Бичлэгийн тоо 497

УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ

230. Чингис хаан єгvvлрvvн:

"Yvлтэй шєнє
Yvдтэй гэрий минь
Yргэлж сахиж
Энэ биеий минь
Энх унтуулж
Эрдэнийн сууринд
Хvргэсэн эртний
Ээлт хэвтvvл минь!
Одтой шєнє
Орд гэрийн минь
Орчимд хэвтэж
Єлгий дэвсгэрийн минь
Ємєг болж
Єчvvхэн биеийн минь
Тvшиг болж
Єндєр сууринд
Хvргэсэн
Єлзийт буянт хэвтvvл минь!
Халих усан бороонд
Хайрах хvйтэн жаварт
Ханатай гэрий минь
Харгалзан байж
Халуун амий минь
Хамгаалан манаж
Хаан сууринд хvргэсэн
Хайр ивээлт хэвтvvл минь!
Єрсєх дайсны мєрєєс
Єших хортны гараас
Єглєє vдэш ялгалгvй
Єрх гэрийг минь хамгаалж
Єєрийн нvдийг цавчилгvй
Євч биеий минь арчилсан
Єнийн итгэлт хэвтvvл минь!
Холтсон хоромсогын
Хорд хийх чимээнээс
Хоцролгvй ирэгч
Хотлын сайн хэвтvvл минь!
Шинсэн нумын
Ширдхийх чимээнээс
Шилжрэлгvй ирэгч
Шигшмэл сайн хэвтvvл минь!
Єнє хэдийний
Єлзийт хэвтvvлий минь
Євгєн хэвтvvлгэгтvн.
Итгэлт Єэлэн чэрбийн
Ивээлт далан торгуудыг
Их торгууд гэгтvн.
Архай Хасарын харъяат
Ачит шилдэг баатруудыг
Ахмад баатрууд гэгтvн.
Есєнтэй, Бvхэдэйн харъяат
Ерєєлт хуучин хорчныг
Ерєнхий хорчин гэгтvн"

гэж зарлиг болов.
231. "Ерэн таван мянгатаас миний биеийн шадар ємч болгож илгээсэн тvмэн хишигтнийг миний хойно их суурийг залгамжилсан хєвvvд, ургийн урагт хvртэл миний гэрээс дурсгал мэт сэтгэж, аливаа гасланд хvрvvлэлгvй сайтар асрагтун. Эдгээр тvмэн хишигтнийг миний эрхэмсэг хишигтэн гэж єргємжлєхгvй байж болох уу?" гэв.
232. Бас Чингис хаан єгvvлрvvн: "Ордны чэрбийн охид, гэрийн хvмvvс, тэмээчин vхэрчин нарыг хэвтvvл эрхлэн мэдэж, ордны гэр тэргийг бас мэдтvгэй. Туг, хэнгэрэг, дєрєє, жадыг хэвтvvл даргалтугай. Аяга савыг мєн хэвтvvл эрхэлтvгэй. Бидний унд идээг хэвтvvл даргалтугай. Тахилгын мах идээг хэвтvvл даргалж болготугай. Унд идээ хор хомс болбол даргалсан хэвтvvлээс шаардъя" гэв. "Хорчин нар унд идээг тvгээхдээ даргалсан хэвтvvлийн зєвшєєрєлгvйгээр тараан єгч vл болно. Идээг тvгээхдээ урьдаар хэвтvvлээс эхлэн тvгээтvгэй" гэв. "Орд гэрт орох гарах юмыг хэвтvvл эрхлэн мэдтvгэй. Гэрийн ойр vvдэнд хэвтvvлийн хаалгачин байтугай. Хэвтvvлийн хоёр хvн дотогш орж, их сєнг тvшиж байтугай. Хэвтvvлээс нутаг эрэн vзэж орд гэрийг буулгатугай" гэв. Бидний шувуу авлахад хэвтvvл бидэнтэй хамт шувуу авлан явтугай. Гэр тэрэгний дэргэд заримыг цагийн байдлаар vлдээтvгэй" гэв.
233. Бас Чингис хаан єгvvлрvvн: "Бидний бие байлдаанд эс мордвол хэвтvvл биднээс ангид байлдаанд мордож vл болно" гэв. "Энэ зарлигийг мэдсээр байгаад атаархан зєрчиж, хэвтvvлийг байлдаанд мордуулбал цэргийн цэргийг эрхлэх чэрбийг буруушаан шийтгэнэ" гэж зарлиг болов. "Хэвтvvлийн цэргийг байлдаанд vл мордуулах шалтгааныг та нар асуувал, хэвтvvл, миний алтан амийг сахина. Шувуу, гєрєєсийг авлахад хамт зовч зvднэ. Нvvх суухад ордыг хамгаалж, хєсєг тэргийг харгалзана. Миний биеийг сахиж хонох хялбар уу? Гэр тэрэг, их аураг (гол орд)-ийг нvvхэд хамгаалах гэдэг хялбар уу? Ийм давхар салбарын ажилтай тул тэднийг биднээс ангид байлдаанд явуулахгvй гэсэн учир тийм биз" гэжээ.
234. Бас зарлиг болруун: "Шигихутугийн зарга шийтгэхэд хэвтvvлээс сонсолцож оролцтугай. Хэвтvvлээс нум, саадаг, хуяг, зэвийг хадгалах, тvгээх ажлыг эрхлэлцтvгэй. Агт морьдыг авчирч ачаа юмыг ачиж явтугай" гэв. "Хэвтvvл, чэрби нарын хамт эд уурсыг тvгээж байгтун. Хорчин, торгууд нар нутаг заагаад нvvхэд Есєнтэй, Бvхэдэй нарын хорчин, Алчидай, Єэлэн Ахудай нарын торгуудууд, ордны баруун этгээдэд явтугай" гэв. "Буха, Додай чэрби, Чанай нарын торгууд, ордны зvvн этгээдэд явтугай" гэв. "Архайн баатрууд ордны урьд явтугай" гэв. "Хэвтvvл, орд гэр, тэргийг хамгаалж ордны дэргэд, зvvн этгээдэд явтугай" гэв. "Бvх хишигтэн, торгууд ба ордны орчим явах, орд гэрийн хєвvvд адуучин, хоньчин, тэмээчин vхэрчнийг ордны дараа ард явах Додай чэрби захиртугай" гэж тушаав. "Додай чэрби, хотол ордны хойноос дагаж, хог идэж, хомоол тvvж явтугай" гэж зарлиг болов.

