Бичлэгийн тоо 497
                                          ЕИНАЛЕЖЫН ТОЛЬ
Зул сарын баяр дєхлєє. Арван хоёрдугаар сарын дундуур нэг єглєє сэрэхдээ шилтгээн цасанд хучигдаж том нуур хєлдсєн байхыг харцгаажээ. Тэр єдєр Уизлийн ихрvvд бєєрєнийлсєн цасаа ид шидээр нисгэтэл тэр нь профессор Квиреллийн шилэн хvзvvнд оночихсон учир хэд хэдэн оноогоор торгуулсан юм.
Тэр єглєє сургуульд шуудан авчрахаар цасан шуурга туулж чадсан хэдхэн ууль vхэнгээ алдаж, Хагрид тэднийг дахин нисдэг болгохын тулд нилээн сайн оролдох хэрэг гарлаа.
Сурагчид євлийн амралтаа тэсэж ядан хvлээхдээ єєр зvйлийн тухай бодохоо больжээ. Сургууль хэтэрхий хvйтэн байсан болохоор Харригаас бусад нь дулаан тухлаг гэр орондоо очих гэснээс ч тэгсэн байж болох л юм. уул нь Гриффиндорын амралтын єрєє унтлагын єрєє гол танхимд дулаахан байлаа.Учир нь ханын зууханд тvлсэн гал нэг хором ч унтрахгvй ассаар. Гэхдээ хонгилоор салхи нэвт vлээн хєлдєєж танхимуудын хєлдvv цонх салхинд жингэнэн чичигнэж одоохон хагарах нь уу гэмээр санагдана.
Хонгилд ордог профессор Снеггийн хичээл дээр бvр ч хэцvv байв. Сурагчдын амнаас гарсан уур агаарт цагаан vvл шиг суунаглаж хvvхдvvд тvлэгдэх болон бусад аюулыг умартан буцламгай тогоонд аль болохоор ойртохыг хичээцгээн бараг тэврэх шахна.
- Євлийн амралтаар сургуульд vлдэх хvvхэд байгаа гэж итгэхгvй байна. Гэрт нь хэн ч хvлээгээгvй хvvхэд л vлдэх байх даа. Тийм хvvхдvvдийг єрєвдмєєр... гэж Драко Малфой уусмал бэлдэх нэгэн хичээл дээр чанга хэлжээ. Слизерин факультетыг ноёрхогч Снеггийг байхад Малфой ихэд зоригждог юм.
Малфой ингэж хэлээд Харрийг харлаа. Крэбб Гойл хоёр чанга инээлдэв. Тухайн vед єєрийнхєє жижигхэн авч алддаггvй жинлvvр дээр шаардагдах хэмжээний далайн арслангийн нурууны ясны нунтгийг жинлэж байсан Харри юу ч сонсоогvй дvр vзvvлжээ. Харрийн ачаар Гриффиндор ялалт байгуулсан тэр мартагдашгvй тэмцээнээс хойш Малфой улам ч хэцvv болжээ. Єєрийнхєє багийг ялагдсанд хорссон тэрбээр дараагийн тэмцээнд талбай дээр Харрийн оронд модны мэлхий гарна учир нь тvvний ам том юм чинь жинхэнэ сайн баригч болно гэх мэтээр ярьж бусдыг инээлгэхээр оролдох болсон бvлгээ.
Гэхдээ тvvний хошигнолыг хэн ч тоохгvй байгааг хурдан анзаарчээ. Харри бємбєгийг барьсан л юм чинь єєрийн гэсэн ямар ч аргаар барьсан байж болох шvv дээ. Yvнээс гадна галзуурсан мэт аашлах шvvрэн дээрээ тогтож чадсан нь бvгдийг бахархуулсан билээ. Атаархал хорсол нь улам бадарсан Малфой урьдынхаа аргыг хэрэглэж Харрид гэр бvл байхгvй гэдгийг бусдад сануулан даажигнадаг байлаа.
Харри ч vнэндээ євлийнхєє амралтаар Улаан модон гудамж руу буцъя гэж бодоогvй юм. Долоо хоногийн ємнє профессор МакГонагалл бvх ангиар явж амралтаараа vлдэх хvvхдийн нэрийг бичиж авах vед Харри єєрийнхєє нэрийг жагсаалтад бичихийг хvссэн юм. Энэ vедээ огт харамсаагvйгээр барахгvй тvvний амьдралд хамгийн сайхан шинэ жил болно гэдэгт эргэлзэхгvй 119
байлаа. Тэгээд ч Рон ах нартайгаа хамт Хогвартсад vлдэх юм чинь. Эцэг эх нь хvv Чарлигаа эргэхээр Румын руу явчихсан ажээ.
Хичээл дуусаад тэднийг хонгилоос гарахад хаанаас авчирсныг бvv мэд жигтэйхэн том гацуур хонгилд тааралдлаа. Гэхдээ модны цаанаас цухуйх хоёр том тавхай чанга уухилах чимээ Хагрид тvvнийг авчирчээ гэдгийг илтгэнэ.
- Сайн байна уу, Хагрид. Бид туслах уу? гэж Рон мєчир дундуур толгойгоо цухуйлган асуулаа.
- Зvгээр Рон минь их баярлалаа гэх дуу гацуурын цаанаас сонсдов.
- Надад зам тавьж хайрлахгvй юу. Рон чи жаахан мєнгє олох санаатай байгаа юм уу? Сургуулиа тєгсєєд энд ой хамгаалагч болох юм биз дээ? Хагридын овоохой танай гэрийг бодвол ёстой єргєє юм чинь дээ гэх дуу ард нь гарлаа (Малфойгоос єєр хэн байх вэ дээ).
Рон Малфой руу дайрах яг тэр агшинд хонгилд Снегг гарч ирлээ.
- Уизли! гэж тэрбээр зандрав.
Рон Малфойн заамнаас зуурсан байснаа дуртай дургvй тавилаа.
- Профессор Снегг ээ, тэр тvvнийг єдсєн юм. Малфой тvvний гэр орныхныг доромжилсон гэж Хагрид модны араас цухуйн тайлбарлав.
- Магадгvй ээ гэхдээ ямар ч тохиолдолд зодолдохыг хориглосон дvрэмтэй юм. Уизли чамаас болж факультет чинь таван оноогоор торгууллаа шvv. Арваар торгуулаагvйээ тэнгэр бурханд баярлаарай. Энд бєєгнєєд байлгvй урагшаа яв гэж Снегг жингэнэсэн дуугаар хэллээ.
Малфой, Крэбб, Гойл нар Хагридын дэргэдvvр хvчлэн зvтгэхдээ гацуурыг унагах шахан хэд хэдэн мєчир хугалж баахан шилмvvс унаган тэнэг юм шиг инээлдэн одлоо.
- Би тvvнд vзvvлнээ. Нэг л єдєр заавал vзvvлээд єгнєє... гэж холдон буй Малфойн араас харах зуураа Рон шvдээ зуун хэлэв.
- Малфой Снегг хоёрыг vзэн ядаж байна гэж Харри vнэнээ хэллээ.
- Одоо больцгоо хvvхдvvд минь. Єєдрєг байцгаа.. Мєдхєн шинэ жил болно. Надтай хамт гол танхим руу очицгооё. Тэнд ёстой гоё байгаа даа гэж Хагрид тэднийг уриалав.
Харри, Рон, Гермиона нар гацуур чирч яваа Хагридыг даган гол танхимд очиход профессор МакГонагалл, профессор Флитвик хоёр шинэ жилийн гоёл єлгєж байлаа.
- Сайн байна Хагрид аа, сvvлчийн мод биз дээ? Наадхаа алсын буланд байрлуулах уу? гэж гацуур авчрахыг харсан профессор МакГонагалл хэлэв.
