Бичлэгийн тоо 497
                                                             ХЭЛЛОУИН
Маргааш єглєєгvvр Харри Рон хоёр цайгаа ууж суухыг харсан Малфой нvдэндээ ч итгэсэнгvй. Тэд ядарсан хэдий ч хєєр баяртай харагдана. Малфой тэдэнтэй уулзахгvй гэдэгтээ эргэлзэхгvй байсан юм. Учир нь сургуулиас хєєгдсєн бол Харри Рон хоёр Лондон хvрэх галт тэргэнд суух учиртай шvv дээ.
Малфойг бодвол тэр хоёр vнэхээр аз жаргалтай байлаа. Харри Рон хоёр єглєє сэрээд шєнє болсон явдлын тухай ярилцахдаа гурван толгойтой нохой тааралдсан нь сайхан адал явдал тєдийгvй ахиад ч тиймрхvv явдалтай учрахаас буцахааргvй байв.
Єглєєний цай ууж байхдаа Харри нєгєєх Дамблдорын даалгавараар <<Гринготтс>>-оос Хагридын авсан хуйлаастай зvйлийн тухай тэр зvйл одоо гуравдугаар давхрын хориотой хонгилд байж магадгvй тухай Ронд ярьж єглєє. Ямар юмыг тийм сайн хамгаалах ёстой вэ гэдгийг тэд таахыг оролдоно.
- Энэ нь нэг бол маш vнэтэй нэг бол маш аюултай зvйл байх гэж Рон хэллээ.
- Yнэтэй атлаа бас аюултай ч байж болоно гэж харри бодлогошронгуй єгvvлэв.
Энэ нууцлаг зvйлийн тухай тэдний мэдэж байгаа юм гэвэл урт нь барагцаалбал таван сантиметр гэдгээс цаашгvй. Гэтэл ямар зvйл гэдгийг багцаалан хэлэхэд энэ бол дэндvv бага юм.
Харин Невилл Гермиона хоёрын хуврьд нохойн дор байсан нууц саванд чухам юу байгаа нь огт хамаагvй ажээ. Невилл болохоор гурван толгойтой нохойн ойр орчимд хэзээ ч очихгvй юм шvv гэж л бодож байв.
Гермионаг их мэдэгч vргэлж юманд хошуу дvрж тушааж байх дуртай болохоор энэ удаа Харри Рон хоёртой ярихаас татгалзаж дуугvй байхад нь тэр хоёр баярлаж байлаа.
Харри Рон хёор хориотой хонгилд байгаа юмыг мэдэх сэн гэхээсээ илvv Малфойгоос хариугаа авах сан гэж хvсэж байлаа. Гэтэл долоо хоногийн дараа тйим боломж гарч тэднийг ихэд баярлуулжээ.
Энэ явдал єглєєний цайны vеэр гол танхимд шуудан зєєгч уульнууд нисэж ирэх vеэр болсон юм. Танхимд буй бvх хvvхдvvд зургаан ууль урт хуйлаастай зvйл дамжлан нисэж ирэхийг харжээ. Хуйлаастай зvйл дотор чухам юу байгааг Харри бусдаасаа илvv сонирхож байв. Уульнууд тvvний ширээн дээгvvр эргэлдэн Харрийн идэх гэж дєхvvлсэн хоолон дээр хуйлаастай юмаа унагаж таваг хагалахад тэрбээр тун ч их гайхжээ. Зургаан уулийг хєєрєн одож амжаагvй байхад долоо дахь ууль нисэн ирж хуйлаастай зvйл дээр захидал хаялаа.
Харри дугтуйг нээснээ хуйлаастай зvйлийг тvрvvлж задлаагvй маань аз болжээ гэж бодов. Захидалд:
ШИРЭЭНД БАЙХДАА ХУЙЛААСТАЙ ЗYЙЛИЙГ БYY ЗАДЛААРАЙ. Тэнд таны шинэ шvvр <<Нисдэг лус-2000>> байгаа бєгєєд бусаддаа мэдэгдэх хэрэггvй. Учир нь нь нэгдvгээр дамжааны бvх хvvхдvvд шvvртэй болгож єгєєч 100
гэж гуйх болно. Оройн долоон цагт анхны бэлтгэл явагдах квиддичийн талбай дээр Оливер Вуд таныг хvлээж байх болно.
Профессор М. МакГонагалл гэжээ.
Харри хєєр баяраа нууж ядан захидлыг Ронд сарвайлаа.
- <<Нисдэг лус-2000!>>. Ийм шvvрийг би гартаа ч барьж vзээгvй юм байна гэж Рон уулга алдахад дуунд нь атаархсан єнгє сонсогдож байв.
Тэд хичээл эхлэхээс ємнє амжиж шvvрээ vзэхээр танхимаас гарлаа. Гэтэл тэднийг шат дєхєж очтол Крэбб Гойл хоёр зам хаан зогсов. Тэр хоёр Малфойн ардаас гарч ирмэгцээ Харрийн гараас хуйлаастай зvйлийг булааж аваад тэмтэрч vзсэнээ:
- Энэ шvvр байна гэж хэлээд Харри єєд буцаан чулуудахад нvvрэнд нь атаархсан хорссон байдал тодрох ажээ. Харин Роны атаархал гэнэн цагаан байсан бол Малфойн атаархал хорон хар байлаа.
- Энэ удаа бvтэхгvй ээ, Поттер минь. Нэгдvгээр дамжааныхан шvvртэй байх ёсгvй.
Рон тэссэнгvй.
- Энэ чинь зvгээр нэг хуучин шvvр биш. <<Нисдэг лус-2000>> байхгvй юу. Харин чи гэртээ vлдээсэн шvvрнийхээ тухай юу гээд байлаа? <<Солир-260>> гэлvv? Энэ шvvр муугvй ч <<Нисдэг лус-2000>>-тай харьцуулах аргагvй шvv дээ гэж дийлсэн байдалтай хэлээд Малфойг шоолонгуй инээмсэглэнэ.
