Бичлэгийн тоо 497

                        ЕСЄН БYХЭЛ ДЄРЄВНИЙ ГУРАВ ДУГААР
                             ТАВЦАНГААС ЭХЛЭСЭН ЖУУЛЧЛАЛ


Харри Хогвартс руу явахаасаа ємнє Дурслийнханд амьдарч байсан наймдугаар сарыг хєгжилтэй сайхан єнгєрvvлсэн гэж хэлэхээргvй байлаа.
Дурсль Хагридтай танилцсанаасаа хойш зан байдал нь єєрчлєгдсєн л дєє. Дадли одоо Харригаас айж нэг єрєєнд байхаасаа ч эмээдэг болсон бол Петунъя эгч Вернон ах хоёр Харрийг шатны хонгилд тvгжиж зvрхлэхгvй ямар нэг юманд 53
албадан хашгирахаа болиод vнэндээ тvvнтэй огт ярилцахгvй болжээ. Тэд их айхын зэрэгцээ Харрид уурсах авч тvvнийг ажиглаагvй дvр эсгэнэ. Энэ нь урьдынхаасаа хавьгvй аятайхан ч гэлээ ийм єєрчлєлт гарахад эхлээд баярлаж байсан Харри дараа нь уйдаж эхэллээ.
Тэрбээр єрєєнєєсєє бараг vл гарна. Тэгээд ч анд нєхєртэй болсон юм чинь. Энэ нь нєгєє ууль шvv дээ. Харри тvvнийг Букля гэж нэрлэхээр шийджээ. Энэ нэрийг <<Ид шидийн тvvх>>-ээс олсон аж. Энэ болон бусад сурах бичгvvд онц сонирхолтой ажээ. Харри єдєржингєє орон дээр хэвтэж орой болтол ном уншиж байхад Букля учраа олж vе vе анд гардаг байв. Аз болоход Петунъя эгч тэдний єрєєгєєр орохоо больжээ. Ордогсон бол Буклягийн авчирсан vмхий хулгана таалагдахгvй нь лавтай. Шєнє бvр унтахаар хэвтэхийнхээ ємнє Харри тусгай цаасан дээр саваа зураад ханандаа наана. Есдvгээр сарын нэгэн хvртэл хэд хоног vлдсэнийг ингэж тоолбол амар ажээ.
Наймдугаар сарын сvvлчийн єдєр Харри нагац ах эгчдээ маргааш Лондонгийн галт тэрэгний буудал дээр байх ёстой гэдгээ дуулгах санаатай Дурслийнхны зурагт vзэж суугаа зочны єрєєнд орлоо. Тэрбээр ирснээ мэдэгдэх гэж ханиалгатал тvvнийг харсан Дадли хашгирсаар єрєєнєєс гарч одлоо.
- Вернон ахаа гэж Харри хулчгардуухан дуугарав.
Вернон ах сонсож байна гэдгээ мэдэгдэн ямар нэг юм бувтналаа.
- Би-и-и... Би маргааш Хогвартс явахын тулд... <<Кингс Кросс>> буудал руу очих ёстой.
Вернон ах дахин нэг юм бувтнасан нь цааш ярьж болно гэсэн vг байлаа.
- Та намайг хvргэж єгєхгvй юу?
Тэрбээр нэг юм гvвтнэсэн нь зєвшєєрсєн хэрэг байх гэж Харри боджээ.
- Баярлалаа гэж хэлээд Харрийг зочны єрєєнєєс гарахыг завдтал Вернон ах нь:
- Галт тэрэгээр явна гэдэг чинь шидтэний сургууль орох сонин арга байна даа. Шидэт нисдэг хивсийг нь эрвээхэй идчихсэн хэрэг vv? гэв.
Харри дуугvй байх нь дээр гэж бодлоо.
- Yгvй тэр сургууль чинь хаана байдаг юм бэ?
- Мэдэхгvй ээ гэж Харри vнэнээ хэлэв. Yнэхээр ч Хогвартсын хаягийг мэдэхгvй юм чинь. Тэгээд Хагридын худалдан авч єгсєн тийзийг халааснаасаа гаргаж:
- Би ердєє л єглєєний арван нэгэн цагт есєн бvхэл дєрєвний гуравдугаар тавцангаас галт тэргэнд суух хэрэгтэй гэж тийзнээсээ хараагаа салган єгvvлэв.
Нагац ах эгч хоёр нь тvvнийг солиотой хvнийг сонжих лугаа харлаа:
- Ямар тавцан гэнээ? гэв.
- Есєн бvхэл дєрєвний гурав дугаар тавцан.
- Дэмий юм бvv ярь. Тийм дугаартай тавцан байхгvй байх ч ёсгvй гэж Вернон ах эрс хэллээ.
- Миний тийзэн дээр тэгж бичсэн байна шvv дээ гэж Харри мєчєєгєє єгсєнгvй.
- Ухаангvй амьтад. Бvгд жинхэнэ солиотнууд. Алив байз чи ч бас vзнээ. Харин буудлын хувьд бол би хvргэж єгнєє. Чиний аз болоход бид маргааш Лондон явах гэж байсан юм. Тэгээгvй бол ч чи єєрєє л явах байж дээ гэж Вернон ах толгой сэгсрэн єгvvллээ.
- Та нар Лондон орж яах нь вэ? гэж хэдийгээр тvvнд хамаагvй ч яриаг эв найртай дуусгахын тулд Харри асуув.
54
- Даддлийг эмнэлэгт аваачна. Сургуульд явахаас нь ємнє энэ хараал идсэн сvvлийг авахуулахгvй бол болохгvй гэж Вернон ах хариулжээ.
Маргааш єглєє нь хэт догдолсондоо болоод унтаж чадаагvй Харри таван цагт сэржээ. Тэгээд босон жийнсээ углав. Шидэтний жанч ємсєєд буудал дээр очиж болохгvй байлгvй дээ. Дараа нь галт тэргэн дотор хувцасаа сольчихож болно биз. Тэрбээр Дурслийнхныг сэрэхээс урьтаж юу ч мартахгvйн тулд хэрэгтэй ном эд хогшлынхоо жагсаалтыг сайтар нягталж, Буклягаа торонд хийгээд єрєєн дотроо нааш цааш холхиж байлаа. Хоёр цагийн дараа Вернон ах нь тvvний том чемоданыг машиныхаа ард чихээд Петунъя эгч Дадлийг ятган Харритай хамт суулган явцгаалаа.
Тэд <<Кингс Кросс>> буудалд яг арав хагас болж байхад ирлээ. Вернон ах Харрийн чемоданыг тэргэн дээр тавьж єєрєє тавцан дээр авчрав. Вернон ахыгаа яагаад ийм эелдэг байгааг гайхсан Харри араас нь дагаж явлаа. Харин Вернон ах хvрч ирээд ийш тийшээ харснаа шоолсон маягтай инээмсэглэхэд л сая эелдэг байсны учир тодров. Тэрбээр:
- За хvv минь чи ирэх ёстой газартаа ирлээ. Энэ есдvгээр тэр аравдугаар тавцан байна. Чинийхээр бол тавцан чинь энэ хоёрын дунд байх ёстойёо доо. Байдлыг харахад арай барьж амжаагvй юм байлгvй дээ гэлээ.
Тvvний зєв байлгvй яахав. Нэг тавцан дээр есийн тоо бvхий нєгєє тавцан дээр арвын тоотой том хуванцар самбар єлгєєтэй байлаа. Дунд нь юу ч алга.
- За сайн суралцаарай гэж хэлэхдээ Вернон ах тун ч доогтой инээмсэглэж харагдана. Вернон ах тэгээд юу ч хэлэлгvй эргээд явчихлаа. Дурслийн машин буудлаас холдоход Вернон ах, Петунъя эгч, Дадли нар тvvнийг харан инээлдэж байхыг Харри ажиглажээ.
Харрийн ам хатах шиг санагдав. Юу хийхээ огт мэдэхгvй айлаа. Агшин тутам догдлох нь нэмэгдсээр. Учир нь тавцан дээрх хvмvvс тvvнийг хачирхан харах аж. Буклягаас болсон юм байлгvй дээ. Харрийн хийж чадах юм гэвэл тэрхvv тавцан хаана байдгийг хэн нэгнээс асуух л байв. Харин чухам хэнээс вэ?
