвшєєрчээ. Дотроо бол хариу мєдхєн ирэхгvй аягvй бол бvр ирэхгvй байж ч магадгvй гэж найдсан хэрэг биз ээ.
Дараагийн долоо хоног ер бусын удаан єнгєрчээ. Лхагва гаригт бvгд унтахаар явсан vед Харри Гермиона хоёр Роныг хvлээн Гол танхимд суусаар байв. Цаг арван хоёр болох vед тэд ямар нэгэн чимээ сонсчээ. Агшин зуурын дараа хар жанч нємєрсєн Рон хаанаас ч юм гарч ирэв. Тэрбээр Норбертод хоол єгєхєд туслалцан Хагридынд байжээ. Луу олон арван муудсан хулгана иддэг болсон аж.
- Тэр намайг хазсан шvv! Одоо би лав хэдэн єдєр vзгээ ч барьж чадахгvй байха аа. Yнэнийг хэлэхэд би амьдралдаа луунаас илvv муухай амьтан vзээгvй ч Хагрид бvжин туулай шиг л энхрийлэх юм. Та нар бодоод vз л дээ. Норберт намайг хазаж байхад Хагрид намайг тvvнийг айлгачихлаа гэж зэмлэсэн шvv. Тэгээд намайг явахад бvvвэйлж байсан гээд бодчих гэж хэлээд Рон цус болсон алчуураар бороосон гараа сунгаж vзvvлэв.
Гэнэтхэн харанхуй цонх тогшлоо.
- Букля байна! Тэр хариу захидал авчирчээ гэж хэлээд Харри уулийг оруулахаар цонх руу очив.
Харри, Рон, Гермиона гурав захиаг ширээн дээр тавиад тонгойж уншлаа.
Хvндэт Рон минь!
Ажил vйлс чинь тавлаг уу? Захиа ирvvлсэнд баярлалаа. Би Норвегийн бєгтгєр луу авах болсондоо баяртай байна. Гэхдээ тvvнийг энд авчрахад амаргvй. Дараагийн долоо хоногт намайг эргэхээр ирэх андуудаар минь явуулбал дээр гэж бодож байна. Луу авч явахыг хэн ч харах ёсгvй гэдэг лхэцvv юм даа. Энэ чинь хууль бус ажил.
Та нар луугаа Хогвартсын шилтгээний хамгийн єндєр цамхаг дээр бямба гаригын шєнє дунд гаргасан байвал их сайн. Тэгвэл тэд єглєє болоход Румынд ирж амжих юм.
Хариуг аль болохоор хурдан явуулаарай.
Хайрлан хvндэтгэсэн Чарли.
Харри, Рон, Гермиона нар бие биеэ бодлогоширонгуй харлаа.
- Бидэнд далдын хар жанч байгаа юм чинь. Жанч маань Рон Норберт бид хэдийг бvрэн далдалж хvрэх болохоор бvх юм аятайхан єнгєрнє гэж Харри нєхдийнхєє эргэлэзэг арилган аажуухан хэллээ.
Харри vнэндээ нєхдєє тайвшруулахын тулд ингэж алгуурхан хэлсэн авч уг тєлєвлєгєєнд тохиолдох бэрхшээл бас байсан юм. Yгvй дээ л гэхэд Норберт жанчыг шатаачихаж болно шvv дээ. Бас тvvний дугарахгvйн тулд амыг боох нь гарцаагvй. Харин Рон Гермиона хоёр зєвшєєрєн толгой дохиж тvvний санааг амраалаа.
Энэ бол сvvлчийн долоо хоног хичнээн хvнд зовиуртай байсны гэрч болсон юм. Тэд Норберт луугаас бас Малфойгоос салахын тулд ямар ч ухаангvй алхам хийхэд бэлэн байсан бvлгээ.
146
Гэтэл тэдний санаанд оромгvй явдал болжээ. Єглєє гэхэд Роны хазуулсан гар хавдаад хоёр дахин том болсон байлаа. Хатагтай Помфри руу очно гэдэг хэтэрхий аюултай байсан учраас Рон шийдэж чадахгvй л байв. Луунд хазуулчихаж гэдгийг шууд л мэдчихаж магадгvй шvv дээ. Гэхдээ хэдэн цаг єнгєрсний дараа шийдэхээс єєр аргагvй болов. Гар ногоорсон байлаа. Норбертын шvд хортой байсан юм байлгvй.
Оройхон эмнэлэг рvv харайлгасан Харри Гермиона хоёр Роныг хэцvvхэн байхыг харлаа.
- Хэдийгээр гар маань салчих гээд байгаа мэт санагдсан ч гэсэн зєвхєн гараас болсон юм биш ээ. Малфой над руу иржээ. Надад єгсєн номоо эргvvлж авахаар ирсэн гэж хатагтай Помфрид хэлсэн ч vнэндээ бол надаар даажигнах гэж ирсэн юм. Намайг юунд хазуулсныг хатагтай Помфрид хэлнэ гэж заналхийлсэн шvv. Би хатагтайд нохойд хазуулсан гэж хэлсэн авч итгэсэн vгvйг мэдэхгvй юм. Тэмцээний vеэр тvvнийг зодох хэрэггvй байж л дээ. Yvнд л єширхсєндєє инэгж байгаа юм гэж Рон шивнэн ярилаа.
