Бичлэгийн тоо 497
                                                             КВИДДИЧ
Арван нэгдvгээр сарын эхээр тэнгэр их муухайрлаа. Цамхагийн эргэн тойрны уулс ногоон байснаа саарал болж нуурын ус хєлдvv тємрийг санагдуулж єглєє бvр хяруу унана. Нисэж сурах талбай дээр шvvрээ гэсгээж байгаа Хагридыг цамхагынхаа цонхоор Харри хэд хэдэн удаа харжээ. Хагрид сохор номинигийн арьсаар хийсэн урт дээл минжний сороор дулаалсан том гутал, туулайн ноолуураар хийсэн бээлий ємссєн байлаа.
Сургуульд квиддичийн тэмцээн эхэллээ. Хэдэн долоо хоногт байнгын хvнд бэлтгэл хийсний дараа бямба гаригт Харри анх удаа талбайд гарах байв. Гриффиндорын шигшээ Слизерины шигшээтэй vзэлцэх юм. Гриффиндорын шигшээ ялбал сургуулийн аваргад аман хvзvvдэх ажээ.
<<Харрийн квиддич тоглохыг бараг хэн ч хараагvй юм чинь>> гэж бодсон Вуд Харрийг багийнхаа нууц болгон хадгалж, тоглолтын ур чадварыг нь хэнд ч vзvvлэхгvй байхаар шийдсэн юм. Гэвч Харрийг Гриффиндорын багийн баригч болсон тухай мэдээ ямар нэг байдлаар багийн хvрээнээс хальжээ. Тvvнийг сайн тоглогч болно гэж зарим нь ярьдаг бас зарим нь тvvнийг тоглох vед унахад нь тосож авахаар гудас барин гvйлдэх хэрэг гарна гэж даажигнадгийн аль нь муу вэ гэдгийг Харри мэдэхээ болилоо.
Гермиона тvvний анд болсон явдал vнэндээ азтай хэрэг байлаа. Хэрэв тэр байгаагvй бол гэрийнхээ даалгаврыг хийж чадахгvй болох байв. Учир нь Вуд тvvнийг байнга нэмэлт бэлтгэл хийлгэхээр яг тулган дууддаг байжээ. Дашрамд дурдахад чухамхvv Гермиона л тvvнд <<Квиддичийн тvvх>> гэдэг маш сонирхолтой номыг уншуулахаар єгчээ.
Харри тvvнийг уншаад квиддичийн дvрмийг долоон зуун янзын аргаар зєрчдєг энэхvv долоон зуун зєрчил 1473 оны дэлхийн аваргын тєлєє тэмцээний vеэр гарсныг мэдэж авсан юм. Бас хамгийн жижиг хамгийн хурдан хvн л баригч 110
болдог тэмцээний vеэр зєрчлийн ихэнх хэсэг баригчтай холбогдон гардгийг ч мэдэж авчээ. Мєн vхэлд хvргэсэн азгvй тохиолдол талбай дээр маш цєєхєн гардаг ч тэмцээний дундуур алга болсон тоглогчид олон сарын дараа Сахарын цєлєєс олдсон тохиолдлыг уншсан байна.
Харри Рон хоёр Гермионаг уулын савдгаас аварсны дараа тэр охин сургуулийн дvрэм зєрчихийг бараг хайхрахаа больж vг хэлээ ололцоход амар болжээ. Анхны тэмцээн эхлэхээс нэг хоногийн ємнє тэр гурав завсарлагааны цагаар гадаа гарч Гермиона юу чаддагаа vзvvлсэн аж. Тэрбээр халааснаасаа жимсний чанамалын шил гаргаж газар дээр тавид нэг юм хэлэнгээ саваагаараа дохисон чинь шилэн дотор гэнэтхэн хурц хєх дєл цацарчээ. Хамгийн сонирхолтой нь галтай шилийг нэг газраас нєгєє газар луу зєєж тэр ч байтугай халаасандаа хийж блоно. Цэнхэр дєл яльгvй халаавч тvлэхгvйн дээр шил нь хvйтэн хэвээрээ байна.
Тэд шилтэй гал руу нуруугаа харуулан дулаацаж суутал гэнэтхэн Снегг гараад иржээ. Профессор ихээхэн доголж явахыг Харри шууд ажиглав. Харри, Рон, Гермиона гурав галаа Снеггэд харуулахгvйн тулд шахалдан сууцгаалаа. Хашаанд гал тvлэх хориотой гэдэгт тэд эргэлзсэнгvйн. Снегг галыг харахгvй ч тэдний гэмшсэн царайг vзээд буруутгах єєр шалтаг олжээ. Харин Харри єєрийг нь хичээнгvйлэн эрж яваа гэдэгт огт эргэлзсэнгvй.
- Поттер наадах чинь юу вэ? гэж Снегг дєхєж ирмэгцээ хайнгадуухан асуув.
Харри гартаа байсан <<Квиддичийн тvvх>> гэдэг номоо профессорт vзvvлжээ.