Харри тавцан дээр жижvvрлэж байгаа цагдааг дэргэдvvрээ єнгєрєхєд даллан дуудсан авч есєн бvхэл дєрєвний гурав дугаартай тавцангийн тухай хэлэхээ болихоор шийджээ. Цагдаа тvvнийг солиотой хvн гэж бодох байлгvй гэж айсандаа тэр. Цагдаа Хогвартсын тухай хэзээ ч юу ч сонсоогvйн дээр тэр сургууль эх орны альхан хэсэгт байдгийг єєрєє мэдэхгvй болохоор Харри ч тайлбарлаж чадсангvй. Эцсийн эцэст цагдаа уурлалаа. Харрийг зориудаар тоглоом хийж байна гэж бодох шиг боллоо. Цєхрєнгєє барсан Харри арван нэгэн цагт ямар галт тэрэг явдгийг асуугаад тийм галт тэрэг байхгvй гэсэн хариу сонсов.
Хvмvvсийн цагийг дэмий vрдэг золбин амьтдын тухай vглэсээр цагдааг явахад Харри барьц алдахгvйн тулд аль болохоор биеэ барьж байлаа. Хэрэв буудлын том цаг vнэн явж байгаа аваас галт тэргэнд сууж Хогвартс руу явахад аравхан хором vлдсэн аж. Тэрбээр чухам яаж суухаа огт тєсєєлєхгvй газраас хєндийрvvлж дийлэхээргvй том чемодан халаас дvvрэн шидэт мєнгє том ууль бvхий тортойгоо тавцангийн голд зогссоор.
Буудал дээр очоод чухам юу хийх ёстойг Хагрид хэлэхээ мартсан юм байлгvй дээ. Жишээлбэл Тахир гудамж руу явахын тулд зvvн талаасаа гурав дахь тоосгыг тогшиж байсан шиг нэг юм хийх учиртай байж болно шvv дээ. Чемоданаасаа шидэт саваагаа гаргаж аваад ес, аравдугаар тавцангийн хооронд байх тасалбар тvгээврийг тогшдог ч юм билvv гэж бодлоо.
Энэ агшинд тvvний хажуугаар хэсэг хvмvvс єнгєрєх vедээ ярьж буй яриа нь бvдэг бадаг сонсогдов.
55
- Би баахан Маглууд л байх юм бодлоо шvv...
Харри огцом эргэж харлаа. Энэ vгийг гал шаргал vстэй дєрвєн хvvхэдтэй ярилцах булцгархан эмэгтэй хэлжээ. Хvvхэд бvр л Харрийнх шиг чемодантай тэрэг тvрж бас ууль барьцгаажээ.
Харри зvрхээ хvчтэй догдлохыг мэдэрч тэдний барааг алдчихгvйн тулд байдаг чадлаараа тэргээ тvрэв. Аз болоход тэд тєдхєн зогсож Харри ч тэдний яриаг сонсохуйцаар ойрхон очиж саатлаа.
- Та нар хэддvгээр тавцангаас явах билээ? гэж эмэгтэй асуув.
- Ес, дєрєвний гурав. Ээжээ би бас явъя л даа гэж шаргал vстэй жаахан охин жингэнvvлэн хэллээ.
- Жинни чи дэндvv жаахан байнаа тайвшрах хэрэгтэй. Харин Перси чи эхлээд яв.
Харахад хамгийн ахмад нь бололтой нэг хvv ес аравдугаар тавцанг чиглэн явлаа. Харри бvгдийг ажиглахын тулд нvдээ ч цавчихгvйг хичээн араас нь анхааралтай дагасан авч баахан жуулчид тvvнийг халхалчихлаа. Тэднийг явж єнгєрєхєд хvv аль хэдийн алга болчихжээ.
- Фред одоо яв гэж булцгар эмэгтэй тушаалаа.
- Би Фред бишээ, Жорж. Эмэгтэй та єєрийгєє бидний эх гэж яаж чадаж байнаа? Намайг Жорж гэдгийг харахгvй байна уу?
- Жорж минь намайг уучлаарай гэж эмэгтэй хэллээ.
- Тоглосон юм аа, би Фред байна гэж хvv хэлээд урагш хєдлєв. Тvvний ихрийн єрєєсєн араас нь яараарай гэж хашгирахад сонссон бололтой хэдхэн агшны дараа алга болчихсонд чухам яагаад ингэснийг Харри огт ойлгосонгvй.
Одоо гурав дахь хvvгийн ээлж боллоо. Тэр бас л урагшаа явснаа нєгєє хоёрынхоо адил гэнэтхэн алга болчихжээ.
Байдал ахиад л хэцvvдэв. Харри зvрх сэтгэлээ чангалан булцгар эмэгтэй рvv очоод:
- Намайг уучлаарай гэж хулчгардуухан хэллээ.
- Сайн байна уу хонгор минь. Хогвартс руу анх удаа явж байна уу? Миний бага хvv Рон ч бас шинэ гээд тэрбээр дєрвєн хvvхдийн хамгийн сvvлчийнхийг заалаа. Тэрбээр туранхай єндєр биетэй гар хєл томтой нvvрээрээ дvvрэн сэвхтэй эв хавгvй нэгэн ажээ.
- Тийм ээ. Гэхдээ чухам яаж... хэмээн Харрийг хэлтэл:
- Яаж тавцан руу очих вэ гэж vv? хэмээн булцгар эмэгтэй ойлгосон янзтай єгvvлэхэд Харри толгой дохилоо.
- Сандрах хэрэггvй ээ гэж эмэгтэй нvд ирмэн хєгжилтэй хэлээд:
- Чи ес аравдугаар тавцанг тусгаарласан хашлагыг шууд нэвтрэн явах хэрэгтэй. Хамгийн гол нь зогсож болохгvй бас хашлаганд тулна гэж айх хэрэггvй. Хэрэв сэтгэл хєдлєєд байгаа бол хурдан алхах юм уу, гvйвэл дээр. Чи яг одоо Роноос урьтаад яв л даа гэлээ.
- За-а-а... тэгье гэж Харри хэлсэн хэдий ч дотор нь бєєдийсєн хэвээр байв.
Тэгээд тэргээ тvрэн урагшлахдаа хашлагыг харлаа. Хашлага маш бєх бат юм шиг санагдана.
Харри хашлага чиглэн явлаа. Хажуугаар нь явах хvмvvс байнга тvлхэж бас тэрэг нь хvнд болохоор хурдан явахад амаргvй байв. Гэхдээ Хогварстад очиж чадахгvй бол яанаа гэж айснаасаа болоод Харри алхаагаа тvргэсгэлээ. Одоохон тасалбар тvгээврийг мєргєєд бvх юм дуусна гэж бодсон хэдий ч 56
булцгар эмэгтэйн vгийг санамагцаа тэргэнийхээ бариулыг тонгойн дараад гvйж гарав.
Хашлага улам ойртсоор. Нэгэнт хурдалсан тэргээ саатуулж чадахгvй болохоор одоо зогсож чадахгvй гэдгээ Харри мэдэж байлаа. Ердєє л ганц хоёрхон алхам vлдмэгц тэрээр юм мєргєнє гэж бодоод нvдээ анилаа...
Гэтэл юм мєргєсєнгvй. Харри явдлаа удаашруулангаа нvдээ нээв.
Тэрбээр хvн дvvрэн тавцан дээр зогсож байв. Тэнд улаан єнгєтэй галт тэрэг зогсох ажээ. Хаяг дээр нь: <<Хогвартс. Буухиа галт тэрэг. 11.00>> гэсэн бичиг байв. Харри эргэн харсан авч тасалбар тvгээвэр байсангvй. <<Есєн бvхэл дєрєвний гуравдугаар тавцан>> гэсэн бичиг бvхий дугуй тємєр хаалга харагдана. Ингэхлээр тэр хийх ёстой юмаа хийж бvх зvйл ёсоор болсон хэрэг.
Тавцан дээр цугларсан хvмvvсийн дээгvvр галт тэрэгнээс гарах утаа суунаглаж хєл доогуур янз бvрийн єнгєтэй муурнууд хойш урагш холхих ажээ. Хvмvvсийн хашгирах хvнд чемодан тvжигнэх уульнууд нэг нэгнээ дуудан гуугчих чимээ сонсогдлоо.
Эхний хэдэн вагонуудад сурагчид дvvрэн суугаад цонхоор толгойгоо цухуйлган эцэг, эхтэйгээ ярилцаж зарим нь суудлаа хадгалах ажээ. Харри суудал хайн цонхоор нь шагайсаар цааш явлаа.