235. Хубилай ноёныг харлагуудад мордуулав. Харлагийн Арслан хан, Хубилайд элсэн ирсэнд Хубилай ноён, Арслан ханыг авчирч, Чингис хаанд уулзуулав. Чингис хаан, Арсланыг байлдсангvй дагав гэж сайшаан соёрхож, охиноо єгье гэж зарлиг болов. [Харлугуудын Арсланд Алха бэхийг єгч Чингис хаан соён зарлиг болруун:

Харайхад минь хєл болж
Хазайхад минь тvшиг болж
Халтирахад минь тах болж
Халамж тус хvргэхээ
Хайрт Алха минь мэдтvгэй.
Энэ биеэ хэврэг боловч
Эрхэм нэр мєнх шvv
Саруул ухаанаас илvv
Сайн нєхєр байдаггvй.
Мунхаг хилэнгээс илvv
Муу дайсан байдаггvй.
Эрхэм итгэл олон боловч
Халуун амийг хамгаас хайрлалтай
Хатуужиж явбал хамагт хэрэгтэй.
Ариун явбал ашид тустай гэж
Сургасан ажээ. А.то]

236. Сvбээдэй баатар, тємєр тэрэгтэй цэргээ авч яваад мэргидийн Тогтоагийн Худу, Чулуун зэрэг хєвvvдийг нэхэн довтолж, Чvй мєрний тэнд гvйцэж сєнєєгєєд ирэв.
237. Зэв, Найманы Хvчvлvг ханыг нэхэж Сариг гvн гэдэг газарт гvйцэж санаагаад ирэв.
238. Уйгурын Идvvд хан, Чингис хаанд Адхираг Дарбай хоёр элчийг илгээж хэлvvлсэн нь: "Yvл арилж гэгээн наран тодорсон мэт, мєс хайлж тунгалаг мєрєн урссан мэт. Чингис хаан соёрхвол, алтан бvсий чинь горхиноос барьж, ариун дээлийн чинь vртэснээс олж, тавдугаар хєвvvн чинь болж хvч єгье" гэж єчиж илгээжээ. Тэр vгийг сонсоод Чингис хаан соёрхож хариу хэлж илгээсэн нь: "Охиноо єгье. Тавдугаар хєвvvн болтугай. Алт мєнгє, сувд, тана, хоргой хээт оёмол, торго уурсыг авч иртvгэй" гэж илгээвэл, Идvvд соёрхогдов гэж баясаж, алт, мєнгє, сувд, тана, торго, хоргой зэрэг уурс авч ирээд Чингис хаантай уулзав. Чингис хаан, Идvvдийг соёрхож, Алалтун бэхи охиноо єгєв. [Уйгурын Идvvдэд Алалтун бэхийг єгєхєд Чингис хаан сургасан нь: "Хатагтай хvнд гурван эр бий. Анхны эр нь алтан тєр. Тvvний дараах эр нь ариун нэр. Тvvний дараах эр нь авсан эр мєн билээ. Алтан тєрийг хатуужиж дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл, авсан эр ангид vл одно" гэж зарлиг болсон ажээ. А.то]
239. Туулай жил (1207 он), Зvчи, баруун гарын цэргийг авч, ойн иргэнийг эзлэхээр мордоход Буха газарчилж явав. Ойрд (ойн ард)-ын Худуга бэхи, тvмэн ойрдоо авч дагаар ирэв. Худуга бэхи ирээд Зvчийг газарчлан, тvмэн ойрдын нутгаар явж Шигшид (Шишгид гол)-д хvрэв. Зvчи, ойрд, буриад, барга урсууд, хабханас, ханхас, туба аймгийг оруулаад Тvмэн хэргисийн нутагт хvрвэл, хэргисийн ноёд, Эди, Инал, Алдиэр, Єлэбэг-тигин нар элсэн орж цагаан шонхор, цагаан морь, хар булга авч ирээд Зvчитэй уулзав. Шибир, Хэсдин, Баяд, Тухас, Тэнлиг, Тєєлс, Тас зэрэг Баягидаас нааших ойн иргэнийг эзэлж оруулаад хэргисийн тvмний ноёд, мянганы ноёд ба ойн иргэний ноёдыг аваад ирсэнд тэд, Чингис хаанд цагаан цонхрууд, цагаан морьд, хар булгануудаа бэлэглэж уулзав.
