Бичлэгийн тоо 497

                                             ШИДЭТ УУСМАЛЫН МЭРГЭЖИЛТЭН

- Хєєе тvvнийг хараач!
- Хаана байнаа?
- Тэр єндєр шар залуугийн дэргэд.
79
- Нvдний шилтэй юу?
- Чи царайг нь харав уу?
- Чи сорвийг нь харав уу?
Энэхvv шивнэлдэх яриаг Харри маргааш єглєє нь унтлагынхаа єрєєнєєс гарахдаа сонсчээ. Харрийн хичээллэж буй єрєєний хаалганы цаана тvvнийг харах гэсэн сурагчид овоорч тvvнийг хонгилд гарахад нэг л янзын хvмvvс дэргэдvvр нь зориудаар єнгєрєх зуураа нvvр царайг нь ажиглах ажээ. Харин Харри хvмvvсийг бvv ингээсэй гэж бодож байлаа. Тэр дараагийн танхимд яаж очихыг бодох хэрэгтэй байтал тэд саад болоод байв.
Хогвартсад зуун дєчин хоёр шат бий. Зарим нь єргєн тавиу зарим нь нарийн давчуу. Зарим шат нь пvрэв гаригт нэг тийш баасан гаригт єєр тийш хvргэж єгнє. Бас Харрийг єгсєх буюу уруудах vед хэд хэдэн гишгvvр нь гэнэтхэн алга болчихдог шат ч бий. Тийм шатаар явахдаа харайх хэрэг гардагийг мартаж болохгvй.
Хаалганууд ч бас амаргvй. Зарим нь эелдэг зєєлнєєр гуйлгаж байж нээгдэнэ, зарим нь тодорхой газар хvрэхэд нээгдэнэ, зарим нь бvр хуурамч бєгєєд оронд хана байх ажээ.
Ер нь шат, хаалга, анги, хонгил унтлагын єрєєний байрлалыг тогтооход хэцvv тийм болохоор Ховгвартсын бvх зvйл єнєєдєр тэнд маргааш энд гэх мэтээр vргэлж солигдож айдаг юм шиг санагдана. Хєрєг дээр байгаа хvмvvс бие бие рvvгээ зочлох буюу хонгилд буй баатруудын хуяг дуулга ч гvйж чадна гэдэгт Харри итгэлтэй байв.
Хий vзэгдлvvд ч бишгvй тєвєг учруулна. Тvvний онгойлгох гэж буй хаалганаас гэнэтхэн хий vзэгдэл нэвтрэн гарч ирэхэд Харри ухаан алдах дєхдєг байв. Гриффиндор шилтгээний хий vзэгдэл тэдний холбоотон Бараг толгойгvй Ник л тєвєг уддаггvйн дээр тэр нэгдvгээр дамжааныханд хаана явах яаж нэвтрэхийг зааж єгєхдєє баяртай байдаг юм. Гэтэл Пивз бол хаалттай хоёр хаалга хаашаа ч хамаагvй авч явдаг шатнаас ч аюултай. Ялангуяа хичээлд хоцрон ирэх vедээ тааралдвал бvр хэцvv. Пивз хvvхдvvдийн толгойн дээрээс цаасны сав унагаж, хєл доорх хивсийг татаж тэднийг шохойгоор чулуудах буюу єєрийнхєє харагдахгvйг далимдуулан сэмхэн гэтэж ирээд хамраас нь чимхэж: <<Баригдлаа!>> гэж хашгирдаг байлаа.
Пивзээс єєр хэн ч юу ч хийм муу байж боломгvй мэт санагдах авч бас тийм биш ажээ. Сургуулийн харуул Аргус Филч тvvнээс ч долоон дор. Анхны єглєє л Харри Рон хоёр тvvний анхаарлыг татжээ. Харамсалтай нь тааруухан утгаараа тэр л дээ. Филч тvvнийг нэг хаалга онгойлгох санаатай ноцолдож байхад нь таарч л дээ. Азгvйтэхэд чухам энэ хаалганы цаана нєгєє Альбус Дамблдорын цайллаган дээр яриад байсан хvvхдvvдийн орох хориотой гуравдугаар давхрын хонгил байдаг юмсанжээ. Филч тvvнийг тєєрсєн гэдэгт итгэхээс шууд татгалзаж хориотой газар луу зориуд орох гэж оролдсон хэмээн итгэж тэднийг газар дорх зооринд хорино гэж заналхийлсэн авч чухам vед дэргэдvvр нь єнгєрч явсан профессор Квирелл тэднийг аварчээ.
