Бичлэгийн тоо 497

Дракула гэж хэн байв?

Уншсан 12196 vote 0 2008.06.30 23:03:31
III Влад буюу Влад Цепеш (Шороор шорлогч Влад) хэмээх Влад Дракулагийн тухай сонсоогvй хvн гэж vгvй болов уу. (Дракулаг “луугийн хvv” эсвэл “чєтгєрийн хvv” гэж ч орчуулж болно). Цепеш буюу “Шороор шорлогч” хэмээх алдрыг єстєн дайсан, харьяат нараа шорлон хороодог байсны учир хvртсэн гэдэг. Тэрбээр Туркийн эсрэг дайныг оройлон манлайлагч байжээ. Хэдийгээр латины “dracus” буюу луу, чєтгєр гэдэг vгнээс vvсэлтэй румын хочтой байсан хэдий ч Дракула секе буюу румыны унгар vндэстэн байсан аж. Тvvний эцэг 1431 оноос хойш эзэн хаан Люксембургийн Сигизмундын байгуулсан рыцариудын элит Луугийн бvлэглэлийн (1408 онд байгуулагдсан) гишvvнээр элссэн тул Дракула (луугийн хvv) алдрыг хvртсэн аж. Тус бvлэглэлийн гишvvд хvзvvндээ лууны дvрстэй медаль зvvх эрх эдэлдэг байж. III Владын эцэг нь энэхvv тэмдгийг зvvхээс гадна єєрийн зоосон мєнгєн дээр лууг товойлгон дvрсэлж гадна босгосон сvм хийдийнхээ ханан дээр мєнхєлдєг байжээ.

НАМТАР ТVVХ
Влад Цепеш Трансильванийн жижигхээн Сигишоар хотод 1431 оны XI буюу XII сард мэндэлжээ. 13 настайдаа валах, унгар, славоны армийг Туркийн цэрэг Варнагийн дэргэд бут ниргэхийг vзсэн бєгєєд тулааны дараа барьцаалагданТуркт дєрвєн жилийг єнгєрєєсєн гэдэг. Чухамхvv энэ дєрвєн жил III Владын мэдрэл, сэтгэл зvйг хэвийн бус болгоход нєлєєлсєн гэж vздэг. Vvнээс хойш маш хачирхалтай дадал зуршил, санаа бодолтой туйлын тогтворгvй хvн болсон хэмээн тvvний тухай тvvх шастирт єгvvлсэн байдаг. Хvv 17 настайдаа аав болон том ахыг нь урвагч ноёд хуйвалдан хороосныг мэджээ. Туркvvд тvvнийг чєлєєлж хаан ширээнд суулгасан боловч хэдэн жилийн дараа мєн л vймээн самуун дэгдсэний улмаас нутгаа орхин оджээ. Цепеш нь Молдав дахь холбоотныдоо толгой хоргодон байсан авч дєрвєн жилийн дараа бас л самуун дэгдсэнээс Молдавыг захирагч холбоотон нь алагдав. Цепеш Унгар руу зугтаан Трансильванид дахин дєрвєн жилийг єнгєрєєжээ. 1456 онд 25 настайдаа тэрбээр унгар болон валахын ноёдын дэмжлэгтэйгээр дахин хаан ширээнд заларчээ. Тvvнийг хаан ширээнд залрах vед захиргаанд нь 500 мянга орчим харьяат байсан боловч зургаан жил хаанчлах хугацаанд нь (1456-1462 он) тvvний шууд даалгавраар 100 мянга илvv албатаа устгаж орхисон гэдэг.

Тэрээр тєрийн эрх мэдлийг нэг гарт тєвлєрvvлэхийн тулд “том толгойтой” ноёдтой эрслэн тэмцсэн байна. Vvний тулд чєлєєт тариачид, хотынхныг зэвсэглэн, гадна дотны дайсантайгаа тулалджээ. 1461 онд Туркийн султанд татвар тєлєхєєс татгалзсан байна. Дараа жил нь II Мехмед султаны толгойлсон Туркийн армийг довтлон орж ирэхэд нь тулалдсанаар буцаан ухрааж чадав. Хожим 1476 онд дахин гурав дахиа хаан ширээнд заларсан ч тун удалгvй ноёддоо хорлогдсон гэдэг. XV зууны vеийн єєр нэг домогт єгvvлснээр нэгэн тулалдааны vеэр тvvнийг турк хvнтэй эндvvрэн бvслэн хааж жадлан хороосныхоо дараа алдаа эндvvрэл гаргаснаа мэдэн ихэд харамсацгааж байсан гэх. Хэрвээ vнэхээр тийм зvйл тохиосон бол яагаад єєр рvvгээ довтолсон таван ч дайснаа сэлэмдэн унагааж амжсан хэрнээ бусдад нь танай эзэн ноён чинь байна гэдгээ ойлгуулж амжаагvй хэрэг вэ? Яагаад “гашуудан халагласан” нутаг нэгтнvvд нь алагдсан хаантныхаа толгойг тасдан муутгахгvйн тулд зєгийн баланд хадгалан Туркийн султанд илгээдэг билээ? Тvvний дайчин зоригийг хvндэлснээс тэр vv? Эсвээс султанд нэр нvvр олох гэж энэ vv?

