Бичлэгийн тоо 497

МЭРГЭДИЙГ СЄНЄЄСЄН БА ТЭМYЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ЄРГЄМЖИЛСЄН НЬ


104. Тэндээс Тэмvжин, Хасар, Бэлгvтэй гурвуул явж, Туул голын Хар шугуйд нутаглаж байгаа ван хан Тоорилд очиж єгvvлрvvн: "Санамсаргvй байтал гурван мэргид довтолж, эхнэр хvvхдийг минь булааж авав. Хан эцэг минь эхнэр хvvхдий минь аварч єгнє vv гэж ирэв" гэвэл, ван хан Тоорил хариу єгvvлрvvн: "Би ноднин жил чамд хэлсэн биш vv. Эцгийн адил эцэг гэж булган дах авчирч єгсєн тухайд би ингэж хэлсэн билээ

"Булган дахын чинь хариуд
Бутарсан улсы чинь
Бєєгнєрvvлж єгье
Хар булган дахын чинь хариуд
Хагацсан улсы чинь хамтатгаж єгье.
Цэрээ цээжинд байлга
Бєєрєє бєгсєнд байлга
(Ах захтай байг)"
гэж хэлсэн билээ.
Одоо тэр vгэндээ хvрч,
Булган дахын чинь хариуд
Бvгд мэргэдийг
Бvрэлгэн довтолж
Бєртэ vжинийг чинь
Буцааж єгье.
Хар булган дахын чинь хариу
Хамаг мэргидийг
Хамх цохиж
Хатан Бєртий чинь
Хариулж авчиръя.

Чи Жамуха дvvд хэл єг. Жамуха дvv Хорхунаг Жубур гэдэг газар бий. Би эндээс хоёр тvмэн цэрэг авч баруун гар болон мордъё. Жамуха дvv хоёр тvмэн цэрэг авч зvvн гар болон морилог. Бидний учрах болзоог Жамуха тогтоотугай" гэв.
105. Тэмvжин, Хасар, Бэлгvтэй гурвуулаа, Тоорил ханаас салж гэртээ ирээд Тэмvжин, Жамухад Хасар Бэлгvтэй хоёрыг илгээж хэлvvлсэн нь:

"Єст мэргид ирж
Єрий минь євтгєв
Єврий минь хоослов.
Ємєг тvшиг болох
Єнєр тєрлийн та нар
Єшєєг авч єгнє vv.
Элэг зvрх минь
Эмтэрч байна.
Элгэн садан та нар
Энэ єгєєг авч єг" гэв.

Бас Хэрэйдийн Тоорил ханы vгийг Жамухад, уламжлан хэлсэн нь: "Эрт єдєр эцэг хан Есvхэйтэй эв нэгтэй явснаа санаж, одоо хоёр тvмэн цэрэг авч баруун гар болон мордъё. Жамуха дvv хоёр тvмэн цэрэг авч зvvн гар болон морилтугай. Хамтрах болзоог Жамуха дvv мэдтvгэй" гэснийг уламжлав. Эдгээр vгийг сонсож гvйцээд Жамуха єгvvлрvvн:

