Бичлэгийн тоо 497

ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ


127. Архай Хасар, Чаурхан хоёрыг Жамухад элч болгож очуулбал, Жамуха єгvvлрvvн: "Алтан Хучар хоёрт очиж хэл: Алтан, Хучар та нар Тэмvжин анд (найз) бид хоёрын завсарт сvвээг сvлбэж, хавиргыг хатгаж юунд салгав? Тэмvжин бид хоёрыг хамт байхад тvvнийг хан эс болгосон байтал, одоо ямар санаагаар тvvнийг хан болгов? Алтан, Хучар та хоёр хэлсэн vгэндээ хvрч Тэмvжин андын сэтгэлийг амруулж, андад сайн нєхєр болж яв" гэж хэлvvлжээ.
128. Тvvний хойно, Жалама (уул)-ын євєр Єлгий булаг гэдэг газар нутаглан суугаа, Жамухын дvv Тайчар, Саарь-хээр гэдэг газар байгаа манай Жєчи-Дармалагийн адууг дээрэмдэхээр явж Жєчи-Дармалагийн адууг Тайчар дээрэмдэн одов. Yvнд Жєчи-Дармала, адуугаа дээрэмдэгдээд нєхєд нь зvрх шантарч явахгvй болмогц Жєчи-Дармала єєрєє ганцаар нэхэж, шєнє адууны захад хvрээд мориныхоо дэл дээр элгээрээ хэвтэж очоод Тайчарын нурууг хуга харван алж адуугаа буцааж аваад иржээ.
129. "Дvvгээ Тайчарыг алагдав гэж Жамуха, Жадараны арван гурван отгийг нэгтгэн тэргvvлж, гурван тvмэн цэргийг авч Алагууд, Тургагууд уулыг давж, Чингис хаанд халдахаар айсуй" гэж Ихирэс овгийн Мvлхэ-тотаг, Боролдай хоёр Чингис хааныг Хvрэлхэд байхад хэлж ирэв. Энэ мэдээг аваад Чингис хаан, арван гурван хvрээнээсээ гурван тvмэн цэргийг авч, Жамухыг угтаж мордоод Даланбалжуд гэдэг газар байлдав. Чингис хаан, Жамухад шахагдаж Онон мєрний Зээрэн гэдэг хавчилд шургаж оров. Yvнд Жамуха єгvvлрvvн: "Ононы Зээрэг хавчилд тэднийг бид шургуулав" гэж буцахдаа чинос овгийн залуусыг далан тогоонд буцалгаж, Нэvдэй цагаан гуагийн толгойг огтолж морины сvvлд чирч оджээ.
130. Жамухыг харьсны хойно тэндээс Уруд аймгийн Жvрчидэй, Мангуд аймгийн Хуйлдар нар харъяат аймгаа дагуулж Жамухаас салаад Чингис хааныг тvшиж ирэв. Хонхотаны Мэнлиг эцэг, Жамухыг дагаж байсан бєгєєд одоо долоон хєвvvнээ дагуулан, Жамухаас хагацаж, Чингис хаанд нийлэн ирэв. Жамухаас єдий улс иргэн салж, Чингис єєртєє ирэв гэж баясаж Чингис хаан, Єэлvн vжин, Хасар, Жvрхиний Сача бэхи, Тайчу нар Ононы шугуйд нийлж хуримлав. Чингис хаан, Єэлvн vжин, Хасар, Сача бэхи нарт тэргvvлэн нэжээд хундага барив. Дараа нь Сача бэхийн бага эхнэр Эбэхэйд тэргvvлэн хундаглахад Хорижин хатан, Хуурчин хатан хоёр уурлаж, "бидэнд тэргvvлэн барихгvй, яагаад Эбэхэйд эхлэн хундаглав" гэж тогооч Шихvрийг занчив. Тогооч Шихvр занчигдаад "Есvхэй баатар, Нэгvvн тайж хоёр vгvйн тул ингэж занчигдав" гэж их дуугаар уйлжээ.