Гол танхимд арав шахам єндєр гацуур элдэв гоёл, лаа чимэглэлээ гялтагнуулан сvрлэг сайхан харагдана.
- Амралт болтол хэдэн єдєр vлдсэн бэ? гэж Хагрид асуулаа.
- Ердєє л ганцхан єдєр. Єє, би нэг юм саналаа. Харри Рон хоёроо хоол болтол хагас цагийн зай байна. Номын сан руу очих хэрэгтэй гэж Гермиона хэллээ.
- Аа тийм ээ, би мартчихаж гэж Рон хэлээд профессор Флитвикээс харцаа салгаж ядан байв.
Флитвикийн гартаа барьсан шидэт саваанаас алтан бємбєлєг гарч байлаа. Флитвикийн гаргасан бємбєлєгvvд дээш хєєрєн Хагридын дєнгєж сая авчирсан модны мєчир дээр тогтоно.
- Номын сан гэв vv? Амралтын урд уу? Та нар тун ч ухаантай юм аа... гэж Хагрид тэднийг даган танхимаас гарахдаа асуулаа.
120
- Yгvй ээ, энэ бол хичээлд огт хамаагvй. Чамайг Николас Фламелын нэрийг хэлснээс хойш бид тvvний тухай мэдэх гэсэн юм гэж Харри инээмсэглэн єгvvлэв.
- Юу гэнээ? Би та нарыг энэ хэрэгт бvv оролц гэж хэлээ биз дээ. Пушокын манаж байгаа юм та нарт огт падгvй гэж хэлэхдээ Хагрид тун ч сандарчээ.
- Бид зvгээр л Николас Фламел гэж хэн бэ гэдгийг мэдэх гэсэн юм гэж Гермиона тайлбарлав.
- Чи бидэнд ярихгvй болохоор цаг алдахгvй гэсэн юм. Бид олон зуун ном vзсэн авч юу ч олсонгvй. Бид тvvний тухай ямар номноос мэдэж болохыг vгvй дээ хэлчихгvй юу?
Гэхдээ чамайг хэлэхээс ємнє би энэ нэрийг сонссон юм байна... гэж Харри хэлэв.
- Та нарт юу ч хэлэхгvй гэж Хагрид бувтналаа.
- За тэгвэл бид л єєрсдєє мэдэхээс дээ гэж нилээд гомдсон Хагридтай салах ёс гvйцэтгэхдээ Рон хэлээд номын сан руу яарцгаалаа.
Тэд Хагридаас энэ нэрийг сонссоныхоо дараа vнэндээ ч олон ном vзсэн ажээ. Снеггийн юу хулгайлах гэснийг єєрєєр яаж ч мэдэх вэ дээ?
Асуудлын гол нь чухам юунаас эхлэхээ тєсєєлєхгvй Фламел гэгч номонд орохоор юугаараа алдаршсаныг мэдэхгvйд л байв. Тvvний нэр нь <<Хорьдугаар зууны агуу их ид шидтэнгvvд>>, <<Манай эриний алдартнуудын нэрс>>, <<Сvvлийн vеийн ид шидийн гарамгай нээлтvvд>>, <<Ид шидийн шинжлэх ухааны шинэ чиглэл>> зэрэг номуудад алга аж. Єєр нэг асуудал нь номын сан юм. Олон зуун эгнээнд буй олон мянган тавиур дээр олон арван боть ном эгнvvлэн єрсєн болохоор олоход бэрх.
Гермиона vзэхээр тєлєвлєсєн номын жагсаалтаа халааснаасаа гаргаж, Рон эгнээ хоорондуур яван таамгаар аль нэг номыг шvvрэн авч хуудсыг нь эргvvлнэ. Харин Харри хориотой хэсгийн зvгт явахдаа тэнд Николас Фламелын тухай юм байхгvй байгаа даа хэмээн бодож байв.
Харамсалтай нь энэ хэсэгт ороход аль нэг багшаас зєвшєєрлийн бичиг авах ёстой бєгєєд ийм зєвшєєрлийг хэн ч тvvнд єгєхгvй гэдгийг Харри мэдэж байлаа. Нэгдvгээр дамжааныханд зориулагдаагvй энэ хэсэгт буй номоос авах арга олно гэдэг хэцvv. Эдгээр номууд Хар шидийн дээд бvлгийнх болохоор зєвхєн багш нар бас хар хvчээс хамгаалах ухаанаар мэргэших дээд ангийнхан л авч болно гэдгийг Харри мэдэж байлаа.
- Хvv чи юу эрээ вэ?
Харрийн ємнє номын тоос vргээдэг єдєн сэвvvр гартаа барьсан номын санч хатагтай Пинс зогсож байв.
Харрид хэлэх vг олдсонгvй.
- Эндээс явсан чинь дээр. Яв гэж байна шvv! хэмээн хатагтай Пинс ширvvхэн хэллээ.
Харри ямар нэг хариу хурдхан олж хэлээгvйдээ харамсан номын сангаас гарлаа. Рон Гермиона тэр гурав Фламелын тухай мэдээлэл хаанаас олж авахыг хатагтай Пинсээс асуухгvй гэж аль эрт тохиролцсон юмсанжээ. Тvvнийг мэдэж байгаа гэдэгт тэд итгэлтэй байсан ч азаа vзэхийг хvсээгvй юм. Тэдний сонирхож байгаа зvйлийг мэдэх ёсгvй Снегг хvрээд ирж болзошгvй юм.
Харри номын сангийн vvдний хонгилд зогсоод нєхдєє ирэхийг хvлээв. Тэднийг ямар нэг юм бvтээнэ гэсэн найдлага тун ч бага. Тэд ямар нэг юм олохоор хоёр долоо хоног мэрийсэн ч хичээлийн хооронд гарах яльгvй хугацааг л тооцохгvй юм бол тэд бараг завгvй байсан болохоор юу ч олоогvй гэдэг 121
гайхаад байхаар зvйл биш. Тэдэнд хэрэгтэй юм гэвэл юу хийж байгаагаа мэдэгдэхгvйн тулд хатагтай Пинсийг байхгvй vеэр номын санд хэдэн цаг байх явдал юм.
Таван хормын дараа Рон Гермиона хоёрыг номын сангаас гарч ирэхэд Харри толгойгоо унжуулчихсан зогсож байв.
Тэд хоолоо идэхээр явлаа.
- Намайг амралтаараа явахад та хоёр vргэлжлvvлэн эрнэ биз дээ? Ямар нэг юм олох аваас над руу ууль явуулаарай гэж Гермиона найдангуй хэллээ.
- Харин эцэг эх чинь Фламелыг мэдэх эсэх тухай чи асууж болно шvv дээ. Тэд чиний эцэг эх юм чинь ямар ч аюулгvй... гэж Рон єгvvлэв.
- Ямар ч аюулгvй. Тэгээд ч эцэг эх маань шvдний эмч юм чинь... гэж Гермиона зєвшєєрлєє.
***
Тэгж тэгж євлийн амралт эхлэхэд Харри Рон хоёр Фламелын тухай бодохтой мантай болж цагийг их л хєгжилтэй єнгєрvvлж байв. Унтлагынхаа єрєєнд хоёулхнаа амралтын єрєєнд хичээлтэй vеийг бодвол хавьгvй цєєхєн хvvхдvvд байдаг болохоор тэр хоёр юм л бол сандлаа ханын зуух руу дєхvvлж сууна. Гол танхимаас авчирсан зvсэм талх, бин зайдас эзргийг урт тємєр шоронд сvлбээд задгай гал дээр шаран амтархан идэж хэдэн цагаар суудаг байв.