Филч, ноён Норрис гэдэг тосон саарал зvстэй туранхай бас єєр шигээ бvлтгэр нvдтэй мууртай билээ. Муур ганцаараа хонгилыг харгалзана. Хэн нэгэн хvvхэд журам зєрчиж хориотой шугам руу нэг л алхах аваас муур дорхноо алга болж хоёр агшны дараа Филч шуухитнасаар хvрээд ирнэ. Филч сургуулийн бvх нууц орцыг Уизлийн ихрvvдийг эс тооцвол хэнээс ч илvv сайн мэдэх бєгєєд яг л хий vзэгдэл шиг санамсаргvй гараад ирнэ. Хvvхдvvд тvvнийг vзэн ядаж ихэнх нь ноён Норрисыг єшиглєчих юм сан гэж мєрєєддєг байлаа.
80
Гэхдээ хэрэгтэй тасалгаагаа олно гэдэг юу ч био. Учир нь хичээл хийнэ гэдэг аль нэг єрєє эрэхээс хамаагvй хэцvv байлаа. Ид шид гэдэг шидэт саваагаар даллаж хэдэн хачин vг хэлэхээр зогсохгvй гэдгийг Харри тєдхєн ойлгосон юм.
Лхагва гариг бvрийн шєнє дундын vед тэд дуран авай руу очин шєнийн тэнгэрийг судалж янз бvрийн оддын нэрийг бичиж гаригууд яаж хєдєлдгийг тогтоож авдаг байлаа. Долоо хоногт гурван удаа тэднийг цамхагын цаана байх хvлэмж рvv аваачна. Тэнд намхан тарган хатагтай Стебль тэдэнд ургамлын тухай шинжлэх ухаан болох ургамал судлал зааж энэхvv хачин ургамал мєєгийг хэрхэн ашиглах тухай ярьж єгдєг байв.
Хамгийн ядаргаатай хичээл нь ид шидийн тvvх байлаа. Энэ бол хий vзэгдэл заадаг цорын ганц хичээл юм. Профессор Бинс их єтєлсєн агаад нэг удаа багшийн єрєєнд ханын зуухныхаа урд унтчихаад маргааш єглєє ньь хичээлд биегvй ирж билээ. Бинс нэгэн хэмээр тасралтгvй ярьж хvvхдvvд нэр цаг хугацааг бичиж авахдаа Харгис Эмерикийг Хачин Уриктай андуурах бєлгєє.
Профессор Флитвик гэж сурагчиддаа харагдахын тулд ширээний ард ном давхарлаж тавиад дээр нь зогсдог тожгор багш шившлэг заана. Тэрбээр хамгийн анхны хичээл дээр ангитай танилцах зуураа бvртгэлийн дэвтэр авч хvvхдvvдийн овгийг дэс дараалан дуудаж байснаа Харрийн нэрэнд хvрмэгцээ хачин дуугараад тавцан дээрээсээ ойчиж алга болсон билээ.
Харин професор МакГонагалл тэс єєр хvн байв. Харри тvvнийг хараад тvvнтэй наалдахгvй байх нь дээр гэж бодсон нь зєв байжээ. Ухаантай хэдий ч чанга тэрбээр нэгдvгээр дамжааныхан хичээлд ирээд суудалдаа сууцгаахад маш ширvvн vг хэлсэн билээ.
- Хувиргал бол Хогвартсад та нарын vзэх ид шидийн ухааны хамгийн тvвэгтэй аюултай бvлгийн нэг юм. Миний хичээл дээр сахилгын ямар ч зєрчил гаргасан хvн ангидаа буцаж ирэхээргvй хєєгдєнє. Би та нарт анхаарууллаа шvv гэж хэлсэн юм.
Хvvхдvvд ийм vг соноод биеэ барьж байтал дараа нь профессор МакГонагалл дадлагынхаа ажлыг эхлэж ширээг гахай болгон хувиргаснаа буцаагаад ширээ болгочихлоо. Бvгд мэл гайхаж єєрсдєє хийж vзэх юм сан гэх хvсэлдээ шатаж эхлэлээ. Гэхдээ эд зvйлийг амьтан болгон хувиргаж суртал мєдгvй гэдгийг тэр дороо ойлгоцгоожээ.