- Номын сангийн номыг сургуулиас авч гарах хориотой. Номыг чинь авлаа. Та vvнийхээ тєлєє таван оноогоор торгуулна гэж Снегг мэдэгдэв.
- Энэ дvрмийг дєнгєж сая бодож оллоо доо. Харин хєл нь яачихсан юм бол? гэж доголсоор холдох Снеггийг хараад Харри ууртай бувтналаа.
- Мэдэхгvй юм даа, гэхдээ vнэхээр євдєж байгаа юм байна гэж Рон хорсонгvй хэлэв.
Тэр vдэш Гриффиндорын амралтын єрєє онцгой шуугиантай байлаа. Харри, Рон, Гермиона гурав цонхны хажууд суугаад Гермиона тэдний швшлэгийн хичээлийн даалгаврыг шалгаж байв. Тэрбээр: <<Ингэвэл юу сурах вэ дээ?>> гэж хэлээд тэдэнд хуулуулдаггvй авч гэрийн даалгаврыг нь шалгадаг байсан болохоор тэд ямар ч гэсэн тvvнээс зєв хариу авна.
Харрийн сэтгэл нэг л тавгvй. <<Квиддичийн тvvх>> номыг нь Снегг багш эргvvлж єгєєгvйд тун ч харамсаж байлаа. Анхны тэмцээний ємнє энэ ном их л хэрэг болох сон доо. Чухам яагаад профессор Снеггээс айх ёстой юм бэ? гэж Харри єєрєєсєє асууна. Тэгээд хариу ололгvй Снеггийг олж уулзаж номоо авахаар явлаа гэж Рон Гермиона хоёрт хэлээд эрсхэн бослоо.
- Чамаас би дээр гэж Рон Гермиона хоёр зэрэг хэлсэн авч толгой сэгсрэв. Бусад багш нарын дэргэд байхад нь хэлвэл Снегг татгалзахгvй байх гэсэн сайхан бодол тvvнд тєржээ.
Тэгээд багш нарын єрєє рvv буцаж очоод vvдийг нь тогшлоо. Хэн ч дуугарсангvй. Бас дахин тогшив.
Ахиад л чив чимээгvй.
Снегг чухам энд л номыг маань vлдээсэн байх гэж Харри гэнэтхэн бодлоо. Єєр vед сэн бол буцаад л явах байсан ч одоо бол тvvнд энэ ном тун чухал байсан юм.
Маргааш тоглохын ємнє тайвшрах хэрэгтэй байсан болохоор ингэх нь ч зєв байсан биз. Харри vvдийг яльгvй нээгээд шагайтал аймаар юм харагдлаа.
111
Багш нарын єрєєнд Снегг Филч хоёр байв. Снегг урт жанчаа євдєгнєєсєє дээш шуучихсан суж байна. Нэг хєл нь цус болж хvнд гэмтсэн харагдана. Филч тvvний баруун талд зогсоод боолт сарвайж байв.
- Муухай амьтан. Хэн нэгэн хvн аль нэг аманд нь хазуулчихгvй гурван толгойноос зэрэг бултаж чадах болов уу? гэдгийг мэдмээр байна гэж Снегг хэллээ.
Харри vvдийг хаан алгуурхан холдтол...
- Поттер! гэх дуулдав.
Уурандаа Снеггийн царай хvрлийж барьж байсан жанчныхаа хормойг хурдхан буулгав. Гэмтсэн хєлєє Харрид харуулахгvй гэж профессор хvссэн бололтой. Харри догдлон амьсгаадав.
- Би номоо буцааж авч болох болов уу гэж мэдэх гэсэн юм.
- Эндээс зайл! Хурдхан тонил!
Снеггийн ээлжит торгуулийн тухай хашгирахаас урьтах санаатай багш нарын єрєєнєєс ухасхийн гарлаа. Шатны гишгvvрийг хоёр хоёроор алгасан цамхаг руу буцаж харайлгав.
- Болсон уу? Чи юу болчих воо? гэж Харрийг єрєєнд орж ирэхэд Рон асуулаа.
Харри харсан бvх зvйлийнхээ тухай сэмхэн шивнэж ярив.
Ярьж дуусаад санаа алдан:
- Энэ бvхний учрыг ойлгов уу? Тэр Хэллоуины єдрєєр нєгєє гурван толгойт нохойн дэргэдvvр єнгєрєх гэсэн юм байна!
Рон бид хоёр савдагийн тухай сануулах гэж чамайг хайж явахдаа тvvнийг хонгилд чухам тийшээ явж байхыг харсан юм! Нохойн манаж байгаа зvйлийг л авах санаатай юм байна! Чухам тэр єєрєє л цамхагт савдагийг нэвтрvvлэн хvмvvсийн анхаарлыг сарниулан vймvvлээд авах гэсэн юмаа тайван хулгайлахаар шийдсэн гэж шvvрээрээ ч мєрийцєхєд бэлэн байна гэлээ.
Гермиона тvvнийг гайхсан нvдээр бvлтийн харна.