Тэд дуугvй сууна гэж vгvй. Амаараа дvvрэн юм чихсэн ч ганц агшин дуугvй суухгvй нь мэдээж. Ярих юм зєндєє юм чинь. Гол сэдэв нь мэдээж Малфой. Тэд Малфойг дэгээдэж сургуулиас хєєлгєх олон арван тєлєвлєгєє зохиожээ. Энэ тєлєвлєгєє биелэх биелэхгvй нь хамаагvй энэ тухай ярих нь аятайхан байлаа.
Тэд бас шидэт шатар тоглодог байв. Рон Харрийг тоглоход сургажээ. Энэ нь маглуудын тоглодог шатартай бараг ижил боловч шатрын бод хvvнvvд нь амьд тоглогч нь цэргvvдээ эсрэг тал руу чиглvvлдэг жанжин болдгоороо ялгаатай. Роны шатар цагийн эрхээр ихэд хуучирчээ. Бусад эдлэлийн адил тэр шатар ч бас тvvний хамаатнуудых тэр дундаа євєєгийнх нь байжээ. Гэхдээ шатар хэдийгээр эртнийх боловч сайн тоглоход саад болдоггvй байв. Рон шатраа хvссэн зvйлээ хэзээ ч хийлгэж чадахаар сайн мэддэг болсон.
Харри болохоор Симус Финниганаас тvр авсан шатраараа тоглох авч дvрсvvд нь тvр зуурын эзэндээ огт итгэхгvй байгаа ч юм уу vгэнд нь муу ордог байв. Тэгээд ч Харри тааруухан тоглодог учраас шатрын дvрсvvд тvvнийг эсэргvvцэн:
<<Намайг тийш нь бvv явуул. Дайсны морийг харахгvй байна уу? Харин тvvнийг явуул. Тvvнийг алдахад юу ч болохгvй>> гэх мэтээр байнга зааварлана.
Зул сарын ємнєхєн баярын зоог барьж хєгжилдєн цэнгэсний дараа Харри унтахаар хэвтэхдээ ямар ч бэлгийн тухай бодоогvй нь мэдээж. Харин єглєє сэрсэн чинь хамгийн тvрvvнд орныхоо дэргэд байгаа боодолтой хайрцагтай зvйлийг олж харлаа.
- Єглєєний мэнд гэж Харрийг орноосоо сугарч нємрєгєє нємєрч байхад Рон нойрмог мэндэллээ.
- Чамд ч бас єгчээ. Чи хар даа. энэ чинь бэлэг байна! гэж Харри тvvний орны дэргэд хэвтэх зvйлийг харангаа єрийн мэдэлгvй хэлчихжээ.
- Би хулуу байна гэж бодсон юм гэж Рон алиалан хэлээд орноосоо єндийлєє. Тvvний бэлэг Харрийнхаас их ажээ.
122
- Харри дээд талын боодолтой зvйлийг хурдхан задлав. Бэлгийг зузаан хvрэн боодлын цаасаар ороогоод дээр нь: <<Харрид Хагридаас>> гэж муруй саруй бичжээ. Дотор нь болхидуухан хийцтэй лимбэ байв. Хагрид єєрєє л модоор хийсэн бололтой. Харри уруулдаа ойртуулаад vлээсэн чинь ууль дуугарахтай адил авиа гарчээ.
Дараагийн бэлэг нимгэхэн дугтуйн доторх хуудас цаас байв. Хуудсан дээр: <<Чиний мэндчилгээг хvлээн авсан. Чамд зул сарын бэлэг явууллаа. Нагац ах Вернон, нагац эгч Петунъя>> гэж бичжээ. Цаасан дээр жижиг зоосыг наадаг туузаар наасан байв. Дурслийнхан vvнээс илvv бэлэг єгнє гэж байхгvй л дээ.
- Маш сайн байна гэж Харри дvгнэлээ.
Харин энэ бэлэг Ронд их таалагдсан бололтой зоосыг гайхан харна.
- Энэ чинь сайхан эд байна! Энэ мєнгє vv? Ийм хэлбэртэй байдаг юм уу? гэж асуулаа.
- Чи ав л даа гэж Харри хэлээд Роны баярлаж байхыг хармагцаа инээд алджээ. Тэгээд:
- Дурсль Хагрид хоёроос єєр хэн надад бэлэг явуулдаг байнаа? гэв.
- Хэн гэдгийг нь би мэдэж байж ч магадгvй. Yvнийг манай ээж явуулсан байх. Чамд бэлэг илгээх хvнгvй болохоор... гэж би тvvнд бичсэн юм гэж Рон царайгаа яльгvй улайлган том боодолтой юмыг хуруугаараа заан хэллээ.
Тэгснээ Рон бvр улайгаад:
- Yгvй ээ, би урьд нь яагаад таагаагvй юм болоо? Ээж минь чамд Уизлийн vйлдвэрийн цамц нэхсэн юм... гэв.
Харри боодлыг задалтал дотор нь гараар нэхсэн маргад ногоон єнгийн цамц гэрийн амттан дvvргэсэн том хайрцаг гарлаа.
- Ээж маань шинэ жил болохоор бидэнд цамц нэхэж єгдєг юм. Надад дандаа хар хvрэн оногддог гэж ээжийнхээ явуулсан бэлгийг задлах зуураа Рон дурамжхан єгvvлнэ.
- Ээж чинь ёстой сайн хvн юм аа гэж Харри хэлээд гоё амттай зvйлvvдийг идэж байлаа.
Дараагийн бэлэгт мєн л амттан байв. Том хайрцагтай шоколадан <<мэлхийг>> Гермиона явуулжээ.
Ахиад нэг боодол vлдлээ. Харри тvvнийг шалан дээрээс авахад маш хєнгєн бараг жингvй юм шиг санагдав. Тэрбээр тvvнийг яаралгvйхэн задаллаа.
Боодол дотроос мєнгєлєг бор єнгєтэй сэвсгэр эд хуниас нугалаагаа гялалзуулан шар шурхийн шалан дээр зєєлхєн уналаа. Рон гайхсандаа амаа том ангайжээ.
- Би нэг зvйл сонссон юм. Миний сонссон зvйл энэ мєн бол маш ховор, маш vнэтэй эд байх ёстой гэж Рон хvчлэн хэлээд Гермионагийн явуулсан мєсєн чихэртэй хайрцгийг шалан дээр унагааснаа ч анзаарсангvй.
- Тэгвэл энэ чинь юу юм бэ?
Харри шалан дээрээс гялтганасан мєнгєлєг нэхмэлийг авлаа. Тэр нэхмэлийг барьж vзэхэд усаар нэхсэн мэт ажээ.
- Энэ бол далдын хар жанч. Тэр жанч мєн гэдэгт эргэлзэхгvй байна. Чи єєрєє vз л дээ гэж Рон бахархангуй дуугаар хэллээ.
Харри жанчийг мєрєн дээгvvрээ нємєрлєє.
- Мєн байна! Доошоо хар л даа! гэж Рон гэнэтхэн орилов.
Харри тvvний хэлснээр доош хартал хєл нь байсангvй. Толь руу аянга адил цахилан хvрлээ. Нvvр царай нь байрандаа байсан ч биегvй болохоор агаарт 123
хєвж харагдана. Харри жанчаа толгой дээгvvрээ нємєртєл тvvний дvр алга боллоо.
- Хараач, энд бичиг байна! Жанчнаас унасан! гэж Рон уулга алдав.
Харри жанчаа тайлаад хуудас цаасыг авлаа. Тvvн дээр угалзалсан жижигхэн vсгээр бичсэн байв. Ийм бичиг Харри хэзээ ч vзээгvй юм.
Аав чинь нас барахынхаа урьдхан энэ зvйлийг надад vлдээсэн юм.
Yvнийг хvvд нь єгєх цаг боллоо.
Ухаалаг ашиглаарай.
Шинэ жилийг сайхан тэмдэглэхийг ерєєе.