"Єнєє Тэмvжин анд
Єдий зовлон бэрхэд
Єртєгдсєнийг сонсоод би
Єр євдєж
Єршєєн санана
Элэг эмтэрч
Эмгэнэн гашуудна.
Эл єшєєг нэхэж
Эдгээр мэргид аймгийг
Эвдэн мєхєєж
Эхнэр Бєртийг
Эргvvлж авчиръя
Хамаг хаад мэргидийг
Хамх цохиж
Хатан Бєртийг
Хариулж авъяа
Давирах гєлмийн чимээг
Дайны хэнгэргийн дуу гэж
Ташааран дутаагч Тогтоа
Дайд Буур-хээрт
Ташаалдан суугаа биз.
Давхар хоромсгын амсар
Дарвалзан хєдлєхєд
Дайн тулаан болов гэж
Ташааран дутаагч
Дайр-Yсvн одоо
Давлагат Орхон Сэлэнгийн
Талхун аралд
Далдиран суугаа биз.
Хамхуул євс хийсэхэд
Халдах дайсан ирэв гэж
Хар ойр чиглэж
Хашхиран дутаагч муу
Хаатай Дармала одоо
Харжийн талд
Хааш ч vгvй байгаа биз.
Сайхан Хилго мєрєнд
Сахал євс их гэнэ
Сахал євс тvvгээр
Сал хийж болдог гэнэ.
Єнєє дєхмийг бодож
Євсєєр сал хийж
Єргєн Хилго мєрнийг
Єнгєрч хєндлєн гараад
Єєдгvй муусайн мэргидийн
Єнєєх муу Тогтоагийн
Єрх vvдий нь эвдэж
Єм цєм дайрч
Єнгєтэй эдий нь олзолж
Євєртлєх эмий нь булааж
Єсєх vрий нь тасалж
Єшєє хорсголоо авъя!
Хутагт эрхэм шvтээний нь
Хуга татаж эвдээд
Хувхай болгож хаяя!
Хотол их улсы нь
Хоосон болтол довтолъё" гэв.

106. Жамуха бас Тэмvжин анд, Тоорил хан ах хоёрт хэлvvлсэн нь: "Одоо би

Хараа ихт (холоос харагдах) тугаа тахиж
Хар бухын арьсаар бvрсэн
Харгис дуутай хэнгэргээ дэлдэж
Хатан болд жадаа барьж
Халх хуягт дээлээ ємсєж
Хатгах зэвт сумаа онилж
Хар хул морио унаж
Хамаг олон цэргээ дагуулж
Хаад мэргэдийг халдан довтолж
Хатгалдан байлдахаар мордов би.
Yзэмжит сайхан тугаа тахиж
Yхрийн арьсан хэнгэргээ дэлдэж
Yргэлж хэлхэ хуягаа ємсєж
Yзvvр хурц илдээ барьж
Yнэхээр мэргэн сумаа онилж
Yлэмж сайн морио унаж
Yй тvмэн цэргээ дагуулж
Yхээнц муусайн мэргид иргэнтэй
Yхтэл тэмцэхээр нэгэнт мордов.

Тоорил хан ах мордож, Бурхан халдуны єврєєр Тэмvжин андыг дайрч аваад Онон мєрний эх Ботохан-бооржи гэдэг газар ирэгтvн. Би эндээс нэгэн тvмэн цэрэг авч мордоод замд Онон мєрєнд нутаглаж байгаа Тэмvжин андын харъяат нараас бас нэгэн тvмэн цэрэг авч, бvгд хоёр тvмэн цэрэг болоод Ботохан-бооржид очиж нийлье" гэж илгээв.

 