ДРАКУЛАГИЙН ХАРГИСЛАЛ
III Влад Дракула нь улс орноо айдас хvйдэст барьж, европын хаад эздийг тvvнтэй цэргийн хэлхээ холбоо тогтоохоос єєр аргагvй байдалд оруулж байсан хосгvй харгис хэрцгийллээрээ алдаршсан нэгэн. Тэрбээр хэн нэгнийг єчvvхэн шалтаг далимаар тєдийгvй огт шалтгаангvйгээр аймшигтай эрvv шvvлтэнд оруулдаг байж. Балчир хvvхдvvдийг ч хороохоос буцдаггvй нэгэн байв. Дракулаг засаглаж байх vед олон харьяат албат нь айдсаасаа vvдэн Валах нутгаасаа зугтаасан гэдэг. Тэд хєрш улс орныхоо хаадад олонтаа хандан цуст дарангуйлагчтай дайтан тvлхэн унагаахыг хvсэн гуйж байж. Ялангуяа жvvдvvдийн байдал туйлын хvнд байжээ. Гэвч Дракула нь Турктэй хийх дайнд vнэтэй чухал холбоотон хамтрагч байсан тул харьяат нар нь хэрцгийллийг нь vргэлжлvvлэн тэсвэрлэхээс єєр аргагvй байдалд орж. Дракулагийн дуртай эрvv шvvлт нь шорлож алах болон дєрвєн мєч, толгойг нь таслах, амьдаар нь шатаах явдал. Тэрбээр бvхэл бvтэн гэр бvлийг гэр оронд нь амьдаар нь шатааж байсан удаатай. Мєн Туркийн элч нарыг тvvний ємнє малгайгаа авахаас татгалзсаных нь тєлєє малгайг нь толгойд нь хадаасаар хадахыг тушаасан гэж байгаа.

Тvvний нэгэн хачирхалтай зуршил бол цаазын газарт буюу тулалдаан болсны дараахан тэр газарт унд уух дуртай байсан явдал. Тэрбээр хоол болон ширээ авчрахыг шаардаад vхэгсдийн дунд буюу шорлуулан тарчилж буй хvмvvсийн дэргэд хооллодог байжээ. Тэр vеийн Валахын нийслэлийн оргилуурт булгийг алтаар хийсэн байсан хэдий ч хэн ч зэрлэгээр хороогдохоосоо эмээгээд хулгайлж зvрхэлдэггvй байсан гэх домог ч бий. Валахад ирсэн гадаадын худалдаачны мєнгє зоосыг хэн нэгэн хулгайлсан хэрэг гарчээ. Тэрбээр Цепешэд гомдол гаргаж. Хулгайлсан этгээдийг хайн баривчилж шорлон тарчлааж байх зуур Цепешийн тушаалаар худалдаачинд нэг зоосоор илvv тvрийвчийг нь эргvvлэн олгожээ. Худалдаачин vvнийг мэдээд Цепешэд илvv зоос буйг хэлэв. Гэтэл тэрбээр учиргvй хєхрєн инээгээд “Сайн байна. Хэрвээ vvнийгээ хэлээгvй бол хулгайчтайгаа хамт чи шорлуулах байсан юм” гэж. Мєн улс орондоо vгээгvй гуйлгачин олон байгааг мэдээд тэднийг цуглуулан цадтал нь хооллосны дараа “Энэ зовлон зvдгvvрээс vvрд салахыг хvсч байна уу” хэмээн асуужээ. “Тийм” гэсэн хариу сонсоод байшингийн бvх vvд хаалга, цонхыг хааж битvvлээд бvгдийг нь амьдаар нь шатааж орхисон гэдэг. Мєн нууц амраг нь Цепешийг хуурахыг оролдон єєрийгєє жирэмсэлсэн гэж ярьжээ. Цепеш тvvнийг хууран мэхлэхгvй байхыг сануулсан хэдий ч тэрбээр хэлснээ давтаад байж. Тэгэнгvvт тvvний гэдсийг нь хvv татаж орхиод “Би чамд худлаа хэлэхэд дургvй гэдгээ хэлээ биз дээ” хэмээн хашгирч байсан гэх домог ч бас бий.

