Бичлэгийн тоо 497

ХYЧYЛYГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ


198. Мэргид иргэнийг эзэлж, Тогтоа бэхийн их хєвvvн Худугийн хатан Тухай, Дєргэнэ хоёроос, Дєргэнэг тэнд Єгэдэй хаанд єгєв. Мэргидийн зарим улс дайжиж, Тайхал шивээнд очоод хороолон бэхэлжээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: "Сорхон-шарын хєвvvн Чимбай, зvvн гарын цэргийг аваад, хороолон бэхэлсэн мэргидийг бvсэл" гэж илгээв.
Тогтоа хєвvvн Худу, Чулуун нарын хамт цєєн хvн дутааж гарсныг Чингис хаан нэхэж, Алтайн євєрт євєлжиж, vхэр жил (1205)-ийн хавар Арайн даваагаар давж одвол, найманы Хvчvлvг хан, улсаа алдаад цєєн хvнтэй дутааж яваа мэргидийн Тогтоатай уулзаж, Эрчис мєрний Бvхдэрмэ гэдэг газар хамтран цэргээ засаж байжээ. Чингис хаан хvрч байлдвал Тогтоа тэнд зэрлэг суманд оногдож vхэв. Хєвvvд нь тvvний хvvрийг авч явж оршуулж завдахгvй болоод толгойг огтлон авч одов. Тэндээс найман, мэргид нар хамтран байлдаж барахгvй болоод буруулан дутааж, Эрчис мєрнийг гэтлэхэд олонх хvн нь усанд живж vхэв. Найман, мэргидийн цєєн хvн, Эрчисийг гэтлээд хагацан салав. Найманы Хvчvлvг хан, уйгарын Харлугийг дайран, Сартаулын газарт Чvй мєрєнд байгаа Хар хятадын Гvр ханд нийлэн очив. Мэргидийн Тогтоагийн хєвvvд Худу, Гал, Чулуун тэргvvтэн мэргид, ханлиныг, хипчагуудыг дайран одов.
Тэндээс Чингис хаан харьж, Арайн даваагаар давж, уул ордондоо буув. Чимбай, Тайхалд бvгсэн мэргидийг эзэлжээ. Чингис хаан зарлиг болж мэргидээс хядахы нь хядуулж, vлэгсдийг цэргvvдээр талуулж дээрэмдvvлэв. Бас урьд дагаж орсон мэргид, Аураг (арын буюу уул) ордноос урван боссонд ордны газар байсан хєтєч нар тэднийг даржээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: "Тэднийг хамт байлгая гэсэн билээ. Гэтэл тэд урвасан ажээ" гээд мэргидийг зvг зvг дуустал хуваарилав.
199. Мєн vхэр жил, Чингис хаан зарлиг болж Сvбээдэйд тємєр тэрэг хийлгэж єгєєд Тогтоагийн хєвvvн Худу, Гал, Чулуун тэргvvтнийг нэхvvлэхээр илгээхдээ Сvбээдэйд зарлиг болгосон нь:

