Бичлэгийн тоо 497
Амьдрал тоглоом биш
Өвлийн намуухан шөнө зөөлөн цас нь малгайлан бударна. Хотын баруун хороололын есөн давхар байрны айлууд эхнээсээ унтаж буй бололтой гэрэлүүд унтарсаар. Гадаа нам гүм хаяа нэг том машин тачигнан явах их дуун гарахаас үл хэтэрнэ. 9 дүгээр байрны 8 давхарын нэг айл бүх гэрэлээ асаасан харагдана. Энэ бол Данзангынх. Данзан хэмээх энэ хөгшин анх л энэ байрандаа орсон тэр чигтээ амьдарч байгаа нь энэ билээ. Тэрээр эхнэр дөрвөн хүүхэдтэй. Залуу насандаа бусдын л адил улсад хөдөлмөрлөж одоо насны амралтаа аван ач, зээ нараа харж суудаг нэргүй ажилтай. Түүний эхнэр Норжин ер зүгээр суухгүй ажилсаг гэж дэндсэн хүн. Гав шав хийсэн хөдөлгөөнтэй. Одоо тэтгэвэрт гарсан хэдий ч гэрт зүгээр суух хэцүү байна гэсээр ойролцоох сургуульд үйлчилэгч хийх болов. Энэ хоёр хөгшинтэй хамт түүний бага охин болох Должмаа амьдарна. Бусад нь өөр өөрийн амьдралаа хөөн тусдаа гарцгаажээ.
Должмаа сургууль төгсөх жилээ санамсаргүй Мөнхнаран буюу Наагийтай танилцжээ. Тэрээр нэг өдөр автобусанаас буух гэж байгаад шат алгасан урагшаа хий гишгээд унах агшинд нэг л их нүд хөмсөг болсон өндөр бор залуу түүнийг урдаас нь түшин авав. Должмаа ч талархсанаа илэрхийлэлээд яаран явлаа. Гэтэл маргааш нь мөн л харих гэж явтал өчигдөрийн залуутайгаа хоёулаа дахин тааралдав. Тэрээр өдрийн шалгалтаа бодон явтал нэг хүн өөдөөс нь инээмсэглэн

Сайн уу хэмээхэд нь гайхан харвал таньдаг ч юм шиг үгүй ч юм шиг. Надтай яриагүй юм болов уу хэмээн хажуу тийш хартал нөгөө залуу дахин инээмсэглэсэнээ

Болгоомжтой буугаарай, уначихав гэв. Должмаа сая л санан
 
Өө уучлаарай би таньсангүй л дээ. Өчигдөр их баярласан шүү. Би яараад талархасанаа олигтой ч хэлж чадсангүй

     Зүгээр дээ сүртэй юм биш. Гэтэл ч Должмаагийн буух буудал болсон тул тэрээр баяртай гэж хэлээд буув. Нөгөө залуу ч хамт буугаад ирлээ. Должмаа нүднийхээ булангаар харсан ч хараагүй царайлан алхана. Яг ард нь шил даран алхах залуугаас сүүлдээ жаахан эмээж эхлэв. Энэ чинь яагаад хүн дагаад байнаа. Сайн уу гэсэн биш гай болох нь уу дээ. За байз хүнтэй хамт орохгүй бол орцонд орсон хойно яах ч юм билээ. Одоо хүнд итгэх аргагүй болсон цаг. Нэг удаа түшиж авсанаа юун их юманд боддог юм хэмээн өөрөө өөртэйгээ ярин явсаар гэрийнхээ ойролцоо ч хүрээд ирэв. Тэрээр эргэн хартал нөгөө залуу харагдсангүй. Гайхан ийш тийшээ харан арай... хэмээн бодсоноо за, за би бас юун ч их юм боддог юм. Гэр нь ойролцоо байсан ч байж болно ш дээ гээд өөрийгөө шоолсоноо гэртээ гүйн орлоо.

     Түүнээс хойш хэд хоногийн дараа дунд ахынхаа охиныг салхилуулан гадаа тоглоомын талбай дээр сууж байтал нөгөө залуу хүрээд ирэв.

Сайн уу дахиад л тааралдах шив

Сайн, сайн уу харин тэглээ

Танайх энд юм уу. Энэ чиний хүүхэд үү?

Аанхан манайх энүүхэнд. Үгүй ээ манай ахын хүүхэд. Чи бас энд байдаг юм уу?

     Тийм манайх тэр 11 дүгээр байр.  Танилцах уу. Намайг Мөнхнаран гэдэг. Энэ жил төгссөн. Тэгээд л өдөр гарч ажил хайдаг ухаантай

     Аан, намайг Должмаа гэдэг. Энэ жил төгсөнө. Ингэж хэлэхэд хоёул инээлдлээ. Гэтэл дүү нь гүйж ирээд

Анай миний ам цангаад байна. Та надад зайрмаг аваад өг л дөө. Тэг л дээ гуйж байна ш дээ хэмээн оодогнон түрүүлээд дэлгүүр лүү гүйчихэв. Должмаа араас нь гүйн Ану хүлээж бай. Чи яахаараа ийм дураараа байдаг байна айн....гээд гүйцэн очиж хоёр гар дээрээ өргөн өхөөрдөнгүй үнслээ. Наагий тэр хоёрыг харж байснаа хойноос нь ирэн

Хүүхдүүд хөөрхөн шүү. Миний ч гэсэн ам цангаж байна гээд дэлгүүр орон гурван зайрмаг аван гарч ирлээ.