Харри Гермиона хоёр Роныг тайвшруулахаар ятгаж байв.
- Бямба гаригын шєнє дунд гэхэд бvх юм дуусна гэж Гермиона тvvнд сануулсан ч Рон яагаад ч юм баярласангvй. Тэгтэл тэрбээр орон дээрээ vсрэн гарч нvvр нь хєлєрлєє.
- Бямба гаригын шєнє дунд! Би дєнгєж сая л саналаа. Хатагтай Помфрид номоо авахаар ирсэн гэж итгvvлэхийн тулд Малфой надаас ном авсан юм л даа. Харин тэр номон дотор Чарлийн захиаг хийчихсэн байсан юм! Одоо тэр бvгдийг мэднэ... гэж тэрбээр сєєнгє дуугаар хэллээ.
Харри Гермиона хоёр энэ талаар юу ч хэлж чадсангvй. Тасагт хатагтай Помфри орж ирээд Роныг унтах хэрэгтэй гэж хэлээд тэднийг гаргаж єглєє.
Тєлєвлєгєєгєє єєрчлєхєд оройтжээ. Бид Чарлид ууль илгээж амжихгvй болохоор Норбертоос салах єєр арга байхгvй. Азаа турших л хэрэгтэй. Тэгээд ч бидэнд далдын хар жанч байгаа тухай Малфой мэдэхгvй юм чинь гэж Харри Гермионатай хамт тасгаас гарахдаа хэлжээ.
Болсон явдлын тухай дуулгах санаатай Хагридын овоохойд ирэх vед Соёот гунигтай царайлан vvдний хажууд сууж байлаа. Сvvлийг нь даавуугаар боожээ. Хагрид тэднийг дотогш оруулаагvйгээр барахгvй єєрєє цонхоор цухуйн ярилцлаа.
- Би та нарыг оруулахгvй ээ... Норберт дvрсгvйтээд байна. Гэхдээ би учрыг нь олноо... гэж тэрбээр тайлбарлав.
Харрийг ярьж дуусах vед Хагридын нvдэнд нулимс дvvрчээ. Учир нь энэ vед тvvний хєлийг Норберт хазсанаас болсон ч байж магадгvй. Хагрид:
- Ёо-о-о! гэж хашгирснаа инээмсэглэх дvр vзvvлэв. Харри Гермиона хоёрыг илvv тvгшээж хэрэггvй гэж бодсон бололтой. Тэгээд:
- Айх зvйлгvй ээ... Миний гутлыг л хазчихлаа. Балчир юм болохоороо тоглож байгаа нь тэр... гэж хvчлэн хэллээ.
Нєгєє балчир нь ханыг сvvлээрээ балбахад овоохой доргиж байв. Харри Гермиона хоёр бямба гариг болтол хvлээх ч амаргvй байна даа гэж бодсоор цамхагын зvг буцаж явлаа.
***
Норберт луутай салах ёс гvйцэтгэхийн цагт Харри Гермиона хоёр ажлаа амжилтгvй болно хэмээн тvгшээгvйсэн бол Хагридын тєлєє тэгтлээ их санаа 147
зовохгvй байсан сан. Yvлтэй харанхуй шєнє байсан ч тэд яльгvй хожимджээ. Учир нь Гермиона шилтгээнд саатах хэрэг гарсан аж. Бvх юм нэгдvгээр давхрын хонгилын танхимд єєрєє єєртэйгєє одон бємбєг шимтэн тоглох Пивз огт уйдалгvй наадаж тэд хvлээх хэрэг гарснаас л тэр.
Хагрид Норберт лууг том модон хайрцагт хийжээ.
- Тvvнийг замдаа єлсєх вий гэсэндээ би тэнд баахан харх хийж шарз бэлтгээд тавьчихсан. Бас уйдаахгvйн тулд хилэн бамбарууш хийсэн гэж Хагрид аяархан дуугаар хэллээ.
Хайрцаг дотроос хачин чимээ дуулдана. Яг энэ агшинд хилэн бамбаруушын толгойг таслаж байна уу даа гэж Харрид санагджээ.
- Баяртай Норберт минь! Ээж чинь чамайг хэзээ ч мартахгvй! гэж Хагрид тасалдсан дуугаар хvчлэн єгvvлэв.
Харри Гермиона хоёр хайрцагны хоёр талд зогсоод далдын хар жанчаа нємєрлєє.
Цамхаг хvртэл хайрцгийг чухам яаж авчирснаа сvvлд нь тэр хоёр тайлбарлаж чадахааргvй байсан даа. Тэднийг хайрцгаа нэгдvгээр давхарт чирч явах vед бараг шєнє дунд болж тэд тvр зуурхан амсхийснээ ахиад л харанхуй хонгилоор явж байлаа.