Гарын vсэг байсангvй. Хэн бичсэн нь мэдэгдэхгvй хачирхалтай зурвасыг Харри vзэж байх зуур Рон жанчыг сонирхож байв.
- Ийм юмны тєлєє байгаа бvхнээ єгєхсєн. Юу ч байсан хамаагvй. Хєєе чи яачихваа? гэж Рон хэллээ.
- Зvгээр гэж Харри толгой сэгсрэв. Yнэн хэрэгтээ тун хачин санагджээ. Хэн энэхvv жанч зурвас явуулсныг vнэндээ мэдэхгvй байлаа. Yнэхээр энэ жанч аавынх нь гэж vv? хэмээн єєрєє єєрєєсєє асууж байв.
Ямар нэг єєр юм бодох хэлэхээс нь ємнє унтлагын єрєєний vvд нээгдэж Фред Уизли, Жорж Уизли нар орж ирлээ. Харри жанчаа хурдхан бvтээлгэн доуугуур нуув. Єєрєєсєє єєр хvнд ємсгєх нь бvv хэл хvргэх ч дургvй байжээ.
- Шинэ жилийн мэнд хvргэе! гэж Фред босгон дээрээс хашгирав.
- Хєєе, хараач! Харри бас Уизлийн vйлдвэрийн цамцтай болжээ! гэж Жорж уулга алдлаа.
Фред Жорж хоёр шинэ цэнхэр цамц ємссєн бєгєєд нэгэн дээр нь том шар <<Ф>>, нєгєє дээр нь мєн л тийм хэмжээний <<Ж>> vсэг байв.
- Энvvхэндээ гэхэд Харрийн цамц биднийхээс гоё юм байна. Манай єрхийн гишvvн биш болохоор ээж бvр их мэрийж дээ гэж Фред хатагтай Уизлийн Харрид илгээсэн бэлгийг гартаа эргvvлэн хэллээ.
- Рон чи яагаад цамцаа ємсєєгvй байгаа юм бэ? Алив ємсєєч сайхан тєдийгvй жигтэйхэн дулаан шvv.
- Би хvрэн єнгєнд дургvй гэж Рон тоглоом шоглоомын хооронд хэлээд цамцаа ємслєє.
- Чиний цамцан дээр ямар ч vсэг алга. Ээж чамайг нэрээ мартахгvй гэж бодож л дээ. Бид ч уул нь тэнэг биш Жорж, Фред гэдгээ сайн мэдэх л юм сан.
Ихэр хоёр алиа vг хэлсэндээ баясан инээлдэв.
- Юун чимээ гарав аа?
Yvдээр бас нэг шаргал толгой цухуйсан нь Перси Уизли байлаа. Тэрбээр нэг их баясгалантай бус царайлжээ. Ямар ч гэсэн бэлгээ хагасыг нь ч атугай задалсан бололтой гартаа цэнхэр єнгийн цамц барьсан байсныг Фред шvvрэн авлаа.
- Ай даа. Энд <<А>> vсэг байна. Ахлагч гэсэн vг. Алив Перси минь, наадхаа ємс. Бид бvгдээрээ Харри ч бас цамцаа ємссєн.
- Би... ємсмєєргvй байна... гэж Перси сєєнгє дуугаар хэлэх зуур хоёр ихэр нvдний шилийг нь унаган байж цамцыг толгойд нь углалаа.
- Єнєєдєр чи ахлагч нартай биш бид нартай сууна шvv. Зул сар бол гэр бvлийн баяр гэж Жорж сургамжлав.
124
Ихрvvд цамц ємсгєхдєє ханцуйг нь олж углаагvй болохоор гар нь биедээ наалдсан хэвээр байлаа. Тэгээд ахынхаа хvзvvгээр тэврэн унтлагын єрєєнєєс гарлаа.
Харри амьдралдаа шинж жилийн ийм найр vзсэнгvй. Ширээн дээр цацагт хяруулын тарган мах, шарсан чанасан тємс, шарсан ногоон вандуй, сvмсээр амталсан мах, цангисын чанамал, шидэт цаасан буу єнгє єнгєєрєє ярайн харагдана. Энэ сайхан цаасан буу маглуудын хийдэг ердийн цаасан буутай огт адилгvй ажээ.
Дурсль дээрээ ядуухан цаасан бєглєєтэй дотроо жижигхэн хуванцар тоглоомтой цаасан буу хэд хэдэн удаа худалдан авсан билээ. Тэдний Фредтэй хамт буудуулсан цаасан буу буудах тєдий биш харин их буу шиг нvргэлж єтгєн хєх утаагаар бvрхсэнээ усан цэргийн ахмадын саравчтай малгай, хэд хэдэн амьд цагаан хулгана гаргаж байлаа.
Багш нарын ширээнд ч хєгжилтэй байв. Дамблдор шидэт шовгор малгайгаа цэцгээр чимэглэсэн бvрхээр солиод профессор Флитвикийн ярьсан хошин шогийг сонсоод хєгжилтэй инээж харагдана. Харин єєртєє угсраа угсраагаар дарс хундагалах Хагридын царай улам улайсаар эцэстээ профессор МакГонагаллын хацар дээр vнсчихлээ. Гайхалтай нь профессор бортгон малгайгаа хажуу дээрээ гарсныг ч анзаарахгvй царай нь ичингvйрэн ягаарч инээд алдах ажээ.
Цацагт хяруулын дараа лаагаар чимэглэсэн жигнэмэг ирлээ. Харин жигнэмэгт азын зоос хийсэн байжээ. Перси жигнэмэгийг хазтал мєнгєн зоос тааралдаад эгээтэй л шvдээ эмтэлчихсэнгvй.
Тэгээд Харри тэндээс гарахдаа цаасан буунаас нисэн гарсан шинэ бэлгvvд гартаа тэвэрсэн байлаа. Бэлгvvдийн дунд хэзээ ч хагардаггvй гэрэлтэгч хийлдэг бємбєлєг, элдэв цуглуулга, шатрын бод хvvгийн иж бvрдэл байв. Харин цагаан хулганууд хаашаа ч юм алга болсон тул Харрид тэдний амьдрал ноён Норрисын баярын ширээн дээр дууссан байх вий дээ гэсэн таагvй бодол тєржээ.
Маргааш нь Харри Рон хоёр гадаа цасаар ширvvн буудалцан муугvй хєгжилдсєн аж. Тэгээд нэвт норж даарсан тэр хоёр амьсгаадсаар амралтын єрєєний ханан зуухны дэргэд ирээд Харри шинэ шатраа туршихаар шидйсэн авч Ронд илэрхий ялагджээ. Байнга хажуунаас хэлээд байдаг Перси байгаагvйсэн бол тийм хурдан шившигтэйгээр хожигдохгvйсэн дээ гэж Харри єєртєє хэлж билээ.
Цацагт хяруулын махан хачиртай талх, амтат талх, боов, шинэ жилийн бялуу идэж цай уусныхаа дараа Харри Рон хоёр унтахынхаа ємнє ямар нэг юм хийх хvсэл сонирхолгvй болтлоо цадаж нойр нь хvрч зvгээр л Персийн ахлагчийн тэмдгийг булаан авсан хоёр ихрийн араас тvvний хєєцєлдєхийг харж суув.
Энэ бол Харрийн амьдралд тохиолдсон хамгийн сайхан шинэ жил байлаа. Гэхдээ л бvтэн єдрийн турш нэг чухал юмыг мартсан мэт бодол салдаггvй. Тэгээд орондоо орсон хойноо л далдын хар жанч болон тvvнийг илгээсэн хvний тухай бодол сэтгэлийг нь зовоогоод байсныг ойлголоо.