- Уизли чи шvvрний талаар юу мэдэх вэ дээ? Чиний мєнгє богинохон шvvр ч авч хvрэхгvй юм чинь. Чи ах нартайгаа олон жил цуглуулсан мєнгєєрєє хэсэг хэсгээр нь аваа биз дээ гэж Малфой бувтнав.
Роныг хариу хэлэхээс ємнє Малфойн хажууд профессор Флитвик хvрэлцэн ирлээ.
- Та нар маргалдаагvй биз? гэж тэр асуулаа.
- Профессор оо, Поттерт шvvр илгээсэн байна гэж Малфой их л сэтгэл ханамжтай хэлэв.
- Тийм ээ тийм. Тэгэх ёстой юм. Профессор МакГонагалл таныг онцгойлон vзсэнээ надад ярьсан юм. Харин ямар загвар вэ? гэж профессор Флитвик инээмсэглэн Харрид хэлжээ.
- <<Нисдэг лус-2000>> ноёнтоон. Ийм шvvртэй болсондоо би Малфойд талархах учиртай гэж Харри инээдээ барьж ядан хэлэхэд Малфой тvvнийг айсан vл ойлгосон байдалтай харна.
Крэбб Гойл хоёр ч холдож Харри, Рон хоёр шатаар єгсєхдєє инээдээ арайхийн барьж явав. Малфой их уурссан бас арчаагvй харагдаж байснаас л тэр.
- Хамгийн инээдтэй нь энэ бол vнэн. Хэрэв Малфой Невиллийн сануулагчийг булаагаагvй бол би шигшээд орохгvй байсан даа... гэж Харри гантиг шатны хамгийн дээд талд гараад инээн хэллээ.
- Энэ чинь сургуулийн журам дvрмийг зєрчсєний шагнал гэж бодож байна уу? гэх ууртай дуу ард гарлаа. Тэд эргэж хартал Гермиона Грэйнжер шатаар єгсєн ирж явав. Тэрбээр Харрийн гарт буй хуйлаастай зvйлийг таагvй харна.
- Чи бидэнд юм хэлээгvй биз? гэж Харри хэллээ.
- Ямар ч байсан шийдвэрээ бvv єєрчлєєрэй. Энэ чинь бидэнд их ач тустай зvйл шvv гэж Рон нэмлээ.
Гермиона хамраа сєхєн дэргэдvvр нь бардамхан явж єнгєрчээ.
101
Тэр єдєр Харри хичээлээ анхаарахад хэцvv байв. Тvvний бодол санаанд заримдаа орон дор нь шинэ шvvр байгаа унтлагын єрєє заримдаа єнєє орой бэлтгэл хийх квиддичийн талбай эргэлдэнэ. Оройн хоолон дээр тэр чухам ямар хоол байсныг анзааралгvй хам хум залгиж орхиод Роны хамт <<Нисдэг лус>>-аа задлахаар дээш хурдаллаа.
- Ёстой гоё оо! гэж Рон гайхамшигтай шvvрнээс харцаа ч салгах тэнхээгvй бахархан дуу алдав.
Шvvр ялгаж мэдэхгvй Харри хvртэл гайхан бахархжээ. Улаан модоор хийсэн гялалзсан иштэй урт эгцхэн сvрэлтэй <<Нисдэг лус-2000>> гэсэн алтан vсэгтэй нэг vгээр хэлэхэд гайхамшигтай шvvр байв.
Долоо болох дєхєхєд Харри цамхагаас гарч квиддичийн талбай руу явлаа. Тэнд бvхэл бvтэн цэнгэлдэх хvрээлэн байсан бєгєєд тийм хvрээлэнг урьд нь тэр хэзээ ч хараагvй ажээ. Эгнээ суудал нь ерийн цэнгэлдэхийг бодвол хамаагvй дээр агаарт болж буй тэмцээнийг vзэгчид vзэхэд тохиромжтой байхаар байрлуулжээ. Талбайн нєгєє vзvvрт дээрээ цагариг бvхий гурван алтан шон байна. Маглын хvvхдvvд савангийн хєєс гаргаж тоглодог гуурсыг санагдуулахуйц тэдгээр цагариг бvхий шонгууд хорин метрийн єндєрт байх аж.
Харри ахиад л агаарт хєєрмєєр санагдаад болохгvй болохоор нь Вудыг хvлээлгvй шvvрээ унаад хєлєєрєє тvлхэн тэнгэрт гарлаа. Юутай ч зvйрлэшгvй сайхан ажээ. Харри эхлээд нэгэн цагаригт ойртсоноо дээш хєєрч талбайн дээгvvр нааш цааш нислээ. <<Нисдэг лус-2000>> Харрийн єчvvхэн хєдлєхийг ч алдахгvй дагаж хvссэн зvйлийг нь ягштал биелvvлнэ.
- Хєєе Поттер, буугаач!
Цэнгэлдэх хvрээлэнд том модон хайрцаг сугавчилсан Оливер Вуд иржээ. Харри дэргэд нь буулаа.
- Сайн байна. Профессор МакГонагаллын хэлсэн vгний учрыг одоо л би ойлголоо... Чи vнэхээр агаарт тєрсєн юм шиг байна. Єнєєдєр би чамд дvрэм журмыг тайлбарлаж єгнє. Тэгээд чи шигшээгийнхэнтэйгээ бэлтгэлээ хийнэ. Долоо хоногт гурван удаа цуглардаг юм гэж хэлэхдээ Вудын нvд гялалзаж байв.
Тэрбээр цэнгэлдэхэд авчирсан хайрцагаа онгойлголоо. Дотор нь янз бvрийн хэмжээтэй дєрвєн бємбєг байна.
- Сайн байна. Хэдийгээр квиддич тоглох амаргvй ч тоглоомын журмыг тогтооход амархаан. Тал бvрээс тус бvр долоон тоглогч оролцоно. Гурван ангуучин, хаалгач, хоёр довтлогч, нэг баригч. Ангуучдаас эхлэе. Баг бvрт гурав байна ойлгов уу?
- Гурван ангуучин гэж Харри хэлэхдээ хэмжээгээрээ хєл бємбєгийн бємбєгний хэртэй тод улаан бємбєг гаргаж байгаа Вудыг харлаа.