- Yгvй ээ, ингэх ёсгvй. Би тvvнийг олиггvй хvн гэж мэддэг ч тэр Дамблдорын цамхагт нуусан зvйлийг хулгайлах гэж оролдмооргvй юм гэж татгалзан хэлэв.
- Чиний vгээр бол бvх багш нарєє сэвгvй байж таарна. Би хувьдаа Харритай санал нэг байна. Снегг ямар ч юманд орж чадах хvн. Харин чухам юу авах гэсэн юм бол? Нохой юу манаад байнаа? гэж Рон шууд эсэргvvцэн хэллээ.
Харрийг хэвтэрт орсон хойно нєгєє л асуултууд толгойд нь эргэлдэнэ. Хажууд нь Невилл чанга хурхирах авч Харри унтаж чадахгvй л байв. Тэрбээр уг бодлоосоо салах гэж мэрийнэ. Учир нь хэдэн цагийн дараа амьдралдаа анх удаа тоглолтын талбай дээр гарах гэж байгаа юм чинь сайн унтаж авах хэрэгтэй шvv дээ. Гэхдээ Снеггийн царай зvсийг мартана гэдэг амаргvй ажээ.
Тэрбээр Харрийг гэмтсэн хєлєє харсан гэдгийг мэдэж байгаа.
Маргааш єглєє нь хvйтэн хэдий ч нарлаг байв. Гол танхимд шарсан зайдасны сайхан vнэр vнэртэж болох явдлын тухай хvvхдvvдийн хєєрєлдєх чимээ тvгнэ.
- Чи жаахан ч атугай юм идэх хэрэгтэй гэж Харрийн ємнєх таваг хоосон байхыг харсан Гермиона халамжлангуй хэлэв.
- Би юу ч идмээргvй байна гэж Харри татгалзав.
- Yгvй дээ гэхэд зvсэм шарсан талх идээч гэж Гермиона шаардана.
- Би єлсєєгvй байнаа гэж Харри эрсхэн хэлээд vvнийгээ батлахын тулд толгойгоо сэгсрэв.
112
Тvvний сэтгэл ихэд хєдєлж байлаа. Талбайд гартал ердєє л ганцхан цаг vлдсэн юм чинь.
- Чи юм идэж тэнхээ авах хэрэгтэй. Бусад тоглогчдыг бодвол баригчийн эсрэг улам бvдvvлэг тоглодог юм гэж Симус Финниган Гермионаг дэмжин хэллээ.
- Баярлалаа, Симус гэж Харри талархал илэрхийлээд тvvнийг зайдсан дээрээ сvмс хийхийг инээмсэглэн ажиглана.
Арван нэгэн цагт цэнгэлдэх хvрээлэн пиг дvvрчээ. Бvх сургуулиараа цугласан бололтой. Олон хvvхэд гартаа дуран барьжээ. Суудал газраас єндєрт байласан ч тэнгэрт болж буй зvйлийг харах амаргvй шvv дээ.
Рон, Гермиона, Невилл, Симус хєл бємбєгийн <<Вест Хэм>> багийн шvтэн бишрэгч Дин нар хамгийн дээд эгнээнд суужээ. Тэд Харрийг баярлуулахын тулд Короста хархын урж гэмтээсэн Роны нэг цагаан даавуугаар том туг хийж дэлгэн барьжээ. Туган дээр <<Поттерыг ерєнхийлєгч болгоё>> гэж бичсэн байв. Зураг сайн зурдаг Дин туган дээр Гриффиндор тэнхимийн сvлд болсон аварга арсланыг зуржээ. Тэд даавуугаа дэлгэхэд Гермиона амандаа ямар нэгэн юм бувтнатал vсэг зураг янз бvрийн єнгєєр гэрэлтэж байв.
Энэ vед Харри багийнхаа бусад гишvvдийн хамт хувцасны єрєєнд суугаад биеийн тамирын урт улаан жанчаа ємсєж байлаа. Слизерины шигшээгийнхэн талбай дээр ногоон хувцасай гарах ёстой аж.
Вуд ханиалгаж анхаарлыг єєртєє татан чмиээгvй байхыг анхааруулаад:
- Эрхэмсэг ноёд оо гэлээ.
- Бас хатагтай гэж багийн довтлогч Анжелина Жонсон охин нэмлээ.
- Хатагтай нараа. Одоо цаг маань ирлээ гэж Вуд нэмэв.
- Агуу их цаг ирлээ гэж Фред Уизли оролцлоо.
- Бидний хvлээсэн цаг гэж Жорж vргэлжлvvлэв.
- Оливер дандаа л нэг vг хэлдэг юм. Ноднин жил бид шигшээд байсан болохоор vгий нь цээжилчихсэн гэж Фред Харри руу эргэн харж шивнэлээ.
- За, чимээгvй байцгаа. Єндєєдрийнх шиг хvчтэй багтай байж vзэлгvй би олон жил боллоо. Бид хожино. Би мэдэж байна хэмээн Вуд нэмж хэлэв.