Ойрдын Худуга бэхийг урдаас угтан, тvмэн ойрдоо дагуулан элсэж ирэв гэж соёрхож, тvvний хєвvvн Иналчид Чэчэйхэн охиноо єгєв. Иналчийн ах Тєрэлчид Зvчийн охин Олуйханыг єгєв. Алага-бэхи охиныг Онгуудад єгєв. Чингис хаан, Зvчийг соёрхож єгvvлрvvн: "Хєвvvдийн минь ахмад чи, гэртээс анх гараад мєр сайтай явж хvрсэн газарт хvн, морийг гарздаж зовоосонгvй, єлзийт ойн иргэнийг оруулж ирэв, чи. Эдгээр иргэнийг чамд єгье" гэж зарлиг болов.
240. Бас Борохул ноёныг хорь тvмд (хорь буриад) иргэнийг эзлvvлэхээр явуулав. Хорь тvмд иргэний ноён Дайдухул сохрыг vхсэний хойно тvvний гэргий Ботохой тарган хорь тvмдийг захирч байжээ. Борохул ноён, тэнд очоод гурван хvнийг дагуулан их цэргийн тэргvvн vд оройг ойлгоход бэрх ойн дотор нарийн харгуйгаар явж байтал хорь тvмдийн харуулын хvмvvс тэдний ард гарч зам боогоод Борохул ноёныг барьж алжээ. Борохулыг хорь тvмдэд алагдсаныг сонсоод Чингис хаан маш хилэгнэж єєрєє морилохыг завдвал, Боорчи Мухулай хоёул Чингис хааныг ятгаж болиулав. Жич Дєрвэдийн Дєрбэй-Догшинд тушаасан нь: "Цэргийг чанга захирч мєнх тэнгэрт залчирч, хорь тvмд иргэнийг эзлэхийг оролдогтун" гэж зарлиг болов. Дєрбэй, цэргээ аваад урьд цэргийн явж, харуулын сахисан зам сvвээр цєєн цэргийг явуулж сvр vзvvлж мэхлээд єєрєє олон цэргээ авч улаан бухын харгуйгаар урагш давшив. Цэргийн аливаа хvний зvрх шантарвал жанчихын тулд хvн бvрд арван саваа (торлог) vvрvvлж, эр бvрийг сvх, ооль, хєрєє цvvцээр зэвсэглvvлээд улаан бухын явсан мєрєєр урагш давшиж, мєрт тохиолдсон модыг огтчин цавчуулж, хєрєєдvvлж замыг цэвэрлээд, уулан дээр гараад, хуримлан суугаа тvмд иргэний орой дээрээс довтлон оров.
241. Урьд Хорчи ноён, Худуга бэхи хоёр, хорь тvмдэд баригдаад Ботохой тарганы тэнд байсан ажээ.
Хорчийн баригдсан учир нь: Хорь тvмдээс гоо сайхан хvvхэн гучийг шилж ав гэж зарлиг болсонд Хорчи ноён, хорь тvмдээс хvvхнvvдийг авах гэж очтол, урьд дагасан хорь тvмд иргэн дахин дайсан болж Хорчи ноёныг бариад авчээ. Хорчийг тvмдэд баригдсаныг сонсоод Чингис хаан ойн иргэний байдлыг мэдэх хvн гэж Худуга бэхийг илгээвэл, Худуга бэхи бас баригджээ. Хорь тvмдийг эзэлж дуусаад Борохулын хvvр ясны тул зуун Тvмдийг тvvний гэр бvлд єгєв. Хорчид гучин охиныг єгєв. Ботохой тарган хатныг Худуга бэхид єгєв.

