Бичлэгийн тоо 497
                                        НИКОЛАС ФЛАМЕЛ
Дамблдор цаашдаа Еиналежын толийг эрэх хэрэггvй гэж Харрид итгvvлж чадсан болохоор профессортой ярилцсаныхаа маргааш далдын хар жанчаа чемодандаа хийжээ.
Толинд харсан зvйлээ Харри мєн л ийн мартахсан гэж хvсэвч болохгvй ажээ. Элдэв муухай юм зvvдэлдэг боллоо. Шєнє болгон тvvнд эцэг эх хоёр нь ногоон гэрэл гялсхийхэд алга болж сэтгэлд хvйтэн муухай инээд бууна.
- Толь чамайг солиоруулж магадгvй гэж Дамблдор хэлдэг зєв байжээ хэмээн зvvдээ ярьсны дараа Рон хvv Харрид хэлжээ.
132
Гермиона дараагийн улирал эхлэхээс нэг хоногийн ємнє ирэхэд Харри Рон хоёр бvх зvйлээ тvvнд ярьсан юм. Тэд чинь андууд болохоороо охин элдэв юмыг тал талаас нь хардаг болжээ. Тэрбээр Харрийн гурван шєнє дараалан сургууль дотуур тэнэсэн (<<Хэрэв чамайг Филч барьчихсан бол яанаа!>> гэж байнга vглэж байв) гэдгээс айх, Николас Фламелын тухай юу ч олж мэдээгvй гэдэгт гомдох хоёрын хооронд тарчилж байлаа.
Тэд номын сангийн номуудаас Фламелын нэрийг олох найдвар бараг тасарчээ. Энэ нэрийг хэзээ нэгэн цагт сонссон гэдэгтээ Харри урьдын адил эргэлзэхгvй хэвээр байлаа. Улирал эхэлэхд тэд ахиад л хичээлийн завсарлагаанаар номын сан руу очиж болох авч Гермиона бvх чєлєєт цагийг гэрийн даалгавар хийх хичээлээс гадуур ном уншихад зориулдаг байсны дээр Харри квиддичийн тэмцээнд ахин бэлтгэх болсон учраас бараг завгvй болжээ.
Вуд тамирчдаа боломжоо шавхан бэлтгэл хийхийг шаардана. Тэрбээр бэлтгэлийн vргэлжлэх хугацаа, давтамжийг нэмэгдvvлж цасны оронд орох болсон vргэлжилсэн бороо ч тvvний сэтгэлийн хєєрлийг дарж чадахгvй байв. Вудыг жинхэнэ улайрчээ хэмээн ихэр хоёр Уизли шvvмжлэх авч Харри ахмадынхаа талд байлаа. Пуффендуйн шигшээ багтай тоглох сvvлчийн тэмцээнд хожих аваас оноогоороо Слизеринээс илvv гарна гэж тэр мэдэж байлаа.
Ингэвэл сvvлийн долоон жилд анх удаа ялах юм шvv дээ.
Харри зєвхєн хожих гэсэндээ ч Вудыг дэмжсэнгvй ядартлаа бэлтгэл хийсний дараа элдэв зvvд зvvдлэхгvй сайхан унтдаг байсан юм.
Ширvvн бороо орж цэнгэлдэх хvрээлэн шавар шалбааг болсон нэг єдєр ээлжит бэлтгэлээ хийж байх vед Вуд багийнхандаа тааруухан мэдээ дуулгажээ. Тэрбээр тамирчдаа сэтгэл санаагаар унагахгvй гэсэндээ хэлээгvй єдий хvрсэн байж магадгvй ч тэр удаа агаарт хєєрмєгцєє бие бие рvvгээ бємбєг шидэж шvvрнээсээ унах гэж байгаа мэт аашлах Уизлийн хоёр ихэрт ихэд уурлажээ.
- Та нар тэнэглэхээ боль! Наадах тэнэг явдлаас чинь болоод бид тэмцээнд хожигдож магадгvй шvv. Тэмцээнийг Снегг шvvх болохоор манайхыг торгох ямар ч шалтгаан олж чадна гэдгийг та нар мэдвэл таарна!
Энэ vгийг сонсоод Жорж Уизли vнэхээр шvvрнээсээ уначихлаа.
- Снегг шvvнэ гэнээ? Тvvнийг тэмцээн шvvж байсныг огт санахгvй юм гэж тэрбээр аманд орсон шороогоо нулимсаар босох зуураа бувтнаж байв. Тэгээд:
- Тvvнийг шударга шvvнэ гэж бодохын ч хэрэггvй. Бид хожсон тохиолдолд тvvний дэмждэг багийг гvйцэж тvрvvлэх болно гэдгийг мэдэж байгаа шvv дээ гэж нэмж хэллээ.