- Эмээ би бахаа ахиад л алдчихлаа гэж дугуй царайтай хvvхэд дэргэдvvр нь єнгєрєхдєє єгvvлэх сонсогдлоо.
- Ээ, Невилл минь дээ гэж настайвтар эмэгтэй санаа алдан хэлж байна.
Жаахан явтал бужгар vстэй хvvхдийг тойрон шавсан хvмvvс замд нь тээгэлдэв.
- За vзvvл Ли. Алив vзvvлээч... гэж чанга дуугаар тэд гуйцгаана.
Бужгар хvvхэд гартаа барьсан савны тагийг сєхєхєд тойрон зогссон хvмvvс айж ширвээтэн уулга алдлаа. Савнаас vстэй урт хєл цухуйсан байхыг Харри амжиж харжээ.
Харри хvмvvсийн дундуур чихэлдсээр хамгийн сvvлд шахам байх нэгэн вагонд сул єрєє оллоо. Эхлээд тортой Букля уулиа оруулж тавиад дараа нь чемоданаа оруулах гэж vзэж тарав. Тэгтэл дээш нь гаргаж чадахгvй хоёр ч удаа унаган хєлєє євдтєл цохичихлоо.
- Би туслах уу? гэж хоёр ихрийн єрєєсєн шаргал vстэй хvvхэд хэлэв. Тvvний ээж л Харрид яах ёстойг хэлж єгсєн билээ.
- За, их баярлалаа гэж хэлээд Харри гvнээ амьсгаадав.
- Хєєе Фред! Нааш ирж надад туслаач!
Ихэр хоёр чемоданыг єрєєнд чирч оруулаад буланд тавилаа.
- Баярлалаа гэж Харри хэлээд хєлсєнд норж дух руугаа унжих vсээ арагш сэгсрэв.
- Энэ чинь юу вэ? гэж Харрийн духан дээрх сорвийг харсан ихрийн єрєєсєн сониучирхан асуулаа.
- Намайг хараал идэг! Чи чинь тохиолдлоор... гэж нєгєє ихрийг хэлтэл:
- Энэ мєн байна. Чи мєн vv? гэж тvрvvчийн ихэр єгvvлэв.
- Би юу? хэмээн ойлгосонгvй байтал:
- Чи Харри Поттер мєн vv? гэж нєгєє хоёр зэрэг асуув.
- Юун тухай ярьсныг чинь одоо л ойлголоо. Тийм ээ, би мєн байна гэж Харри ичингvйрч єгvvлэв.
Ихэр хоёр нvдээ бvлтийлгэн амаа ангайлган тvvнийг харахад Харри ичсэндээ царай нь улайжээ. Тэгтэл аз болоход хаанаас ч юм эмэгтэй хvний дуу гарч:
- Фред? Жорж? Та нар энд байна уу? гэв.
57
- Бид очлоо ээж ээ.
Ихэр хоёр Харригаас арайхийж нvдээ салгаж вагоноос гарлаа.
Харри гадаах хvмvvст харагдахааргvй газарт цонхонд ойртож суугаад тэднийг ажиглаж байв. Булцгар эмэгтэй гэнэтхэн халаасгнаасаа нусны алчуур гаргаж ирээд:
- Рон чиний хамар муухай байна гэлээ.
Тэдний хамгийн бага нь мултрах гэж оролдсон авч эмэгтэй тvvнийг барьж аваад хамрыг нь арчиж єглєє.
- Ээж болиоч дээ! гэж хvvхэд эсэргvvцсэн ч ээжийгээ тавихаас наана мултарч дєнгєсєнгvй.
- Ай-яа-яа, бяцхан Ронни балиар хамартай гэж ихрийн єрєєсєн шоолон хэллээ.
- Дуугvй бай гэж Ронни хариуд нь єгvvлнэ.
- Перси хаана байнаа? гэж ээж нь асуулаа.
- Тэр явж байна.
Тэдний ах ойртон ирлээ. Тэрбээр хувцасаа сольсон агаад хар єнгийн дvрэмт хувцасны энгэр дээр нь <<А>> vсэг бvхий гялалзсан мєнгєн тэмдэг байхыг Харри ажиглав. Тэрбээр:
- Би хурдхан явахгvй бол болохгvй шvv, ээжээ. Би хамгийн эхний вагонд байгаа. Тэнд ахлагч нарт зориулсан хоёр вагон гаргасан юм билээ гэв.
- Перси чи ахлагч болсон юм уу? Яагаад бидэнд хэлээгvй юм бэ? Бид мэдээгvй байсан шvv дээ гэж ихрийн єрєєсєн гайхширлаа.
- Байзаарай, тэр бидэнд нэг удаа... ярьсан юм байна гэж нєгєє ихэр оролцов.
- Хоёр удаа ч билvv.
- Гурав байх аа.
Эсвэл зунжингаа ярьсан байлгvй... гэтэл Перси:
- Та нар боль доо гэж гараараа зангав.
- Перси чиний хувцас яагаад шинэ биднийх хуучин байдаг юм бэ? гэж ихрийн єрєєсєн асуулаа.
- Яагаад гэвэл тэр чинь одоо ахлагч гэж хэлэхдээ ээж нь хvvгээрээ бахархаж байгаа нь илт. Тэгээд:
- За хvv минь явж vз. Сайн суралцаарай. Очоод уулиа илгээгээрэй гэлээ.
Ээж нь Персийн хацрыг vнсээд явуулав. Тэгээд ихрvvд рvv эргэн:
- Та хоёр энэ жил томоотой байх ёстой шvv. Жорлон дэлбэлсэн гэдэг ч юм уу муу мэдээ уульнаас авах юм бол...
- Жорлон дэлбэлэх гэнээ? Бид хэзээ ч жорлон дэлбэлээгvй шvv гэж нэг нь гайхав.
- Тэгвэл vздэг ч юм билvv? Сайхан л санаа байна. Баярлалаа ээжээ гэж нєгєє нь дэмжлээ.
- Энэ инээд биш шvv. Роннигоо харж хандаж байгаарай гэж ээж нь хэлэв.
- Айх хэрэггvй. Бид жаахан Роннигоо ємєєрєлгvй яахав.
- Та нар дуугvй бай гэж Ронни бувтналаа. Тэрбээр ихрvvдээс дvv авч нуруугаараа бараг чацуу бас хамрын vзvvр нь улаан байхыг бодохолд ээж нь ширvvхэн арчсан бололтой.
- Ээж та гайхах байх даа. Бид сая галт тэргэнд хэнтэй тааралдсаныг таа даа? гэж ихрийн нэг нь хэллээ.
Харри тэдэнд харагдахгvйн тулд арагшаа хурдхан налав.
- Бидэнтэй хамт буудал дээр байсан хар vстэй хvvхдийг санаж байна уу? Тvvнийг хэн гэдгийг мэдэх vv? гэж нєгєє ихэр нь асуулаа.
58
- Хэн юм бэ?
- Харри Поттер!
Харри охины жингэнэсэн дууг сонслоо.
- Хєєе ээж ээ, би вагонд орж тvvнийг харъя. Тэгье л дээ ээж ээ...
- Жинни чи тvvнийг харсан шvv дээ. Тэгээд хєєрхий хvvг амьтны хvрээлэнгийн амьтан шиг хараад байх хэрэггvй. Чи vнэн хэлэв vv, Фред? Яаж мэдсэн юм бэ?
- Би єєрєєс нь асуусан юм. Сорвийг нь хараад асуусан юм байхгvй юу. Yнэхээр шарх нь хvмvvсийн ярьдагчлан цахилгаан шиг юм билээ.
- Єє, хєєрхий амьтан ганцаараа байх нь аргагvй. Би бvр яагаад хvн гаргаж єгєхгvй байгаа юм бол? гэж бодож байсан юм. Эелдэг, хvмvvжилтэй сайн хvv байна лээ гэж эмэгтэй ярьж байв.
- Энэ гол нь биш ээ. Хэцvv нэрт чухам ямар хvн байсныг тэр санаж байгаа болов уу?
Ээж нь гэнэтхэн ширvvсэж:
- Фред би чамайг энэ тухай асуухыг хориглож байна. Бодохын ч хэрэггvй. Энэ тухай тvvнд єнєєдєр сануулах хэрэгтэй гэж vv? гэлээ.
- За болъё, болъё. Би сануулахгvй.
Дохио чанга дуугарлаа.