- Энэ бємбєгийг квофлл гэдэг юм. Ангуучид энэ бємбєгийг бие биедээ дамжуулан эсрэг талын аль нэг цагаригт хийх ёстой. Оруулах бvрт арван оноо. Ойлгов уу?
- Ангуучид бємбєгийг хоорондоо дамжуулан цагаригт оруулах ёстой гэж Харри давтаад:
- Квиддич чинь шvvртэй зургаан цагаригтй сагсан бємбєг шиг юм уу? гэж асуув.
- Сагсан бємбєг гэж юу вэ?
- Онцгой юм байхгvй ээ гэж Харри хурдхан хариуллаа. Тvvнийг <<Квиддич гэж юу вэ?>> хэмээн асуухад Хагрид, Рон болон бусад хvмvvс яагаад тэгж гайхсаныг одоо л ойлголоо. Вуд ч яг л тvvн шиг гайхжээ.
102
- Баг бvр хаалгачтай байна. Би Гриффиндор багийн хаалгач. Би єєрийнхєє цагаригнуудын дэргэд байж єрсєлдєгчєє бємбєг хийлгэхгvй байх ёстой гэж Вуд vргэлжлvvлэн тайлбарлана.
- Гурван ангуучин, нэг хаалгач. Тэд квоффл гэдэг бємбєгєєр тоглоно. Бvгд тодорхой би ойлголоо гэж Вудын ярьсныг алгасалгvй тогтоохыг хичээсэн Харри давтав.
Тэгснээ хайрцагт байгаа гурван бємбєгийг хараад:
- Yvгээр яадаг юм бэ? гэж асуув.
- Одоо vзvvлье. Май vvнийг гээд тvvнд крикетийнх шиг багаахан цохиур бариуллаа.
- Одоо талбай дээр довтлогчид юу хийдгийг чи vзнээ. Харин энэ хоёр бємбєгийг блажер гэдэг юм.
Вуд хэмжээгээрээ квоффлоос арай бага хар хєх єнгийн хоёр бємбєгний тухай тайлбарлалаа.
Бємбєгнvvдийг харцгийн ёроолд тусгайлан гаргасан хонхорт уян туузаар даруулан тогтоосон нь тээвэрлэх vед vvрнээсээ ойн гарахаас сэргийлсэн би. Бємбєгнvvд тэрхvv туузыг сунган гарах гэж байгаа юм шиг Харрид санагдана.
- Холдоорой гэж Вуд сануулаад хайрцгийн дэргэд сєхрєн сууж нэг бємбєгийг даруулсан туузыг мулталлаа.
Тэгтэл хар бємбєг тэнгэр лvv чавхдан нисчээ. Харрийн толгойг онох гэсэн мэт чиглэн доош буулаа. Харри хамраа онуулчихгvйн тулд цохиураа далайн байдаг чадлаараа дээш нь цохичихов. Бємбєг тэнгэр лvv шуугин хєєрснєє Вудыг чиглэн уналаа. Вуд тэнгэрээс эрчээрээ унах бємбєгийг хvлээж байгаад ойртон ирмэгц нь овжин vсрээд газарт наан дараад авлаа.
- Харав уу? гэж Вуд хэлээд буцан тэмvvлэх бємбєгийг хайрцагт хийж уян туузаар даруулав.
- Блажер бол талбайгаас асар хурдтай нисэж тоглогчдыг шvvрнээс нь унагах гэдэг юм. Тийм болохоор баг бvр хоёр довтлогчтой байна. Манай багийнх ихэр хоёр Уизли. Тэд бид бvхнийг блажераас хамгаалж эсрэг багийн тоглогч руу нисэхээр бємбєгийг цохих зорилготой. Иймэрхvv байдлаар... Чи бvгдийг сайн тогтоов уу?
- Гурван анчин бємбєгийг цагаригт хийх, хаалгач цагаригийг хамгаалах, довтлогчид блажерийг буцаан цохих vvрэгтэй гэж Харри тvгдрэлгvй хариулав.
- Сайн байна гэж Вуд магтлаа.
- Хєєе блажер хэнийг ч хорлож байгаагvй биз дээ? гэж vгийн далимд асууж буй сэтгэгдэл тєрvvлэх санаатай асуув.
- Хогвартсад бол vгvй ээ. Хоёр удаа л блажер тоглогчийн эрvvг хугалсан юм байна. Одоо цааш явъя. Багийн сvvлчийн гишvvн бол баригч юм. Єєрєєр хэлбэл чи. Чамд квоффл блажер хоёр огт хамаагvй... гэж Вуд хэллээ.
- Тэр бємбєгнvvд чинь толгой хагалчихаагvй vед л гэж Харри тэсэлгvй єгvvлэв.
- Зовох хэрэггvй ээ, Уизлийнхан vvргээ сайн биелvvдэг юм. Тэд чинь хvн л болохоос блажер гэсэн vг.
Вуд гараа хайрцагт оруулан сvvлчийн бємбєгийг гаргаж рлээ. Тэр нь тvрvvчийн бємбєгийг бодвол хариугvй жижигхэн ердєє л хушгын тєдий ажээ. Тэрхvv бємбєг алтлаг єнгєтэй хажуугаараа мєнгєлєг єрєвлєгтэй юм.
- Энэ бол тоглоомд хамгийн чухал vvрэгтэй алтан снитч. Yvнийг барихад их хэцvv. Учир нь маш их хурдан нисдэг болохоор харахад бэрх. Yvнийг 103
л баригч барих ёстой. Чи нєгєє багийн баригчаас тvрvvлж vvнийг барихын тулд талбайд байраа байнга солих хэрэг гарна. Снитч тэнгэрээс хэзээ ч хамаагvй хаана ч хамаагvй унадаг гэдгийг анзаарах хэрэгтэй. Хаана хэзээ гэдгийг хэн ч мэдэхгvй. Бємбєг таахын аргагvй тахир замаар ниснэ.