"Уршигт Тогтоагийн
Урвасан хєвvvд
Уургат хулан шиг
Ухаан алдаж
Шархт буга шиг
Шантран мохож
Буцаж харвалдсаар
Буруулан дутаав.
Хєєгдсєн Худу, Чулуун нар
Хєєрєх жигvvртэй болж
Хєх тэнгэрт нисвэл
Хvлэг баатар чи
Хєнєєх шонхор болж
Хєєж тэднийг бариарай!
Муу Тогтоагийн хєвvvд
Мунхаг тарвага болж
Мухар нvхэнд шургавал
Тєгс баатар Сvбээдэй
Тємєр царил болж
Тєнхєж малтаж гvйцээрэй!
Єшєєт мэргидийн vрс
Єргєст загас болж
Єргєн далайд орвол
Єрлєг Сvбээдэй чи
Єєш гувчуур болж
Єлгєж гохдож бариарай!
Єрлєг баатар чамайг
Єндєр давааг давуулж
Єргєн мєрнийг гэтлvvлж
Єшєєт мэргидийг даруулахаар
Єдєр болзож илгээв.
Усны уртыг туулж
Газрын холд хvрэхдээ
Унах морьдоо гамнаж
Уулга хvнсээ хэмнэж
Урьдаас болгоомжтой яв!
Агт морьдоо муудуулбал
Амаа баривч хожимдоно
Аливаа хvнсээ барвал
Арвилан хэмнэвч оройтоно.
Алсын тэр замд
Авлах гєрєєс олон бий.
Ан ав хийсээр
Алсын замыг бvv март
Хvнсний нэмэр болгож
Хvрэлцэх хэмжээгээр авла.
Эрхэлсэн аваас ангид
Энгийн явах замд
Эр цэргийн морьдын
Эмээлийн хударгыг мулталж
Агтны хазаарыг амгайчилж
Аяар зєєлєн яв
Чанд эн журмыг
Чармайн сахиж явбал
Аяны хvн дураар
Авлан давхихаа болино.
Цээрлэх журмыг зєрчсєн
Цэргийн хvмvvсийг жанч
Таних хvн, миний
Таалал зарлигийг зєрчвєл
Та нар надад явуул
Танихгvй хvн, миний
Таалал зарлигийг зєрчвєл
Та нар мэдэж шийтэг.
Уул нурууг алславч
Уг санаагаа нэгтгэж
Мєрєн голыг гэтлэвч
Мєн санаагаа нэгтгэж
Мєнх тэнгэрийн хvчинд
Мєрийн хvч нэмэгдэж
Гайт Тогтоагийн хєвvvдийг
Гартаа оруулж баривал
Тэднийг авчрах хэрэггvй
Тэнд нь чигийг ологтун!"
гэж зарлиг болов.
Чин зоригт Сvбээдэйд
Чингис бас хэлэв:
"Чи одоо яваад
Чивэлт мэргидийг сєнєє.
Балчир цагт минь тэд
Байн байн довтолж
Бурхан халдунд биднийг
Бултуулан сандаргаж байсан.
Єшєєт тэр мэргидvvд
Єнєє бас тангараглаад
Єєр зvг дутаав.
Уртын vзvvрт хvрч
Гvний ёроолд орж
Тєлєєс єшєєг ав!" гэж
Тємєр тэргийг хэрэглvvлэн
Yнэн итгэлтэй Сvбээдэйг
Yхэр жил илгээв.
"Далд оровч
Ил мэт санаж
Хол очивч
Ойр мэт бодож
Бидэнд итгэлтэй явбал
Дээд тэнгэр ивээж
Дэмжих болно" гэж
Баатар Сvбээдэйг мордоход
Бас зарлиг болов.

200. Найман мэргидийг эзэлж дуусвал, Наймантай хамт байсан Жамуха, улсаа алдаж, таван нєхєртэй тэнvvчилж яваад Танлу (Тагна) ууланд гарч нэгэн угалз алж шарж идэж байгаад Жамуха, нєхдєдєє хэлсэн нь: "Хэний хєвvvд энэ єдєр угалз алж, ингэж идэж байна?" гээд тэр угалзын махыг идэж байх завсар таван нєхєр нь Жамухыг гардан барьж Чингис хаанд авчирчээ. Жамуха, нєхдєдєє баригдаж ирээд Чингис хаанд хэлvvлсэн нь:

"Хар хэрээ
Халтар нугасыг
Барих болов
Харц боол
Хан эзэндээ
Халдах болов.
Хаан анд минь
Хайрлаж єршєє
Бор элээ
Борлог нугасыг
Барих болов
Боол зарц
Бодот эзэндээ
Босож халдав.
Богд анд минь
Бодож vз" гэжээ.