ДРАКУЛАГИЙН УРАН ЗОХИОЛ БА ДЭЛГЭЦИЙН ДVР
Дракулагийн хаанчлал тэр цаг vеийнхэндээ гvнзгий нєлєєлсєн тул румынчууд болон хєрш ард тvмнvvдийн аман зохиолд эрхгvй мєнхлєгджээ. 1460-аад онд Унгарын Матвей Корвин вангийн дэргэд байсан М.Бехаймын яруу найраг болон “Нэгэн агуу тамлагчийн тухай” хэмээх германы элэглэл ч бидний vед ирсэн байдаг. Румынд Цепешийн тухай янз бvрийн домог элбэг. III Влад нь насан эцэслэснийхээ дараа уран зохиолын баатар болсон аж. ХХ зууны эхээр Брэм Стокерийн “Шєнийн хvvхдvvд”, “Вампир (Дракула гvн)” роман гарч улмаар Германы “Носферату: Айдсын симфони” кино гарснаар “Дракула гvн” нь вампирын уран зохиол, кино урлаг дахь хамгийн санаанд гvнзгий vлдсэн дvр тєрх болсон билээ. Мєн компьютер болон видео тоглоомд олонтаа ашигладаг. Влад Цепеш болон Дракула гvнгийн хоорондох хэлхээ холбоо нь зохиолч Брэм Стокер Цепеш vхсэнийхээ дараа вампир болсон гэсэн домогтой холбоотой аж. ХХ зууны дунд vеэс алдарт “вампирын” булш бунхан руу эрэлчин жуулчид тасралтгvй цуврах болсон байна. Тиймээс цуст дарангуйлагчид эрvvл бусаар татагдаж буй гаж явдлыг таслан зогсоохын тулд эрх баригчид булшийг нь нvvлгэн шилжvvлсэн аж. Одоо Влад Дракулагийн булш хаана буйг хэн ч мэддэггvй.
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/457200/66c/trackback

Itgelxvv

2009.04.30 09:39:37
*.25.23.158

ter chini hooy medrel muutai ooriigoo tsus sorogch geed itgetsen hun bsiin kino uzeed tegej togtoogdson hudlaa yum tawiad bhiimaa
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
497 Сөөхий pitty1 2008-06-30 13286
496 Могой pitty1 2008-06-30 13414
495 Лимбийн эгшиг /Өгүүллэг/ [1] pitty1 2008-06-30 15343
494 Болзоо pitty1 2008-06-30 13669
493 Тєрєл арилжсан нvгэлт шєнє pitty1 2008-06-30 20116
492 Гэмшил [2] pitty1 2008-06-30 11194
491 Агуйт уулын аварга бөх даян аварга С.Цэрэн pitty1 2008-06-30 15198
490 М.Каземи - Аймшигт хот Тэргvvн дэвтэр 1-p бvлэг pitty1 2008-06-30 12725
489 Аймшигт хот 2-3p бvлэг pitty1 2008-06-30 11153
488 Аймшигт хот 4-10p бvлэг pitty1 2008-06-30 10135
487 Аймшигт хот 11-20p бvлэг pitty1 2008-06-30 10310
486 Аймшигт хот Тэргvvн дэвтэр (21-40) [1] pitty1 2008-06-30 9590
485 Гэрийн эзэгтэйн нууц(Эротик єгvvллэг [1] pitty1 2008-06-30 33095
484 Хайр сэтгэлийн эрэлчин(Эротик єгvvллэг) [1] pitty1 2008-06-30 19776
483 Хvнийх [1] pitty1 2008-06-30 10864
» Дракула гэж хэн байв? [1] pitty1 2008-06-30 12196
481 Vйл явдал давтагдах нь [1] pitty1 2008-06-30 11502
480 Араар тавьдаг эрийн тухай хvvхнvvдэд зориулсан 9 санамж [1] pitty1 2008-06-30 15350
479 Хэлний бузар file [1] pitty1 2008-07-09 11852
478 ЗУЛЦЭЦЭГ pitty1 2008-07-09 11827
배너신청
자생병원

배너신청