107. Жамуха эдгээр vгийг Хасар Бэлгvтэй хоёроос Тэмvжин сонсоод Тоорил ханд уламжлав. Тоорил хан, Жамухын vгийг сонсмогц хоёр тvмэн цэрэг авч мордоод Бурхан халдуны єврєєр Хэрлэний Бvрги эргийг чиглэн явав. Yvнийг Тэмvжин сонсоод Бvрги эргээс хєдєлж, Бурхан халдуны євєр Тvнхэлэг єєд нvvж Тана горхинд очиж буув. Тоорил хан, нэгэн тvмэн цэрэгтэй, Тоорил ханы дvv Жаха хамбу нэгэн тvмэн цэрэгтэй Химурга горхины Айл харгана гэдэг газар бууж бvхийд Тэмvжин, цэргээ авч очиж нийлэн буув.
108. Тэмvжин, Тоорил хан, Жаха хамбу гурвуул нийлэн хєдєлж, Ононы эх Ботохан-бооржи гэдэг газар хvрч ирвэл энд Жамуха нэгэнт ирээд гурав хоног хvлээжээ. Тэмvжин, Тоорил, Жаха хамбу гурав бас цэргvvдээ засаж хvрэлцэн нийлэлдэж танилцав. Жамуха єгvvлрvvн: "Бороо тохиолдовч болзооноос хождохгvй, хур тохиолдовч хурлаас саатахгvй гэж монгол vгээр хэлэлцэж "За""гэж андгайлсан биш билvv? "За" гэсэн цагаас хожигдсон этгээдийг зэрэг дотроо хасъя гэсэн биш билvv?" гэвэл, Тоорил хан єгvvлрvvн: "Тогтсон болзооноос гурав єдєр хожимдсоны учир торгож буруушаахыг Жамуха дvv минь мэд" гэв. Болзоо хожидсон тухай ийм vгийг ярилцаж єнгєрєв.
109. Ботохан-бооржиос бvгдээр хєдєлж, Хилго мєрєнд хvрч сал уяж гэтлээд Буур-хээр гэдэг газар очиж Тогтоа бэхийн єрх дээрээс нємрєн бууж, эрхэм шvтээний нь эвдэн сvйтгэж, эм хvvхдий нь эзлэн булаав. Хутагт сахиусы нь хуга дайрч, хотол улсы нь хомрон довтолж хоосон болгов. Тогтоа бэхийг унтаж байхад дайран барьж болох байсан. Гэтэл Хилго мєрєнд нутаглах загасчин ба булга агнагчид, гєрєєчид "дайсан айсуй" гэж тэр шєнийн дотор Тогтоа бэхид хэл хvргэжээ. Энэ мэдээг сонсоод Тогтоа ба Увас мэргидийн Дайр Yсvн хоёр хамтарч цєєн нєхдийн хамт Сэлэнгийг уруудаж Баргужин оронд дутаан одов.
110. Мэргидийн улс дvрвэж, тэр шєнє Сэлэнгийг уруудан дутаахад манай цэргvvд дvрвэсэн мэргидийг нэхэж довтлон дээрэмдэн явав. Тэмvжин, дvрвэж яваа хvмvvсийн дундуур "Бєртэ Бєртэ" гэж дуудан, эрж явтал, дvрвэж яваа иргэний дотор байсан Бєртэ vжин Тэмvжиний дууг сонсож таниад тэрэгнээс бууж Хуагчин эмгэн хоёул гvйж ирээд, Тэмvжиний жолоо цулбуурыг барьж авав. Тэмvжин шєнийн саруулд vзвэл Бєртэ vжин мєн тул тэврэлдэн учрав. Тэмvжин мєн шєнє Тоорил хан Жамуха анд хоёрт хvн илгээн хэлvvлсэн нь: "Эрсэн хvнээ олсон тул энэ шєнє довтлохоо зогсож энд бууя" гэв. Дvрвэж явсан мэргидvvд мєн шєнє хаана хvрсэн, тэр газраа бууж хонов. Бєртэ vжин мэргидийн гараас гарч Тэмvжинтэй уулзсан ёс ийм бvлгээ.
111. Урьд Удуйд мэргидийн Тогтоа бэхи, Увас мэргидийн Дайр-Yсvн, Хаад мэргидийн хаатай Дармала гурвуул гурван зуун хvнийг дагуулж Тогтоа бэхийн дvv Их Чилэдvгийн гэргий Єэлvнийг Есvхэй баатарт булаагдсаны єшєєг авна гэж тэр нэг єглєє мордсон билээ. Тэр цагт Тэмvжинийг Бурхан халдунд дутаалгаж гурав дахин тойрч нэгжээд Тэмvжинийг олсонгvй. Харин Бєртэ vжинийг барин авч Чилэдvгийн дvv Чилэгэр бєхєд єгч асруулсан ажээ. Тvvнээс хойш Бєртэ vжин Чилэгэр бєхийн гэрт байсаар билээ. Одоо Чилэгэр бєх дутааж гараад гэмшиж єгvvлрvvн:

"Хар муу хэрээ
Хальс холтос идэх заяатай байтал
Харлаг галууг идэхээр
Халдан тэмцэх мэт.
Хариугvй муу Чилэгэр би
Харин ихийг санаж
Хатан vжинд халдаж
Хамаг мэргид иргэнийг
Хачлагдах аюулд учруулж
Халх нємєргvй болж
Харанхуй шєнє зугтан гарч
Хадны хавчилд хоргодон
Хайран амиа гээх
Хар толгойгоо алдах болов
Хулд муу шувуу
Хулгана оготно идэх заяатай байтал
Хун галууг идье гэж
Хошуугаа билvvдэх мэт
Хувхай муу Чилэгэр би
Хутагт vжин хатныг
Хувилан авч ирээд
Хотол олон мэргидэд
Хор хєнєєл болгов.
Хохир муу Чилэгэр би
Хохимой муу толгойгоо
Хоргодох газаргvй болов
Хорголын тєдий амиа
Арчлах газаргvй болов
Харанхуй хавчилд шургах уу
Хадны завсраар орох уу
Хаана очих билээ?"