     Наагийд Должмаа анх харсан цагаасаа л таалагдав. Тэрээр Должмаатай таарах гэж албаар хэд, хэд дахин автобусаа сольдог байлаа. Сүүлдээ ерөнхийдөө явдаг цагийг нь гадарласан болîхоор андаж байгаад л хамт суудаг болов. Должмаа эхэндээ нэг их анзаарахгүй байснаа сүүлдээ үргэлж тааралдаад байхаар бага зэрэг гайхан санааг нь гадарлан тэгэх тусам улам мэдэхгүй царайлан явна. Дотроо инээд нь хүрч залуу минь чамайг хир удаан ингэж амдаж зогсож чадахыг чинь харах юмсан хэмээн битүүхэн бодол сэтгэлдээ тээдэг байлаа. Энэ нь түүнд нэг талаар сайхан ч юм шиг санагдана.
Сүүлчийн шалгалтаа өгч санаа нь амран тэдний ангийнхан тэмдэглэцгээв. Бүгд ирээдүйн ажил, амьдралынхаа төлөө хөөрөлдсөөр нилээн ч орой болов. Должмаа ангийхàнаасаа сэмхэн бултан гараад гэрийн зүг явлаа. Тэрээр сүүлийн унаанд амжих санаатай буудал дээр иртэл ашгүй нэг микро Хар хорин хүртэл явах таарав. Должмаа жаахан халамцан яагаад ч юм Наагийг гэнэт бодлоо. << Хэ хэ хэ...өнөөдөр чи хэд хүртэл хүлээсэн бол. Намайг ингэж оройтоно гэж мэдээгүй л байх даа. Хирвээ одоо буудал дээр буухад байх юм бол би чиний найз охин болно оо. Тэгэхдээ чи юу гэж л тэгж зогсож байв гэж. Би ч гэсэн тэнэг юм бодоод  >>  хэмээн бодон явтал буух буудал ч болчихлоо. Тэрээр буугаад байхгүйг нь мэдсээр байж нүдээрээ нэгэнтээ хайснаа гэрийн зүг алхав. Булангийн жижиг дэлгүүрийн хажуугаар гартал шилэн хаалганы цаанаас Наагий инээсээр гараад ирэх нь тэр. Должмаа түүнийг хараад золтой дуу алдчихалгүй арайхийн амаа барьлаа.

За сайн уу, яасан орой явж байгаа юм бэ?

Сайн, чи намайг хүлээж байв уу?

Үгүй ээ, үгүй ч гэж дээ хэмээн Наагий бантан хэллээ

     Өнөөдөр сүүлчийн шалгалтаа өгчихлөө. Сайхан байна шүү...ингээд нэг л өдөр бүх юмны ард гарчихдаг

     Ард ч гараагүй байх аа. Одоо л жинхэнэ эхэлж байгаа нь энэ. Ямар ч байсан баяр хүргье. Хоёулаа нэг газар орж жаахан суух уу, чи юу гэж бодож байна

Баярлалаа, өнөөдөртөө амжихгүй байх...цаг ч орой болчихлоо. Дараа нэг сууя

     За, за уучлаарай нээрээ юу боллоо гэж сайн танихгүй хүнийг дагаж явж байхав дээ. Энд зогсоод яахав би чамайг дөхүүлээд өгье. Наагий ингэж хэлээд Должмаатай зэрэгцэн алхлаа.
     Гадаа зөөлөн салхи нь урьханаар үлээж, тэнгэрт одод түгсэн намуухан сайхан шөнө болж байлаа. Наагий Должмаад хандан: Хоёулаа энэ сандал дээр жаахан суух уу?, хэрвээ чи татгалзахгүй бол. Должмаа юу ч хэлэлгүй сандал дээр очин хоёр хөлөө урдаа зөрүүлэн суугаад гараа хүрэмнийхээ халаасанд хийлээ. Наагий түүнтэй зэрэгцэн сууснаа хаанаас нь яаж эхлэх ээ мэдэхгүй мөн хоёр хөлөө жийн урдаа зөрүүлээд дээшээ тэнгэрлүү харсанаа "Дэлхий хүртэл дагуултай байхад би л ганцаараа байх юм даа" хэмээн хэлээд инээхэд Должмаа ч түүнийг даган хоёул тачигнатал инээд алдлаа. Тэр хоёрын инээд байшингуудын хооронд цуурайтан уусан замхарна. Должмаа Наагийгийн өөдөөс харан

     Чи надтай албаар тааралддаг уу хэмээн хэлээд инээмсэглэв. Должмаа бол дугараг бөөрөнхий царайтай, жаахан бүлцэндүү дунд зэрэгийн хүрэн нүдтэй, тэр гээд онцлоод байх юмгүй ч өөртөө таарсан намбалаг, буурьтай бордуу охин билээ. Наагий Должмаагын асуултанд асуулт болгон

     Танилцъя, Мөнхнаран найзууд Наагий гэж дууддаг
     Мэднээ, чи хэлсэн ш дээ
      Өө тийм билүү. Улаанбаатар их сургуулийн Мат.ын анги төгссөн. Одоогоор эрхэлсэн ажилгүй ажил хайж яваа нэгэн....ийм л хүн байна даа. Үнэнийг хэлэхэд чи надад их таалагдсан. Зүгээр л байгаа байдал чинь, нүдэнд дулаахан. Тэгээд өөрийн эрхгүй чамтай танилцахыг хүссэн юм. Чи өөрийгөө танилцуулахгүй юмуу?

     Должмаа гэдэг. Их засагийг Англи хэлний орчуулагч- багшаар төгсөж байна. Амьдралдаа хөл тавихад бэлэн залуу бүсгүй...ийм л байх шив дээ гэхэд дахиад л хоёул инээлдлээ. Гэтэл Должмаагын гар утас нь дуугаран гэрээс нь залгаж байлаа.

     За би орлоо, гэрээс залгаж байна. Санаа нь зовж байгаа байх...баяртай гээд Должмаа босов. Наагий ч даган босож үүдэнд нь хүргэж өгөөд гар барин салахдаа

     Дургүйцэхгүй бол утасныхаа дугаарыг өгчих тэгэх үү. Өнөөдөр овоо хэдэн цаг буудал дээр байлаа. Сүүлдээ ногоо зардаг улсууд гайхаад байхаар нь тэр хавиар дэмий баахан сэлгүүцсээр байгаад таарлаа. Дахин ингэвэл аягүй л бол намайг цагдаад дуудаад өгчихөж мэднэ шүү гээд инээхэд Должмаа бас инээнгээ дугаараа хэлтэл ээж нь хаалга онгойлгон хүн амьтан унтаж байгаа юм биш үү. Харанхуй шөнө орцонд юугаа хийгээд орилоод байгаа юм хэмээн ширүүхэн дуугарлаа. Энэ дуунаар Наагий ч ум хумгүй шат алгасан доошоо хар хурдаараа гүйн одов.

