Бичлэгийн тоо 497

ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ

247. Тvvний хойно, Чингис хаан, хонин жил (1211) хятад иргэнийг эзлэхээр морилов. Фужоу (Цагаан хэрмийн ойр байгаа одоогийн Хар балгас)-г авч [Чуулалт хаалганаас баруун тийш байгаа] Yнэгэн даваагаар давж Сюнь-дэ фу (Да-тун фу-гийн баруун хойно наяны газар байгаа)-г авч Зэв Хуйханаг баатар хоёрыг манлай болгож илгээв. Цавчаал (Цюй-юн-гvан боомт)-д очиж Цавчаал давааны бэхлэлтийг хvрээд Зэв єгvvлрvvн: "Дайсныг єдєж бэхлэлтээс гаргаад байлдъя" гээд цэргээ ухруулав. Зэвийн цэрэг ухрахыг vзээд "Нэхэж байлдъя" гэж Хятадын цэргvvд уулыг бvрхэж, хєндийг дvvрэн нэхэж, Сюнь-дэ-фу-гийн хошууг хvрмэгч Зэв гэдрэг эргэж довтлоод нэхэж ирсэн дайсны цэргийг сєнєєж дарав. Чингис хаан, гол цэргээ авч дарцаагаар хvрч ирээд хятадыг хєєж хархятад, зvрчид, жvйний шилдэг баатар цэргvvдийг дарж, Цавчаалыг хvртэл хятадын цэргийг хиартал хядав. Цавчаалын хаалгыг Зэв эзэлж уулыг давав. Чингис хаан, Шар тээгт буув. Жунду (Алтан улсын дундад нийслэл бєгєєд одоогийн Бэйжин) хотыг эзлэх ба бусад олон хот балгасыг эзлvvлэхээр цэрэг явуулав. Зэвийг Дvн чан (Алтан улсын зvvн нийслэл, одоогийн Ляо ян) хотыг эзлvvлэхээр илгээв. Зэв, Дvн чан балгасанд хvрээд шууд эзэлж барахгvй буцаж зургаан хоногийн газар яваад гэнэт эргэж, хєтєлгєє морьтой цэргийг шєнє турш давхиулж, Дvн чаныг санамсаргvй байхад нь дайран эзэлжээ.

248. Зэв, Дvн чан хотыг авч харьж ирээд Чингис хаанд нийлэв. Жунду хотыг бvслэн байлдаж байхад Алтан хааны их ноён Вангин чансан, Алтан хаанд дуртгаж хэлсэн нь: "Тэнгэр газрын заяасан цаг, их суурин шилжих цагт хvрэв vv? Монголчууд маш хvчтэй болж ирээд бидний эрэлхэг шилдэг хар хятад, зvрчид, жvйний эрхэм цэргvvдийг бvрэлгэн хяджээ. Бас итгэлтэй бат Цавчаал боомтыг булаан авчээ. Одоо бид бас цэргvvдийг дайчлан мордуулж болох боловч тэд, монголчуудад дахин дарагдвал єєрсдийн хот балгасанд бутран тарж дахин хуралдуулах аргагvй болохоос гадна, бидэнд итгэхгvй болж урваж дайсагнахад хvрнэ. Алтан хаан соёрхвол, Монголын хаанд энэ хир элсэн найрамдъя. Найрамдаад буцвал тэдний буцсан хойн, жич єєр саналаа гаргаж зєвлєе. Моголын цэрэг, агт эндэх газрын халуунд тэсэж ядаж байна гэнэ. Хаанд нь хvvхэн єгье. Цэрэг, дарга нарт нь алт мєнгє, эд уурсыг гаргаж єгье. Энэ аргад орох эсэхийг яаж мэдэх вэ?" гэж дуртган хэлсэнд Алтан хаан, Вангин чансангийн энэ vгийг зєвшєєж, энэ ёсоор гvйцэтгэе гэж найрамдан, Чингис хаанд гvнж охиныг илгээж алт мєнгє, уурс эд таваарыг Жунду-гээс гаргаж цэргийн хvмvvст даах хирээр єгч, Чингис хаанд тусгайлан Вангин чансанг элч болгож илгээв. Тэдний элсэн дагаж найрамдъя гэснийг Чингис хаан зєвшєєж, олон хотыг эзлэхээр байлдаж байсан цэргvvдийг гэдрэг татаж ирvvлэв. Вангин чансан, Можоу-фужоу нэрт хошууг хvртэл Чингис хааныг vдэж гаргаад харив. Эд уурсыг манай цэргvvд єргєж даахуйц ачиж, хив торгоор ачаагаа татаж явав.
249. Тэндээс Чингис хаан, Хашин иргэнийг зорив. (Тангуд буюу Си сиагийн хан, Монголын дотор Хашин хан гэж алдаршжээ) Хvрч очвол, Хашин улсын Бурхан (эзэн) дагаар орж, "Баруун гар чинь болж хvчээ єгье" гэж Чага нэртэй охиноо Чингис хаанд авчирч єгєв. Бас Бурхан єгvvлрvvн: "Чингис хааны нэр алдрыг сонсож айн биширч байв бид. Одоо сvлдэт биеий чинь хvрч ирсэнд сvрдэн их айж байна. Айн сvрдсэн манай Тангуд улс баруун гар чинь болж хvчээ єгье" гэв. "Хvчээ єгєхдєє бид,

Байсан газартаа
Байран нутагладаг
Шавар хотдоо
Шавалдан суудаг
Хvмvvс тул
Хурдан аянд
Тvргэн хєдєлж чадахгvй
Хурц дайнд
Даруй мордож амжихгvй.
Хаан Чингис соёрхвол
Хамаг Тангуд улс
Єндєр дэрснийнємєрт
Єсгєсєн олон тэмээгээ
Єргєл болгож тусалъя
Єєрийн гараар нэхсэн
Єрмєг бєс эдээ
Бэлэг болгож єгье.
Арга чадлаар сургасан
Анч шонхор шувуудын
Аль сайныг хvргэе"