гээд дутаасан ажээ.


112. Хаатай Дармалааг барин авчирч, хавтсан дєнгє ємсгєж Халдун ууланд явуулав. Бэлгvтэйн эх тэр айлд бий гэхийг сонсоод Бэлгvтэй, эхээ авъя гэж очоод гэрийн баруун vvдээр орвол тvvний эх навтархай нэхий дээлтэй бєгєєд гэрийн зvvн vvдээр гарч гадна хvнд єгvvлрvvн:

"Хайрт хєвvvд минь
Хаадын зэрэгт хvрч байтал
Харин би энд
Харц муу хvнд
Харъяалагдаж явна
Хан хєвvvдийн нvvрийг
Харж яахин vзэх билээ?"

гээд гvн шугуйд гvйж орсонд хойноос нь нэхэж эрээд олсонгvй. Yvнд Бэлгvтэй ноён, мэргид овгийн хvнийг vзвэл "Эхийг минь авчир" гэж харвах билээ. Бурхан халдунд Тэмvжин нарыг довтолсон гурван зуун мэргидийг

Yрийн vрийг хvртэл
Yнсийг хийстэл хядаж
Yлдсэн эм хvvхдийг
Yvдний зарц болгож
Yзэсгэлэн сайтай заримыг
Yvрд дотнолж авав.

113. Тоорил хаан, Жамуха хоёрыг Тэмvжин бишрэн єгvvлрvvн:

"Эцэг хан Тоорил
Эрхэм анд Жамуха нар
Эв хvчийг нэгтгэж
Эрхт тэнгэрийн єршєєлєєр
Эх дэлхийн ивээлээр
Эртний єшєєт мэргидийн
Элэг зvрхийг эмтэлж
Эрхэм тєрлийг сєнєєж
Эзэмших гэрийг хоосолж
Элдэв зvйлийг олзлов" гэв.

Мэргид иргэнийг тийнхvv дайлж буцав.
114. Удуйд мэргидийн дvрвэж дутаасны хойно тэдний нутаг дээр булган малгайтай, бугын арьсан гуталтай, булган хєємий дээлтэй, нvдэндээ аглтай, нvvртээ цогтой Хvчv гэдэг нэртэй, таван настай хєвvvн хоцорсныг манай цэргvvд олж авчраад Єэлvн эхэд бэлэг болгон єгєв.
115. Тэмvжин, Тоорил хан, Жамуха гурвуул нийлж

Олон мэргидийн оцгор гэрийг эвдэж
Олигтой эмсийг олзолж
Орхон Сэлэнгэ хоёрын
Ой талаас буцав.

Талхун арлаас хєдєлж, Тэмvжин, Жамуха хоёр Хорхунаг Жубурыг чиглэн явав. Тоорил хан, Бурхан халдуны хяраар Єхєрт шугуйг дайран Гацуурт (Гацууртай) сvвчид, Улиат (Улиастай) сvвчид гэдэг газрыг дайрч, ан гєрєє хийсээр Туулголын Хар шугуйд буцаж харив.
116. Тэмvжин Жамуха хоёр, Хорхунагийн хєндийд нийлэн бууж, эртний анд бололцсоноо дурдаж улам дотно болж найралдъя гэлцэв. Анх урьд анд бололцоход Тэмvжин арван нэгэн настай байсан билээ. Тэр цагт Жамуха нэгэн гурын шагайг Тэмvжинд єгч, Тэмvжин нэгэн цутгамал шагайг Жамухад єгч, Ононы мєсєн дээр шагалцан наадаж анд бололцсон билээ. Тvvний хойд хавар алангир нумаар харваж байхад Жамуха, бярууны хоёр эврийг нааж нvхэлж хийсэн дуут сумаа Тэмvжинд єгч, Тэмvжин, арц модон годил (болцуу)-оо Жамухад єгч анд бололцов. Хоёр удаа анд бололцсон ёс ийм билээ.

