Бичлэгийн тоо 497

Аймшигт хот 4-10p бvлэг

Уншсан 10135 vote 0 2008.06.30 22:42:19
Дєрєвдvгээр бvлэг

ШАТ


Долоон жил єнгєрєв.

Шєнийн цаг агаар нэн тунгалаг. Огторгуйн уудамд сарны гэрэл гийсэн тул ганц ч од vл vзэгдэнэ. Яг ийм шєнє найдвар байхгvй атлаа, сэтгэл алдсан залуугийн зvрх зовнин шимширчээ. нулимс асгарч, хоёр хацры нь даган урссан байна. Юунд уйлав аа, юунд гунихраа вэ энэ хvн?

Сэтгэлийн янагтайгаа толгой холбох найдвар vгvй болоход дурласан хvн яахин уйлахгvй байх вэ?

Энэ хорвоо гагцхvv сэтгэлтэй болсон хvнд л хэрэгтэй.

Орчлонгийн амтлаг сайхныг зєвхєн янагтайгаа хамтран байж мэднэ.

Хайртай хvvхэн нь тvvний цээжинд наалдсан цагт сэтгэлтэй хvvхэн нь хамт байгаа vед тэтгэгч энэ агаар, уулын vзэмж, уудам тал нь ер нь энэ дэлхийн хамаг баяр баясгалан бvхэн vнэ цэнэтэй болно.

Чин vнэнч дурласан хvн хайтыгаа єчvvхэн инээвхийлэхэд инхээд алдаж, жаахан дурамжхан байвал уйлдаг билээ. Янаг хvvхэнтэйгээ ойртох боломжгvйдсэн эр хийморьгvй байна. Саруулхан шєнє тvvнд юу болох вэ? Илбэн таалсан салхи тvvнд юуны хэрэгтэй байх билээ? Харин ч хамаг хорвоо тvvнийг талархан, харанхуйлан гунихраасай гэж хvснэ.

1930 оны хаврын тийм нэгэн шєнє, газрын эзний цэцэрлэгийн хашааны хажууд нэгэн залуу зогсжээ. Эргэж хааяа харан мєн хэд алхсанаа, буцаж ирээд зогсож, анхааралтай чих тавин чагналаа.

Нар жаргаснаас хойш, хоёр цаг гаруй, vдэш оройн энэ чимээ аниргvйд ганц ч дуу гарсангvй.

Нэгэн мєч єнгєрч, залуу ч хашаа руу дєхєн очоод vлэмжийн анхааралтай сонссоноо дахин холдлоо. Тэрээр тун аяархан: “єдий хvртэл алга байх чинь юу болчихов”.

Єєр нэгэн хэрэг лав гарлаа. Мэин ам алдсанаа мартана гэж баймгvй юм. Хагас цаг єнгєрєєд байна. Ерєєсєє алга. Яах вэ? Юу болсныг мэдэхээр би цэцэрлэгт орчихож болохгvй байна” гэж ганцаараа ярьснаа дахин хашаа руу очиж чагнаваас мєн л чимээгvй. Ингэхгvй, “Мэин ирээгvй байна. Юу болсон нь тодорхой. Яагаад миний зvрх шимширнэ вэ? Яагаад би сандран тvгшин байна аа? Хонгор минь, амраг минь юу болчихоо вэ” гэж амандаа ярилаа.

Энэ vес, нэгэн vйл сонссон мэт:

- Энэ юу вэ? Хєлийн чимээ юу? Нааш ир… энэ лав мєн шvv. Мєєн мєн. Наашаа ирж явна. Ойртож ч байна гэж хэллээ.

Цэцэрлэгийн хананы цаанаас намуун дуун гарч:

- Ферох Ферох оо! Хайрт минь ээ?

Удаан хvлээлгэлээ єршєєгєєрэй жаахан хvлээ, би шат тvшvvлж тавиадахъя. Тэгээд л чамд бvгдийг яръя!

Шат бэлэн болж, тур дорхноо хашааны цаанаас хєєрхєн бvсгvйн толгой цухуйлаа. Тэгээд, ханан дээр сууж Ферох руу тонгойн Мэин ярьсан нь:

- Хонгор минь ээ! Мэин амайг матрчихаж, vл тоомсорлон єнгєрлєє гэж чи яасан ч бодож болохгvй шvv. Миний зvрх чамдаа тэмvvлээстэй, чамд сэтгэлтэй, чамдаа vнэнч.

Энэ зуур сарны гэрэл Мэиний нvvрэн дээр тусваас улмаар гоо сайхан болж харагдлаа. Мэин арван наймтай Керс газар, охид vзэсгэлэн гоо, энхрий булбарай тєгс болдог нас. Зориуд юм шиг салхи хєдєлж, буржгар хонгор vсийг нь задлан нэг vс нvvр рvv нь хийсгэн, нэг vе хамаг хайр сэтгэл, хvсэл мєрєєдлийг багтаасан хєєрхєн нvдий нь халхална.

Ферох ч хорин настай, нас бие гvйцсэн залуу билээ. Хэрэв тэрээр урьд Мэинтэй зєвхєн учрахыг мєрєєдж явдаг байсан бол одоо тvvнтэй ойртохыг гvнээс тэсэж ядан хvсдэг болов.

Сэтгэлтэй хосын хооронд зургаа, долооон жилийн турш юу болов, энэхvv ханийг юуд учраандаа сонгож авав гэдгийг эрхэм уншигч авгай нар мэдэхийг хvсэж байж болно.

Ферох, Мэинтэй тоглож байсан єдрєєс хойш авга эгчийндээ олонтаа иржээ. Яг энэ vедээ дунд сургуульд орж суралцлаа. Олон хичээлтэйн улмаас єдєр ирэх тутам цаг хомстсоор байв. Тэрээр болж л єгвєл уулзаад байгаа ч гэсэн урьдын адил хоин найзтайгаа наадаж байсан шигээ сэтгэлтэй хvvхэндээ их зав илvvчилж чадахыг байсан байна.

Тйинхvv дєрвєн жил єнгєрчээ.

Тэдний хайр сэтгэл хатууживч санаа єєрчлєгдсєн байна. Хэрэв уоьд хайрын дээжээ хангаж, ханатлаа vнсэлцдэг байсан аваас одоо шимэн vнсэлцлээ ч хоёр сэтгэлийн дотор бадарсан хайрын галыг дарж, эс чадахаа мэдэцгээх болов.

Гэтэл Ферох жилийн эцсийн шалгалт єгч байх vедээ Мэинийг гурван долоо хоног харсангvй. Эгчийндээ ирэхдээ тvvнийг угтан мэин урьдын адил гарч ирсэнгvйд яахин гайхсаныг таамаглацгаа даа. Тvvний оронд шивэгчин орж ирээд:

- Мэин-ханум мэнд уламжилж байна гэв.

Ферох мулгуутаж хоцрохгvйн тулд:

- Миний чин шударга илэрхийлснийг дамжуулаарай гэж хэлэв.

Эгчийн нь царай хойшид Мэинтэй уулзах нєхцєлгvй гэдгийг vгvvлэх мэт:

Ийм байдлын дараа Ферох єчvvхэн зуур ч гэсэн тэнд сууж чадах уу? Ийм цохилт хvлцэн хvлээ гэж сэтгэлдээ шаардаж чадах уу? Тэр хvн Мэинтэй учралгvй сууж чадах уу?

Тэр хvн vvнийг гурван хоног бодлоо. Дараа нь захиа бичвээс зvйтэй, тун зальтай аргаар явуулъя гэж шийдлээ.

Ферох єєрийн нь авгай эгч уншиж чаддаггvй тул Казвинд суудаг нєгєє авга эгчийн нь захиаг Мэин дуудаж єгдгийг мэдэх тул даруй vзэг авч бичсэн нь:

“Сэтгэл булаасан миний хонгор оо! Чамд хэдэн мєр бичихийн тул тун уйтгар гунигтай vзгээ авлаа. Би уулзмаар байна. Ямар нэг аргаар заавал vvнийг аргал. Гунигтай мєртлєє инээдэмтэй явдал болсноос хойш, би чамд ямар шуу байгаагаа ярья! Хойшид ч бид хоёр уулзаж байх арга замыг ярилцаж тохиролцъё!

Чамайг эгнэгт эс мартах хvн. “Ферох Дэгиг” гэжээ.

Yvний хажуугаар Ферох, Казюин дахь авгай эгчийн нэрийн ємнєєс Мэинийн ээжид захиа бичиж, тэнгэр бурхнаа залбиран мєргєсєн vсгээр дvvргэжээ. Харин дээд талд нь нилээн томоор:

“Энэ захиа худал шvv. Хоёр дахь захидлыг хожим явуулахын тулд урьдал болголоо анзаарна биз” гэсэн байжээ.

Энэ єдєр Ферохын тvншvvдийн нэг Энзели хот руу машинаар явлаа. Ферох тvvнтэй уулзаж захиаг дугтуй дотор хийж, “Дээд тєрєлтєн Мелек-Таж—Ханумд”-д гэж нvvрлээд тvvнд єгч Енги Имам єртєєн дээр шуудангийн хайрцганд хийчихээрэй гэж гуйжээ. Ийнхvv захиа бичжээ.

Арван найман цагийн дараа Мелек-Таж-ханумын цэцэрлэгийн их хаалгаар шууданч эл захидлыг барьсаар орж иржээ. Мэин захидлыг харангуутаа Ферохын гарын vсгийг таньсан байна.

Yдийн хоол идсэний дараа тэр бvсгvй єрєєндєє орж хагас цаг нарийвчлан бодож арга олжээ.

Ф… эс-сальтанэгийн цэцэрлэгч нь ухаалаг сайн хvн байлаа. Тегераны нэгэн том эмчийн мулгуугийн уршгаар хєєрхийн Метеди-Казем бараг сохорсон нь харамсалтай. Цэцэрлэгчийнд их хайрладаг арван зургаан настай охин буй. Нэгэнтээ, охин нь хумхаар хvнд євдєж, энэхvv золгvй явдал євгєнийг ч дайрах дєхжээ.

Мэин Лалезар орох буюу юм худалдан авахаар зээл орох замдаа тэднийхээр олонтаа орж охиныг асран, заримдаа платье, буюу цєєн мєнгє тvvнд єгдєг байлаа. Ингэсээр цэцэрлэгч охин хоёр Мэинд бага багаар дасаж тэдний чин итгэлт зарц, шивэгчин нь болсон байна. Хоёулаа, хожим нэгэн цагт тэр бvсгvйд яахин тус хvргэе дээ байз гэж мэрийдэг болжээ. Єдий хvртэл, Мэин хэзээ ч тэдний тусламжаар дутаж явсангvй.

Мэин одоо, эдний охиноор Фероход захиа єгvvлье. Ааваар нь уулзахаа аргалуулж болно гэж шийдлээ.

Цэцэрлэгчийн охин руу хvн явуулахаар, Мэин шивэгчний єрєє рvv яваад, ашгvй тэнд тvvнийг харлаа. Сайн ёр хэмээн vзэж охиныг дагуулан єрєєндєє хvрэв. Мэин тvvнд яриангvй итгэн, Ферохтой уулзаж болохгvй хоригдсоныхоо учрыг яриад тус хvргээч гэж гуйлаа.

Шекуфэ охины нэр, хэлсэн болгонд чинь даруй бэлэн гэж хэлтэл, Мэин:

- Эхлээд аав дээрээ оч. Энэ бvгдийг яриад Ферохтой уулзуулах арга олооч гэж гуй гэв.

Нэгэн мєчийн дараа Шекуфэ гvйн ирээд:

- Сайн боллоо. Аав сайн арга бодож олсон гэтэл, Мэиний зvрх оволзон,

- Юу?

- Аав эхлээд жаахан бодож байснаа, юу хийх хэрэгтэйг би мэдэж байна. Ингэмээр байна. Цэцэрлэгийн баруун хана тvшvvлэн шат тавъя. Долоо хоногт нэг, хоёр, гурван удаа шєнє шатаар авираад уулзаж байг, Ферох цаана нь ирж байгаа гэж байна гэж Шекуфэ ярилаа.

Мэин энэ саналыг сайшааж, даруй Фероход захиа бичсэн нь:

-Хайрт Ферох минь ээ! Чиний зурвасыг авлаа. хэрэв чи надтай уулзъя гэж байгаа бол нар жаргаснаас хойш хоёр цагийн дараа, цэцэрлэгийн хашаа руу ир. Тэнд чи намайг олно биз, Хоёулаа бvгдийг ярилцъя!

Чамдаа хайртай Мэин” гэжээ.

Тэрээр Шекуфэд энэ захиаг єгч, уулзъя гэсэн газраа зааж єгєєд Ферох руу явуулав. Тэр шєнєє Ферох ч ирлээ. Ярилцсаар хоёулаа долоо хоногт хоёр удаа хашааны ёроолд уулзаж байя, долоо хоногт нэг удаа цэцэрлэгчийн гэрт уулзаж байя гэж тогтлоо. Цэцэрлэгчийнд болдог учраа нь нэг л аймшигтай тvгшээнтэй єнгєрдєг учраас олигтойхон ч ярилцаж vл чадна. Тийнхvv хоёр жил єнгєрч хаврын энэ шєнийг хvрч буй ажээ. Баахан дуугvй байлцсанаа, Мэин ярьж эхэлсэн нь:

- Аа хєє, Ферох оо, чи бид хоёрын энэ явж явж юу болдог бол доо? Би мэдэхгvй байна. Чамайг яагаад удаан хvлээлгэсний учрыг чи мэдэх гэж хvсэхгvй байна уу? Би учры нь чамаас нуух юм уу гэж бодлоо. Гэтэл нуувал, байдал бvр муудмаар юм шиг харагдаж байна.

