Бичлэгийн тоо 497
                                        ШЄНЄ ДУНДЫН ХАЛЗ ТУЛААН
Хогвартсд ирэх хvртлээ Харри мань Дадлигаас єєр хvнийг ингэтлээ vзэн ядаж болно гэж огт тєсєєлєєгvй явжээ. Гэхдээ Драко Малфойтой уулзах хvртлээ л тэр шvv дээ. Yнэндээ тэд сургуульд орсон эхний долоо хоногтоо бараг тааралдаагvй юм. Хамтран суудаг ганцхан хичээл нь профессор Снеггийн хичээл байлаа. Харри Рон хоёр Хагридынхаас буцаж ирэхдээ Гриффиндорын амралтын єрєєнд єлгєсєн зарлалыг хараад гайхан дуу алдацгаажээ. Мягмар гаригаас эхлэн шvvрээр нисэх бєгєєд Гриффиндор Слизериний нэгдvгээр дамжааныхан хамт нисэж сурах юм байна.
- Гайхалтай юм аа. Яг л мєрєєдєж байснаар маань болох нь л дээ. Малфойн ємнє зvгээр ч нэг тэнэг хvн шиг бус шvvрээр яаж нисэхээ мэдэхгvй мангуу амьтан болж харагдах нь дутаад байжээ хэмээн Харри баргар царайлан хэлэв.
Энэхvv зарлалыг унших хvртлээ Харри хурдхан шиг нисэж сурах юмсан гэж тэнгэр бурханд залбирч байжээ. Хогвартсын нэг ч хичээл ийм сонирхолтой байгаагvй юм. Харин одоо...
- Хэн нь тэнэг болохыг чи хаанаас мэдсэн юм? Малфой єєрийгєє квиддич сайн тоглодог гэж бvхний ємнє сайрхдагийг бид мэдэх хэдий ч энэ бол дэмий яриа гэж мєрийцєхєд бэлэн байна хэмээн Рон хэлэв.
Yнэхээр ч Малфой нисэх тухай хэтэрхий их ярьдаг байлаа. Тэрбээр нэгдvгээр дамжааныхныг тэнхимийн шигшээд авахгvй байна хэмээн гомдоллож янз бvрийн шvvрээр хаана хэрхэн нисэж байсан тухай уртын урт яриа дэлгэн бардамнадаг байлаа. Энэ яриа нь ихэвчлэн Малфой нисэж явахдаа Маглуудын нисдэг тэрэгтэй тулгараад хэрхэн самбаа гаргаж бултсан тухай тvvхээр тєгсдєг байв.
Гэхдээ энэ сэдвээр ярьдаг цорын ганц хvvхэд Малфой байгаагvй юм. Симус Финниганы яриаг сонсох аваас тэрбээр бvх л хvvхэд насаа шvvрээр нисэж єнгєрєєжээ. Тэр ч байтугай Рон хvртэл Чарлийн хуучин шvvрийг авч 87
яваад дельтаплантай мєргєлдєх шахсан тухайгаа сонсох л хvн байвал ярихад бэлэн байдаг юм.
Ер нь шидтэнгvvдийн гэр бvлд єссєн бvх хvvхэд квиддичийн тухай байнга ярьдаг байв. Квиддичээс болоод Рон нэг єрєєнд хамт унтдаг Дин Томастай ширvvхэн маргаад амжжээ. Динийг хєл бємбєгт дуртай болохоор ганцхан бємбєгєєр тоглодог, тоглогчид нь нисэх хориотой тоглоом ямар ч сонирхолгvй хэмээн Рон баталдаг байв. Маргааш нь Рон Дины орон дээр єлгєєстэй байдаг хєл бємбєгийн <<Вест Хэм>> багийнхны зургийн ємнє зогсож байхыг Харри харлаа. Рон зураг дээрх тоглогчдыг хєдєлгєх гэж хуруугаараа чичих ажээ. Тэрбээр Маглуудын гэрэл зураг дээрх хvмvvс нь шидтэнгvvдийн ертєнцийн зураг шиг хєдєлдєг нvд ирмэдэг инээдэг байх ёстой гэж бодсон нь лавтай.
Гэхдээ шидтэнгvvдийн гэр бvлд тєрсєн хvvхэд болгон тийм байгаагvй юм. Невилл хэзээ ч шvvртэй байгаагvй эмээ нь нисэх тухай бодохын ч хэрэггvй гэдэг байсныг хvлээн зєвшєєрдєг юм. Харри дотроо тvvний тvмэн зєв гэж боддог байв. Невилл зогсож байхдаа ч элдэв явдалд ороолцолддог юм чинь.
Харри шиг Маглуудын гэрт тєрж єссєн Гермиона Грэйнжер ч нисэх цагаа хvлээн Невиллээс дутахгvй догдолж байв. Хэрэв нисэхийг сурах бичгээр сурчихдагсан бол аваад Гермиона аль хэдийн шувуунаас дутахгvй хєєрч байхсан биз. Гэхдээ ингэх боломжгvй л дээ. Гермиона хэдийгээр авъяастай ч гэлээ нэг ч оролдлого хийж чадахгvй юм. Мягмар гаригт єглєєний цай ууж суухдаа Гермиона охин номын сангаас авсан <<Квиддичийн тvvх>> гэдэг номоос уншсан эхлэн нисэгчид хэрэгтэй заавар зєвєлгєєгєєр бусдыгаа залхааж байв. Харин Невилл тvvний ярихыг маш анхааралтай сонсож нэг ч vг алгасахгvйг хичээх зуураа байн байн лавлан шалгаана. Хэдэн цагийн дараа шvvрэн дээр тогтоход энэ онол хэрэг болно гэж бодсон бололтой. Харин шуудан ирж Гермионагийн заах хичээлийг тасалдуулсанд бусад хvvхдvvд ихээхэн баярлацгаажээ.
Баасан гаригаас хойш Харрийг нэг ч захиа аваагvй гэдгийг Малфой сайн мэдэж байв. Малфойн ууль vнэндээ ч ууль биш шар шувуу нь тvvний гэрээс янз бvрийн амттантай илгээмж байнга авчрах бєгєєд хvv ч баяртайяа задлан анд нєхдєє дайлдаг байлаа. Тэрбээр бусдаасаа ялгарахыг хvсдэг юм чинь аргагvй шvv дээ.
Мягмар гаригт Харри юу ч аваагvй бол Невиллийн бэгбаатар тvvний эмээгийн явуулсан жижигхэн боодолтой юмыг авчирчээ. Невилл их л баяртайгаар тvvнийг задлаад цагаан утаа шиг юм дvvрсэн жижигхэн шилэн бємбєлєгийг хvvхдvvдэд vзvvлэв.
- Энэ бол сануулагч! Намайг мартамхай гэж эмээ маань мэддэг болохоороо явуулжээ. Энэ бємбєлєг мартсан зvйлийг сануулдаг юм. Yvнийг чанга атгахад хэрэв улайх юм бол... гэж тайлбарлалаа.
Тэгтэл тvvний гар дахь бємбєлєг хурц улаан єнгєтэй болмогц Невиллийн царай туяарч:
- За энэ дээ... гэлээ.