Бусад тоглогчид ч Жоржын хажууд бууж ирээд бас л дургvйцэж байв.
- Би одоо яах вэ дээ? Харин Снегг биднийг єєнтєглєх єчvvхэн ч шалтгаан гаргахгvйгээр тоглох ёстой гэж Вуд гараа алдлан хэллээ.
Харри дуугvйхэн толгой дохив. Жорж болон бусад хvvхдvvдийн зєв байсан ч квиддич тоглох vед Снеггийн ойролцоо очихгvй байх єєр шалтгаан Харрид байлаа.
Бэлтгэлийн дараа тамирчид дэмий юм ярихаар хувцас солих єрєєнд саатдаг хэдий ч Харри шууд л Гриффиндорын амралтын єрєє рvv явж шатар тоглож байгаа Гермиона Рон хоёртой уулзав. Гермиона бvх зvйлийг бусдаас сайн мэддэг байсан ч шатарт бол хааяа хожигдох нь бий. Ингэвэл тvvнд тун ашигтай гэдэг дээр Харри Рон хоёр санал нийлнэ.
133
- Хvлээгээч намайг битгий будлиулчих. Би сайн бодохгvй бол... гэж Харрийг хажуудаа суухыг хараад Рон хэллээ.
Рон Харрийг ажиглан харав.
- Юу болоо вэ? Нэг л хачин байх чинь гэж Рон сониучирхлаа.
Харри хэнд ч сонсдохооргvй намуухан дуугаар квиддичийн тэмцээнийг шvvх болсон Снеггийн гэнэтийн бєгєєд санаатай хvслийн тухай тэдэнд ярьжээ.
- Чи тоглож болохгvй гэж Гермиона шууд хориглов.
- Євдсєн гээд л хэлчих гэж Рон нэмэрлэнэ.
- Хєлєє хугалчихсан дvр vзvvл гэж Гермиона тодрууллаа.
- Эсвэл хєлєє vнэхээр хугалчих гэж Ронхэлэв.
- Болохгvй ээ. Манайд нєєц баригч байхгvй. Би л талбайд гарахгvй бол баг маань бvхэлдээ гарахгvй шvv дээ гэж Харри vнэнээ хэллээ.
Энэ агшинд Невилл єрєєнд єнхрєн орж ирлээ. Бvр яг єнхрєєд орж ирсэн юм шvv. Бvдvvн Ледийн ард байдаг нvхээр яаж гарсан нь хачирхалтай. Учир нь Невиллд хараал хийчихсэн юм шиг хоёр хєл нь солбин наалдчихжээ. Тэгэхээр Гриффиндор шилтгээн хvртэл замын турш дэвхцэж явсан хэрэг.
Бvгд зэрэг инээлдэхэд Гермиона л Невилл рvv харайн очоод хараалыг зайлуулах шившлэг уншлаа. Тэгтэл Невиллийн хєл хоёр тийшээ салжээ.
- Юу болсон бэ? гэж Гермиона асуугаад тvvнийг хєтлєн Харри Рон хоёр луу авчирлаа.
- Малфой л байхгvй юу? Би номын сангийн дэргэд тvvнтэй тааралдсан юм. Тэрбээр туршлага хийчих хvн эрж яваа гэж байсан хэмээн Невилл чичирхийлсэн дуугаар хэлэв.
- Профессор МакГонагалл руу хурдхан оч! Болсон бvх явдлыг ярь! гэж Гермиона тvvнийг тvлхлээ.
Невилл толгой сэгсрээд:
- Миний учруулсан тvвэг багадаагvй ээ гэв.
- Гэхдээ чи ингэх ёстой шvv, Невилл! Тэрбээр бусдыг цаг ямагт шаварт хутгахыг хvсдэг байхад чи болохоор єєрєє л шаварт хэвтээд ажлыг нь хєнгєвчлєх юм! гэж Рон дургvйцэв.
- Намайг Гриффиндорын сурагч байж тэнцэхvйц зоригтой бус гэдгийг надад тайлбарлах ч хэрэггvй. Малфой vvнийг нэгэнт нотолчихлоо шvv дээ гэж Невилл дvрсхийлээ.
Харри халаасандаа гараа хийгээд шинэ жилээр Гермионы явуулсан шоколадан <<мэлхий>>-ний сvvлчийнхийг гаргаж ирэв. Тэрбээр хариугvй уйлчих гэж байгаа Невиллд <<мэлхий>>-гээ сарвайлаа.
- Чи арван Малфойтой тэнцэхээр vнэтэй. Бас Гриффиндорт байх гавъяатай. Чамд шидэт бvрх манай факультетыг сонгож єгсєн шvv дээ. Тэгтэл Малфой хаана очлоо доо?