Сандарсан Ферох:

- Яриач дээ хайрт минь, тэгэлгvй яахав яриач олиггvй юм болсон ч байлаа гэсэн би чагнамаар байна. Чиний дуу наддаа хєгжмийн аятайхан эгшиг шvv дээ гэв.

Мэин тун их гунигтай хэлсэн нь:

- Ферох оо… тиймэрхvv ч юм биш ээ. Би базаахгvй юм дуулсан. Чамайг сэтгэл зовно гэж айсан ч атугай, одоо яая гэх вэ? Энэ асуудалтай бидний ирээдvй холбогдсон болохоор би хэлэхээс аргагvй.

Мэин ойртохоор, Ферох хананы ёроолын чулуун дээр гарч зогсоод,

- Юу гэнэ ээ, Мэин юу болов оо? Чи намайг айлгаж байна уу? Хонгор минь юу болов оо яриач. Чамайг сандраасан тэр юмыг би мэдмээр байна. Юу болов оо. Бушуухан ярь л даа гэсэнд Мэин:

- Нааш ир. Би цугий нь ярья гэв.

- Мэин миний сэтгэлийг тайвшруулмаар байгаа бол гараа надад єг. Би vнсье. Бие хєнгєрнє гэв.

Бvсгvй тонгойн хоёр цагаан гараа єгєхvйеэ, Ферох нvдэндээ наагаад, удтал шимэн vнслээ.

- Гурван мєчийн ємнє, аавын намайг дуудаж хэлсэн зvйлийг чамд дуулгавал, чи зовох байх аа гэж Мэин хэлбэл Ферох:

- Yгvй, vгvй, яалаа гэж хонгор минь. Би бушуухан мэдэх юмсан, тvргэн ярь л даа гэв.

Мэин vргэжлvvлэн ярьсан нь:

- Аав “ намайг, єдий насандаа дурсан учиргvй юмыг ярилаа гэж дуулсан гэнэ ээ. Чи л vеэл ах Ферохынхоо тухай ярихдаа, ахыгаа ярьж байгаа охиноос єєрєєр ярьж байна гээч. Тvvнийг хэт магтаж байна… юу болж байгаа нь энэ вэ?” гэсэн.

- Ярь ярь гэж Ферох яаруулан-хаанаас дуулсныг би мэдмээр байна. Бидний уулздагийг мэддэг байж болох бус уу? За яахав, харин чи хариу юу хэлэв?

Мэин хариу єчихийг завдан ам ангайснаа, гэнэт:

- Хvvе Ферох оо! Дуулж байна уу? Цэцэрлэгээс… нэг хvн… наашаа ирж явна. Яадаг билээ, биднийг харчих бол би юу гэх вэ?

Энэ зуур хол ойрын чимээ гарч, гэрээс хоёр хvн ирж яваа нь харагдана. Тэд, хашаанаас таван алхам зайтай, цэцгийн мандлын хажууд, мойле модны хажуу дахь ширээ сандлуудын тэнд зогслоо. Нэг талаас мэин Ферох, нєгєє талаас зогссон хоёрын дунд саглагар чанал мод байх тул бие биесээ эс vзэв. Мэин хананаасаа тонгойн Фероход:

- Аав ээж хоёр байна. Энд ирэхийг бодоход лав чухал юм ярилцах нь… ер хэзээ ч ингэдэггvй юм шvv дээ. Хэрэв чи, юу ярилцахы нь чагная гэж байгаа бол наашаа гараад ир. Надтай зэрэгцээд суу гэв.

Ферох шалмаг хєдлєн єчvvхэн ч чимээ гаргалгvй хашаа єєд авирч суулаа. Тэрээр одоо, Мэиний баруун гарыг атгаж, бас хоёр толгойгоо нийлvvлсэн учир амьсгал нь ч хослов. Тийнхvv сууж, vл ялих чмээ ч гаргагvйг хичээн чагнацгаалаа.

Нар шингэснээс хойш хэдийнээ гурван цаг єнгєрлєє.

Тэнгэрийн дээд мандалд хєєрсєн саран газар дэлхийг гийгvvлжээ. Агаар саруул тунгалаг. Сэрvvн салхи сэвэлзэнэ. Чимээ аниргvйд цэцэрлэг живэн, хvн бvхэн гэртээ тайван эргэн тойрны юмс нойрондоо умбасан байхад гагцхvv энэ дєрвєн хvн эс унтжээ.

Аав ээж хоёр нь цэцэрлэгийн доторхи олбогт бандангийн нэг дээр зэрэгцэн суулаа. Хэрэв энэ зуур Ф… эс сальтанэ руу харц шидвээс, тvvний царай санаа зовсон барайсныг харах бий. Тэрээр эхнэрийн гараас атгаж, хэлсэн нь:

- Ханум, энэ цаг чамайг унтуулалгvй яагаад энд авчирсны учрыг чи мэдэж байна уу? гэсэнд Мелек-Таж-Ханум:

- Yгvй, аги. Би vvнийг тун гайхаж байна. Юун тухай юм бэ? таны ярихыг чагнамаар байна.

За тэгье. Чи чагнаж бай.

Тавдугаар бvлэг

ЭЦЭГ ОХИН ХОЁР


Аав ээж хоёрын юу ярьсан, энэ саруулхан шєнє хашаан дээр суусан сэтгэлтэй хоёрын ярилцсаныг эрхэм уншигч авхай нартаа хэлэхээс урьд, жаахан урагшаа эргэж, Ф… эс сальтанэ Мэин хоёрын хооронд юу болсныг авч vзсvгэй.

Мэинийг хашаа руу ирэхээс барагцаалбал хоёр цагийн ємнє, Ф… эс-сальтанэ, шилэн хаалга нь цэцэрлэг рvv харсан єрєєндєє бичгийн ширээний ар талд, зєєлєн сандалаа налан сууж байлаа. Харваас нэгэн зvйлийг бичнэ. Байдал ийм харагдавч, ойртоод очвоос, Ф… эс-сальтанэ хэдийгээр vзэг барьж, ємнєє байх єврийн дэвтрийн хуудсан дээр нэгэн зvйл ер хэнэггvй зурлавч, чухамдаа гvн бодолд оржээ.

Яагаад энэ хvн алмайрав. Юугаа бодов. Юунд санаа зовов?

Хэрэв уншигч та нар, Ф… эс-сальтанэ-ийн тухай тvрvvнд хэлсэнд анхаарал хандуулсан аваас, аж байдалд нь заналхийлсан юм харсан энэ мэтийн хvмvvс, бодолхийлэхгvй санаа тvгшихгvй сууж эс чаднам гэдгийг ойлгож буй за.

Ноён Ф…-эс-сальтанэ- охиноо заримдаа, тvvний тєлєвлєн буй бодлоос эрс зєрvvтэй юм яриад байдгийг сонсжээ.

Тэрээр, vvнийг бодон хагас цаг сууснаа, толгой єндийж:

“Юу ч боддоггvй, тэнэг ээ энэ бvсгvй. Би гагцхvv охиноо гэж бодон, хэтийн сайхныг эмхлvvлэх гэж зvтгээд байдаг. Тэгэхэд энvvний байж байгааг, vеэл ах нvцгэн бандид дурлачихаад, хамаг явдал баллаж орхих нь: за харин би амьд байгаа цагт, яасан ч ингvvлэхгvй юм байгаа байх даа. Яагаад вэ гэвэл, хvvд нь охиноо єгснийг далимдуулан хунтайз К-ийн эвийг олж тариачдын нь саналаар би депутат болох учиртай юм” гэж амандаа бувтнаж буй нь дуулдахаар байлаа.

Ф… эс-сальтанэ, хоёр шанаагаа тулж дахин бодолдоо умбалаа. Царай нь хачин боллоо. Залуу насандаа, цагтаа Ф… эс-сальтанэ завхарч явсан толгой. Одоо хэдий хєгширлєє ч, “шалиг явсны” нь хамаг ул мєр тvvний нvvрэндээ vлджээ. Аймаар ч харагдлаа.

Ийнхvv байсаар, Ф… эс-сальтанэ, толгой єндийж ширээн дэх хонх дарав. Тэр даруйхан vvд онгойж, нvvрэндээ цэцэг євчний сорвитой намхан бvдvvн хvvхэн гарч ирлээ. Сайхь авгай мэхийн хvндэлснээ буланд чимээгvй зогсвоос:

- Фирvзэ: ханум гэртээ бий юv.

- Байхгvй аги аа, Оройхон гараад явчихсан. Одоо хvртэл эргэж ирээгvй байна. харин Мэин-ханум бий шvv ном уншиж байгаа гэсэнд, ноён Ф… эс-сальтанэ гэнэт гэдгэсхийн:

- Чи, ном уншиж байна гэв vv дээ? Юун ном бэ? гэвэл Фирvзэ:

- Би чинь ном мэдэхгvй шvv дээ… Чагнаад байвал сэтгэлтэй хоёрын дурлалыг бичсэн номноос л уншдаг гэлцэх юм. нэгэн язгууртан бvсгvй, залуу эрд дурлаж гэнэ гээд л гарч байна лээ. Тэдний явдлыг уншвал их ном мэддэг болдог гээд л ярилцсан,

- Роман уншиж байсан байлгvй.

- Яг зєв аги аа, роман уншиж байна гэсэнд Ф… эс сальтанэ:

- За тэгж л байг. Мэинийг нааш ир гэж хэл хэмээн зарлиг буулгав.

Фирvзий гарч, Ф… эс-сальтанэ ахиад єєртэйгээ ярилцсан нь:

Манай энэ мунхаг охинд хаанаас тийм vг цувраад байдгийг би одоо л мэдлээ. Нэгэн эр хvvхэнд сэтгэлээ єгснийг уншиж тогтоочихоод, том болонгуут л vеэл ахдаа сэтгэлтэй болсон гэвэл муу юм надад алга гэж бодсон байх нь. Юу гээчийн хачин юм болж байнаа, учры нь олохгvй юм, манай энэ vед чинь Эмир-Арслан, Искандэрнаме, Гvсейн Кордоос єєр ном гараагvй. Харин хайрын тухай, тэгээд нєхцсєн хоёрын тухай номыг ер дуулаач vгvй. За яахав, муу болж гэж vv? Тэгвэл одоо зєвхєн vvн тухай л ярилцах болж. Хамаг буруу нь энэ сургуулиудад л байна. Би мэдэх ч vгvй, роман уншдаг ч vгvй. Хvн гиг юм бичиж чаддагvй ч vгvй. Тоо бодлогын ухааны талаар бол жаахан нэмдэг, тоолдог. За энэ ч яахав. Би бусдаасаа муу байна гэж vv? Тийм байх ёсгvй биш vv? Эрдэм номтой депутат болж vзээд, алс нь сайд болно… охин минь намайг хайрлаасай гэж боддогсон бол єв хєрєнгєнєєсєє салах учиргvй. Надад захирагдаж, би л хан нєхрий нь зааж байгаагаас цааш тvvнтэй нийлж, ханиа гэж vзэх ёстой”.

Энэ зуур хєлийн чимээ гарч, даашинз сэржигнэн, хаалга онгойн Мэин орж ирлээ. Тvvний царай цонхигор, оюу мэт цэнхэр нvдээрээ, эцэг єєдєєр ширтэв. Байдлыг ажваас шийдмэг буурьтай аж. Урд талаасаа жаахан хагархай ягаан торгон даашинз ємсєж сvлжмэл vсээ эргvvлэн овойлгосон байв. Гивлvvргvй байлаа. Тэрээр бага зэрэг мэхийснээ зог тусав.

Хэдхэн агшин нам жим єнгєрч, Ф… эс-сальтанэ бодлоо эмхлvvлэх мэт сууснаа:

- Хvvхээ суухгvй яагаав?

Мэин хариу эс єчин, vvдний хажуу дахь сандал дээр суув.

- Хvvхээ яагаад дуудсаны учрыг мэдэж байгаа биз дээ? Чамтай нэгэн зvйл тоглоомгvй яримаар байна.

Мэиний бие єєрийн эрхгvй арзасхийж, дотроо бодсон нь:

“Юу болчихов, аав надтай юугаа тоглоомгvй ярих гэвээ? Чухал зvйл байгаа юм байлгvй. Биеэ зэхэх хэрэгтэй байна”.

Ф… эс-сальтанэ vргэлжлvvлэн:

- Ойлгов уу охин минь? Чамтай чухал нэгэн зvйл ярилцмаар байна гэсэнд Мэин:

- Аав аа, сонсъё. Юу хэлэх гэсэн юм бол доо. Бушуухан яриач гэж хариу єчлєє.

Тэгэхvйд Ф… эс-сальтанэ ярьсан нь:

- Чамтай нэг юм яримаар…. Байна гээд байгаа чинь vнэндээ хэд хэдэн … асуудал юм шvv. юуны ємнє чамайг, цаг дэмий vрж, тархи гашилгахаас єєр юу ч єгєхгvй элдвийн балай ном цуглуулж гэж дуулсан. Тун эвгvй хадуурч байгаа юм биш vv. Юу уншиж байгаагаа мэдvvштэй. Надад таалагдахгvй байна гэдгийг чамд эцгийн ёсоор шууд ний нуулгvй хэлье.

Эцгийн юу ярьж буйг анхааралтай, чих тавин чагнаж байсан Мэин энэ vе хариу бэлтгэн байснаа ер эргэлзэгvй:

- Аав аа, хэрэв та энvvнийг л ярих гэсэн юм бол надад чагнах хvсэл даан ч алга. Намайг гаргахгvй юу.