Чухам юу мартсанаа санах гэж байх зуур Малфой тvvний дэргэдvvр єнгєрєхдєє бємбєлєгийг гараас нь булаагаад авчихлаа.
Харри Рон хоёр зэрэг ухасхийн босов. Гэхдээ зодолдох гээгvй юм л даа. Учир нь тэр хоёроос том биетэй Малфойн найзууд холгvй байв. Тэгсэн ч гэлээ тэсвэрлэх аргагvй юм. Гэтэл тэдний хоорондуур професоор МакГонагалл оржээ. Тэрбээр Хогвартсын бусад багш нарыг бодвол яльгvй будлианыг мэдрэхдээ онцгой билээ.
88
- Юу болоод байнаа? хэмээн ширvvн асуулаа.
- Малфой миний сануулагчийг булаагаад авчихлаа гэж Невилл тайлбарлав.
Малфой муухай царайлснаа сануулагчийг Невиллийн ємнєх ширээн дээр тавиад:
- Би зvгээр л харах гэсэн юм хэмээн гэмшсэн маягтай хэлээд хажуу тийш зайллаа.
Ингэж л профессор МакГонагаллын уурыг дарах гэсэн бололтой.
***
Єдрийн гурав гуч гэхэд Харри Рон болон Гриффиндорын нэгдvгээр дамжааны бусад хvvхдvvд нисэхэд сургах талбай руу яаран алхацгаасаар ирлээ. Нарлаг тунгалаг єдєр бєгєєд сэвшээ салхи сэвэлзэж хvvхдvvдийг толгодоос эгнээгээрээ бууж явахад євс ногоо хєл доор нь дуугарна. Тэд модны орой салхинд ганхах Хориотой ойгоос хол байдаг сургуулийн нутаг дэвсгэр дээрх тэгш талбай руу очлоо.
Слизериний нэгдvгээр дамжааныхан тэнд ирчихсэн байв. Газарт хорин шvvр эгнэн хэвтэх ажээ. Жорж, Фред нар сургуулийн шvvрийг шvvмжлэн хэлэлцэхийг Харри нэг удаа сонссон юм. Зарим шvvр нь хэт єндєрт гарвал булгидаг зарим нь зvvн тийшээ хадуурдаг гэнэ.
Тэгж байтал нислэгийн багт хатагтай Нугарагч хvрч ирлээ. Тэрбээр богинохон буурал vстэй шонхорынх лугаа шар нvдтэй юм.
- Та нар юугаа хvлээсэн юм?! Бvгд шvvрнийхээ харалдаа зогсоцгоо. Алив хурдлаарай хэмээн шавдуулав.
Харри урдаа байгаа шvvрийг харлаа. Зарим сvрэл нь тал тал тийшээ арзайсан хуучивтар шvvр аж.
- Баруун гараа шvvр лvгээ сунгаад: <<Дээшээ!>> гэж хэл хэмээн хатагтай Нугарагч жагсаалын ємнє зогсоод хэллээ.
- Дээшээ! гэж хорин хоолой хашгирав.
Харрийн шvvр гарт нь vсрэн орж ирсэн авч ихэнх сурагчдынх тэгсэнгvй. Невиллийн шvvр байрнаасаа огт хєдлєєгvй бол Гермиона Грэйнжерийн шvvр яагаад ч юм газар дээгvvр єнхєрчээ. Шvvр яг л морь шиг айсан хvнийг мэдээд тvvн захирагдахгvй болдог юм биш байгаа гэж Харри боджээ. Невилл <<Дээшээ>> гэж хоолойгоо чичрvvлэн хэлсэн болохоор дээшээ болоогvй хэрэг биз.
Дараа нь хатагтай Нугарагч агаарт шvvрнээсээ уначихгvйн тулд яаж унах ёстойг vзvvлээд шvvрээ зєв барьсан эсэхийг шалган явж байв.
Хатагтай Нугарагч Малфойг шvvрээ буруу барьсан байна гэхэд Харри, Рон хоёр ихээхэн баярлажээ.
- Гэхдээ би анх удаа нисэж байгаа биш шvv дээ! гэж Малфой гоморхон эсэргvvцлээ.
Хатагтай Нугарагч тvvнийг энэ жилvvдийн турш буруу нисэж байжээ хэмээн мэдэгдэхэд ингэж маргах нь єєрийгєє нотолж чадахгvй гэдгийг ойлгов бололтой Малфой дуугvйхэн сонсож байлаа.
- Одоо намайг шvгэл vлээхэд та нар газраас хvчтэй тvлхэлтээр хєєрєєрэй. Шvvрээ хэвтээ байдлаар чанга бариад метр, метр хагас хиртэй хєєрснийхєє дараа буух хэрэгтэй. Буухын тулд урагш ялимгvй бєхий. За шvглийн дуугаар ниснэ. Гурав, хоёр... гэж хатагтай Нугарагч хэллээ.
89
Гэтэл газар дээр ганцаараа vлдчихвий гэж айж сандарсан Невилл хатагтай Нугарагчийг шvглээ vлээхээс урьд дээш ухасхийв.
- Тэр хvv, буцаад! гэж хатагтай Нугарагч хашгирсан ч Невилл яг л лонхноос бvлт vсэрсэн бєглєє шиг дээш тэмvvллээ. Хоёр, дєрєв, зургаан метрийн єндєрт гарсан хойно нь Харри Невиллийн айсан цонхигор царайг олж харлаа. Невилл айсандаа амаа ангайн шvvрнээсээ гулсан унахыг ч харлаа.
Пид! Невилл эвгvй чимээ гарган газарт унав. Шvvр нь харин дээш хєєрсєєр Хориотой ойн зvг алгуурхан нисэн алга болжээ.
Хатагтай Нугарагч тvvний дээрээс тонгойход царай нь Невиллийнхээс ч илvv цонхийсон байв.
- Бугуй нь гэмтжээ хэмээн тvvний хэлэхийг Харри сонслоо. Хатагтай Нугарагч дээш босохдоо тайвширсан царайтай болсон байв.
- Хvv минь бос! Босоорой. Одоо зvгээр гэж тэр хэллээ.
Тэрбээр бусад сурагч руу хандан:
- Би энэ хvvг эмнэлэг рvv аваачина. Та нар юу ч хийлгvй намайг хvлээж байгаарай. Шvvрнvvдээ газарт тавь. Намайг байхгvйд шvvрэндээ хvрэх аваас <<квиддич>> гэж хэлэхээс ч хурдан зуур Хогвартсаас явах болно шvv. Явъя хvv минь гэлээ.
Хатагтай Нугарагч уйлсаар байгаа Невиллийг тэврэн цамхаг чиглэн явлаа. Невилл бас доголж байв.
Тэднийг нилээд холдон хатагтай Нугарагч аливаа юм сонсохооргvй болох vед Малфой инээд алдаад:
- Та нар тvvнийг харав уу? Эв хавгvй яг л шуудайтай элс гэсэн vг! гэлээ.
Слизериний бусад хvvхдvvд ч тvvнтэй санал нэг байв.
- Малфой дуугаа тат гэж Парвати Патил хэлжээ.