Хэрэв хожигдвол юу болох тухай анхааруулах аятай бvгдийг ширvvхэн харцаар харснаа хэн ч ялагдлын тухай бодоогvй гэдгийг мэдмэгцээ:
- Сайн байна. Гарцгаая. бvгдэд амжилт хvсье гэлээ.
Харри хувцасны єрєєнєєс Фред Жорж хоёрын араас гарлаа. Догдолсондоо болоод євдєг нь нугарах шахаж айсан Харри чангаар алга таших чимээн дор талбай дээгvvр алхахдаа бvхний нvдэн дээр уначихгvй нь гэдэгтээ итгэж явлаа.
Тэмцээнийг хатагтай Нугарагч шvvлээ. Тэрбээр талбайн голд гартаа шvvрээ бариад багуудыг урд урдаасаа харан жагсахыг хvлээж зогсоно.
- Бид цэвэр шударга тоглох хэрэгтэй. Хvн бvр бvгд хичээгээрэй гэж хэлээд бvгдийг ойрт гэж занган дуудлаа.
Тэрбээр бvх тоглогчид биш харин Слизерины шгшээгийн ахлагч зургадугаар дамжааны Маркус Флинтэд хандаж хэлэх шиг Харрид санагджээ. Флинтийн тєрєл тєрєгсєд савдаг байсан шиг харагдах юм гэж Харри бодлоо. Тэгснээ vзэгчдийн суудал дээр дэлгэсэн <<Поттерыг ерєнхийлєгч болгоё>> гэсэн бичигтэй тугийг харав. Тvvний зvрх оволзон булгиллаа. Зориг зvрх орж байгаагаа ч мэдрэв.
- За шvvрээ унацгаа.
Харри єєрийнхєє <<Нисдэг лус-2000>>-д мордлоо.
113
Хатагтай Нугарагч мєнгєн шvгэлээ тасхийтэл vлээгээд арван дєрвєн тоглогчийн хамт агаарт хєєрлєє. Ингээд тэмцэж эхлэв.
- Одоо Квоффл бємбєг Гриффиндорын Анжелина Жонсоны гарт байна. Энэ охин сайн ангуучин тєдийгvй бvх зvйлээрээ сайхан...
- Жордан! гэж тэмцээний тайлбарлагч ихрvvдийн анд Ли Жорданыг хянаж байхын тулд зориуд зэрэгцэн суусан профессор МакГонагалл дуугаа чангаруулан анхааруулав. Жорданын байнга хадуурдгийг профессор сайн мэдэх бvлгээ.
- Уучлаарай профессор оо. Одоо Анжелина маш сайн бултаж срсєлдєгчдєє хуураад Алиса Спиннетэд шууд дамжууллаа. Энэ охины Оливер Вуд олж бэлтгэсэн бєгєєд єнгєрсєн жил ердєє л нєєцєд байсан юм. Ахиад Жонсонд дамжууллаа... Єє, бємбєгийг Слизерины багийн ахлагч Маркус Флинт аваад урагш давшлаа. Флинт тэнгэрт бvргэд шиг л дvvлж байна. Одоохон бємбєгийг шиднэ дээ. Yгvй ээ, бємбєгийг хаалгач Вуд гайхамшигтай vсрэн шvvрээд авлаа. Одоо Гриффиндор сєрєг довтолгоонд орлоо. Бємбєг авсан ангуучин Кэти Белл Флинтийн баруун талаар сайхан тойрч гараад талбай дээгvvр хєєрч явна... Єє, ямар азгvй юм бэ? Толгойгоо блажераар цохиулаад их л євдсєн бололтой.Одоо бємбєг Слизерин багт шилжлээ. Эдриан Пьюси єрсєлдєгчийнхєє хаалга руу ниссэн боловч тvvнийг хоёр дахь блажер зогсоолоо. Бємбєгийг Фред Уизли юм уу Жорж Уизли илгээсэн байлгvй дээ. Энэ хоёрыг ялгах аргагvй л дээ... Ямар ч гэсэн Гриффиндорын довтлогчид сайн гэдгээ харууллаа. Бємбєгийг Жонсон авлаа. Тvvний урд хэн ч алга, тэр урагшаа тэмvvлсээр сайхан нисэж байна даа! Охин хурдалж буй блажераас бултаад шууд хаалганы ємнє очлоо. Анжелина, шидээрэй! Хаалгач Блетчли дvvлсэн боловч алдчихлаа. Оноо! Гриффиндор анхны оноо авлаа!
Гриффиндорын хєгжєєн дэмжигчдийн алга таших, Слизерины бишрэгчдийн орилох уулга алдах чимээ хvйтэн агаарт тvгж дулаацуулах шиг санагдана.
- Хєєе, дээр байгаа хvvхдvvд жаахан цаашлаарай гэхийг Рон Гермиона хоёр сонслоо.
- Хагрид байна!
Рон Гермиона хоёр ангийнхныгаа цаашлуулан шахахад гарсан зайд нь Хагрид арайхийн багтаж суулаа.