гэж єчив. Тэр хэлсэн vгэндээ хvрч, тангуд иргэнээс тэмээ татварлаж тууж барагдахгvй болон тэмээ авчирч єгєв.
250. Чингис хаан, энэ удаагийн явдалд Хятад улсын Алтан хааныг дагаар оруулж, их эд уурс аваад, Хашин (Тангуд) улсын Бурханыг элсvvлж, олон тэмээг авав. Тийнхvv Чингис хаан, тэр хонин жил морилоод хятад иргэний Ахутай нэртэй Алтан хааныг элсvvлж, тангуд иргэний Илаху Бурханыг элсvvлэн харьж Саарь хээрт буув.
251. Бас тvvний хойно, Жэv гуан (буюу Сvн улсын Жэv хаан)-д найрамдахаар илгээсэн Жубхан тэргvvтэн олон элчийг Хятадын Алтан хаан алсан тул, Чингис хаан нохой жил (1214) Хятадтай байлдахаар дахин мордов. "Бидэнтэй найрамдсан байтал, Жэv гуанд илгээсэн элчийг яагаад нєгчєєсєн билээ?" гэж байлдахаар мордоод Чингис хаан, Дvн гуан боомтыг чиглэж, Зэвийг Цавчаалын чигээр байлдуулав. Чингис хааныг Дvн гvан боомтыг эзлэхээр явав гэж Алтан хаан мэдэж, Илэ, Хада, Хєвэгэтvр гурваар цэргээ захируулж, бас нэмэлт хvч болгож, Улаан-дэгэлэнг магнайд явуулаад Дvн гvан боомтыг бэхэлж, давааг бvv давуулагтун! гэж Илэ Хада Хєвэгэтvр гурвын цэргийг хурдлуулан илгээв. Чингис хаан, Дvн гvан боомтыг хvрвэл Хятадын цэргvvд уулыг бvрхэж, хєндийг бялхаж байна. Чингис хаан, Илэ, Хада, Хєвэгэтvр гуравтай байлдаж, Илэ, Хада нарыг ухруулав. Толуй, Чигу хvргэн хоёр, хєндлєнгєєс довтолж, Улаан-дэгэлэнг няцаан дараад Илэ Хада нарыг цэргийн хажуугаас цохиж, хятадыг зомгол болтол хядав. Хятадын цэргvvд хядагдан барагдав гэж Алтан хаан мэдэж, Жунду балгаснаас зайлан дутааж Нанжин (Алтан улсын ємнєд нийслэл бєгєєд Бянь лян хот, одоогийн Хэ нань мужийн Кай фин фу) хотод очиж суув. Yлдсэн цэрэг нь єлсєж vхэцгээсэн ба єєр зуураа алалцаж, хvний махыг идэлцжээ. Толуй, Чигу хvргэн хоёрыг сайн байлдав гэж Чингис хаан ихэд сайшаав.
252. Чингис хаан, Хэ-си-вv-д буугаад дараа нь Жундугийн Шар хээрт буув. Зэв, Цавчаал боомтын хаалгыг эвдэж, тэндээс цэрэг хєдєлгєж Чингис хаанд ирж нийлэв. Алтан хаан, Жундугээс зайлахдаа Жунду хотод Хада нэрт ноёныг лv шоу гэдэг сайд болгож орхисон ажээ. Чингис хаан, Жунду балгасны алт, мєнгє, эд уурс, юмыг тоолуулахаар Yнгvр буурч, Архай Хасар, Шигихутуг гурвыг илгээв. Энэ гурвын очиход Хада ноён угтаж, алттай хээтэй эд уурсыг барьж хот дотроос гарч уулзав. Хада-д Шигихутуг єгvvлрvvн: "Урьд энэ Жунду хот ба Жундугийн эд юм Алтан хааных байв. Одоо Жунду, Чингис хааных болов. Чингис хааны эд уурсыг чи яагаад далдуур хулгайлан авчирч єгч байна? Yvнийг би авахгvй" гэж Шигихутуг эс авав. Yнгvр буурч, Архай Хасар хоёр авав. Энэ гурав, Жундугийн юмыг тоолж ирэв. Тэнд Чингис хаан, Yнгvр, Архай, Шигихутуг гурваас "Хада юу єгєв?" гэж асуувал Шигихутуг єгvvлрvvн: "Алттай, хээтэй уурсыг авчирч єгєв. Миний хэлсэн нь: "Урьд энэ Жунду, Алтан хааных байв. Одоо Чингис хааных болов. Хада чи, Чингис хааны эд юмыг далдуур хулгайлж яахин єгнє?" гэж би эс авав. Yнгvр Архай хоёр, єгсний нь авлаа" гэв. Тэгэхэд Чингис хаан, Yнгvр Архай хоёрыг маш буруушаан донгодов. Шигихутугийг "Чи их ёсыг сэтгэжээ" гэж маш сайшаан соёрхож, "Чи миний vзэх нvд, сонсох чих бишvv" гэж зарлиг болов.
253. Алтан хаан, Нанжин (ємнєд нийслэл) орж єєрєє найрамдъя гэж мєргєж, Тэнгэр нэрт хєвvvнээ зуун нєхєдтэйгєєр Чингис хаанд шадар цэрэг болтугай! гэж илгээв. Чингис хаан, тэдний найрамдъя гэснийг зєвшєєрч "Буцъя" гэж єєрєє Цавчаал боомтыг дайран буцах гэж Хасарт зvvн гарын цэргийг захируулан, далайн хєвєєгєєр хижин явж, Бэйгин гэдэг хойд нийслэл (Данин балгас)-д буугаад тэр хотыг дагуулж тvvнээс цааш Зvрчидийн Фухану-г дайран одож, хэрэв Фухану (одоогийн Євєр Монголын зvvн хэсэг) байлдахыг сэтгэвэл байлдагтун! Элсэж орвол тvvний хязгаарын хотуудыг дайран Ула-нау мєрнийг огтлон одож, Таурын голыг єгсєж, Хянганы давааг давж, Их аураг ордонд нийлэн иртvгэй! гэж илгээв. Хасартай Жорчидай, Алчи, Толун чэрби гурван ноёныг илгээлцэв. Хасар Бэйжин хотыг оруулж, Зvрчидийн Фухану-г дагаар оруулж, мєрт тохиолдсон хотуудыг эзлээд Таур голыг єгсєн давааг давж, Чингисийн уул ордонд бууж ирэв.
254. Тvvний хойно Чингис хааны, сартаул иргэнд явуулсан Ухуна тэргvvтэн зуун элч алагдсанд, Чингис хаан єгvvлрvvн: "Алтан аргамжаа сартаул иргэнээр таслуулаад зvгээр орхиж болох уу? Ухуна тэргvvтэй зуун элчийн єшлийг єшиж, хяслыг хясаж, сартаул (Дундад Азийн Туркестан) улстай байлдъя" гэж мордоход Есvй хатан Чингис хаанд дуртган єчсєн нь: "Хаан

Єндєр давааг давж
Єргєн мєрнийг гэтэлж
Урт аянд морилохдоо
Улс иргэнээ захирахыг
Урьдал болгож сэтгэнэ.
Тєрсєн бие тvлбэрэх
Тvмэн амьтны хуулийг
Тєгс ухаандаа санаасай
Уулс мэт бие чинь
Нурж одвол
Улс олон Монголы чинь
Хэн захирах юм бэ?
Тулгуур мэт бие чинь
Туйвж одвол
Туг их сvлдий чинь
Хэн єргєх юм бэ?
Тєрсєн дєрвєн хvvгээс чинь
Тєр барих нь хэн бэ?
Хан хєвvvд дvv нар
Харц олон ард ба
Хатад бид бvхэнд
Хариу айлдах эсэхийг
Хааны зарлиг мэдтvгэй"

гэж єчвєл,
Чингис хаан зарлиг болруун: "Хатан хvн боловч Есvйн хэлсэн vг зєвєєс зєв! Дvv нар хєвvvд, Боорчи, Мухулай та нарын алин ч энэ vгийг дуртгасангvй. Би, євгєдийн хойноос одохгvй мэт єєрєє мартсан ажээ. Yхэл надаас тойрох мэт vнэхээр тvvнийг санасангvй" гээд, "Хєвvvдийн ах Зvчи мєн. Юу хэлнэ? Чи хэл!" гэв. Зvчийг vг хэлэхийн урьд Цагадай єгvvлрvvн: "Зvчийг vг хэл гээд Зvчийг юунд томилох гэж байна? Энэ мэргидийн орхидост бид захирагдах гэж vv?" гэсэнд, (Бєртэ хатан, мэргидэд олзлогдож байгаад жирэмсэн болж ирсэн учраас тэгж хэлсэнд) Зvчи босоод Цагадайн энгэрээс шvvрэн барьж єгvvлрvvн: "Хаан эцэг, намайг гадуурхаж vзээгvй байхад чи намайг яагаад ялгаж байна? Чи надаас ямар эрдэм чадлаар илvv вэ? Чи ганц догшин омгоороо илvv биз. Харвалцаад чамд гартвал эрхийгээ огтолж хаясугай! Барилдаад чамд ялагдвал унасан газраас бvv боссугай! Хаан эцгийн зарлиг мэдтvгэй!" гэв. Зvчи Цагадай хоёр энгэрээсээ барилцаад Зvчийн гараас Боорчи татаж, Цагадайн гараас Мухулай татаж байхад, Чингис хаан дуугvй сууж байв. Хєхєчос зvvн этгээдэд байж єгvvлрvvн: "Цагадай чи юунд яарав? Хаан эцэг чинь, хєвvvдийн дотроос чамд итгэж байсан билээ. Та нарыг тєрєхийн урьд

Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгvй
Олзлон булаалдаж байв.
Хєрст дэлхий хєрвєж
Хєвчин улс хямралдаж
Хєнжилдєє унтах завгvй
Хєнєєлдєн тэмцэж байв.
Эргэлзэн бодох чєлєєгvй
Элбэлдэн зvтгэж явав
Ухран дутаах газаргvй
Урагшлан байлдаж явав.
Амар жаргах аргагvй
Алалдан тэмцэж явав
Хатан сайхан эхийнхээ
Халуун элгийг хєргєж
Хайрт зvрхийг гомтгож
Тос шиг санааг царцуулж
Сvv шиг сэтгэлийг ээдvvлэх
Чалчаа муу vгийг
Цагадай чи хэллээ.
Бvлээн элэг нэгтэй
Бєртэ хатны хvvхэд бишvv
Халуун элэг нэгтэй
Хамт тєрсєн хvvхэд бишvv.
Зvрхний хайрт эхийн
Зvртгэсэн ачийг мартаж
Зvйгvй vгээр гомтговол
Гэвшивч нэгэнт хожидно.
Хэвэлдээ тээсэн эхийн
Хэтэрхий ачийг мартаж
Хэдэр vгээр гомтговол
Хэзээ ч баясгаж чадахгvй.
Хаан богд эцэг чинь
Хамаг улсыг байгуулахдаа
Хар толгойгоо хайрлахгvй
Халуун цусаа гамнахгvй
Хамхих нvдээ ирмэхгvй
Гарын ханцуйг дэрлэж
Гадаад хормойгоо дэвсэж
Шvлсний хєєсєєр ундалж
Шvдний махаар хооллож
Магнайн хєлсийг гоожтол
Мацаж чармайж явахад
Улны хєлсийг урстал
Улсаа хурааж явахад
Хайрт хатан эх чинь
Хамт зовж явжээ.
Оюун тєгєлдєр эх чинь
Оёдолт дээлээ огшуулж
Оготор хормойгоо шууж
Хvvхдээ єсгєхийн тул
Хvч чадлаа шавхаж
Залгих хоолны шимтэйг
Заяасан хvvхдэдээ єгч
Уух ундны дээжийг
Урьдаар та нарт єгч
Єсєх vрээ тэжээж
Єлсєж ядарч явлаа.
Эгмээс чинь татаж
Эрийн зэрэгт хvргэсэн
Эрхэм ачийг санацгаа
Хvзvvнээс чинь татаж
Хvний зэрэг болгосон
Хvндэт ачийг бодоцгоо.
Бохиры чинь арилгаж
Борвий чинь тэнийлгэж
Эрийн зэрэгт оруулж
Эмээлийн дєрєєнд хvргээд
Энхрий хєвvvд та нарын
Эрхэм сайныг vзье гэж
Эх чинь одоо бодож байна.
Наран шиг гэгээн ухаант
Навч шиг дэлгэр сэтгэлт
Сайн хатан эхийнхээ
Санааг бvv гомдуул!" гэв

255. Тэндээс Чингис хаан єгvvлрvvн: "Зvчийг тэгж хэлж яаж болно? Хєвvvдийн минь ахмад Зvчи бишvv? Хожим тэгж бvv хэлтvгэй" гэж зарлиг болов. Энэ vгэнд Цагадай мєшилзєж єгvvлрvvн: "Зvчийн хvч эрдмийг басамжлахгvй.

