Бичлэгийн тоо 497

“Тунгалаг Тамир”. Энэ гайхамшигтай романыг уншаагүй  монгол хүн  гэж байдаг болов уу?  

Миний хамгийн дуртай зохиол. Гэнэн балчир насандаа  “Хэрвээ гадаадад олон жил сараар амьдрах болвол зөвхөн энэ номыг л авч явна” гэж боддог байлаа. Тэгээд ч нэлээд хэдэн жилийн өмнө  БНСУ-д хараар ажиллаж байхдаа хайртай номоороо “хань” хийн сэтгэлээ дэвтээж явсан даа.

...Цахиур Төмөр морин дээр давхиж явахдаа үргэлж “Эрдэнэ засгийн унага” дууг дуулж явах. Үүнийг нь анзаарсан Дулмаа нэг удаа “Чи энэ дууг юунд үргэлж дуулдаг юм бэ?” гэхэд “Холын замд  давхиж явахад нөхөр минь болдог юм. Нутгаасаа хол явахад нутаг минь болдог, ядрахад хүч, өлсөхөд хоол болдог сайхан дуу юм шүү”  хэмээн хариулдаг даа. Түүн лүгээ нэгэн адил эх орноосоо алсад  явсан миний сэтгэлд  нутаг минь, ядрахад хүч, өлсөхөд хоол  болж байсан  хувилгаан шид энэ  романд бий.

Уншигчийн сэтгэл оюуныг соронзон мэт татах увидас, ид шидтэй энэхүү романыг анх гуравдугаар ангид байхдаа зуны амралтаараа уншсанаа мартдаггүй юм. Тэр үед аравхан настай жаал хүү энэ том романаас юу ойлгож байсан юм бол, бүү мэд.  Гэхдээ л миний сэтгэл зүрхний хаа нэгтэй уран зохиолд дурлах нэгэн бяцхан гал  ассан байхаа.

Утга зохиолд эчнээ суралцах, бичих арга зүйд бие даан боловсрох, уран яруу найруулга эзэмших гэсэн хүсэл мөрөөдлийн минь сургамжит багш нь энэ роман байсан болов уу? Хэлье гэсэн санаагаа хэлж чадахгүй ухаан мөхөсдөх,  оночтой үгийг олж дөнгөлгүй  үзгээ мэрэх үедээ мөн ч олон удаа сөхөж харсан даа. Унших бүр ухаан тэлж,  дов сондуулгүй тэгш сайхан тал газраар хатируулах мэт сэтгэлийн цэнгэл эдлүүлэх нь даанч урамтай.

Найруулгаа сайжруулах, үгийн утгад нэвтрэхийн тулд Л.Толстой Библи судрыг олонтаа уншиж хуулан бичиж байсан хэмээдэг. Бас Америкийн Ерөнхийлөгч А.Линкольн эх хэлээ бүрэн эзэмших, үгийн нөөцөө баяжуулах, бичгийн найруулгаа сайжруулахын тулд Шекспирийг судлаж, Бернсийн тухай лекц бичиж, Байроны шүлгүүдийг цээжлэж байсан гэдэг.

Тэгвэл Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” роман нь мохоо мөчид бодолтой, модон үг хэллэгтэй, молхи бичээч миний сэтгэлд үүлэн чөлөөнөөр нар тусах мэт, хөвч тайгад төөрөн ангаж цангаж явахад хоржигнон урсах горхитой учран  цээж дэвтэх мэт тийм яруухан баяртай бодол төрүүлэн баясгасан ном билээ.

 Хүүхэд насандаа саваагүйрхэн зохиолд гарч буй бүх баатруудыг нэгд нэгэнгүй түүвэрлэж үзсэн. Бараг 200  дөхөж байсан бил үү, яалаа? Зөвхөн Луу гүний баян Итгэлтийн тухай зохиогчийн тодорхойлолт, бусад баатруудын яриа, өөрийнх нь өгүүлж буй  үг хэллэг, яриа хөөрөө, бодол санаа зэргийг түүвэрлэсэн нэг дэвтэр байснаа сэтгүүлч анддаа бэлэг болгон барьсан билээ. Өнөөдөр нийтэд  хүлээн зөвшөөрөгдөж,  нэрд гарсан залуу насны минь анд тэр минь  “чулуу болгож”  чадсан эсэхийг нь харин хэлж мэдэхгүй ээ.

Саяхан хэрэгтэй хэрэггүй бичиг цаас, хуучин гар бичмэл, ноорог сэлтээ янзалж суутал “Чадраабалын Лодойдамба-Тунгалаг Тамир” хэмээн хаягласан нэгэн дэвтэр гарч ирж хичнээн их баярлуулав аа. “Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог” гэгчээр сүүлийн хэдэн жилийн залхмаар олон нүүдэл суудал, хөл хөдөлгөөнөөс болоод хаана юугаа хийснээ ч олохоо болиод байсан юм. Хэрэгтэй зарим зүйлээ хаяж гээсэн тохиолдол ч бий.

“...Эрж явсан хүнтэйгээ уулзсан хүний сэтгэл баяр, сандралаар дүүрдэг билээ. Эрэл нь хичнээн удаан, хэцүү байсан бол энэ сэтгэл төдийчинээн их байдаг” хэмээн  “Тунгалаг Тамир” романд гардаг даа. Олон жилийн өмнө хөтлөж байсан тэмдэглэлийн дэвтрээ хараад золтой л нулимс унагасангүй. Тэмдэглэлээ дахин уншаад өөртөө баярлалаа. Би уг романаас бараг хамаг сайхан  шүр сувдыг нь түүсэн  юм биш үү?

...Намар гоёлоо өмсөж, ургамлын өнгө нь шар ногоон туяатай болчихоод, өглөө үдэш өндөр уулын оройд хөхөмдөг манан тунаран, тарга хүч авсан мал налайн бэлчиж, өнтэй газрын сайханд өнгө жавхаа бүрдсэн шувууд дэгдээхийнүүдээ дагуулан ганганалдаж байгаа Тамирын голын ...
Үргэлжлэлийг дараах блогоос уншина уу.http://www.soronzon.blogspot.com/
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/744189/56c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
437 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
436 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
» “ТУНГАЛАГ ТАМИР” РОМАНААС ТҮҮСЭН ШҮР СУВД Boog_3399 2008-09-25 12969
434 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8) Levi`s 2008-09-29 9144
433 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг9) Levi`s 2008-09-29 8899
432 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг10) Levi`s 2008-09-29 8516
431 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг11) Levi`s 2008-09-29 8607
430 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг12) Levi`s 2008-09-29 8927
429 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг13) Levi`s 2008-09-29 8830
428 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг14) Levi`s 2008-09-29 8885
427 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг15) Levi`s 2008-09-29 8592
426 “ЭЭЖ ЭЭ, САЙН БАЙНА УУ” [2] Boog_3399 2008-09-30 10761
425 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг16) Levi`s 2008-10-08 8601
424 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
423 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1) Levi`s 2008-10-08 9054
422 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 2) Levi`s 2008-10-08 8790
421 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 3) Levi`s 2008-10-08 8696
420 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
419 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 5) Levi`s 2008-10-08 8686
418 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 6) Levi`s 2008-10-08 8551
배너신청
자생병원

배너신청