- Би эхлээд овоохойноосоо тэмцээнийг vзэж байлаа. Гэхдээ л цэнгэлдэх хvрээлэнд арай єєр болохоор л бvгд хєгжилдєцгєєгєд байх шиг. Снитч гарч ирсэн vv, vгvй юу? гэж хэлээд Хагрид хvзvvндээ зvvсэн том дуранг харуулав.
- Yгvй ээ. Харри одоохондоо ажилгvй байна гэж Рон толгой сэгсэрлээ.
- Хvнд байдалд ороогvй л бол сайн байна гэж хэлээд Хагрид дурангаа нvдэндээ ойртуулан тэнгэрт цэг мэт vзэгдэх Харри Поттерыг харлаа.
Харри нvдээ онийлгон талбай дээгvvр нисэхдээ снитч ойртож ирэхийг харахаар мэрийн тэнгэрийг хараачлана. Энэ бол Вудын боловсруулсан тєлєвлєгєєний нэг хэсэг юм.
<<Снитч гарч иртэл тоглоомоос хол байгаарай. Хэрэг болоогvй vед єрсєлдєгчийнхєє хараанд єртєєд байвал тэд чиний эсрэг бvдvvлэг тоглолт хийх аюултай>> гэж Вуд хэлсэн ажээ.
Анжелинаг бємбєг оруулахад Харри хєєр баяраа нууж чадалгvй талбай дээгvvр хэд хэргэлдээд дахиад л тэнгэрийг харуулдаж байв. Тэгтэл нэг юм 114
гялсхийсэн авч энэ нь ихрийн єрєєсний цаг наранд гялбасанхэрэг байлаа. Тэгтэл хэдхэн агшны дараа тvvний зvг их бууны сум шиг хурдалж яваа блажерыг олж хармагцаа тvvнээс бултахдаа Фред Уизлид ч зам тавьж єглєє.
- Зvгээр vv? гэж Фред нисэх зуураа хашгираад блажерыг Маркус Флинтийн vг хvчтэй цохив.
- Бємбєг Слизерин багийнханд байна. Анчин Пьюси нэгдvгээр болон хоёрдугаар блажераас бултаад ихэр хоёр Уизли, Кэти Белл нарыг хуураад цааш... байз энэ чинь снитч биш биз? хэмээн Ли Жордан энэ vед агаарт болж байгаа vйл явдлыг тайлбарлаж байв.
Yзэгчид чанга шивнэлдэн, Эдриан Пьюси сонирхохоо больсон квоффлоо унагаагаад алтан бємбєгийг харах санаатай эргэж хартал зvvн чихний нь хажуугаар шунгинан єнгєрєв.
Харри бємбєгєє олж харлаа. Сэтгэл нь хєдлєсєн тэрбээр шууд л доош шунгалаа. Слизерины баригч Теренс Хиггс ч бас снитчийг олж харжээ. Харри тэр хоёр бємбєг рvv зэрэг тэмvvлэхэд бvх анчид єєрийнхєє бємбєгийг ч мартаад Харри Хиггс хоёр авхаалж самбаа хурдаа хэрхэн сорьж байгааг ажиглан агаарт зогслоо.
Харри Хиггсээс хурдан байжээ. Тэрбээр удраа хурдлан байгаа жижигхэн бєєрєнхий бємбєг, тvvний хєдлєх сэртэнг хараад хурдаа нэмж гvйцэхээр дєхтєл...
- Тvн!
Доод талд Гриффиндорын хєгжєєн дэмжигчидийн дургvйцэн шуугилдах сонсогдоно. Харрид савдаг шиг санагдсан Маркус Флинт хар хурдаараа ирэн Харрийг мєргємєгц Харри агаарт тогтохыг хичээн шvvрнээсээ зуурсаар хажуу тийшээ хийсчээ.
- Дvрэм зєрчлєє! гэх дуу дороос гарлаа.
Хатагтай Нугарагч шvгэлдэн тэмцээнийг зогсоогоод Флинтэд хатуу анхааруулга єгч, Слизерины хаалга руу чєлєєт цохилт хийх эрх олголоо. Талбай дээр vймээн болж байх vед алтан бємбєг хаашаа нь мэдэгдэхгvй чиглэлд алга болжээ.
- Шvvгчийг талбайгаас хєє! Дvрэм зєрчигчид улаан хуудас! гэж vл тайтгарах Дин Томас хашгирлаа.
- Чи дуртай хєл бємбєгєє vзээгvй гэдгээ мартсан байлгvй дээ. Квиддич тоглоход талбайгаас хєєдєггvй юм. харин улаан хуудас гэдэг чинь юу вэ? гэж Рон тvvнээс асуулаа.
Харин Хагрид Динийг дэмжихэд Рон их л гайхжээ.
- Дvрмээ єєрчлєх хэрэгтэй юм байна. Флинт чинь Харрийг газарт унагах нь байна шvv дээ гэж Хагрид хэлэв.
Тайлбарлагч Ли Жордан хамаагvй байж болохгvй гэдгийг сайтар мэдэж байсан ч єєрийнхєєрєє зvтгэхээс єєр аргагvй болжээ.