Профессор МакГонагалл хvvхдvvдийн цээжлэх ёстой огт ойлгомжгvй самуурмаар хэд хэдэн єгvvлбэр бичvvлснийхээ дараа хvvхэд бvрд нэг нэг шvдэнз тарааж єгєєд зvv болгон хувиргах ёстой гэлээ. Хичээл дуусах vед ганцхан Гермиона Грэйнжерийн шvдэнз л жаахан єєрчлєгдсєн байв. Профессор МакГонагалл нэг vзvvр нь шовх мєнгєлєг єнгєтэй болсон Гермионагийн шvдэнзийг хvvхдvvдэд харуулаад охиныг харан инээмсэглэлээ. Ингэж инээхийг нь харсан хvvхдvvд ширээг гахай болгон хувиргахыг vзсэнээс ч илvv гайхсан аж. Тэдэнд профессор МакГонагалл огт инээж чаддаггvй юм шиг санагддаг байж л дээ.
Профессор Квиреллийн заадаг Хар урлагаас хамгаалах хичээлийг тэсэн ядан хvлээдэг байлаа. Гэхдээ Квиреллийн хичээл нь хичээл гэхээсээ хошин наадмыг илvv санагдуулна. Тvvний єрєєнд сармис нэвт ханхална. Румынд тааралдсан цус сорогчдыг айлгахын тулд сармис vнэртvvлдэг тэднийг тvvнтэй учраа олохоор Хогвартсад ирнэ хэмээн айдаг гэж хvvхдvvд хэлцдэг бєлгєє.
Квиреллийн толгой дээрх ороолт ч хичээлийг тєв тvвшин болгодоггvй байлаа. Энэ ороолтыг аймшигтай махчинаас салахад нь туслах vед Африкийн нэгэн хан хvv бэлэглэсэн гэж профессор ярьдаг авч vvнд хэн ч итгэдэггvй юм шиг санагдсан. Яагаад гэвэл нэгдvгээрт махчидыг яаж дийлсэн тухай Симус 81
Финниганыг асуухад профессор Квиреллийн царай нь улайгаад цаг уурын тухай ярьж эхэлсэн юм. Уул нь Симус бvх зvйлийг нарийн мэдэхсэн гэсэн дээ нvд нь гялалзаж байсан юм. Хоёрдугаарт ороолтоос нь хачин vнэр ханхална. Уизлийн ихрvvд энэ бол Африкийн хан хvvгийн бэлэг биш зvгээр л урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж нотолдог байв.
Тэдний vгээр бол профессор цус сорогчдоос айж тэднээс бvрэн хамгаалах гэсэндээ хувцсан дотуураа сармисны хумс хийдэг ороолтондоо ч бас сармис нуудаг ажээ. Бас санаандгvй байгаад цус сорогчдод баригдчихгvйн тулд сургуульд ємсдєг хувцастайгаа унтдаг гэцгээнэ.
Харри эхний хэдэн єдєр хичээллэхдээ бусдаас дутахгvй юм байна гэдгээ мэдээд санаа нь амарчээ. Маш олон сурагчид Маглын гэр бvлд тєрж єссєн тэр ч байтугай Хогвартсаас захидал авах хvртлээ хэн гэдгээ мэддэггvй байжээ. Тэглээ ч нэгдvгээр дамжааныханд сурах юм бишгvй байв. Шидтэний гэр бvлд тєрж єссєн эцэг эхээсээ гадна шидтэн таван ахтай Рон хvртэл бусдаасаа тєдийлєн ялгарахгvй ажээ.
Баасан гариг Харри Рон хоёрын хувьд тун агуу єдєр боллоо. Тэд нэг ч удаа замаасаа хазайхгvй Их танхимд єглєєний цайндаа очиж чаджээ.
- Єнєєдєр юу орох вэ? гэж Харри будаандаа чихэр нэмэнгээ асуув.
- Уусмал бэлдэх хоёр хичээл Слизеринийхэнтэй хамт хийнэ. Хичээлийг тэдний удирдагч профессор Снегг заах юм билээ. Тvvнийг єєрийн сурагчдынхаа талд байдаг бусад багш нараас хамгаалдаг тэдэндээ хамгийн сайн дvн тавьдаг гэцгээдэг. Yнэн худлыг нь єнєєдєр л харъя гэж Рон хариулав.
МакГонагалл Гриффиндор тэнхимийн удирдагч хэдий ч уржигдар тэдэнд маш их гэрийн даалгавар єгсєн юм л даа.