Амаар алсныг
Ачиж болдоггvй
Yгээр vхvvлснийг
Євчиж болдоггvй.
Аавын хєвvvдийн ахмад нь
Зvчи бид хоёр биз.
Хаан эцэгтээ
Хавсарч хvчээ єгье
Далдиран зайлсан этгээдийг
Тас цавчиж шийтгэе.
Салж саатсан этгээдийг
Салбартал цавчиж байя
Єгэдэй єршєєлтэй тул
Єргємжлєхєд болно.
Хаан эцгийн дэргэд
Хамт ойр байлгаж
Бараат их малгайг
Бариулан мэдvvлж болно

гэв. Энэ vгэнд Чингис хаан єгvvлрvvн: "Зvчи юу хэлэхээ хэлэгтvн!" гэв. Зvчи єгvvлрvvн: "Цагадайн хэлсэн ёсоор Цагадай бид хоёр хавсарч хvчээ єгье. Єгэдэйг єргємжилье!" гэв. Чингис хаан зарлиг болруун: "Хавсрах нь юу вэ? Эх дэлхий аугаа бєгєєд ус мєрєн олон бий. Харь улсыг эзлvvлэн тус тус салгая. Єєр єєрийн нутгийг єргєтгєж яваарай. Харин Зvчи Цагадай та хоёр, хэлсэн vгэндээ хvрч, ардын инээдэм, амьтны тоглоом болохгvй, эв найртай яваарай. Эрт цагт Алтан Хучар хоёр энэ мэтээр vг барилдсан байтал, хэлсэн vгэндээ хvрсэнгvй, хэдэр зан гаргаад юу болсныг та нар мэдэж байгаа биз. Одоо Алтан Хучар хоёрын харьяат нарыг та нарт хувааж єгнє. Тэднийг vзэж цээрлэл болгож явагтун!" гээд Єгэдэй юу хэлэх вэ? Хэлэгтvн!" гэв. Єгэдэй єгvvлрvvн: "Хаан эцэг соёрхож, vг хэлгэхэд би юугаа хэлэх вэ? Чадахгvй гэж яаж хэлэх вэ? Чадахыг хичээе! Гагцхvv хойд vеийн хєвvvд ач нар минь, євсєнд ороовч vхэр тоож идэхгvй, єєхєнд хучивч нохой тоож идэхгvй юм тєрєєд хандгайг харваад оготныг онох болуузай. Би vvнээс єєр юуг хэлэх вэ?" гэв. Энэ vгийг сонсоод Чингис хаан зарлиг болруун: "Єгэдэй ийм vгийг хэлэх бол болжээ. Бас Толуй юу хэлэх вэ? Хэлэгтvн!" гэв. Толуй єгvvлрvvн: "Би хаан эцгийн нэрлэсэн ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрvvлж, уриалах дуунд нь уухай болж, унах моринд нь ташуур болж, холын аянд явалцаж, ойрындайнд оролцож тусалъя" гэж хэлбэл, Чингис хаан зєвшєєн зарлиг болруун: "Хасарыг тvvний vр хvvхдийн нэг нь залгамжил. Алчидайг тvvний vр хvvхдийн нэг нь залгамжил! Отчигиныг тvvний vр хvvхдийн нэг нь залгамжил! Бэлгvтэйг тvvний vр хvvхдийн нэг нь залгамжил! Бэлгvтэйг тvvний vр хvvхдийн нэг нь залгамжил! Тэрчлэн намайг миний vр хvvхдийн нэг нь залгамжилж, миний зарлигийг єєрчлєхгvй, задлахгvй, осолдохгvй, алдахгvй баримталж явтугай! Єгэдэйн vр хvvхэд євсєнд ороовч vхэр тоож идэхгvй, єєхєнд хучивч нохой тоож идэхгvй юм тєрвєл, миний ураг тєрлийн дотор нэг хєвvvн нь сайн тєрєх vгvй юу?" гэж зарлиг болов.
256. Чингис хаан (баруун зvг) байлдаанд мордоод, Тангуд улсын Бурханд элч явуулж хэлvvлсэн нь: "Баруун гар чинь болъё гэж чи хэлсэн бишvv? Сараул улсад алтан аргамжаа тасдуулаад би хариу авахаар мордов. Баруун гар болж морил!" гэж илгээвэл, Бурханыг vг хэлэхийн урьд Аша хамбу єгvvлрvvн: "Хvч хvрэхгvй бол хаан юунд болов?" гээд туслах цэрэг єгсєнгvй омогтой их vг хэлж элчийг буцаажээ. Тэнд Чингис хаан єгvvлрvvн: "Аша хамбуд яаж ингэж хэлэгдэх билээ? Урьдаар тэдэнтэй очиж байлдвал зохилтой бишvv? Гэвч єєр хvнд зорьж байгаа цаг тул энэ удаа болъё. Мєнх тэнгэрт ивээгдэж алтан жолоогоо бат татаж ирвэл, тэр цагт магад болтугай!" гэжээ.
257. Туулай жил (1219), Чингис хаан, хатнаас Хулан хатныг авч, дvv нараас Отчигин ноёныг их ордондоо vлдээгээд Арайн даваагаар давж, Сартаул улстай байлдахаар морилов. Зэвийг магнайд илгээв. Зэвийн дараа гэзэгт Сvбээдэйг илгээв. Сvбээдэйн гэзэгт Тогочарыг илгээв. Энэ гурвыг илгээхдээ тушаасан нь:"Султан хааны нутгийн гадуур явж цаана нь гараад биднийг очиход хамтарч нийлтvгэй!" гэв. Зэв яваад хан Мэлигийн балгасуудыг огт тvйвээлгvй гадуур нь гарч одов. Тvvний хойноос Сvбээдэй мєн ёсоор тvйвээлгvй явж єнгєрєв. Тvvний хойноос Тогочар явахдаа хан Мэлигийн хязгаарын хотуудыг дээрэмдэн, тариачдыг олзолжээ. Хан Мэлиг хотуудаа сvйтгvvлэв гэж дутаан хєдєлж, Жалалдин султантай нийлж, Чингис хааны эсрэг байлдав. Чингис хааны урьд Шигихутуг манлайлан явав. Жалалдин султан, хан Мэлиг хоёр, Шигихутугтай байлдаж, Чингис хаанд хvртэл хєєн ирэхэд Зэв, Сvбээдэй, Тогочар гурвуул, Жалалдин султан, хан Мэлиг хоёрын хойноос нэхэн байлдаж, тэднийг дарж хядаад Бухар, Сэмисгяб, Отрар хотын алинд нь ч оруулалгvйгээр хєєж байлдсаар Шин мєрнийг хvргэвэл сартаулын цэрэг Шин (Инд) мєрєнд харайн орж, олонх нь живж vхэв. Жалалдин султан хан Мэлиг хоёр амь хоргодохын тул Шин мєрнийг єгсєн дутаав. Чингис хаан, Шин мєрний єєд явж Батхэсэнг дайран одож, Эх горхи, Гvvн горхинд хvрч Баруан хээрт буув. Жалалдин султан, хан Мэлиг хоёрыг нэхvvлэхээр Жалайрын Балааг илгээв. Чингис хаан, Зэв Сvбээдэй хооёрыг маш сайшаан єгvvлрvvн: "Зэв чиний нэр Зургаадай билээ. Тайчуудаас ирж Зэв нэртэй болов" гээд Тогочар, хан Мэлигийн хязгаарын хотуудыг єєрийн дураар сvйтгэж, хан Мэлигийг дайсан болгов. Цээрлэл болгож тvvнийг алъя гэж хэлсэн боловч, дараа алахаа байж маш буруушаан зэмлэж, цэрэг захирах эрхийг хасав.
258. Тэр Баруан хээрээс Чингис хаан єєрєє буцаж, Зvчи, Цагадай, Єгэдэй гурван хєвvvнээ баруун гарын цэргийг захирч, Аму мєрнийг гэтлэн Єргнэчи (Гурганачи) хотыг хvрэгтvн гэж явуулав. Толуйг Иру, Исэбvр тэргvvтэн олон хотыг эзлvvлэхээр илгээв. Чингис хаан єєрєє Отрар хотод буув. Зvчи, Чагадай, Єгэдэй гурван хєвvvн очоод гэдрэг лавласан нь: "Цэрэг бvрдэв. Єргнэчи хотыг хvрэв. Бид хэнийхээ vгийг дагаж явах вэ?" гэж єчиж илгээвэл, Чингис хаан зарлиг болруун: "Єгэдэйн vгээр явтугай" гэж илгээв.
259. Тэндээс Чингис хаан, Отрар хотод буугаад бас хєдєлж, Сэмисгяб хотод буув. Семисгяб хотоос хєдєлж, Бухар хотод буув. Тэнд Чингис хаан, Бала ноёныг хvлээж, Алтан горхины нуруунд Султан хааны зусланд зусаж, Толуйд элч илгээж хэлvvлсэн нь: "Зуны халуун болов. Цэргээ амсхийж буулга. Чи бидэнд ирж нийл! Гэж илгээв. Толуй, Иру, Исэбvр хотыг аваад Систэн хотыг эвдэж, Чvхчэрэн хотыг эвдэж байхад элч хvрч очив. Толуй, Чvхчэрэн хотыг эвдээд буцаж ирээд Чингис хаанд нийлэв.