Слизерин гэдэг vмхий нvхэнд гэж Харри хэллээ.
Невилл муухан инээмсэглээд <<мэлхий>>-г задлав.
- Баярлалаа, Харри. Би явж унтдаг юм бил vv дээ... Май энэ зураг. Чи цуглуулдаг биз дээ? гэж Невилл талархан хэллээ.
Невиллийг харцаараа vзэх зуураа Харри гартаа барьсан зургаа хараад:
- Ахиад л Дамблдор. Энэ хvн л миний хамгийн анхны зураг дээр... гэж хэллээ.
Харри гэнэтхэн учиргvй догдлов. Тэрбээр зургаас харцаа салгаж чадахгvй байгаа мэт ажигласан хэвээр Рон Гермиона хоёрт vзvvлээд:
- Би тvvнийг оллоо! Би Фламелийг оллоо. Би энэ нэрийг харсан гэж та нарт хэлсэн шvv ээ. Энэ бол наашаа ирэх vед галт тэргэнд болсон явдал.
134
Алив сонсоцгоо! <<...Профессор Дамблдор 1945 онд хар шидтэн Грин-дель-Вальдыг ялсан, лууны цус хэрэглэх 12 арга нээсэн, Николас Фламелтай хамт алхимийн талаар хийсэн бvтээлvvдээрээ алдартай...>> гэж уншлаа.
Гермиона vсрэн босов. Тэрбээр хамгийн анхныхаа гэрийн даалгаварыг хийгээд <<онц>> дvн авснаа сонссоноос хойш ингэж догдлоогvй юм.
- Эндээ хvлээгээрэй! гэж хэлээд охидын унтлагын єрєє рvv явдаг шатны зvг чавхадлаа.
Харри Рон хоёр гайхан бие биеэ харж байтал Гермиона гартаа эртний хvнд судар барьсаар ширээ рvv гvйн иржээ.
- Би тvvнийг эндээс хайна гэж хэзээ ч санасангvй шvv! Уул нь би vvнийг хэдэн долоо хоногийн ємнє сурах бичгээс хєндийрч хялбар ном унших санаатай номын сангаас зориуд авсан юм л даа гэж догдлонгуй хэллээ.
- Хялбар гэнээ? хэмээн Рон асуув.
Гермиона хариу хэлэхийн оронд дуугvй байхыг зєвлєєд амандаа нэг юм vглэн эрсэн зvйлээ олтлоо хуудсыг шамдан эргvvлж байлаа.
- Би мэдсэн юм аа! Яг мэдсэн юм! гэж эрсэн зvйлээ олоод уулга алдлаа.
- Одоо бид ярих юмтай болох шив? гэж Рон яаран сониучирхав.
Гермиона тvvний хэлснийг сонсоогvй дvр vзvvлнэ.
- Николас Фламел. Николас Фламел бол гvн ухааны чулууг бvтээсэн цорын ганц нэрт зохион бvтээгч! гэж жvжигт тоглож буй жvжигчин лугаа хэллээ.
Харри Рон хоёр тvvний хэлснийг дагуулаад тийм ч их догдолсонгvй.
- Юу бvтээсэн гэнээ? хэмээн нэгэн зэрэг асууцгаав.
- Энэ ч арай дэнднээ. Та нар чинь уншдаггvй юм уу? Тэгвэл ядахдаа энэ хэсгийг унш даа... гээд тэдэнд номоо єглєє.
<<Эртний алхимийн шинжлэх ухаан гайхамшигтай хvч чадал бvхий домогт бодис болох Гvн ухааны чулууг бvтээхийг зорьж байв. Домгоор бол энэ чулуу ямар ч тємєрлєгийг шижир алт болгоно. Тvvний тусламжтайгаар мєн vхэшгvй мєнхийн насан хутаг олдог мєнхийн ус бэлтгэн хvнийг мєнхрvvлж болно.
Олон зууны турш Гvн ухааны чулууг бvтээчихсэн гэдэг цуу яриа гарсан авч одоо байгаа цорын ганц чулууг нэрт алхимич, дуурийг шvтэн бишрэгч ноён Николас Фламел бvтээсэн юм. Єнгєрсєн жил зургаан зуун жаран таван насныхаа ойг тэмдэглэсэн ноён Фламел єєрийн эхнэр Фернеллагийн (зургаан зуун тавин найман настай) хамт Девонд нам гvм тусгаарлагдмал байдалтай амьдарч байна>>.
