Бичлэгийн тоо 497



 
Миний үр ээж нь чамдаа захия
Манлайлагч болж бүгдийг удирд гэхгүй ээ
Магнайдаа алтан гоёлтой баян болоорой ч гэхгүй
Миний үр хүн чанартай л хүн болоорой

Хүн гэдгээ л ухаарч хол ойрыг нь мэдэж яваарай
Хүнд хэцүүгээс нь зугталгүй туулаад нэг үзээрэй
Ядарсан нэгэнд нь өргөлтэй яваарай
Яарсан нэгэнд нь садаа бүү болоорой

Амьтны үрийн хайрлаж байгаарай
Алдсан гэнэдсэнийг нь өршөөж байгаарай
Дутагдалтай битгий эвлэрч байгаарай
Дуу уянгалсан найрыг түрж сураарай

Тулгар эхийн урдуур гишгэдэггүй юм шүү
Төрсөн ижий дээр хоосон ордоггүй юм шүү
Идээний савыг хоосон буцаадаггүй юм шүү
Инээсэн бүхэн нь найз байдаггүй юм шүү

Буурлын үгийг дуустал сонсож байгаарай
Буян санаж нүгэлд гэмшиж сураарай
Ээж нь чамайг ангир уурагаараа амлуулахдаа
Эхийн цагаан сэтгэлээрээ тарнидсан юм шүү

Худал хэлэхээс зайлс хийж яваарай
Хусам өрмийг ялгаж шилэлгүй идээрэй
Халх цусаа хайрлаж яваарай
Хүлэг морио дээдлэж байгаарай

Эх орноо өмгөөлж яваарай ижийгээс нь ялгаагүй шүү
Элгэн саднаа түшиж яваарай эцгээс чинь өөрцгүй шүү
Багыг өөртөө хувааж сур баян байлаа гээд мөнх амьдрах биш
Бэлэн зүйлийг бүү хүс бүхнийг өөрөөл бүтээ чи чадна

Эрдэм багш анд гурвыг дээдэл
Эх орон элгэн садан ижилссэн ханиа хайрла
Эцэг эх энэрэнгүй нэгнээр жишиж амьдар
Энийг л ээж нь үрдээ аминчлан захия !!!........................bY Undraash

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9379211/665/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
17 Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 7 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-06-27 2814
16 Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 8 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-06-27 2746
15 Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 9 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-06-27 2785
14 Т.Бум-эрдэнэ /Нурам/ - 10 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-06-27 3221
13 ohidoo taniltsay bagii 2016-05-18 1856
12 Эцгийн сэтгэл Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-10-12 1369
11 Эзэндээ хүрээгүй нэгэн захидал (Өгүүллэг) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-10-12 1386
10 "ЗАЙСАН ТОЛГОЙН ДОМОГ" Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-10-12 1417
9 Чамайгаа үүрд жаргаана гэсэн болохоор надад үхэх эрх байхгүй Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-10-12 1502
8 Yag odoo sanbun yogt em buudliin arbat bna ukana0309 2016-12-08 985
» Миний үр ээж нь чамдаа захия Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-12-12 1100
6 Солиот ЭХ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-12-12 1224
5 Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-12-12 1231
4 Цагаан шувуу: Миний ээж Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-12-12 1200
3 Er em ajluud bn tsogtsaikkhan 2017-08-02 432
2 Russian,Mongolian,Buryatian er,em,ger bvl ajil bna 010-5788-2581 samushil online82 2017-10-02 326
1 АГЕНТСТВО ПО ТРУДОУСТРОЙСТВУ БАЙКАЛ Байкал 2020-01-11 253
배너신청
자생병원

배너신청