Снитчийг барьж авсан баг шууд л зуун тавин оноотой болно. Энэ бол бараг л ялалт гэсэн vг. Тийм болохоор баригчийн эсрэг ямагт хориотой аргууд хэрэглэдэг юм. Аль нэг баг снитчийг барьж авсан vед л тэмцээн дуусна. Тэгэхгvй бол тэмцээн зуун жил ч vргэлжилж магадгvй. Хамгийн удсан тоглолт гурван сар vргэлжилсэн шиг санагдаж байна. багууд завсарлагагvй тоглохдоо яльгvй дугхийхийн тулд тоглогчдоо сольдог байлаа. За одоо асуулт байна уу? гэж Вуд асуув.
Харри толгой сэгсэрлээ. Тэрбээр талбай дээр юу хийх ёстойгоо сайтар ойлгосон ч яаж гэдэг асуулт л vлдлээ. Вуд алтан бємбєгийг хайрцагт нямбайлан хийгээд:
- Бид одоохондоо снитчийг туршиж vзэхгvй ээ. Хэтэрхий харанхуй болохоор бид бємбєгєє алдчихаж магадгvй. Энэ бємбєгєєр л vзье гэж хэлээ халааснаасаа снитчийн хиртэй гольфын хэдэн бємбєг гаргалаа. Тэд агаарт хєєрч Вуд бємбєгийг байдаг чадлаараа хааш нь ч хамаагvй угсруулан шидэж эхэллээ.
Харри бvх бємбєгийг барьж авахад Вуд vнэхээр баярлажээ. Хагас цаг бэлтгэл хийсний дараа бvр харанхуй болсон учраас тэд бэлтгэлээ дуусгалаа.
- Энэ жил цомон дээр манай багийн нэрийг сийлэх болох нь ээ гэж Вуд баяртайяа инээмсэглэн хэллээ. Тэгээд цамхагийн зvг гэлдрэх зуураа:
Манай тvрvvчийн баригч Чарли Уизли єєрийн дуртай луугаа судлахаар явчихаагvйсэн бол Английн шигшээд тоглох байсан даа. Гэхдээ би чамайг тvvнээс илvv тоглогч болчихвол гайхах юм алга гэлээ.
Харри хичээл ном, гэрийн даалгавар дээр нь долоо хоногт гурван удаа бэлтгэл гээд их л завгvй байсан болохоор Хогвартсад ирээд хоёр сар болсныгоо мэдмэгц бvр гайхаж хоцорчээ.
Хоёр сарын дотор шилтгээн нь тvvний гэр орон болсон тєдийгvй Улаан модон гудамжны дєрєвдvгээр байшинд арван жил болохдоо ч ингэж дасаагvй юм. Энд л тав тухтай сууж анд нєхєдтэй болсон билээ. Тэгээд ч Хогвартсад юм бvхэн сонин ялангуяа нэгдvгээр дамжааныхны хичээл хvндэрч юухан хээхэн мэддэг болмогц бvр ч сонирхолтой санагдах болжээ.
Тэд аравдугаар сарын гучин нэгний єглєє Хэллоуины баярын ємнє сэрэхэд баярын тэмдэг болох жигнэсэн хулууны сайхан vнэр хонгилоор нэг тархсан байлаа. Шившлэгийн хичээл дээр профессор Флитвик хэлэхдээ Харрийн аль эртээс сурахыг хvссэн тэр зvйл рvv орох болжээ гэж хэлсэн юм. Профессор Флитвик нєгєє Невиллийн бахыг анги дотур хэд хэдэн удаа нисгэсний дараа Харри болон бусад сурагчид энэхvv урлагийг эзэмшин эд зvйлс, амьтдыг нисгэхсэн гэдэг хvсэлдээ шатах болов. Одоо энэхvv мєрєєдєл биелж эхлэлээ. Тийм болохоор энэ єдєр vнэхээр сайхан болох нь ээ.
Профессор Флитвик тэднийг хос хосоор нь болгов.
Невилл тvvний анхаарлыг татах санаатай горьдонгуй нvдээр харж байсан болохоор Харри маань Симус Финнигантай нэг хос болсондоо vнэхээр их баярлажээ. Харин Рон азгvйтэхдээ Гермиона Грэйнжертэй нэг хос болчихлоо. Хэдийгээр Гермиона ч тєдий л их баярлаагvй боловч хэн нь илvv гомдолтой 104
байгааг хэлэхэд бэрх ажээ. Харри шvvр авснаас хойш Гермиона охин Рон тэр хоёртой нэг ч удаа яриагvй юм.
- Бидний хийж сурсан бугуйныхаа хєдєлгєєнийг бvv мартаарай. Бугуй хєнгєн огцом шуугиантай эргэх ёсой шvv. Шидэт vгээ зєв дуудах нь чухал. <<Эф>> гэхийн оронд <<эс>> гэж хэлчихээд шалан дээр одост даруулан хэвтэж байсан шидтэн Баруффиог мартаж болохгvй гэж профессор Флитвик сургамжлана.
Yр дvнд хvрэх амаргvй байлаа. Харри профессор Флитвикийн заасны дагуу бvх юмыг ёсчлон хийсэн авч Симус тэр хоёрын агаарт хєєргєх гэсэн єд ширээн дээрээс хєндийрсєнгvй. Тэсвэргvй Симус биеэ ч барьж чадахаа болиод шидэт саваагаараа єдийг доихсон чинь оч хаяад єдийг шатаачихлаа. Харри шовгор малгайгаараа гал авалцсан єдийг унтраажээ.
Зэргэлдээх ширээнд байгаа Ронд ч аз таарсангvй.
- Вингардиум Левиоса! гэж тэрбээр салхин санс шиг урт гараа даллан хашгирах авч урд нь хэвтэх єд огт хєдєлсєнгvй.
- Чи шившлэгээ буруу хэлээд байна. Вин-гар-диум Леви-о-са гэж хэлэхдээ <<гар>> гэдэг vеийн <<а>>-г уртаар дуудах ёстой гэж Гермиона сэтгэл дундуур хэлэх нь Харрид дуулдав.