- Алив хурдлаарай! гэж эмэгтэйг хэлэхэд шаргал vстэй гурван хvv вагонд яаран орж цонхны дэргэд зогсоод ээж дvv нараа vнсэх хєдєлгєєн vзvvлнэ. Тэгтэл охин уйллаа.
- Жинни уйлахаа болиорой. Бид чамайг уулиар дарж єгнєє гэж ихрийн єрєєсєн тvvнийг тайтгарууллаа.
- Бид сургуулийн жорлонгийн суултуурыг чамд явууламз гэж нєгєє нь дvрсгvйтэнэ.
- Жорж! гэж ээжийгээ анхааруулахад:
- Би тоглож байна шvv дээ ээжээ гэлээ.
Галт тэрэг байрнаасаа хєдлєлєє. Эмэгтэй хєвгvvдээ гар даллан vдэж бяцхан охин инээж уйлсаар вагон дагаж гvйхийг Харри харж байв. Тэгээд галт тэрэг хурдаа нэмсэн учраас охин хоцорлоо.
Галт тэрэг яльгvй баруун тийш эргэтэл тавцан ч харагдахгvй болов. Цонхны цаагуур байшингууд жирэлзэнэ. Харри сэтгэл хєєрснєє мэдэрлээ. Хаашаа явж байгаа тvvнийг юу хvлээж байгаа тухай мэдэхгvй ч ард vлдээсэн бvхнээс илvv л байх байлгvй дээ.
Єрєєний vvд онгойн шаргалт vстийн нэг нь цухуйгаад:
- Энэ суудал сул уу? Єєр вагонд суух ч суудал алга гээд Харрийн эсрэг талын суудлыг заан асуув.
Харрийг толгойгоо дохиход шаргал vст хурдхан суулаа. Тэрбээр Харрийг нууцхан хяламхийн харснаа байгалийн байдлыг ихэд сонирхсон дvр vзvvлэн цонхоор ширтэж явлаа. Хvvгийн хамарт ээж нь арчиж амжаагvй хар толбо байхыг Харри харлаа.
- Хєєе, Рон. Ли Жордан биднээс хоёр вагоны цаан аварга том тэмээн аалз авч явна. Бид тийшээ явлаа гэж ихрvvд шагайн хашгирлаа.
- Явж л байхгvй юу гэж Ронх айхрамжгvйхэн хэлэв.
- Харри, бид чамд єєрсдийгєє танилцуулаагvй шvv дээ. Фред, Жорж Уизли. Энэ бидний дvv Рон. Дахин уулзацгаанаа гэж ихрvvд инээмсэглэн хэлжээ.
- Уулзатлаа баяртай гэж Рон, Харри хоёр бараг зэрэг хэллээ. Ихрvvд явцгаалаа.
59
- Чи vнэхээр Харри Поттер юм уу? гэж Рон гэнэтхэн асуув.
Вагонд сул суудал єчнєєн байхадяг эсрэг талд суусан нь тохиолдлын хэрэг биш, юм асуух гэсэн нь тодорхой боллоо.
Харри толгой дохив.
- Аа, би Фред, Жорж хоёрыг бас л дамшиглаж байна гэж бодсон юм. Yнэхээр чиний духан дээр... гэж Рон хэлээд Харрийн духыг гараараа заалаа.
Харри vсээ хойш болгон духаа ил гаргалаа. Рон сорвиноос нvд салгалгvй харна.
- Тэгэхээр энэ бол Хэцvv нэрт...
- Тийм ээ. Гэхдээ би vvнийг санадаггvй юм гэж Харри хэллээ.
- Юу ч санадаггvй гэж vv? бvр юу ч мэдэхгvй юу? хэмээн єєр хариулт сонсоно гэж итгэсэн Рон лавлав.
- Би баахан ногоон гэрлийг л санадаг юм. Ингээд л гvйцээ.
- Yгvй ер гээд Рон толгой сэгсэрнэ. Тэрбээр Харригаас нvд салгалгvй ширтэн илбэдvvлсэн мэт сууж байснаа єндийн цонхоор харлаа.
- Танай гэрийнхэн бvгд шидтэнгvvд vv? гэж Харри асуув. Рон тvvнийг сонирхож байгаа шиг єєрєє ч тvvнийг сонирхож байлаа.
- За даа, тийм. Тийм гэх vv дээ. Ээжийн vеэл ах Маглаас гаралтай нягтлан бодогч байдаг гэсэн. Гэхдээ бид тvvний тухай огт ярьдаггvй юм гэж хэсэг бодсоныхоо дараа Рон єгvvлэв.
Харрийг сургуулийн дvрэмт хувцасаа авч байхад дэлгvvрт тааралдсан цонхигор хvvхдийн ярьж байсан жинхэнэ ид шидтэнгvvдийн гэр бvлийнхнээс Уизлийнхан гаралтай гэдэг нь тодорхой боллоо.
- Би чамайг маглуудтай амьдарч байсан гэж дуулсан юм. Тэд ер нь ямар вэ? гэж асуухдаа Роны нvдэнд сониуч байдал тодорно.
- Хэдийгээр бvгд тиймгvй ч... аймшигтай. Миний нагац ах, vеэл нар маань цєм аймаар. Би чам шиг гурван шидтэн ахтай байсан ч болоосой.
- Би таван ахтай. Єєрєє би зургаа дахь нь. Тэднээс илvv байхын тулд бvх юм хийх хэрэг гарна. Билл сургуулийнхаа тэргvvний сурагч. Чарли квиддич тоглож ахмадын зангиа зvvдэг байлаа. Перси сая ахлагч боллоо. Фред Жорж хоёр дvрсгvйтэх дуртай ч сайн дvн авдаг болохоор бvгд тэдэнд хайртай. Одоо бvгд л намайг ах нараасаа дутахгvй сурах ёстой гэцгээдэг юм. Сайн сурлаа ч нэмэргvй дээ. Би хамгийн дvv нь юм чинь. Би тэднээс илvv байх ёстой ч чадахгvй гэж боддог юм. Тэгээд ч таван ахтай байхад шинэ хувцас ємсєнє гэж хэзээ ч байхгvй. би сургуульдаа дандаа хуучин хувцас ємсєєд л явж байна. Дvрэмт хувцас Биллийнх, шидэт таяг Чарлийнх, харх маань Персийнх гэж Рон гунигтай дуугаар єгvvлнэ.
Рон гараа хvрэмнийхээ дотуур халаасанд шургуулж тэндээс унтсаар байгаа тарган бор харх гаргаж ирэв.
- Энэ хархыг Короста гэдэг юм. Бvтэн єдєржингєє унтдаг ямар ч ашиггvй амьтан. Аав маань Персийг ахлагч болсон гэж дуулаад ууль авч єгсєн юм. Би ч авмаар байсан боловч мє..., vгvй ээ, оронд нь харх авсан юм.
Роны чих улайлаа. Рон хэтэрхий их юм ярилаа гэж бодсон бололтой дуугаа хураагаад цонхоор харж байв.
Эцэг эхэд нь ууль худалдан авах мєнгє байхгvй гэдгээс ичих хэрэггvй юм гэж Харри бодлоо. Эцсийн эцэст єнгєрсєн сарын эхэн хvртэл амьдралдаа мєнгєтэй байж vзээгvй шvv дээ. Энэ тухайгаа ч Ронд ярьлаа. Бас Дадлийн 60
хуучин хувцасыг ємсдєг байсан, тєрсєн єдрєєрєє олигтой бэлэг авч байгаагvйгээ ч дурсав. Рон жаахан сэргэж ирлээ.
- Хагридыг надад хэлэх хvртэл би шидтэн гэдгээ мэдэхгvй байсан юм. Бас эцэг эх, Волан-де-Мортын тухай ч мэддэггvй байлаа... гэж Харрийг хэлтэл Рон тvvнээс хєндийрч суудлынхаа араас зуурав.
- Юу болов оо? гэж Харри гайхан асуулаа.
- Чи чинь Хэцvv нэртийг нэрээр нь хэлчихлээ шvv дээ! Би бодохдоо тvvнийг... гэж Рон айсан хvндэтгэсэн єнгє хослуулан хэлэв.
- Би энэ нэрийг хэлэхдээ зоригтой хvн болох гээгvй юм. Зvгээр л тvvний нэрийг хэлж болохгvй гэж мэдсэнгvй. Тэгэхлээр миний ярьсныг ойлгов уу? Би бас єєр олон юм мэдэхгvй болохоор сурах л хэрэгтэй байна... Би... Би... Би сургуулийнхаа хамгийн муу сурагч болох байх л гэж айж байна.