Тэд эхлээд нэг дараа нь єєр шатаар ямар нэг далдын хvчээр явж байх шиг санагдана. Харри цамхагыг сайн мэддэг дєт замыг гадарладаг ч гэлээ амар байгаагvй нь мэдээж.
- Бараг ирчихлээ! гэж єндєр цамхагын доод хонгилд орсон хойноо Харри хєлсєє шудрангаа хvндээр санаа алдан єгvvлэв.
Тэд сvvлчийн хvчээ шавхан хайрцгийг дахин єргєх vед хонгилоор ямар нэгэн чимээ гарчээ. Тэд харагдахгvй байгаа гэдгээ ч мартан хоорондоо ноцолдох хоёр хvний бараан дvрсийг харсаар сvvдэрт орчихлоо. Гэнэтхэн дэнлvv асав.
Дєрвєлжин хээтэй унтлагын цамц ємсєж толгойдоо vсний тор угласан профессор МакГонагалл алдуурахаар тэмvvлэх Малфойг чихнээс нь чанга зуурчихсан харагдана.
- Танд сахилгын шийтгэл оногдуулах болно! Торгуулийн хорин оноо! Та шєнє дундын цагаар сургууль дотуур тэнэе гэж яаж санав аа?! гэж тэрбээр ємнєє байгаа хvvхдийг харан хашгичиж байв.
- Профессор та ойлгохгvй байнаа! Харри Поттер одоохон энд ирнэ! Луу авчрана! гэж Малфой гонгиноно.
- Дэмий юм бvv ярь! Яаж худал хэлж чадна вэ?! Явъя Малфой. Таны тухай профессор Снеггтэй єглєє би ярилцанаа! гэж профессор МагГонагалл хэллээ.
Ийм явдал болсны дараа цамхаг руу очих бараг эгц гэмээр шат тэдэнд юу ч биш санагдав. Хэдхэн хормын дараа тэд цэнгэг агаарт гарч жанчаа тайлж хаяад л ухаан орох шиг боллоо. Гермиона гэнэтхэн бvжиглэж эхлэв.
- Малфой шийтгvvлэх болсон доо! Би хєєрсєндєє бараг дуулмаар санагдаж байна! хэмээн баясан хашгирна.
- Хэрэггvй ээ! гэж Харри хэдийгээр тvvний адил баяртай байсан ч хvчлэн хэллээ. Ядарч норсон хєєрч инээсэн тэднийг хажуугаас нь харвал хачирхалтай санагдах байсан даа. Тэдний дунд байгаа хайрцаг ч хачин санагдах нь мэдээж. Учир нь хайрцаг хоёр тийшээ хvчтэй ганхаж байлаа. Норберт ч бас хєєрч баярласан юм байлгvй.
Арван хормын дараа харанхуйгаас дєрвєн шvvр нисэн гарч ирлээ. Чарлийн андууд хєгжилтэй залуус байсан болохоор Норбертыг тээвэрлэх нь адал явдалтай адил гэж vзжээ. Тэгээд ч тэд бvгдийг сайтар бодож тусгайлан 148
хийсэн бэхэлгээ авчирсан байлаа. Ахиад арван хором єнгєрєхєд шvvрнvvд агаарт хєєрч тэдний хооронд том модон авдар санжиганаж явлаа.
Харри Гермиона хоёр тэднийг харж байснаа далд ормогц нь тахирласан шатаар бууцгаав. Санаа сэтгэл нь амарчээ. Норберт нисээд явчихсан Малфой тэдэнд аюул учруулахгvй болохоор тэдний санааг зовоох юм юу байх вэ дээ? Гэтэл шатны хєлд таагvй явдал хvлээж байжээ. Тэднийг шатаар буумагц харанхуйгаас Филчийн нvvр царай харагдав.
- За-за-за. Бидэнд хэцvvхэн асуудал тулгарах шив дээ гэж тэрбээр шивнэнэ.
Харри далдын хар жанчаа дээвэр дээр орхисныгоо дєнгєж сая л саналаа.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/756308/0cf/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
437 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
436 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
435 “ТУНГАЛАГ ТАМИР” РОМАНААС ТҮҮСЭН ШҮР СУВД Boog_3399 2008-09-25 12969
434 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8) Levi`s 2008-09-29 9144
433 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг9) Levi`s 2008-09-29 8899
432 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг10) Levi`s 2008-09-29 8516
431 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг11) Levi`s 2008-09-29 8607
430 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг12) Levi`s 2008-09-29 8927
429 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг13) Levi`s 2008-09-29 8830
» ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг14) Levi`s 2008-09-29 8885
427 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг15) Levi`s 2008-09-29 8592
426 “ЭЭЖ ЭЭ, САЙН БАЙНА УУ” [2] Boog_3399 2008-09-30 10761
425 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг16) Levi`s 2008-10-08 8601
424 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
423 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1) Levi`s 2008-10-08 9054
422 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 2) Levi`s 2008-10-08 8790
421 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 3) Levi`s 2008-10-08 8696
420 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
419 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 5) Levi`s 2008-10-08 8686
418 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 6) Levi`s 2008-10-08 8551
배너신청
자생병원

배너신청