- Тийм л сайн юм бол єєрєє хэлэхгvй юу гэж Рон дургvйцнэ.
Гермиона жанчныхаа ханцуйг шамлаж саваагаа даллаад шившлэгээ хэллээ. Єд ширээнээс хєндийрч Гермионагийн дээр бvтэн хагас метрийн єндєрт дvvжлэгдэв.
- Єє, их сайн байна! Грэйнжер авхай чадлаа гэдгийг бvгд харлаа шvv дээ! гэж профессор Флитвик алга ташин хэллээ.
Хичээл дуусахад Рон бvр санаагаар унаж гvйцсэн байлаа.
- Тvvнтэй хэн ч нийлэхгvй нь мэдээж шvv дээ. Yнэнийг хэлэхэд тэр чинь жинхэнэ шулмас хэмээн хонгилд байгаа сурагчдын дундуур зvтгэлэнгээ Рон vглэж явав.
Тэд бєєн хvvхдvvдийн дундаас арайхийн гартал Харрийг анзаараагvй бололтой нэг хvvхэд хажуугаас нь мєргєж орхив. Энэ бол Гермиона байлаа. Тэрбээр буцаж гvйгээд хvvхдvvдийн дунд орчихсон ч Харри тvvний уйлсан царайг харж амжаад сэтгэл нь тvгшлээ.
- Тэр чиний хэлснийг сонссон юм шиг байна гэж Ронд хандан сэтгэл тvвдэнгvй хэллээ.
- Тэгээд яагаав? Хэн ч тvvнтэй нєхєрлєхийг хvсэхгvй байгааг мэдсэн л баймаар юм даа гэж Рон хайхрамжгvй хэлсэн авч нэг л эвгvй санагджээ.
Гермиона дараагийн хичээл дээр ч тvvний дараагийнх дээр ч vзэгдсэнгvй. Тэрбээр бvтэн єдєр ирсэнгvй. Орой болж Хэллоуинд зориулсан цайллагад оролцохоор гол танхим руу буух vедээ Харри Рон хоёр Парвати Патил гэдэг охин Лавендер найздаа Гермионагийн тухай ярьж байхыг санамсаргvй сонсчээ.
Гермиона эмэгтэйчvvдийн бие засах газарт уйлсан хэвээр огт тайтгарахгvй ганцааранг минь vлдээ гэж гуйгаад байгаа ажээ. Роныг харахад сэтгэл нь тавгvй байх шиг санагдсан ч хэдэн хормын дараа баяр ёслолын байдалтай гоёсон гол танхимд орохдоо Гермионагийн тухай мартжээ.
Хана адарт олон мянган сарьсан багваахай жигvvрээ дэвэн суух агаад зарим нь хар vvл шиг доошлон хулуунд хатгасан лааны гэрлийг сарниулна. Хичээлийн шинэ жил эхлэхэд зориулж хийсэн цайллагынх шиг ширээн дээр байх алтан тавагнууд гэнэтхэн тєрєл бvрийн амттанаар дvvрлээ.
105
Харрийг хальстай нь жигнэсэн тємс хийж авах vед танхимд профессор Квирелл гvйн орж ирлээ. Толгойн ороолт нь тал дээрээ гарч нvvрэнд нь айсан шинж тодроно. Квирелл шууд профессор Дамблдорын зvг очоод ширээ тохойлдож амьсгалаа дарахыг танхимд байгаа бvх хvvхдvvд чимээ даран харцгаана.
- Савдаг савдаг... газар доорх... танд хэлэх гэж яараад... гэж хэлмэгцээ Квирелл ухаан алдан шалан дээр уналаа.
Танхимд vймэлдэж эхлэв. Тэгтэл профессор Дамблдорын шидэт саваанаас ойх ягаан очийг хараад бvгд чимээгvй боллоо.
- Ахлагч нар аа! Факультетынхнаа унтлагын єрєєнд нь яаралтай аваач! гэж Дамблдор хvнгэнэв.
Ширээний араас vсрэн боссон Перси vvргээ ойлгов бололтой:
- Хурдхан намайг дагаарай! Нэгдvгээр дамжааныхан бvv салаарай! Миний хэлснийг хийх аваас аймшигтай юм юу ч болохгvй! Нэгдvгээр дамжааныхан над руу ир! Хэн ч хоцорч болохгvй шvv! Би ахлагч болохоор бvгд миний тушаалыг биелvvлцгээ! гэж тушаалаа.
- Савдаг яаж цамхагт нэвтрэв ээ? гэж Харри шатаар яаран єгсєх зуураа Роноос асуув.
- Би яаж мэдэх юм бэ? надаас бvv асуу. Савдгийг тэнэг гэдэг болохоор хачин л юм. Пивз маань Хэллоуины ємнє жаахан тогломоор санагдаад орулчихсан юм болов уу? гэж Рон мєрєє хавчин єгvvлэв.
Шатаар єгсєх хєдєлгєєнийг харахад бvгд л яарч байгаа бололтой. Харин Пуффендуйн сурагчид л єєрсдийгєє хэн гэдгийг харуулж нэгэн хонгилд бєєгнєрєлдєн бусдыгаа явахад саад болж байв. Харри Рон хоёр бєєн хvvхдvvдийн дундуур зvтгэлж явснаа Харри гэнэтхэн Роны ханцуйнаас шvvрч:
- Би сая л саналаа. Гермиона! гэлээ.
- Гермиона юу гэж? хэмээн Рон гайхав.
- Тэр чинь савдгийн тухай мэдэхгvй шvv дээ. Рон хємхийгєє зуулаа.
- За яахав гэж хэдэн агшны дараа тасалдуулан хэлээд эр зоригоо чангалсан бололтой:
- Хэрэв биднийг Перси харчихгvй бол ч... гэлээ.
Тэд тонгойсоор Пуффендуйн сурагчдын дунд ороод эсрэг тал руу буюу тэдний цамхаг руу явлаа. Тэднийг хэн ч анзаараагvй бєгєєд хэсэг хугацааны дараа тэд хvvхдvvдийн дундаас гараад хоосорсон хонгилоор эмэгтэйчvvдийн бие засах газар луу гvйлдлээ. Тэд булангаар тойроод хvрэх газартаа хариугvй дєхтєл ард нь хєлийн чимээ сонсдов.