 

117. Ахас дээдсийн vгийг сонсвол
Аливаа хvн харилцан
Анд нєхєр бололцвол
Амь биедээ
Арч болж
Аль алиндаа
Тvшиг болж
Амраглан ханилах ёстой
Одоо бид амраглан ялъя

гэж Тэмvжин, мэргидийн Тогтоагаас олзолж авсан алтан бvсээ Жамуха андад бvслvvлж, Тогтоагийн эсгэл (эрмэг буюу агсам) халиуныг Жамуха андад унуулав. Жамуха хариуд нь Увас мэргидийн Дайр-Yсvнээс олзолж авсан алтан бvсээ Тэмvжинд бvслvvлж, мєн Дайр-Yсvний эвэрт ишгэн цагаан морийг Тэмvжинд унуулав. Ийнхvv анд бололцож

Хорхунаг Жубурын хєндийд
Хулдгар хуны євєрт
Саглагар модны дор
Сайхан хурим vйлдэж
Сайтар бvжиглэн жаргаж
Санаа сэтгэл нэгдэж
Сайхан нєхєд болоод
Шєнє нэгэн хєнжилд орж хонох бvлгээ.

118. Тэмvжин Жамуха хоёр янаг найртай байж, нэгэн жил хагас хамт сууж, нэгэн єдєр тэр нутгаас нvvе гэлцэж, зуны тэргvvн сарын арван зургааны улаан тэргэл (дvгрэг сартай) єдєр нvvв. Тэмvжин Жамуха хоёр, тэрэгнvvдийн урд явж байтал Жамуха єгvvлрvvн

"Тэмvжин анд аа!
Ууланд шахан бууя.
Адуучинд гэр болтугай!
[Ай зєв vv? А.то]
Голд шахан бууя
Хоньчин хургачин нарт
Хоол болтугай!
[Хориггvй биш vv? А.то] гэв.

(Хагас нь адууны бэлчээрийг таатж ууланд бууя, хагас нь хонины бэлчээрийг татаж голд бууя гэсэн vг бололтой). Тэмvжин, Жамухын энэ vгийг ухан ядаж хариу юу ч хэлсэнгvй хоцроод нvvдлийн тэргийг хvлээж Єэлvн эхэд єгvvлрvvн:

"Жамуха анд надад хэлэв:
Ууланд шахан бууя,
Адуучинд гэр болтугай!
Ай зєв vv?
Голд шахан бууя,
Хоньчин хургачин нарт
Хоол болтугай!
Хориггvй биш vv?

гэж єгvvлэв. Би энэ vгийг ухаж ядаж хариу юу ч эс хэлэв. Эхээс асууя гэж ирэв би" гэв. Єэлvн эхийг vг хэлж амжаагvй байтал, Бєртэ vжин єгvvлрvvн: "Жамуха анд амархан уйддаг гэдэг билээ. Одоо биднээс уйдах цаг нь болсон биз. Тугаар (сая)-ын Жамуха андын хэлсэн нь биднийг жишээлсэн vг буюу. Бид бvv бууя. Энэ хєдєлсєєр шулуухан Жамухаас хагацаж шєнє турш явъя" гэв.
119. Бєртэ vжиний vгийг зєвшєєж vл буун шєнє турш явж зуур мєрт тайчуудыг дайрав. Тайчууд айж мєн шєнє хєдєлж Жамухын зvг одов. Тайчуудын бэсvдийн нутаг дээр Хєхєчv нэртэй нэгэн єчvvхэн хєвvvн хоцорсныг манайхан олж аваад Єэлvн эхэд єгч тэжээлгэв.