     Норжин уурлан: Эмэгтэй юм байж хар шөнө болтол хаашаа алга болчихдог юм.   Шалгалт гээд л ядарч унах гэж байгаагаа гайхуулаад байсан. Эртхэн ирж амрахгүй дэмий тэнээд. Бас юун хар юм дагуулчихав. Яршиг шүү охин минь. Миний толгой мөрөн дээрээ байгаа цагт чи тэгж задрах болоогүй шүү. Нэг сургууль төгслөө гээд өөрийгөө их том хүн болсон мэт бодоод байна уу. Юм уучихаа юу даа чи чинь байтлаа. Наад нүд амаа хардаа. сүүмийчихээд....их галзуурах нь шив хэмээн галын өрөөнд суулган тачигнаж гарав. Гэтэл ашгүй аав нь орж ирэн

     Хөгшөөн одоо болно доо. Хүүхэд сургуулиа төгсөөд ирж байхад. За тайвшир хө. Миний охин эртхэн унтаж амар. Маргаадар нэг сайхан унтаад ав. Алив миний хөгшин өвгөндөө нэг сайхан өтгөн цай чанаад өгөөч. Ойрд сэрүүдээд байна уу даа. Шөнөдөө байн, байн босч бие засахаар ам их цангах юм. Миний өвгөний гарын цай ч янзтай даа хэмээн хэлээд сандал дээрээ суулаа.

Должмаа аавруугаа талархсан харцаар хараад бушуухан өрөөнөөс гарав.

     Чи зүгээр отгон гэж үг ч хэлүүлэхгүй өмөөрсөөр байгаад хүнээс үг сонсохгүй юм болгох гэж байгаа юм

     За яахав дээ хө. Манай хүүхдүүд хаа очиж хүмүүжил сайтай. Одоо өдий насалсан хүүхэд алзахгүй зүгээр. Чи минь л наад огцом уураа барьж өөрийгөө бодож яв хө. Чамайгаа надаас түрүүлээд явчихвал би тэсэхгүй шүү

     Чи чинь юу яриад байгаа юм. Даралт чинь зүгээр биз. Энэ нэг хүүхдээс болж бүр сэрвэлзчихлээ. Алив хөгшин нь нэг сайхан цай чанаадхъя хэмээн хэлээд цахилгаан зуухаа асаалаа.
Должмаа орондоо орон унтах гэтэл Наагий бодогдон өөрийн эрхгүй инээд алдан хэвтэнэ. << Үгүй нээрээ õýí тэгж хүлээж байна гэж бодохов дээ. Тэгэхдээ өдий болтол нэг ч хүнтэй үерхэж үзээгүй надад сайхан ч юм шиг. Тэгсэн хирнээ....за мэдэхгүй юм даа. Эсвэл тэр хүн өөр ч бодолтой байгаа юм билүү. Хүнээр хайрлуулах ямар байдаг бол. Миний анхны хайр юу билээ. Би өөрөө л дурласан болохоор түүнийгээ сэтгэлдээ анхны хайр минь гээд бодчихсон яваа болохоос намайг өөртөө сайныг мэдээ ч үгүй. Тэгээд ч над шиг үнэн голоосоо багшдаа хайртай болоод шаналж байдаг хүн байдаг болов уу. Ангийн охидууд дурлачихлаа л гэдэг дараа нь өөр хүмүүстэй явж л байна. Би гэтэл бүтэн хоёр жил тэр хүнээ чимээгүйхэн дотроо хүндэлж хайрлаж явсаар ирсэн. Хэтэрхий ийм бүрэг дотогшоо  байх ч бас дэмий юмаа. Тэглээ гээд би эхнэртэй амьдралтай хүнийг яалтай ч билээ дээ...>> хэмээн элдэвийг бодон хэвтсээр унтлаа.

     Должмаа Дуурийн театраас мишээл цацруулсаар ангийнхантайгаа бужигналдан гарч ирлээ. Тэрээр өнөөдөр дипломоо аван ээжийнхээ оёж өгсөн цэнхэр дан дээлэн дээр ромбоо зүүж байгаа нь энэ. Ээж, аав, том эгч гурав нь ирчихсэн цэцэг барин түүнийг хүлээж байв. Тэрээр ихэд хөөрсөн нь илт. Бүгд талбай орон зурàгаа авхуулчихаад буцаж ангийнхан дээрээ ирэхдээ тэрээр хэн нэгнийг сэмхэн харуулдсаар байв. Гэтэл баганын ард танил хувцас харагдахад баярласандаа тэр дороо гүйж очих гэснээ гэрийнхэнээсээ санаа зовнин азнав. Гэтэл ч эгч нь ажилтай гээд ээж, аав хоёрыг нь дагуулан яваад өглөө. Должмаа Наагийг харсан ч гэсэн хараагүй царайлан ангийн охидтойгоо хөөрөлдөн зогстол Наагий хүрч ирээд баяр хүргье хэмээн баглаа цэцэг өгөөд хацар дээр нь үнстэл Должмаа ичсэндээ улайж орхив. Ангийнхан нь ч Наагийг шохоорхон гэнэт хаанаас юу гараад ирэв гэсэн байртай харснаа

     Должмаа, чиний найз залуу юу. Дажгүй юм гээч, яагаад одоо болтол бид нарт хэлэлгүй нуусан юм бэ?