131. Тэр хуримыг манай талаас Бэлгvтэй засаад, Чингис хааны морийг барьж байв. Жvрхинээс Бvри-бєх тэр хуримыг засаж байв. Гэтэл хатагин овгийн нэгэн хvн, бидний морины уяанаас цулбуур хулгайлж аваад баригдав. Бvри-бєх тэр хvнийг ємєєрч, Бэлгvтэйтэй хэрэлдэв. Бэлгvтэй vргэлж барилдах тул баруун ханцуйгаа мулталж, гараа нvцгэн гаргаж явах бvлгээ. Бэлгvтэйн нvцгэн мєрийг Бvри-бєх илдээр хага цавчив. Бэлгvтэй ингэж цавчигдсан боловч, огт ажиггvй цусаа цувриулж явахыг, сvvдэрт суугаад хуримлаж байсан Чингис хаан vзэж гарч ирээд єгvvлрvvн: "Хэнд ингэж цавчигдав" гэхэд Бэлгvтэй єгvvлрvvн: "Єглєє ийм болсон билээ. Миний тєлєє ах дvv нар муудалцах болуузай! Би алзахгvй. Миний бие ялаарь байна. Ах дvv нар сая ижилдэн найрамдаж байгаа тул миний тєлєє ах битгий муудалц, хоромхон байзна" гэв.
132. Чингис хаан, Бэлгvтэйн ятгасан vгийг vл хайхарч, хоёр этгээд (хоёр тал)-ээс модны гишvvдийг хуга татаж, айргийн бvлvvрийг сугачиж аваад зодолдож, Жvрхин нарыг ялж Хорижин хатан Хуурчин хатан хоёрыг булааж авав. [Хасар харвах тутам нэг хvнийг унагаж байв. Бэлгvтэй хєхvvртэй айргаар цохилцож явав. Тайчууд нар Бэлгvтэйг барьж аваад хасаг тэрэгнээс хvлж тавив. Унтсан хойно Бэлгvтэй, хасгийг vvрсээр хvрч ирэв. А.то] Жvрхин нар найрамдан зохилдъё гэснийг бид зєвшєєрч, Хорижин хатан, Хуурчин хатан хоёрыг буцааж єгєв. Тэр цагт Хятадын Алтан хаан, Татаарын Мэгvжин сvvлтийг эедээ vл орох тул Вангин чансанд цэрэг єгч, тэдэнтэй даруй байлд гэж явуулжээ. Вангин чансан, Мэгvжин-сvvлт тэргvvтэн Татаартай байлдаж, Улз гэдэг газар єєд адуу малын хамт тvрэн хєєж айсуй гэх мэдээг авав. Тэр мэдээг аваад,
133. Чингис хаан єгvvлрvvн: "Хэдийнээс Татаар бол бидний эцэг євгєдийг алсан єстєн иргэн билээ. Одоо энэ алалдаанд хавсралцъя" гээд Тоорил ханд элч зарж "Алтан хааны Вангин чансан, Мэгvжин-сvvлт тэргvvтэй Татаарыг Улз єєд тvрж айсуй гэнэ. Эцэг євгєдийг хорлосон єшєєт Татаартай байлдъя. Тоорил хан эцэг даруй иртvгэй" гэж явуулав. Энэ хэлийг аваад Тоорил хан єгvvлрvvн: "Хєвvvн (Чингис) минь зєв vг хэлж ирvvлжээ. Бид хавсран байлдъя" гээд гуравдугаар єдєр цэргээ цуглуулж мордоод Тоорил даруй Чингисийг угтан хvрч ирэв. Чингис хаан, Тоорил хан хоёр Сача бэхи тэргvvтэй Жvрхин нарт хэлvvлсэн нь: "Энэ байлдаанд хавсарч, эртний эцэг євгєдийг минь хорлосон Татаартай байлдахаар хамт мордъё" гэж элч явуулаад зургаан єдєр хvлээвч тэд ирсэнгvй. Хvлээж ядаад Чингис хаан, Тоорил хан хоёр, цэргээ авч Вангин чансантай хавсрахаар Улз єєд явж очвол, Улзын Хусуту шитvэн, Нарату шитvэн гэдэг газар Татаарын Мэгvжин-сvvлт тэргvvтэн татаар нар хороо бэхлэлтийг барьжээ. Чингис хаан, Тоорил хан хоёр тэрхvv Мэгvжин-сvvлт нарыг бэхлэлтээс нь барьж, Мэгvжин-сvvлтийг тэнд нь алаад мєнгєн єлгий ба тана эрдэнийн чимэгт хєнжлий нь Чингис хаан олзлон авав.