- Yгvй ер єє, чи энэ мангар Долгопупсыг ємєєрч байгаа хэрэг vv? гэж Слизериний болхидуу царайтай охин Пэнси Паркинсон гэдэг охин хэлээд:
- Чамд ийм бvдvvн уйланхай хvvхэд таалагддаг гэж хэзээ ч бодсонгvй шvv хэмээн нэмж єгvvлэв.
- Хараач! Тvvний эмээгийн явуулсан тэнэг юм нь энэ байна гэж Малфой хашгираад урагш ухасхийн газраас нэг юм авлаа.
Нарны туяанд сануулагч гялалзана.
- Малфой тvvнийгээ надад єг гэж Харри аяархан хэллээ.
Бvгд чимээгvй болж тvvнийг харцгаав
Малфой ичгvvргvй инээмсэглэн:
- Би vvнийг модон дээр ч юм уу дараа нь Долгопупс єєрєє авчихаж болохоор газар тавьчихъя гэж бодож байна гэлээ.
- Наааш нь єгчих гэж Харри хашгирсан ч Малфой шvvрээ унан агаарт хєєрлєє. Тэрбээр нисэж чаддаг гэж хэлсэн нь оргvй ч бус бололтой талбайн ойролцоо ургасан царсны орой дээгvvр дvvлж байв.
- Поттер чи vvнийг надаас ав л даа! гэж тэрбээр дээрээс хашгирлаа.
Харри ч шvvрээ шvvрэн авав.
- Болохгvй ээ! Хатагтай Нугарагч ингэхийг хориглосон шvv дээ. Чамаас болоод Гриффиндорт эвгvй зvйл тохиолдоно гэж Гермиона Грэйнжерийг хэлэхэд Харри ч зогтуслаа.
Охины зєв байсан ч Харри vгэнд нь орохыг хvссэнгvй. Цус нь хєєрч бvх зvйлийг мартжээ. Тэрбээр шvvрээ алавхийн унаж аваад хєлєєрєє хvчтэй тvлхтэл 90
газраас хєєрлєє. Yс нь салхинд хийсэж хувцас хунар нь саржигнахыг сонссон ч гэнэтхэн хязгааргvй баярлаж байгаагаа мэдлээ.
Юу ч хийж чадахгvй гэж бодож байтал бас чадах юм байдаг байжээ. Яагаад ч юм шидтэний гэр бvлд єсєж хvvхэд байхаасаа заавал нисэж сурах шаардлагагvй юм шиг санагджээ. Учир нь тэрбээр нисэж чадаж байна шvv дээ. Нисэх тун ч сайхан байв. Тэгээд яльгvй гэдийн улам дээшээ хєєрєхєд газарт vлдсэн охид айж хашгирах, Рон дэмжин уулга алдах нь сонсогдоно.
Харри шvvрээ эргvvлээд Малфойтой нvvр тулгарлаа. Гайхсан янзтай харагдана.
- Нааш нь єг! Тэгэхгvй бол шvvрнээс чинь унагана шvv! гэж Харри тvvнд хашгирлаа.
- Єє, тийм vv? гэж Малфой даажинтай асуусан ч санаа зовсон байдал илэрхий.
Харри юу хийх ёстойгоо яагаад ч юм мэдэж байв. Тэрбээр урагш тонгойж шvvрээ хоёр гараараа чанга атган Малфойн зvг дvvгvvрийн чулуу шиг ухасхийлээ. Малфой арайхийн бултаж амжихуй Харри дэргэдvvр нь дvvлснээ огцом эргэж зэрэгцэн ирлээ. Доор алга таших дуулдана.
- Малфой минь уйдаа юу? Одоо Крэбб Гойл хоёр байхгvй ганцаараа гэдгээ мэдээрэй. Чамд хэн ч туслахгvй гэж Харри чанга хашгирлаа.
Малфой ч бас ингэж бодов бололтой:
- Чаддаг юм бол бариад ав л даа! хэмээн хашгираад шилэн бємбєлєгийг дээш нь чулуудаад доошоо нислээ. Бємбєлєг дээш хєєрснєє хэсэг зуур агаарт тогтоод унаж эхлэх нь яг л удаашруулсан зурагт гардаг шиг харагдана. Тэрбээр урагш бєхийж шvvрний ишийг доош чиглvvлээд хэдхэн агшин хурдлав. Хурд улам нэмэгдэж чихэнд нь салхи шуугин доор зогсох хvvхдvvдийн айн хашгирах чимээг дарна. Харри хурдаа саалгvй гараа сунгаад газарт хvрэхэд хагас метр зай vлдэх vед бємбєлєгийг барьж авлаа. Яг тэр vедээ шvvрээ тэгшилж амжив. Тэгээд гартаа бємбєлєгєє атгасаар ногоон дээр зєєлєн буулаа.
- Харри Поттер!
Тvvний зvрх нь газарт буухаас ч хурдан цохилно. Профессор МакГонагалл тvvний зvг гvйж явна. Харри одоо болох явдлаас айн чичирсээр хєл дээрээ бослоо.
- Би Хогвартст ажиллаж байх хугацаандаа хэзээ ч, хэзээ ч...
Профессор МакГонагалл тvгшнээсээ бахардах шахаж нvдний шил нь наранд гялалзана.
- Та яав аа... Хvзvvгээ хугалах ньь байна шvv дээ...
- Профессор оо тэр буруугvй...
- Патил авхай би танаас асуугаагvй байна...
- Гэхдээ Малфой...
- Ноён Уизли минь одоо болно. Поттер намайг одоохон дагаад яв.
Малфой болон тvvний найзууд дийлсэн байртай инээмсэглэхийг харсан Харри хєлєє арайхийн чирсээр шилтгээн тийш явах профессор МакГонагаллын араас гэлдэрлээ. Сургуулиас хєєгдєнє гэдэгтээ огт эргэлзэхгvй байв. Тэрбээр єєрийгєє звєтгєх юм хлэмээр байвч хоолой нь зангираад болсонгvй. Профессор МакГонагалл эргэж харалгvй хурдан алхахад Харри хоцорчихгvйн тулд алхаагаа хурдасган гvйх хэрэг гарлаа.
Тvvний ажил дууссан юм шиг санагдана. Сургуульд ороод хоёрхон долоо хоног болоод тэр шvv. Одоо арван минутын дараа эд хогшлоо буцаан эмхлэх 91
хэрэг гарч байдаг. Дурсль тvvнийг гэрийнхээ vvдэнд зогсохыг хараад юу гэх бол?
Тэд цамхагийн vvд рvv очих шатаар єгсєж дараа нь гантиг шатаар явахад профессор МакГонагалл дуугарахгvй л байв. Тэрбээр vvднvvдийг огцом хєдєлгєєнєєр нээж хонгилоор хурдан алхаж уруу царайлсан Харри араас нь дагана. Профессор МакГонагалл тvvнийг Дамблдор руу авч яваагаас зайлахгvй биз ээ?
Харри мєн л сургуулиас хєєгдсєн ч сургуульдаа ойн харуулаар vлдсэн Хагридын тухай бодлоо.