     Пөөх, манай Должоо чинь эр хүн ярьдаггүй байсан, гэнэт хаанаасаа ийм аятайхан залуутай болчихов оо

     Чи тэгээд танилцуулахгүй юмуу.... хэмээн ам, амандаа шуугилдаж гарав. Должмаа ичэнгүйрэн

     Үгүй ээ, зүгээр найзууд юмаа...гэтэл Наагий хажуунаас нь

     Сайн байцгаана уу, бүгдээрэнд нь баяр хүргье. Урд нь танилцаагүйд уучлаарай. Должмаагаа хараад дагаж сэтгэл хөдлөөд ёс алдлаа гэтэл тэндээс Золоо тачигнатал инээн

     За, за их боловсон залуу байх нь. Өнөөдөр бид нартай хамт явах юм байгаа биз дээ. Бүгдээрээ одоо сургууль дээр очиж байж байгаад тэндээсээ шууд манай зуслан явна. Тохирсоноороо биз дээ хэмээн хэлээд дахиад л инээд алдвàë Должмаа

     Уучлаарай, би амжихгүй байх гэрийнхэнтэй орой хооллоно

     Чи яахаараа дандаа ингэдэг юм бэ. Бид нар ч гэсэн шалтаг хэлээд явбал явна ш дээ. Тэгээд ч ангиас ганцаараа онц төгсчихөөд. Ингээд бүгдээрээ хэдэн тийшээ салан одож мөр, мөрөө хөөцгөөх гэж байж. Нэг ч хүн хоцрохгүй шүү. Ангийн дарга хаана байна аа. Энэ хүүхдүүд ээ зохицуулаач ээ...

     Наагий тэднийг  автобусандаа суухаар нь орой яръя хэмээгээд үлдэх гэтэл Должмаагийн ангийнхан шинэ хүргэн хамт явна шүү. Тэгээд ч найз охин чинь ангиас ганцаараа онц төгсч биднийхээ нэрийг авч гарч байхад хэмээн бараг л чирэх нь холгүй унаандаа суулгаад дуулалдан сургуулийн зүг хөдөллөө.
Должмаагийн ангийнхан хаа очиж их наргианч, эвсэг ангийнхан байв. Наагий өөрөө ч нэг их дуугай биш болохоор дороо тэд нартаа эв зүйгээ ололцон сайхан танилцлаа.
Сургуулиасаа гараад Золоогèéн зуслан уруу явцгаав. Замдаа хоол хүнсээ цуглуулан давхисаар Шадивлангийн аманд байрлах хоёр давхар амины орон сууцанд очицгоолоо. Тэднийх уулын энгэрийн модны хажууд том хашаатай сайхан орон сууц харагдана. Бүгд шуугилдан дороо юмаа буулган охид хоол унд бэлдэн эрчүүд нэг, нэг шар айраг барьчихсан бас болоогүй энэ тэрүүгээр алхлан элдэвийг хүүрнэн явна.

     Манай Золоогынх ч лут баян айлдаа. Мань мэт нь хэзээ нэг ийм орд харшид морилох бол

      Чи нэг мөр хүргэн нь болчихооч, амар юм биш үү гэхэд пар, пар хийтэл инээлдэв

     Одоо морилоод үзчихье, хүнийх ч гэсэн яахав

     Наагий гадны хүн болоод ч тэгсэн үү, эсвэл угаасаа ийм нийтэч юм уу хаана л өргөж барих хамжилцах ажил гарна гүйж очиж тусалж байв. Наагий энд тэндхийн ажилд туслангаа Должмаа уруу харан нүдээ ирмэн гүйнэ.
Должмаа түүнийг  харангаа өөдөөс нь инээмсэглээд өнгөрсөнөө нэхэн саналаа.
<<  Тэр нэг өдрийн маргаашнаас Наагий байнга ярьдаг болов. Түүний хөгжилтэй ч гэмээр занд тэрээр өдөр, өдрөөр татагдсаар. Сүүлдээ далим гаргаад уулздаг байснаа болиод боломж л гарвал байнга хамт байдаг болов. Нэг өдөр Наагий хажуугийн цэцэрлэгийн хашаанд сууж байснаа гараас нь хөтлөн

     Должмаа, чиний энэ эгэл даруухан төрх намайг үнэхээр их татаж байна. Чи миний найз охин болооч. Должмаа ичисхийн доошоо харсанаа

     Би тэгээд найз охин чинь биш юм уу хэмээн мэдсээр байж худлаа мэдэн будилж асуув. Наагий түүний мөрөөр нь тэврэн

     Үгүй дээ гэнэхэн хонгор минь ээ. Би чамайг өөр хүнд алдмааргүй байна. Би урд нь хүнтэй үерхэж үзээгүй гэж худлаа ярихгүй. Сайхан, сайхан охидтой ч үерхэж явлаа, ухаантай мэдлэгтэйтэй нь ч найзалж явлаа. Тэднээс хэнд нь ч ингэж сэтгэл алдарч байсангүй. Чи байнга л бодогддог болж. Чиний энэ даруухан зан, дөлгөөхөн нүд чинь намайг яг л илбэдсэн юм шиг сэтгэлээс минь гарахгүй юм

     Хөөх, чи чинь ямар мундаг яруу найрагч шиг ярьдаг юм бэ. Надад ийм үгийн баялаг байхгүй болохоороо л чиний үгийг сонсоод явдаг байхгүй юу....

     Хүн дурлахаараа өөрийн эрхгүй уянгалдаг болчихдог юм шиг байна  хэмээснээ...шанхных нь үсийг чихнийх нь ардуур хийгээд түүний уруул дээр зөөлөн үнсэж билээ. Должмаа мэгдсэн хэдий ч холдож чадалгүй өөдөөс нь хариу үнсэлцэв. Наагий инээмсэглэн чи минь ямар зөөлхөн уруултай юм бэ, бас их амттай юм гэхэд Должмаа уруулаа арчсанаа, урууланд бас амт байх уу гэснээ хэлсэн үгэндээ юу эсвэл үнсүүлсэндээ болсон уу тэрүүхэндээ улайж билээ  >>

     Зүгээр үү хө, юу бодов гэх дуунаар харвал Наагий хажууд нь ирчихсэн. Миний найз юу бодсон юм бэ. Надад уурлачихсан уу хэмээн мөрөөр нь тэврэн биедээ энхрийлэн тэвэрлээ.