- Урьдаас тєлєвлєсєн илэрхий бєгєєд шударга бус муухай алдааны дараа... гэтэл:
- Жордан! гэж профессор МакГонагалл зандарлаа.
- Энэ илэрхий булхайтай явдлын дараа... гэж Жордан залруулсан ч:
- Жордан, би танд сануулж байна шvv... гэлээ.
- За, за. Сая Флинт Гриффиндор багийн баригч Харри Поттерыг унагах шахсан ч ийм явдал хэнд ч тохиолдож болохыг vгvйсгэх аргагvй гэж хэлэхдээ Жордан илэрхий шоглосон байдалтай байсан ч профессор МакГонагалл яаж ч чадсангvй.
115
- Одоо Гриффиндор торгуулийн цохилт хийнэ. Бємбєг Спиннетэд байгаа бєгєєд тэрбээр арагш дамжууллаа. Бємбєг Гриффиндорынхонд байгаа хэвээр...
Бvх юм Харрийг ээлжит блажераас бултах vед эхлэлээ. Тvvний шvvр гэнэтхэн доош шунгаж ширvvн булгиж гарлаа. Харри одоохон унаж бяц vсрэх вий гэж бодсон ч бємбєг толгойд нь тун ч ойрхон аймшигтай шуугин єнгєрчээ. Шvvрний ишнээс сайтар зуурч євдгєєрєє хавчин тогтож байв. Тэрбээр амьдралдаа ийм арчаагvй хєєрхийлєлтэй байж vзсэнгvй.
Тэгээд шvvрээ тэгшилж дєнгєсєн авч хэдэн агшны дараа бvх юм дахиад л давтагдлаа. Шvvр нь тvvнийг унагаах гэж байгаа юм шиг санагдана. <<Нисдэг лус-2000>> бол унасан хvнээ гэнэтхэн унагаахаар шийдэх ёсгvй гэж Харри мэдэж байсан ч чухамдаа тэгж шийдсэн мэт ажээ.Харри шvvрээ єєрийнхєє хаалга руу залах гэсэн авч Вудыг завсарлага ав гэж хашгирмаар санагджээ. Гэтэл шvvрийг хянах аргагvй болсон байв. Эргэж ч чадахгvй, залж ч чадахгvй байлаа. Шvvр тэнгэрээр хаа хамаагvй нисэж гэв гэнэтхэн огцом эргэн тонгочиход Харри арайхийн тогтож байв.
Ли тэмцээнийг vргэлжлvvлэн тайлбарласаар:
- Бємбєг Слизериныханд байна. Флинт бємбєгєє алдлаа. Бємбєгийг Спинет авчээ. Спиннет Белл рvv дамжууллаа. Белл нvvрэндээ блажераар хvчтэй цохиуллаа. Блажер нармайг нь нээсэн байлгvй дээ... Тоглосон юм, тоглосон юм профессор оо... Слизериныхан бємбєгийг шидлээ. Yгvй ээ, энэ чинь...
Слизерины хєгжєєн дэмжигчид найрсагаар алга ташлаа. Хvмvvс бvгд тоглоомд анхаарлаа хандуулаад Харрийн шvvр хачин зан гаргаад байгааг хэн ч анзаарсангvй. Шvvр нь огцом огцом хєдлєж Харрийг талбайн нєгєє тал руу улам єндєрт хєєргєн авч одлоо.
- Харри тэнд яагаад байгааг олйгохын арга алгаа. Юу бодоод байгаа юм бол? Тvvнийг мэддэггvйсэн бол тэр шvvрээ бус шvvр нь тvvнийг залаад байх шиг... Yгvй ээ... ингэмээргvй юм... гэж Хагрид тvvнийг дурангаар харангаа гvвтнэнэ.
Гэнэтхэн нэг нь хашгирч Харри руу анхаарал тавихад бvгд тvvнийг харцгаалаа. Тyvний шvvр агаарт огцом хєрвєєснєє дахин эргэлдэхэд Харри арайхийн тогтож байв. Дараа нь цэнгэлдэх даяараа уулга алдав. Шvvр гэнэтхэн тонгочоод эргэхдээ Харрийг унагаачихлаа. Одоо тэрбээр єрєєсєн гараараа шvvрний ишнээс дvvжигнэн явна.
- Флинтэд мєргvvлээд шvvр нь гэмтчихэв vv? гэж Симус шивнэнэ.
- Yгvй ээ, тэгэх ёсгvй. Маш хvчтэй хар шид л нєлєєлчихгvй бол ийм шvvр яах ч vгvй. Хирийн хvн <<Нисдэг лус-2000>>-ыг эвдэж чадна гэж vv? хэмээн Хагрид чичирхийлсэн дуугаар хэлэв.
Энэ vгийг сонсоод Гермиона Хагридын дуранг шvvрэн авснаа Харрийг харахын оронд vзэгчдийн зvг чиглvvлээд шимтэн дурандаж байлаа.
- Чи яаж байнаа? гэж Рон хэлэхдээ царай нь цонхийсон байв.
- Би мэдсэн юмаа. Энэ бол Снегг байна. Хараач гэж Гермиона уулга алдлаа.