Жамухын тэр vгэнд Чингис хаан зарлиг болруун: "Хаан эзэндээ халдсан хvнийг яаж орхих вэ? Тийм хvн хэнтэй нєхєрлєх вэ? Хаан эзэндээ халдсан харц ардыг ураг тєрлий нь хvртэл устга" гэж зарлиг болов. Тэгээд Жамухын нvдний ємнє тvvнд халдсан ардыг алав.
Чингис хаан, Жамухад хэл гэж зарлиг болсон нь:

"Одоо бид хоёул
Ойртож бас нєхєрлєе.
Єнєє болоход, чи
Єрєєсєн арал болоод
Єєр санаа агуулахгvй биз.
Хамт хоёул нийлж
Харилцан найрамдаж
Умартсанаа сануулж
Унтсанаа сэрvvлж явъя
Єєр замаар
Явсан боловч
Єлзийт сайн нєхєр минь
Мєн билээ, чи.
Єшилдєн байлдах
Єдєр болоход
Єр зvрхээ
Євддєг билээ, чи.
Ангид замаар
Явсан боловч
Анд сайн нєхєр минь
Мєн билээ, чи.
Улайшран байлдах
Єдєр болоход
Уушги зvрхээ
Євддєг билээ,чи
Хэдэн жишээг хэлбэл:
Хэрэйд улстай бид
Хархалзан элээтэд
Хатгалдах цаг болоход
Тоорил ханы санааг
Тодруулж бидэнд хэлээд
Тун их туслав.
Бас Найман улсыг
Yгээр vхтэл сvрдvvлж
Амаар айтал сандаргаж
Аливаа байдлыг мэдэгдэж
Ач тус хvргэсэн билээ" гэж хэлvvлжээ.

201. Жамуха єгvvлрvvн:

"Эрт єнгєрсєн цагт
Энхрий бага насанд
Хорхунаг Жубурын хєндийд
Хоёул их найрамдаж
Хан анд чамтай
Хайрт найз болж
Yл шингэх идээ идэлцэж
Нэг хєнжил нємєрч
Нэг санал санаж явлаа.
Хєндлєнгийн хvнд хєєдєгдєж
Хєнєєх vгэнд автагдаж
Хажуугийн хvнд хатгагдаж
Хатгах vгэнд автагдаж
Хаан анд чамаас
Хагацан салаад, би
Хар нvvрийнхээ арьсыг
Халцарч хуурсны адил
Хаан анд чиний
Халуун царайг харахаас
Халшран зовж явав
Умарташгvй хэлэлцсэн
Урьдын vгийг санаж
Улаан нvvрнийхээ арьсыг
Уруулж євчvvлснй адил
Уужим сэтгэлт андынхаа
Ухаант царайг харахаас
Ухран зовч явав.
Хаан анд намайг
Хайрлан соёрхож
Хамтран нєхцєе гэжээ.
Нєхцєх цагт
Нєхцсєнгvй, би
Тэмvжин чи
Тvмэн улсыг
Тєвшин болгож
Харь улсыг
Хамтатган захирч
Хамгийг эзэлсэн
Хаан болоод
Дэлхий дахин
Бэлэн байхад
Дэмий надаар
Юу хийх вэ?
Харанхуй шєнийн
Зvvд болж
Гэгээн єдрийн
Гэмтэн болж
Хаан андыг
Зовоох болно, би
Энгэрийн чинь бєєс
Эгмийн чинь єргєс
Болох биз, би.
Атаат эмийн vгээр
Андаас салаад
Алжаан зовов, би
Энэ насны дотор
Эрхэм анд бидний
Энхрий нэр алдаршиж
Ургах нарнаас аваад
Шингэх наран хvртэл
Улс даяарт дуурьсав.
Сэргэлэн баатар чамд
Сэцэн эх заяажээ.
Эрэлхэг баатар андад
Эрдэмтэн дvv нар тєржээ.
Далан гурван хvлэгтэй
Дархан єрлєг нєхєдтэй
Далай Чингис чамдаа
Дарагдаж мєхєв, би чинь
Єєрийн эцэг эхээс
Єнчин бие хоцроод
Итгэх сайн нєхєргvй
Идтэй сайн дvvгvй
Илvv дутуу vгтэй
Их домогч эхнэртэй
Ийм байсан учраас
Тэнгэр эцгээс заяатай
Тэмvжин чамд дийлэгдэв, би
Анд нєхєр минь соёрхож
Амийг минь vтэр тонилговол
Ариун зvрх чинь амарч
Амгалан жаргах болно
Анд чи соёрхож
Асгарах цусыг гаргалгvй
Алуулж єршєє, намайг
Yхэж хэвтэх яс минь
Yржилт эх дэлхийд
Yvрд оршиж байгаад
Итгэлт андын ургийг
Ивээж тэтгэх болтугай гэж
Ийм ерєєлийг тавъя
Єєр тєрлийн би
Єндєр тєрєлт андын
Ємєг сvлдэнд дарагдав
Хvсэн vгийг минь
Мартахгvй
Хэзээ ямагт
Дурдаж яваарай!