134. Мэгvжин-сvvлтийг алав гэж Чингис хаан, Тоорил хан хоёр мэдэгдвэл, Вангин чансан сонсоод маш баясаж чаутхури (чаутхурийг, хятадаар хvчит ноён гэсэн vг гэж Рашид Эддин тайлбарлажээ) гэдэг цол шагнав.
Хэрэйдийн Тоорилд ван цол шагнав. Вангин чансан, ван цол єгсєн тvvнээс хойш Тоорилыг ван гэж нэрийдэх болов. Вангин чансан єгvvлрvvн: "Мэгvжин-сvvлтийг хавсран алж, та нар Алтан хаанд их тус хийв. Энэ тусыг чинь Алтан хаанд хэлье би. Чингис хаанд vvнээс илvv цол шагнахыг Алтан хаан мэдтvгэй" гэв. Вангин чансан тийнхvv баясаж буцав. Чингис хаан Ван хаан хоёр Татаарыг хувааж аваад гэртээ харьж буув.
135. Татаарын хоргодож байсан Нарату шитvэний нутаг дээр нэгэн єчvvхэн хvvхэд орхигдсоныг бидний цэргvvд олжээ. Yзвэл, дєртэй алтан ээмэг зvvсэн ба булгаар доторлосон даж торгон элгэвч (хантааз) ємссєн ажээ. Тэр хvvхдийг Чингис хаан авчирч, Єэлvн эхэд бэлэг гэж єгєв. Єэлvн эх єгvvлрvvн: "Сайн хvний хєвvvн биз. Язгуур сайт хvний ураг биз. Таван хєвvvний дараах зургадугаар хєвvvн болгоё гээд Шигихутаг гэдэг нэр єгч асрав.
136. Чингис хааны аураг гэр (ар гэр) Харилт нуурт байсан билээ. Жvрхин нар, Чингисийн ар гэрт хоцорсон хvмvvсийг довтолж, тавин хvний хувцсыг тоноод арван хvнийг алжээ. Жvрхин нар ингэж сvйтгэв гэж бидний ар гэрт хоцрогсод, Чингис хаанд мэдэгдвэл, Чингис хаан маш хилэгнэж єгvvлрvvн: "Жvрхин нар биднийг яагаад ингэж байгаа билээ? Ононы шугуйд хуримлаж байхад тогооч Шихvрийг тэд занчив. Бэлгvтэйн мєрийг цавчив. Найрамдъя гэхэд бид Хорижин хатан, Хуурчин хатан хоёрыг буцааж єгсєн билээ. Тvvний хойно эцэг євгєдий минь хорлосон эртний єшєєт Татаарыг хавсран байлдъя гээд Жvрхин нарыг зургаан єдєр хvлээсэн боловч, тэд ирсэнгvй. Одоо бас дайсны хажуугаар дайсан болов" гээд Чингис хаан, Жvрхинтэй байлдахаар морилов. Жvрхин нарыг Хэрлэний Хєдєє аралын Долоон болдог гэдэг газар байхад дайран орвол Сача бэхи Тайчу хоёр, цєєн хvмvvсийг авч дутаав. Хойноос нь нэхэж Тэлэтv ам гэдэг газар гvйцэж, Сача бэхи Тайчу хоёрыг барив. Бариад Чингис хаан, Сача Тайчу хоёрт єгvvлрvvн: "Урьд бид юу гэж хэлэлцсэн билээ?" гэвэл, Сача Тайчу хоёр єгvvлрvvн: "Бид хэлсэн vгэндээ хvрээгvй бол vгэнд минь хvргэ" гэвэл, тэдний урьд хэлсэн vгийг сануулж, хэлсэн vгэнд нь хvргэж тэднийг бvтээж алав.
137. Сача Тайчу хоёрыг дуусгаад Жvрхиний иргэнийг хєдєлгєж ирэхэд тэдний дотор Жалайрын Тэлэгэтv баяны хєвvvн Гvн гуа, Чулуун хайч, Зэвгээ гурав байв. Гvн гуа, Мухулай (Мухули) Буха хоёр хєвvvнээ Чингист