Харри єєрєє эртнээс тvгшиж байсан бодлоо гаргаж хэллээ.
- Айх хэрэггvй ээ. Маглуудын гэр бvлд єссєн олон сурагч сургуульд байдаг юм. Тэд бvх юмыг хурдан л сурдаг шvv дээ гэж Рон тvvнийг зоригжуулав.
Тэднийг ярилцаж байх зуур галт тэрэг Лондонгоос гарч vхэр, хонь бэлчээрлэх тал нугаар давхих ажээ.
Тэр хоёр дуугаа хураан цонхоор харна
Арван хоёр хагасын vед хонгилоос хачин чимээ гарч байснаа эрvvндээ хонхорхойтой инээмсэглэсэн эмэгтэй шагайж:
- Хvvхдvvд ээ, юм авч идэхгvй юу? гэлээ.
Єчигдєр оройноос хойш юу ч идээгvй Харри энэ сайхан vгийг дуулаад vсрэн бослоо. Роны чих дахиад л улайж хачиртай талх авч гарсан хэмээн бувтнаж байв. Тэгээд Харри ганцаараа хонгилд гарлаа.
Дурслийнхантай амьдарч байхдаа тэрбээр хэзээ ч мєнгєтэй байгаагvй шигээ амтлаг зvйл худалдан авах боломжгvй байсан нь мэдээж. Харин одоо тvvний халаасанд алт, мєнгєн зоос дvvрэн байсан болохоор даахынхаа хэрээр <<Марс>> худалдан авсан ч бэлэн байв.
Харин тэр эмэгтэйд <<Марс>> байсангvй. Тvvний алган дээр <<Берти Боттс>> гэдэг vрлэн чихэр байв. Уутан дээрээ янз бvрийн амттай гэсэн бичигтэй юм. Бас тvvнд <<Друбблс>>-ын “хамгийн сайн тэсэрдэг бохь”, <<шоколадан мэлхий>>, хулуут жигнэмэг, тогоон хэлбэртэй амтат боов, шидэт саваа шиг мєсєн чихэр гээд Харрийн хэзээ ч хараагvй амталж vзээгvй шидэтний ертєнцийн амттан дvvрэн ажээ. Юу ч алгасаж vлдээхгvйн тулд бvх юмнаас жаал жаалхныг аваад эмэгтэйд арван нэгэн мєнгєн сикль, долоон хvрэл кнат тєллєє.
Харри тэвэр дvvрэн юмтай ирээд сул суудал дээр асгахад Рон гайхан харав.
- Чи ийм их єлссєн юм уу?
- Би єлсєж vхэх шахлаа гэж Харри хэлээд хулуут жигнэмэгийг задлан шууд л талыг нь vмхэж орхив.
Рон хаа нэгтээгээ байсан цаасан хайрцагнаас хачиртай талх дєрвйиг гаргаж ирлээ.
- Намайг утсан vхрийн маханд дургvй гэдгийг ээж дандаа мартдаг юм аа гэж тэр гунигтайхан хэллээ.
- Сольж vзье. Наашаа суу... гээд Харри тvvнд жигнэмэг сарвайв.
- Yгvй ээ, энэ хачир чамд таалагдахгvй. Мах нь хуурай сvмс ч байхгvй гээд Рон толгойгоо сэгсэрснээ:
- Бид олуул болохоор ээж маань... гэтэл Харри:
- За vvнээс ид гэж амттан руугаа заалаа.
61
Тэрбээр бусадтай хуваалцах юмтай байж хэзээ ч vзээгvйн дээр vнэнийг хэлэхэд хуваалцах хvн ч байсангvй. Тэгээд Ронын нєгєє талд суугаад худалдан авсан зvйлээ амтархан хувааж идэхэд тун ч аятайхан санагджээ. Хачиртай талыхг тэд тэгсхийгээд мартлаа.
- Энэ юу вэ? Арай жинхэнэ мэлхий биш биз дээ? гэж Харри <<шоколадан мэлхий>> гартаа авангаа асуув.
Хэрэв vнэхээр жинхэнэ мэлхий байсан ч Харри гайхахааргvй байсныг хэлэх нь зvйтэй. Одоо юунд ч гайхахааргvй болж байгаа шиг тvvнд санагдана.
- Yгvй ээ, жинхэнэ биш. Шоколадаар мэлхий дуурайлгаж хийсэн байдаг юм. Хэрэв чи идвэл цаасыг нь бvv хаяарай. Надад Агриппа байхгvй... гэж Рон инээмсэглэн хэлэв.
- Юу гэнээ?
- Тийм ээ, чи мэдэхгvй нь зєв. Дотор нь <<Алдарт шидтэнгvvд>> гэдэг цувралын цуглуулах зураг байдаг юм. Хvvхдvvд тvvнийг цуглуулдаг. Надад таван зуу шахам зураг бий. Гэхдээ Агриппа бас Птолемей байхгvй шиг санагдаж байна.
Харри <<мэлхий>>-г задалж зургийг гаргалаа. Зураг дээр бараан шилтэй, урт махир хамартай мушгирсан буурал vстэй буурал живэр, нагалтай хvний дvрс байв. Зургийн доод талд: <<Альбус Дамблдор>> гэсэн бичиг харагдана.
- Дамблдор гэдэг чинь энэ vv! хэмээн Харри дуу алдлаа.
- Харин чи Дамблдорын тvvхийг сонсоогvй гэж бvv хэлээрэй! Би нэг <<мэлхий>> авч болох уу, Агриппа таарч магадгvй... Рон єгvvлэв.
Харри зургийг эргvvлээд:
Альбус Дамблдор одоо <<Хогвартс>> сургуулийн захирал. Манай vеийн агуу их шидтэнд тооцогддог. Профессор 1945 онд хар шидтэн Грин-де-Вальдыг ялсан, лууны цусыг хэрэглэх арван хоёр арга нээсэн, Николас Фламелтай хамт алхимийн талаар хийсэн бvтээлvvдээрээ алдартай. Цєєхvvл хєгжим сонсох, кегли тоглох дуртай гэж бичсэн байлаа.
Харри зургийг дахин эргvvлээд хартал дvрс алга болчихсон байсанд их гайхлаа.
- Тэр алга болчихож! гэж Харри хэллээ.
- Чи тvvнийг бvтэн єдрийн турш тэндээ байна гэж бодоогvй биз дээ. Зvгээр эргээд ирнэ. Надад дахиад л Моргана таарлаа. Одоо ийм зураг зургаа болчихлоо. Эсвэл чи авч цуглуулгаа хийж эхлэх юм уу? гэж Рон хэлэв.
Рон задлаагvй байгаа бєєн <<мэлхий>> рvv санамсаргvй мэт харахад тvvнийг ажигласан Харри:
- Чи ид л дээ. Харин маглуудын зургийг авахад тэд хаашаа ч алга болдоггvй гэж чи мэдэх vv? гэлээ.
- Юу гэнээ? Тэд огт хєдєлдєггvй юм уу? Сонин юм даа! гэж Рон тун ч их гайхлаа.
Зураг дээр Дамблдорын дvрс дахин гарч ирээд тvvн рvv инээмсэлэх хvртэл Харри зургийг харсаар байв. Рон тvvнийг ажигласангvй. Тvvний хэлснээр бол зураг харахаас шоколад идэх нь илvv сонирхолтой байсан ч Харри зурагнаас хараа салгаж чадахгvй байлаа. Тєдхєн Дамблдор, Морганы зэрэгцээ тvvний цуглуулгад Вудкрофтын Хенгист, Альберик Граннион, Цирцей, Парацельс, Мерлин нарын зураг нэмэгдлээ. Хамраа яаралгvй маажих удган Клиоднагийн дvрс бvхий сvvлийн зургийг гаргатал багагvй хугацаа єнгєрчээ.
Гартаа vрэл бvхий уут барьсан Харрийг харсан Рон:
62
- Болгоомжтой байгаарай. Янз бvрийн амттай гэж бичсэнийг анхаарах хэрэгтэй шvv. Yгvй ээ тэнд амтат зvрж, шоколад, гаа зэрэг жирийн амттай vрэл байдаг боловч заримдаа бууцай, бєєр эсвэл гvзээ амтагддаг юм. Нус амтагдсан чихэр таарсан гэж Жорж ярьж байсан шvv гэлээ.