- Ойлгов уу? Нохой Фламелийн бvтээсэн Гvн ухааны чулууг манадаг байх ёстой! Дамблдор тэр хоёр анд найз бас чулууг олохоор хєєцєлдєж буй хvнийг Фламел мэддэг байсан болохоороо тvvнийг хадгалаач гэж гуйсэн гэдэгт эргэлзэхгvй байна. Тэгээд чулууг <<Гринготтс>>-оос авчрахыг хvсчээ! гэж Гермиона тэр хоёрыг уншиж дууссаны дараа хэллээ.
- Бvх юмыг алт болгон хувиргадаг чулуу чамайг хэзээ ч vхvvлэхгvй нь байна! Снегг тvvнийг хулгайлах гээд байгааг гайхах юм алга. Хэн ч гэсэн ийм чулуутай байхыг хvснэ шvv дээ гэж Харри уулга алдав.
<<Орчин vеийн ид шидийн ухааны шинэ чиглэл>> номонд Фламелийн нэр байхгvйд ч гайхах юм алга. Зургаан зуун жаран тавтай хvнийг орчин vеийн гэхгvй нь мэдээж гэж Рон хэллээ.
Маргааш єглєє нь хар урлагаас хамгаалах хичээл дээр хувилгаан чононд хазуулбал эмчлэх янз бvрийн арга бичин авч байхдаа Харри Рон хоёр гvн 135
ухааны чулуу гарт нь орвол чухам юу хийх тухайгаа ярьж байлаа. Харри Роныг квиддичийн дээд зэрэглэлийн баг бvрдvvлэх байсан даа гэж хэлэх vед л Харри одоо болох тэмцээн Снеггийн тухай санасан аж.
- Би заавал тоглоно. Намайг талбайд гарахгvй бол Снеггээс айжээ гэж бvгд бодох болно. Би бvгдээрэнд нь vзvvлээд єгнєє. Хэрэв би хожих юм бол тэд инээх биш уйлах байлгvй гэж хичээлийн дараа Рон Гермиона хоёртой ангиасаа хамт гарахдаа Харри хатуу хэлжээ.
- Тэгэлгvй яахав. Талбай дээрээс чиний ясыг цуглуулах хэрэг гарахгvй бол шvv гэж Харрийн тєлєє маш их санаа зовсон Гермиона уруу царайлан єгvvлэв.
***
Гэхдээ хэдийгээр зоригтой vг хэлсэн ч тэмцээн ойртох тутам Харрийн сэтгэл улам их зовсоор. Багийн бусад тоглогчид ч тєдийлєн тайван байсангvй. Сvvлийн долоон жилийн турш хожоогvй болохоор сургуулийн аваргаар Слизериныг гvйцэж тvрvvлнэ гэдэг бодол бvгдийн сэтгэлийг бvлээцvvлнэ. Гэхдээ Снегг шиг чигээрээ шvvгчтэй байхад хожино гэж бодоход тун ч бэрх.
Харри vнэхээр тэгж бодсон уу эсвэл тэгж санагдсан уу хаашаа ч явсан Снеггтэй тааралдаад байх шиг. Заримдаа бvр Снегг намайг мєрдєєд байгаа юм биш биз? хэмээн хардан тvvнийг барихсан эсвэл ямар нэг таагvй зvйл хийхсэн гэж бодно. Yгvйдээ л гэхэд Снеггийн хичээл єдєр тутмын шаналгаа болж гvйцжээ. Снегг юм л бол Харрийг буруутган тун ч жигшмээр байдалтай харагддаг байв. Тэднийг Гvн ухааны чулууны тухай мэддэг гэдгийг ямар нэг байдлаар тааварлачихсан юм биш байгаа? Заримдаа тийм юм байж болохгvй ч гэлээ Снегг бусдын бодсоныг мэдчихдэг юм шиг таагvй сэтгэгдэл Харрид тєрдєг байв.
***
Рон Гермиона хоёр Харрийг хувцас солих єрєє хvртэл vзэж єгєєд амжилт хvсэн цааш явахад тэмцээний дараа тэд тvvнийг амьд харахгvй гэж бодсон байх даа гэдэгт Харри эргэлзэхгvй байв. Yнэнийг хэлэхэд бvх юм тийм ч их найдлага тєрvvлэхээргvй байсан юм. Харри биеийн тамирын хувцасаа ємсєж байхдаа тамирчиддаа тэмцээний талаар зєвлєгєє єгч буй Вудын vгийг огт сонссонгvй.
Харрийг хувцсаа солих зуур Рон, Гермиона хоёр сул суудал олоод Невиллтэй зэрэгцэн суулаа. Невилл тэднийг яагаад баргар царайлсан яагаад тэмцээн vзэхдээ шидэт саваагаа авчирсныг огт ойлгохгvй байжээ.