 

уулзуулан єгч єгvvлрvvн:

"Босгын чинь
Боол болтугай!
Босгоноос чинь
Бултаж зайлбал
Борвий нь огтол!
Yvдний чинь
Ємч болтугай!
Yvднээс чинь
Дутааж зайлбал
Элгий нь эмтэл!"

гэв. Чулуун хайч Тvнгэ Хаши хоёр хєвvvнээ уулзуулан єгч єгvvлрvvн:

"Алтан босгы чинь
Ашид сахиж байг.
Алтан босгоноос чинь
Ангид одох бол
Амий нь тасалж ал
Єргєн vvдийг чинь
Єргєж єгч байг
Єргєн vvднээс чинь
Єєр зvг явбал
Єрий нь эмтэлж ал"

гэв. Зэвгээг Хасарт єгєв. Зэвгээ Жvрхиний нутгаас Борохул нэрт хєвvvнийг олж авснаа Єэлvн эхэд уулзаж єгєв.
138. Єэлvн эх, мэргидийн олж авсан Хvчv нэрт хєвvvн ба тайчуудын бэсvдийн нутгаас олж авсан Хєхєчv, Татаарын нутгаас олж авсан Шигихутуг, Жvрхиний нутгаас олж авсан Борохул энэ дєрвєн хєвvvнийг гэр дотроо асарч байв. Єэлvн эх хєвvvддээ єгvvлрvvн: "Эднийг єдєр vзэх нvд, шєнє сонсох чих болгоё" гэв.
139. Жvрхин овгийн уг гарал нь Хабул ханы долоон хєвvvний ах нь Охинбархаг бvлгээ. Тvvний хєвvvн Сорхату Жvрхи, Жvрхиний эцэг, Хабул ханы хєвvvдийн ахмад тул харъяат иргэдийн дотроос

Эрхийдээ эрчимтэй
Элгэндээ шvvстэй
Уушгиндаа ууртай
Уруулдаа хилэнтэй
Хvчит бєх ба
Эрдэмт эрсийг