Рон цацагт хяруул, бялуу зэргийг амаараа гартал идсэн болохоор ямар нэг хачирхалтай нууцлаг зvйлийн тухай бодох ч хэрэггvй учраас толгой дэр хоёр нь нийлэнгvvтээ л нам унтжээ. Харри тvvнд явуулсан жанчийг бvтээлэг дороосоо гаргаж ирлээ.
Энэ жанч тvvний аав, аавд нь байсан болж таарлаа. Жанч торгоноос зєєлхєн агаараас хєнгєхєн болохоор хуруун дундуур нь урсах шиг болохыг 125
Харри мэдэж байв. <<Ухаалаг ашиглаарай>> гэж илгээсэн хvн бичсэн байсан шvv дээ.
Ердєє л одоо жанчийг туршиж vзэх хэрэгтэй байлаа. Харри тvvнийг мєрєндєє нємрєєд доошоо харахад сарны гэрэл, сvvдрээс єєр юу ч харагдахгvй ажээ. Нэг л хачин санагдана.
<<Ухаалаг ашиглаарай>>.
Гэнэтхэн нойр нь хулжихыг Харри мэдэрлээ. Энэ жанчыг нємрєєд бvх сургуулийг тойрон явж ямар ч єрєєг шагайж болно шvv дээ. Ингэтлээ сэтгэл хєдєлсєн vед нойрны тухай ямар яриа байж болох билээ? Энэ жанчтай дуртай газар луугаа явж болохын дээр ямар ч Филч аюултай биш.
Рон нойрондоо бувтнана. Харри тvvнийг сэрээдэг юм билvv гэж бодсоноо яагаад ч юм болилоо. Энэ жанч аавынх нь энэ удаа хамгийн тvрvvнд тэр єєрєє ганцаараа туршиж vзэх ёстой гэж бодсоных ч байж магадгvй.
Тэрбээр унтлагын єрєєнєєс чимээгvйхэн гараад шатаар уруудан амралтын єрєєг єнгєрсєнєє нєгєє талаасаа хєргєєр халхлагдсан нvхээр нэвтрэн орлоо.
- Энд хэн байна вэ? гэж бvдvvн Леди асуув.
Харри юу ч хэлэлгvй хонгил даган хурдхан уруудлаа. Тэгснээ гэнэтхэн хаашаа явж байгаагаа єєрєєсєє асуун зогтусав. Зvрх нь хvчтэй булгилан цохилж толгойд нь элдэв бодол эргэлдэнэ. Эцэст нь учраа оллоо. Номын сангийн хориотой хэсэг тvvний очих хэрэгтэй газар энэ. Тэрбээр хvссэн хугацаагаараа ном эргvvлж vгvйдээ Николас Фламел гэгчийн тухай мэдэх хvртлээ уншиж болно. Номын санд тас харанхуй маш аймшигтай байлаа. Харри vvдний дэнлvvг асааж гартаа бариад урт эгнээний дагуу явлаа. Харри єєрийгєє хажуунаас нь харвал ямар байхыг тєсєєлєн бодов. Агаарт єєрєє хєвєн яваа дэнлvv л харагдана даа. Хэдийгээр тvvний гарт дэнлvv байгааг єєрєє мэдэх хэдий ч нэг л эвгvй санагдана.
Хориотой хэсэг байрны хамгийн мухарт байдаг юм. Тэр хэсгийг номын сангийн бусад хэсгээс тусгаарласан хаалтыг нэвтрээд Харри тавиур дээр номуудын нэрийг харахаар дэнлvvгээ дээш єргєлєє. Yнэнийг хэлэхэд нэрнээс юу ч мэдэж болсонгvй. Хавтсан дээрх алтан vсгvvдийн єнгє солигдон зарим нь алга болоод ямар нэг харь хэлээр бичсэн нэр нь ямар учиртайг Харри мэдэхгvй байлаа. Зарим номон дээр огт нэр алга. Нэг номон дээр цус гэж бодогдмоор хар толбо vзэгдэнэ. Харрийн ууц нуруугаар шоргоолж гvйх шиг санагдаж арзаганана. Чухам ингэж санагдсан уу vгvй юу бvv мэд гэхдээ л номууд хориотой хэсэгт орж болохгvй хvн нэвтэрсэнд дургvй нь хvрч байгаа бололтой аяархан шивнэлдэн байх шиг санагдлаа.
Ажилдаа орох цаг боллоо. Харри дэнлvvгээ болгоомжтойхон шалан дээр тавиад ер бусын байдлаараа тvvний анхаарлыг татсан номыг доод тавиураас эрлээ. Тvvний харцанд мєнгєн vсэгтэй том хар судар єртжээ. Тэрхvv нvсэр судрыг Харри арайхийн гаргаж ирээд євдєг дээрээ тавилаа.
Судрыг нээх гэтэл цус царцахаар аймшигтай дуу нам гvмийг эвдэх нь тэр. Судар хашгирч байлаа! Харри судрыг яаран хаасан авч vл тасалдах хэнгэрэг хагалмаар чанга дуу гарсан хэвээр. Харри гэдрэг ухрахдаа дэнлvvг дайраад унтраачихав. Тvvнийг дvйнгэтэж байх хооронд хєлийн чимээ дуулдаж хэн нэгэн хvн хонгилоор гvйн номын сангийн хаалга руу дєхєж явлаа. Харри судрыг яаран байранд нь тавиад vvд руу ухасхийв. Хаалган дээр Филчтэй эгээ л мєргєлдчихсєнгvй. Филчийн єнгєгvй бvлтрэх шахсан нvд тvvнийг нэвт харах 126
агаад Харри гар доогуур нь шурган хонгилд гарлаа. Чихэнд нь судрын хашгирах дуу хангинасаар.
Хэсэг хугацаа єнгєрсний дараа Харри зогслоо. Амьсгаагаа дараад єндєр суурин дээр тавьсан баатрын дуулганы ємнє зогсож байгаа мэдэв. Номын сангаас хурдхан холдох гэсэндээ болоод чухам хаашаа гvйж яваагаагаа ч сайн анхаарсангvй. Одоо яг хаана байгаагаа мэдэхгvй байлаа. Эргэн тойрон тас харанхуй байсан болохоор ч тэгсэн байж мэдэх. Энэ хуяг дуулгатай баатартай адилхан баатар гал тогооноос холгvй байдгийг Харри гэнэтхэн санасан ч гал тогоо тvvний бодлоор таван давхрын дээр байх ёстой билээ.
- Шєнийн цагаар хэн нэгэн хvн сургууль дотор тэнэж явбал над руу ирээрэй гэж профессор та хэлсэн шvv дээ. Нэг хvн номын сангийн хориотой хэсэгт байсан юм даа.
Харри цусаа хєєрєхийг мэдэрлээ. Тvvнийг хаашаагаа мэдэхгvй удаан гvйх зуур Филч бас энд зэрэг иржээ. Учир нь тvvний дууг Харри саяхан сонслоо. Тэгэхээр Филч арай дєт зам мэддэг юм байна гэж Харри амжин бодсоноо айсандаа болоод хєшчихєв. Филчид vг хэлж байгаа хvн бол профессор Снегг ажээ.
- Хориотой хэсэгт гэнээ? Тэр холдож чадахгvй ээ. Бид тэднийг барихдаа л барина.
Булангийн цаанаас Филч Снегг хоёрын гарч ирэхийг хараад Харри шаланд зоогдчихлоо. Мэдээж тэд тvvнийг харж чадахгvй ч хонгил нарийхан болохоор мєргєлдєж мэднэ шvv дээ. Жанч тvvнийг харагдуулахгvй ч биегvй болгож чадахгvй.