Рон ногоон єнгєтэй vрэл аваад харж байснаа хазаад:
- Фv! Брюселлийн байцаа байна! гээд vрчийв.
Тэд vрлvvдийг идэх зуур багагvй хєгжилдєцгєєжээ. Харри шарсан талх, самар, буурцаг, зэдгэнэ, хоол амтлагч, ногоо, кофе, май загасны амттай vрэл идэж vзлээ. Роны идэхээс айж байсан саарал vрлийг зоригтойхон vмхтэл халуун ногоо байх нь тэр.
Цонхны цаадах байдал эрс єєрчлєгдєв. Хагалсан газрын оронд ой гол ногоон толгод харагдана.
Тэгтэл єрєєний хаалгыг нэг хvн тогшоод дугуй царайтай хvv орж ирлээ. Тавцан дээр байхдаа Харри тvvний дэргэдvvр єнгєрсєн юм. Тэрбээр юу юугvй уйлах гэж байгаа мэт харагдлаа.
- Уучлаарай. Та нар миний бахыг хараагvй биз? гэж хvv асуув.
Рон Харри хоёр толгойгоо зэрэг сэгсрэхэд хvv зовлонгоо тоочиж:
- Би тvvнийг алдчихлаа! Дандаа надаас зугтааж байдаг юм! гэлээ.
- Тэр олдоноо гэж Харри батлан єгvvлэв.
- Магадгvй ээ. Хэрэв та нар харвал... хэмээн дугуй царайт гунигтайяа хэлжээ.
Ингэж хэлээд тэр явлээ.
- Юундаа ингэтэл догдолсныг нь ойлгохгvй юм. Би бах авч явсан бол тавцан дээр л алдах байсан. Миний харх ч бахнаас дээрдэх юмгvй шvv дээ. Энэ тухай юу ч ярих вэ дээ гэж Рон мєрєє хавчигануулан хэллээ.
Харх нь Роны энгэрийн цаана тухтайяа хэвтэн унтаж байлаа.
- Аль дээр vхчихсэн юм уу, эсвэл унтаж байгаа ч юм уу бvv мэд. Ингээд л байж байдаг юм. Єчигдєр тvvнийг би ид шидийн хvчээр шар болгочихвол арай сонин юм уу гэж бодоод оролдсон авч бvтэлгvй болсон. Чи хар л даа би одоохон vзvvлье... гэж Рон хэллээ.
Тэгээд чемоданаа ухаж хуучирсан маягийн шидэт саваа гаргаж ирэв. Саваа хэд хэдэн газраа халцархай vзvvрт нь нэг цагаан юм гялалзах ажээ.
- Ганц эвэртийн хялгас нь бараг ил гарчихсан юм. За... гэж Рон бvрэгдvvхэн байдлаар хэллээ.
Тvvнийг саваагаа єргєж амжаагvй байтал єрєєний vvд дахин нээгдэв. Yvдэн дээр дахиад л нєгєє дугуй царайтай хvvхэд байх агаад энэ удаа єтгєн хvрэн vстэй сургуулийн дvрэмт хувцас ємссєн охин дагуулжээ. Охины vvдэн шvд яльгvй том юм.
- Та нар бахыг хараагvй биз? Невилл тvvнийгээ алдчихаад би эрэлцэж байгаа юм. Та нар харсан уу, vгvй юу? гэж охин даргархуу дуугаар асуулаа.
- Энэ хvvхэд энд ирсэн шvv дээ. Хараагvй гэдгээ бид тvvнд хэлсэн гэж Рон хариулсан авч охин тvvний гарт байгаа шидэт саваанд анхаарлаа хандуулаад сонссонгvй бололтой.
- Чи ид шид vзvvлж байгаа юм уу? Бид харъя л даа гэж хэлээд охин сул суудалд суухад Рон бухимдаж эхлэлээ.
- Э-э-э... За, яахав гэж тэрбээр итгэлгvйхэн єгvvлэв.
Тэгээд ханиалгаснаа ахин саваагаа єргєж:
63
Шахмал тарган харх минь шар єнгєтэй бол
Шарах нар шиг шар тос шиг зvстэй бол гэлээ.
Тэрбээр саваагаа далласан авч юу ч єєрчлєгдсєнгvй. Короста урьдынхаа адил саарал хэвээрээ унтсан янзаараа байлаа.
- Шившлэг чинь зєв юм уу? Яагаад ч юм нєлєєлєхгvй байгааг хараа биз дээ? Би жаахан туршиж vзэх санаатай номноос хэдэн шившлэг цээжилсэн чинь болж л байсан шvv дээ. Манай гэрийнхэнд шидтэн байхгvй л дээ. Харин би Хогвартсаас захиад аваад их гайхсан шvv. Дэлхий дээр ид шидийн хамгийн сайн сургууль юм чинь гайхсан ч гэсэн сайхан байсаан. Би сурах бичгээ цээжилсэн ч гэлээ бусдаас илvv сайн суралцахад хангалтгvй байлгvй дээ. Ингэхэд намайг Гермиона Грэйнжер гэдэг. Та нарыг хэн гэдэг вэ? хэмээн охин дуржигнуулав.
Охин маш хурдан ярих авч Харри хэлснийг нь ойлгосноор барахгvй харин ч тvгшиж эхлэлээ. Гэхдээ Роныг харахад бас л сурах бичигт байгаа зvйлvvдийг цээжлээгvй юм байна гэдэгт итгэж болохоор байлаа.
- Би Рон Уизли гэж Рон хэллээ.
- Харри Поттер гэж Харри єєрийгєє танилцуулав.
- Чи vнэхээр Харри Поттер гэж vv? гээд охин их л анхааралтай харснаа:
- Чиний тухай бvгдийг мэднэ гэдэгт бvv эргэлзээрэй. Би нэмэлт хичээл болгож жагсаалтад байхгvй хэдэн ном авсан юм л даа. чиний нэр <<Ид шидийн орчин vеийн тvvх>>, <<Хар урлагийн хєгжил уналт>>, <<Хорьдугаар зууны ид шидийн ертєнцийн агуу их vйл явдлууд>> гэдэг номнуудад байна лээ гэв.
- Тийм vv? гэж хэлэхдээ Харри єєр юу ч хэлж чадахааргvй цочирдсон байлаа.
- Бурхан минь, чи мэдээгvй байсан юм уу? Би чиний оронд байсан бол єєрийнхєє тухай бичсэн бvх юмыг олж унших байсан даа. Та нар аль тэнхимд орохоо мэдэж байгаа юу? Би зарим нэг юм дуулсан болохоор Гриффиндорт орох болов уу гэж бодож байгаа. энэ л хамгийн сайн хувилбар юм шигээ. Дамблдор ч энэ тэнхимд сурч байсан гэж би сонссон. Коктевранд ч суралцахад муугvй байхаа... За, бид Невиллийн бахыг олохоор явлаа. Та хоёр одоо хувцасаа сольж ємсвєл дээр дээ. Бид ирэх болчихлоо шvv дээ гэж охин хэлэв.
Тэрбээр дугуй царайтыг дагуулан одлоо.
- Ямар тэнхимд орохоо би ч мэдэхгvй байна. Гэхдээ энэ охинтой адил байх гэж Рон хэлээд шидэт саваагаа чемодаднд буцаан хийх зуураа:
- Энэ тэнэг шившлэгээс болоод юу ч бvтсэнгvй. Yvнийг тус болно гэж Жорж зааж єгсєн авч одоо бодоход єєрєє зохиочихоод л намайг даажигнасан юм байна л даа гэв.
- Ах нар чинь ямар тэнхимд сурдаг юм бэ? гэж Харри асуув.
- Гриффиндор. Аав ээж ч бас тэнд байсан юм. Намайг єєр тэнхимд орчихвол чухам юу болохыг мэдэхгvй байна. Когтевранд орвол ч муугvй л байх харин Слизеринд хуваарлигдчихвал яана даа гэж Рон гунигтайхан єгvvлэв.
- Энэ чинь нєгєє Волан... Хэцvv нэрт сурч байсан тэнхим мєн биз дээ?
- Тийм ээ гэж Рон толгой дохиод дуугvй боллоо. Нэг л хямрангуй тєрхтэй болсон харагдлаа.