ялгаж хєвvvндээ єгєв. Ийнхvv уур омогтой, чанга зvрхтэй хvмvvс нийлсэн тул Жvрхин гэж нэрлэжээ. [Эрийн эр тєрсєн А.то] Чингис хаан, ийм омогт жvрхин нарыг доройтуулан дарж, олон арды нь єєрийн иргэн болгов.
140. Чингис хаан, нэгэн єдєр Бvри-бєх, Бэлгvтэй хоёрыг барилдуулъя гэв. Бvри-бєх Жvрхинд байсан билээ. Бvри-бєх, урьд Бэлгvтэйг єрєєсєн гараар барьж, єрєєсєн хєлєєр ташиж унагаад хєдєлгєлгvй дарж чадах бvлгээ. Бvри-бєх, улсын нэртэй бєх байсан. Энэ удаа Бvри-бєх Бэлгvтэй хоёрыг барилдуулахад Бvри-бєх vл ялагдах хvн байтал унаж єгєв. Бэлгvтэй, Бvри-бєхийг арай гэж мєрлєн дарж саарь бvс дээр гараад Чингис хааныг нvдээр хяламхийж харвал Чингис хаан хємхийгєє зуув. Бэлгvтэй ухаан олж Бvри-бєхийг агдлан барьж, цээж бєгснєєс угзран татаж нуруугий нь хугалав. Бvри-бєх, нуруугаа хугалуулаад єгvvлрvvн: "Бэлгvтэйд би vл ялагдах билээ. Хаанаас айж аргадаж зориуд унаад амиа алдав, би" гээд vхэв. Тvvний нурууг Бэлгvтэй хугалж чирч аваачаад хаяв. Хабул ханы долоон хєвvvний ахмад нь Охинбархаг, хоёрдугаар нь Бартан баатар бvлгээ. Тvvний хєвvvн Есvхэй баатар. Гуравдугаар нь Хутугт Монхор, тvvний хєвvvн Бvри-бєх, Бvри-бєх барилдахдаа Бартан баатрын хєвvvдээс илvv бєгєєд Бархагийн зоригт хєвvvдтэй нєхєрлєж явдаг бvлгээ. Улсын бєх Бvри ийнхvv Бэлгvтэйд нуруугаа хугалуулж vхэв.