Тvvнийг ч бас vлдээгээд Хагридын туслах болгох ч юм билvv? Харрийн зvрх баярлан догдолсноо дорхноо намдав. Тэгээд олон жилийн турш Хагридын араас хvнд цvнх барин дагаж Рон болон бусад хvvхдvvд анги дэвшин суралцаж жинхэнэ шидтэн болохыг харж сургууль хавиар гэлдрэх хэрэг гарч дээ гэж бодсоноо євдсєн мэт ярвайлаа.
Профессор МакГонагалл нэг танхимын vvдэнд гэнэтхэн зогсоод vvдийг татаж дотогш шагайв.
- Уучлаарай профессор Флитвик. Би танаас нэг юм асууж болох уу? Надад Вуд хэрэгтэй байна.
<<Вуд гэнэ vv? Энэ нь юу юм болдоо?>> гэж Харри бодсоноо айх шиг боллоо.
Харин Вуд гэдэг нь бахим биетэй тавдугаар дамжааны сурагч бєгєєд танхимаас гарахдаа профессор МакГонагалл тэр хоёрыг гайхан харж бав.
- Хоёулаа намайг дагаад яв! гэж профессор МакГонагалл тушаагаад хонгилоор тэднийг дагуулж явлаа. Вуд Харрийг сониучирхан харна.
Порфессор МакГонагалл тэднийг самбар дээр дэмий vг бичих Пивзээс єєр хэн ч байхгvй танхимд орууллаа.
- Пивз минь эндээс яв! гэж профессор МакГонагалл хэлэв.
Пивз цэрдээ сагс руу чулуудав. Сагс хоосон байсан бололтой их чимээ гарчээ. Пивз амандаа хараал хэлсээр ангиас влаа. Профессор МакГонагалл vvд хаагаад хоёр хvv рvv эргэв.
- Поттер та Оливер Вудтэй танилц. Вуд чамд би баригч олж єглєє шvv.
Вудын гайхсан тєрх бахархлаар солигдов.
- Та vнэн хэлж байна уу? профессор оо.
- Туйлын vнэн. Энэ хvv нялх байхаасаа сурсан мэт шувуу шиг л нисдэг юм. Би амьдралдаа тийм зvйл vзсэнгvй. Поттер та анх удаа шvvр унаа биз дээ?
Харри дуугvйхэн толгой дохив. Юу болоод байгааг огт ойлгохгvй байсан ч сургуулиас хєєх гээгvй юм шиг санагдан дотор нь онгойжээ.
- Хvv энэ юмыг агаарт хорин метр хєєрєн барьж авсан юм. Нэг ч газар хєхрєєгvй шvv. Чарли Уизли ч ингэж чадахгvй байх гэж хэлээд профессор МакГонагалл тvvний атгасаар байгаа бємбєлгийг толгойгоороо дохив.
Вуд мєрєєдєл нь гайхамшигтайгаар биелсэн мэт шинжтэй байлаа.
- Поттер чи квиддич тоглохыг хэзээ нэгэн цагт харсан уу? гэж Вуд асуув. Тvvний нvд нь гялалзана.
- Вуд бол Гриффиндор тэнхимийн шигшээ багийн ахлагч гэж профессор МакГонагалл тайлбарлаж єглєє. Вуд тvvнийг анхааралтай харснаа:
- Баригч хийхэд яг таарах юм байна. Хєнгєн хурдан. Yvнд <<Нисдэг лус-2000>> юм уу <<Зvлгэгч-7>> зэрэг сайн шvvр олж єгєх хэрэгтэй гэлээ.
92
- Бас профессор Дамболдортой яриад нэгдvгээр дамжааныхныг шигшээд оруулахыг зєвшєєрvvлэх талаар ятгаад vзнээ. Яагаад гэвэл ноднингийхийг бодвол бидэнд илvv хvчтэй баг хэрэгтэй байна. Слизерин баг сvvлийн тэмцээнд биднийг балласан шvv. Дараа нь би хэдэн долоо хоног Северус Снеггийг эгц харж чадахгvй явсан сан... гэж профессор МакГонагалл хэллээ.
Профессор МакГонагалл Харрийг нvдний шилнийхээ дээгvvр ширvvн харна. Тэгснээ гэнэтхэн инээмсэглэж:
- Харин таныг бэлтгэлээ тааруухан хийж байна гэж сонсох юм бол бодлоо єєрчилж хатуухан хандах болно гэдгийг санаарай. Таны эцэг квиддич тоглодог байсан юм. Одоо танаар бахархах байсан даа... гэлээ.
***
- Чи тоглоод байна уу?...
Энэ яриа vдийн хоолон дээр болжээ. Профессор МакГонагалл тvvнийг талбайгаас дагуулж яваад яасан тухай Харри дєнгєж яриад дуусаж байв. Харрийг ярьж байх зуур Рон vхрийн мах бєєртэй хуушуур амтархан идэж байснаа яриа дуусах vед хуушуураа амандаа ойртуулсан хэвээрээ хєшиж орхисон байлаа.
- Баригч гэнэ vv? Нэгдvгээр дамжааныхныг хэзээ ч... Чи лав Хогвартсын тvvхэнд гарсан хамгийн залуу тоглогч болох байлгvй... гэж хэлэхдээ Рон гайхаж бахархсан шинжтэй байв.
- ...Сvvлийн зуун жилд тэр шvv. Вуд энэ тухай надад ярьсан юм гэж хэлээд Харри хуушуураа амтархан идлээ. Єнєєдєр болсон явдлын дараа тун ч их єлсчээ.
Рон сонссон зvйлдээ итгэж ядан амаа ангайсан хэвээр Харригаас нvд салгалгvй сууна.
- Би дараагийн долоо хоногоос бэлтгэлд гарна. Харин хэнд ч бvv яриарай. Вуд vvнийг нууцлая гэсэн юм гэж Харри нэмж хэллээ.
Танхимд Фред Жорж хоёр орж ирээд Харрийг харснаа тvvнийг эрж байсан бололтой чиглэсээр дєхлєє.
- Чи сайн байн. Вуд бидэнд ярьж єгсєн. Бид ч бас шигшээгийн довтлогчид шvv дээ гэж Жорж аядуухан хэлэв.
- Энэ жил бид сургуулийнхаа квиддичийн цомыг авах байлгvй дээ. Манай ах Чарли Хогвартсыг тєгссєнєєс хойш бид хожиж vзсэнгvй. Гэхдээ энэ жил манайд сайхан баг бvрдлээ. Чи их сайн болноо. Вуд чиний тухай бидэнд ярихдаа хєєрсєндєє болоод дэвхцэж байна билээ гэж Фред хэлжээ.
- За бид явах боллоо. Ли Жордан сургуулиас дамжиж болох шинэ нууц хонгил олсон гээд байгаа юм гэж хэлээд ихэр хоёр явлаа.
Фред Жорж хоёрыг дєнгєж явмагц ширээ рvv дєхєж ирсэн хvvг хараад нэг их баярлахааргvй байв. Энэ бол Малфой vнэнч бие хамгаалагч Крэбб Гойл хоёртойгоо яваа нь тэр.