260. Зvчи, Цагадай, Єгэдэй гурван хєвvvн, Єргнэчи хотод орж гурвуул олон хот ба иргэнийг хувааж аваад Чингис хаанд хувь гаргаж єгсєнгvй. Гурван хєвvvн буцаж ирвэл Чингис хаан, Зvчи, Цагадай, Єгэдэй гурван хєвvvнд уурлаж, гурван єдєр эс уулзав. Тэгэхэд Боорчи, Мухулай, Шигихутуг гурав єгvvлрvvн: "Тэмцэн мэлзэж байсан Сартаул улсын султаныг доройтуулж, хот ба иргэнийг нь авлаа, бид. Хуваагдаж автах Єргнэчи хот хувааж авах хєвvvд бvгд Чингис хааных билээ. Тэнгэр газарт хvч нэмэгдэж, сартаул иргэнийг ингэж доройтуулсанд олон бид, цэрэг морь чинь бvгдээр баясаж бахдаж байна. Хаан юунд ингэж хилэгнэв? Хєвvvд нэгэнт буруугаа мэдээд айж байна. Хойшид сургаал болтугай! Хєвvvдийн авир алгасангуй болуузай. Хаан соёрхвол, хєвvvдийг уулзулж болох уу?" гэж єчвєл, Чингис хаан тайтгарч Зvчи, Цагадай, Єгэдэй гурван хєвvvнийг уулзуулж донгодож, євгєдийн vгийг єв болгож, хуучин vгийг хууль болгож, байсан газар нь тогтож ядтал, магнайн хєлсийг арчиж ядтал зэмлэж буруушааж байхад Хонхай, Хонтахар, Чормаган энэ гурван хорчин, Чингис хаанд єчрvvн: "Гєрєєнд сая гарч байгаа залуу харцага мэт, хєвvvдийн зоригийг шантруулан энэ мэтээр яаж донгодож болох вэ? Хєвvvд айж сэтгэл алгасангvй болуузай. Ургах нарнаас шингэх наранд хvртэл дайсан иргэн олон байна. Бидний тvвд нохдыг (зуудаг нохдыг) тухирч явуулбал, дайсан улсыг бид дарж, тэнгэр газрын ємгєєр хvчээ нэмэгдvvлж, алт, мєнгє, эд уурс эл бvхий юмыг чамд авчирч єгье! Аль улсад явуулах вэ гэвэл, Багдад иргэний Халиф султан гэж бий гэнэ. (Багдад бол Энэтхэг ба Иранаас баруун тийш, Тигер мєрний хєвєєн дээр байгаа их хот мєн). Тvvнийг эзлэхээр бид аялан явъя!" гэж єчвєл энэ vгийг шvvмжлэн бодож, Чингис хааны хилэн тайтгарч зєвшєєрєєд Хонхай, Хонтахар, Чормаган гурван хорчинг соёрхож, Адаргины Хонхай, Долонгирын Хонтахар хоёрыг "Миний дэргэд байтугай!" гэж нєгєє Yдгэгийн Чормаганыг Багдад улсын Халиф султанд аялуулав.
261. Бас индус (энэтхэг) иргэн, багдад иргэн хоёрын завсарт байгаа Ару-Мару Мадсаары улсын Абту хотыг эзлэхээр Дєрвэдийн Дєрбэй догшиныг аялуулав.
262. Бас Сvбээдэй баатрыг умар зvгийн Ханлин, Хипчак, Бажигид, Орос, Мажар, Асу, Сасу, Чэркэс, Кэшимир, Болар буюу болгар, Лала эдгээр арван нэгэн аймагхарь улсыг хvртэл Ижил (Волга), Яик (Урал гол) мєрнийг гэтлvvлэн, Кивамен (Кивамен буюу Киев), Хэрмэн хотуудыг хvртэл аялуулав.
263. Бас Сартаул улсыг эзэлж дуусаад Чингис хааны зарлигаар хот, хотод дарга тавихад Єргнэчи хотоос Хоромши овогтой сартаул Ялавач, Масхуд гэдэгнэртэй эцэг хєвvvн хоёр ирж, хот газрын ёс заншлын тухай Чингис хаантай ярилцав. Тэд, хот газрын заншил ёсыг сайн мэдэх тул хєвvvн Хоромши Масхудыг монгол дарга нарын хамт Бухар, Сэмисгяб, Єргнэчи, Удан, Хисгар, Уриан, Гусандарил тэргvvтэн хотыг захируулаад эцэг Хормши Ялавачийг авчирч, Хятадын Жунду (Бэйжин) хотыг захируулав. Ялавач, Масхуд нар хот суурин газрын журам ёсыг сайн мэдэх тул Хятад улсыг захирах монгол дарга нарын дэргэд сартаул хvмvvсийг зєвлєгч нараар томилов.
264. Чингис хаан, Сартаул улсад долоон жил яваад тэнд Жалайрын Бала ноёныг хvлээж байхад Бала ноён Шин мєрнийг гэтэлж, Жалалдин султан, хан Мэлиг хоёрыг Индус газар хvртэл нэхвэл Жалалдин султан, хан Мэлиг хоёр нэгэнт завхсан тул Индусийн хязгаарын иргэдийг олзолж тоноод олон тэмээ, ямааг авч буцаж иржээ. Тэндээс Чингис хаан, буцах замдаа Ирчис мєрєнд зусаж, долоодугаар он тахиа жил (1225) -ийн намар Туул голын Хар шугуйд их ордоо засаж буув.

 