242. Чингис хаан зарлиг болж, эх, хєвvvд, дvv нартаа иргэнийг хувааж єгсєн нь: "Улсыг хураахад зовж зvдсэн эх минь биз. Хєвvvдийн минь ах Зvчи биз. Дvv нарын минь бага Отчигин (отгон: галын хан, голомтын эзэн) биз" гээд эх Отчигин хоёрт нэгэн тvмэн иргэн (тvмэн єрх)-ийг єгвєл эх чамлаж эс дуугарав. Зvчид есєн мянган иргэнийг єгєв. Цагадайд найман мянган иргэнийг єгєв. Єгэдэйд таван мянган иргэнийг єгєв. Толуйд таван мянган иргэнийг єгєв. Хасарт дєрвєн мянган иргэнийг єгєв. Алчидайд хоёр мянган иргэнийг єгєв. Бэлгvтэйд нэгэн мянга таван зуун иргэнийг єгєв. Авга Даридайг Хэрэйдтэй нийлж явсан гэж нvднээс далд болгоё гэвэл, Боорчи Мухулай Шигихутуг гурав єгvvлрvvн: "Єєрийн голомтыг сєнєєх мэт, єєрийн гэрийг эвдэх мэт болох бишvv. Сайн эцгийн чинь гэрээс болж vлдсэн ганц авга чинь бишvv. Тvvнийг vгvй хийж яаж болно? Тvvний ухаж мэдсэнгvйг уучилтугай. Сайн эцгийн чинь багын нутагт голомтондоо утаа гаргаж яваг" гэж халуун сэтгэлээр ятгаж, хамраасаа утаа гартал хэлсэнд "За тийм болог" гэж сайн эцгээ санаж, Боорчи Мухулай Шигихутуг гурвын vгэнд орж амарлив.
243. "Би, эх Отчигин хоёрт тvмэн иргэнийг єгєєд, Хvчv, Хєхєчv Жунсо, Аргасун дєрвєн ноёдыг тушааж єгєв. Зvчид, Хунан Мvнхэvр Хэтэ гурвыг тушааж єгєв. Цагадайд Харачар Мєнх Идухадай гурвыг тушааж єгєв". Бас Чингис хаан єгvvлрvvн: "Цагадай хэцvv догшин авиртай тул Хєхє-чос, єглєє vдэш дэргэд нь байж санаснаа хэлж зєвлєж байтугай"гэж зарлиг болов. Єгэдэйд Илугай Дэгэй хоёрыгтушааж єгєв. Толуйд Жидай Бала хоёрыг тушааж єгєв. Хасарт Жибэгээг тушааж єгєв. Алчидайд Чаурхайг тушааж єгєв.
244. Хонхотны Мэнлиг эцгийн хєвvvд долоо билээ. Долоон хєвvvний дундахь нь Хєхєчv Дэв тэнгэр бєє бvлгээ. Тэр хонхотны долоон хєвvvд, Хасарыг бариад элбэж жанчжээ. Хасар, долоон хонхотонд жагчигдав гэж Чингис хаанд сонсговол Чингис хаан бусад хэрэгт хилэгнэж байсан цаг тул хилэнтэйгээр Хасарт єгvvлрvvн: "Амьтанд дийлэгддэггvй хvн гэдэг биш билvv, чи? Яагаад дийлэгдэв?" гэвэл, Хасар нулимс унагаж босоод гарав. Хасар гомдож, гурван єдєр ирсэнгvй. Тэр цагт Дэв тэнгэр, Чингис хаанд єгvvлрvvн: "Мєнх тэнгэрийн сахиулс, нэгэн удаа Тэмvжин, улсын эрхийг барина. Нэгэн удаа Хасар, улсын эрхийг барина гэж зєн мэдэгдэв. Хасараас эс болгоомжилбол юу болохыг мэдэхгvй" гэсэнд, Чингис хаан мєн шєнє морилж, Хасарыг барихаар одвол, Хvчv Хєхєчv хоёр, "Хасарыг барихаар одов" гэж Єэлvн эхэд мэдээлэв. Єэлvн эх сэvх тэргэнд цагаан тэмээ хєллєєд шєнє турш явж, наран ургах vеэр хvрч ирвэл, Чингис хаан, Хасарын ханцуйг уяж, малгай бvсий нь аваад байцаан асууж байв.
Чингис хаан эхээ vзээд эмээн зайлав. Єэлvн эх уурлаж тэрэгнээс буумагц, Хасарын ханцуйн хvлгийг єєрєє тайлж тавиад малгай, бvсий нь Хасарт єгєєд уур хилэнгээ даран ядаж завилан суугаад хоёр хєхєє гаргаж, хоёр євдєг дээрээ барьж єгvvлрvvн: "Yvнийг харж байна уу? Хєхсєн хєх чинь энэ байна. Хавиргаа хадран хазагчид, хvйгээ хvчирхэн таслагчид! Хасар яав! Тэмvжин энэ нэгэн хєхийн сvvг хєхєж барах билээ. Хачиун Отчигин хоёул нэгэн хєхийн сvvг хєхєж vл барах билээ. Хасар бол хоёр хєхийн минь сvvг дуустал хєхєж, цээжийг минь уужим болгож амарлиулдаг билээ. Тийнхvv Тэмvжин цээжиндээ эрдэмтэй,