Тэднийг цайгаа ууж байтал шуудан ирлээ. Одоо Харри vvнд дасчээ. Гэхдээ сургуульд ирсэн анхныхаа єглєє зуугаас доошгvй ууль цайны vеэр гол танхимд гуугалсаар нисэн орж ирээд ширээн дээгvvр эздээ хайн эргэлдэж євдєг дээр нь захидал унагахад их л айсан билээ.
Одоохондоо Букля тvvнд нэг ч захиа авчраагvй л байв. Ууль нь хааяа тvvний мєрєн дээр сууж хошуугаараа чихийг нь оролдохоор бусад уульны хамт танхимд нисэн ирдэг авч зvсэм бялуу идчихээд уульнууд амьдардаг vvрэндээ очиж нойрсохоор нисэн оддог байлаа. Харин энэ єглєє Букля чихрийн сав, тавагтай чанамал хоёрын хооронд суугаад Харрийн тавган дээр битvvмжилсэн дугтуй унагав. Харри анхныхаа захидлыг уншихгvйгээр тайван ундалж чадахгvй байсан учир захиаг шууд л задлав.
Захидалд жигд бус vсгээр:
Хvндэт Харри минь, баасан гаригт vдээс хойш чамайг хичээлгvй гэдгийг би мэдэж байна. Ийм болохоор хэрэв чи хvсвэл гурван цагийн vед аяга цай уухаар манайд ирээрэй. Сургуульд орсон эхний долоо хоног чинь ямархуу єнгєрснийг мэдмээр байна. Буклягаар хариу явуулаарай.
Хагрид
гэж бичсэн байлаа.
Харри Роноос vзгийг нь гуйж аваад захидлын ар талд: <<Дуртайяа очъё. Дараа уулзая. Баярлалаа>> гэж сараачаад Букляд єглєє.
Харрийн аз болоход Хагридтай хамт цай уухаар болжээ. Учир нь сургуульд тохиолдсон явдлуудаас хамгийн таагvй нь шингэний тухай хичээл байсан юм.
82
Хичээлийн жил эхлэхэд хийсэн цайллаган дээр профессор Снегг тvvнийг анх хараад л дургvй байгааг Харри мэдэрсэн билээ. Снеггийн заасан эхний хичээл дуусах vед л тэр андуурснаа мэджээ.
Снегг Харрид дургvйгээр барахгvй vзэн ядаж байв.
Снеггийн танхим газар доорх харанхуй єрєєнvvдийн нэгэнд байна. Тэнд цамхагт байхаас хамаагvй хvйтэн ханын дагуу тавьсан шилтэй уусмалд хєвж байдаг амьтнуудыг тооцвол бvр ч аймшигтай санагдана.
Снегг бас л Флитвикийн нэгэн адил бvртгэл нээснээр хичээлээ эхлэж хvvхдvvдтэй танилцав. Поттер гэсэн нэрэнд хvрээд мєн Флитвикийн адил зогслоо.
- Єє, за. Харри Поттер. Манай шинэ алдартан гэж аяархан дуугарлаа.
Драко Малфой тvvний анд Крэбб Гойл нар алгаараа нvvрээ даран байж даажигнан хєхрєлдєв.
Ангийхантай танилцаж дуусаад Снегг танхимыг анхааралтай ажиглалаа. Нvд нь Хагридынх шиг хар авч аварга биетийн нvднээ гэрэлтдэг энхрийлэл дутах аж.
Снеггий нvд яагаад ч юм харанхуй хонгилыг санагдуулахаар хvйтэн хєндий ажээ. Тэрбээр:
- Та нар одоо шидэт уусмал бас тvvнтэй адил зvйлсийг бэлтгэдэг чухам оновчтой тодорхой хичээл vзэх болно гэж хэлэв.
Снегг бараг шивэгнэж ярих авч хэлэх vг нь профессор МакГонагаллынх шиг сонсогдохуйц тод агаад тэр єєрєє ч ангид болж байгаа явдлуудыг хар аяндаа хянаж чадах аж. Яг л профессор МакГонагаллын хичээл дээр байдаг шигээ хоорондоо шивэгнэлдэхгvй єєр зvйл оролдохгvй сууцгаана.
- Энэ шинжлэх ухаан бол саваагаар дэмий даллахтай огт адилгvй. Тийм болохоор л энэ хичээлийг ид шидийн шинжлэх ухааны чухал хэсэг гэж бараг ойлгодоггvй юм. Харин би та нарыг их л учиртай vнэр гарган удаан буцлах тогоотой уусмалын таатай vнэр хvний тараагуур судсанд орох vедээ ухаан мэдрэлийг нь єєрчлєх чадалтай шингэний аядуухан ид шид зэрэгт дуртай байх болов уу гэж итгэж байна... Алдар хvндийг яаж жижигхэн шилэнд хадгалдаг, аймшигт хорыг яаж чанадаг бас миний хичээлд ирдэг дэмий чалчигчидтай л адил байхгvй гэвэл vхлийг хэрхэн хєєж болох тухай ч заана гэж Снегг vргэлжлvvлэн єгvvлэв.