Ф… эс-сальтанэ vvнийг сонсоод дvрсхийж хэт уурлан бємбєг тэсрэх мэт дуу гарган хаширсан нь:

Охион! Эцэгтэйгээ яаж ярилцах ёстойг мартчихсан уу? Эцгийн уурласныг онцын явдал болголгvй Мэин ер тайван

- Мартаагvй, ааваа яаж хvндэтгэхээ дандаа санаж явдаг. Миний бодож явдагт эсрэг юм яриад байвал цагаа дэмий л гарздах бий. Би сонсохоо ч болъё гэж єчив.

Ф… эс сальтанэ тvр зуур тайвширсан юмуу баахан дуугvй байснаа:

- за тийм охион чиний зєв. Энэ ч явж явж онцгvй юм болох шиг боллоо. Шал дэмий юм чамтай ярилцжээ. Харин хоёр дахь асуудлыг чи юу гэдэг бол доо?

- Би учры нь олохгvй байна шvv дээ? аав аа. Таны наад тоглоом чинь цаанаа ямар учиртай болохыг би ойлгохгvй байна. Тодруун яривал аятайхан биш vv?

Ф… эс-сальтанэ гуай гэнэт босож охин руугаа очсоноо араас нь барьж ярьсан нь:

- Охин минь аавынхаа vгийг чагна даа. Миний чамд ямагт сайныг мєрєєдєж явдгийг чи мэднэ. Сэтгэлдээ юу байгаагаа надад хэлэхгvй огт мэдэхгvй юм шиг булзааруулаад байгаа чинь базаахгvй байна.

Мэин их л тайван

- Аав аа, хєє учры нь олохгvй байна гэдгийг би тvрvvн хэлсэн шvv дээ… “Хэрэв миний тухай танд хvн юм хэлсэн бол би мэдэж авъя” надад хэлээд аль гэв.

Ф…эс-сальтанэ-ийн уур дахин шатаж:

- Биеэ хаацайлаад байх юм алга гэж хашгирснаа хэрэв хэлж єгєхгvй бол би чамд хэлээд єгье… Ферох гэж юугаа яриад байгаа юм бэ? Энэ чинь юу болж байна даа?

Энэхvv vгийг сонсуут Мэинийн зvрх гэнэт тvргэн цохилов. Царай нь мэнчийн улайснаа цайрсаар цайрсаар шарангуй єнгєтэй болж ирэв.

Тэрээр, биеэ арай ядан барьж бас нэгэн зvйлийг зєвшин хэлэх ёстой байсан учраас шvvгчийн ємнє зогсож буй мэтээр хэлсэн нь:

- Аав аа, би єдий хvртэл зовж яваагаа танд хэлье гэж бодоогvй. Харин одоо Фероход би сэтгэлтэй, тэр ч мєн надад ялгаагvй гэдгийг танд шууд хэлье. Муу нь юу байна.

Ийнхvv энгийн байдлаар vнэнээ хvлээсэн нь Ф…эс-сальтанэ-ийн хилэнг бадраажээ.

- Мэин! Эvvний чинь би худлаа гэж бодож суулаа. Yнэн байх нь ээ. Алс хэтээ бузарлаж миний зvтгэж буй болгосон бvхнийг баллах нь уу. За тэгвэл, энэ чинь яасан ч бvтэхгvй гэдгийг хэлье. Ингэж айл гэр бололцох яагаад ч таарахгvй.

Yvнийг сонсуут Мэин улам бvр цонхийв. Гэсэн ч биеэ барьсаар намуухан хэлсэн нь:

- Аав аа юунд ингэж уурлана вэ? Яагаад нєхцєлгvй байдаг юм надад яриад єг л дєє. Танд татгалзах ямар vндэс байна. Би мэдмээр байна.

Ф…эс-сальтанэ, дотроо “Аан-ха, миний уураас айж байна. Энэ охин миний дураас гадуур дургиж яасан ч чадахгvй, харин учры нь сайн тайлбарлая. Мєнгє хєрєнгє гэдэг чинь юу юм бэ? гэдгийг олигтойхон хэлж єгч єєрийнхєє бодлыг ч яръя. Ер нь тэгээд мунхаг бодлогоо ч орхиг” гэж бодсондоо хэлсэн нь:

- Охин минь, би зєвхєн чинийхээ тєлєє сэтгэл зовж суудаг. Одоо vед энэ хорвоо гэдэг чинь зєвхєн мєнгє дээр тогтож байна шvv дээ. Yvнийг ухаарч, чамд сайныг мєрєєдєхдєє би юугаа ч хайрлаагvй, чиний аз жаргалыг тєвхнvvлэхэд юугаа ч хайрлахгvй, Ферох чиний vеэл ах гэдэг нь ч яахав гэхсэн харин чамтай зэрэгцvvлж vзэхэд ядуу хvн шvv дээ. Хvvхээ, тvvнийг бодохоо боль. Даан ч тэнцэхгvй хадам шvv. Намайгаа єєр муйхар юм руу бvv гvйлгээрэй мэдэв vv? Аавынхаа vгэнд ороорой, тэр мангуу явдлаа ахин бvv давтаарай.

- Аав аа, Ферох дуу болоод ч тэр юм уу, тvvнээс чинь миний сэтгэл салахгvй. Таны бусад бодсон чинь илvv чухал байж магадгvй тэгвэл хэл л дээ. Илvv vнэмшvvлэх чадалтай байж мэднэ гэж Мэин єчвєєс Ф…эс-сальтанэ дооглон инээвхийлж:

- Уг явдал чамд хамаагvй нь эргэлзээгvй. За энэ яахав. Тэгвэл эцэгт чинь хэрэг болоод тэр зvйл чамд нєлєє vзvvлж болох биш vv? Учры нь мэдэж байна уу, чи надад хэрэгтэй байна. Гэртээ хэрэг болоод байна. Одоогийн манай vед хvн болгон хvvхдээрээ далим гаргаж амьдралдаа ахидаг болжээ. Авирах шат болгоныг улам улмаар дээшилдэг болсон байна. манай Перс улсад энэ бол бvр их. Гэр бvлийн сvлбээ ямагт хvн дээшлэхэд тус болж байна. Миний хvргэн ерєнхий сайд гэж бодоод vз л дээ. Тэгвэл би чинь сайд vгvй ядаж сайдын тvнш байх шvv дээ. Хvvхээ одоо миний хэлэх гэсэн юмны учрыг олов уу?

- Yгvй ээ ааваа ер ойлгосон юм алга гэж Мэин хариу єчив.

- Хачин аа, Юу ч ойлгосонгvй гэдэг чинь яагаад тэр билээ. Мод тарьсан хvн vр жимс ургахы нь хvлээдэг учиртай хvvхдээсээ ч мєн ялгаагvй тэднийгээ ашиглах гэж бодолгvй яахав. Айл гэр болоод аж тєрнє, євгєнд бєєн баяр. Тэрний чинь энхрийлнэ, хайрлана. Би ч мєн тэгнэ. Би мєн ялгаагvй эхлээд чамайг ханьтай болгомоор байна. Чамд таарах сайхан эр хараад яваа хvн. Хоёрдугаарт цаадах хvнээс чинь би хонжоо ашиг хармаар байна. Чамайг сайн айл болгосны ачаар би бас депутат болно. Аавынхаа тусын тулд ийм юм хийхийг хvсэхгvй байгаа биш биз дээ? гэсэнд Мэин:

- Учры нь мэдлээ ааваа. Намайг ч єєрийн сонирхолдоо нэр тєр хєєцєлддєг булайдаа ашиглаж алах гээ юv гэж тvргэн хэлэв.

Ф…эс-сальтанэ баахан сандарч єєрийгєє цагаатгахыг оролдон:

- За яалаа гэж дээ охин минь. Би чамд хэлээд байна шvv дээ… чамд хань болох хvн олохдоо чиний сонирхлыг тун ихэд бодож хамгийн баянаас нь шилж авсан.

- Yгvй дээ. энэ бvхэн чинь намайг Ферохоос хєндийрvvлэх шалтаг болохгvй.

- Ф…эс-сальтанэ энэхvv vгийг даасангvй. Галзуурсан мэт уурлаж гар гэнэт гялсхийн Мэинийн мєр хvзvv хоёрын нийлсэн гагцхvv янагийн халуун хушуу хvрс vнсэх тэр газар луу тэнхээ мэдэн нударга буулгав.

Мэин часхийн хашгирав.

Ф…эс-сальтанэ нэг цохиод уур нь дарагдсангvй харин ч хэдэнтээ цохиж хашгирсан нь:

- Хараач, надтай яасан зоригтой зєрнє вэ? Чамайг би єв хєрєнгєнєєс чинь салгана. Андгайлъя!

Мэин аавын тєлєє ичих шиг болж толгой дарлаа. Охины гутарсан байдал эцгийн эгдvvг хvргэлээ. Гэвч уураа барьж цочирхон хойш болоод:

- Хараад байвал чи ерєєсєє мал юм. Ердєє л энэ байна. Одоо бос эндээс зайл. Харин Ферохтой нийлж хурим хийнэ гэж бvv санаарай.

Мэин бараг юу ч ухааралгvй босож гараад єрєєндєє дєнгєж хvрvvт ор руугаа ухасхийв. Хоёр гараараа толгойгоо атгаж зєєлхєн ярьсан нь:

- Яах вэ яая даа байз. Ингэж сэтгэлээ єгчихєєд Ферохыг орхино… гэж vv? Yгvй. Yгvй. Яасан ч vгvй. Тэр минь надад хэрэгтэй. Єєр хэн ч миний нєхєр болохгvй.

Мэиний торомгор нvднээ айхтар зовлон тодорч хоёр дусал нулимс хацрыг даган бємбєрлєє.

Энэ дэлхийд эмэгтэй хvний хувь заяа дутсан манайх шиг газар бvсгvй хvн байх юу гээчийн зовлон бэ гэж найдлагагvй ганцаардмал байдалд орчихсон тэр бvсгvй бодлоо. Жинтvvнд нvvрээ наагаад хоёр мєрєє чичигнvvлэн зєндєє уйлав. Ферох хvлээж байх ёстой аав яриад хагас цаг илvv саатуулчихаж ханан зуух дээрх цаг минь нар жаргаснаас хойш хоёр цаг хагас илvv єнгєрснийг зааж байна, Ферохын минь горьдлого тасарч байж магадгvй гэж гэнэт ухаарав.

Одоо сайхь бvсгvй сэгсийсэн vсээ самнахаар сам эрэх зуураа

“Хонгор минь хайрт минь одоо очлоо” гэж шивнэн байлаа. Уйлж улайсан нvдний нулимсны ор мєрийг нууя хэмээн бодов.

Цагаан ороолт мєр дээрээ хаяж vvдээрээ ухасхийн гараад мэин шатаар гvйн бууснаа цэцэрлэгийн гvнд оров. Ферохын хvлээн буй цэцэрлэгийн хана хvртэл зуун алхам байх ёстой хэмээн зvрх нь булгилан долгилон тоолон алхлаа.

Зургадугаар бvлэг

ДУРЛАЛТ ХОЁР ЮУ ХИЙВ


Мэинийг гарснаас хойш Ф…эс-сальтанэ хагас цаг хир уурлаж хуйсганасан хэвээрээ байв.

Ингэсээр баахан уур гарч дахин ганцаараа ярьсан нь “Энэ бvсгvй шидийн юм бодож явдгийг болиулъя. Ямар ч байсан балаг тарьчихаагvй байгаа дээр нь энvvнийг тас цохъё. Шахзадэ К-тэй албан ёсоор яриа vгvй ч ам тангараг єгєєгvй ч гэсэн хэдэн єдрийн ємнє надтай ярилцаж байхдаа таны депутат болох эсэх гэр орны чинь хvмvvсээс хамаарна гэж цухуйлгаж байсан. Тэгэхэд би энvvнийг уйлуулж хаячихаад тэр хуухай Ферохыг яаж хvргэнээ болгох вэ? гэтэл энэ бvсгvй vгэнд орохгvй байдаг. Миний зєвлєснийг яаж уцаарлан зайлуулж байгаа билээ? За яахав цухалдахаа болъё. Хайрлах, харах гэсэн миний vгийг дуулдаггvй юм бол ээжийнхээ vгэнд орж магадгvй дээ. Аав ээжийн аж байдалд шаардлагатай байгааг нотлон vгvvлж зєв замд нь оруулаг”

Тэгээд дахин хонх дуугаргаваас Фирvзэ мєн яарсхийн орж ирээд мэхийн хvндэтгэснээ буланд зогсов. Эзэн дvрсхийн уурлана байх гэж харжээ. Гэтэл Ф…-эс-сальтанэ тун зєєлнєєр:

- Фирvзэ, ханумыг ороод ир гэж айлдаад орхи.

- За эзээн тун сая эргэж ирсэн.

- Єє сайн байна. Чухал явдал гараад байна. Одоохон уулзаадахъя гэж хэлээч гэсэнд Фирvзэ дахин мэхэсхийгээд гарч одов. Ф…эс-сальтанэ хойш урагш алхах зуураа нэг vе хананд єлгєєтэй зураг руу харж нэг vе шалнаа дэвссэн vнэт хивсний зургийг ажин байлаа.

Даруйхнаа тvргэн тvргэн алхан чимээ гарч Мелек Таж-ханум орж ирлээ. Тэрээр цэнхэр торгон платье ємсєж гэзгээ цэмбийтэл самнаж нимгэн чаргадаар боосон аж. Тvvний хоёр нvд нэг л учиртайяа онцын тодоор гялалзан буй.

Ф…эс-сальтанэ босож урагшаа хэд алхсанаа европчуудыг дууриаж ёсорхон хvvхнийхээ гарыг vнсээд хажуудаа тухтайяа суулгав.