141. Тvvний хойно, тахиа жил (1201 дvгээр онд) хатагин салжиуд хамтаар, Багу чорхи тэргvvтэй хатагин нар, Чирхитэй баатар тэргvvтэй салжиуд нар, Дєрвэний татаартай найрамдсан Хачиун бэхи тэргvvтэй дєрвэн нар, Алчи, татаарын Жали Буха тэргvvтэй татаар нар, Тvгэ маха тэргvvтэй ихирэсvvд, хонгирадын Тэрхэг Эмэл Алхуй нар, Чоёг цагаан тэргvvтэй горлосууд, найманаас Хvчvгvд, Найманы Буйруг хан, мэргэдийн Тогтоа бэхийн хєвvvд Хуту, ойрдын Худуга бэхи, тайчуудын Таргудай Хирилтуг, Ходун орчан [Монголын А.то] Аучу баатар нар, бусад тайчууд нар, Алхуй булаг гэдэг газар чуулаад жажирдай овгийн Жамухыг хан єргємжлєхєєр хэлэлцэж, азарга гvvг алж андгайлан тангараглаад тэндээс Эргvнэ мєрєн уруу нууж, Эргvнэд цутгах Хан мєрний шанаагийн Агуу нугад Жамухыг гvр хан болгож єргємжлєв. Жамухыг гvр хан (бvгдийн хан) єргємжлєєд, Чингис хаан Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцэв. Ийнхvv байлдах гэснийг горлосын Хоридай гэдэг хvн, Чингис хааныг Хvрэлх гэдэг газар байхад хvрч ирж хэлэв. Энэ хэлийг Чингис хаан аваад Ван ханд мэдэгдвэл, Ван хан сонсоод цэргээ авч даруй Чингис хаанд хvрч ирэв.
142. Ван ханыг ирмэгц, Чингис хаан Ванхан хоёр хамтарч, Жамухын эсрэг байлдахаар морилъё гэж Хэрлэн мєрєн уруу мордож, Чингис хаан, Алтан, Хучар, Даридай гурвыг манлайд явуулав. Ван хан Сэнгvн, Жаха хамбу, Билгэ бэх гурвыг манлайд явуулав. Энэ манлай явагчдын тvрvvнд бас харуул гаргаж Энэгэн Гvйлэтv гэдэг газар нэгэн суурин харуул тавив. Тvvний цаана Чихурху гэдэг газар нэгэн суурин харуул тавив. Бидний манлай болж тэргvvлэн явсан Алтан, Хучар, Сэнгvн нар Утхия гэдэг газар хvрч бууя гэж байтал, Чихурхуд тавьсан харуулаас хvн давхиж ирж "Дайсан айсуй" гэж мэдээлэв. Тэр мэдээг аваад, дайснаас тодорхой хэл мэдээ авъя гэж буулгvй угтан явж, дайсны тэргvvтэй уулзаж, "Хэн бэ?" гэж асуувал Жамухын манлай болгож явуулсан Монголын Аучу баатар, найамны Буйруг хан, мээргидийн Тогтоа бэхийн хєвvvн Хуту, ойрдын Худуга бэхи энэ дєрєв явж байна. Бидний манлай, тэдэнтэй хашхиралдан хэлэлцэж, маргааш байлдахаар тогтоод vдэш болоход буцаж голд нийлэн бууж хонов.
143. Тvvний маргааш хоёр этгээд Хvйтэн гэдэг газар учирч бие биеэ шахалцан давших, ухрах зэргээр байлдаж байв. Мєн Буйруг хан, Худуга хоёр зад (хур оруулах, шуурга шууруулах)-ын аргыг мэдэх ажээ. Тэр хоёр зад барьтал мєн vvсгэсэн арга нь тэдэн дээр бууж балчигт гулгаж явах аргагvй болоход "Бидэнд тэнгэрийн хилэн болов" гээд бутран дутаажээ.
144. Найманы Буйруг хан, Алтайн євєр Улугтаг гэдэг газрыг зорин салж хєдєлжээ. Мэргидийн Тогтоагийн хєвvvн Хуту, Сэлэнгийг зорин хєдєлжээ. Ойрдын Худуга бэхи, ой модыг хvсэж Шисгисийг зорин хєдєлжээ. Жамуха єєрєє хан єргємжилсєн иргэдийг дээрэмдээд Эргvнэ уруу буцаж хєдєлжээ. Тэднийг тэгж бутрахад Ван хан, Эргvнэ уруу Жамухыг нэхэв. Чингис хаан, Ононы зvг тайчуудын Аучу баатрыг нэхэв. Аучу баатар, улсдаа хvрээд, улсаа дvрвvvлж хєдєлгєєд Аучу баатар, Ходун орчан нар vлдсэн шилдэг цэргээ засаж, Ононы цаана байлдахаар хvлээж байжээ. Чингис хаан хvрээд тайчуудтай байлдав. Зууралдан ихэд байлдсаар vдэш болоход мєн байлдсан газар хонов. Дvрэвсэн айлууд байлдсан цэргvvдтэй хамт хvрээлж хонов.
145. Чингис хаан, тэр байлдаанд хvзvvний судсыг шархтаж цус тогтохгvй ядран зовж, нар шингэхэд мєн байлдааны газар буув. Чингисийн бєглєрсєн цусыг Зэлмэ амаар шимж, уруулаа цусдаж, бус (єєр) хvнийг итгэхгvй, єєрєє сахиж суусаар шєнє дvл болов. Цусыг ам дvvрэн балгаж асгасаар шєнє дvл єнгєрвєл Чингис хааны ухаан сэргэж єгvvлрvvн: "Цус хатаж гvйцэв. Би ундаасаж байна" гэв. Тэндээс Зэлмэ, малгай гутал, дээл хувцсаа бvгдийг тайлж, гагцхvv дотууж (дотуур ємд)-тай чармаа нvцгэнээр эсрэг дайсны дунд гvйн орж, цаана хvрээлж буусан иргэний тэргэн дээр авирч гараад эсэг (цэгээ) эрж олсонгvй. Учир нь, дvрвэж яваа айлууд гvvгээ саалгvй тавьсан ажээ. Эсэг олдохгvй тул нэгэн их хєхvvртэй таргийг авчраад Зэлмэ єєрєє бас ус олж авчирч таргийг зуурч Чингис хаанд уулгав.
Чингис хаан, гурвантаа амран ууж єгvvлрvvн: "Дотор минь саруул болов" гээд єндийж суутал, vvр цайж гэгээн болсон ажээ. Зэлмийн шимж асгасан цус, тэдний суусан орчны газрыг намаг болгожээ. Yvнийг Чингис хаан vзэж єгvvлрvvн: "Энэ юу вэ? Хол асгахгvй яасан юм бэ?" гэв. Yvнд Зэлмэ єгvvлрvvн: "Чамайг зовуурь байхад хол явахаас эргэлзэн айж сандран, залгихыг залгиад, асгахыг асгаад байсан билээ. Хэвэлд минь бас vлэмж оров" гэв. Чингис хаан бас єгvvлрvvн: "Намайг ийм болж хэвтэн байтал чи яагаад нvцгэн гvйж одов? Чи баригдвал намайг энд ингэж хэвтэнэ гэж хэлэх байсан биш vv?" гэвэл, Зэлмэ єгvvлрvvн: "Би ингэж бодсон билээ. Нvцгэн яваад хэрэв баригдвал, би тэдэнд ингэж хэлнэ: Би танд орох дуртай билээ. Гэтэл манайхан vvнийг мэдэж, намайг барьж алъя гэж хувцсыг минь цєм тайлж, гагцхvv ємдийг тайлаагvй байтал, би мултарч танд дутааж ирэв гэж хэлнэ. Миний vгийг тэд vнэмшиж надад хувцас єгч асарна. Би тэгэхэд нэг морь олж унаад хvрч ирж чадах биш vv? Би ингэж бодоод хааны зовсон биеийг амруулъя гэж нvд цавчих зуур шийдэж одсон билээ" гэв. Чингис хаан єгvvлрvvн: "Би одоо юу гэх вэ? Намайг урьд гурван мэргидэд хєнєєгдєж, Бурхан халдунд хоргодож, гурвантаа нэгжvvлэхэд чи миний амийг нэг авч гарлаа. Одоо чи бас хальж бvхий цусыг амаар шимж аминд минь нэг оров. Бас цангаж ядран байхад амиа єрж нvд vзсээр дайсны дотор орж ундаан авчирч аминд минь оров. Энэ гурван ачийг чинь vvрд мартахгvй" гэж зарлиг болов.