     Үгүй ээ, анх чамд үнсүүлж байснаа гэнэт бодоод

     Би чамайгаа одоо болтол хайрлаад хүрч чаддагүй ш дээ. Чи минь хиртэй гараар барихын аргагүй ариухан жаахан охин юм байхгүй юу... гээд Наагий түүнийг улам чанга тэврэн үнслээ

     Хүүе ээ, болиоч ээ, хүүхдүүд хараад байна ш дээ

     Яадаг юм, найз охиноо л үнсэж байгаа хүн биз. Алив найз нь тусалъя

     Зүгээр ээ, одоо дууслаа. Тэр хоёр ногоогоо хамжилцан цэвэрлэж дуусаад хоол болтол модоор зугаалахаар хөтлөлцөн алхлаа.
     Модод сэрүү татан найгаад сайхан цэвэр агаар ханхална. Тэр хоёр нэг их холдолгүй зөөлөн хагдтай газар олон суулаа. Наагий дээшээ харан хэвтээд байдгаараа суниаснаа:            Ямар сайхан байна аа  ийм агаарт гараагүй хичнээн их удсан юм бэ. Нээрээ танай ангийнхан намайг юу гэж бодож байгаа бол. Энэ нэг сайхан хэнэггүй гар байна даа гэж байгаа байх даа гээд ганцаараа инээснээ Должмаа уруу харвал тэрээр хөлөө жийн дээшээ модны үзүүр харан хоёр гараа ардаа тулан, толгойгоо гэдийлгэн сууж байлаа. Наагий гэнэт эгдүү нь хүрэн түүнийг бэлхүүсээр нь татан өөрийнхөө дээр хэвтүүлчихэв. Должмаа сандран:

     Хүүе ээ, мангар юм уу болиоч ээ
     Зүгээр ээ, жаахан л ингээд хэвтчихье, чи зүгээр л нүдээ аниад энэ салхины исгэрээг чагна даа. Должмаа нүүрээ Наагийгийн цээжинд наан нүдээ анин хэлсэнээр нь хэвттэл салхины исгэрээ биш түүний зүрхний хурдан, хурдан цохилт л сонсогдоод байв.

     Тээр доороос манайхаан хоолоо идээрэй. Мартагдашгүй намар болохоос нь өмнө хоолондоо хэмээн түмпэн, шанага тачигнуулсан охидууд хөгжилдөн инээлдэх бүдэг дуулдав.
Тэр хоёрыг буугаад очиход: Аргагүй л шинэхэн хосууд байна даа, Яасан модон дотор саад хийх хүнгүй сайхан байв уу хэмээн Дөлөө хэмээх дандаа болж бүтэхгүй юм ярьж явдаг дэлчгэр шар баньд асуух мөртөө түүндээ өөрөө баясан инээд алдав. Энэ яриа нэг их хол явсангүй тэгэс гээд намжлаа.

     Ангийн дарга энэ оройн нийллэгийг нээж үг хэлээд бүгд тулган ууцгаав. Нөгөө сайхан хөгжилдөж байсан улс түүний үгийг сонсоод хөнгөн гунигт автацгаалаа. Ингээд л бүгдээрээ оюутан хэмээх сайхан насаа үдэж салан одоцгоох нь дээ.
Дөлөө энэ нам гүмийг эвдэн манай ангиас нээрээ хос гарсангүй шүү. Хамгийн анх Соёлоог гэнэт таргалаад гэдэс нь цондойгоод ирэхээр гайхсан гэж яав, тэгээд араас нь нэг их удалгүй Цовоо бас жирэмслээд, Түвшин аав болоод шил, шилээ дарлаа шүү тэ гэхэд бүгд инээлдэв. Тэд эргээд дуу шуу орцгоон оюутан цагийн хөгжилтэй дурсамжаа ярин дуулалдан байснаа эхнээсээ тасрах нь тасраад, унтах нь унтаж эхэллээ.
Энэ шөнө анх удаа Наагий, Должмаа хоёр хамт унтах гэж байгаа нь энэ. Должмаа яагаад ч юм нэг л сандран эвгүй байв. Наагий хөнжил, адъяал хоёр сугавчлан Должмаад гадаа унтая, сайхан дулаахан байна хэмээгээд хөтлөн гарлаа.
     Тэнгэрт түм, түмэн одод түгсэн саруулхан сайхан шөнө байв. Должмаа Наагийгийн гарыг дэрлэн цээжээр нь тэврэн хэвтэхэд аль альнаас нь халуу дүүгэн, зүрх нь хүчтэй цохилно.

     Тэр тэнгэрийн заадасыг харж байна уу?

     Аанхан...

     Би багадаа онгоцны утаа тэнгэрийн заадас хоёрыг их андуурдаг байж билээ, яагаад ч юм яг энэ зам татуулсан тэр заадсан дээгүүр явж үзэхсэн гэж их боддог байж билээ

     Тиймүү, эмэгтэй юм байж уу?
 
     Хэ хэ... яахав дээ, Чи юу бодож байна?