- Поттер сургуульдаа сvvлчийнхээ хоолыг зооглож байна уу? Маглууд руу буцаад явах уу? Галт тэр чинь хэдэд хєдлєх вэ? гэж Малфой даажинтай асуув.
- Газар дээр тэгээд ч хоёр бяцхан андтайгаа байхдаа их зоригтой байгааг чинь харж байнаа хэмээн Харри хvйтнээр хариуллаа.
93
Крэбб Гойл хоёрыг бяцхан гэж хэлж болохгvй нь мэдээж ч гэсэн гол ширээний ард олон багш нар байсан болохоор тэр хоёр нvvрээ ярвайлгахаас хэтэрсэнгvй.
- Хэзээ ч гэсэн би чамтай дангаараа учраа олчихож дєнгєнє. Хvсээд байвал єнєє орой шvv. Шидтэнгvvдийн халз тулаа. Нударгаар бус зєвхєн шидэт саваагаар. Чи яав Поттер? Нээрээн чи чинь шидтэнгvvдийн халз тулааны тухай хэзээ ч сонсоогvй шvv дээ гэж Малфой хэлэв.
- Тэр сонссоон. Би тvvний засуул болно. Харин чи хэнийг авах юм бэ? гэж хэлээд Рон хурдхан босож Малфойн ємнє зогслоо.
Малфой чухам хэн нь дээр вэ гэсэн шиг хоёр андаа харлаа.
- Крэббийг авна. Шєнє дунд vзэлцвэл болох уу? Тэгвэл шєнє дунд шагнал хадгалдаг єрєєнд хvлээж байя. Дандаа онгорхой байдаг юм гэж тэрбээр хэлэв. Малфойг холдоход Харри Рон хоёр бие биеэ харлаа.
- Юун халз тулаан бэ? Чи миний засуул болно гэдэг чинь юу гэсэн vг вэ? гэж Харри сонирхлоо.
- Хэрэв чамайг vхвэл гэрт чинь хvргэж єгєх хvнийг дагуул гэдэг юм хэмээн Рон хаа хамаагvй юм ярьж байгаа юм шиг тайван хэлээд хєрсєн хуушуураа авлаа. Тэгснээ Харрийн царайг хараад:
- Гэхдээ чи сандрах хэрэггvй ээ. Жинхэнэ халз тулаан буюу єєрєєр хэлбэл жинхэнэ шидтэнгvvд тулалдах vед л vхэх тохиолдол гардаг юм. Малфой та хоёрын хийж чадах юм бол ихдээ л бие бие рvvгээ оч шидэх юм чинь. Та хоёр одоохондоо юу ч чадахгvй болохоор нэг их сvйдтэй юм байхдгvй. Дашрамд дурдахад тэр чамайг татгалзана гэж бодсон доо. Мєрийцсєн ч бэлэн байна гэлээ.
- Би саваагаа хичнээн даллаад юу ч болохгvй бол яах вэ? гэж Харри сониучирхлаа.
- Тэгвэл саваагаа хаяад нармайг нь нээгээрэй гэж Рон зєвлєлєє.
- Уучлаарай...
Тэр хоёр анзааран харвал Гермиона Грэйнжер ємнє нь зогсож байлаа.
- Энд тайван хооллочих арга алга уу? гэж Рон гайхашрангуй асуув.
Гермиона тvvний хэлэхийг огт тоосонгvй. Тэгээд ч Роныг бус Харрийг харж байлаа.
- Би Малфойтой ярьж байхад чинь санамсаргvй сонсчихсон юм аа...
- Санамсаргvй бус гэж мєрийцєхєд ч бэлэн байна гэж Рон оролцлоо.
- ...Тэгээд шєнийн цагаар сургууль дотор тэнэх ёсгvй гэж хэлэх гэсэн юм. Хэрэв чамайг барьчихвал Гриффиндор торгуулах болно. Чамайг заавал барина даа. Чи факультетээ тоохгvй энэ ярьснаа хийх гэж байгаа бол цэвэр хувиа бодсон хэрэг шvv.
- Энэ чамд хамаагvй ээ гэж Харри хэллээ.
- Баяртай гэж Рон яриаг дуусгав.
***
Хэдэн цагийн дараа Харри нvдээ нээсэн хэвээр Дин, Симус хоёрын (тэд унтлагын єрєєндєє тавуулаа байдаг боловч Невилл эмнэлэгээс гараагvй байжээ) жигдхэн амьсгалахыг сонсон хэвтэж байхдаа: <<Ийм сайхан єдєр ингэж таагvй дуусах ч гэж дээ>> хэмээн бодлоо.
Рон оройжингоо тvvнд <<Хэрэв чам руу хараал илгээвэл буруу харчихаарай. Яаж хариулдагийг нь би санахгvй байна>> гэх мэтчилэн vнэт зєвлєлгєє єгчээ.
94
Сургуулийн дvрмийг нэг єдєр хоёр удаа зєрчвєл юу болохыг Харри ойлгож байв. Тэгээд ч Филч юм уу ноён Норрис тэднийг барих боломж их. Гэхдээ харанхуйд юм л бол доогтой царай нь харагдаад байгаа Малфойг дийлэх боломж бас ч багагvй. Халз vзэлцвэл гайгvй шvv дээ. Ийм боломжийг алдаж болохгvй.
- Арван нэг хагас. Хожимдох л гээгvй бол явах боллоо гэж Рон шивнэлээ.
Тэд нємрєгєє хєдєрч шидэт саваагаа аваад єлмий дээрээ гэтсээр унтлагын єрєєнєєс гарч шатаар уруудан Гриффиндорын амралтын єрєєнд орлоо. Ханан зууханд цог улалзаж єрєєнд байгаа буйдан сандал тvvний гэрэлд овойсон хар сvvдэр болон зэвvvн харагдана. Тэгтэл нєгєє талаас нь бvдvvн Ледийн зургаар халхалсан гарах хаалганы дэргэдэх нэг сандлын тэндээс:
- Харри чамайг ямар ч байсан vvнийг хийнэ гэж итгэхгvй байна гэх дуу гарав.
Гэрэл аслаа. Сандал дээр нь ягаан нємрєг ємсєж хємсєг зангидсан Гермиона Грэйнжер сууж байв.
- Чи юу? Явж унтаач! гэж Рон ууртай шивнэлээ.
- Би бvх юмны тухай танай ах Персид арай л ярьчихсангvй. Тэр ахлагч юм чинь vvнийг зогсоож чадах л байсан байх. Гэхдээ би дуугараагvй л дээ гэж Гермиона ярьсаар.
Бусдын хэрэгт ингэж эрээ цээргvй хошуу дvрж чаддаг хvн энэ дэлхий дээр байдаг гэж Харри тєсєєлєє ч vгvй билээ.
- Явцгаая гэж Ронд хэлээд бvдvvн Ледийн зургийг хєдєлгєн цоорхойгоор орлоо.
Харин Гермиона амархан бууж єгєхийг бодсонгvй. Тvvнийг цоорхойгоор шургаж араас нь ирээд уурласан галуу шиг шуухитнаж байхад тэд хонгилд зогсож байлаа.