146. Єдєр болоход vзвэл, байлдахад бэлэн хоносон дайсны цэргvvд шєнєдєє бутран дутаажээ. Харин хvрээлж буусад иргэд, цэргийн хамт хурдан нvvж vл чадах учраас хєдєлсєнгvй хоцорчээ. Дvрэвсэн улсыг хурааж авчиръя гэж Чингис хаан, хоносон газраас мордож, дvрэвсэн улсыг хураан явахад нэгэн улаан дээлтэй эм хvн "Тэмvжин, Тэмvжин" гэж их дуугаар уйлан хайлан бархирахыг Чингис хаан єєрєє сонсож: "Ямар хvний эм ийнхvv уйлж байна?" гэж асуулгахаар хvн илгээв. Тэр хvн очиж асуувал тэр эм єгvvлрvvн: "Би Сорхон-шарын охин. Хадаан нэртэй. Эрийг минь энд цэргvvд барьж алах гэж байна. Эрийг минь аварч аль гэж Тэмvжинийг дуудаж уйлав" гэв. Тэр хvн буцаж ирээд Чингис хаанд тvvний vгийг єгvvлбэл, Чингис хаан сонсоод давхин очиж мориноос буугаад Хадаантай тэврэлдэв. Гэтэл эрий нь манай цэргvvд тэр завсар нэгэнт алжээ. Тэр улсыг хувааж аваад, Чингис хаан, их цэргийн хамт мєн тэнд бууж хонов. Хадааныг урин ирvvлж дэргэдээ суулгав. Маргаашийн єдєр тайчуудын Тєдєгэгийн харъяат байсан Сорхон-шар, Зэв хоёр хvрч ирэв. Чингис хаан, Сорхон-шард єгvvлрvvн:

"Хvзvvнд минь угласан
Хvнд модыг
Хєсєр хаясан
Заханд минь угласан
Заадас дєнгийг
Зайлуулж єгсєн
Эцэг мэт ачит
Эрхэм ах та
Ингэж юунд их хождож ирэв?"