- Энэ Перси байна! гэж Рон шивнээд Харриг татаж том чулуун хананы ард хамт нуугдлаа.
Гэтэл тэдний хажуугаар Перси биш харин профессор Снегг гvйн єнгєрєв. Тэрбээр хонгилоор гvйн бараа тасарлаа.
- Энэ тэнд юу хийж байгаа юм болоо? Яагаад бусад багш нарын хамт доод хонгилд байхгvй байна вэ? гэж Харри шивнэв.
- Намайг мэдэж байгаа гэж бодоо юу?
Тэд єлмий дээрээ гэтэн Снеггийн далд орсон хонгил руу ороход тvvний хєлийн чимээ сонсогдсоор байлаа.
- Тэр гуравдугаар давхар луу явж байна гэж Харрийг хэлтэл Рон гараа єргєєд:
- Юм vнэртэж байна уу? гэв.
Харри vнэрлэснээ хамраа vрчийлгэв. Агаарт шивэр олон жил цэвэрлэгvй нийтийн жорлонгийн vнэр ханхална.
106
Yнэрийн зэрэгцээ архирах дуу аварга хєлийн чимээ гарлаа. Рон гараа сунгахад хонгилын нєгєє vзvvрт тэднийг чиглэн явах аварга том юм харагдлаа. Тэд сvvдэрт нуугдаад нєгєє зvйлийг хонгилын гэрэлтэй хэсэгт гарч ирэхийг ажиглаж байв.
Энэ бол єндрєєрєє дєрвєн метр орчим саарал гантиг шиг арьстай vхэр чулууг санагдуулам овгор товгор биетэй наргил модны самар шиг жижигхэн халзан толгойтой аймаар амьтан аж. Савдгийн хєл нь богинохон мод шиг бvдvvн товруу бvхий том тавхайтай юм. Гар нь хєлєєсєє хавьгvй урт болохоор гартаа барьсан аварга бороохой нь шалан дээгvvр чирэгдэнэ. Тvvнээс гарч буй vнэр ямар ч бороохойноос илvv хєнєєхєєр байхад яагаад бороохой чирч явааа нь ойлгомжгvй.
Савдаг vvдний дэргэд зогсоод бєхийн дотогш харлаа. Тэгээд ямар нэг шийдвэр гаргах гэсэн бололтой урт чихээ дэлдэгнvvлнэ.
Толгойг нь харваас тархи жижигтэй бололтой удаан бодлоо. Эцсийн эцэст шийдвэрээ гаргаад бєхийсєєр єрєєнд орчихов.
- Хараач тvлхvvр нь цоожиндоо vлдчихэж. Бид тvvнийг цоожилж болно шvv дээ гэж Харри шивнэлээ.
- Муугvй л санаа байна гэж Рон догдлон хэлэв.
Тэд хаалга руу гэтэх vед Харрийн ам хатах шиг санагдана. Роных ч тэгсэн байлгvй дээ. Тэд савдгийг єрєєнєєс бvv гараасай гэж бурхан тэнгэрт залбиараад бvр ойрхон очсоноо Харри урагш ухасхийн хаалгыг хаагаад цоожин дахь тvлхvvрийг эргvvллээ.
- Боллоо! гэж тэд ялсан байртай дуу алдацгаав. Амжилтандаа баясаж хєєрсєндєє улайсан тэд ирсэн vг рvvгээ эргэж булан ч хvрч амжаагvй байтал айж цєхєрсєн дуу сонсогдлоо. Энэхvv дуу хэдхэн агшны єнмє Харрийн цоожилсон єрєєнєєс гарах аж.
- Єє болохгvй гэж Рон чимээгvйхэн хэлээд царай нь Цуст Бароных шиг цонхийлоо.
- Энэ чинь эмэйгтэйчvvдийн бие засах газар байна шvv дээ! гэж Харри хэлээд амаа ангайсан чигтээ хєшчихлєє.
- Гермиона! гэж тэр хоёр зэрэг уулга алдав.
Одоо тохиолдох зvйл бvv тохиолдоосой гэж хvсэвч сонголт хийх боломж байх уу даа? Тэд огцом эргээд vvд рvv буцаж гvйлээ. Айсандаа Харрийн гар салганан чичрээд тvлхvvрийг эргvvлж чаддаггvй ээ. Эцэст нь арайхийн онгойлгов. Тэгээд байдаг чадлаараа хаалгыг татаж хоёулаа дотогш орлоо.
Гермиона Грэйнжер хаалганы эсрэг талын хананы дэргэд зогсож байв. Хий vзэгдэл шиг хана нэвтлэх гэсэн мэт биеэ байдгаар нь хураачихсан одоохон ухаан алдах гэж байгаа юм шиг харагдана. Савдаг бороохойгоо даллан ханын ваарыг нураасаар тvvн рvv дєхєж явлаа.
- Тvvний анхаарлыг сарниул! гэж Харри цєхєрсєн дуугаар Ронд хашгираад шалан дээр хэвтэж байсан угаалтуурын бєглєєг шvvрэн авч байдаг чадлаараа хана руу чулуудлаа.
Савдаг Гермионагаас тєдий л холгvй зогсоод хэн хашгирсныг харахаар эв хавгvй алгуурхан эргэхэд жижигхэн догшин нvд нь Харрийг олж хартлаа тэнэг юм шиг анивчиж байв. Савдаг хэний зvг дайрахаа шийдэж ядан зогссоноо бороохойгоо єргєєд Харри руу алхлаа.
- Хєєе хоосон толгой! гэж єрєєний булан хvртэл гvйж амжсан Рон хашгираад хэсэг тємєр хоолойгоор савдгийг чулуудав. Савдаг хэдийгээр мєрєє тємєрт оногдохыг мэдээгvй боловч хашгирах чимээг сонсоод ахин 107
зогслоо. Тvvнийг эв хавгvй муухай биеэ Рон рvv эргvvлэх зуур Харри дэргэдvvр нь єнгєрєн Гермионагийн хажууд очжээ.