Тэднийг нууцаар <<хєлгvй болгох>> дасгал єдєр бvр хийж байсныг Харри ер мэдээгvй билээ. Невиллд Малфойн хийсэн нєгєє хараал шvv дээ. Гермиона Невиллээс хараалыг зайлуулсан тэр єдєр л энэ сайхан санаа тэр хоёрын толгойд орж хэрэв Снегг Харрид яльгvй ч атугай муу юм хийхээр завдах аваас хараал хийхэд бэлэн болжээ.
- <<Локомтор Мортис>> гэж хэлэхээ мартаж болохгvй шvv хэмээн Роныг саваагаа ханцуйндаа нуух зуур Гермиона шивнэлээ.
- Би мэдэж байнаа. Битгий давшлаад бай! гэж Рон дургvйцнэ.
Тэр vед хувцасны єрєєнд Вуд Харрийг хажуу тийш аваачаад:
- Чамайг албадмааргvй байгаа ч гэлээ єнєєдєр снитчийг аль болохоор эрт барих хэрэгтэй байна. Снеггийг мугуйдлахаас ємнє тэмцээнийг дуусгах хэрэгтэй гэлээ.
136
- Сургууль даяараа цугларчээ? Тэр ч байтугай... Хэрэв Дамблдор єєрєє тэмцээнд морилон ирээгvй бол намайг хараал идэг гэж Фред Уизли vvдээр шагайн хараад хэлэв.
Харрийн зvрх цээжин дотроо булиглан тонгочино.
- Дамблдор гэнээ? хэмээн асуугаад vнэн мєнийг єєрийн биеэр лавлахаар vvд рvv явлаа. Фред тоглоогvй ажээ. Олон хvний дундаас ялгарах мєнгєн сахлыг Харри сайн харлаа.
Харри эгээтэй л байдаг чадлаараа инээчихсэнгvй. Одоо бол ямар ч шvvргvйгээр нисчихмээр хєнгєн болсон санагдана. Тэрбээр аюулгvй болжээ. Дамблдорыг байхад Снегг тvvнд муу юм хийж чадахгvй шvv дээ.
Чухамхvv vvнээс болоод л багуудыг талбайд гарах vед Снегг их гомдсон мэт харагдсан юм байлгvй дээ. Тэр ч байтугай vзэгчдийн суудалд байгаа Рон хvртэл Снеггийг хэвийн бус байхыг ажигласан байна.
- Тvvнийг ийм ууртай байхыг хэзээ ч харсангvй. Хараач тэд тоглож эхлэлээ. Хєєе! гэж Рон Гермионад хандан шивнэлээ.
Тэгтэл хэн нэгэн хvн Роны араас шилэн хvзvvнд нь цохичихов. Мэдээж Малфой л байж таарна.
- Єє, Уизли минь уучлаарай би чамайг харсангvй.
Малфойн царайд даажинтай инээд тодрох агаад тvvний хажууд зогсох Гойл Крэбб хоёр ч бас инээд алдав.
- Поттер энэ удаа шvvрэн дээрээ хэр удаан тэсэх бол? Надтай мєрийцєх хvн байна уу? Мєрий тавих юмгvй ч гэсэн Уизли чи... хэмээн Малфой чангаар асуулаа. Тэр гурвыг сайн сонсож байгаа гэдгийг мэдсээр атал тэр шvv дээ.
Рон хариу хэлсэнгvй талбай руу анхааралтай харна. Жорж Уизли блажерыг шvvгчийн зvг цохисон гэдэг шалтгаанаар Снегг Гриффиндорын багийг саяхан торгочихлоо. Хуруугаа салаавчлан гараа євдєг дээрээ тавин суух Гермиона бємбєгєє хайн ийш тийш харсаар тоглогчдын дэргэдvvр эргэлдэн нисэх Харригаас хараагаа салгасангvй.
- Гриффиндорын шигшээд ямар шалгуур сонгож авдгийг би мэдлээ гэж Гриффиндор багийг ямар ч шалтгаангvйгээр Снегг дахин торгосны дараахан Малфой чангаар зарласнаа:
- Єрєвдсєндєє л тэгдэг юм байна. Поттерыг аваад vзье л дээ. Тэр чинь єнчин. Уизлийн ихрvvдийг аваад vзье. Тэд чинь ядуу хоосон гуйлагчингууд. Харин Долгопупс чамайг авдаггvй нь л хачин юм. Чи чинь тархигvй шvv дээ гэж сайрхлаа.
Невилл байдгаараа улайсан ч Малфой руу эргэж харах тэнхээтэй байлаа.
- Би чам шиг аравтай тэнцэнэ мэдэв vv? гэж Невилл тvгдчин хэллээ.
Малфой, Крэбб, Гойл гурав инээд алдав. Невилл Роныг итгэлгvйхэн харахад цаадах нь мэдсэн авч талбай дээр болж буй тэмцээнээс нvд салгаж чадахгvй байлаа.