120. Тэмvжин нар тэр шєнє дvлэн явж єдєр гийхэд vзвэл, жалайр аймгийн Хачиун-Тохураун, Хархай-Тохураун, Харалдай-Тохураун ах дvv гурвуул шєнє дvлэн нvvж дагалдан ирэв. Дархад аймгийн Хадаан, Далдурхан ах дvv тавуул, бас Мэнгиту хианы хєвvvн Yнгvр нар, чаншиут, баяуд харьяат нараа дагуулж ирэв. Барулас аймгаас Хубилай, Худус ах дvv нар ирэв. Мангуд аймгаас Жатай, Доголху чэрби ах дvv хоёул ирэв. Боорчийн дvv Yгэлэн чэрби, Арулад аймгаас хагацаж ах Боорчидоо нийлж ирэв. Зэлмийн дvv Чаурхан, Сvбээдэй баатар, Урианхай аймгаас салж Зэлмэд нийлэн ирэв. Бэсvд аймгаас Дэгэй, Хvчvгvр ах дvv хоёр ирэв. Сvлдvс аймгаас Чилэгvтэй-Тахи, Тайчиудай ах дvv нар ирэв. Жалайр аймгийн Сэцэ-Домог, Архай-Хасар Бала хоёр хєвvvнээ дагуулж ирэв. Хонхотанаас Сvйхэтv чэрби ирэв. Сvхэгэнээс Жэгэй хондгарын хєвvvн Сvхэхэй-Жаун ирэв. Нэvдэйн Цагаан гоо ирэв. Олхуноуд аймгаас Хингиадай, Горлос аймгийн Сэчиvр, Дvрвэд аймгийн Мєчи бvдvvн нар ирэв. Ихирэс аймгийн Буту, энд хvргэн болж байсан тул хамт ирэв. Ноёхон аймгийн Жунсо ирэв. Оронар аймгаас Зургаан ирэв. Тэгээд барулас аймгаас Сохо сэцэн, Харачар хєвvvнтэйгээ ирэв. Бас Баарин аймгийн Хорчи, Yсvн євгєн, Хєхєчєс, Мэнэн баарингаа дагуулж нэгэн хvрээ болж ирэв.
121. Хорчи ирж єгvvлрvvн: "Бид Бодончар богдын барьж авсан эмээс тєрсєн тул Жамухатай хэвэл нэгтэй, хэлхээ бэхтэй хvмvvс билээ. Иймийн тул Жамухаас хагацаж болохгvй. Гэвч заарин тэнгэр ирж нvдэнд минь зааж vзvvлсэн нь, ухаагчин vнээ ирж Жамухыг тойрон явж, Жамухыг ба гэр тэргий нь мєргєсєєр єрєєсєн эврээ хугалж солжир эвэртэй болоод "Эврий минь єг" гэж Жамухын зvг мєєрч шороо сацлан байна. Бас нэгэн мухар ухаа vхрийг их гэрт тэргэнд хєллєжээ. Тэр vхэр их тэргvvр (зам)-ээр Тэмvжиний хойноос зvтгэн явж мєєрєн хэлэх нь:
"Тэнгэр газар эелдэж (зєвлєж)
Тэмvжинг улсын эзэн болтугай" гэж
Тээж хvргэж явна" гэж мєєрнє.
Ийнхvv миний нvдэнд заарин тэнгэр ирж зааж vзvvлэв.
"Тэмvжин чи, улсын эзэн болбол намайг урьдаас зааж хэлсэн тул хэрхэн жаргуулах вэ?" гэж асуувал, Тэмvжин єгvvлрvvн: "Yнэхээр би улсын эзэн болбол чамайг тvмний ноён болгоё" гэв. Хорчи єгvvлрvvн: "Єдий их тєрийн vйлийг урьдаас заасан намайг тvмний ноён болгох нь ямар жаргалан бэ? Намайг тvмний ноён болгоод бvх улсаас гоо сайхан охид гучийг шил эм болгох эрхийг олго. Бас миний юу хэлсэн бvхнийг анхаарч сонс!" гэв.
122. Хунан тэргvvтэн Гэнигэс нэгэн хvрээ болж, бас Даридай отчигин нэгэн хvрээ болж ирэв. Жадаран аймгийн Мулхалху ирэв. Унжин сахайт нэгэн хvрээ болж ирэв. Жамухаас ийнхvv салж хєдлєєд Химурга горхины Айл-харгана гэдэг газар хvрч буув. Тэр цагт бас Жамухаас салж Жvрхиний Сорхату-Жvрхийн хєвvvн Сача бэхи, Тайчу хоёр нэгэн хvрээ болж, Нэгvvн тайжийн хєвvvн Хучар бэхи нэгэн хvрээ болж, Хотала хааны хєвvvн Алтан отчигин нэгэн хvрээ болж, Жамухаас салж хєдлєєд Тэмvжинийг Химурга горхины Айл-харганад бууж байхад нийлэн ирэв. Тэмvжин нар тэндээс нvvж Хvрэлх доторх Сэнгvр горхины Хар зvрхний Хєх нуурт очиж буув.
123. Алтан, Хучар, Сача бэхи бvгдээр зєвлєлдєж Тэмvжинд єгvvлрvvн: "Чамайг хаан болгоё. Тэмvжин чамайг хаан болгож бид