Хасар хав хvчтэй тул
Хатгалдан зайлагсдыг
Харвах сумын хvчээр
Хамж авчирдаг билээ.
Огшиж дутаагсдыг
Онох сумын хvчээр
Оруулан авчирдаг билээ.

Одоо дайсныг дарж тєгсгєв гэж Хасарыг vзэн ядаж байна уу?" гэв. Эхийн уурыг амарлиулаад Чингис хаан єгvvлрvvн: "Эхийг хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив. Бид одоо ингэхээ болъё!" гэв. Эхдээ хэлэлгvй далдуур Хасарын зарим иргэнийг булаан авч Хасарт нэгэн мянган дєрвєн зуун иргэнийг vлдээв. Yvнийг Єэлvн эх мэдээд сэтгэлээ зовсоор хурдан хєгширчээ. Хасарт єгсєн Жалайрын Жибэгэ тэндээс зайлж Баргужин оронд дутаав.
245. Тvvний хойно есєн хэлтэн (хамаг) улс, Дэв тэнгэрт хуралдан очсон ба Чингис хааны агтны хорооноос ч олон хvн Дэв тэнгэрт очиж захирагдав. Бас Отчигин ноён Тэмvгэ-гийн харъяат иргэн, Дэв тэнгэрт очжээ. Отчигин ноён, одсон иргэнээ авчруулахаар Сохор нэрт элчийг илгээвэл, Дэв тэнгэр, элч Сохорт єгvvлрvvн: "Отчигин та хоёр, их элч илгээдэг болжээ" гэж элч Сохорыг зодож, эмээлий нь vvрvvлэн явган буцаажээ. Элч Сохорыг зодуулж явган ирсний маргааш Отчигин ноён єєрєє Дэв тэнгэрийнд очиж єгvvлрvvн: "Элч Сохорыг илгээвэл зодоод явган буцаажээ. Одоо би иргэнээ авахаар ирэв" гэвэл, долоон хонхотон, Отчигин ноёны энд тэндээс хааж "Элч Сохорыг илгээдэг чинь зєв vv?" гэж барьж зодохыг завдсанд, Отчигин ноён айж єгvvлрvvн: "Элч илгээсэн минь буруу болжээ" гэв. Хонхотны долоон хєвvvд єгvvлрvvн: "Буруугаа мэдсэн бол наманчлан сєгд!" гэж Отчигиныг Дэв тэнгэрийн хойноос сєгдvvлжээ. Тэгээд Отчигин ноён, иргэнээ авч чадсангvй буцаж маргааш єглєє нь Чингис хааныг босоогvй, орон дотроо байхад орж ирээд уйлан сєгдєж єгvvлрvvн: "Есєн хэлтэн иргэн, Дэв тэнгэрт чуулалдаж байгаа vvнд, Дэв тэнгэрээс харъяат иргэнээ авахаар элч Сохорыг илгээв. Элч Сохор зодуулж эмээлээ vvрч явган ирсэнд, би єєрєє очвол, долоон хонхотон, намайг энд тэндээс хааж тулгаж бурууг хvлээлгэн наманчлуулав. Дэв тэнгэрийн хойноос сєгдvvлэв" гээд