Одоо намайг тонилготугай!" гэж єгvvлбэл, эдгээр vгийг сонсоод Чингис хаан єгvvлрvvн:

"Анд нєхєр Жамуха
Анги тасархай явавч
Атаа хор санаж
Амиа хорлох vгийг
Арай хэлсэнгvй билээ.
Засарч чадах боловч
Засрахгvй хичээхгvй байна.
Yзэх тєлгєєр мэргэлбэл
Yхэх цаг нь болоогvй мэт
Дээд язгуурын хvнийг
Дэмий хорлож болохгvй
Хvний амийг хорлоход
Хvндэт шалтгаан хэрэгтэй.

Энэ тухайн шалтгааныг хэлбэл, урьд Жочи Дармала, Тайчар хоёр адуугаа харилцан дээрэмдэлцэх vед Жамуха анд чи, буруу зан, бульхай явдал гаргаж, Далан балжууд гэдэг газар байлдаж, намайг Зээрэний хавчилд бачимдуулан айлгаснаа санаж байна уу? Одоо бас нєхєрлєе гэвэл зєвшєєрєхгvй байна. Амийг чинь хайрлах боловч аргагvйд хvрэв гэж хэлэгтvн. Одоо чиний vгээр цус гаргалгvй нєгчvvлж, хvvрий чинь ил хаяхгvй, хvндэт ёсоор оршуулъя" гэж зарлиг болов. Тэнд Жамухыг vхvvлж хvvрийг оршуулав.
201. Тэгээд эсгий туургатан улс энх шударга болж, барс жил (1206) Онон мєрний эхэнд хуралдаж, есєн хєлт цагаан тугаа мандуулаад Тэмvжинд Чингис хаан (Далай хаан) цолыг єргєв. Мухулайд гоо ван (улсын ван) цолыг тэнд єгєв. Найманы Хvчvлvг ханыг нэхvvлэхээр Зэвийг мордуулав. Монгол угсаатан улсыг нэгтгэн барж Чингис хаан зарлиг болруун:
202. "Улс тєрийг байгуулалцсан урьдын гавьяат нєхдєє угсаатан ноёд болгож, мятралгvй зvтгэсэн миний хайрт нєхдийг мянганы ноёд єргємжилж, соёрхлын vгийг хэлье" гэж зарлиг болов. Мяганы ноёдыг томилж тушаасан нь: 1. Мэнлиг эцэг, 2. Боорчи, 3. Мухулай гоо ван, 4. Хорчи, 5. Илугай, 6. Жорчидай, 7. Хунан, 8. Хубилай, 9. Зэлмэ, 10. Тvгэ, 11. Дэгэй, 12. Толун, 13.Yнгvр, 14. Чvлгэдэй, 15. Борохул, 16. Шигихутуг, 17. Хvчv, 18. Хєхєчv, 19. Хоргасун, 20. Yсvн, 21. Хуилдар, 22. Шилvгэй, 23. Жидай, 24. Тахай, 25. Цагаан гуа, 26. Алаг, 27. Сорхан-шара, 28. Булугун, 29. Харачар, 30. Хєхєчос, 31. Сvйхэтv, 32. Наяа, 33. Жунсо, 34. Хvчvгvр, 35. Бала, 36. Оронартай, 37. Дайр, 38. Мvгэ, 39. Бужир, 40. Мvнгvvр, 41. Долоодай, 42. Бєгэн, 43. Худус, 44. Марал, 45. Жибгэ, 46. Юрvхан. 47. Хєхє, 48. Зэв, 49. Удутай, 50. Бала-чэрби, 51. Хэтэ, 52. Сvбээдэй, 53. Мєнх, 54. Халжа, 55. Хурчахус, 56. Гэvги, 57. Бадай, 58. Хишилиг, 59. Хэтэй, 60. Чаурхай, 61. Хонгиран, 62. Тогоонтємєр, 63. Мэгэтv, 64. Хадаан, 65. Мороха, 66. Дори-бєхє, 67. Идухадай, 68. Ширахул, 69. Даун, 70. Дамачи, 71. Хауран, 72. Алчи, 73. Тобсаха, 74. Тунхудай, 75. Тобуха, 76. Ажинай, 77. Тvйдхэр, 78. Сачуур, 79. Жидэр, 80. Олар хvргэн, 81. Хингиадай, 82. Буха-хvргэн, 83. Хурил, 84. Ашиг хvргэн, 85. Хадай хvргэн, 86. Чигу хvргэн, 87, 88. Алчи хvргэн, гурван мянган хонгирад, 89, 90. Буту хvргэн, 2 мянган Ихирэс, 91, 92, 93, 94, 95. Онгуудын Алхушдигид хури хvргэн, таван мянгат онгууд, ойн иргэнээс гадна, Монгол улсын мянгатын ноёдыг Чингис хааны томилсноор мянгатын ноёд ерэн таван хvн болов.