- Невилл тvvнтэй учраа ололц гэж тэр шивнэв.
- Долгопупсаа чиний тархи алт байлаа ч чи Уизлийнхаас ядуу байхсан даа. Энэ бол нэг vзvvлэлт гэж Малфой даажигнана.
Харрийн тєлєє санаа зовж байсан Роны сэтгэл санаа эцсээ хvртэл хєвчирчээ.
- Би чамд санууллаа шvv Малфой. Ахиад нэг л vг хэлэх юм бол... хэмээн Рон талбайгаас тvр зуур хараагаа салгаад эргэн харж хэллээ.
- Рон! Харрийг хараач!... гэж Гермиона гэнэтхэн дуу алдав.
137
Харри уран сайхнаар нисэж доош тэмvvлэхэд vзэгчид баясан алга ташиж, хашгирч орилж байлаа. Гермиона юу болсныг ойлголгvй суудлаасаа vсрэн босоход Харри газар луу сум шиг дvvлж байв.
- Уизли чиний аз болоход Поттер газар дээр байгаа бутархай мєнгє олж харжээ! хэмээн Малфой vгээ сунжруулан хэллээ.
Рон тэсвэр алджээ. Юу болсныг Малфой ойлгож амжаагvй байтал Рон дээр нь гарч суугаад тvvнийг газарт шахаж байв. Невилл хэсэг зуур эргэлзсэнээ шууд л тvvнд туслахаар ухасхийлээ!
- Алив, Харри! гэж Гермиона орилов. Тэрбээр Харри хурдаа аван шууд Снеггийг чиглэн нисэхийг хараад єєрєє шvvрээ залж яваа юм байна гэж ойлгон сэтгэлийн дарамт нь хєєр баяраар солигджээ. Тэрбээр ард нь ширvvн тулаан болж байгааг ч анзаарсангvй. Тэр vед ард нь таван хvvхэд єнхєрч зангидсан нударга цухалзаж цохих хашгирах чимээ гарч байлаа.
Харрийн талбайд нэг алтан юм толгойны нь хажуугаар исгэрэн єнгєрєхийг ажиглаж амжсан Снегг шvvрээ эргvvлэх зуур Харри агшин зуур дэргэдvvр нь нисэн одоод снитч атгасан гараа ялагчийн дvрээр єргєлєє.
Yзэгчид хашгиралдан алга ташицгаана. Тэд тоглоомын эхэнд снитч барихыг хэзээ ч хараагvй юм. Харри Поттер дээд амжилт тогтоосон юм шиг байнаа.
- Рон! Хєєе Рон! Чи хаана байна? Тэмцээн дууссан шvv! Харри хожчихлоо! Бид хожлоо! Гриффиндор тэргvvн байр эзэллээ хэмээн Гермиона хєєр баяртай хашгиран сандал дээрээ цовхочсоноо ємнє суугаа Парвати Патилийг тэврэн авахаар ухасхийлээ.
Харри доошлон vсрэн буув. Тэрбээр болсон явдалд итгэж чадахгvй байлаа. Бvх юм сайхан болж тэмцээн таван хором ч vргэлжлэлгvй дуусчих нь тэр. Харри хvvхдvvдийн хашгиралдахыг сонсоод эргэж харлаа. Гриффиндор багийн хєгжєєн дэмжигчид талбай руу гvйн гарцгаагаад ойролцоо буусан Снеггийг олж харлаа. Тvvний нvvр царай цонхийж хємхийгєє зуужээ.
Мєрєн дээр нь нэг хvн гараа тавихыг Харри мэдээд эргэж хартал Дамблдор инээмсэглэн зогсож байлаа.
- Сайхан тоглолоо. Толиноос болоод санаагаар унаагvйд чинь баярлаж байна… Амьдарч, амьдралд баясаж байгаа чинь сайн хэрэг… Сайн байна… гэж Дамблдор зєвхєн Харрид дуулдахаар аяархан хэлэв.
Снегг уурсан газар луу нулимж харагдана.
***
Хэсэг хугацааны дараа Харри ганцаараа єєрийнхєє <<Нисдэг лус-2000>>-гаа шvvр хадгалах байранд аваачихаар хувцасны єрєєнєєс гарлаа. Амьдралдаа хэзээ ч ийм баяр хєєртэй байж vзээгvй мэт санагдана. Єнєєдєр тэрбээр бахархаж болохуйц vйл бvтээсний дээр хэн ч одоо Харри Поттер бол ердєє л алдар хvнд тєдий юм гэж хэлэхээргvй болжээ.