- Алив зугтъя! Зугтацгаая! гэж Харри хашгираад Гермионаг хєтлєх гэсэн авч цаадах нь хананд наалдчихсан юм шиг огт хєдєлсєнгvй. Тэрбээр айсандаа амаа ангайн Харрийг харахгvй хэлсэн vгийг нь сонсохгvй байгаа мэт санагдана. Нvд нь айж цочсон хэвээрээ.
Харрийн хашгирах дуу єрєєнд цуурайтан савдгийг гайхшралд оруулжээ. Олон юмтай зэрэг тулгараад чухам юу хийхээ мэдэхгvй байв. Гэтэл ухаан орсон бололтой гэнэтхэн уурлаж муухай орилоод Роны зvг алхлаа. Рон тvvнд хамгийн ойр байсан болохоор зугтах газаргvй байлаа.
Тэгтэл Харри маш эрэлхэг атлаа маш болчимгvй алхам хийлээ. Тэрбээр савдгийн араас гvйн очоод vсрэн нуруунд нь зvvгдээд хоёр гараараа хvзvvгээр нь тэврэн зуурлаа. Савдаг том биетэй болохоороо туранхай жаахан Харрийн зvvгдсэнийг анзаарахгvй байж болох ч хамар луу нь урт мод шургуулж байгааг мэдэхгvй байхын аргагvй ажээ. Харри vсрэх vедээ яагаад ч юм авч гарсан саваагаа гартаа барьж явсан юм. Хэдийгээр нэгдvгээр дамжааныхан саваагаар тулалдаж чадахгvй ч саваагаа авч явсан нь олз болжээ. Тэрбээр савдгийн араас vсрэн хvзvvгээр нь тэврэх vед баруун гартаа барьсан саваа нь савдгийн хамрын нvх рvv орчихжээ.
Савдаг євдсєндєє орилж эргэлдсэнээ бороохойгоо эргvvлэхэд Харри байдаг чадлаараа хvзvvнээс нь зууран дvvжлэгдсээр байв. Уул нь савдаг тvvнийг газарт унагах юм уу, бороохойгоороо няц цохичихож чадах сан.
Айсандаа болж ухаан алдах шахсан Гермиона шалан дээр суун тусаж харин Рон шидэт саваагаа шvvрч аваад чухам юу болохыг нь ч сайн мэдэлгvй санаандаа хамгийн тvрvvн орж ирсэн:
- Вингардиум Левиоса! гэдэг vгийг хэллээ.
Тэгтэл гэнэтхэн савдгийн гарт байсан бороохой гараас нь мултран агаарт хєєрч агшин зуур тогтсоноо аажимхан эргээд эзнийхээ толгойг балбаж гарчээ. Савдаг ганхаж байснаа єрєєний ханыг доргитол чангаар уналаа.
Харри хєл дээрээ босов. Зvрх нь догдолж ухаан санаа нь тєвлєрєхгvй ажээ. Рон саваагаа єргєсєн хэвээр чухам юу болсныг ч сайн ойлгохгvй зогссоор.
- Тэр… тэр vхчихсэн vv? гэж анх удаа ам нээн Гермиона асуув.
- Yгvй байх аа. Зvгээр л хэсэг зуур ухаан алдсан хэрэг гэж арайхийн дуугарахтай болсон Харри хэллээ.
Тэгээд бєхийн савдгийн хамраас шидэт саваагаа авлаа. Саваанд нь хатсан саарал цавуу шиг юм наалдчихжээ.
- Ямар муухай нустай юм бэ гэж хэлээд Харри саваагаа савдгийн ємдєнд арчлаа.
Тэгтэл хаалга тасхийж хєлийн чимээ гарахад тэр гурав гайхан харав. Тэд ямар чимээ шуугиан гаргаснаа анзаараагvй ч дор байгсад савдгийн унах орилох чимээг сонссон бололтой. Хэсэг хугацааны дараа єрєєнд профессор МакГонагалл араас нь профессор Снегг тvvний хойноос профессор Квирелл орж ирлээ. Квирелл савдгийг харснаа аяархан дуу алдаад зvрхээ даран шалан дээр уналаа.
Снегг савдгийг бєхийн харж профессор МакГонагалл Харри Рон хоёрыг харцаараа сvлбэнэ. Тvvний ийм их уурласан байхыг Харри хэзээ ч хараагvй юм. Уруул нь хvртэл цайчихсан байв. Савдгийг дийлсэн хэмээн шагналын таван оноо єгєх болов уу гэж Харри бодсон авч таатайхан бодол нь замхарлаа.
- Та нарын юу сэдсэнийг асууж болох сон болов уу? гэж профессор МакГонагалл ууртай хvйтнээр асуув.
108
Харри байрнаасаа огт хєдлєхгvй саваагаа єргєсєн хэвээр зогсох Роныг хялайн харлаа. Профессор:
- Та нар азаар л амьд vлдлээ. Яагаад унтлагынхаа єрєєнд очоогvй юм бэ? гэлээ.
Снегг хутганы ир шиг хурц харцаар Харрийг харахад Харри шал ширтэв. Яагаад ч юм Роныг саваагаа буулгаасай гэж маш их хvсэж байлаа.
Гэнэтхэн сvvдрээс сулхан дуу гарч:
- Профессор МакГонагалл аа тэд намайг эрж энд ирсэн юм гэлээ.
- Хатагтай Грэйнжер vv?
Гермиона яаж ийгээд хєл дээрээ босчээ.
- Би савдгийг хайж явсан юм яагаад гэвэл… Яагаад гэвэл би тvvнийг єєрєє дєнгєнє гэж бодсон юм л даа… Яагаад гэвэл тvvний тухай бичсэн номын санд байгаа бvх номыг уншсан болохоороо тэдний тухай сайн мэднэ…
Рон гайхсандаа саваагаа унагаачихлаа. Харри ч учрыг нь мэдэж байв. Гермиона Грэйнжерийг багшид худлаа хэлнэ гэж хэн санах билээ?! Гермиона Грэйнжер шvv дээ. Гермионаг хэн гэдгийг Харри мэддэг ч тvvнийг худал хэлж чадна гэж санаанд нь багтахгvй байв. Тvvний хэлсэн vг vнэмшихээр дуулдана.