Мелек-Та-ханум, тvр дуугvй байснаа намбатайяа нааданхан асуусан нь:

- За би бэлэн байна. Яагаад тvргэн хэрэгтэй болов оо? гэсэнд Ф…эс-сальтанэ

- Хаанаас нь эхлэхээ мэдэхгvй л байна шvv… уг нь би эхлээд энэ зvйлийг анзаарахгvй байя гэж бодсон юмаа. Хэзээ надад ярилаа санахгvй байна. Ёстой нэг чихээрээ дуулаад нєгєє чихээрээ гаргасан бололтой. За энэ ч хамаа алга. Харин одоо хараад байвал бидний алс хэтийг хариугvй баллаж орхих гээд байна. Ханум чи юун тухай юм бэ? учрыг олохгvй байна уу?

Тэрээр энэ зуур цонх руу харж дэлхий ертєнцийг тод гийгvvлсэн сарыг харан байж

-Пєєх энэ охиноос болж би гутарчихаад байна. ханум аа, цэцэрлэг дундуур явж жаахан ярьяа. Чи хар даа гадаа сайхан байна. Тэгээд чамд би цємийг ярьж єгье.

Хєтлєлцєн цонхноо гараад шатаар аажуухан бууж, Мэин, Ферох хоёрын нуугдан зогсож буй газрын харалдаа хайсны дэргэдх зєєлєн сандал дээр суулаа.

- Ханумаа охин намайг тун зовоож байна. Яах вэ? яаж тvvнээс нь гэтэлгэх вэ? гэсэнд Мелек-Таж-ханум

- Мэдэхгvй дээ аги аа, юу таны сэтгэлийг зовоогоод байна. Чухам юу бол доо? Сахиус минь манай охин руу хичнээн ч харлаа гэсэн муу юм харагдахгvй л байна. шал дэмий гоморхож байгаа биш vv?

- За за буудаад оносонгvй муу нь юу байгаа юм бэ гэнээ. Yеэл ах Ферохдоо сэтгэлтэй болчихож. Намайг, гэр орноо сvйтгэх нь дээ гэсэнд ханум уурлангуй:

- Хэн ингэж танд ховлоо вэ? Yгvй энэ амьтны худалчийг ээ?

- Та ташаарсан бол уу ханум аа худал хэлсэн хvн байхгvй. Харин Мэин єєрєє тийм гэж над хэлсэн. Хєндлєнгийн хvмvvс ямар хамаа байна гэж Ф… эс-салтанэ хариу єчвєєс гайхсан Мелек-таж-ханум дахин асуусан нь:

- Юу Фероход сэтгэлтэй болчихлоо гэж єєрєє хэлсэн гэж vv?

- Тэгэлгvй яахав, єєрєє хэлсэн гэм гэсэнд эхнэр нь тvр дуугvй байснаа.

- За тийм байж тэгвэл та vvнийг яая гэж бодож байна гэв.

Тэгэхvйд нєхєр нь хvvхнийхээ чих рvv тонгойж энд хvн сонсуузай гэж айсан мэтээр шивнэн ярилаа. Мэин Ферох хоёр тvvний юу ярьсныг нарийн сонсож чадсангvй.

- Ханум хонгор минь … би чамаасаа юугаа нуух вэ дээ? Албан яаманд миний буурь суурь дэндэлзэх боллоо. Тэд нар зєвхєн яаж ийгээд надаас хагацах юмсан л гэж бодох болж тэгэхлээр би єєрийнхєє алс хэтийн ажлаа айхтар бодохгvй бол горьгvй нь, энэ удаагийн меджалист орохыг хичээхээс єєр ямар ч боломж надад санагдахгvй байна. Шахзадэ К-ийн тусламжгvй депутатад нэр дэвшигдэх нєхцєлгvй гэдгийг чи мэднэ биз дээ. Тэгтэл тэр хvн Мэинийг минь Сиавуш-Мирзатайгаа суулгая гээд байдаг. Одоо чи юун тухай болохыг мэдэв vv? Ингээд явж явж vvнээс… єєр арга алга даа.

- Юунаас єєр? гэж Мелек-Таж-ханум асуув.

Мэинийг энэ талаар дахин бодуулахгvй байх хэрэгтэй байна.

- Энийг тэгээд яаж хийх вэ?

- Тун амархан даа. Тэр сэтгэлтэй юмнаас нь хєндийрvvлэхийг хичээх хэрэгтэй байна гэсэнд Мелек-Таж-ханум

- Єєрєєр хэлбэл та Мэинийг сэтгэлтэй хvнтэй нь холбоё. Холбоогий нь ойртуулъя гэж байгаа юм шив дээ гэв.

Ф…эс-сальтанэ тас тас хєхєрч:

- За, vгvй дээ… харин єєрєєр!

Хэрвээ бэлтгэх хэрэгтэй юм бол Мэинийг мартуулахын тулд холдуулмаар байна.

Мелек-Таж-ханум дуугvй байзнаснаа асуусан нь:

- Зvйтэй, харин таныхаар бол яагууштай байна.

Ф…эс-сальтанэ тvр зуур дуугvй байснаа толгойгоо єндийлгєж эхнэрийнххээ чихэнд нэгэн зvйл шивнэв.

- Тэгэхлээр та ч бас явах нь шив дээ гэж тvvний эхнэр аяархан асууваас:

- Жаахан vvнийг бодолцох хэрэгтэй гэж Ф…эс-сальтанэ хариу єчсєнєє, миний байлцах нь заавал гэж би бодохгvй байна. За одоо явъя даа ханум минь харин энэ талаар чи хvнд бvv яриарай. Мэинд ч мєн ялгаагvй шvv гэв.

Тэр хоёр гэрийн зvг хєдєллєє.

Тэдний хєлийн чимээ ч тасраагvй байхад Ферох

- Мэин хонгор минь. Эдний юу бодсоныг чи мэдэв vv?

- Энэ хоёр ердєє чихэндээ шивнэлцдэггvй байсан болохоор vнэндээ сая юу ярьсныг би дуулсангvй гэж Мэин єчив.

Ферох бvсгvйн гарыг улмаар чанга атгаж хэлсэн нь:

- Хонгор минь бидэнд ч их гашуудалтай явдал гарах нь дээ. Чи бид хоёрыг салгахаар аав ээж хоёр минь тєлєвлєгєє зохиож байгаа юм байна гэсэнд

Мэин хязгааргvй хайраа гаргаж:

- Хайрт минь шалтаггvй бvv гунд. Чамаас єєр намайг мэдэх хvн байхгvй гэж амласандаа би хатуу зогсоно хэмээн хэлбээс Ферох тvvний гарыг таалуут

- Энэ vнэн vv? Хонгор минь. Би чиний амласанд итгэх vv. Чи минийх, би чинийх тийм ээ?

- Дахин давтах хэрэг байна гэж vv? Энэ шєнє би чамд тангарласнаа нотолно. Хонгор минь vнэмш дээ, би чамдаа хайртай, би чинийх, чамайг нєхрєє гэж vзнэ.

Ферох ахин эргэлзэлтгvй болж. Мэинийг чанга тэврэв. Саруулхан шєнийн аниргvйд шув шув vнсэлдэх чимээ гарч дурлалт хоёрын амьсгаа нэгдэн нийлж, сайхь хоёрын унжсан буржгар vсээр салхи наадав.

Ингэснээр Мэин хэлсэн нь:

- Хонгор минь зєндєє орой болчихож. Намайг vгvйлж мэднэ… нєгєєдєр орой намайг яг цагтаа хvлээгээрэй.

Ферохын бие догдлол сандралд эзэмдvvлж Мэин одоо явчихна гэж бодож чадахгvй болов. Тэрээр тvvнийг улам бvр цээжиндээ наалдуулж нvvрий нь vсий нь vнсэн аяархан ярьсан нь:

- Мэин, надтай бай л даа. Битгий яваач дээ. Энд сайхан байна шvv дээ. надтай юу тохиолдохыг би мэдэхгvй байна. Би их уйтгартай байна. мєн азгvйеэ би. Бидэнд нэг л урагшгvй явдал гарах нь ээ… жаахан байзна, аль вэ дахиад харъяа даа. Чамайг яваасай гэж би хvсэхгvй байна шvv. Даанч vгvй…

- Шалтаггvй чи яагаад сандраад байгаа юм бэ? гэж Мэин аяархан тайвшруулснаа –“ намайг явуул даа, нєгєєдєр би дахиад энд ирнэ шvv дээ. Тэр хоёрын юу гэж ярилцсаныг би мэдээд авч магадгvй. За явуул даа хонгор минь.

Сайхь бvсгvй шатаар сэм бууж газар хvрээд, Ферох руу эргэн харж, гараар занган тvvнийг vнслээ.

Ферох хойноос нь удтал ширтэв. Тэгээд гагцхvv зам муруйж, моодын мєчир халхлахуйд тvvний бие гэтэлшгvй хачин догдлолд дахин орсон учир, хєєрхєн царай руу нь ядаж нэг ч атугай харахаар хойноос нь гvймээр тул цэцэрлэг рvv арай харайн орсонгvй.

Тэрээр єєрєєсєє асуусан нь:

Би яаж байна аа? Миний ухаанд юу орж орхив? Зvрх яагаад ингэж тvг тvг хийж байна? Тэр минь надаас єєр хэнийг ч нєхрєє гэж vзэхгvй гээд ам єгсєн. Би юунд санаа зовох билээ? Аавы нь яаж ийж байгаад ятгаж орхино. “Надад айгаад байх юу байна?”

Ингээд ханан дээрэс сэвхийтэл харайж, даруй энд хайртыгаа дахин харна гэдэг итгэл дvvрэн холдон одлоо.

Долдугаар бvлэг

БУЛААЛДАГЧ


Мєн тэр орой, Тегераны баруун ємнєд Дарваза-Казвин буюу Казвины их хаалга гэдэг хороолол дахь vлэмжийн сайхан харшийн нэгэн єрєєнд хоёр хvн хєгжилдєн хvvрнэжээ.

Харшийн єрєє болгонд vнэт хивс дэвсэж, vнэтэй модон хэрэглэл тавьжээ. Сайхь хоёрын ярилцаж буй єрєєний байдлыг хэлбээс: Царс модон бичгийн ширээ, хэд хэдэн мєн тийм сандал байна. Цэвэр бичгийн сайчуулын бичгийн дээжээс vлдээсэн хvснэгтvvд хананд єлгєжээ. Энд орж ирсэн хэн гуай ч ажлын єрєє байна гэж хэлэх буй заа.

Хvvрнэлдэн буй хvмvvс хоёул залуухан улс байв. Бичгийн ширээний урьд дахь зєєлєн сандалд залхуурсан маягтай ёс намбагvй лаглайн суусан нэгэн нь цэл залуу аж. Магадгvй, хорин нас л хvрч яваа бол уу. Тvvний бараг хар гэмээр шахам боровтор царайд удам дамжсан цэцэг євчний сорви буй. Тэрээр гялалзсан дугариг нvдтэй, шулуухан хамартай, дээд уруулд нь єчvvхэн сахал сэрвийсэн байна. Харваас нилээн єндєр аж.

Энэ залуу бол Шахзадэ К-ийн хvv Сиавуш-мирза билээ. Тvvний эцэг Тегеран хотын баячуудын нэг бєгєєд энэ vед бараг хамаг хєрєнгєє барьцаанд єгєєд байгаа ажээ.

Тэдний ємнє зогсож буй хvнийг, эзний дотуур зарц гэж хvн болгон шууд хэлэх буй заа. Нуруу дунд зэрэг нvд сэрвэлзvvр, уруул vлэмж нимгэн, бvргэд хамартай, царай нь Чидун жимсний єнгєрхvv, заль мэхийг шингээсэн тэр хvнийг Мохаммед-таги гэнэ.

Яриандаа автаж, сонирхол нь дэндээд “Хужир нь ургасан” тэр хоёр орчин тойрноороо юу болж байгааг ч эс анзаарах мэтээ.

Сиавуш-Мирзийн урд талд “Варшав тємрєн” цар дээр дундаас доохнуур цайвар шингэн хийсэн, болор галуун хvзvvт, хундага бас хажууд нь хэмх хигж хийсэн ундаатай аяга сэлт байна. Сиавуш зав л хийвэл, хундагалан хєнтєрчихєєд байгаа тэр шингэнийг уншигч авгай нар усан vзмийн архи гэж магад таагаа биз ээ. Тэрээр, Мохаммед таги руу нvдээ сэрмэлзvvлэн харж:

- Догь юм байна гэж ярив уу? гэв.

- Тиймээ, эзээн,таныг гоморхож дугvйцсэн тэр оройноос хойш л эзэгтэй танд юм уу тан шиг гийчдэд таалагдах болохоор бvрэн єєрчлєлт хийхээр шийдсэн байна. Єчигдєр над руу хvн явуулж ирж vз гэж хэлvvлсэн байна билээ. тэднийд ямар сайхан охид цуглараа вэ танд яаж айлдахаа vнэхээр мэдэхгvй байна шvv эзээн. Ялангуяа нэг нь яг л дагина гэдгийг сарын ємнєєс айлдаад байгаасан билээ гэж Мохаммед Таги єчив.

Сиавуш Мирза инээвхийв. Мохаммед-Тагийн магтан шагшин ярьсан нь тvvнийг хачин байдалд оруулчихжээ.

Тэрээр хундага архи балгуут гэнэт хэлсэн нь:

- За Мохаммед-Таги чи энэ яриагаараа жидvv хєдєлгєчихлєє. Харин хоёулаа хэзээ тийш явах вэ?

- Эрхэмсэг танд таатай чмар ч vед би тус болоход бэлэн хэмээн Мохаммед-таги улмаар Сиавушийн арга барагдуулахыг хvсэн хэлэв.