Yдийн агаар хэзээ ч ийм анхилуун байсангvй. Харри нэгэн азтай агшинд бvрэлдсэн сvvлийн vеийн vйл явдлуудыг эргэцvvлэн бодсоор норсон ногоон дээгvvр явж байв. Тэрбээр бvх хvvхдvvд баяр хvргэхээр хэрхэн зvтгэж байсныг олон арван гар хэрхэн тvvнийг агаарт шидэж байсныг, хол зогсох Гермиона хэрхэн баярлан дэвхцэж байсныг яагаад ч юм хамраас нь цус гарчихсан Рон яаж гараараа даллаж байсныг харсан бvлгээ.
138
Харри толгод дээр байдаг шvvр хадгалах байранд хvрч очлоо. Тvvнд яарах хэрэг байгаагvй болохоор ийш тийш харж зогссоноо шингэх нарны туанд цонх нь улайран vзэгдэх шилтгээнийг ажиглав.
Харри тэмцээний тухай эргэн бодлоо. Ингээд л Гриффиндорын шигшээ аварга шалгаруулах тэмцээнд бvхнээс тvрvvлдэг байжээ. Тэрбээр хийх л ёстой юмаа хийж нєгєє Снеггэд vзvvлж єгсєн дєє…
Харийн Снеггийн тухайд бол ч…
Шилтгээнээс нэгэн хар дvрс хурдхан гарч ирэхvй нvvрээ юvдэнгээр халхалсан ажээ. Бусдад танигдахгvйг ихэд хичээсэн тэрбээр хориотой ойн зvг хурдхан явлаа. Квиддичийн тухай саяхны ялалтын тухай бодол Харрийн толгойноос хийсэн оджээ. Харри энэхvv доголсоор яваа хvнийг танилаа. Энэ бол Снегг бєгєєд сургуулийн хvvхдvvдийг гол танхимд оройн хоолоо идэж байх энэхэн vест ямар нэгэн зорилго євєрлєн нууцаар ой руу явж байгаа аж…
Харри ганцхан vсэрч шvvрээ унаад тэнгэрт хєєрлєє. Шилтгээний дэргэдvvр чимээгvйхэн элин халин явахдаа Снеггийг ойн цоорхойгоор гvйн єнгєрєєд модон дунд алга болохыг хараад араас нь дагав.
Ой шугуй єтгєн байсан болохоор Снегг чухам хаашаа явсныг Харри харж чадсангvй. Тэгээд алгуурхан доошилж моддын оройг арай л шvргэчихэлгvй тойрон эргэж байснаа гэнэтхэн хvн ярилцахыг сонсчээ. Харри чимээ гарсан зvг рvv нисэн очоод эвэр модны оройд чимээгvйхэн буулаа.
Тэрбээр шvvрээ гартаа чанга атган бvдvvн мєчир дээр болгоомжтойхон суугаад Снеггийг олоод харчих санаатай доош ширтлээ. Тэгснээ тvvнийг олоод харчихжээ.
Снегг тvvний чанх дор харанхуй газар зогсох агаад ганцаараа байсангvй. Тvvнтэй хамт профессор Квирелл байв. Харри єєрєє Квиреллийн нvvр царайг хараагvй ч ердийнхєєсєє илvv их ээрч байхыг сонслоо. Тэгэхээр сэтгэл нь их хямарсан хэрэг. Харри амьсгал даран чих тавилаа.
- … М-м-мэдэхгvй юм даа, я-я-яагаад чухам энд уулзах гэсэн юм бэ С-С-Северус минь?
- Єє, би зvгээр л энэ бол цэвэр амин хувийн яриа гэж бодсон юм л даа. Биднээс єєр хэн ч гvн ухааны чулууны талаар мэдэх ёсгvй шvv дээ. Yгvйдээ л сурагчид бидний яриаг сонсох хэрэг байхгvй гэж Снегг хvйтэн дуугаар хэллээ.
Харри улам тонгойв. Квиреллийн юу гэж байгааг огт мэдэж чадсангvй. Тэгтэл тvvний яриаг Снегг дахин таслав.
- Хагридын єсгєсєн гурван толгойтой араатны дэргэдvvр яаж єнгєрєх учиртайг та мэдчихсэн биз дээ?
- Г-г-гэхдээ С-С-Северус минь…
- Танд над шиг дайсан огт хэрэггvй гэж Снегг заналхийлсэн байртай хэлээд ээрэн байгаа профессор луу алхлаа.
- Би… Би таны юун тухай яриад байгааг ойлгосонгvй…
- Миний юу гээд байгааг та сайн мэднэ шvv дээ гэхдээ Снеггийн дуу тавласан янзтай сонсдоно.