- Та нар факультетаа бодохгvй зєвхєн єєрсдийгєє бодоцгоож байна. Би Слизеринийхнийг цом авчихаасай гэж хvсдэггvй шvv. Та нараас болоод би хувиргал хийхэд зайлшгvй шаардлагатай хэд хэдэн шившлэг мэдсэнийхээ тєлєє профессор МакГонагаллаас авсан шагналын оноогоо бид алдах болж байна.
- Яв гэж Харри Рон хоёр зэрэг шивнэлээ.
- За яахав би та нарт хэлсэн шvv. Та нар маргааш Лондон руу буцах галт тэргэнд суух vедээ миний хэлснийг санах болноо...
Тvvний хэлсэн vгний нарийн утгыг тэр хоёр сайн мэдсэнгvй. Гермиона ярьж ч дуусалгvй нууц дохионыхоо vгийг хэлэхээр бvдvvн Ледийн зураг руу хартал тэр алга байлаа. Тэгэхээр бvдvvн Леди єєр хvнтэй уулзахаар явсан хэрэг. Гермиона ч Гриффиндорын шилтгээн єєд буцаж чадахгvй болжээ. Унтлагын єрєєнєєс гарахад нууц vг хэрэггvй ердєє л зургийг хєдєлгєхєд болдог байхад цамхагт ороход нууц vггvйгээр тэр дундаа нууц vгийг мэдээлдэг бvдvvн Ледигvйгээр бvтэшгvй хэрэг.
- Би одоо яах вэ? гэж Гермиона шивнэн асуулаа.
- Энэ чиний л мэдэх хэрэг. Бид явах болчихлоо оройтож ирнэ гэж Рон хэлэв.
Тэднийг хонгилын vзvvр ч хvрээгvй байтал Гермиона гvйцэж ирээд:
- Би та нартай хамт явна гэлээ.
- Бидэнд падгvй гэж тэр хоёр нэгэн дуугаар хэлэв.
- Би Филчид баригдталаа тэнд хvлээгээд зогсож байх хэрэг vv? Хэрэв тэд бид гурвыг барьчих юм бол би та нарыг болиулахаар ятгасан гэдгээ 95
vнэнээр нь хэлнэ. Та нар ч батлах байлгvй. Тэгвэл намайг яах ч ч vгvй шvv дээ.
- Чи ийм л муухай амьтан даа гэж Рон чанга хэлэв.
- Хоёулаа дуугvй бай! Би нэг юм сонслоо гэж Харри огцом дуугарлаа.
Тэдэнд шуухних адил чимээ сонсогдов.
- Энэ ноён Норрис байна гэж хэлээд Рон харанхуй руу єнгийн шvvрс алдлаа.
Харин энэ бол ноён Норрис байсангvй. Невилл байв. Тэрбээр шалан дээгvvр цагариглан хэвтээд бєх унтаж байсан боловч тэднийг ойртмогц агшин зуур сэрж vсрэн бослоо.
- Бурхан тэнгэр минь та нар намайг оллоо! Би энд хэдэн цаг болж байна. Шинэ нууц vгээ санадаггvй ээ хэмээн дуу алдав.
- Чимээгvй Невилл ээ. Нууц vг <<торойн хоншоор>>. Гэхдээ энэ чамд тус болохгvй. Бvдvvн Леди хаашаа ч юм явчихсан гэж Рон шивнэн хэллээ.
- Гар чинь яаж байна? гэж Харри яаран асуулаа.
- Сайн байгаа. Хатагтай Помфри ганцхан хормын дотор л ясыг нь бороолуулчихсан гэж хэлээд Невилл гараа сунган даллаж vзvvлэв.
- Тэгвэл сайн байна гээд Харри баяртай инээмсэглэснээ яагаад энд ирснээ санамагц царайгаа барайлган:
- Єє-є-є... Невилл минь бид нэг тийшээ явах хэрэгтэй дараа уулзая... гэлээ.
- Намайг бvv орхиоч! Би энд ганцаараа vлдэхгvй. Намайг энд хэвтэж байхад дэргэдvvр маань Цуст Барон хоёр ч удаа єнгєрсєн гэж Невилл орилоод эв хавгvй биетэй болохоороо арай л уначихсангvй.
Рон цагаа харснаа Гермиона Невилл хоёр луу ууртай хяламхийв.
- Хэрэв та хоёроос болоод Харри бид хоёр баригдах юм бол би Квиреллийн ярьдаг <<хий vзэгдлийн хараал>>-ыг цээжлээд та хоёр дээр турштлаа санаа амрахгvй шvv.
Гермиона <<хий vзэгдлийн хараал>>-ыг хэрхэн илгээдгийг Ронд хэлэх санаатай амаа ангайтал Харри тvvнийг болиулав. Тэрбээр хуруугаа уруулдаа наагаад тэднийг даллалаа.
Єндєр цонхоор тусах гэрлийн туяанд дєрвєлжилсєн хээтэй vзэгддэг хонгилоор тэд єлмий дээрээ гэтэн явлаа. Булан тойрох бvрдээ Харри одоохон Филчтэй юмуу ноён Норристой тааралдах байх даа гэж бодож байв.
Гэхдээ одоохондоо тэдэнд аз дайрчээ. Тэд сvvлчийн буланг тойрч сvvлчийн шатаар харайн єнгєрєєд гуравдугаар давхарт гараад шагнал хадгалдаг єрєєнд сэмхэн гэтэж орлоо. Малфой Крэбб хоёр тэнд байхгvй болохоор тэд тvрvvлж ирсэн хэрэг.
Єрєєнд сарны гэрэл тусаж шагнал хадгалдаг болор савнуудыг гялтагнуулна. Цом сvлд бvхий бамбай, жааз, баримлууд алт мєнгєєр туяарах ажээ. Харри, Рон, Гермиона, Невилл дєрєв єрєєний нєгєє талд байгаа vvднээс нvд салгалгvй хана даган урагшиллаа. Малфой гэнэтхэн харанхуйгаас гарч ирээд шуд довтлож болзошгvй гэж бодоод Харри шидэт саваагаа гаргав. Гэтэл хэн ч гарч ирсэнгvй. Хэн нэгэн хvн цагийг удаашруулчихсан юм шиг санагдаж хормын хугацаа цаг шиг урагшлах ажээ.
- Тэр хоцорчээ. Айсан юм болов уу? гэж Рон шивнэв.
Хажуу єрєєнд чимээ гарахад тэд огло vсэрцгээжээ. Чимээ гармагц Харри саваагаа єргєсєн авч тэр дуу Малфойнх биш байлаа.
- Хонгор минь сайн vнэрлээрэй. Тэд буланд нуугдсан байх ёстой.
Энэ бол ноён Норрист хандсан Филчийн дуу байлаа. Айж чичирсэн Харри нєгєєдvvлээ араасаа дага гэж дохиод Филч муур хоёрын гарч ирэх ёстой 96
хаалганы нєгєє тал руу єлмий дээрээ гэтэн хурдхан явлаа. Хамгийн ард яваа Невиллийг єрєєнєєс дєнгєж гарах vед Филч орж ирж байгаа дуулдлаа.