Хvсэн мєрєєдєхдєє час улайсан Сиавуш:

- За тэгвэл сайн байна. одоо явъяа гээд дараа нь нэмэн єгvvлсэн нь: - Тэгтэл би бас чамтай єєр нэгэн зvйлийг ярилцмаар …. Тэгээд ч Мохаммед-Таги чамд миний хамаг нууц илэрхий болохоор…аав миний тухай бодсог юм уудаа? Єчигдєр дуудаад ингэж ярилаа.

“Чамд амьдралын чинь хань эхнэр шилж єгєх цаг аль хэдийн болжээ” гэж байна шvv. Би одоогоор гэрлэж чадахгvй, хvсэл алга энэ тэр гээд л хичнээн ярьж хичнээн дургvйцэв. Тэгсэн тэр хамаагvй гэж байна. Би чамд таарах хєєрхєн цэвэрхэн, баян эрхэмсэг бvсгvй аль хэдийн олсон гэлээ. Чи тvvнтэй суувал баяжна гэсэн. Ингэхлээр аавын ажил явдал эмхрэх юм шиг байна. Тэгэхгvй бол тэд сvvлийн vеэс багадаж байгаа юм. Хэрэв тийм л болчихсон юм бол яах вэ дээ? гээд би єєртєє ярьж байна аа. Тэр бvсгvйг авбал нэг сумаар гурван туулай буудна гэгчийн vлгэрээр нэгдvгээрт, тэр гоё хvvхэнтэй ойртож, тачаалаа номхотгоё, хоёрдугаарт, тэр хvvхний хєрєнгєєр єєр хvvхэнтэй ханатлаа зугаалъя, гуравдугаарт, хувхай хоосорчихсон аавдаа тусалъя гэж бодоод би за гээд тохиролцсон. Чи юv гэж бодож байна. Базаахгvй юм хийчихэж vv?

Мохаммед-Таги нахилзан:

- Эзэнтэн их сайныг хийсэн байна. Таны бодсончлон тиймэрхvv замаар эхнэр авна гэдэг ердєє муу биш гэж єчєєд, харин та, ямар бvсгvй байгааг, хєрєнгє чинээ юv болохыг мэдсэн vv? гэв.

Мохаммед-Таги энэхvv асуултыг тавиутаа єєрийн тухай бодлоо. Тэрээр эздийнхээ наагуур цаагуур гvйж, ялангуяа садар самуунд хэл ам нь болж, их ашиг олохдоо сурмаг зарц нарын нэг байлаа. Хуантайз К-нд ирснээсээ хойш Сиавуш-Мирзаг даган эмсийн байр хэсэж их ашиг олно. Ийнхvv явахдаа тvvний єгсєн их мєнгєнєєс, байрын эзэгтэйд єчvvхнийг єгч, vлдсэнийг єєртєє євєртєлдєг болжээ. Нэг vгээр хэлбэл одоогийн ярьдагчлан залуу эзнийг “Араар нь тавьж” чаддаг болсон байна. Учир иймд одоо энэхvv гэрлэлт vес, залуу эзнээсээ єєр бусад дээгvvр этгээдvvдээс хичнээн мєнгє яаж завшихаа бодох боллоо.

Алтан соруултай цаасан ишит янжуур сорж, бєєн бєєн утаа гаргангуутаа, Сиавуш vргэлжлvvлсэн нь:

- Хичнээн оролдовч, аав энvvнийг надад ер хэлээгvй. Гэсэн ч хэдэн єдрийн дараа бvгдийг хэлнэ биз дээ.

Гагцхvv Сиавуш-Мирза ийнхvv бодов гэж уншигч авгай нар бvv бодогтун. Перс залуусын олонхи нь тэгж гэрлэдэг юм шvv. Тэд эвээрээ нийлэн амьдрах ёстой хvvхнийг vзэж эс чадна. Цаадах нь ямар шуу харагдах бол насан турш нэгэн овоохойд яаж амьдрах бол, ягаан бол уу, цайвар бол уу, тарган уу, туранхай юу, єндєр бол уу, нам уу гэдгий нь vл мэднэ. Ойр тойрны нь хvмvvс, аль нэгэн ашиг гаргаж авахыг горилох буюу хvргэний дайллага дээр хагартлаа идэх буюу эсвэл хуриман дээр амттаныг зооглохыг бодон хvvхний тухай эрийн санаанд тохируулан ярина. Сиавуш хэдэн хундага дараалан уугаад, босон харайж:

- За яахав. Одоо явъя гэв.

Тэрээр, европ хийцтэй хар цэмбэн пальто, хар vстэй багавтар малгай бушуухан ємсєж, сагалдаргатай ташуур авч гарлаа. Бараа болох Мохаммед-Таги ч шатаар бууж, цэцэрлэгт оров. Саран саруулхан учир орчны юм ил тод харагдана. Хоёр хажуугаар нь цэцгийн мандал, хийж анхилмал ногоо тарьсан, модот богинохон гудамж єнгєрєєд их хаалга руу явлаа. Нэгийн царайд тачаалал аргы нь барагдуулсан, нєгєєгийнхєл хомхойрол шингэсний улмаас хєгжєєнтэй харагдана. Хаалганы хажуу дахь шовгорт суудаг євгєн хайсан хашаа онгойлгож єгєв.

Нар шингэснээс хойш хоёр цаг хагас болсон байлаа.

Гаруутаа Сиавуш асуусан нь:

- Замын туж, явган явах болж байна аа даа?

- Тэр бvсгvй, нар жаргаснаас хойш 3 цагийн дараа биднийг ирээрэй гэсэн юм шvv. Одоо хоёр цаг болж байна. Агаар сайхан байхад зугаалан, аажуухан явбал бид яг цагтаа очно гэж Мохаммед хариулав.

Тэд алхсаар Хиабан Дарвазэ-Казвин гудамжийг єнгєрч Гасан-Абад хэмээх зєрлєг хvрч ирлээ. Энд Сиавуш-Мирзагийн харц, Дервазэ-Баге-Шах чиглэн явж буй нэгэн хvvхэн дээр тусжээ. Тэгээд:

- Тэрний хойноос явъяа. Хэрэв аргалж болбол єнєєдєр тийшээ очихоо больё гэж Сиавуш хэлэв.

Мохаммед, дотроо ууртай байвч юу ч хэлсэнгvй. Сиавуш нєгєєх хvvхний хойноос алхаллаа. Хиабан Истахр ч хvрэлгvй тэрvvнтэй марзганаж эхэлтэл цаад хvvхэн гэнэт хэлсэн нь:

- Энэ чинь яах нь вэ? Таван туман, хоёр кранаар шvvхэд торгуулах гээ юv? гэсэнд Сиавуш Мохаммед Тагийн их азаар хоцорчээ.

Тэд хоёулаа Хиабан Истахр тийш эргэж, хэд хэдэн том гудамж єнгєрєн, Ф…эс-сальтанэ эзний гэрийг ч орхиж зvvн тийшээ явлаа.

Энэ зуур, Ферох хашаанаасаа гарч, Хиабаныг чиглэн явж байлаа.

Тvvний сэтгэл хямарч, зvрх нь балбалзсан учир арай ядан явна. Энэ vес хэрэв хvн тээглэвэл мэдэхээргvй янзтай бодолдоо дарагдсан аж. Мєчин хир єнгєрч, сэхээ ороод дотроо бодсон нь:

“Ингэж явах ямар хэрэг байна? Ингэж сандарч болох уу? Эрэлхэг чин бат байх ёстой. Мэин ямар ч гэсэн минийх… тэр хоёр нь дєнгєж сая бие биендээ юv шивнээ бол? Мэин энvvнийг мэдээдэхье гэж амласан”

Баахан тайвшраад, цэцэрлэгийн ханаас холдон холдсоор бодолдоо дарагдан харьу яваа ажээ. Мєн тэрний явж буй чигт, хотын хойт хэсэг рvv хоёр хvн аажуухан урдаа явааг гэнэт vзэв.

Английн тєлєєлєгчийн газрын цаг дуугарч ес болсныг илтгэв. Хиабин Надери хов хоосон хvн vл vзэгдэнэ. Ийм эрт байхад Тегераны гудамжаар чимээ татарсанд бvv гайхагтvн. Персчvvд, рамазьнаас бусад саруудад гэртээ суух дургvй, шєнє унтах дургvй билээ. Эхнэртэй хvмvvс нар шингэнгvvт эхнэрээ євєртлєхийг бодон гэр гэртээ харьдаг тул энэ vеэс хэсэг бvлэг залуус гудамжинд байна гэж vv. Хорвоогийн хамаг жаргалангаас хагацаж, зєвхєн муйхар самуун эрсийн тэвэрт єдєр шєнийг єнгєрєєх тавилантай хєєрхий хvvхнvvд ээ, та нарын аз нь хаясан гунигт амьдрал мєн ч урт аа даа?

Нєгєє хоёр хvний, хэдэн алхам тvрvvлэн явсан нэг нь гэнэт:

- Хvvе ээ, єдий цагаар сэлгvvцэж яваа энэ хvнийг бас харах хэрэгтэй байна. Бидний явж байгаа тийш л байлгvй гэвэл хоёр дахь нь хориглонгуй:

- За яах юм бэ дээ эзээн, бусдын явдал бидэнд ямар хамаатай билээ?

Сиавуш инээд алдаж:

- Яахав дээ зvгээр, Мохаммед-Таги. Би ямар ч гэсэн харна гээд зогслоо.

Ферох ч дєхєн ирж, таван алхмын зайтай явтал Сиавуш гэнэт тvvн рvv эргэж асуусан нь:

- За эрхэм єдий орой болсон vед ямар хэргээр явж буйгаа рэхэлсэн болов уу, хаашаа очиж хайрлах нь вэ?

Ферох толгой татаж, аргаа тасартал гайхашран солио туссан хvнтэй учирсан мэтээр Сиавуш руу хараад дараа нь:

- Хараад байвал эрхэм та л дэндvv ичгvvр сонжуургvй, хvн болгоныг хийсэн ажлаар нь єєртєє тайлан тавиулж байх гэж ихийг боддог, сэтгэдэг бус уу? гэсэнд Сиавуш харуилсан нь:

- Хvvхэн яваад єнгєрсєн яагаав… Одоо яриад…

Энэхvv vгийг хэлээд хэл нь гацсаныг харваас саяхан уусан архи нь согтоож буй ажээ.

“Согтуу байна” гэж Ферох бодуут, ийм юмтай маргана гэдэг санадаггvй ажил гэдгийг ойлгож, тvvний хэлснийг сонсоогvй юм шиг єнгєрєн явах гэв.

Хэрvvл гарч, єнєєдєр завших мєнгийг vгvй хийх нь гэж айсан Мохаммед-Таги гvйн ирээд:

- Эзээн эзээн, Одоо энvvнийг ярих цаг биш сэн. Явж ажаамуу, орой ч болчихож, биднийг оруулах ч vгvй байх гэжээ.

Гэтэл Сиавуш, Мохаммед-Тагиийн хоригийг ч, Ферохын дуугvй байгааг ч эс анзааран ташуураа гозгонуулах урагш давшилж:

- Yгvй, чи явах бий, мєн. Явна аа. Би зєвшєєрєхгvй гэж хашгирав.

Энэ согтуу залуугаас зvгээр салаад явчихаж болохгvй нь гэж бодоод хэрэв Сиавуш дайран орж ирвэл, цохиж унагачихаад, явна гэж шийдлээ. Тэгээд барьж яваа саваагаа єргєж хэлсэн нь:

- Эрхэм ээ, хэрэв танд хийх юм байхгvй бол надад байна. Би явбал зvгээрсэн.

Гэвч Сиавуш, завхуул эрсийн ярьдагчлан, ухаанаа гартал хэдийнээ уурлажээ. Яаж байгаагаа эс ухааран Ферохын дэлийн зах дээрээс барьж авч тvvнийг хєсєр унагаахыг бодон гараа явуулав. Байдаг чадлаараа Сиавушийг дэлсээд авъя гэж бодоод Ферохын гар ч мєн хєдєлтєл, хvн гараас нь шvvрэн авлаа. Эргэж харваас Мохаммед-таги нэг гараараа Ферохын гарыг хамгаалж, нєгєєхєєрєє Сиавушийн тохойноос барьсныг vзлээ.

Бvрэн мэдээ алдарч буй Сиавуш одоо, Ферохын захыг ч алдав. Тэрээр эв хавгvй чалчин, арай ядан зогсжээ. Ингээд, Мохаммед-таги гудамжны нєгєє тал руу чирэн авч одлоо.

Согтуу хvнтэй зодоон цохион хийхийг ерєєс хvссэнгvй. Учир иймд vvнд эс анхаарч, єєрийн замаар орлоо.

Захаар нь модод суулгасан гудамжны дагуу суваг татжээ. Дvvрэн устай сувганд, сар тольдон ойж хэсэг бvлэг мод єнгийжээ. Мохаммед-Таги, Сиавушийг суваг руу чирэн аваачиж, цаадах нь ч хvйтэн усаар нvvр рvv нь ширшсэнийг мэдсэнгvй.

Хоёр гурван минут єнгєрч, Сиавуш овоо боллоо. Согтуу нь баахан гарч, зєєлєн асуусан нь:

- Би тэнд юугаа бужигнуулж орхив доо? Хэн байсан бэ?

Мохаммед-Таги зусардан худал хэлсэн нь:

- Юу ч болоогvй. Бие чинь жаахан эвгvйрхэх шиг боллоо. Одоо, сахиус минь гайгvй. Хэрэв болж єгвєл урагшаа явж ажаамуу.

Сиавуш босож ирлээ. Толгой нь мансуурч, хоёр хєл нь хайш яйш байв. Тийм ч атугай.