Ингэж хэлснийхээ дараа улам ч нам гvм боллоо. Харри Рон хоёр бие биеэ хараад юу ч ойлгосонгvй гэдгээ мэдлээ. Харин Гермиона Грэйнжер єєрсдийгєє чалчаа хvмvvсийн тоонд оруулчихвий гэж байгаа бололтой тэсэж ядан суух аж. Снегг гэнэтхэн:
- Поттер би гаймуугийн няцалсан vндсийг шарилжны хандтай холивол юу болох вэ? гэж асуулаа.
<<Ямар няцалсан vндсийг ямар хандтай холино гэнээ?>> хэмээн Харри асуух гэснээ болилоо. Тэрбээр Роныг хяламхийн харсан авч цаадах нь асуултын учрыг ойлгоогvй болох нь харагдаж байв. Харин Гермиона Грэйнжер хариултыг сайн мэдэж байгаа бололтой гараа сарвалзуулж харагдана.
- Би мэдэхгvй юмаа ноёнтоон гэж Харри хэллээ.
Снеггийн царайд vзэн ядах єнгє тодроно.
- За тийм байдаг байж... Алдартай гэдэг маань ч талаар болох шив. За, Поттер минь дахиад нэг vзье дээ. Хэрэв надад гиваан аваад ир гэвэл та хаагуур эрэх вэ? гэж Снегг асуухдаа Гермионагийн єргєсєн гарыг анзаараагvй дvр vзvvлнэ.
83
Харин Гермиона арай л суудлаасаа ховх vсэрчих нь холоvй єндєлзєн гараа єргєсєєр байхад Харри гиваан гэж юу байдгийг огтхон ч тєсєєлєхгvй байв. Тэгээд инээдээ барьж ядахн байгаа Малфой, Крэбб, Гойл нарыг аль болохоор харахгvйг хичээж байлаа.
- Би мэдэхгvй юмаа ноёнтон минь гэж Харри хэлэв.
- Тэгэхээр Поттер та сургуульдаа ирэхээсээ ємнє сурах бичгээ харъя гэж огт бодоогvй юм шив дээ?
Харри тvvний хvйтэн нvднээс хараагаа салгалгvй эгцлэн харахыг хичээнэ. Yнэндээ бол Дурслийнд байхдаа шинэ сурах бичгvvдээ уншсан авч <<Ид шидэт мянган ургамал мєєг>>-ийг бvгдийг цээжилсэн гэж Снегг тооцлоо гэж vv дээ?
Снегг дахиад л Гермионагийн догдолсондоо болоод чичрэх гарыг анзаараагvй дvр vзvvлсээр.
- За яахав, харин чонын хор, гэлэнгийн тан хоёр ямар ялгаатай вэ?
Тайван суух аргагvй болсон Гермиона гараа дээш єргєн єндєлзсєєр.
- Би мэдэхгvй байна. Харин Гермиона яг мэдэх байх шиг атал та тvvнийг яагаад асуухгvй байгаа юм бэ? гэж Харри аяархан хэллээ.
Хvvхдvvд инээлдэв. Малфой болон тvvний хоёр найзаас єєр хэн хэн шоолон инээж байгаа мэдэх санаатай эргэн харлаа. Багаар бодоход арваад хvvхэд инээлдсэний дотор Симус ч байв. Гэхдээ Симусыг дэмжсэн маягтай нvдээ ирмэхэд Харри тvvнийг шоолсондоо бус харин яагаад ч юм ухаалаг санагдсан хариултыг нь бодоод инээсэн юм байна гэж мэдлээ. Харин Снегг тэгж бодоогvй нь илт. Тэр Гермиона руу агшин зуур эргэн хараад:
- Суу! гэж зандраад: Гаймуу, шарилж хоёроор <<амьд vхлийн ундаа>> гэж нэрлэхээр хvчтэй унтуулах шингэн бэлтгэдэг. Харин гиваан бол vхрийн цєснєєс гаргаж авдаг чулуу бєгєєд та нарыг ихэнх хороос авардаг юм. Чонын хор, гэлэнгийн тан гэдэг нь манчин хэмээх нэртэй нэг л ургамал шvv дээ. Ойлгов уу? Хэлсэн бvх зvйлийг бичиж авцгаа! гэлээ.