     Чамайг хэмээн хэлээд Наагий Должмаагийн өөдөөс харан үнслээ. Наагий гараа оруулан түүний хоёр хөхнөөс барьвал жижигхэн боловч чулуу шиг хатуу байсанд гайхан. Чи минь ариунаараа байгаа юм уу? хэмээн хэлээд зөөлөн атгалаа. Должмаа өвдөж байсан ч түүнийг маш ихээр хүсч байгаагаа мэдэн би өнөөдөр л чинийх болмоор байна, би юу ч мэдэхгүй шүү...намайг битгий шоолоорой за. Наагий түүнийг үнсэн миний жаахан охин минь ээ. Чи минь улам л хайр хүргээд байх юм. Найз нь чинийхээ ариуныг энд гээмээргүй байна. Хоёулаа биеэ барих хэрэгтэй байхаа. Должмаа уйлан: би яг одоо маш ихээр хүсч байна ш дээ. Би чамд одоо л биеэ өгөхийг хүсч байна...битгий зогс л доо...Наагий түүний өөдөөс хайрын нүдээр ширтээд майкаа тайлан доор нь дэвсэж өглөө. Тэрээр бүх л зүйлийг энхрийхэн, аажуухан хийж байлаа. Должмаа хамаг биеэ чангалан нүдээ тас анин хэвтэнэ. Наагий биеэ сулла, нэг л чанга өвдөнө тэгээд л зүгээр за...миний хайраа биеэ битгий чангалаараа...найз нь одоохон болохоороо хэлнэ ээ. Тэрээр хүрч ядан Должмаагаа илбэн таалсаар. Должмаа Наагийгийн мөрөөр тас атган юу болж буйг мэдрэхгүй байлаа. Наагий түүний чих хүзүүг нь үнсэнгээ: Миний хонгороо мөрөнд амаа наагаарай одоо жаахан өвдөнө шүү....Должмаа түүнийг хүзүүгээр нь тас тэврээд хүлээж байтал шунан дурлаад байсан юм нь ч болж тэрээр байдгаараа орилтол Наагий амжиж амыг нь алгаараа дарлаа.
Должмаа байдгаараа чичрэн бие нь нэг л хүндүүр оргионо. Тэрээр өвдөж байсан ч Наагийдаа сайхан инээмсэглэл бэлэглээд хүзүүдэн хэвтлээ. Наагий ч Должмаагаа улам ихээр хайрлан хөнжилөөрөө битүү ороон өөрөө хажууд нь нөмгөн хэвтэж байснаа гэрт орж унтъя, чи даарчихна хэмээн хэлээд түүнийг өргөн гэрт орон зай олж хэвтээд хоёр биенээ үнсэн таалсаар үүр хаяарах алдад нэг юм дуг хийцгээлээ.

     Должмаа гэртээ ядарч унах гэж байгаа хүн орж ирэв. Тэрээр бушуухан усанд орчихоод унтахаар явах гэтэл аав нь дуудан хажуудаа суулгаад духан дээр нь үнэрлэн

     Сайхан амарсан уу миний охин. Том болсон ч гэсэн аавдаа нялхаараа л харагдаад байх юм. Ээж нь өчигдөр чамд бууз хийсэн. Тэрнээс халаагаад ид, цай уу...
 Должмаа хэдийгээр юм идэхийг хүсэхгүй байсан ч аавынхаа сэтгэлийг бодон буузан дээр халуун савнаас ааг амтагдсан сүүтэй цай аягалан хажууд нь суулаа.
Данзан охиноо харан чимээгүйхэн сууж байснаа миний охион аав нь охинтойгоо ярих юм байна хэмээн хэлээд хоолойгоо заслаа. Должмаа гайхан өөдөөс нь хараад

     За, та цай уу... хэмээн цай аягалж өгөөд юу ярихыг нь хүлээн чимээгүйхэн буузаа идэн суулаа.

     Охин минь чи одоо нас биед хүрлээ амьдралаа давхар бодож л яваарай. Хүн хартай үерхэж нөхөрлө. Хүнээ таниагүй байж нэг л өдөр тавилангаараа хүний эхнэр болдог, юу ч мэдэхгүй тусмаа тэр хирээрээ амьдралд нугарна шүү. Одоо найзалж нөхөрлөж байгаа хүн байвал гэр орныхонтойгоо танилцуул. Миний охин их сургуулиа төгсчихлөө. Амьдрал чинь одоо л эхэлж байна. Амьдрал гэдэг тоглоом биш шүү. Сайн л бодож, харж, таньж байж заяаныхаа ханийг сонгох хэрэгтэй. Ажил төрөлийг хүн хэд ч сольж болно, харин хань гэдэг чиний хувьд насаараа хажууд чинь байж өмөг түшиг чинь болж, тусалж, дэмжиж ойлгож, хамгийн гол нь бие, биендээ хайртай, итгэж чаддаг, амьдралын төлөө гэсэн чин сэтгэлтэй байх хэрэгтэй. Аав нь урд нь ингэж охинтойгоо ярьж байсангүй. Одоо цаг нь болсон байна. Ээж бид хоёр чинь чиний амьдралд оролцоод өнгийгөөд байхгүйг чи мэднэ. Хамгийн гол нь миний охин зүрх сэтгэлээ л дага, хэт хаширлаад халгаад зугатаад байж бас яахав, юу юу ч бололгүй нэг гэрт орж гүйгээд ч яахав. Угаасаа хүн чинь танигддаг юм. За аав нь муу охиндоо зөндөө үглэчихэв үү дээ. Одоо сайхан амардаа хэмээн хэлээд хосгүй хайр гэрэлтсэн харцаар охиноо харан дотроо " Ìуу охиныг минь бид хоёроос хойш хүн шиг л аваад явчих түшигтэй хүн учраасай билээ. Бүсгүй амьтан юм байгаам ш дээ" хэмээн хайлж суув. Должмаа аавыгаа гайхан хараад

     Ойлголоо аав аа...хэ хэ... та минь намайг сургуулиа төгсөв үү үгүй юу том хүн боллоо гээд өөрөөсөө холдуулах гээд байна уу даа хэмээн хошуугаа унжуулан хүзүүдэж авч үнсүүлээд, нэг хүн байгаа охин нь танилцуулнаа. Одоо ээжийг ирэхээс өмнө жаахан унтаадхъя хэмээгээд өрөөлүүгээ явлаа. Тэрээр орондоо орж хэвтэн өчигдөрийн явдалаа бодон яагаад ч юм бодол санаа нь ч өөрчлөгдөн нэг л өөр хүн болсон шиг санагдана. Түүнд Наагийгийн энхрийлэл, хурууны хөдөлгөөн бүр нь мэдрэгдэн төсөөлөхийн аргагүй сайхан мэдрэмж төрж байлаа.Унтаж, унтаж босоод иртэл ээж нь ирчихсэн бололтой гал тогоонд тогоо, шанага хангинах дуулдана. Тэрээр босч дүйнгэтсэн толгойгоо норгон, нүүрээ хүйтэн усаар булхаад ээждээ туслахаар орвол Норжин