Харри аль болохоор чимээгvй ухарлаа. Филч Снегг хоёр ойртож мєргєлдєх нь гарцаагvй болох vед Харри ийш тийш сандран хартал зvvн талд нь хагас нээлттэй хаалга vзэгдэв. Цорын ганц аврал тэр байлаа. Тэрбээр амьсгалаа тvгжин хаалга хатавч хоёрын дундуур шургахдаа хаалганд хvрэх л юм бол хаалга хяхтнаж баригдуулах болно гэж айсандаа босгон дээр хэсэг саатаад ямар нэг ид шидийн хvчээр дотогш орчихлоо. Снегг Филч хоёр дэргэдvvр нь явж єнгєрєв. Хэрэв Харри хонгилд байсан бол яг мєргєлдєх байж дээ. Гэхдээ Харри єрєєнд орчихоод хvнд амьсгалан хананд наалдаж зогсоод тэдний холдон одох чимээг сонсож байв. Энэ удаа арай л баригдчихсангvй. Аюулд тун ойрхон байсан бєгєєд бvгд єнгєрсєн гэхэд итгэхvйеэ бэрх ажээ.
Хэдэн хором єнгєрсний дараа Харри єрєєг эргэн тойрон харлаа. Ашиглаагvй удсан ангитай адилхан юм. Ханын дэргэд дээр дээрээс нь тавьсан ширээ овоорч єрєєний голд цаас хийх сагс хємрєєстэй хэвтэнэ. Харин эсрэг талын хананд энэ єрєєнд байхааргvй зvйлийг налуулан тавьжээ. Єєр газар багтахгvй болохоор нь vvнийг энд тавьсан юм байлгvй дээ.
Энэ зvйл бол адар хvртэл єндєр алтан угалзаар гоёсон хvрээтэй шаланд урт хумсаа шигтгэсэн хоёр хєлтэй адил тулгууртай сайхан толь байлаа. Хvрээний дээд хэсэгт: <<Еиналеж еечяр огеома сеш авон оциле шавеню авыза копя>> гэсэн бичиг сийлжээ.
Филч Снегг хоёрын алхах чимээ дуулдахаа больсон болохоор Харри бvрэн тайвширч тэр ч байтугай яльгvй тvгшvvр vлдсэн ч гэлээ тэнд баймаар санагдана. Учир нь толь бvх зvйлийг мартуулан єєртєє татаж байлаа. Харри єєрийгєє харагдахгvй байгаа гэдэгт итгэхийг хvсэмжлэн толь руу аажим дєхєн очив.
Тэрбээр хашгирах дуугаа дарахын тулд амаа дарах хэрэг гарчээ. Дараагийн агшинд толиноос vсрэн холдлоо. Зvрх нь євєр дээрээ байсан ном хашгирах vеийнхээс ч илvv цээжиндээ багтахгvй булиглах агаад учир нь тэр 127
толинд зєвхєн єєрийгєє тєдийгvй дэргэдээ зогсох єєр хvмvvсийг харжээ. Єєрийгєє бол ч харж болох л юм.
Гэтэл єрєє хов хоосон байдаг. Харри хvнд амьсгаадсан хэвээр толь руу алгуурхан эргэлээ.
Тvvний ємнє айж цонхийсон Харри Поттерын дvрс vзэгдэх агаад дор хаяад арваад хvний дvрс vзэгдэнэ. Харри ахиад л эргэж хартал ард нь хэн ч байсангvй. Тэд бас vл vзэгдэгчид юм болов уу? Эсвэл энэ єрєєнд vл vзэгдэгчид байдаг тэгээд толь харагддаг харагддаггvй хэний ч хамаагvй дvрсийг тусгадаг нууцтай юм болов уу?
Харри ахиад л толинд харлаа. Тvvний дvрсний баруун талд зогсох эмэгтэй инээмсэглэн гараараа даллахажээ. Харри ахиад эргэн харж гараа сунгалаа. Хэрэв тэр эмэгтэй vнэхээр ард нь зогсож байсан бол тvvнд хvрэх л ёстой. Тvvний дvрс бvр дэргэд нь байсан хэдий ч тvvний гарт агаараас єєр юм тааралдсангvй. Тэрбээр толинд туссан тэр эмэгтэй болон бусад хvмvvс зєвхєн толин дотор байдаг байх нь.
Тэр эмэгтэй тун сайхан юм. Хар хvрэн vстэй нvд нь… <<Нvд нь минийхтэй адилхан юм>> гэж бодоод Харри тэр эмэгтэйг сайтар харахаар толинд ойртлоо. Тvvний нvд тод єнгєтэй зовхи нь мєн адил. Гэтэл тэр эмэгтэй уйлж байхыг Харри анзаарлаа. Инээгээд уйлаад л байх юм. Тvvний дэргэд зогсох хар vстэй єндєр, туранхай эрэгтэй тvvнийг тайтгаруулах гэсэн шиг тэвэрнэ. Эрэгтэй нvдний шилтэй бєгєєд Харрийнх шиг тал тал тийш арзайсан ширvvн vстэй ажээ.
Харри толинд туссан дvрсэндээ хамраа хvргэчихээр шахам ойрхон зогслоо. Тэрбээр бvгдийг гэнэтхэн ойлгож:
- Ээж vv? Аав уу? гэж шивнэв.
Эрэгтэй эмэгтэй хоёр тvvнийг чимээгvй инээмсэглэн харна. Харри толинд байгаа бусад хvмvvсийн царай зvсийг удаан гэгч ажиглан харлаа. Тvvний нvд шиг ногоон нvдтэй тvvнийх шиг хамартай хvмvvс байхыг анзаарав. Нэг жижигхэн євгєн Харрийнх шиг ёрдгор, урагш овойсон євдєгтэй юм. Харри Поттер амьдралдаа анх удаа єрийнхєє гэр бvлийг харлаа.
Поттерынхон инээмсэглэн Харри руу гараа даллахад тэрбээр шилийг нэвтлэн тэдний дэргэд очих гэсэн юм шиг алгаараа даран шилэнд улам наалдан тэднийг тун ч анхааралтай харж байв. Тvvнд уйтгар гунигтай хосолсон хєєр баяр мэт одоо хvртэл мэдэгдэж байгаагvй хачирхалтай сэтгэгдэл тєржээ.
Тэрбээр толины дэргэд хэдэн цаг зогссоноо ч мэдсэнгvй. Толин доторх хvмvvс алга болчихсонгvй. Харри тэднийг харан харсаар байтал алсад чимээ гарч тvvнийг ухаан оруулжээ.
Харри аюулд орохыг хvссэнгvй. Энд vлдэж болохгvй маргааш дахин ийшээ ирэхийн тулд унтлагынхаа єрєєнд эргэж очих хэрэгтэй байлаа. Тэрбээр хайнга хандах эрхгvй юм. Учир нь барьцаанд торгуулийн оноо бус сургуулийн амьдрал бус эцэг эхтэйгээ дахин дахин уулзах боломж байлаа.
- Би эргэж ирнээ гэж шивнэн хэлээд толиноос хvчлэн холдож єрєєнєєс
яаран гарлаа.
***
- Чи намайг сэрээчихгvй дээ гэж Рон гомдолтойхон хэлэв. Тэд гол танхимд єглєєнийхєє цайг ууж суув. Яг vнэндээ бол Рон л юм хум идэж харин Харри шєнє болсон явдлынхаа тухай дєнгєж яриад дуусаж байлаа.
128
- Чи єнєє орой надтай хамт явж болно шvv дээ. Би чамд тэр толийг vзvvлмээр байна.
- Чиний аав ээжтэй уулзвал сайхан л байна гэж Рон баярлан хэллээ.
- Харин би бол танай гэр бvлийнхнийг Уизлийнхнийг хармаар байна. Чи надад бvх ах нараа бvх хамаатнуудаа зааж єгєєрэй.