64
- Короста сахал яльгvй цайруу болох шиг надад санагдсан шvv. Тэгэхээр шившлэг бага ч атугай нєлєєлсєн байлгvй дээ гэж Харри тvvнийг тайтгаруулахын тулд хэлээд:
- Танай ах нар чинь сургуулиа тєгсєєд одоо юу хийж байгаа вэ? гэж асуув.
Шидтэнгvvд сургуулиа тєгсєєд чухам юу хийдгийг мэдэхгvй болохоор Харрид сонин байлаа.
- Чарли Румынд луу судалж байгаа. Билл <<Гринготтс>> банкинд ажилладаг, тэр ажлаараа Африк явсан гэсэн. Чи <<Гринготтс>>-ын тухай дуулсан уу? Саяхан тэнд юу болсныг сонсоо биз дээ. Хэдийгээр Маглууд єєр сонин уншдаг ч гэсэн <<Зєнч>> сонинд энэ тухай бичсэн байна лээ... Нэг хvн маш нууц шvvгээг ухах гэж оролдсон юм байх аа гэж Рон тайлбарлав.
Харри нvдээ бvлтийлгэн гайхав.
- Тэгсэн гэж vv? Дээрэмчид яасан бол?
- Яагаа ч vгvй. Энэ тухай л бичиж байгаа шvv дээ. Тэднийг барьж чадаагvй. Энэ бол хvчтэй хар шидтэн байсан гэж аав хэлдэг юм. Єєр хvн <<Гринготтс>>-д орж шvvгээ ухчихаад дараа нь бvрэн бvтэн гарч ирж чадахгvй нь мэдээж. Гэхдээ дээрэмчид юу ч хулгайлаагvй нь хамгийн хачирхалтай. Yvний ард Хэцvv нэрт байгаа гэж бvгд айцгааж байгаа юм.
Харри сонссон зvйлээ эргэцvvлэн бодлоо. Одоо Хэцvv нэрт гэж хэн нэгэн хvн тэр ч байтугай єєрєє єєртєє сануулах vед айдас тєрєх боллоо. Нэгэнт л шидэтний ертєнцєд орсон болохоор ингэх ч ёстой байж магадгvй юм. Гэхдээ <<Волан-де-Морт>> гэж хэлэхд тvvнд илvv амар байв. Учир нь энэ нэрийг санаандгvй хэлэхэд тvvнд айж ичихээр юм тохиолдоогvй билээ.
- Чи ингэхэд квиддичийн тухай сонсоо л биз дээ? Аль багийг дэмждэг вэ? гэж асуухдаа Рон тун ч итгэлтэй байв.
- Би нэг ч баг мэдэхгvй ээ гэж Харри vнэнээ хэлжээ.
- Арай ч дээ! Энэ чинь дэлхийн хамгийн сайхан тоглоом шvv дээ! гэж хэлэхдээ Рон бvр арга нь тасарсан мэт харагдав.
Баг бvрт долоон тоглогч байдаг дєрвєн бємбєгєєр тоглодог хvн бvр єєр єєрийн байр vvрэгтэй гэдгийг Рон тайлбарлаад дараа нь ах нартайгаа vзсэн хамгийн том тэмцээнvvдийн тухай ярилаа. Бас мєнгєтэй сэн бол ямар шvvр авах тухайгаа ч ярьж байв. Тэрбээр Харрид тоглоомын нарийн ширийнийг ярьж байтал хаалга нь нээгдэж харин энэ удаа бахаа алддаг Невилл тvvнийг дагалдагч Гермион Грэйнжер хоёр биш байлаа.
Єрєєнд гурван хvvхэд орж ирэхэд голд нь байгаа хvvхдийг Харри шууд танилаа. Тэр бол Харрийг сургуулийн хувцсаа авч байхад хатагтай Малкины дэлгvvрт байсан цонхигор царайтай хvv байв. Тэрбээр одоо Харрийг дэлгvvрт байснаасаа ч илvvтэй сонирхон харах ажээ.
- Yнэн юм уу? Энэ єрєєнд Харри Поттерыг явж байна гэж галт тэрэг даяар ярьцгааж байна. Тэгэхээр чи мєн vv? гэж цонхигор царайт vvдэн дээрээс асуув.
- Тийм ээ гэж Харри толгой дохив.
Цонхигор царайттай хамт ирсэн хоёр хvv булиагаар барахгvй харахад аятайхан санагдахааргvй аж. Цонхигор хvvхдийн хоёр талд зогссон нь эгээ л бие хамгаалагч мэт.
- Энэ бол Крэбб Гойл хоёр. Харин би єєрєє Малфой, Драко Малфой гэж Харрийг нєгєє хоёрыгоо ажиглаж байсныг мэдсэн цонхигор царайт хайхрамжгvйхэн танилцуулав.
65
Рон ханиалгалаа. Ингэж л инээдээ барьж байгаа юм шиг Харрид санагдав.
Драко Малфой Роныг таагvйхэн хяламхийгээд:
- Миний нэр чамд инээдтэй санагдаа ю? Чамайг хэн гэдгийг би асуух ч vгvй. Шаргал vстэй, сэвхтэй хvvхэд бол Уизлийн гэр бvлийнх гэж аав надад хэлсэн юм. Тэднийх байж болохоосоо ч олон хvvхэдтэй гэнэ лээ хэмээн Малфой доромжлонгуй урсгаснаа Харри руу хандаж:
- Манай дэлхий дээр бусдыг бодвол хамаагvй илvv шидтэний хэд хэдэн салбар байдаг тухай чи мєдхєн мэдэх болно. Yvнд багтах гавъяагvй хvмvvстэй нєхєрлєх хэрэггvй шvv. Бvх юмыг ойлгож авахад чинь би тусланаа гэлээ.
Тэрбээр гар барихаар сунгасан авч Харри хараагvй мэт дvр эсгэв.
- Баярлалаа. Гэхдээ би хэн нь хэн бэ гэдгийг єєрєє мэдчихэж дєнгєнєє хэмээн Харри хvйтнээр єчив.
Драко Малфой улайгаагvй ч цайвар хацар дээр нь улаавтар толбо vvсчээ.
- Би чиний оронд байсан бол илvv болгоомжлохсон. Хэрэв чи арай эелдэг байхгvй бол эцэг эх шигээ л дуусна шvv. Тэд яг л чам шиг ямар юм сайн ямар юм муу гэдгийг мэддэггvй байсан юм. Хэрэв чи энэ Уизли Хагрид нар шиг хvмvvстэй наалдаад байвал муу л юм болно доо гэж тэр яаралгvй єгvvлэв.
Харри Рон хоёр суудлаасаа зэрэг бослоо. Роны царай vс шигээ зэсэн улаан болжээ.
- Чи vvнийгээ дахиад хэл л дээ гэж Рон шаардана.
- Та нар бидэнтэй зодолдох гээд байна уу? хэмээн Малфой хvчлэн хэллээ.
- Хэрэв чи эндээс хурдхан тонилохгvй бол тэгнэ дээ гэж Харри зоригтой хэлэв. Vнэнийг хэлэхэд тvvний дуу хоолой єєрєєс нь ч илvv зоригтой дуулджээ. Крэбб Гойл хоёр Рон тэр хоёроос хамаагvй том ажээ.
- Бид ч явна гэж байхгvй шvv. Тийм vv хvvхдvvд ээ? Тэгээд ч бид их єлсєж байна. Харин та нарт идэх юм зєндєє байна шvv дээ хэмээн Малфой нєхєд рvvгээ харан хvйтнээр инээмсэглэн єгvvлэв.
Гойл суудал дээр байгаа <<шоколадан мэлхий>> авахаар сарвайтал Рон тvvн рvv дайрлаа. Гэвч тvvнийг хvрэхээс ємнє Гойл аймшигтай чангаар орилов.
Гойлын гарт Короста жижигхэн хурц шvдээ зоон зvvгджээ. Крэбб, Малфой хоёр ухаангvй зугатаж, Гойл євдсєндєє хархыг сэгсэрч унагаах санаатай гараа савлана.
Эцэст нь Короста тvvнийг арайхийн тавьж хаалттай цонх мєргєн унахад нєгєє гурав агшин зуур бараагvй болжээ. Тэд єрєєнд єєр олон харх байна гэж бодсон юм байлгvй дээ. Эсвэл хvний алхаа чимээг дуулсан ч байж болох юм. Учир нь хэдхэн агшны дараа єрєєнд Гермиона Грэйнжер орж ирлээ.
- Та нар юу болоод байнаа? гэж тэрбээр шалан дээр асгарсан амттан, хархаа сvvлнээс нь барьсан Роныг хараад асуув.