- Хэрэв тэд намайг олоогvй бол би vрэгдэх байлаа. Харри тvvний хvзvvнээс зvvгдэн хамарт нь саваагаа шургуулсан юм. Харин Рон тvvний бороохойг илбэдэн савдгийг ухаан алдуулчихсан. Тэд профессоруудын хэн нэгнийг дуудах завгvй байсан л даа. Тэднийг ирэх vед савдаг намайг алах гэж байлаа хэмээн Гермиона vргэлжлvvлэв.
Харри Рон хоёр энэ байдлыг огт гайхалгvй бvх л зvйл Гермионагийн хэлснээр болсон мэт дvр vзvvлэхийг хичээцгээж байлаа.
- За яахав vнэхээр тийм бол... Грэйнжер авхай та тэнэгхэн байна даа. Савдгийг дийлнэ гэж яаж санаанд чинь оров оо? гэж професср МакГоанагалл тэр гурвыг хараад бодлогоширонгуй хэлэв.
Гермиона толгойгоо унжуулна. Харри гайхсандаа дахиад л юу ч хэлж чадахгvй болжээ. Хэн ч байлаа гэсэн лав л Гермиона хэзээ ч сургуулийн дvрэм журмыг зєрчихгvй нь мэдээж юм даг. Гэтэл одоо болохоор Рон тэр хоёрыг аврах гэсэндээ зориудаар дvрэм журам зєрчсєн юм шиг царай гаргаж байдаг. Энэ нь Снегг гэнэтхэн хvvхдvvдэд амттан тарааж эхлэхтэй адил гайхалтай хэрэг билээ.
- Хатагтай Грэйнжер таны буруугаас болоод Гриффиндорын тооцоонд торгуулын таван оноо нэмэгдлээ! Би таныг их vнэлдэг байсан авч vvнээс болоод гомдлоо шvv. Одоо та нар гайгvй бол цамхаг руугаа буцсан чинь дээр. Бvх хvvхдvvд амралтынхаа єрєєнд цайллагаа дуусгаж байгаа гэж профессор МакГонагалл хєндийхєн хэллээ.
Гермиона тасалгаанаас гарч явлаа. Профессор МакГонагалл тэр хоёр луу эргээд:
- За яахав хатагтай Грэйнжерийн ярихыг сонссон ч гэлээ та нарт аз таарсан гэдгийг батлан хэлэх хэрэгтэй. Тэгээд ч нэгдvгээр дамжааныхан нас бие гvйцсэн уулын савдагтай тулалдаад байдаггvй юм. Та хоёрт тав таван оноо єглєє. Болсон явдлын тухай профессор Дамблдорт мэдэгдэнэ. Та нар одоо явцгаа гэв.
Тэд бие засах газраас гараад хоёрдугаар давхарт гартлаа ганц ч дуугаралгvй явснаа сэтгэл амран санаа алдацгаажээ. Савдаг болон тvvний vнэр танар саяын болсон явдлаас хол байна гэдэг юутай сайхан.
- Бидэнд арваас илvv оноо єгч болох л байсан даа гэж Рон vглэнэ.
- Чи тав гэх гэсэн юм уу? Таван оноогоор Гермионаг торгосныг бvv мартаарай гэж Харри залруулан хэлэв.
109
- Хэдийгээр бид хоёр тvvнийг аварсан ч тэр бас биднийг аварсан шvv гэж Рон хvлээн зєвшєєрлєє.
- Хэрэв бид савдгийг жорлонд тvгжээгvйсэн бол тvvнийг аварч чадахгvй байлаа шvv гэж Харри сануулав.
Тэд бvдvvн Ледийн хєрєг рvv дєхєж очлоо.
- Торойн хоншоор гэж тэр хоёр зэрэг хэлээд дотогш орцгоов.
Дотор олон хvнтэй чимээ шуугиантай байлаа. Тэд цайллаган дээрээс авчирсан хоол хvнсийг амтархан идэх ажээ.
Тэднийг хvлээн сондгойрон зогсох Гермионагаас бусад нь юм идэцгээнэ. Харри Рон хоёр тvvн рvv дєхєж очоод чухам юу хэлэхээ мэдэхгvй гайхан зогслоо. Тэгснээ гэнэтхэн: <<Баярлалаа>> гэж хоёулаа зэрэг хэлэв. Тэд ширээ рvv яарцгаалаа.
Энэ vеэс Гермиона Грэйнжер тэдний анд болсон билээ. Хэдийгээр дараа нь бие биеэ ойлгохгvй явдал гарч байсан ч дєрвєн метр єндєр уулын савдгийг ялсан нь vvнтэй огт хамаагvй юм.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/756282/a4d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
437 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
436 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
435 “ТУНГАЛАГ ТАМИР” РОМАНААС ТҮҮСЭН ШҮР СУВД Boog_3399 2008-09-25 12969
434 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8) Levi`s 2008-09-29 9144
433 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг9) Levi`s 2008-09-29 8899
» ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг10) Levi`s 2008-09-29 8516
431 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг11) Levi`s 2008-09-29 8607
430 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг12) Levi`s 2008-09-29 8927
429 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг13) Levi`s 2008-09-29 8830
428 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг14) Levi`s 2008-09-29 8885
427 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг15) Levi`s 2008-09-29 8592
426 “ЭЭЖ ЭЭ, САЙН БАЙНА УУ” [2] Boog_3399 2008-09-30 10761
425 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг16) Levi`s 2008-10-08 8601
424 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
423 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1) Levi`s 2008-10-08 9054
422 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 2) Levi`s 2008-10-08 8790
421 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 3) Levi`s 2008-10-08 8696
420 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
419 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 5) Levi`s 2008-10-08 8686
418 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 6) Levi`s 2008-10-08 8551
배너신청
자생병원

배너신청