гэв. Сорхон-шар єгvvлрvvн: "Би чамд дотроо гvн итгэсээр билээ. Яараад яах вэ? Хэрэв яарч урьд ирвэл тайчуудын ноёд миний хоцорсон эм, хєвvvд ба адуу малыг vнсээр хийсгэх нь магад тул би яарсангvй. Одоо хаандаа нийлж ирэв" гэв. Энэ vгийг сонсож, Чингис хаан: "Зєв" гэв.
147. Бас Чингис хаан єгvvлрvvн: "Хvйтэн гэдэг газар урагшлах, ухрах зэргээр байлдаж байхад уулан дээрээс харваж, миний байлдааны ам цагаан хул морины аман хvзvvг хэн шартуулсан бэ?" гэвэл тэр vгийг сонсож, Зэв єгvvлрvvн: "Уулан дээрээс харвасан хvн би билээ. Одоо хаан намайг

Алъя гэвэл ал
Алганы тєдий газрыг
Алаг болгож vмхийрэх
Алд бие байна.
Аваръя гэж санаад
Амий минь соёрхвол
Халд гэсэн газарт чинь
Харайж очоод би
Хар усыг цалгитал
Хад чулууг хэмхэртэл
Харь дайсныг довтолж
Хаан чамд тусалъя.
Цээлийн усыг цалгитал
Цэгээн чулууг хагартал
Чин зоригийг гаргаж,
Чингис чамд тусалъя.
Хvр гэсэн газарт чинь
Хvрч очоод би
Хvр чулууг хэмхэлье
Хvний зvрхийг шанталъя!"

гэв. Чингис хаан єгvvлрvvн: "Дайсны хvн дайсагнаж хорлож явснаа нууж худал хэлэх бvлгээ. Гэтэл чи дайсагнаж хорлосноо нуухгvй шударга хэлж байна. Ийм хvнтэй нєхєрлєж болно. Чиний Зургаадай нэрийг халж, байлдааны ам цагаан хул морины минь аман хvзvvг зэвээр харвасан тул Зэв гэж нэр єгье. Миний дэргэд зэв мэт хамгаалж яв" гэж зарлиг болов. Тайчуудаас Зэвийн ирж нєхєрлєсєн ёс ийм билээ. (Чингис єєрийн шархатсанаа далдалж, морио шархатсан мэтээр хэлж байгаа бололтой.)

 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/664648/695/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
456 ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ Levi`s 2008-08-25 9110
455 МЭРГЭДИЙГ СЄНЄЄСЄН БА ТЭМYЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ЄРГЄМЖИЛСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9188
» ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ Levi`s 2008-08-25 9384
453 ТАТААРЫГ СЄНЄЄСЄН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 8894
452 ХЭРЭЙД УЛСЫН МЄХСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9333
451 ВАН ХАН СЄНЄСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9143
450 ХYЧYЛYГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ Levi`s 2008-08-25 9268
449 ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ [1] Levi`s 2008-08-25 9816
448 УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9492
447 ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9415
446 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ Levi`s 2008-08-25 10181
445 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 2) Levi`s 2008-08-25 10361
444 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 3) file Levi`s 2008-08-25 9916
443 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 4) file Levi`s 2008-08-29 8966
442 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 5) Levi`s 2008-08-29 9570
441 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг6) Levi`s 2008-08-29 8983
440 МАШИНД "НУГАСГҮЙ" МАРШАЛ ТИТО Boog_3399 2008-08-31 11184
439 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг7) file Levi`s 2008-09-08 9011
438 “Робинзон Крузо”-г зохиогч буюу Даниэл Дефогийн нууц намтар Boog_3399 2008-09-12 12149
배너신청
자생병원

배너신청