- Энэ ухаан алдчихсан юм шиг байна гэж Рон Харрид хандан хэлээд Коростаг анхааралтай харснаа:
- Yгvй ээ, итгэмгvй юм! Тэр ахиад л унтчихаж гэлээ.
Короста vнэхээр унтаж байлаа.
- Чи урьд нь Малфойтой уулзаж байсан уу? гэж Рон сониучирхав. Харри тахир гудамжинд уулзсан тухайгаа ярьж єглєє.
- Би тэдний гэр бvлийн тухай дуулсан юм аа.
Хэцvv нэрт алга болмогц тэд манай талд хамгийн тvрvvн ирсэн гэдэг. Тэднийг тvvний ид шидэд автсан гэцгээдэг юм. Харин аав маань vvнд 66
итгэдэггvй юм даа. Малфойн эцэгт Хар талд орох шалтгаан хэрэггvй байсан гэж аав маань хэлсэн билээ гэж Рон ярилаа.
Гермиона vvдэн дээр зогссоор байсан тул Рон тvvнд хандаж:
- Бид чамд туслах уу? гэлээ.
- Та нар яарахгvй бол хувцсаа сольж амжигvй шvv. Би сая галт тэрэгний жолоочоос асуусан чинь одоо бараг хvрээд ирчихлээ гэсэн. Та нар зодолдоо юу? Сайн байна гэхээс єєр vг алга. Сургуульдаа ч очоогvй байтлаа сахилгагvйтэж эхлэдэг!
- Бид бишээ, Короста зодолдсон юм. Чамайг гарвал бид хувцсаа солимоор байна гэж Рон охиныг ууртай харсаар хэллээ.
- Бололгvй яахав. Ер нь бол вагон даяар шуугиан дэгдэж бvгд л балчир хvvхдvvд шиг аашлан хонгилоор гvйлдээд байхаар нь би ирсэн юм. Харин чиний хамар заваан байгааг єєрєє мэдэж байна уу? хэмээн хэлэхдээ Гермиона эгдvvцсэн байдалтай иймэрхvv зvйлтэй эвлэхгvй гэсэн тєрхтэй байлаа.
Рон тvvнийг ууртай харцаар vдэж Харри цонхоор харж байв. Цонхоор сvмбэрлэн харагдах уулсын тэртээ эцэс тєгсгєлгvй ой vргэлжилнэ. Бvрий болж тэнгэр бараандуу яагаа єнгєтэй vзэгдэнэ. Галт тэрэг хурдаа саалаа.
Харри, Рон хоёр хvрмээ хурдхан тайлаад урт хар жанчаа нємєрлєє. Роны жанч яльгvй богинодож хормой дороос нь спортын ємд цухуйж харагдана.
- Бид таван хормын дараа Хогвартст очно. Тээшээ галт тэргэндээ vлдээх ажаамуу. Тусгайлан сургуульд чинь хvргэж єгєх болно хэмээн галт тэрэг даяар зарлах дуулдана.
Харрийн сэтгэл vймрэхэд гэдэс нь урвах шиг санагдан, Роны царай улам цайж нvvрэн дээрх сэвх нь тодоос тод болжээ. Тэд vлдсэн идэх юмаа халааснууддаа чихэж аваад хvмvvсийн шавалдан байгаа хонгилд гарлаа.
Галт тэрэг хурдаа улам хассаар зогсов. Хонгилд бvгд чихэлдэн байсан ч хэдэн хормын дараа харри ямар ч байсан гэрэлгvй жижигхэн тавцан дээр гарсан байлаа. Гадаа хvйтэн, бие жихvvцvvлнэ. Тавцан дээр зогссон хvvхдvvдийн толгой дээр том дэнлvv савлаж байхад Харрийн таньдаг дуу гарч:
- Нэгдvгээр дамжааныхан! Нэгдvгээр дамжааныхан наашаа ирцгээ! Хєєе Харри чи давгvй биз? гэлээ.
Хvvхдvvдийн толгой дээгvvр Хагридын нvvр царай туяарч харагдав.
- За бvгд цугларав уу? Тэгвэл миний араас! Хєл доорхоо харж яваарай! Нэгдvгээр дамжааныхан бvгд миний хойноос!
Тэд эгц доошоо явсан нарийн замаар Хагридыг дагаж хальтирч бvдэрсээр явлаа. Тэднийг харанхуй нємрєн авахуйд єтгєн шугуйд орсон мэт Харрид санагдана. Яриа хєєрєє нам гvм болж бvгд чимээгvй явахад цаг ямагт бахаа алдаж байдаг Невилл хvv л хоёр удаа найтаажээ.
- Одоо жаахан явахад л Хогвартс харагдана! Бvгд наашаа болгоомжтой яваарай! гэж Хагрид эргэж харалгvй хашгирлаа.
- Ай-яа-а! гэж цєм гайхаж бахархан дуу алдацгаав.
Тэд том хар нуурын эрэг дээр зогсоцгоож байлаа. Харин нєгєє талд єндєр байцын орой дээр аварга том шилтгээн байх агаад нvсэр цонхон дээр нь оддын туяа тусах ажээ.
- Нэг завинд дєрвєєс илvv хvн сууж болохгvй хэмээн Хагрид тушаагаад эргийн дэргэд дайвалзах олон завийг заалаа. Харри, Рон хоёр Гермиона, Невилл хоёртой нэг завинд таарчээ.
- Сууцгаасан уу? Тэгвэл УРАГШАА! гэж єєрийнхєє завинд суусан Хагрид хашгирав 67
Завинууд байрнаасаа хєдлєж шил мэт толигор нуурын мандлаар хєвлєє. Бvгд л аварга шилтгээнийг ширтэн дуугvй байцгаана. Шилтгээн байгаа цохио ойртох тусмаа улам єндєр болох ажээ.
- Толгойгоо бєхийлгєєрэй! гэж цохинд тулж ирээд Хагрид хашгиран хэлэв. Бvгд бєхийхєд завинууд аварга том ангалыг халхалсан ороонгын шугуй руу шургалаа. Тэд шугуй єнгєрмєгцєє шилтгээнд тулаад зогсдог бололтой харанхуй хонгилд орсноо тєдхєн газар дорх буланд ирж зогслоо.
Хагрид хоосон завинуудыг харж байснаа нэг юм олж vзэв бололтой.
- Хєєе чи! Энэ чиний бах уу? гэж Невиллээс асуув.
- Ай даа, Тревор! гэж Невилл баяртай дуу алдан гараа сарвайж аваад цээжиндээ наалаа.
Хагрид аварга том дэнлvvгээрээ зам гэрэлтvvлэн тэднийг шатаар дээш дагуулсаар тєдхєн шилтгээний ёроол дбайх шvvдэрт норсон нугад авчирав.
Бас дахин шатаар яваад том царсан хаалганы ємнє ирлээ.
- Бvгд энд байна уу? Хєєе чи бахаа алдчихаагvй биз? хэмээн Хагрид асууна.
Бvх юм ёсоороо байгааг харсан Хагрид аварга нударгаа єргєн цамхагын хаалгыг гурван удаа тогшлоо.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/676717/999/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
456 ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ Levi`s 2008-08-25 9110
455 МЭРГЭДИЙГ СЄНЄЄСЄН БА ТЭМYЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ЄРГЄМЖИЛСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9188
454 ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ Levi`s 2008-08-25 9384
453 ТАТААРЫГ СЄНЄЄСЄН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 8894
452 ХЭРЭЙД УЛСЫН МЄХСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9333
451 ВАН ХАН СЄНЄСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9143
450 ХYЧYЛYГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ Levi`s 2008-08-25 9268
449 ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ [1] Levi`s 2008-08-25 9816
448 УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9492
447 ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9415
446 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ Levi`s 2008-08-25 10181
445 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 2) Levi`s 2008-08-25 10361
444 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 3) file Levi`s 2008-08-25 9916
443 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 4) file Levi`s 2008-08-29 8966
442 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 5) Levi`s 2008-08-29 9570
» ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг6) Levi`s 2008-08-29 8983
440 МАШИНД "НУГАСГҮЙ" МАРШАЛ ТИТО Boog_3399 2008-08-31 11184
439 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг7) file Levi`s 2008-09-08 9011
438 “Робинзон Крузо”-г зохиогч буюу Даниэл Дефогийн нууц намтар Boog_3399 2008-09-12 12149
배너신청
자생병원

배너신청