203. Бас Чингис хаан хvргэдийн хамт эдгээр ерэн таван мянганы ноёдыг томилоод тэр дотор зарлиг болруун: "Ємєг туст нєхдєдєє єєр соёрхлыг єгье. Боорчи, Мухулай тэргvvтэн бусад ноёдыг ирvvлтvгэй" гэж тэр дотор байсан Шигихутугийг "Тэднийг урьж авчир" гэсэнд Шигихутуг єгvvлрvvн:

"Боорчи, Мухулай нар
Бэлт биднээс
Их тусалж
Илvv зvтгэсэн vv?
Тэмдэглэн соёрхоход
Тэднээс би
Дутуу тусалж
Ядуу зvтгэсэн vv?
Єлгийтэй цагаасаа би
Єндєр босгыг чинь тvшиж
Єдий их сахалтай
Євгєн буурал болтлоо
Єєр санаа санасангvй
Єршєєлд чинь багтсаар ирэв.
Алмай бага наснаасаа би
Алтан босгыг чинь тvшиж
Амандаа єдий сахалтай
Ахмад настай болтлоо
Алжааж бэрхшээсэн зvйлгvй
Аль чадахаар зvтгэв.
Хєлдєє хэвтvvлж
Хєнжилдєє хучиж
Хєвvvн адилаар
Хvмvvжvvлэв, намайг
Дэргэдээ хэвтvvлж
Дээлдээ хучиж
Дvv мэтээр
Тvшиж єсгєв.