- Чи тэднийг хэзээ ч харж болно шvv дээ. Энэ зун манайд зочил. Тэгээд л гvйцээ. Ингэхэд тэр толь чинь талийгаач бологсдыг л харуулдаг юм биш биз дээ? Фламелийн тухай юу ч олж мэдээгvй чинь харамсалтай байна. Талх аваач. Яагаад юм идэхгvй байгаа юм бэ? гэж Рон мєрєє хавчин хэлэв.
Харри юм идмээргvй байлаа. Тэрбээр аав ээжээ харсан єнєє орой заавал харна гэдэг ганцхан бодол тvvнийг эзэмдэж хоол унд бусад зvйлийн тухай санах ч vгvй байв.
Хэрэв vнэнийг ярих аваас Николас Фламелийн тухай бараг мартсан байсан болохоор энэ тухай Роныг ярихад гайхах шахжээ. Эцэг эхтэйгээ уулзахаас єєр юу ч Харрид хэрэггvй байв. Фламел гэж хэн байх нь ямар хамаатай юм бэ? Гурван толгойтой нохой юу манаж байгааг мэдээд яах юм? Нохойн манаж байгаа зvйлийг Снеггг хулгайлна уу, байна уу тvvнд ямар хамаатай юм?
- Чи зvгээр vv? Нэг л хачин харагдаад байх чинь… гэж Рон санаа тавин асуулаа.
***
Энэ шєнє тольтой єрєєг олж чадах болов уу гэдгээс л Харри хамгийн их айж байв. Єнєєдєр хоёулаа жанчаа хуваан нємєрсєн болохоор их л удаан явах хэрэг гарчээ. Тэр хоёр Харрийн явсан замыг даган номын сангаас гараад хагас цаг орчим харанхуй хонгилоор хэсvvчиллээ.
- Би даарч vхэх нь ээ. Энэ тухай мартаад эргэж унтлагынхаа єрєє рvv явъя гэж Рон гомдоллоно.
- Yгvй шvv! Єрєє ойрхон байх ёстой гэж би мэдэж байна хэмээн Харри сэтгэл тvвдэн шивнэлээ.
Тэд нєгєє тал руу хєвж яваа хий vзэгдэл єндєр эмэгтэйн хажуугаар єнгєрєєд аз болоход єєр хэнтэй ч тааралдсангvй. Рон ахиад л хєл хєшиж ул тавгаа мэдрэхээ болилоо гэж гонгинож эхлэх vед Харри танил хуяг дуулгаа олж харлаа.
- Яг энд, тийм ээ энд!
Харри vvдийг нээж жанчаа шидчихээд толь руу ухасхийв.
Тэд эндээ тvvнийг хvлээж байжээ. Харрийг хармагцаа царай нь баясан туяарав.
- Харав уу? гэж Харри Рон руу эргэн шивэгнэв.
- Юу ч харагдахгvй байна.
- Сайн хар л даа! Тэр аав ээж бусад хамаатнууд...
- Би ганцхан чамайг л харж байна гэж Рон хэллээ.
- Анхааралтай хараач дээ. Наашаа ойртоод надтай зэрэгцэн зогс гэж Харри цєхрєхгvй ятгана.
Харри яльгvй хєдлєж толины ємнє Рон иртэл гэр бvлийнхэн нь vзэгдэхээ болиод ганцхан цоохор хувцастай Роны дvрс л харагдана.
Рон толины ємнє зогсоод тvvнийг гайхашран харлаа.
- Чи намайг л хар! гэж уулга алдлаа.
129
- Чи наанаа аав, ээж ах нараа харж байна уу? гэж Харри асуув.
- Yгvй ээ, би ганцаараа байна. Гэхдээ би єєр... том болчихсон ч юм шиг... Бас би сургуулийн тэргvvний сурагч!
- Юу гэнээ? гэж Харри гайхан асуулаа.
- Би... миний энгэр дээр тэмдэг байна. Биллийг Хогвартсын тэргvvний сурагч болоход ийм тэмдэг єгсєн юм. бас миний гарт сургуулийн цом, квиддичийн аваргын цом байна. Би бас шигшээ багийн ахлагч болчихжээ!
Рон тэрхvv гайхамшигт зургаас харцаа арайхийн салгаад Харрийг догдлон харлаа.
- Энэ толь ирээдvйг зєгнєн харуулдаг байх аа? гэж хэлэхдээ Рон итгэсэн маягтай байв.
- Тэгэх ёсгvй! Манай гэр бvлийнхэн бvгд аль эрт нас барсан. Юун ирээдvй гэж? Жаахан цаашил даа би дахин хармаар байна...
- Єчигдєр чи шєнєжингєє харсан шvv дээ. Жаахан хvлээ би хурдхан... гэж Рон татгалзав.
- Чи юугаа харах юм бэ? Яахав гартаа квиддичийн аваргын цом барьсан л юм байгаа биз. Юу нь сонин байгаа юм? Харин би аав ээжээ хармаар байна гэж Харри сєргєлдлєє.
- Битгий тvлхээд бай л даа! гэж Рон унах шахан єгvvлэв.
Гэтэл хонгилд чимээ гарч тэд дуугvй боллоо. Тэд хэтэрхий чанга маргалдаж их чимээ гаргаснаа сая л ухаарцгаажээ.
- Хурдлаарай!
Рон жанчыг шvvрэн авлаа. Хаалганы цаанаас нvдээ гялалзуулан ноён Норрисыг орж ирэх тэрхэн агшинд нєгєє хоёр маань жанчаа дєнгєж нємєрч амжив. Рон Харри хоёр амьсгалаа тvгжин жанчны vнэрийг муур мэдэх болов уу? гэдэг ганцхан бодолд автан зогслоо. Ноён Норрис эргэн явж хонгил руу гартал бvхэл бvтэн зуун єнгєрєх шиг санагдав.
- Энд аюултай юм байна. Муур Филчийн араас явсан байж магадгvй. Тэр бидний дууг сонсоод энд байгааг мэдсэн гэж тангараглахад ч бэлэн байна. Явцгаая гэж Рон шивнэлээ.
Рон зєрvvдэлсээр байгаа Харрийг єрєєнєєс чирэн гаргав.
***
Маргааш єглєє нь цайгаа ууж ирчихээд Рон:
- Шатар тоглох уу? гэж асуув.
- Yгvй ээ гэж Харри товчхон хариуллаа.
- Тэгвэл бид цамхагаас гарч Хагридынд очиж болохгvй гэж vv?
- Yгvй дээ... Чи явмаар байгаа бол ганцаараа яв... гэж Харри мєрєє хавчин хэллээ.
- Чиний бодож байгаа юмыг би мэдэж байна. Толины тухай л бодож байгаа. Єнєєдєр тийшээ бvv очоорой гэж Рон ойлгосон байртай єгvvлэв.
- Яагаад?
- Мэдэхгvй ээ, гэхдээ надад муу совин тєрєєд байна. Тэгээд ч чи олон удаа балрах шахсан шvv дээ. Филч Снегг хоёр бас ноён Норрис чамайг барина гэж бодоод сургууль даяар эрж байгаа. Тэд чамайг харахгvй ч чамтай мєргєлдєж магадгvй. Чи єєрєє ч ямар нэг юм мєргєх юм уу, бvдэрвэл яах юм бэ? Тэд чамайг шууд л барина...
- Чи яг л Гермиона шиг ярьж байх шив гэж Харри эсэрvvцлээ.
130
- Би vнэнээсээ ярьж байна. Тийшээ бvv яв гэж Рон гуйна.
Гэхдээ Харри толины ємнє ахиад очих юм сан гэдэг ганцхан бодолтой байлаа. Тvvнийг хэн ч юу ч бvр Рон хvртэл зогсоож чадахгvй.