265. Тэр євєл євєлжиж, тангуд иргэнд морилъё гэж цэргээ шинээр тоолон бvртгэж, нохой жил (1226)-ийн намар Чингис хаан, тангуд иргэнтэй байлдахаар мордов. Хатдаас Есvй хатныг авч явав. Замын зуур євєл, Арбухад олон хулан авлахад Чингис хаан, зост (толбот) бор морийг унаж явав. Олон хулан дайрч ирэхэд зост бор морь vргэж Чингис хааныг унагавал, хааны бие маш чилээрхэж Цоорха гэдэг газар буув. Тэр шєнє хоноод єглєє Есvй хатан єгvvлрvvн: "Хєвvvд ноёд хэлэлцэгтvн! Хааны бие шєнє их халуурч хонов" гэв. Хєвvvд ноёд хуралдсанд Хонхотны Толун чэрби єгvvлрvvн: "Тангуд иргэн, байсан газартаа байран нутагладаг, шавар хотондоо шавалдан суудаг тул байран нутагладаг, шавар хотондоо шавалдан суудаг тул байран нутаг, шавар хотоо хаяж тэд хаана очих вэ? Бид буцаж, хааны биеийг сайжруулан, жич дахин байлдахаар мордъё!" гэвэл, хєвvvд ноёд цємєєр тэр vгийг зєвшєєрч, Чингис хаанд айлтгавал Чингис хаан єгvvлрvvн: "Тангуд иргэн биднийг зvрх шантарч буцав гэх болно. Бид элч илгээж, мєн элчийг иртэл, энд Цоорхад биеэ сувилж байгаад Тангудын хэлэх vгийг сонсож буцвал болно" гэж элчийг томилоод дуу бариулж (албан бичиг нь их тєлєв шvлэг бєгєєд цээжлэвч амархан тул дуу гэж нэрлэсэн) хэлvvлсэн нь: "Урьд тангуд иргэн баруун гар болж тусалъя! гэж Бурхан чи хэлсэн билээ. Чиний тэр vгийн ёсоор бид сартаул иргэнийг эрхэндээ оруулахаар мордохдоо чамд мэдэгдвэл, Бурхан чи хэлсэн vгэндээ хvрсэнгvй, цэрэг ч єгсєнгvй, харин их vгээр дайрсан билээ. Тэр vед бид єєр улсад зорьсон тул дараа учраа ололцъё гэж сартаул иргэнд морилж, мєнх тэнгэрт ивээгдэж, сартаул иргэнийг эрхэндээ оруулж, одоо Бурхан чамтай учраа ололцъё гэж ирэв" гэж илгээвэл, Бурхан єгvvлрvvн: "Дайрамх муу vгийг би хэлсэнгvй" гэв. Аша хамбу єгvvлрvvн: "Дайрах vгийг би хэлсэн. Одоо монголчууд та нар байлдаж сураад байлдъя! гэвэл, миний бие Алаша нутагт тэрэм (ханат) гэртэй, тэмээн ачаатай хvмvvс бий. Алаша-д аялж надад ирэгтvн! Тэнд байлдъя! Алт, мєнгє уурс, таваар хэрэгтэй бол Яргай (Нин-ся), Эржиv (Ся-лян) хотод ирэгvн!" гэж илгээжээ. Энэ vгийг Чингис хаанд сонсговол, Чингис хаан бие их халуунтайгаар єгvvлрvvн: "За тэр бишvv. Тэд ийм их vг хэлж байхад бид яаж буцаж болно? Yхэвч тэр их vгийг зvгээр орхихгvй. Мєнх тэнгэр чи мэд!" гэж Чингис хаан Алашаг зорьж хvрээд Аша хамбутай байлдаж, Алаша-д бvсэлж Аша хамбыг барьж, тvvний тэрэм гэртэй тэмээ ачаатай иргэнийг vнсэн товрог болтол талж сvйтгэв. "Тангудын омогтой дуулгаргvйгий нь хядаж орж дагагсдыг манай цэргvvд дураар барьж олзолж автугай!" гэж зарлиг болов.
266. Чингис хаан, Цаст ууланд зусаж, цэргээ явуулж, Аша хамбыг дагаж ууланд дутаан бvгсэн тэрэм гэртэн, тэмээн ачаатан тангудыг хураан эзэлж авав. Тэндээс Боорчи Мухулай хоёрт "Тангуд иргэнээс чадлын хэрээр автугай!" гэж соёрхоод зарлиг болруун: "Боорчи Мухулай хоёрт хятад иргэнээс соёрхож эс єгсєн билээ. Хятад иргэний жvйнийг та хоёр адил хувааж авагтун! Тэдний сайн эрсээр шувуугаа бариулж дагуулж явагтун! Сайхан хvvхнээр нь эхнэрvvдийнхээ хормойг засуулж явагтун! Хятад иргэний Алтан хааны итгэлт янагууд нь Монголын євєг эцгийг хорлосон Хар хятадын жvйн байсан билээ. Одоо миний итгэлт янаг нєхєд Боорчи Мухулай та хоёр бишvv !" гэж зарлиг болов.
267. Чингис хаан, Цаст уулнаас хєдєлж, Яргай хотод бууж, Яргай хотоос хєдєлж, Тvрэмгий (Лин-жоу) хотыг эвдэж байхад Бурхан, Чингис хаантай уулзахаар ирэв. Тэнд Бурхан, уулзаж алтан сvм тэргvvтэн алтан мєнгєн аяга сав есєн ес, хєвvvд охид есєн ёс, морь, тэмээ есєн ёс, элдэв зvйлс тус бvр есєн есийг бэлэглэн уулзахад Бурханыг vvдний гадна бараалхуулав. Тэр уулзах vед Чингис хааны дотор муухай болов. Тvvнээс хойш гуравдугаар єдєр Чингис хаан зарлиг болж, Илаху Бурханд шударга нэрийг єгч, Илаху бурхан шударгыг ирvvлээд Чингис хаан, Илаху-г Толун чэрби гардаж нєгчєєтvгэй! Гэж зарлиг болов. Толун чэрби, Илаху-г гардаж танилгавгэж айлтгавал, Чингис хаан зарлиг болруун: "Тангуд улстай учраа ололцох гэж ирэх замд Арбухад хулан авлаж євдсєн биеий минь анаая гэж амь биеий минь хайрлаж vг дуртгасан Толун чи мєн биз. Дайсан хvний хорт vгэнд хорсож яваад мєнх тэнгэрийн хvч нэмний ачаар дайсныг гартаа оруулж єшєєгєє авав бид. Илахугийн энэ авч ирсэн нvvдлийн харш (дагшаа орд), аяга сав сэлтийг Толун чи автугай!" гэж зарлиг болов.
268. Тангуд улсыг эзэлж, Илаху Бархунд шударга нэр єгєєд тvvнийг тонилгож, тангуд иргэнийг уг удмаар нь хvртэл мохол мушгилгvй болгож (vр vлдэгдэлгvй болгож vvнийг тэмдэглэхийн учир) идээ ундаа идэж уугаад "Мохол мушгилгvй болсон" гэж хэлж тєгсгєж бай! гэж зарлиг болов. Тангуд улс, vгээ баталж хэлээд тэр хэлсэн vгэндээ хvрсэнгvйн тул дахин байлдахаар явж, Тангуд улсыг сєнєєн дараад гахай жил (1227) [долоон сарын 12-т Тvрэмгий балгасанд, А.то.] Чингис хаан, тэнгэрт халив. Халихын ємнє, тангуд иргэнээс маш олныг Есvй хатанд єгєв.
[Эзний алтан хvvрийг хасаг тэргэнд тээж харин єєд болон ирэхэд Сєнидийн Гилvгэтэй баатар магтан шvлэглэсэн нь нь:

"Хамгийн хаан, улсын эзэн минь
Харцгай шувууны жигvvр болон одов
Хангинах тэрэгний тээш болон одов
Жиргэх шувууны жигvvр болон одов
Жигдрэх тэрэгний ачаа болон одов"

гэж магтан дуулав.
Мунын хєєвєрт хасаг тэрэг булд хvртэл шигдэж таван хvлгээр татаж хєдєлгєн ядаж, гvр их улс зовоход Сєнидийн Гилvгэтэй баатар єчрvvн:

"Хєх тэнгэрээс заяагаар тєрсєн
Хvлэг богд эзэн минь!
Хvр их улсаа орхиж одов уу, чи?
Тєвшитгєн байгуулсан улс тєр чинь
Тєгс заяат хатад хєвvvд чинь
Тєрсєн их газар ус чинь
Тэмvжин эзэн чамайг хvлээж байна.
Ариунаа байгуулсан тєр чинь
Албат олон улс чинь
Амраг хатад хєвvvд чинь
Алтан орд харш чинь
Алс газар билээ.
Удирдан байгуулсан тєр чинь
Учирсан хатад хєвvvд чинь
Ураг элгэн монгол чинь
Улс олон иргэн чинь
Унасан Дэлvvн болдог чинь
Тэнд хол байна.
Хээр азарганы хєхлєєр хийсэн
Хийр туг сvлд чинь
Хэнгэрэг бvрээ уриа чинь
Хэлэхгvй бvгд улс чинь
Хэрлэний Хєдєє арал чинь
Тэнд билээ эзэн минь!
Бvтэхийн урьд учирсан
Бvртэгэлжин сэцэн хатан чинь
Буянт газар нутаг чинь
Боорчи Мухулай нєхєд чинь
Булт их улс чинь
Тэнд билээ эзэн минь!
Хувилгаанаар учирсан
Хулан хатан чинь
Хуур цуур хєг дуу чинь
Хотол бvгд улс чинь
Хутагт эрхэн (эрхэм) газар ус чинь
Тэнд билээ, эзэн минь!
Харууна уулыг дулаан гэж
Харь тангудыг олон гэж
Хатад охидыг гоо гэж
Хамаг монголоо мартав уу
Хайрт эзэн минь!
Халуун амийг чинь алдавч
Хас эрдэнэ мэт хvvрийг чинь
Хамгаалан авч харъя эзэн минь!
Хатан Бvртэгэлжинд чинь vзvvлье
Хамаг улсад чинь хvргэе"

гэж євчєл

Хаан эзэн энэрэн соёрхов.
Хасаг тэрэг хангирсан хєдлєв
Хамаг улс баясгалант болов.
Хан их газар тэнд хvргэв
Хамгийн мєнхийг тэнд оршуулж
Хаан зайсангуудын тулгар болж
Хамаг улсын бштээн болоод
Найман цагаан гэр болов за.
Энэ их улсад тунхаг зарлаж
Ємссєн цамц, єргєє гэр
Ороосон оймыг тэнд онголов.

Yнэн хvvрий нь заримууд Бурхан Халдунд онголов гэх, заримууд Алтай хааны ард, Хэнтий ханы євєрт Их єтєг нэрт газар онголов гэх бий А.то.]