- Тэд энд л байгаа. Нуугдсан байх аа гэж vглэх нь тэдэнд сонсдоно.
Харри нєхдийнхєє анхаарлыг татахаар тэднийг харлаа. Тэгээд: <<Наашаа!>> гэж чимээгvйхэн дохиод хана дагуулан баатрын дуулга тавьсан урт хонгилоор чимээгvйхэн гэтэв. Филчийн ойртох чимээ ард нь тодхон сонсдоно. Гэтэл Невилл гэнэтхэн айн хашгираад урагш ухасхийлээ.
Мэдээж хэрэг эв хавгvй Невилл хол явж чадалгvй бvдрэхдээ урдаа гvйж явсан Роноос зууран авч тєдий л єндєргvй тавцан дээр буй хуягтай баатрыг дайран хоёул цуг уналаа. Тэд бvх л цамхаг даяар нvргэсэн чимээ гарган шалан дээгvvр єнхрєв.
- Гvйцгээе! гэж Харри бачимдан хашгираад дєрвvvл эргэж ч харалгvй араасаа Филч хєєж буй эсэхийг ч мэдэлгvй байдаг чадлаараа зугтлаа. Тэд онгорхой хаалга руу зvтгэлэн аз болоход хаалганы модыг мєргєчихєлгvй гараад баруун тийш эргэж хонгилоор гvйлдсэнээ дараах хонгилоор дэгдэн алга бллоо. Бусдаасаа тайван ухаалаг Харри хэдийгээр сvvлд нь айснаасаа болоод vхэх шахаж зvрх нь цээжнээсээ гарчих шахан булгилан байсан ч бvх vйл явдлыг яаж зохицуулснаа мэдэлгvй хаана байгаа хаашаа яваагаа ч тоолгvй тvрvvлэ гvйж байсан юм.
Тэрбээр адраас дvvжлээстэй хивсийг мєргєєд зогтусалгvй толгойгоо бєхийлгєн гартал аз болоход хаалга нээлттэй байж тэд нууц хонгилд орлоо. Тэд хонгилын мухар хvртэл гvйгээд шившлэгийн хичээл ордог танхимын ойролцоо зогсов. Ямар ч гэсэн хол зай туулж чадсанаа мэдлээ. Учир нь халз тулаан хийхээр сонгосон єрєє эндээс хол хоцорчээ.
- Бид холдож чадсан байх аа гэж Харри амьсгаадан хэллээ. Тэд халууцсан биеэ хvйтэн хананд наагаад ханцуйгаараа хєлєрсєн духаа арчив. Хажууд нь Невилл байдгаараа бєхийчихсэн ямар нэг юм амандаа бувтнан шуухитнана.
- Би... чамд... хэлсэн шvv дээ. Би чамд хэлсэн шvv дээ хэмээн Гермиона хоёр гараа цээжиндээ наан амьсгаадна.
- Бид Гриффиндор шилтгээнд буцаж очих хэрэгтэй. Аль болох хурдан явъя гэж Рон хэллээ.
- Малфой чамайг хуурсан гэж Гермиона ярианд оролцов (хэдийгээр амьсгаагаа дарж амжаагvй ч дуугvй байж чадахгvй зантай юм чинь). Тэгээд:
- Чамайг ойлгосон гэдэгтитгэж байна. Тэр чинь тийшээ очъё гэж бодоогvй харин Филч тэр єрєєнд нэг хvн ирэх ёстой гэж мэдэж байсан юм. Хэн нэг хvн тэнд очно гэдгийг Малфой тvvнд ойлгуулсан байхгvй юу гэлээ.
Энэ бол vнэн гэж Харри бодсон ч энэ тухай ярихыг хvссэнгvй.
Тэгээд хариу хэлэхийн оронд гараа даллан:
- Явцгаая гэв.
Хэлэхэд амархан ч хийхэд амаргvй гэдэг л боллоо. Тэд арав алхаж амжаагvй байтал хэн нэг нь хаалганы бариул эргvvлэх дуулдаж ойролцоох тасалгаанаас Пивз гарч ирлээ. Тэрбээр тэднийг харангуутаа баярласандаа уулга алдав.
- Пивз минь чимээгээ аядаж хайрлаач. Чамаас болоо биднийг сургуулиас хєєнє шvv гэж хэлээд Харри хуруугаа уруулдаа наалаа.
Пивз баяртайяа янцаглав.
- Бяцхан сурагчид минь шєнє тэнээд л байна уу? Муу байна даа хvvхдvvд минь маш муу байна. Та нарыг барина шvv дээ.
97
- Чи л хэлэхгvй бол биднийг барихгvй ээ. Пивз минь болгоож vзээч гэж Харри гараа цээжиндээ зєрvvлэн гуйлаа.
- Би Филчийг дуудах ёстойёо доо. Энэ миний vvрэг. Ингэвэл та нарт ч хэрэгтэй гэж Пивз санваартны дуугаар хэлсэн ч нvд нь таагvй гялалзаж байв.
- Замаас зайл гэж Рон тэсэлгvй хашгираад Пивзийг цохих гэж байгаа юм шиг гар далайлаа. Рон тvргэдэж алдаа гаргах нь тэр.
- СУРАГЧИД СУРГУУЛЬ ДОТОР ТЭНЭЖ БАЙНА! СУРАГЧИД СУРГУУЛЬ ДОТОР ТЭНЭЖ ЯВНА. ОДОО ШИВШЛЭГИЙН ТАНХИМД БАЙНА! гэж Пивз байдаг чадлаараа орилов.
Тэд амь наснь хэр хурдан гvйхээс шалтгаалах юм шиг агаарт тогтож байсан Пивзийн доогуур шурган зугтлаа. Гэвч хонгилын мухарт очтол хаалттай хаалга тулгарчээ.
- За гvйцээ! Бvх юм дууслаа! Бид баларлаа! гэж Рон дуу алдаад хаалгыг мєрлєж vзлээ.
Тэгтэл хєлийн чимээ дуулдав. Пивзийг хашгирахад Филч гvйн ирж байгаа нь тэр.
- Алив хєдлєєч гэж Гермиона ширvvн тушаагаад Харрийн гараас шидэт савааг булаан авч тvгжээтэй хаалгыг тогшоод:
- Алохомора! гэж шивнэлээ.
Цамхаг шажигнаж vvд нээгдэхэд тэд дотогшоо хурдхан орж хаалгыг хаагаад хонгилд юу болж байгааг сонсох санаатай чихээ наан чагнав.
- Тэд хаашаа зугтсан бэ Пивз? Алив хурдал би хvлээж байна хэмээн Филчийн хэлэх дуулдав.
- Эелдэгхэн хэл.
- Намайг бvv уурлуул Пивз! Тэд хаашаа зугтсан бэ?
- Эелдэгхэн гуйхгvй бол би юу ч мэдэхгvй гэж Пивз зєрvvдлэв.
Тvvний зєрvvд зан Филчийг нугалав бололтой.
- За яахав хэлж хайрлаач дээ!
- Мэдэхгvй! Юу ч мэдэхгvй! Ха-ха-ха! Эелдэгхэн бай гэж эхлээд чамд хэлээ биз дээ? Ха-ха! Ха-ха-ха! гэж Пивз баярлан хашгирлаа.