Рон дуранг авлаа. Тэдний эсрэг талд Снегг сууж байна. Харц нь Харри дээр тєвлєрч амандаа нэг юм тасралтгvй vглэх ажээ.
- Тэр шvvрийг илбэдээд байна гэж Гермиона тайлбарлав.
- Бид яах ёстой вэ?
- Yvнийг надад даалгачих.
116
Роныг юм хэлж амжихаас ємнє Гермиона алга болов. Рон ахиад л Харрийг дурандлаа. Шvvр тун айхавтар булгиж удаан дvvжлэгдэж чадахгvй гэдэг нь илт. Yзэгчид босож зогсоод болж буй явдлыг амаа ангайн айсан байртай ширтэнэ.
Уизлийн ихрvvд Харрид туслахаар ухасхийлээ. Тэд тvvнд гараа сунгаад аль нэг шvvрэндээ сундлана гэж тооцсон авч болсонгvй. Тэднийг арайхийн ойртмогц шvvр улам дээш хєєрч байв. Тэд Харрийг унахад нь барьж авахаар шийдсэн бололтой доохнуур нь эргэлдэж байлаа. Энэ vед Маркус Флинт бємбєгийг аваад хэн ч хараагvйг ашиглан Гриффиндорын цагаригт таван удаа хийжээ.
- Гермиона тvргэлээрэй гэж Рон шивнэнэ.
Гермиона зvтгэсээр Снеггийн сууж буй суудал руу дєхєн очиж нэг эгнээний доогуур гvйж явлаа. Гермиона профессор Квиреллийг дайрч унагаачихаад уучлалт гуйх ч завдалгvй яаран гvйж байв. Тэрбээр Снеггийн эсрэг талд очиж суугаад шидэт саваагаа гарган аль тvрvvнээс толгойд нь эргэлдсэн хэдэн vгээ хэллээ. Саваанаас од цэнхэр дєл тасран гарч профессорын жанчны хормойг шvргэв.
Шатаж байгаагаа мэдэхэд Снеггэд барагцаалбал гучаад агшин шаардагджээ. Гермиона ямар ч буруугvй гэдгээ мэдэгдэхийн тулд тэр зvг хараагvй ч гэлээ тvvнийг чанга орилоход санасандаа хvрснээ мэдлээ. Снегг тvvнийг харсангvй. Гермиона vл ажиглагдах хєдєлгєєнєєр тvvнээс гал дєлийг салган єєрийнхєє халаасанд байсан жижигхэн шилэнд оруулж авлаа. Гермиона даиад л буцан зvтгэсээр Снеггээс холдоход профессор чухам юу болсныг яаж хvсээд ч мэдэж чадахааргvй байлаа.
Энэ нь бvрэн хангалттай болжээ. Тэртээ дээр Харри гэнэтхэн шvvрэн дээрээ авиран гарч чадлаа.
- Невилл минь нvдээ нээж болно! гэж Рон хашгирав.
Невилл сvvлийн таван хормын турш нvvрээ Хагридын хvрмэнд наагаад чанга уйлж суусан юм.
Шvvгч Нугарагч тоглолтыг зогсоогоогvй ч тэмцээн тvр зогссон байлаа. Гэхдээ Харри шvvрэн дээрээ гарч тогтоод гэнэтхэн доошоо хурдалсны учрыг хэн ч ойлгосонгvй. Цэнгэлдэх даяараа тvvнийг анхааран ширтэж айсан болохоор Харри гараа гэнэтхэн хєдєлгєн дотор нь муухай оргисон юм шиг ам руугаа ойртуулахыг сайтар харжээ. Харри шvvрээ газартай зэрэгцээ болгооод vсрэн дєрвєн хєллєн буухуй гарт нь нэг юм гялалзаж байлаа.
- Би снитчийг барьчихлаа! гэж тэрбээр толгой дээрээ алтан бємбєгийг єргєн бариад хашгиран хэлэв.
Тэмцээн ойлгохын аргагvй дууслаа.
- Тэр бємбєгийг бариагvй бараг залгичихсан шvv дээ гэж хориод минутын дараа Флинт гомдоллосон авч хэн ч тоож сонссонгvй. Харри тоглоомын дvрэм зєрчєєгvй юм чинь ямар ч хамаагvй юм л даа.
Ли Жордан чанга яриагчаар:
- Гриффиндорын шигшээ зуун дал, жарын харьцаагаар хожлоо хэмээн баяртайгаар зарлав.
Харин Харри vvнийг сонссонгvй. Тvvнийг єєрийнхєє барьсан алтан бємбєгийг хvмvvст харуулсны дараа Рон, Гермиона, Хагрид нар Хагридын овоохойд авчирчээ. Харри тэнд аагтай цай ууж сууна.
- Снеггээс л боллоо. Гермиона бид бvгдийг харсан. Тэр чамайг нvд салгалгvй ширтэн швшлэг уншаад байсан шvv гэж Рон тvvнд тайлбарлаж єглєє.