269. Хулгана жил (1228) Цагадай, Бат тэргvvтэй баруун гарыг эзэлсэн хєвvvд, Отчигин ноён, Жэv, Есvнхэй тэргvvтэн зvvн гарыг эзэлсэн хєвvvд, Толуй тэргvvтэн голыг эзэлсэн хєвvvд охид, тvvний ноёд, мянганы ноёд бvгдээр Хэрлэний Хєдєє арал (одоогийн Баян-Улаан)-д хурж, Чингис хааны гэрээсэлсэн зарлигийн ёсоор Єгэдэйг хаан єргємжлєв. Цагадай ах, Єгэдэй дvvгээ хаан єргємжлєєд Чингис хаан эцгийн алтан амийг сахиж байсан хэвтvvл, хорчин, мянган торгууд хаан эцгийн шадар явсан ємч тvмэн хишигтнийг Цагадай Толуй хоёр, Єгэдэй хаанд єгєв. Голын улсыг мєн ёсоор Єгэдэй хаанд єгєв.
270. Єгэдэй, хаан єргємжлєгдєєд шадар бараа болох тvмэн хишигтэн, голын улсыг єєрєє захирч урьдаар Цагадай ахтай зєвлєєд, Чингис хаан эцгийн дуусгаагvй Багдад улсын Халиф султанд аялсан Чормаган хорчийн хойноос Оготор Мєнхєт хоёрыг илгээв. Бас урьд Сvбээдэй баатрыг Ханлин, Хипчак, Багижид, Орос, Асу, Сасу, Мажар Кэшимир, Чэркэс, Болгар, Кэрт улсуудад хvртэл, Ижил, Яик мєрнvvдийг гэтлvvлэн, Мэкэтмэн, Хэрмэн, Кэйбэ тэргvvтэн хотыг байлдан эзлvvлэхээр явуулсан нь тэдгээр улсын эсэргvvцэл vлэмж гэх мэдээг аваад Сvбээдэйн хойноос Бат, Бvри, Мєнх тэргvvтэн хааны тєрлийн ахмад хєвvvд ноёдыг Бат ахлан захиртугай! гэж зарлиг болов. Гол улсаас гарсан цэргийг Гvюг ахалтугай! гэж зарлиг болов. Энэ аянд улс иргэнийг захирсан хан хєвvvд єєрсдийн хєвvvдийн ахмадыг явуултугай! Улсыг эс захирсан хан хєвvvд, тvмэн, мянган, зуун, аравны ноёд, олон хvн хэн боловч, мєн тэрчлэн єєрийн хєвvvдийн ахмадыг явуултугай! Ханы охид хvргэд мєн тvvний адилаар хєвvvдийнхээ ахмадыг явуултугай! гэж зарлиг болоод бас Єгэдэй хаан єгvvлрvvн: "Хєвvvдийн ахмадыг ингэж аянд явуулах саналыг Цагадай ах гаргав. Цагадай ахын хэлvvлсэн нь: "Сvбээдэйн хойноос хєвvvдийнхээ ах бvрийг явуулна. Хєвvvдийн ах аялбал цэрэг арвин болно. Цэрэг олон бол vзэгдэх сvр хvч их болно. Тэнд, дайсны хvн vлэмж, харийн улс олон бий. Тэр хязгаарын улсууд хэцvv. Хилэгнэвэл єєрийн биеийг мэсээр хорлож vхэх улс бий. Хурц мэстэй гэнэ" гэж илгээжээ. Цагадай ахын хичээн болгоомжилж хэлсэн энэ vгийн ёсоор хєвvvдийн ахмадыг томилж явуулъя! гэж зvг зvгт тунхаг зарлаж Бат, Бvри, Гvюг, Мєнх тэргvvтнийг аянд мордуулах болсон учир ийм билээ" гэжээ.
271. Бас Єгэдэй хаан, Цагадай ахад зєвлєж илгээсэн нь: "Би Чингис хаан эцгийнхээ бэлэн сууринд суув. Ямар эрдмээр хаан суув? гэж би хэлэгдэх бишvv? Цагадай ахыг зєвшєєрвєл бидний хаан эцгийн эзэлж дуусгаагvй орхисон Хятад улсын Алтан хааныг эзлэхээр морилъё" гэж зєвлєж илгээвэл, Цагадай ах зєвшєєрч "Юу алзах вэ? Аураг ордоо сайн хvнд тушаагаад морилогтун! Би эндээс цэрэг гаргаж илгээе!" гэжээ. Их ордоо Олдхар хорчинд тушаав.
272. Туулай жил (1231) Єгэдэй хаан, хятад иргэнд морилж, Зэвийг манлай болгож илгээв. Тэгээд Хятадын цэргийг хиартал хядаж, Цавчаалын даваагаар давж зvг зvгт олон хотыг хааж байлдах цэргvvдийг явуулав. Тэр vед Єгэдэй хаан євчин хvрч vг хэлж чадахгvй болов. Бєє, тєлєгчин нараар мэрэглvvлбэл Хятад улсын газар усны эзэд, хvн хєрєнгєє сvйтгvvлж, хот балгасаа эвдvvлсний учир хилэгнэн хаанд хор хvргэж байна гэв. Хvн хєрєнгє, алт мєнгє, адгуус идээгээр золио єгье гэж тєлєгдвєл євчин ялааршихгvй харин улам хvнд болов. Ойр тєрлийн хvнээс золио болгож єгье гэж тєлєгдвєл хаан гэнэт нvдээ нээж ус гvйж уугаад "Юу болов?" гэж асуув. Бєє нар єгvvлрvvн: "Хятад улсын газар усны эзэд газраа сvйтгvvлж, хvн хєрєнгєє талуулаад хорлож ийм євчин хvргэжээ. Элдэв бусад юмаар золио тєлєєс єгье гэхэд зєвшєєрєхгvй улам хилэгнэж байна. Гагцхvv ойр тєрлийн хvнийг золио болгож єгье гэвэл зєвшєєрч євчнийг хєнгєрvvлж байна. Одоо яахыг зарлиг мэднэ!" гэж єгвєл Єгэдэй зарлиг болруун: "Хан хєвvvдээс миний дэргэд хэн байна?" гэвэл, дэргэд нь байсан Толуй єгvvлрvvн: "Суут Чингис хаан эзэн минь, дээр чинь ах нар, доор чинь дvv нар байтал, хаан ах таныг агт морь шиг сорьж, иргэ хонь шиг барилж vзээд их сууринд суулгаж, олон улсыг захирах дээд vvргийг даатгав. Намайг хаан ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрvvлж яв гэсэн билээ. Одоо хаан ах чамайг алдвал, би хэний мартсаныг сануулж, хэний унтсаныг сэрvvлэх вэ? Yнэхээр хаан ах муужирвал, олон монгол улс єнчирч, Хятад улс баясах болно. Хаан ахын оронд би золио болъё! Тул загасны нурууг тунтарч явлаа, би. Хилэм загасны нурууг хяргаж явлаа, би. Илийг ялж, далдыг дарж байв. Миний нvvр гоо, нуруу єндєр биз. Бєє нар бєєлж залбирагтун!" гэв. Бєє нар бєєлєн залбирч, адисласан усыг Толуйд уулгав. Бяцхан суугаад єгvvлрvvн: "Согтов би. Согтсоноос сэргэтэл єнчин єчvvхэн дvv нар ба бэлбэсэн бэр Бэрvдийг хvмvvжvvлэн асрахын хаан ах мэдтvгэй! Аливаа vгээ хэлэв, би. Согтов!" гээд гаран одож муужирсан билээ.
273. Єгэдэй хаан, тэгээд Алтан хааныг мєхєєж Сяа-Сы (зарц) нэрийг єгч, алт, мєнгє, алттай хээтэй уурс таваар, агт морь, албат зарцыг хурааж аваад захирагч, мэдээлэгч нарыг томилоод Нанжин, Жунду ба зvг зvгийн хотуудад дарга нарыг тавьж тєвшин мэндээр буцаж, Хар Хоруим хотод ирж буув.
274. Чормаган хорчи, Багдад улсыг дагуулжээ. Тэндхийн газар сайн, эд эрхэм гэдгийг мэдээд Єгэдэй хаан зарлиг болруун: "Чормаган хорчи, мєн тэр газарт захирагч (тамгач) болж, шар алт, шармал чимэг, хоргой, магнаг, хив, торго, сувд, тана, урт хvзvvтэй, єндєрхєлтэй аргамаг морь, ачааны тэмээ, луус зэрэг юмыг жил бvр хvргэн ирvvлж байгтун!" гэв. Сvбээдэй баатрын хойноос явсан Бат, Бvри, Гvюг, Мєнх тэргvvтэн олон хєвvvд Ханлин, Хипчак, Бажигидыг оруулж, Ижил, Яик мєрнийг гэтэлж, Мэгэд хотыг эвдэж оросыг хядаж сvйтгэв. Асу, Сасу, Боларман, Хэрмэн, Кива зэрэг хотын иргэнийг эзлэн дагуулж, дарга захирагч нарыг тавиад буцав. Урьд Зvрчид Солонгосыг эзлэхээр аялсан Жалардай хорчийн хойноос Есvдэр хорчийг явуулав. Тvvнийг тэнд захирагч суутугай! гэж зарлиг болов.
275. Бат, хипчак нутгаас Єгэдэй хаанд нууцаар єчиж илгээсэн нь: "Мєнх тэнгэрийн хvчинд, хаан ахын сууд Мэгэд хотыг эвдэж, Орос улсыг эзэлж, зvг зvгт арван нэгэн харь улсыг оруулж, алтан жолоогоо татаж салалцах болоход их асар босгож хуримыг хуримлав. Энэ хурим дээр би бvх хан хєвvvдийн ахмад тул нэг хоёр аяга сархад тэргvvлэн уув. Гэтэл, Бvри Гvюг хоёр надад муудаж хуримаас гарч одов. Явахдаа Бvрийн хэлсэн нь: "Бат бид адил байтал, яагаад тэргvvлэн уух билээ?" Тэр сацуурах санаатай сахалт эмгэнийг єсгийгєєр давтаж єлмийгєєр гишгичих юм сан! гэжээ. Гvюгийн хэлсэн нь: "Бид хоёр тэр нум сум агссан эмгэдийн эгмийг харвалдъя" гэжээ. Элжгэний хєвvvн Аргасуны хэлсэн нь: "Тэдэнд модон сvvл зvvвэл зохино" гэв. Бид, харь элэгтэй, дайсан улсын дотор явж байгаа учир зvйгээ гаргаж хэлсэн боловч, Бvри, Гvюг хоёр тэгж хэрvvлийн vгийг хэлээд найрамдалгvй тарав. Одоо яахыг хаан авга мэдтvгэй!" гэж єчиж илгээжээ.
276. Батын энэ vгийг сонсоод Єгэдэй хаан маш хилэгнэж, Гvюгийг бараалхуулсангvйгээр єгvvлрvvн: "Энэ тvрэмгий гайхал, хэний vгэнд орж ах хvнийг ам мэдэн доромжлох болов? Ганц муу єндєг ялзарчээ. Ах хvний єєдєєс эсэргvvцсэн ажээ. Харь хол газар хайгуулд явуулж, арван хурууны нь хумсыг ханзартал уул мэт хотыг эзлvvлэхээр урагш зvтгvvлье! Зах хол газрын захирагч болгож таван хурууны нь хумсыг тамтартал бат бэх хотыг байлдуулан авируулъя! Бузар муу тvрэмгий Аргасун, хэнийг дуурайж, бидний ургийн хvнд ам гарч доромжлох vг хэлэв? Гvюг Аргасун хоёрыг хамт илгээе! Зvй нь Аргасуныг албал зохих билээ. Гэтэл, та нар алагчлах гэх биз. Бvрийн тухай бол Батад хэлэгтvн! Цагадай ахад хэлж илгээтvгэй! Цагадай ах мэдтvгэй!" гэв.