Бvгд vзгээ яаран авч цаасаа шажигнуулж гарлаа. Гэлээ ч Снеггийн намуун ду гарсан шуугианыг дарах ажээ.
- Таны увайгvй хариултаас болоод би Гриффиндорын тооцоонд торгуулын оноо бичлээ.
Гриффиндорын нэгдvгээр дамжааныхны хувьд Снеггийн хичээл хамгийн онцгvй байх нь тодорхой болж Харрийг суулгасны дараа бас л таагvй явдал гарсан юм.
Снегг сурагчдыг хос хосоор нь болгоод хатиг эмчлэх жирийн уусмал бэлтгэх даалгавар єглєє. Тэрбээр урт хар жанчаа шар шур хийлгэн анги тойрон явах зуураа хvvхдvvд хэрхэн хатсан навч жинлэж могойн шvдийг ууранд нvдэж байгаа харж байв.
Снегг багш єєрт нь таатай санагдсан Малфойгоос бусад бvх хvvхдийг шvvмжилж єрєєнд ногоон хортой утаа дvvрч чанга шажигнах чимээ гарах vед эвэрт эмгэн хумсыг яаж чанадгийг Малфойгоос сурцгаа хэмээн уриалж байв.
Тэгтэл Невилл яагаад ч юм Симусын тогоог унагаж орхисон чинь тогоо нь хэлбэр дvрсгvй шаваас болон хувирч дотор нь чанаж байсан уусмал шалан дээгvvр урсахдаа ойролцоо байсан сурагчдын шаахайг тvлэн цоолжээ. Хэдэн агшны дараа хvvхдvvд сандал дээр гарч зогсоод тогооноос асгарсан уусмалд гар хєл нь тvлэгдэж улаан цэврvv болсон Невилл євдсєндєє болоод ёолж байлаа.
- Мангуу амьтан! Та нар тогоогоо гал дээрээс авахаасаа ємнє уусмалд vхэр зарааны єргєс нэмчихэж дээ? гэж Снегг хашгичин асгарсан шингэнийг алгаараа булан руу шавхан цацах ажээ.
84
Невилл хариулахын оронд ярвайн уйлж хамар дээр нь ч улаан цэврvv гарчээ.
- Тvvнийг эмнэлэг рvv аваач гэж Снегг багш Симуст хэлснээ зэргэлдээх ширээний ард юм хийж байсан Харри Рон хоёр луу эргэж:
- Поттер та уусмалд vхэр зарааны єргєс хийж болохгvй гэдгийг яагаад тvvнд хэлсэнгvй вэ? Хvн муу байвал єєрийгєє сайн болно гэж бодоо юу? Танаас болоод Гриффиндорын тооцоонд ахиад нэг торгуулийн оноо нэмлээ шvv гэв.
Энэ vнэхээр шударга бус явдал учраас Харри эсэргvvцэх санаатай ам нээх гэтэл Рон тvvнийг ширээн доогуур єшиглєлєє.
- Битгий анзаар. Снегг хэрэв уурлавал ихээхэн хорон хvн гэж би сонссон юм хэмээн Рон шивнэв.
Цагийн дараа тэд єрєєнєєс гарч шатаар єгсєн явахад Харрийн толгойд элдэв таагvй бодол эргэлдэж Хогвартсд ирэхдээ баяр хєєртэй байсан нь хийсэн алга болжээ. Сургуульд ирээд ганцхан долоо хонохдоо торгуулийн хоёр оноо авсан нь ердєє л Снеггийн vзэн ядалтаас болсон билээ. Харин яагаад гэдгийг мэдэхсэн гэж хvснэ.
- Харцаа дээгvvр байлга. Фред Жорж хоёр ч Снеггийн хичээл дээр азгvйтдэг юм. Чи тэднийг тvvнээс хэдэн торгууль авсан гэж бодож байна? Би чамтай хамт Хагридынх руу очиж болох уу? гэж Рон тvvнийг тайтгаруулна.
Гуравт тав дутуу байхад тэд шилтгээнээс гарч сургуулийн талбай дээгvvр Хагридынх руу явлаа. Хагрид Хориотой ойн чєлєєн дахь бяцхан модон байшинд суудаг байв. Yvдэн дээр нь ангийн нум, хос углааш єлгєєтэй байх аж.