     За охин минь хэд хоног сайхан амраад ав. Тэгээд ажил төрөлийн юм бодно байгаа. Хүнтэй суухаасаа өмнө хэдэн юмтай болж, өөрийгөө жаахан хувцаслаж ав. Тэгээд л яагаа ч үгүй нэг хар юмтай болоод хормойгоо чирээд ирэв. Алив ээж нь үнсье их сургуулийг онц төгсөнө гэдэг чинь сайн байна, тэглээ гээд онгирч, биеэ тоож болохгүй шүү. Ээж нь ямарч сургууль төгсөөгүй хир нь амьдралд үзсэн зовлонгоо та хэддээ үзүүлэхгүй гэсэндээ л ингэж үглэж, дуулж явдаг юм. Өдийд аавтай чинь учраагүй байсан бол би гэдэг хүн энэ хорвоогийн хаах нь яаж шүү явах байсан бол. Тэгэхээр хүнд сайн хань шиг чухал зүйл байдаггүй юм шүү. Өчигдөр гэртээ ирж хонохгүй. Одооны хүүхдүүд ч юм л бол тэмдэглэлт баяр гээд нийлж дарвиад явдаг болж дээ. За миний охин хоолоо ид, өвгөөн хоолоо ид хоол нь болчихлоо хэмээн завсар чөлөөгүй ар, араас нь урсгаж гарав. Должмаа инээснээ

     За ээж ээ, уучлаарай манай ангийнхан харин бараг сүүлийн удаа бөөндөө явж байна гээд. Би аавд утасдаж хэлсэн дээ уг нь. Та хоёр минь яагаад л тохирсон юм шиг хань ижлийн талаар яриад унав даа. Охин нь сайн судалж байгаад гэрлэнэ ээ. Ах, эгч нар бүгд л сайн ханьтай сууж, сайхан амьдарч байна. Тэгэхээр би ч гэсэн тэгэх байх аа хэмээн дотроо Наагийгаа бодон хөгжилтэй хэлэв.
     Үнэндээ өчигдөр Данзан, Норжин хоёр Должмаагын талаар нилээн ярьсан билээ.
Должмаа хооллож дуусаад галын өрөөгөө цэвэрлээд утасаа цэнэглэн асаатал Наагийгаас баахан мессеж ирсэн байв. Тэрээр уншиж эхлэв үү үгүй юу Наагий залган:

     Байна уу, сайхан амарсан уу. Яагаад утасаа салгачихсан юм бэ?

     Байна, харин унтчихажээ. Сая цэнэглэх гээд асаагаад чиний мессежүүдийг дөнгөж унших гэж байлаа

     Аан тэгвэл ч яахав. Бие нь яаж байна, зүгээр үү. Би чамайг санаад, бүр бодохоос хайр хүрээд

     Хэ хэ... бие зүгээр ээ. Чи юу хийж байна?

     Чамайг бодоод л, хармаар, уулзмаар санагдаад байна. Чи гараад ирж чадах уу?

     Одоо юу, өнөөдөртөө дэмий байх аа. Ээж, аав хоёртой хамт байхгүй бол болохгүй нь

     За, за өөрөө мэддээ...би уг нь орцны чинь гадаа ирчихсэн байна хэмээн Наагий дуу нь сулран хэлэв

     Тийм үү, за тэгвэл хүлээж бай, би одоохон. Должмаа утсаа таслаад яагаад ч юм догдлон хөл нь хөнгөрч, өөрийн эрхгүй нүүрэнд нь инээмсэглэл тодрон нөмгөн хувцаслаад би дэлгүүр орчихоод ирье хэмээгээд гүйх нь холгүй гэрээсээ гарлаа.
Тэр хоёр цэцэрлэгийн саданд суудаг сандал дээрээ суун зогсоо зайгүй үнсэлдэнэ. Наагий Должмааг өвөр дээрээ суулган

     Должмаа, би чамайг бүр хайрлаад байна аа. Чи минь өдий болтол ариунаараа байж чадсан гэдэг үнэхээр итгэмээргүй юм. Должмаа инээвхийлэн хүзүүгээр нь тэвэрч үсийг нь үнэрлээд

     Наагий минь дээ би ч гэсэн өдөржингөө л чамайг бодсон. Тэр хоёр бие, биедээ хайрын үгийг харамгүй хэлэн хоёр биенээ энхрийлсээр...
Нэг мэдэхэд цаг дороо өнгөрч бүрэнхий болоод ирэв. Должмаа сандран за би орохгүй бол болохгүй нь. Хөөх 2 цаг суучихсан байна ш дээ. Ямар хурдан юм бэ маргааш уулзъя.

     Энэ өдрөөс хойш тэр хоёр байнга хамт байдаг болов. Өдөртөө ажил хайна гэж гараад л Наагийгийнд очоод өнжинө. Нэг орой Наагий жаахан халамцуухан утсаар яриад

     Уучлаарай, хайр нь найзуудтайгаа уулзаж байна. Чамайгаа санаад байна аа, жаахан уучихлаа. Би одоо ингээд эд нараас салаад яваад очье тэгэх үү, чи гарч ирж чадах уу? хэмээн асуув. Должмаа хэдий уулзмаар байсан ч юм уучихсан болохоор нь гэрт нь шууд хариулмаар санагдав. Тэрээр ээжээрээ түрий барин эвтэйхан хэлтэл Наагий гомдолсоор утсаа тасалчихлаа. Должмаа хэд, хэд залгасан ч тэрээр утсаа авсангүй. Тэрүүхэндээ шаналж эхлэв. Хайртай хүнээ гомдоочихлоо доо. Үгүй ирээд уулзахад юу нь болохгүй гэж, би гэж юм дандаа дараа нь бодох юм. Тэрээр цонхоороо харан нэг л дуу муутай зостол утас нь дуугарлаа.