- За за явъяа. Энэ яахав…

Уулын єндрєєд авирах байсан ч хvрнэ, очно…

Наймдугаар бvлэг

ЭМГЭГТЭЙ ХОРООЛЛЫН БАРЛАГУУД


Тегераны баруун урд, хотын их хаалга Дервазэ-Доулет ба Дервазэ-Шимран хоёрын хооронд Хиабан Сепехсалар хэмээх гудамж бий. Баруунаас зvvн тийш явахдаа энэхvv гудамжийг єнгєрєєд Сепехсалар цэцэрлэгээс хоёр мянган алхам холдож Эиль-эс-Сольтан цэцэрлэгийг єнгєрvvтээ, дахин мянга тоолоод алхваас зєвхєн жижиг мухлаг, аттаруудын мухлаг, уух усны худалдаачид байх, хvн амьтан цєєнтэй нэгэн газар очно.

Тэндэх газрыг Хиабан Атеш-Кеде гэх бєгєєд тэр Хиабаны хойноосоо орж ирсэн гудамжийг Хиабан-Шени гэнэ.

Гаднах байдал нь єдєр болгон хувирч байдаг энэхvv хороололд, энд яригдах этгээдээс єєр хэн ч байдаггvй аж. Хиабан-Шени ойролцоох хєндлєн гудамжнуудад, vvднийхээ дээхнэ ихэнхдээ тортогонд даруулсан хар шилтэй дэнлvv єлгєєтэй бяцхан байшингууд байдаг билээ. Энд ирсэн хvн харуулын газар, цагдаа-ажан нарыг vзнэ. Хэрэв сайн ажаад байвал тэр бєглvv мухар гудамжнуудад бvvдгэр бvvдгэр хар юм гарч ирэхийг, мяраан байснаа гэнэт булан тойрон алга болохыг буюу эдгээр байшингийн аль нэгийн vvдийг шууд нvдсэн этгээдvvдийг харах буй за.

Энvvгээр шєнийн цагт єнгєрсєн хvнд утсан ба хэц хєгжмийн ая, хvvхнvvдийн дуулах сонсогдоно. Завхуул эрсийн боддогчлон, гагцхvv Рамазана, Мохареме, Сафарийн хэдэн шєнє л тvvгээр єнгєрєгсєд, хєгжмийн ая сэлтийг сонсдоггvйсэн бол уу?

Ер нь тvvгээр явагсад энэ байшингууд руу яарсан залуус бас арчаагаа алдсан євгєд, европ хувцастангууд, хууч сvсvгийн гэлэнгvvд тал талаасаа цувахыг vзнэ. Байшингийн vvдээр хvvхдvvд цухалзаж, элдвээр дохин занган тvvгээр явагсдыг торгоож авахыг хичээнэ.

Мухлагийн худалдаачингуудыг хараад байваас дvлий буюу хэлгvй билээ. Учир юу хэмээвээс хvvхнvvдийг яаж ч ширvvн дохиж, ямар ч балиар vг цацаж байсан огт санаадгvй, хувь хувийнхаа ажлыг хийх бєгєєд эрэгтэй, эмэгтэй хоёр мєнгшє энэ тэрээ болон хэрэлдэж байсан чё оролцохыг боддоггvй билээ.

Сиавуш Мирза, Ферох хоёрын уулзсан Ферох, Мэин хоёр бие биендээ vнэнч байх тангарагаа бататгасан, Ф…эс-сальтанэ эзэн эхнэртэйгээ тэр хоёрыг хэрхэн салгахыг зєвлєн ярилцсан тэр шєнє Атеш-Кедийн ойролцоох гайхамшгийн хорооллын нэгнээ, хєх будагтай их хаалганы цаана хашаан дотор зэгсэн цэвэр дэвсгэр дээр хэдэх хvvхэн дугуйран сууж хvvрнэжээ.

Тэднийг бvдэгхэн шилтэй дэнлvv гэрэлтvvлсэн байлаа. Салхи хєдлєх бvр их тортог цацаж буй нь илхэн vзэгдэнэ.

Тэдний урдах заваан цар дээр шарангуй болсон хэдэн хэмх, жаахан хатсан талх байв.

Байшингий нь шинээр барьжээ. Дорно, єрнє, хойт зvг харсан талаасаа єрєєтэй бєгєєд дороо амбаартай буюу уух усны газар, гал тогооны байртай ажээ. Бяцхан хашаан дунд Хоуз хэмээх жижиг усан сан бийн гадна байшингийн хойт талаар зvг зvг рvvгээ буудаг тус бvр гурван гишгvvр бvхий шаттай гонх залгажээ.

Хэрэв, энэ єрєєнvvдээр орж ирсэн хэн нэгэн хvн, зассан их юм vл vзэх буй заа. Юм байгаа нь гагцхvv, хэдэн урт сандал, олбогт бандан, хананд єлгєсєн сайхан жаазтай том толь билээ. Байшингийн єнцєгт бас шалан дээр тар зэрб хоёр байв.

Бусад єрєєнд нь хивс, заримд нь хивс бvр vгvй бєгєєд шалыг уранхай шлимээр бvтээсэн зэрэг хамгийн жирийн зvйлс байлаа.

Гагцхvv бусдаасаа баахан ялгаатай нэгэн єрєє байх нь дотроо хуучин ортой ажээ.

Байшингийн хэсэг болгонд хоёр хоёроор хийсэн бvгд зургаан єрєєтэй, хоёр єрєє болгоны хоорондуур гудам бий билээ.

Хvvрнэн суугаа дєрвєн хvvхэнд дєхєж очоод, байдлыг харснаа, юу ярилцаж байгаагий нь чагная одоо.

Нэг нь гонх руу харж, нуруугаа Хоуз зvг харуулан суужээ. Тэрээр єндєр нуруутай, цагаан царайтай vл ялих жартгар нvдтэй. Бvрзгэр vсээ дагзан дээрээ эргvvлж, vлэмж богино ханцуйтай нимбэгэн шар платье ємсжээ. Нэрийг Эшреф гэнэ. Хоёр дахь нь харавтар жижигхэн биетэй… тvvнийг Экдес гэнэ. Боровтор царайндаа бяцхан нvд нь сvрхий шигджээ. Цагаан vлбэн шигтгэсэн vvлэн цэнхэр торгон платье ємссєн байв. Цаасан ишит янжуур татна.

Гурав дахийг Эфет гэх бєгєєл Эшрефийн урдаас гонх руу нуруугаа харуулан суужээ. Тэдэнтэйгээ адилгvй. Басдаасаа бага хєхєрнє. Гаднах байдлаараа нэг л єєр байгааг харваас уг нь эндхийн хvн биш байжээ. Тэрээр дунд зэргийн нуруутай, том бvлтгэр нvдтэй, шулуун нгарийхан шовх хамартай, улаан ягаан уруултай учир бусдаасаа хєєрхєн ажээ. Элбэг ханцуйтай ягаан платьеьэй байлаа.

Дєрєв дэх хvvхэн нь тарган, том биетэй аж. Царайг нь харваас олон бас эгчмэд. Хоёр том хар нvд нь ойрхны учир хємсєг vлэмж єтгєн юм шиг харагдах бєгєєд уруул зузаан авч, яралзсан цагаан шvдтэй, хvзvv эрvv аятайхан аж.

Ємссєн хурц шар єнгєтэй платьны нь гvнзгий ухлаадас том цагаан мээмийг шахан даржээ. Хvvхний нэрийг Ахтер гэнэ.

Тэдний ярьдагчлан, “хоноцгvй” хоосон байгаа цаг нь энэ байжээ. Эзэгтэй юм худалдан авахаар явсан тул бас эзгvй байлаа. “Хоноц” урхидаж чадах эсэхээ vзхээр гадагшаа гарсан байж ч мэднэ. Энэ байдлыг далимдуулан хvvхнvvд яриа дэлгэсэн байна.

Тус бvрийн царайнаа буй азгvйдэл, гашуудлын ор мєрийг ухаштай ажаад байвал, оо тавьж, энгэсэг тvрхсэн ч нууж эс чаджээ.

Тэдний нэг, хэд хоногийн ємнє балиар хvн тvvн дээр ирснийг ой гутам ярьж, хоёр дахь нь нэгэн этгээд сохор зоос ч єгєлгvй єглєє эрт алга болсны тєлєє тvvнд хариуцлага хvлээлгэн торгосон Ханум-раисын vхширмэл санаанд гомдон vгvvлэл тавьж, гурав дахь уржигдар нь цагдаагийн захиргаанд чирч аваачаад хорин дєрвєн цагийн турш гаргахгvй байсныг ярьж суулаа.

Бас энэхvv амьдралаасаа яахин залхаж буйгаа цаашид хэрхэн мултарч гарахаа хий санаархан хєєрєлджээ. Хааяа зугаа болгон, шар хэмх, усанд дэвтээсэн талхнаасаа хазаж, сэтгэлээ хоёрдуулна.

Эзэгтэйн хамаатан учир энvvхэндээ онцын эрхтэй Эшреф гэнэт хэлсэн нь:

За, хоноц байхгvй байна, сайхан ярилцацгаая. Харин хvн бvр тvvхээ ярья гэлээ.

Энэхvv санал, Эфетээс бусдынхад нь тохирчээ. Тvvний царайг харваас vнэнээ vгvvлэх нь хэцvv, худал ярихыг эс хvсжээ. Гэсэн ч бусад гурваасаа яаж зєрєх вэ? ийн тийн ярилцсаар ээлж болоход єєрийн тухай vгvvлнэ гэж тохиролцлоо.

Долоон цаг хагас буюу єєрєєр хэлбэл нар шингэснээс хойш нэг цаг єнгєрч буй vе байжээ. Саран мандлаа. Гэнэт салх vлээж дэнлvv унтраав. Гэсэн ч нилээд гэгээтэй учир ахин тvvнийг асаасангvй.

Энэ дєрвєєс гадна тэнд бас гал тогоооны газар жич ажилладаг, заримдаа мєн олзонд оролцдог настай авгай бий. Одоо сайхь авгай гал тогооныхоо газар, тулганы хажуудаа сууж хvvтэйгээ аяархан ярилцана.

Эшреф дэвсгэр дээрээсээ шинэ янжуур авч хэдэнтэй сороодярьж эхэлсэн нь:

- Миний аав, та нараас юугаа нуухав, махны худалдаачин яргачин хvн байсан. Ээж минь манай энэ Нахид-ханумын эгч гэртээ сууж цаасан боолт нийтгэдэг байсан. Манайх Хиабан-Абатад суудаг байлаа. Байшин минь жижиг, ядуухан єчvvхэн vvдтэй дєхнгєж дангаж хорин зар л байсан байх. Дотроо хоёр ємгєр єрєєтэй. Аав яргачин байсан болохоор хийж буй ажил нь ашигтай л юм шиг байсан. Засгийн газар махны vнэ бууруулахад муу, нохойныхоо махыг ч худалдахад хvрдэг байсан гээч. Тэгэхдээ нєєсєн мєнгє бага, олж байгаа нь єчvvхэн, єдєрт тав, зургаан кран л орж ирвэл за яахав гэдэг байсан. Тэгээд vvгээр нь ээж бид хоёр гэдсээ тэжээдэг. Ер нь муухан амь зууна. Бvр хар багаасаа би хvн бvхэнд атаархдагсан. Айлын хvvхнvvд, шинэ шинэ платьтай байхыг хараад л шєнєжин уйлдагсан. Ингээд байхлаар аав ээж хоёр нэг удаа платье авч єгєхєєр чухал юмнуудаа барьцаанд єгсєн.

Манай тэр гудамжинд хэдэн баячуул байсан. Тэдний нэг нь тун муухай ааштай_ Хэн ч гэдэг юм би мэдэхгvй. Тэгсэн, тэднийх даанч сайхан хvvтэй. Манай байрны хvн болгон тэр л гээд заадагсан. Айлынхаа хvvхдvvдтэй гадаа тоглож байгаад дєхєж очоод аятайхан харна. Гэвч ямар юмаа мэдэх вэ. Арван найм буюу арван есєн настай л байсан байх. Залуу над руу хараад заримдаа инээдэгсэн, тэр vед би арван хоёртой л байлаа. Цаг vргэлж л гоё сайхан платье ємсєхсєн гэж хий санаархана.

Бид нэг удаа хvvхдvvдтэй тоглож байгаад би бvдэрч унаад хєлєє шалбалж, євдєхийн эрхээр аргагvйдэж хашаа руу очлоо. Тэд бас уначихав. Тоглогсод олон болохоор намайг хэн ч vгvйлсэнгvй. Тэгсэн тэндээ ухаан балартчихжээ.

Нар жаргахаас ємнєхєн л ингэсэн юм даг, нvдээ нээгээд намайг юу харсан гэж санана. Чухам зvvдэндээ ч vзээгvй жижигхэн гоё єрєєний_ танхил ор дээр хэвтэж байна. Тэгтэл, нєгєє залуу миний толгойн хавилцаа суугаад тамхи татаж байна.

- Би хаана байна? Яагаад энд ирэв? Аав хаана байна? Эээж хаана байна? гээд би асуулаа.

Залуу хариу хэлэхийн оронд тачигнатал хєхєрлєє. Дараа нь намайг vнсчихээд:

- Чи дэмий сандарч байна. Ээж чинь гэртээ бий. Чи єнєєдєр энд бай л даа. Маргааш л харина биз дээ гэв.

Нєгєє залуу гэнэтхэн миний гарыг хараад орхижээ.

- Яагаад ийм заваан байна? гэж асуусан.

Энэ vес орой болж бvрийлээ. Нєгєє дэх чинь ханандаа байгаа товчирхуу цагаан юман дээр дараад орхисон чинь vvд онгойж, нэг эрэгтэй хvн ороод ирэв. Тэгсэн:

- Ус халж уу? vзээтэх гэлээ.