Харрийг vvд тогшиход цаана нь ууртай маажиж чангаар хуцах чимээ гарахыг тэд сонсов. Агшин зуурын дараа:
- Боль, Соёот минь буцаад! гэх Хагридын чанга зандрах дуулдлаа.
Yvд яльгvй онгойж цаанаас нь vс болсон танил царай харагдав.
- Орцгоо. Соёот буцаад! гэж Хагрид урилаа.
Хагрид vvдээ дэлгэж том хар нохойны хvзvvвчнээс зуурч арайхийн тогтоох аж. Ямар vvлдэр гэдгийг Хагрид мэдэхгvй ч ийм нохойгоор бодон гєрєєлдєг гэж тайлбарлав.
Байшин ганцхан єрєєтэй юм. Адараас гайхан гуя, дотрыг нь гаргасан гургуул дvvжилж задгай гал дээр зэс данхтай зvйл буцлах агаад буланд навсархай бvтээлгээр бvтээсэн том ор харагдана.
- Та нар яг л гэртээ байгаа юм шиг тухлаарай гэж хэлээд Хагрид Соёотыг тавихад Рон руу давхиж очоод чихийг нь долоож байв. Соёот нохой эзэнтэйгээ адил харахад аймаар ч vнэн хэрэгтээ vгvй гэдэг нь илт.
- Энэ бол Рон гэж том данханд ханд буцалгахаар ус хийж боорцог таваглаж байгаа Хагридад Харри танилцуулав. Боорцог таваглах vед хатаад чулуу болсныг илтгэх чимээ гарна.
- Уизлийн хvvхдvvдийн нэг vv? Танай ихэр хоёрыг харуулдсаар амьдралынхаа хагасыг єнгєрєєлєє. Тэд дандаа л Хориотой ой руу орох гэж зvтгэж би барих хэрэг гардаг юм гэж Хагрид Роны сэвхтэй нvvрийг харангаа хэлэв.
Чулуужсан боорцог шvд хугалчихаж мэдмээр авч Харри Рон хоёр их л амтархан идэж буй дvр vзvvлж сургуулийн эхний єдрvvд хэрхэн єнгєрсєн талаар Хагридад ярьж єглєє. Соёот нохой толгойгоо євєр дээр нь тавин хэвтэх агаад асгарсан шvлс нь дvрэмт хувцсыг норгож байв.
85
Хагрид Филчийг хєгшин шулам гэж хэлэхийг дуулаад Харри Рон хоёр их баярлажээ.
- Тvvний муур ноён Норрисыг Соёоттой нэг танилцуулаад vзэх юмсан. Намайг сургуульд очих хэрэг гарахад тэр муур мєрийг минь vнэрлэн дагадгийг та нар мэдэхгvй л дээ. Тvvнээс нуугдах аргагvй хуурах ч аргагvй. Yнэрлээд л намайг олчихдог юм. Филч л тvvнийг над руу тавьдаг нь гарцаагvй.
Харри Хагридад Снегг багшийн хичээлийн тухай ярьлаа. Хагрид ч бас Роны нэгэн адил тvvнийг санаа зовох хэрэггvй гэж зєвлєв. Учир нь сурагчдын ихэнх нь Снеггэд таалагддаггvй ажээ.
- Тэр намайг vзэн ядаад байх шиг санагдах юм.
Тэр хамаагvй ээ! Яасан гэж тэр вэ? хэмээн Хагрид эсэргvvцэв.
Гэхдээ Хагрид ингэж хэлэхдээ харцаа яльгvй буруулах шиг санагджээ.
- Чарли ах чинь яаж байгаа вэ? Надад их таалагддаг байсан юм. Араатан амьтантай харьцахдаа ч гаргуун даа гэж Хагрид Рон руу эргэж яаран сонирхжээ.
Хагрид ярианыхаа сэдвийг зориуд єєрчлєєд байна уу даа гэж Харри єєрєєсєє асуухаар байв. Рон луу судалж байгаа Чарли ахынхаа тухай Хагридад ярьж байх зуур Харри ширээн дээрх данхны таглаан дор байсан хэсэг цаасыг авч vзлээ.
Энэ бол <<Зєнч>> сонины хайчилбар байв.
<<ГРИНГОТТС>> БАНКИНД БОЛСОН ЯВДЛЫН ТУХАЙ “СYYЛИЙН YЕИЙН МЭДЭЭ” гэсэн гарчигтай єгvvлэл байв.