Одоо надад ямар соёрхлыг хайрлах вэ?" гэж хэлсэнд Чингис хаан, Шигихутугт єгvvлрvvн: "Чи миний зургадугаар дvv биш vv? Єргємєл дvv чамд єєрийн дvv нарын адилаар ємч хувийг олгоё. Бас чиний хvргэсэн ач тусыг бодож, есєн ослыг хэлтрvvлэх болгоё" гэж зарлиг болов. "Мєнх тэнгэрийн ивээлээр улс гvрнийг тохинуулж байхад чи, vзэх нvд, сонсох чих болж яв. Бидний эх ба дvv нар, хєвvvдэд эсгий туургатны дотроос эзлэх хувийг олгож, хавтсан vvдтэний дотроос харъяалах ардыг хувааж єг. Чиний тушаасан vгийг хэн ч єєрчилж vл болно" гэж зарлиг болов. Бас Шигихутугийг "Бvх улсын доторх хулгайг цээрлvvлж, худлыг мохоож, vхvvлэх ёстойг vхvvлж, яллах ёстойг яллаж бай" гэж бvх улсын дээд заргач (шvvгч) болгов. Бас "Нийт улсын ємчийг хувааж заргыг шийтгэж, тvvнийгээ хєх дэвтэрт бичиж тэмдэглэгтvн. Надтай зєвлєж, Шигихутугийн шийтгээд цагаан цаасан дээр хєх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагт хvртэл vvрд хэн ч бvv єєрчилтvгэй" гэж зарлиг болов. Шигихутуг єгvvлрvvн: "Миний мэтийн єргєдєл (єргємєл) дvv, хааны дvvтэй адилаар хувь ємч авч яаж болох вэ? Хаан соёрхвол, байшин гэртэй, балгас хотын иргэдээс авъя" гэж єчвєл "Чи єєрєє энэ хэргийг бvртгэж шийтгэх тул єєрєє мэдэж гvйцэтгэ" гэв. Шигихутуг єєрєє хаанаас соёрхлыг олж тєгсєєд гарч, Боорчи, Мухулай тэргvvтэн ноёдыг урьж оруулав.
204. Тэндээс Чингис хаан, Мэнлиг эцэгт зарлиг болруун: "Тєрєхийн хамт тєрєлцсєн, єсєхийн хамт єсєлцсєн єлзийт буянт чиний, єршєєл тус хvргэсэн нь єдий тєдий болжээ. Тэр дотроос тэмдэглэж хэлбэл, Ван хан эцэг, Сэнгvм анд хоёр намайг мэхэлж урьсанд очих замдаа Мэнлиг эцгийн гэрт хоновол, чи намайг ятгасангvй бол хар усанд живж, халуун галд тvлэгдэж vхэх билээ, би. Тэр тусы чинь санаж, энэ эрхэм суудалд суулгаж он бvр осолдохгvй, сар бvр саатахгvй сайшаал шагналыг єгч, vрийн vрд хvртэл vvрд мялааж байя" гэж зарлиг болов.
205. Бас Чингис хаан, Боорчид єгvvлрvvн: "Насан бага цагт найман шарга морио алдаад гурван хоног нэхэж явах замд чамтай уулзсан билээ. Мунгинаж яваа надад тусалъя гэж чи гэртээ харьж, эцэгтээ хэлэлгvйгээр гvvний айрагтай суулгаа хээр орхиж, миний оготор хонгор морийг юvлж, орог шинхул морийг надад унуулаад єєрєє хурдан ухаа морио унаж, адуугаа эзэнгvй орхиод яаравчлан надтай бас гурван хоног дээрэмчдийг нэхсэн билээ. Бид хоёр, шарга морьды минь дээрэмдсэн хvрээнд хvрээд, хvрээлсэн гэрvvдийн захад байсан шарга морьдыг гадагш хєєж дутааж авчрав. Чи Наху баяны ганц хєвvvн бєгєєд юу мэдэж надтай нєхєрлєсєн билээ? Чи vнэн сайхан сэтгэлээр нєхєрлєв. Тvvний хойно чамайг санасаар явж, би Бэлгvтэйг илгээж нєхєрлєе гэвэл, чи богтгор хонгороо унаж, бор єрмєг хэвнэгээ нємєрч єєрєє хvрч ирэв. Гурван мэргид бидэнд халдаж, Бурхан халдуныг гурван удаа бvслэхэд чи бидний хамт бvслэгдэв. Бас тvvний хойно, Далан нэмvргэд татаартай тулалдаж хоноход єдєр шєнє vргэлж хур зvсрэн оров. Тэр шєнє намайг унтуулах гэж нємрєгєє надад нємєргєєд, миний дээр борооны усыг дусуулахгvйгээр шєнє турш зогсохдоо чи єрєєсєн хєлєє ганц удаа сольж гишгэсэн билээ. Хvлэг баатрын шинж энэ мєн. Тvvнээс бусад чиний зvтгэлийн алийг хэлж барах вэ? Боорчи Мухулай хоёр, зєв явдлыг минь зєвшєєрєн тэтгэж, буруу явдлыг минь буцаан зогсоож энэ их сууринд хvргэв. Одоо бvгдийн дээр суулгаж, есєн удаа осол гаргавч ял хэлэлцэхгvй болгоё. Боорчи, баруун гарын Алтай орчмын тvмнийг мэдэж захиртугай" гэж зарлиг болов.
206. Бас Мухулайд Чингис хаан зарлиг болруун: "Хотала хааны бvжиглэх Хорхунаг-жубурын хєндийд саглагар модны ёроолд саатан буух цагт Мухулай, тэнгэрийн зайран (сvлд)-ы заасан vгийг тэмдэглэн хэлсний тул тэнд би (Мухулайн эцэг) Гvн гуаг дурсаж, Мухулайтай vг барилдсан билээ. Одоо тvvний ёсоор би их сууринд суусны тул Мухулайг ургийн урагт хvртэл улс гvрний гоо ван болгоё" гэж гоо ван нэр єгєв. "Мухулай гоо ван, зvvн гарын Хараун-жидуны хавийн тvмнийг мэдтvгэй" гэж зарлиг болов.
207. Чингис хаан, Хорчид єгvvлрvvн:

"Єчvvхэн балчир цагаас
Єдий болтол минь
Єлзийт нєхєр болж
Нойтонд хамт норж
Хvйтэнд хамт хєрч
Хvчээ єргєв, чи
Хол урьдын цагт
Хорчи чи мэргэлээд
Зєгнєж хэлсэн vгээ
Зєв болгон тохирч
Тэнгэрийн єршєєл хvчээр
Тэр ёсоор бvтвэл
Гучин эхнэр авъя гэж
Гуйсан билээ, чи.

Одоо чи хэлсэн vг бvтсэний тул эзэлж оруулсан улсын дотроос чи сайн эхнэр, сайхан хvvхнvvдийг сонгож ав" гэж зарлиг болов. Бас "Гурван мянган баарины дээр Тахай Ашиг хоёрын хамт Адаргины чинос, тоолис, тэлэнгvvд аймгийг нийлvvлж тvмэн иргэн болгоод Хорчи захирч, Эрчис мєрний дагуу ойн иргэнд хvртэлх нутгийг эзэмшин нутаглаж, бас ойн тvмэн иргэнийг даргалж мэдтvгэй"гэж зарлиг болов. "Хорчийн зєвшєєрєлгvйгээр ойн иргэн ийш тийш нvvж vл болно. Хорчийн vгийг зєрчигчдийг шийтгэтvгэй" гэж зарлиг болов.
208. Бас Чингис хаан, Жорчидайд єгvvлрvvн: "Чиний бvтээсэн эрхэм тусыг дурдвал, Хэрэйдтэй, Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт Хуилдар анд тэргvvтэн байлдана гэсэн боловч, чухам хэргийг бvтээсэн нь чи мєн. Жорчидай чи довтолж ороод Жvрхин, Тvбэгэн, Дунгайд, Хориширэмvний мянган торгууд, шилдэг цэрэг бvгдийг дарсаар их гол хvчинд хvрч, Сэнгvмийн энгэсэг хацрыг харван шархтуулж, мєнх тэнгэрт ялахын vvдийг нээв. Сэнгvмийг шархтуулсангvй бол бид ямар болохыг мэдэхгvй. Жорчидай чиний хvргэсэн эрхэм их тус тэр байна. Тэндээс зайлж, Халх гол уруу нvvхэд Жорчидай чамайг би єндєр уулын нємєр мэт ємєг болгон санаж явлаа. Тэндээс бид Балжун нуурт ундлахаар буув. Жич, Балжун нуураас Жорчидайг туршуул (алхинч) болгож Хэрэйдэд явуулсан билээ. Тэнгэр газрын ивээлээр бид хэрэйд иргэнийг номхтгон дагуулав. Голлох Хэрэйд улсыг салгаж дарсан учраас дагалдах найман, мэргидийн зориг шантарч байлдаж чадахгvй буснив. Мэргид, найман нарыг бутран сарних завсар, Хэрэйдийн Жаха-хамбу, хоёр охиноо дагах шалтгаанаар харьяат нараа хамт авч vлдэв. Гэтэл тэр дайсагнаж одсон тул Жорчидай нэхэж, нэгэнт зайлан одсон Жаха-хамбыг заль аргаар барьж тонилгов. Тэр Жаха-хамбын улсыг алж эзлэв. Жорчидайн бас нэг тус нь энэ мєн".