Зарц гарч явснаа эргэж орж ирээд:

- Халж ээ, хамаг юм бэлэн гэж байна.

- За яамай. Хамидэд очоод, халуун усны єрєєнд очиж энэ ханумыг гээд над руу зааж байна цэвэрлэн угаагаатах гэж хэл гэлээ.

Зарц руугаа дохиод, дараа нь над руу харж инээн:

- Ханумаа энэ хvнийг дагаад халуун усны єрєє рvv яв. дараа нь бурхан єршєєвєл би тантай буруу номын ажил vйлдэнэ гэлээ.

Зарц нь ёроолоороо цэцгийн мандалтай их хашаандаа гарч, тэндээ халуун усны байшин руу орлоо. Тэр нь жижигхэн гадна талыг паалантай тоосгоор доторхийг гантигаар єнгєлсєн, чийдэн асаагаастай байсан.

Хамидэ урьдаар миний хєлийг илбэж, хэгзэлсний нь євчингvй болгоод дараагаар нь намайг угаалаа. Уснаас гарч vvдний єрєєнд ортол, надад жаахан элбэг байсан тэгэхдээ тун гоё платье тавьчихсан байна. Єнєєхийг ємсєєд, Хамидэ миний vсийг самнаж дагзан дэр эргvvллээ буржийлгаж. Тэгээд толинд харж, гоёлын хувцас ємсєєд, нvvр царай хvртэл хувиран єєрчлєгдсєн болохоор би єєрийгєє таниагvй.

Арван минутын дараа, тvрvvчийн жаахан єрєєнд хvрээд иртэл нєгєєх маань хvлээж байна. Оронгуут намайг vнсэж, “тавтай морилж vз” гэсэн. Чухам юу юу гэж нэрлэдгийг нь би одоо хvртэл мэддэггvй. Хоол идэичхээд хартал, єрєєнєєсєє гаралгvй хувцсаа тайчаад дараагаар нь намайг тайчаад тэврээд авдаг байгаа даа…

Єглєє сэрээд харсан чинь миний дэргэд хvн алга. Хэвтрээсээ босоод, толь руу очиж харвал нэг л цонхийчихсон харагдана.

Гэнэтхэн хаалга нээгдэж, Хамидэ орж ирээд:

- Аги Ширман руу явсан. Энэ битvvмж бичгийг танд єгч, гэр лvvгээ явуулаарай гэж єчvvхэн надад зарлиг буулгасан гэлээ.

Би ч яахав дээ, єчигдрєєс хойш миний юм бvхэн минь байр байрандаа байна уу гэдгээ ч анзааралгvй битvvмжийг авч гэртээ харьсан.

Ээж намайг харангуутааа тэвэрч уйлаад, айлынхаа авгайд:

- Нааш ирээч, охин минь олдлоо гэж хашгираад, намайг алга болчихлоо гээд єчигдєр оройноос хойш юу ч идэж уугаагvй, унтаагvйгээ тоолж, бас миний тухай яаманд мэдэгдсэнээ яриад, дараагаар нь:

- Юу болов оо? Хаачиваа чи гэж асуулаа.

Айлынхан ч орж ирээд намайг тойроод авлаа. Би юу ч нуулгvй шєнийн бослон явдлыг яриад нєгєє битvvмжийг ээждээ єгєв.

Ээж битvvмжийг задалж, таван мєнгєн тэмдэгт байхыг vзэж,

- Миний охиныг бузарлачихаж. Миний охиныг доромжилчихож гээд л хашгирсан. Тэгээд элэг рvvгээ нvдэж vсээ зулгаав.

Хvvхнvvд ээжий минь тайвшруулж, нэг нь над руу ирээд, миний очсон байшинг яриуллаа. Ингээд хамаг содон бvхний нь ярьж явтал,

- Єє, тэр чинь Хамаданийх гэж хашгирсан.

- Тэгээд л би, єчигдрийн залууг Хамандани гэдэг юм байна гэж мэдсэн.

Ингэж тэгсээр байзнаж байгаад, ээж намайг хєтлєн яам руу явлаа. Тэнд очоод хамаг учир явдлыг тайлбарлатал яамны тэргvvн дарга єнєєх залуугийн гэр лvv тэр дор нь цагдаа явуулав. Цагдаа тєдєлгvй буцаж ирээд:

- Агь явсан байна. Харин яамнаас хvн ирвэл хамт очилцоорой гэсэн юм байна.

Би єчигдрийн зарцыг харлаа. Мань хvн дарга руу бушуухан очиж, нэгэн юм шивэгнэн хэлтэл єнєєдєх чинь:

- За яахав дээ авгай. Одоо яая гэх вэ? Энэ Гейдар Кули Хан vvний чинь нєхєн тєлж таны охинд мєнгийг бэлэн байгаа юм байна гэсэн чинь ээж,

- Yгvй шvv, агь аа, ингэж яасан ч таарахгvй. Хэрэв буруугаа булъяа гэж тэр хvн бодож байгаа бол миний охиныг сигэ болгож авах ёстой.

Ээжийнхээ энэ vгсийг сонсоход надад аятайхан санагдсан. Яагаад гэвэл єчигдєр шєнийн явдлыг давтуулах нь гэж мэдлээ л дээ.

Гэтэл гэнэт, дарга ширvvхэн:

- Ээ тэнэг ээ. Юу ярьж байгаагийнхаа учирыг мэдэж байна уу? Тийм улс, махны худалдаачны охинтой амьдарч чадна гэж бодож байна уу? Хэрэв хvсээд байгаа юм бол та нарт гучин туман єг гэж гуйя. Тэгэлгvй ичгvvргvй аашлах гээд байвал та нарыг одоохон шоронд хийлээ шvv гэв.

Ингээд сvрдvvлчихлээр нь хєєрхий ээж минь ухаан алдталаа айсан. Гейдар-Кули-Ханы мєнгє єгье гэж аман ангайсан нь ээжийг жаахан аядууллаа. Ингээд гучин туманаар бушуухан тохиролцлоо. Зарц хорин тавыг єгсєн, бид ч гарсан.

Yvнээс хойн ээж удтал уйлсан… хожим нулимсаа ч татсан. Би жаахан ч гэсэн хэцvv байгаагий нь мэдэрч байлаа хєєрхий.

Ээж минь, миний санаанд vгvй ч гэсэн хийсэн болгоныг мэддэг сайн хvн байсан, ингээд айлын нэгэн чулуучин залуу, хэрэв ээж, мухлаг нээхэд нь тус хvргэж гучин туман єгвєл намайг эхнэр болгож авахаар тохиролцжээ. Ээж минь ийм юм болоосой гэж бурхандаа залбирдаг байж.

Тэгээд ч дорхиноо за гээд тохиролцсон байна. Yдийн хоолны дараа, ахуйд ирж бэрийн тохиролцоо яриад, орой нь миний хурим боллоо.

Нєхрийн нэрийг Ахмед гэдэг байлаа. Yvнээс хойш зургаан сар гаруй болж байтал ээж гэнэтхэн нас барчихлаа. Миний ингэж заяагvйдсэнээс болж vхлээ гэдгийг мэдэж байсан болохоор би их гутарсан даа. Аав маань хар тамхи их татдаг болохоор мууд муудсаар сvvлдээ гэрээс гарч чадахыг байв. Ээжийг нас барснаас хойш бvтэн хагас жилийн дараа аав талийлаа. Ингээд би єнчин хоцорсон.

Ахмедтэйгээ хамт амьдарлаа. Хvнсний жижиг мухлагтай боллоо. Гэсэн тээр нэг шєнийн явдал миний толгойноос гарч єгдєггvй, ямагт тэр ганган платье тэр залуу эр, сайхан ор, тэр амтат шєнийн бодол.

Дєрвєн жилийн дараа манай энэ нагац эгж манайд ирээд намайг гэртээ урьсан юм даа… би ямар ажил хийдгий нь мэдэхгvй байлаа. Харин ээж vхэхийн ємнє “Чамд нэг эгч бий. Бид холбоо тасарсан улс. Бие биендээ ч очдоггvй” гэж ярьж байсныг л мэдэж байна.

Ахмед намайг гэрээс явуулдаггvй. Яаж гуйж аргадсанаа санахгvй байна. Маргааш нь вагон тэргэнд суугаад энд хvрээдсэн ирсэн юм даа. Нагац эгч намайг найрсаг тосож аваад,

- Миний эгчийн хvvхэд ийм муу платье ємсєж яваасай гэж би бодохгvй, тийшээ єрєєнд оръё, яамд хийсэн платье тэнд бий, тэр vед би арван долоотой байсан. Би орж гоёчихоод, нагац эгч рvvгээ гараад ирсэн чинь:

- За энэ єрєє рvv оръё, чамайг vзэх гэж хvсээд байгаа хvн байна гэлээ.

Би нэрэлхэлгvй ороод харсан чинь цэргийн дарга сууж байна. Авдар сав байдаг тэр єрєє гээд нэгэн єрєє рvv заалаа.

Урт зvvрийг дээш шєрвийлгєсєн сахалтай залуу дарга байсан, хамгаас урьдаар сахал нь надад таалагдлаа. Тэр дороо тэндээс гармаар санагдсан боловч, нагац эгч явуулсангvй. Тэгээд:

- Энэ хvн, чиний хамаатан чамайг харъяа гэж зориуд ирсэн юм шvv гэлээ.

Би ичихээ ч болилоо. Эгч ч гэнэтхэн гарахдаа:

- Хоёулхны чинь vлдээе, та хоёр шавайгаа ханатал ярилц гэв.

Би жаахан айсан. Гэсэн ч сайхан царай нь миний тэвдсэн бvхнийг зvгээр болгочихлоо.

Арван минут єнгєрєєгvй байтал мань дарга над руу ойртсоор, мээм рvv л гар нь явж байна. Би ичих шиг боллоо. “Ингэж байдаг, яасан балай хvн бэ” гээд дотроо ярьж байлаа. Нєгєє дэх хvн, даанч зовсон шинжгvй намайг vнсээд,

- Намайг, чиний садангийн хvн гэж нагац эгч чинь чамд хэлж байх шиг байна… худлаа шvv. би чамтай… гээд аяархан миний чихэнд шивнэлээ.

Хараад байвал нагац эгч худал хэлсэн ч гэсэн бас муу биш. Яагаад гэвэл тийм залуу хvний євєрт унтах нь Ахмедтай байснаас мянга дахин илvv гэж саналаа. Ингэж санаад би хариу vг хэлсэн ч vгvй, хашгирсан ч vгvй илбэж таалж, аальгvйтэж гарлаа.

Бvтэн цагийн турш тэр єрєєндєє байлаа. Дараа нь дарга гараад явсан. Арван минутын дараа нагац эгч ороод ирэв.

- За яав? Манайд ямар шуу байна даа? Танайх тэгэхэд ямар шуу билээ, чи єєрєє мэдэж байгаа. За ингэхлээр, манайх хаана байдгийг чиний нєхєр чинд мэдэхгvй, чамд энд, бас энэ залуу эр санаанд чинь таарч байгаа бол чи маргааш, нєхєртєє юу ч ярилгvй, гэрээ орхиод манайд яваад ир, тэгвэл дандаа ийм залуу хvмvvтэй учирч хvслээ ханган аятайхан хувцаслаж, сайн хооллож байх болно гээд миний гарт алтан зоос бариулж,

- Yvнийг хєтєчдєє єгєєрэй гэсэн,

Би харихаар босож, тєдєлгvй гэртээ ирсэн. Шєнє нєгєє дарга санаад ургаад болдоггvй, тvvний оронд миний хажууд Ахмед хэвтэж байгааг харахаас хамаг амьдрал зогсонги санагдаад, єглєє Ахмедыг явангуут єєрийн бага сага юмаа боож аваад, авгындаа хvрээд ирлээ.

Мєн тэр єдрийн орой, нєгєє дарга ирж, би тvvний тэвэрт жаргалаа эдэллээ.

Ингээд би энд гурван жил болж байна.

Єдий хvрэх хугацаанд би хэд хэд дахин євдєж нагац эгчдээ жаран туманы єртэй болсон. Ер яасан ч тєлж чадахгvй юм шиг байна… гээд Эшреф яриагаа дуугалаа. Тэд цєм баахан дуугvй байтал Экдес,

- За одоо би єєрийн тvvхээ та нєхдєд ярьж єгье гээд эхэлсэн нь: - Би захын худалдаачны охин, аавын ажил олигтой бvтэж байгаагvй, манайх захын ойролцоох Аббас-Абад хороонд сууж байсан, бид хоёр охин байж, дvv нь би байлаа. Миний эгч муухай бvсгvй байсан. Цэцэг, євчин нvvр царайгий нь муухай болгочихсон болохоор харахад ч аймаар гэсэн ч аав ээж хоёр тvvндээ их хайртай, харин намайг онцолдоггvй байсан.

Зууч авгай нарт эгч минь таалагддаггvй, харин намайг vзvvлдэггvй байлаа. Эгч бид хоёрын хувь заяа холбоотой байжээ. Эгч хvнтэй суучихвал сайн болж, хань нєхєр гэдэг юу болохын учрыг би мэдэх ёстой байлаа. Тэгсэн эгч минь єєрийгєє торддог боллоо. Молла Ибрагима Иегудигээс ямар мєнгєє ч авсан юм, ямар ч шидийн юм болоодохов, мэдэхгvй, нэг мэдэхнээ нь нэг залуу худалдаачинд наалдаад авчээ. Тэгээд тэрvvнтэйгээ суучихсан тэр єдрєєс хойш би уужирч, хvнтэй сууж, зорьсондоо хvрэх найдвар тєрєх боллоо.

Суухаар ч боллоо. Чухам ямар нєхєр байсан гэж санана!