уйлав. Чингис хааны vг хэлэхийн ємнє Бєртэ vжин, орон дотроос єндийн сууж хєнжлийн захаар євчvvгээ бvрхэж, Отчигины уйлахыг vзэж, нулимс унагаж єгvvлрvvн: "Тэд хонхотон нар яасан хэцvv хvмvvс билээ? Урьд Хасарыг бvслэн жанчсан. Одоо бас энэ Отчигиныг яагаад хойноосоо сєгдvvлэв?" Энэ ямар ёс вэ? [чамайг бэлхэн амьд байхад А.то] Ойн нарс мэт олон сайхан дvv нарыг чинь ингэж дарлаж байна.

Yvнээс хойш тэд
Yvл мэт биеийг чинь
Yгvй болж одвол
Yлсэн их улсы чинь
Yр хvvхдээр чинь мэдvvлэх vv?
Сvvлийн цагт тэд
Сvлд гэгээн биеийг чинь
Сvvдэр болж одвол
Сvрэг их улсы чинь
Сvйтгэхэд хvрэх бишvv.
Єндєр уулын нарс мэт
Єнєр сайхан дvv нарыг чинь
Єшин дарлагч тэд
Єсєж бойжиж амжаагvй
Єчvvхэн хэдэн хvvхдэд чинь
Єргєн улсыг мэдvvлэхгvй


Яасан хэцvv хонхотан нар билээ? Дvv нараа ингэж дарлахыг vзсээр байгаад зvгээр єнгєрvvлэх vv, чи?" гээд Бєртэ vжин нулимс цувируулав. Бєртэ vжиний энэ vгийг сонсоод Чингис хаан Отчигинд єгvvлрvvн: "Дэв тэнгэр одоо ирнэ. Єшєєгєє яаж авахыг чи єєрєє мэд" гэв. Тагахад Отчигин босож нулимсаа арчиж гараад гурван бєхийг бэлтгэж зогсоов. Удалгvй Мэнлиг эцэг, долоон хєвvvнээ дагуулан ирж бvгдээр гэрт орж, Дэв тэнгэр, сєнгийн баруун этгээдэд суув. Отчигин, Дэв тэнгэрийн дээлийн захаас барьж "Єчигдєр чи намайг наманчлуулсан билvv? Хvчээ vзэлцье" гэж vvдэн тийш чирэв. Дэв тэнгэр, Отчигиныг эсэргvvцэж, тvvний дээлийн захаас барив. Тэр хоёрын барилдахад Дэв тэнгэрийн малгай, голомтны дээр унав. Мэнлиг эцэг унасан малгайг авч vнсээд євєртєє хийв. Чингис хаан єгvvлрvvн: "Гадагш гарч бєх хvчээ тэмцэлдэгтvн" гэв. Отчигин, Дэв тэнгэрийг босго дээгvvр чирч гарахад урьд бэлтгэсэн гурван бєх угтаж, Дэв тэнгэрийг бариад чирэлцэж нурууг хугалаад зvvн этгээдийн угсарсан хэрэгний vзvvрт орхив. Отчигин орж єгvvлрvvн: "Дэв тэнгэр, намайг наманчлуулж байсан билээ. Одоо хvчээ vзэлцье гэвэл, vл зєвшєєрч баширлан хэвтэж байна" гэвэл, Мэнлиг эцэг, учрыг мэдэж нулимс цувируулан єгvvлрvvн:

"Уужим эх газрыг
Довын тєдий байхад
Уулзаж нєхєрлєсєн билээ, би
Усан их мєрнийг
Горхийн тєдий байхад
Учирч танилцсан билээ, би"

гэхэд хонхотны зургаан хєвvvд vvдийг хааж, голомтыг тойрон ханцуйгаа шамлаж тvрэмгийлэхийг завдахад, Чингис хаан бачимдан шахагдаж, "Зайл. Гаръя" гээд гэрээс гарвал, орчимд байсан хорчин торгууд нар ирж тойрон хамгаалав. Дэв тэнгэрийг угсарсан тэрэгний адагт нурууг хугалаад орхисныг Чингис хаан vзэж хойдуул (арын гэрvvд)-ээс нэгэн бор гэрийг авчруулж, Дэв тэнгэрийн дээр нь бариулаад "Хєсгєє бэлтгэ! Нvvе" гээд тэндээс нvvв.
246. Дэв тэнгэрийг тавьсан гэрийн єрхийг бvтээж, vvдийг дарж хvнээр сахиулбал, гуравдугаар шєнє vvр цайж байхад гэрийн єрх нээгдэж, Дэв тэнгэрийн бие vгvй болжээ. Нягталж vзвэл vнэхээр тvvний хvvр алга байв. Чингис хаан єгvvлрvvн: "Дэв тэнгэр, миний дvv нарт гар хєл хvрсэн ба миний дvv нарын хооронд оргvй хов vг хэлсний тул тэнгэрийн таалалд эс нийлж, тvvний амь бие хоёулыг тэнгэр авч одов" гэв. Чингис хаан, Мэнлиг эцгийг тэнд донгодож хэлсэн нь: "Та хєвvvдийнхээ авир занг ятгахгvй тул тэд, бидэнтэй тэмцэх гээд Дэв тэнгэрийн толгойг алдав. Та нарын ийм зан гаргахыг мэдсэн бол та нарыг хэдийн Жамуха Алтан, Хучар нарын адил болгох билээ""гэж Мэнлиг эцгийг буруушаан донгодоод, жич "Єглєє хэлснээ vдэш няцаж, vдэш хэлснээ єглєє няцаж явбал ичvvртэй бишvv. Урьд хэлснээ хатуу барьж явбал дээр бишvv""гээд бас зарлиг болруун "Ааш авираа татаж явсан бол Мэнлиг эцгийн урагтай хэн тэнцэх билээ""гэв. Дэв тэнгэрийг vгvй болсноос хойш хонхотны хєвvvд номхров.

 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/664696/157/trackback

Itgelxvv

2009.04.30 09:09:57
*.25.23.158

oo laitai
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
456 ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ Levi`s 2008-08-25 9110
455 МЭРГЭДИЙГ СЄНЄЄСЄН БА ТЭМYЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ЄРГЄМЖИЛСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9188
454 ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ Levi`s 2008-08-25 9384
453 ТАТААРЫГ СЄНЄЄСЄН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 8894
452 ХЭРЭЙД УЛСЫН МЄХСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9333
451 ВАН ХАН СЄНЄСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9143
450 ХYЧYЛYГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ Levi`s 2008-08-25 9268
449 ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ [1] Levi`s 2008-08-25 9816
» УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9492
447 ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9415
446 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ Levi`s 2008-08-25 10181
445 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 2) Levi`s 2008-08-25 10361
444 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 3) file Levi`s 2008-08-25 9916
443 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 4) file Levi`s 2008-08-29 8966
442 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 5) Levi`s 2008-08-29 9570
441 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг6) Levi`s 2008-08-29 8983
440 МАШИНД "НУГАСГҮЙ" МАРШАЛ ТИТО Boog_3399 2008-08-31 11184
439 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг7) file Levi`s 2008-09-08 9011
438 “Робинзон Крузо”-г зохиогч буюу Даниэл Дефогийн нууц намтар Boog_3399 2008-09-12 12149
배너신청
자생병원

배너신청