Олон дайнд
Оройлон явж
Онц гуа
Охидыг олзолж
Ордон сайхан
Гэрийг авч
Олны хаан
Тэмvжинд єгье.
Харийн иргэнийг
Халдан довтолж
Хацар гуа
Хатдыг олзолж
Хатир сайт
Агтыг хєєж
Авчирч єгье.
Ороо гєрєєсийг
Авлах цагт
Отож ойртуулж
Єгье бид.
Хээрийн гєрєєсийг
Хэтэж авлахад
Хэвлий нь нийлтэл
Шахаж єгье.
Гууны гєрєєсийг
Агнах цагт
Гуяы нь нийлтэл
Шахаж єгье.
Хатгалдах дайн
Болох цагт
Хан тэмvжин чиний
Хатуу зарлигийг
Хайхрахгvй явбал
Хатан эмээс
Хагацуулан салгаж
Хамаг юмыг
Хамран авч
Хар толгойгий минь
Хаяж одогтун.
Энх цагт
Эзэн Тэмvжин чиний
Эе зарлигийг
Эс дагах бол
Эзэлсэн ардыг авч
Эм хєвvvдийг булааж
Энэ биеийг минь
Эзгvй газар
Хєєж орхи" гэв.

Ийм vгийг хэлж, ийнхvv ам алдаж, Тэмvжинийг Чингис хаан гэж нэрийдэж хаан болгов (Чингис хаан гэх нь Тэнгис хаан, Далай хаан гэсэн vг бололтой.)


124. Чингис хаан болоод Боорчийн хvv Yгэлэн чэрби, Хачиун-Тохураун ба ах дvv Жэтэй, Доголху дєрєвт хоромсго агсуулав. Єнгvр, Сvйхэтv чэрби, Хадаан-Далдуурхан гурав єгvvлрvvн:

"Єглєєний зоогийг
Єнєд осолдохгvй
Yдийн ундыг
Yvрд тасалдахгvй

гvйцэтгэж байя" гэсэн тул буурч (тогооч) болгов.
Дэгэй єгvvлрvvн:

"Алаг сайхан хоньдыг
Ар дvvрэн бэлчээж
Хонин олон сvргийг
Хот дvvрэн єсгєж
Ховдог тєрсєн би чинь
Хос цувдай хvртэл
Хошгиног мах идэж
Єдєр тутам єнжихгvй
Хоног тутам хожимдохгvй
Шилдэг иргийг алж
Шимтэй шєлийг бэлтгэж явъя"

гэсэн тул Дэгэйгээр хонь адуулгав. Тvvний дvv Хvчvгvр єгvvлрvvн:

"Цуургатай тэрэгний
Цуурга цvvг
Цуцран эвдрэхгvй болгож
Тэнхлэгтэй тэргийг
Тэргvvр замд
Тээглэн саатахгvй болгож
Тэрэг гэрийн ажлыг
Тэгшлэн засаж явъя"

гэсэн тул Хvчvгvрийг тэрэгчийн тушаалд томилов. Гэр доторх гэргий хvvхэд ба зарц нарыг Додай чирбиэр захируулав. Хасарын захиргаанд илд агсаж явахаар Хубилай, Чилгутай, Хархай-Тохураун гурвыг томилж:

"Хvч тvрэмгийлэгчдийн
Хvзvvг хянгардаж
Омог ихтний
Омрууг огтолж яв" гэв.