Долдугаар сарын гучин нэгэнд <<Гринготтс>> банкинд орсон vл мэдэгдэх дээрэмчний нэвтэрсэн байдлыг мєрдєн шалгах ажил vргэлжилж байна. Хvмvvсийн дунд тарсан яриагаар бол энэ vйлдлийг vл мэдэгдэх хар шидтэнгvvд vйлдсэн гэж vзэж байгаа юм.
Єнєєдєр <<Гринготтс>> банкны албингууд банкнаас юу ч хулгайлагдаагvй гэж мэдэгдлээ. Дээрэмчдийн ухсан шvvгээ хоосон байжээ. Хачирхалтай тохиолдлоор шvvгээн дотор байсан зvйлийг тэр єглєє эзэн нь авсан байна.
<<Бид шvvгээнд юу байсныг хэлэхгvй. Ийм болохоор та бvхэнд элдэв асуудал тулгараагvй бол бидний ажилд оролцох хэрэггvй>> гэж энэ єглєє <<Гринготтс>> банкны хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгдлээ.
Хэн нэгэн хvн <<Гринготтс>>-ыг дээрэмдэхээр оролдсон гэж Роны ярьсныг Харри нэхэн саналаа. Харин Рон єдрийг нь хэлээгvй юм. Тэгтэл одоо...
- Хагрид аа! <<Гринготтс>>-ыг яг миний тєрсєн єдрєєр дээрэмдсэн юм байна шvv дээ! Биднийг тэнд байхад л дээрэмчид орсон байж болзошгvй! гэж Харри уулга алдлаа.
Энэ удаа Хагрид тvvнтэй харц тулгарахаас зайлсхийгээд байгаад эргэлзэх юмгvй болов.
Аварга биет маань vл ойлгогдох юм бувтнаад ахин чулуужсан боорцогноосоо Харрид єгчээ. Харри эелдэгээр талархал илэрхийлсэн ч боорцгийг авсангvй нєгєє хайчилбарыг дахин уншлаа.
<<...Дээрэмчдийн ухсан шvvгээ хоосон байжээ. Хачирхалтай тохиолдлоор шvvгээн дотор байсан зvйлийг тэр єглєє эзэн нь авсан байна.>>
86
Тэр єглєє Хагрид долоон зуун арван гурав дугаар шvvгээнээс хуйлаастай хvрэн цаас авсан шvv дээ. Хулгайчид vvнийг эрсэн юм болов уу?
Харри Рон хёор оройн хоолоо идэхээр цамхаг руугаа буцахдаа чулуужсан боорцгоор халаасаа дvvргэсэн байв. Гэрийн эзнийг єгєхєд татгалзаж чадаагvй аж. Хагридтай уулзсан шиг юм бодогдуулахуйц зvйл нэг ч хичээл дээр тааралдаагvй дээ гэж Харри бодлоо. Хэрэв Харрийн зєв бол Хагрид хуйлаастай цаасыг яг цагийг нь олж авав уу, эсвэл vгvй юу? Одоо энэ хуйлаастай цаас хаана байгаа юм бол? Yvнийг хадгалахад <<Гринготтс>>-оос илvv найдвартай газар хэрэг болно шvv дээ.
Бас Снегг профессорын тухай тvvнд ярихыг хvсээгvй ямар нэг юм Хагрид мэдээд байгаа юм биш биз гэсэн асуулт єєртєє тавьж явлаа.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/756268/388/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
437 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
436 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
435 “ТУНГАЛАГ ТАМИР” РОМАНААС ТҮҮСЭН ШҮР СУВД Boog_3399 2008-09-25 12969
» ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8) Levi`s 2008-09-29 9144
433 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг9) Levi`s 2008-09-29 8899
432 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг10) Levi`s 2008-09-29 8516
431 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг11) Levi`s 2008-09-29 8607
430 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг12) Levi`s 2008-09-29 8927
429 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг13) Levi`s 2008-09-29 8830
428 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг14) Levi`s 2008-09-29 8885
427 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг15) Levi`s 2008-09-29 8592
426 “ЭЭЖ ЭЭ, САЙН БАЙНА УУ” [2] Boog_3399 2008-09-30 10761
425 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг16) Levi`s 2008-10-08 8601
424 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
423 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1) Levi`s 2008-10-08 9054
422 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 2) Levi`s 2008-10-08 8790
421 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 3) Levi`s 2008-10-08 8696
420 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
419 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 5) Levi`s 2008-10-08 8686
418 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 6) Levi`s 2008-10-08 8551
배너신청
자생병원

배너신청