277. Хан хєвvvнээс Мангай, ноёдоос Алчидай, Хонхордай, Жанги тэргvvтэн ноёд дуртган єчрvvн: "Чингис хаан эцгийн чинь зарлиг билээ: Хээрийн vйлийг хээр шийтгэж, гэрийн vйлийг гарт шийтгэх билээ. Хаан, одоо Гvюгт хилэгнэж байна. Энэ бол хээрийн vйл хэрэг мєн. Хаан соёрхвол энэ хэргийг Батад тушааж илгээвэл болох уу?" гэж єчвєл энэ vгийг хаан зєвшєєж тайтгараад Гvюгийг уулзуулж буруушаан донгодож сургасан нь: "Аянд явах зуур эрvvл бєгстэй хvнийг эс vлдээсэн гэнэ, чи. Цэрэг хvний нvvрийн арьсыг хуулж явсан гэнэ, чи. Чиний тэр уур хилэнгээс айж, Орос улсыг дагаж орсон гэж бодож байна уу? Чи орос иргэнийг ганцаараа дагуулж оруулсан мэт санаж, бардам омог гаргаж, ах хvний єєдєєс эсэргvvцэв vv? Чингис хаан эцгийн зарлигт: Олон хvн хvчтэй, гvн ус аюултай! гэж бий бишvv. Сvбээдэй Бужиг хоёрын далавч дор явж олон бvгдээр хамсаж, орос, хипчакуудыг оруулж авсан байтал, чи анх удаа гэрээс гараад орос, хипчакийн нэг ч хvнийг олж барьсангvй, адаглавал ишигний шийр ч олж авсангvй байж эрэмгий тvрэмгий зан гаргаж, ийм тийм vг хэл болж, ганц биеэ гайхуулж явдаг чинь юу вэ? Харин Алчидай, Хонхордай Жанги нар, бургилсан зvрхийг дарах нєхєр болж, буцалсан усыг сэвэх шанага болж уур хилэнг минь амирлиулав. Хээр болсон хэрэг тул vvнийг Бат шийтгэвэл зохино. Гvюг Аргасун хоёрыг Бат мэдтvгэй! Бvрийг Цагадай ах мэдэж шийтгэтvгэй!" гэв.
278. Бас Єгэдэй хаан зарлиг болруун: "Чингис хаан эцгий минь хамгаалж явсан хэвтvvл, хорчин, торгууд, бvх хишигтний тухай нийтэд тунхаг зарлигийг буулгах нь: Хаан эцгийн зарлигийг урьдын ёсоор дагаж явтугай! Хорчин, торгууд урьд ёсоор єдєр дараалан ээлжлэн манаж, наран шингэмэгц vvргээ хэвтvvлээс єєр хvн дотогш ордонд орвол хэвтvvл манаач, тэр хvний толгойг цавчиж хаятугай! Шєнє яаралтай мэдээг хvн хvргэж ирвэл хэвтvvлийн хамт гэрийн хойно байж мэдээгээ хэлтvгэй! Орд гэрт орох гарах бvх зvйлийг Хонхордай Ширхан хоёр хэвтvvлтэй хамт элбэж эрхлэн мэдтvгэй. Элжигэдэй итгэлтэй хvн боловч vдэш хэвтvvлийн дэргэдvvр яваад хэвтvvд баригдсаны адилаар зарлигийг дагаж, хэдий итгэлтэй хvн боловч хэвтvvлийн ойр очиж vл болох ба хэвтvvлийн тоог асууж vл болно. Хэвтvvлийн дэргэдvvр бvv явтугай! Хэвтvvлийн завсраар бvv явтугай! Хэвтvvлийн дэргэдvvр явж, хэвтvvлийн завсраар орсон ардыг хэвтvvл барьтугай! Хэвтvvлийн тоо асуусан хvний тэр єдрийн унаж явсан эмээл хазаартай морийг бvх хувцасны хамт хэвтvvл автугай. Хэвтvvлийн байрны дээр хэн ч сууж vл болно. Хэвтvvл, туг хэнгэрэг, дєрєє, жад, аяга савыг асарч хадгалтугай! Идээ унд, архи айраг, мах шvvсийг хэвтvvл даргалж мэдтvгэй!" гэж зарлиг болов. "Орд тэргийг хэвтvvл асарч мэдтvгэй! Бидний шувуу авлахад хэвтvvлийн зарим нь орд гэр, тэргийг сахиж, зарим нь бидэнтэй хамт явтугай! Хэвтvvлчин, нутаг vзэж, орд єргєєг нvvлгэж буулгатугай! Ордны vvдэнд хаалгачин хэвтvvл vргэлж сахиж байтугай! Бvх хэвтvvлийг мянганы ноён Хадаан захирч мэдтvгэй!" гэж зарлиг болов. "Бас хэвтvvлийн ээлж хишгийн ноёд Хадаан Булхадар хоёр, нэг ээлж болон хавсарч, нэг ээлж болон манаж, ордны баруун зvvн этгээдэд оногдсон хагасаа сэргийлж манатугай! Амал Чанар хоёр хавсарч нэг ээлж болж ордны баруун зvvн этгээдэд оногдсон хагасаа сэргийлэн манатугай! Хадй Хорчи-хачар хоёр хавсарч, нэг ээлж болон орж ордны баруун зvvн этгээдэд оногдсон хагасаа сахиж манатугай! Ялбаг Хараудар хоёр хавсарч нэг ээлж болон орж ордны баруун зvvн этгээдэд оногдсон хагасаа сахиж манатугай! Бас Хадаан, Булхадарын ээлж, Амал, Чанарын ээлж, энэ хоёр ээлж жасааны манаачид ордны баруун этгээдэд байрлаж суутугай. Энэ дєрвєн ээлжийн хэвтvvлийг Хадаан ноён захирна. Бас хэвтvvл миний биеийншадар ордыг тойрон байж vvдийг сахиж харгалзтугай. Хэвтvvлийн хоёр хvн ордонд орж сєн тvшиж барьтугай!" гэж зарлиг болов. "Бас хорчныг захирсан Есvнтэй, Бvхэдэй, Хорхудаг, Лабалха дєрвvvл нум сум агссан торгуудаа дєрвєн ээлж болгож, ээлж бvрийн хорчиноо захиран орж сахитугай!" гэж зарлиг болов. "Бас торгуудын ээлжийн ахлагчдыг урьдын захиран мэдэж байсан хvний ургаас болгож, урьд мэдэж байсан Алчидай Хонхордай хоёр хавсарч нэг ээлж торгуудыг захирч ортугай. Тэмvдэр Жэхv хоёр хавсарч нэгэн ээлж торгуудыг захирч ортугай! Мангудай гэзэглvvр (туслах) нэгэн ээлжийн торгуудыг захирч ортугай!" Бас хаан зарлиг болруун: "Бvх ноёдыг Элжигэдэй ахалж, Элжигэдэйн vгээр явтугай! Ээлжийн манаач, цагаас хожимдвол урьдах зарлигийн ёсоор гурван бэрээ жанчтугай! Мєн хvн дахин ээлжээс хожидвол долоон бэрээ жанчтугай! Бас тэр хvн євчний шалтгаангvй, ээлжийн ахлагчийн зєвшєєрєлгvйгээр гурав дахь удаа тасалбал бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж vзэж, гучин долоон бэрээр жанчаад хол газар нvдний далд цєлж орхиё. Бас ээлжийн ахлагчид, харьяат хишигтнээ бvртгэн жагсаасангvйгээр манаанд орвол ээлжийн ахлагчдыг шийтгэе! Бас ээлжийн ахлагчид гурван ээлж солилцохдоо энэ зарлигийг хишигтэндээ сонсгож байтугай. Зарлиг сонссон бєгєєтєл хишигтэн ээлж тасалбал зарлиг ёсоор шийтгэе! Энэ зарлигийг хишигтэндээ эс сонсгосон бол ээлжийн ахлагчдын буруу болно. Бас ээлжийн ахлагчид харьяалж хамт манаж байгаа миний хишигтэн нарыг ахлагч гэсэн тєдийгєєр дур мэдэн шийтгэж vл болно. Тэд, засгийг зєрчвєл бидэнд мэдэгдэж ирvvлтvгэй! Алах ёстойг бид ална. Шийтгэх ёстойг бид шийтгэнэ. Ахлагч гэсэн тєдийгєєр бидэнд мадагдахгvйгээр, миний хишигтэнд гар хєл хvргэвэл нударгын оронд нударгаар, бэрээний оронд бэрээгээр цохиж хариулна. Гаднах мянганы ноёдоос миний хишигтэн дээр биз. Гаднах мянганы ноёд, миний хишигтэнтэй хэрэлдвэл мянганы ноёдыг шийтгэнэ" гэж зарлиг болов.
279. Бас Єгэдэй хаан єгvvлрvvн: "Чингис хаан эцгийн зовж байгуулсан улсыгбvv зовооё. Хєлий нь хєсєр, гары нь газар тавиулж жаргуулъя. Хаан эцгийн бэлэн суурийг эзлээд иргэнийг vл зовоохыг эрхэм болгоно. Шєл шvvс болгож харьяат улсын сvрэг хонь бvрээс нэжээд хонь жил тутам авч байна. Зуун хониноос нэжээд хонь гаргаж улсын доторх vгээгvй ядуучуудын тусламж болгож єгтvгэй. Бас олон ах дvv эр цэрэг, агт морь дараалан чуулах бол чуулагсдын ундыг тухай бvр ардаас татварлан авах нь зохилдохгvй. Зvг зvгийн мянгат бvрээс гvv гаргаж, мєн саах саальчин адуулах нутагчныг томилж єр хєлсийг тєлєєд унагачин болготугай. Бас ноёд ах дvv нар чуулбал єглєг соёрхлыг єгч байя. Yvний тул эд уурс, мєнгє, сvх, нум, саадаг хуяг, зэв зэргийг байшин зооринд хадгалж, тэр байшин балгасыг сахиулъя. Yvнийг зvг бvрээс балгасчин, амучин (аму будаа хадгалагч) нарыг томилж сахиулъя. Бас улс иргэнийг нутаг усыг хувааж єгье. Нутгийг хувааж сонгож нутаглахад мянгат бvрээс нутагчныг ялгаж гаргавал болно. Бас цєл говь нутагт гєрєєснєєс єєр амьтангvй байна. Ард иргэн, уужим суухыг хvснэ. Чанай Уйгуртай хоёр тэргvvтэй нутагчныг явуулж, цєл говьд худаг малтуулж хашуулъя. Бас элч нарыг одоогийн байдлаар явуулахад элч нар удаан явах ба ард олонд зовлон чирэгдэл vлэмж байна. Одоо бид байнга журам болгож зvг зvгийн мянгатаас замчин улаачин гаргаж, суурь суурьд єртєє тавьж элч нарыг ард олны дундуур хамаагvй уургын улаа унаж хэсvvчлэн давхихгvй гагцхvv єртєє замаар явах болгоё. Энэ vйл хэргийг ингэж явуулъя гэж Чанай Булхадар хоёр санаж бидэнд дуртгасан нь зєв зvйтэй санагдах боловч, Цагадай ах мэдтvгэй! Эдэгэр хэлсэн vйлсийг зохимжтой гэж зєвшєєх эсэхийг Цагадай ах шийтгэтvгэй!" гэж илгээвэл, эдгээр асууж илгээсэн бvх vйл хэргийг цєм зєвшєєрч "Тэр ёсоор хийтvгэй!" гэж хариу илгээжээ. Бас Цагадай ахын хэлж илгээсэн нь: "Би эндээс угтуулан єртєє замыг байгуулсугай. Бас эндээс Батад элч илгээе. Бат угтуулан єртєє зам байгуулж холботугай!" гээд бас єгvvлсэн нь: "Бvгдийн хооронд єртєє зам тавья гэдэг, зєвєєс зєв vгийг дуртгажээ!" гэж илгээжээ.
280. Тэндээс Єгэдэй хаан єгvvлрvvн: "Энэ явдлыг Цагадай ах, Бат тэргvvтэн баруун гарын хєвvvд, ах дvv нар цєм. Отчигин ноён, Кэхv тэргvvтэн зvvн гарын хєвvvд ах дvv нар цєм, голын охид, хvргэд, тvмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, арваны ноёд цєм зєвшєєрчээ. Зєвшєєрсєн зvйл нь: Далай хаан (Єгэдэй хааныг жижиг хаадаас ялгаварлаж, их хаан буюу Далай хаан гэнэ)-ы шєлд хэрэглэхээр жил тутам сvрэг бvрээс нэжээд шvлгэн иргийг харгаж єгнє. Зуун хониноос нэжээд зусаг хонь гаргаж, vгээгvv ядуу хvмvvсийн тусламж болгож єгвєл сайн бий. Єртєє тавиулж, замчин, улаачныг гаргавал олон улс иргэнд амгалан болох ба элч нарт дєхємтэй гэснийг бvгдээр зєвшєєрчээ гэж хаан зарлиг болж, Цагадай ахтай зєвлєєд Цагадай ах зєвшєєрсєн тул бvх улсаас, зvг зvгийн мянгатаас хааны зарлигаар жил тутам, сvрэг хониноос нэжээд шvлгэн иргэ, зуун хониноос нэжээд зусаг хонь гаргуулав. Гvvг гаргуулан цуглуулж унагачныг суулгав. Унагачин, балгасчин, амучныг томилж гаргуулав. Замчин, улаачныг гаргуулж суурилах газрыг тогтоож, єртєє замыг тавиулаад Арачиан Тогучар хоёроор захируулж, замын нэгэн суурь єртєєнд хорин улаачныг гаргав. Суурь тутмыг хориод улаачтай болгов. Улааны морь, шvvсний хонь, саалийн гvv, хєллєх vхэр, ачих тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр бэлтгэж, охор шидэмс дутуулбал уруулын хагасыг огтолно. Халбага хигээс дутуулбал хамарын хагасыг огтолно" гэж зарлиг болов.
281. Єгэдэй хаан єгvvлрvvн: "Эцгийнхээ их сууринд сууж, хаан эцгээс хойш vйлдсэн хэрэг минь: Нэгдvгээрт, би Алтан улсыг эзлэн дагуулав. Хоёрдугаарт, бидний хооронд элч явуулж харилцах ба элдэв хэргийг зєєлгєх єртєє замыг тавиулав. Гуравдугаарт, усгvй газарт худаг малтуулж гаргуулаад улс иргэнийг ус євсєнд хvрэлцээтэй болгов. Дєрєвдvгээрт, зvг зvгийн суурин улсын хотуудад мэдээлэгч, захирагч нарыг тавьж, улс иргэнийг хєл хєсєр, гар газар тавиулж амар тєвшин болгов. Хаан эцгээс хойш, энэ дєрвєн vйлийг нэмэв, би. Бас хаан эцгийн их сууринд сууж, олон улс иргэнийг захирах их vvргийг хvлээсэн байтал бор дарсанд орсон минь нэгдvгээр буруу болов. Хоёрдугаарт ёсгvй эм хvний vгэнд орж Отчигин авгын харьяат нарын дотроос хvvхэн авчруулсан нь буруу болов. Улсын эзэн хаан байтал, ёсгvй муу алжаас vйлэнд автсан минь бас нэг буруу болов. Гуравдугаарт Доголхуг далдаас хардсан нэг буруу бий. Ямар буруу вэ гэвэл, хаан эцгийн минь харах нvдний ємнє, хамгаас тvрvvнд хатгалдаж явсан Доголхуг хорт муу vгэнд орж хороожээ. Одоо миний ємнє хэн тэгж тэргvvлэн давшиж єгєх вэ? Хаан эцгийн минь ємнє зvтгэсэн журамт хvнийг мэдэхгvйгээр єшєєлснийг єєрєє би буруушаана. Дєрєвдvгээрт, тэнгэр газрын заяагаар тєрсєн гєрєєсийг бусад ах дvv нарын нутагт очих болуузай гэж харамлаж, шавар хэрэм бариулж, ах дvv нараас гомдох vгийг сонсов, би. Энэ бас нэг буруу бий. Хаан эцгээс хойш дєрвєн vйлийг нэмэв. Бас дєрвєн бурууг vйлджээ!" гэв.
282. Их хуралдаан болж, хулгана жилийн (1240) хуран (долдугаар) сард Хэрлэний Хєдєє арлын Долоон болдог, Шилхинцэг хоёрын завсар хааны орд бууж байхад бичиж тєгсгєв.