Гэнэтхэн нэг ууль ойрхон гууглахад санамсаргvй байсан Харри мєчир дээрээс эгээтэй л уначихсангvй. Тэрбээр ойчихгvйг хичээн байдаг чадлаараа мєчрєєс зууралдан тэнцвэрээ олж авах vедээ тэдний яриаг сонсож амжилгvй єнгєрєєчихжээ. Снегг яриагаа vргэлжлvvлсээр дуусгаж байгаа бололтой.
- … таны илбэ жилбэ ингээд болно. Би хvлээж байя.
- Г-гэхдээ би… хэмээн Квирелл эсэргvvцнэ.
139
- Маш сайн байна. Ойрмогхон бид дахиад уулзалднаа. Та аль талд байхаа сайтар бодож шийдсэн байгаарай гэж Снегг тvvний яриаг таслан єгvvлэв.
Снегг жанчаа нємрєн толгойдоо юvдэн углаад явлаа. Бараг харанхуй болсон ч Харри ойн цоорхойд зогсох Квиреллийг сайн харж байв. Профессор маш их айсан бололтой.
***
- Харри чи хааччихав аа? хэмээн шилтгээний vvдний дэргэд Ронтой хамт тvvнийг хvлээн зогссон Гермиона асуулаа.
- Ялалт! Чи хожлоо, бид хожлоо! Би Малфойн хоёр нvдийг таглачихсан. Невилл ганцаараа Крэбб Гойл хоёртой vзэлцсэн гээд бодоод vзэхгvй юу?! Яахав одоохондоо тэр эмнэлэгт байгаа ч зvгээр гэж хатагтай Помфри хэлсэн. Єєрєє болохоор Малфой болон тvvний найзуудад дахин vзvvлж єгнє гээд байгаа. Манайхан баяраа эхлэхээр цамхагт чамайг хvлээж байгаа шvv. Фред Жорж хоёр гал зуух руу нууцаар орж хэдэн бялуу бас зєндєє их идэх юм авчирсан гэж Рон баярласандаа Харрийн ууц нурууг алгадан єгvvлэв.
- Энэ тухай март. Одоо хоосон єрєє олж аваад та нарт жаал зугаа юм ярих хэрэгтэй байна... хэмээн Харри бараг чимээгvй шахам шивнэн хэллээ.
Тэгээд нэгэн єрєєнд очиж Пивзийг байхгvй гэдгийг магадласныхаа дараа хаалгыг сайтар хааж аваад ярьж гарлаа.
- Гvн ухааны чулууны тухай яригдаад байна гэж бодсон маань алдаагvй бололтой. Одоо Снегг чулуу авахаар Квиреллийг туслалцуулахаар ятгаж байна. Тэр тvvнийг Пушокын хажуугаар яаж єнгєрєхийг мэдэх vv гэж асуусан шvv. Бас Квиреллд тvvний илбэний тухай нэг юм ярьсан. Чулууг зєвхєн Пушок тєдийгvй эсэн бусын шившлэг тарни хамгаалж байгаа гэж би бодлоо. Квирелл хар хvчний эсрэг хэдэн шившлэг хийсэн ч байж магадгvй. Тэгвэл энэ тарнийг тайлах хэрэг Снеггэд гарна даа хэмээн тодруулан єгvvлэв.
- Тэгэхээр Квирелл єєрєє Снеггийн дарамтнаас гартал чулуу аюулгvй байдалд байх болно гэх гээд байна уу? хэмээн Гермиона тvгшингvй байртай асуув.
- Тэгвэл чулуу ихдээ л долоо хоногийн дараа алга болох юм байна гэж Рон дvгнэн хэллээ.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/756303/75c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
437 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
436 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
435 “ТУНГАЛАГ ТАМИР” РОМАНААС ТҮҮСЭН ШҮР СУВД Boog_3399 2008-09-25 12969
434 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8) Levi`s 2008-09-29 9144
433 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг9) Levi`s 2008-09-29 8899
432 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг10) Levi`s 2008-09-29 8516
431 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг11) Levi`s 2008-09-29 8607
430 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг12) Levi`s 2008-09-29 8927
» ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг13) Levi`s 2008-09-29 8830
428 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг14) Levi`s 2008-09-29 8885
427 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг15) Levi`s 2008-09-29 8592
426 “ЭЭЖ ЭЭ, САЙН БАЙНА УУ” [2] Boog_3399 2008-09-30 10761
425 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг16) Levi`s 2008-10-08 8601
424 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
423 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1) Levi`s 2008-10-08 9054
422 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 2) Levi`s 2008-10-08 8790
421 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 3) Levi`s 2008-10-08 8696
420 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
419 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 5) Levi`s 2008-10-08 8686
418 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 6) Levi`s 2008-10-08 8551
배너신청
자생병원

배너신청