Бэлгvтэй, Харалдай-Тохураун хоёрыг: "Агт хариултугай. Агтчин болтугай" гэв. Тайчуудын Хуту, Моричи, Мулхалху гурвыг "Адуу адуултугай" гэв. Архай Хасар, Тахар, Сvхэхай, Чаурхан дєрвийг "Холын холбогч, ойрын оточ (хол ойрыг сурвалжлах газарч) болтугай гэв. Сvбээдэй баатар єгvvлрvvн:

"Хулгана оготно мэт
Хураасан хєрєнгийг хадгалж
Хар хэрээ мэт
Хамаг юмыг харамлаж
Нємрєх эсгий мэт
Нєхєєс бамбай болж
Гэр орныг хамгаалж
Хэрсгээ бvрээс болъё" гэв.

125. Тэндээс Чингис хаан, хан болж Боорчи Зэлмэ хоёрт єгvvлрvvн:

"Сvvдрээс єєр
Нєхєргvй байхад
Сvvдэр минь болж
Сvvлнээс єєр
Ташуургvй байхад
Сvvл минь болж
Сэтгэлий минь сэргээж
Санаагий минь амруулсан
Зvрхний дотно нєхєд минь

Та хоёр хамгаас урьд ирж нєхєрлєсєн тул хамгийг ахална" гэв. Бас Чингис хаан єгvvлрvvн: "Тэнгэрт єршєєгдєж, газарт ивээгдэж, Жамухаас салж намайг сэтгэж нєхєрлєе гэж ирсэн анхны єлзийт нєхєд минь алинаас ч илvv хvндтэй байх учиртай тул ийнхvv та нарыг зохих зохих тушаалд томилов" гэв.
126. Чингис хааныг хаан болгов гэж Хэрэйдийн Тоорил ханд Тахай Сvхэхэй хоёрыг илгээвэл, Тоорил хаан єгvvлрvvн: "Тэмvжин хєвvvний минь, хан болгосон нь маш зєв. Монголчууд, хангvй байж яаж болно.

Энэ шийдвэрээ эвдэхгvй
Эв зангиагаа таслахгvй
Эх захаа алдахгvй
Эгнэгт журамтай бай" гэв.

 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/664636/a2b/trackback

Itgelxvv

2009.04.30 09:17:40
*.25.23.158

Vnheer saihan yumaa ingej olson gazar ulsiig maani ih uls torchid mongoor baga bagaar zaraj hitaduud altiin ugaaj awaj bgag bodoor yoooy
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
456 ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ Levi`s 2008-08-25 9110
» МЭРГЭДИЙГ СЄНЄЄСЄН БА ТЭМYЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ЄРГЄМЖИЛСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9188
454 ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ Levi`s 2008-08-25 9384
453 ТАТААРЫГ СЄНЄЄСЄН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 8894
452 ХЭРЭЙД УЛСЫН МЄХСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9333
451 ВАН ХАН СЄНЄСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9143
450 ХYЧYЛYГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ Levi`s 2008-08-25 9268
449 ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ [1] Levi`s 2008-08-25 9816
448 УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9492
447 ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9415
446 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ Levi`s 2008-08-25 10181
445 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 2) Levi`s 2008-08-25 10361
444 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 3) file Levi`s 2008-08-25 9916
443 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 4) file Levi`s 2008-08-29 8966
442 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 5) Levi`s 2008-08-29 9570
441 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг6) Levi`s 2008-08-29 8983
440 МАШИНД "НУГАСГҮЙ" МАРШАЛ ТИТО Boog_3399 2008-08-31 11184
439 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг7) file Levi`s 2008-09-08 9011
438 “Робинзон Крузо”-г зохиогч буюу Даниэл Дефогийн нууц намтар Boog_3399 2008-09-12 12149
배너신청
자생병원

배너신청