     Байна уу, миний хайраа би чамайг санаад байна. Би орцонд чинь байна. Гарч иртэл чинь хүлээнэ ээ гээд Наагий утсаа тасалчихав. Должмаа гэрийнхээ түлхүүрийг аван өлмий дээрээ гэтсээр хаалгаа аажуухан онгойлгон гарвал Наагий шатан дээр буруу харан гараа дэрлээд сууж байв. Тэр хоёр шивнэлдэн суутал гэрийнх нь хаалга онгойн аав нь:

     Миний охион, хүн ирсэн юм бол ороод уулзаач дээ. Орцонд суугаад, айл амьтан муу хэлнэ гээд хаалгаа дутуу хаагаад саад болохгүй гэсэн шиг цааш явав. Должмаа ичиж үхэх гэж байсан ч гэсэн Наагийг гэртээ оръё хэмээн ятгасаар байгаад сугадан орлоо. Наагий юм уучихсан байна. Ээж, аав хоёртой чинь иймэрхүү байдалтай анх уулзмааргүй байна гэсэн хэдий ч Должмаа зүгээр ээ унтчихсан байгаа хэмээн хэлээд хоёул орлоо.
Тэр хоёр өрөөндөө орон элдэвийг шивнэлдсээр. Маргааш өглөө ээж, аавыг нь сэрэхээс өмнө гараад явна хэмээн орсон хоёр шөнөжингөө эрхлэлдэн бас ч гэж залуу насны жаргалд умбасаар бараг үүр хаяарах алдад унтацгаав. Наагий түрүүлж сэрэн Должмааг дуудаад явлаа хэмээн хувцаслан гарах гэтэл ээж нь тэндээс: Айлд ирсэн хүн байна аяга цай амсаад гараач. Яасан Ìонгол оо алдчихсан юм хэмээн ширүүхэн хэлэв. Наагий уучлаарай гэсээр гал òîãîîíû өрөөнд орон Должмаа уруу харвал цаадах нь нүдээ ирмэн зүгээр ээ гээд амаа хөдөлгөн хэлээд инээмсэглэв. Тэр хоёр банштай цай халаан идэж байтал Норжин орж ирэн.

     За хүү минь заавал урилга заллагатай танилцах болж байна уу. Харанхуй шөнө охин дээр минь ирээд хонож байхыг бодоход зүгээр ч нэг найз төдий биш бололтой. Аль эсвэл хөгшин би одооны та нарыг ойлгохгүй буруу, зөрүү ярьж байна уу гээд намжирдан асуувал. Должмаа санаа зовон

     Ээж ээ, манай найз байгаа юм. Та одоо юу гээд балайраад байгаа юм бэ гэтэл Наагий хулган байж

     Намайг уучлаарай, би уг нь иймэрхүү байдалтай танилцана гэж бодоогүй. Уучлаарай гээд доошоо харав.

     За яахав, одооны та нар ямар бидний үе шиг, ёс жудиг энэ тэр гэх биш. За тэгээд нутаг ус хаанах вэ?, Ээж, аав чинь аль хошуу аймаг вэ?, Охинтой минь зүгээр л үерхэж нөхөрлөж байгаа хэрэг үү?, Та хоёр хир удаж байгаа юм бэ?. Должмаа хацар нь улайн

     Ээж, та одоо дэндүү юм аа, алив Наагий явъя хэмээн гараас нь хөтлөн босгох гэтэл Норжин уурлан

     Байз гэм чи, байтлаа хар юм хараад эхээсээ ичих нь үү. Би юу буруу асуучихаав...
Гэтэл ч тэндээс Данзан орж ирэн хөгшөөн хоёулаа гадаа жаал салхинд гарах уу. Дулаарсан чинь б¿гчимдээд байна. Должмааг багаас нь аав нь л дандаа яг хэрэгтэй үед нь авардаг байв. Энэ удаа ч гэсэн мөн л аав нь ийнхүү аврагч нь болж орж ирлээ. Норжин амандаа үглэсээр би одоохондоо чиний толгойг мэдэхтэйгээ байгаа шүү гэсээр Данзанг даган гарлаа. Наагий сая нэг уртаар амьсгаа аван Должмаагийн өөдөөс харан инээмсэглээд

     За хатуухан хадам ээжтэй болох нь дээ
     Уучлаарай, манай ээж жаахан түргэн зантай болохоос цаанаа бол бодох санах юмгүй их цагаан, шударга хүн байгаа юм

     Зүгээр ээ, хэн ч гэсэн ингэнэ, чи минь үүнд юундаа санаа зовдог юм. Дараа нь ирж албан ёсоор танилцана аа. Сая муухай бантлаа шүү хэмээн инээгээд, за найз нь харъя даа. Одоо очоод бас ээжээс эрүүний шөл ууна, чи гарах гээд яахав хө, хайр нь утсаар яръя гээд үнсээд гарлаа.

Үргэлжлэл бий
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8111528/23f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
37 Цагаан сүүний домог /өгүүллэг/ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-09 2596
36 Б.Шүүдэрцэцэцэг "Бэр" Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-12 2772
35 Бөөгийн толь /Өгүүллэг/ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-19 2690
34 Эр хүн Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-22 2782
33 Эмээгийн нулимс / хүүрнэл өгүүллэг/ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-25 3034
32 Хойд эх... /өгүүллэг/ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-25 3755
31 Заставын бэр /өгүүллэг/ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-05-09 3782
» Амьдрал тоглоом биш Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-05-20 3170
29 Амьдрал тоглоом биш Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-05-20 2940
28 Амьдрал тоглоом биш Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-05-20 3676
27 Нэг цэг (өгүүллэг) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-05-24 3237
26 Эцсийн нулимс Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-06-22 3536
25 Диваажинд байгаа миний ээжид ... Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-06-22 3239
24 МИНИЙ ААВ МИНИЙ БАХАРХАЛ нэвтрүүлэг ээжүүдэд зориулан Миний ээж Миний шүтээн нэвтрүүлгүүдийг захилгаар хийх ажлыг PORTAL studio эхлүүлж байгаа file PORTAL studio 2014-10-12 2471
23 Т.Бум-эрдэнэ / Нурам /- 1 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-05-29 2872
22 Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 2 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-05-29 2551
21 Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 3 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-05-29 2633
20 Т.Бум-эрдэнэ/Нурам/- 4 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-05-29 2737
19 Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 5 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-05-29 2711
18 Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 6 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-05-29 2721
배너신청
자생병원

배너신청