Пивз хаашаа ч юм шуугин нисэж Филч уурсан хараахыг тэд сонсов.
- Хаалга тvгжээтэй гэж тэр бодож байгаа. Бид мултарч дєнгєсєн байх. Невилл чи зоригтой байгаарай! гэж Харри шивнэлээ.
Харин Невилл тvvний ханцуйг нэг хоёр хором хэртэй шаргуу дугтарсаар байжээ.
- Чи яагаад байнаа? гэж Харри дурамжхан хэлээд тvvнийг харлаа.
Тvvн рvv эргэхдээ Невиллийн аль эрт харсан зvйлийг шууд олж харлаа. Эхний агшинд хий юм vзлээ гэж боджээ. Єндєєдєр болсон бvхний дараа ийм юм тааралдах гэдэг арай ч хэтэрмээр. Гэхдээ тvvний харсан зvйл бодитой атлаа аж ширвээтмээр ажээ.
Энэ хаалгаар дараах єрєєнд орж болно гэж Харри эндvvрчээ. Тэд єрєєнд биш хонгилд байв. Гуравдугаар давхрын хориотой хонгилд шvv. Сурагчдыг яагаад энэ хонгилд орохыг хориглодог учрыг одоо л тэр ойлголоо.
Тэдний ємнє шалнаас тааз хvрэхээр аварга том нохой зогсож байлаа. Тэр нохой гурван толгойтой ухаангvй эргэлдсэн гурван хос нvдтэй урилгагvй зочдыг vнэрлэн мурчилзах гурван хамартай шvлс нь савиран унжсан шар соёо бvхий гурван том амаа ангайсан аж.
Нохой одоохондоо дєлгєєн байж тэднийг vнэрлэн зургаан нvдээрээ ширтэн байх vед одоохондоо амьд байгаа цорын ганц шалтгаан бол тэднийг 98
гэнэт ороод ирэхэд нохой тvр зуур самгарджээ гэдгийг Харри мэдлээ. Гэтэл нохой юу болоод байгааг мэдэх шиг болов. Yvнийг алсад аянга нижигнэх лугаа чангаар гурван амаараа архирах дуу нотлоно.
Харри хаалганы бариулаас шvvрлээ. Одоо бол Филч vхэл хоёрын нэгийг сонгох хэрэгтэй байв. Тэрбээр Филчийг илvvд vзжээ.
Тэд нvд ирмэх зуур хаалгаар гарч чанга хаагаад хажуугаас нь нь харвал нисэж байна уу даа гэмээр хурдан гvйцгээлээ. Филч хонгилд байсангvй. Тэднийг єєр газар хайхаар эндээс явсан юм байлгvй дээ. Гэхдээ тvvнийг байхгvй гэж баярлах ч гомдох ч юм алга. Одоо тэдэнд ялгаагvй юм чинь. Тэдний хvсэж буй ганцхан юм бол энэ аймшигт мангасаас аль болохоор холдох явдал л байлаа. Тэд долдугаар давхарт гарч бvдvvн Ледийн хєргийн дэргэд очтолоо зогссонгvй.
- Та нар хаана байваа? гэж тэрбээр тэдний хєлєрч улайсан нvvрийг харангаа асуув.
- Энэ хамаагvй ээ. Торойн хоншоор, торойн хоншоор! гэж багтрах шахсан Харри арайхийн хэллээ.
Хєрєг хажуу тийш болоход тэд ханын нvхээр шурган амралтын єрєєнд ороод удаан гvйсэн учирсан бvхнээсээ болоод чичирцгээсээр сандал дээр тамирдан уналаа.
Тэдний хэн нэг нь дуугарах хvртэл нилээн хугацаа єнгєрєв. Невиллийн хувьд тэр хэзээ ч ярихааргvй болсон тєрхтэй харагдана.
- Сонин юм тэд юу боддог байнаа? Ийм нохойг сургуульд байлгах ч гэж дээ. Yvнийг хорих биш харин элдvvрийг нь хангавал таарна гэж Рон тvрvvлэн дуугарлаа.
Гермиона юм бодохтой болсон ч зан нь дороо л хувирчээ.
- Та нар чинь яах гэж нvдтэй байдаг юм бэ? Тэр нохой юун дээр зогсож байгааг харсангvй юу? гэж дурамжхан асуулаа.
- Шалан дээр. Би vнэндээ хєлийг нь хараагvй л дээ. Толгойг нь харахад л хангалттай байлаа гэж Харри хэлэв.
- Yгvй ээ, шалан дээр биш савны таган дээр зогсож байсан юм. Ямар нэг юм манаж байна гэдгийг тэнэг хvн ч ойлгоно доо.
Гермиона тэднийг ширвэн хараад бослоо.
- Санаа чинь амарсан байлгvй. Биднийг алах буюу тvvнээс ч дор сургуулиас хєєлгєж болох байлаа. Одоо та нар дургvйцэхгvй бол би явж унтлаа гэж тэрбээр ширvvхэн хэлэв.
Рон гайхсандаа амаа ангайн хоцорлоо.
- Yгvй ээ бид дургvйцэхгvй. Бид тvvнийг хvчээр авч явсан юм шиг л... хэмээн Гермионаг далд орсон хойно Харри хvчлэн хэлэв.
Харри орондоо ороод єнєєдєр болсон явдлын тухай бус харин Гермиоангийн ярьсан зvйлийг л бодож байв. Нохой ямар нэг юм манаж байгаа тухай бодсон хэрэг. Тэрбээр Хагридын хэлсэн: <<Хэрэв ямар нэг юм нуумаар бол дэлхийн хамгийн найдвартай газар <<Гринготтс>> юм. Хогвартсыг л эс тооцвол>> гэсэн vгийг эргэн саналаа.
Харри одоо долоон зуун арван гурав дугаар шvvгээнээс авсан хуйлаастай зvйл хаана байгааг таах шиг боллоо.
99

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/756275/aa4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
437 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
436 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
435 “ТУНГАЛАГ ТАМИР” РОМАНААС ТҮҮСЭН ШҮР СУВД Boog_3399 2008-09-25 12969
434 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8) Levi`s 2008-09-29 9144
» ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг9) Levi`s 2008-09-29 8899
432 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг10) Levi`s 2008-09-29 8516
431 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг11) Levi`s 2008-09-29 8607
430 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг12) Levi`s 2008-09-29 8927
429 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг13) Levi`s 2008-09-29 8830
428 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг14) Levi`s 2008-09-29 8885
427 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг15) Levi`s 2008-09-29 8592
426 “ЭЭЖ ЭЭ, САЙН БАЙНА УУ” [2] Boog_3399 2008-09-30 10761
425 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг16) Levi`s 2008-10-08 8601
424 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
423 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1) Levi`s 2008-10-08 9054
422 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 2) Levi`s 2008-10-08 8790
421 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 3) Levi`s 2008-10-08 8696
420 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
419 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 5) Levi`s 2008-10-08 8686
418 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 6) Levi`s 2008-10-08 8551
배너신청
자생병원

배너신청