Энэ шєнє тэрбээр нєгєє тольтой єрєєг урьдынхаасаа хурдан оллоо. Толины ємнє хурдхан очихын тулд алхсан биш ниссэн гэж хэлж болно. Хэтэрхий их чимээ гаргаж байгаагаа мэдсэн ч тэр огт хайхарсангvй. Тэгээд ч замд нь хэн хvн тааралдсангvй.
Аав ээж хоёр нь тvvнийг хараад ахиад л баярлан мишээж нэг євєє нь ач хvvгээ хараад жаргалтайяа инээмсэглэн толгой дохиж байв. Харри толины ємнє шалан дээр сєхєрч суугаад наашаа маргааш нєгєєдєр тvvний нєгєєдєр... дахин дахин ирнэ гэж єєртєє хэлсэн билээ.
Тэгээд энэ шєнийг эндээ єнгєрvvлэхээр шийджээ. Єглєє болтол энд суухад юу ч саад болохгvй шvv дээ. Хэн ч юу ч.
Ганцхан...
- Харри чи ахиад л энд байна уу?
Харри дотор нь хvйт оргихыг мэдэрлээ. Тэрбээр алгуурхан гэргэж харав. Хана налуулж тавьсан ширээний нэгэн дээр єєр хэн ч биш Альбус Дамблдор сууж байлаа. Харри аав ээжээ харахсан гэж хэт яараад профессорыг азааралгvй хажуугаар нь гарсан хэрэг.
- Би... Би таныг харсангvй, ноёнтоон! гэж тэр бувтнав.
- Yл vзэгдэнэ гэдэг хvнийг харалган болгодог нь хачирхалтай гэж хэлэхдээ Дамблдор инээмсэглэж байхыг хараад Харрийн дотор онгойжээ. Дамблдор ширээнээс бууж Харрийн хажууд ирж шалан дээр зэрэгцэн суугаад:
- За яахав , чи єєрийнхєє ємнє олон зуун хvvхдийн нэгэн адил Еиналежын толинд нуугдаастай хvсэл татах зvйлийг олж авсан юм байна.
- Толийг ингэж нэрлэдгийг би мэдэхгvй ээ ноёнтоон.
- Гэхдээ толинд юу харагддагийг мэддэг болоо биз дээ? гэж Дамблдор сонирхлоо.
- Толь... энэ толь надад манай гэр бvлийг харуулдаг юм... гэж Харри итгэлгvйхэн хэллээ.
- Харин чиний анд Рон єєрєє сургуулийн тэргvvний сурагчийн тэмдэгтэй байхыг хараа биз дээ гэж Дамблдор асуулгvй батлан єгvvллээ.
- Та яаж мэдсэн юм бэ? гэж Харри гайхашран асуулаа.
- Намайг vзэгдэхээ болиход далдын хар жанч хэрэг болдоггvй юм. Чиний бодлоор бол Еиналежын толь бидэнд юу vзvvлдэг болж байна? гэж Дамблдор аядуухан асуулаа.
Харри мєрєє хавчив.
- Би чамд сэжvvр гаргаж єгєхийг бодъё. За сонсож бай. Энэ дэлхий дээр хамгийн аз жаргалтай хvн бол Еиналежын толинд єєрийнхєє дvрсийг байгаагаар нь хардаг юм. Єєрєєр хэлбэл тvvний хувьд энэ бол жирийн нэг толь.
Чи ойлгов уу?
Харри бодлогоширлоо.
- Энэ толь бидэнд бол хvссэн болгоныг нь харуулна. Юу ч хvссэн тэр... гэж vргэлжлvvлэн хэллээ.
- Гэхдээ тийм ч байж болно vгvй ч гэж болно. Энэ толь бидэнд хамгийн нууц хамгийн чухал хvслийг илvv ч vгvй дутуу ч vгvй vзvvлдэг юм. Гэр бvлийнхнээ хэзээ ч хараагvй чи єєрийгєє тойрон зогсох аав, ээж 131
хамаатнуудаа харсан. Насаараа ах нарынхаа сvvдэрт дарагдсан Рональд Уизли єєрийгєє сургуулийн тэргvvний сурагч, квиддичийн аварга багийн ахлагч хоёр цомын эзэн єєрєєр хэлбэл ах нараасаа илvv болгож харсан шvv дээ. Гэхдээ толь бидэнд мэдлэг ч єгдєггvй vнэнийг ч єгvvлдэггvй юм. Олон хvн толины ємнє байхдаа vзсэн зvйлээ хараад баярласандаа эсвэл толины зєгнєсєн юм биелэх болов уу, энэ ирээдvй баталгаатай байх болов уу гэсээр байгаад ухаан мэдрэлээ алдан амьдралаа vрэх явдал гардаг юм.
Дамблдор тvvнийг хэлсэн vгээ тогтоож аваг гэж бодсон бололтой хэсэг зуур чимээгvй байлаа.
- Маргааш толийг єєр байранд аваачина. Тvvнийг дахин бvv эрээрэй гэж гуйж байна. Гэхдээ чи тольтой дахин тааралдвал яахаа мэднэ шvv дээ. Одоо хэлэх зvйлийг маань тогтоож авах юм бол бvр сайн. Амьдралынхаа тухай єнєєдрийнхєє тухай мартаад зvvд зєн, мєрєєдєл хvслээр зууралдаж болохгvй. Харин одоо энэ гайхамшигтай жанчаа ємсєєд унтлагынхаа єрєє рvv явах юм биш vv?
Харри шалан дээрээс бослоо.
- Ноёнтоон... Профессор Дамблдор оо, би нэг асууж болох уу? гэж эргэлзэнгvй асуув.
- Чи асуучихсан шиг санагдах юм. За яахав нэг асуулт юм бол асуухаас даа гэж Дамблдор инээмсэглэн хэллээ.
- Та толинд харахдаа юу vздэг вэ? гэж Харри амьсгал даран шуудхан асуулаа.
- Би юу? би єєрийгєє гартаа зузаан хос ноосон оймс барьсан байгаагаар хардаг юм даа.
Харри учрыг ойлголгvй тvvнийг харлаа.
- Хvнд хэтэрхий олон оймс байх хэрэггvй л дээ. Ахин нэг шинэ жил єнгєрєхєд би нэг ч хос оймс бэлгэнд авсангvй. Хvмvvс яагаад ч юм надад ном л бэлэглэдэг гэж Дамблдор тайлбарлав.
Харри унтлагынхаа єрєєнд очсон хойноо Дамблдор єєртэй нь илэн далангvй байгаагvй гэж бодлоо. Гэхдээ нєгєє талаасаа энэ бол хувийн асуудал юм даа гэж дэрэн дээрээ унтах Скабберсыг зайлуулах зуураа боджээ.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/756293/f3f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
437 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
436 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
435 “ТУНГАЛАГ ТАМИР” РОМАНААС ТҮҮСЭН ШҮР СУВД Boog_3399 2008-09-25 12969
434 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8) Levi`s 2008-09-29 9144
433 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг9) Levi`s 2008-09-29 8899
432 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг10) Levi`s 2008-09-29 8516
431 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг11) Levi`s 2008-09-29 8607
» ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг12) Levi`s 2008-09-29 8927
429 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг13) Levi`s 2008-09-29 8830
428 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг14) Levi`s 2008-09-29 8885
427 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг15) Levi`s 2008-09-29 8592
426 “ЭЭЖ ЭЭ, САЙН БАЙНА УУ” [2] Boog_3399 2008-09-30 10761
425 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг16) Levi`s 2008-10-08 8601
424 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
423 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1) Levi`s 2008-10-08 9054
422 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 2) Levi`s 2008-10-08 8790
421 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 3) Levi`s 2008-10-08 8696
420 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
419 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 5) Levi`s 2008-10-08 8686
418 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 6) Levi`s 2008-10-08 8551
배너신청
자생병원

배너신청