117
- Дэмий юм. Снегг тэгж яах юм бэ? хэмээн Хагрид дургvйцэв. Тэрбээр Харрид тэрхvv хачирхалтай явдал тохиолдоход тvvнийг анхааралтай харж байсан болохоор Рон Гермиона хоёрын шивнэлдсэнийг сонсоогvй, Гермиона хаашаа явсныг ч мэдээгvй ажээ.
Харри, Рон, Гермиона гурав Хагридад vнэнийг хэлэх нь зєв vv, буруу юу гэж бодон бие биеэ харцгаав. Харри vнэнийг хэлэх нь дээр гэж vзжээ.
- Би тvvний тухай жаал зугаа юм мэдсээн. Хэллоуины баярын vеэр тэр гурван толгойтой нохойн дэргэдvvр єнгєрєх гэсэн юм. Тэгэхээр бид тvvнийг нохойн манаж байгаа зvйлийг авахаар санаархсан гэж бодсон л доо гэж Хагридад тайлбарлалаа.
Хагрид давхийн данхаа унагаачихлаа.
- Та нар Пушокын тухай яаж мэдсэн юм бэ? хэмээн тэрбээр vг хэлэхтэйгээ болмогц асуув.
- Ямар Пушок?
- Энэ чинь миний нохой. Єнгєрсєн жил би бааранд нэг грек залуутай танилцаад худалдаж авсан юм. Дараа нь тvvнийг Дамблдорт юм мануулахаар... гэж Хагридыг хэлтэл:
- Юу мануулахаар? гэж Харри хурдхан асуулаа.
- Намайг та нар асуултаар булж гvйцлээ. Энэ бол нууц. Бvр нууцын нууц ойлгов уу? гэж Хагрид хэлэв.
- Гэхдээ Снегг чухам тvvнийг чинь л хулгайлах гэсэн шvv дээ хэмээн хэлэхдээ Харри тvvнийг ам нээнэ гэж боджээ.
- Шал дэмий юм. Снегг бол <<Хогвартс>> сургуулийн багш юм чинь амьдралдаа тийм юм хийхгvй гэж Хагрид тоомсоргvй хэлэв.
- Тэгвэл яагаад Харрийг хорлох гэсэн юм бэ? хэмээн Гермиона дуу алдлаа.
Єнєєдєр болсон явдлын дараа Снеггийн тухай бодол нь vндсээрээ єєрчлєгдєж Харри Рон хоёрын хэлснийг эсэргvvцэж байснаа мартсан мэт ажээ.
- Би илбэ жилбэ гэж юу болохыг мэднэ. Тvvний тухай бvгдийг уншсан болохоороо хэн нэгнийг илбэдэх гэж байвал шууд л тааварлана шvv! Хараал жатгаа хvргэхийн тулд хараа хэрэгтэй байдаг. Снегг Харрийгаас нvд салгахгvй тэр ч байтугай огт цавчихгvй байхыг эхлээд би дурангаар дараа нь сэмхэн дєхєж очоод харсан юм!
- Энэ чинь худлаа гэж би та нарт хэлж байна шvv дээ. Харрийн шvvр тэгэхэд яасныг би мэдэхгvй ч Снегг бол сурагчаа хєнєєхєєр оролдох хvн биш. Ер нь та гурав сайн сонс. Єєрсдийнхєє хамаагvй юманд хошуу бvv дvрж бай. Та нар Пушокын тухай тvvний хамгаалж буй зvйлийн тухай ч мартацгаа. Энэ бол зєвхєн Дамблдор бас Николас Фламелтэй л хамаатай юм... хэмээн Хагрид уурсангуй хэллээ.
- Аан! Тэнд бас Николас Фламел гэгэч оролцсон байх нь ээ? гэж Харри сэтгэл ханамжтай єгvvлэв.
Хагридыг харахад єєрєє єєртєє уурласан нь илт. Гэхдээ юу ч єєрчлєгдєх нь єнгєрчээ.
118

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/756288/f37/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
437 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
436 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
435 “ТУНГАЛАГ ТАМИР” РОМАНААС ТҮҮСЭН ШҮР СУВД Boog_3399 2008-09-25 12969
434 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8) Levi`s 2008-09-29 9144
433 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг9) Levi`s 2008-09-29 8899
432 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг10) Levi`s 2008-09-29 8516
» ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг11) Levi`s 2008-09-29 8607
430 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг12) Levi`s 2008-09-29 8927
429 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг13) Levi`s 2008-09-29 8830
428 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг14) Levi`s 2008-09-29 8885
427 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг15) Levi`s 2008-09-29 8592
426 “ЭЭЖ ЭЭ, САЙН БАЙНА УУ” [2] Boog_3399 2008-09-30 10761
425 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг16) Levi`s 2008-10-08 8601
424 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
423 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1) Levi`s 2008-10-08 9054
422 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 2) Levi`s 2008-10-08 8790
421 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 3) Levi`s 2008-10-08 8696
420 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
419 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 5) Levi`s 2008-10-08 8686
418 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 6) Levi`s 2008-10-08 8551
배너신청
자생병원

배너신청