 

 

 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/664700/969/trackback

Itgelxvv

2009.04.30 09:00:48
*.25.23.158

laitai shvv clip bwal ih zugeer bn
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
456 ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ Levi`s 2008-08-25 9110
455 МЭРГЭДИЙГ СЄНЄЄСЄН БА ТЭМYЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ЄРГЄМЖИЛСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9188
454 ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ Levi`s 2008-08-25 9384
453 ТАТААРЫГ СЄНЄЄСЄН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 8894
452 ХЭРЭЙД УЛСЫН МЄХСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9333
451 ВАН ХАН СЄНЄСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9143
450 ХYЧYЛYГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ Levi`s 2008-08-25 9268
449 ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ [1] Levi`s 2008-08-25 9816
448 УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9492
» ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9415
446 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ Levi`s 2008-08-25 10181
445 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 2) Levi`s 2008-08-25 10361
444 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 3) file Levi`s 2008-08-25 9916
443 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 4) file Levi`s 2008-08-29 8966
442 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 5) Levi`s 2008-08-29 9570
441 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг6) Levi`s 2008-08-29 8983
440 МАШИНД "НУГАСГҮЙ" МАРШАЛ ТИТО Boog_3399 2008-08-31 11184
439 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг7) file Levi`s 2008-09-08 9011
438 “Робинзон Крузо”-г зохиогч буюу Даниэл Дефогийн нууц намтар Boog_3399 2008-09-12 12149
배너신청
자생병원

배너신청