Алалдах єдєр
Амиа хайрлахгvй
Ачийг хvргэж
Байлдах єдєр
Байраа алдахгvй
Баатарлан зvтгэсний тул

Чингис хаан, Ибага бэхи хатнаа Жорчидайд соёрхож єгєєд Ибагад єгvvлрvvн:

"Авир зангий чинь голсон биш.
Ариун vзэсгэлэнг чинь чамласан биш,
[Хєлийг чинь шивэртэй гэсэн биш,
Хєлсийг чинь vнэртэй гэсэн биш, А.то]
Єврєє дулаацуулж
Хєлєє хучуулсан
Єєрийн хатан чамайг
Их тєрийн vйлст
Илт зvтгэсэн Жорчидайд
Ийнхvv соёрхох болов.
Хатгалдах цагт
Халх болж,
Хагацсан улсыг
Хамтатган єгч
Хутгалдан байлдахад
Хуяг болж
Хуваасан улсыг
Хурааж єгсєн

Жорчидайн ачийг хариулж, гавьяаг тэмдэглэхийн тул чамайг єгєв. Yvнээс хойш миний ургаас хаан ширээнд залгамжлан суугчид, энэ мэт тус хийснийг хариулсан ёсыг сэтгэж, миний vгийг єєрчлєлгvйгээр ургийн урагт хvртэл Ибагын ор суурь (нэр хvнд)-ийг бvv тасалтугай" гэж зарлиг болов. Бас Чингис хаан, Ибагад єгvvлрvvн: "Чиний эцэг Жаха-хамбу, чамд инж болгож Ашиг-Тємєр, Алчиг хоёр тогоочийн хамт хоёр зуун хvнийг єгсєн билээ. Одоо чи урууд иргэнд очихдоо дурсгал болгож, надад инжийн хvмvvсээс Ашиг-Тємєр тогоочоо нэгэн зуун хvний хамт єгч од" гэж авав. Бас Чингис хаан, Жорчидайд єгvvлрvvн: "Ибага хатнаа чамд єгєв. Чи дєрвєн мянган уруудаа мэдэж захиртугай" гэж соёрхож зарлиг болов.

 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/664692/0a5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
456 ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ Levi`s 2008-08-25 9110
455 МЭРГЭДИЙГ СЄНЄЄСЄН БА ТЭМYЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ЄРГЄМЖИЛСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9188
454 ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ Levi`s 2008-08-25 9384
453 ТАТААРЫГ СЄНЄЄСЄН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 8894
452 ХЭРЭЙД УЛСЫН МЄХСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9333
451 ВАН ХАН СЄНЄСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9143
» ХYЧYЛYГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ Levi`s 2008-08-25 9268
449 ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ [1] Levi`s 2008-08-25 9816
448 УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9492
447 ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9415
446 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ Levi`s 2008-08-25 10181
445 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 2) Levi`s 2008-08-25 10361
444 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 3) file Levi`s 2008-08-25 9916
443 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 4) file Levi`s 2008-08-29 8966
442 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 5) Levi`s 2008-08-29 9570
441 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг6) Levi`s 2008-08-29 8983
440 МАШИНД "НУГАСГҮЙ" МАРШАЛ ТИТО Boog_3399 2008-08-31 11184
439 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг7) file Levi`s 2008-09-08 9011
438 “Робинзон Крузо”-г зохиогч буюу Даниэл Дефогийн нууц намтар Boog_3399 2008-09-12 12149
배너신청
자생병원

배너신청