Нэг єдєр манайд гурван авгай ирлээ. Над руу хараад л суух хvн нь тамхины худалдаачин залуу гэж ярилцаж магтацгаагаад л байна.

Аав ээж хоёр намайг, миний аз жаргалыг онцолж санааширдаггvй болохоор ямар хvн байгаагий нь нарийвчлан сайн мэдээдэхье гэж бодсон ч юмгvй шууд тохиролцчихлоо. Хуримын єдєр сонгож, нєгєє залууг тэр єдєр ирvvлэх болов.

Хуримын єдєр би орох хаалганы эсрэг тавьсан толины ємнє суулаа.

Дэгжин хувцастай сайхан залуу эр ороод ирнэ, тэгэхэд нь би толинд харна. Би ч єєрийгєє харуулъяа гэж бодлоо.

Тэгээд намайг юу харсан гэж бодоцгоож байна.

Yvдэнд гэнэт л:

- Сахиус минь, бурхан минь! цоохор тарлан нvvртэй, толгойн vсээ хусуулсан, ихэнх нь уначихсан жижигхэн шар шvдтэй хvн ороод ирлээ. Цаасан лебад ємсєж, єргєн цагаан бvс бvсэлчихэж. Зєєлєн шаахайгаа тайлж сугандаа хавчуулж хvрч ирээд, миний зvvн хацар дээр ер зовсон шинжгvй шув хийтэл vнслээ. Муухай царайгий нь харчихаад, манайхан зугтаагаад алга боллоо. Єрєєнд зєвхєн тэднийхэн л vлдлээ. Тэд нь яахав дээ, мэндлээд л баярлалцгаагаад л байна. Тэгснээ нэг нь миний чихэнд:

- Хуримын бэлэг авъяа гэж байгаа бол ханилах хvнээ vнс гэлээ.

- “Бэлэг сэлгээ аваад, дуртай зvг тийшээ арилаг! Сахал vс нь бvрхчихсэн энэ муухай хушууг яаж vнсэх вэ?” гэж би бодлоо.

Гэсэн ч бодсоноо гэнэт хэлэх нэгэнт оройтсон бєйлаа. Сайхан залуу мєрєєдєж, би “сууна” гээд хэлчихсэн байлаа. Ингэхлээр, тэр муухай царайг vнсэхээс єєр яахав. Тэр хvн ч миний хуруунд хямдхан бєгж хийгээд авлаа.

Аз болоход энэ єдєр тэр хvн намайг хоёр дахин vнсэж эгдvv хvргэснээс хэтэрсэнгvй явсан. Дєрвєн єдрийн дараа хурим болж, намайг энэ ойвор этгээдийнх рvv явууллаа.

Аз дайрч, харин овоо ааштай хvн байсан. “Бурхны хvн- болохоор, єдєр шєнєгvй намаз хийж маани уншина. Тэрнээс гадна, худалдаачны ажил хийх гэж шийдэх болгондоо эрих, шошийн vр юмуу, Гафизын номоор мэрэглэнэ. Энэ гурван зvйлийг ямагт бодож суудаг байжээ.

Єнєєдєх маань гурван єдєр гэртээ эзгvй байлаа. Би тун их сэтгэл зововч, бас “хєвсгєнvvр залуу биш бурхнаас эмээдэг хvн болохоор юманд амар єртєхгvй гэж бодож болохгvй” гэж амандаа ярьж байсан.

Энэ vед айлын авгай ороод ирлээ. Хаджи-агийн алга болсныг ярьтал нєгєє авгай ер шуудхан:

- Чи бvv зов. Бодвол, нєгєє эхнэр рvvгээ явсан байх гэлээ.

Би бvр гайхчихлаа. Шалгаагаад асуусан чинь ашгvй цємий нь тодорхой яриад єглєє. Тэгсэн Хадж-аги мусульман шашинтан байж, надаас гадна авааль эхнэртэй, тэрнээс єєр бас хуулиар батлуулсан хоёр хvvхэнтэй хvн байжээ.

Хаджи аги, эрих, номоор мэрэглээд байгаа чинь ойрын долоо хоног юмуу ирэх сард эхнэр авбал амжих нь гэдгээ vзэж суугаа юм гэж тэр авгай бас ярьж єгсєн.

Ийм муухай зvс царайтай, тийм овилгогvй хvнтэй амьдрах нєхцєлгvй гэж би бодсон. Хаджи аги ганцхан надаар сэтгэлээ хангаад байдаг бол тэр их хєрєнгий нь тvшээд би хэл амгvй аятайхан амьдарч болмоор л санагдсан. Харин мэрэглэчихээд эхнэр аваад байна гэвэл… яасан ч санаа нийлэхгvй.

Тэр єдрєє, би vдийн хоолны дараа зах орж, утас тємєр дэгээ худалдаж авахаар явлаа. Тэнд хvн их, харчуул хvvхнvvдийн хойноос хєєцєлдєж л байна. Би жаахан зайдуу зогсож хараад байлаа. Энэ vес, Ахмет шахын хєргийг нэхсэн зангисгатай хар сvртvк цамц ємссєн жижигхэн малгайтай, хорь орчим насны залуу миний хажууд ирээд зогслоо. Тэгээд:

- Ханум аа, надтай хамт нэгэн цаг зугаацахгvй юу? гэв.

Энэ мэтийн vг, урьд ємнє дуулаагvй ч гэсэн, царай зvсий нь ялангуяа улаан сахалтай, мєлчгєр толгойт Хажи-агитайгаа зэрэгцvvлж vзээд аятайхан санагдлаа. Тэгээд би эрхэлж, аальгvйтэж:

- Агь аа! Та юу ярьчихав аа! Танайх эндээс ойрхон уу? гэлээ.

Бидний хажуугаар нэг цагдаа єнгєрлєє. Тэхэд биднээс хорь шахам алхам холдож явчихсан хойно нь:

- Энд, тун ойрхон, хоёулаа сууж, тамхи ханатлаа татаж болох газар бий гэв.

Тэгэхэд би тэр “тамхи ханатлаа татахын” учры нь мэддэггvй байсан. Тэгсэн шал ондоо утгатай vгс байсан юм байж билээ.

Би ч за гээд хойноос нь явлаа.

Оёдолчдын захын vзvvрээс цааш, нарийхан гудамжаар баруун тийшээ эргээд тав зургаан мухар гудамж єнгєрєєд, жижиг байшингийн vvдэнд хvрээд очлоо. Залуу эр хаалгыг тогштол, цаанаас нь нэгэн хєгшин авгай цухуйснаа намайг харчихаад ер гайхсан янзгvй “За ор” гэв.

Залуу маань намайг урдаа орууллаа. Их л догдолж, зvрх булгилавч би орлоо. Орчихоод, “мянган эр ч байг тэдний нэг нь ч Хажи-аги шиг лав муухай биш байх” гээд л амандаа ярилаа.

Хашаан дотор ороод залуу:

- Ахай, халуун тогоо тавь гэлээ.

Тэгээд нэг жижиг єрєєнд орлоо. Жижигхэн, балиар хана нь vс тортогонд дарагдаж орхисон сав суулга тавих олон тавиур бvхий ёнхортой. Дараа нь миний гvвлvvрийг сєхєж тамхи тат гэлээ. Би татлаа. Дараа нь надаас хэний хэн гээчив гэж асуулаа.

- Тамхины худалдаачин Хажи-агийн эхнэр гэж би хариуллаа.

Тєдєлгvй, халуун тогоо оруулж, бид цай уулаа. Дараа нь миний дэргэд суучихаад намайг vнсэж гарлаа. Би их ичсэн. Гэсэн ч та нараас юугаа нуухав, бас л толгойгоо мєлчийтєл хусчихсан юмаа. Тэгэхдээ, Хажи-аги шиг эвгvй санагдсангvй.

Намайг хоргоогоод салдаггvй. Би ч, “Муу юм болбол болж л байг, Хажи-аги л бишээс цааш” гэж дотроо бодлоо.

Хэрэв тур зуурын тачаалаа хангахын тулд биш харин чамд сэтгэлтэй, хvслэн нь гагцхvv чам руу тэмvvлснийг л мэдэл, vнэхээр Хажи агиас хамаагvй илvv, хэрэв чамаас хэрэгтэй юмаа амтлахгvй байвал, тэр хvн чиний нэрийг хугалж дэвсчээд, духан дээр чинь шившигт тэмдэг тавьсан ичгvvргvй хуурамч этгээд… vгvй, Хажи агиас єчнєєн хамаагvй шал дор.

Залуу эрд баяртай гээд би явлаа. Ингэтэл, миний гарт нэг юм атгууллаа. Би гадаа гарч ирээд vзвэл алтан хушуу байсан.

Долоо хоногт хоёр удаа энэ байшинд ирж байхаар ярилцаж тохирлоо.

Би тун болгоомжтой ирдэг боллоо. Хvслээ гvйцээж байгаа юм шиг санагддаг бєйлаа. Нэг єдєр би євчин авчихсанаа мэдлээ. Нєгєєдрийн маргааш нь Хажи-агид халдчихаж хэд хэдэн эхнэртэй болохоор, хэн ингэж тэрслэснийг хєєрхий зайлуул мэдсэнгvй.

Хажи- аги євчин авснаа мэдvvт, намайг гэрээсээ хєєнє гэж би айлаа. Ийм болохоор гэрлэлтээ цуцлуулна гэж шаардлаа. Тэгтэл, надаас салаад, шинэ эхнэр авна гэж бодож байгаа бололтой сvйн мєнгє надад талєхгvй гэж, би ч авахгvй гэсэн, тэгээд намайг тєрхмийнх рvv явууллаа.

Аав ээжтэйгээ хоёр сар байж, нєгєє залуу нэгэн яаманд хамт алба хаадаг юм гэж надтай танилцуулсан єєр хvн рvv ямагт болгоомжтой явдаг боллоо.

Тvvнээс авсан мєнгєє, найзынхаа зааж єгсєн эмчлvvлж байгаа эмч Насериед єгєх учиртай болсон нь харамсалтай шvv.

Санааныхаа дураар анх удаа ирсэн энэ эмч миний євчнийг юу ч биш гэж хэлчихээд харин намайг эргvvлдэж эхэлсэн.

Тэр хvн надад мэргэлээчингvvдийн багцаалан ярьдаг шиг “Зургаан хоногийн дараа юм уу, эсвэл зургаан долоо хоногийн дараа vгvй бол зургаан сарын дараа таныг эдгээнэ” гэлээ.

Тvvнээс хойш би бvтэн жил тэр эмчээр эмчлvvлж нэгэн єдєр, бvрэн єгчих мєнгєгvй учраас хагасы нь єгтєл эмч ч миний хэмжээнд тааруулж єгч байна. Эдгэрvvлж чадахгvй нь гэж бодсон янзтай,

- Ханум аа таны євчин дордож байна. Эмчилгээ авахгvй гэж байна. Энэ vгийг дуулаад, миний уур шатаж:

- Та юу гэнэ ээ? Юунд хvмvvсийг зовоож тарчлааж байдаг юм бэ? Єчнєєн явуулж vрэгдэл, чирэгдэл болгочихоод, одоо болоход, эдгэрэхгvй гэж хэлж байхы нь хараач гэв.

Гэсэн ч доктор тун тайван:

- Эрхэмсэг бvсгvй ээ, бvv сандар, битгий омогд, хэрэв тэгвэл зарц дуудна шvv, таныг гаргана биз.

Би ч хашгичиж, уйлж, тэр ч зарцаа дуудаж намайг гаргуулсан,

Ингээд эмчээ єєрчлєх хэрэг гарлаа. Тэгсэн Чераг Газ Хиабианд суудаг хоёр дахь эмч маань мэдэхийн хавиар ч гэсэн, зан аашаараа ч гэсэн тvрvvчийнхээсээ дээрдсэнгvй.

Энэ vеэр аав ээж хоёр Кербела явах болж намайг ганцааранг гэртээ орхихоор бодоцгоожээ.

Би ч Хиабан лалезар зээлийн газрын залуутай саамганасаар байлаа.

Нэгэн єдєр, манай айлын баран сахил хvртсэн байх гэж миний бодож явдаг дандаа мацаг барьж маани уншдаг авгай надад:

- Чиний ямар ажил хийж явдаг болсныг би мэдэж байна аа. Шевкет-ханумаа гэхэд нь би час улайсан, тэгтэл нєгєє авгай цааш нь:

- Аан гээд уун гэж бай. Чи энэ явдлаа орхи. Тэгээд ч ер нь чамд тус болохгvй. Ажил явдал минь бvтэмжтэй байгаасай гэж бодож байгаа бол надтай хамт явалц. Би чамайг, шар тосонд хєвсєн боорцог шиг л залуустай тэврэлцэж байх тийм газар хvргэж єгье гэлээ.

Миний тухай яг тэр чигээр нь бvгдийг гарцаагvй мэдэж байна, хулгах ямар ч арга алга гэж бодоод, за тэгье гэчихсэн чинь миний нэрийг єєрчлєн Экдес болгосон. Одоо энд ирсээр хариугvй хоёр жил болох гэж байна. Эзэндээ, лєч гаруй туманын єртэй.

Аав ээжийнхээ тухай єдий хvртэл юу ч дуулаагvй, мэдэхээ ч байсан. Ер нь юу болоо бол замдаа дээрэмчдийн гарт орсон байж ч мэднэ. Yгvй бол Кербелад бас нэгэн юм болсон байж ч мэднэ. Мэдэхгvй дээ ер нь… гээд Экдес тvvхээ vvгээр дуусгавар болгов.

Тэрээр, тэнхээ орохын учир цар дээрээс хэмх авч цэвэрлэн, дєрєв хувааж, ноогдох хувийг идэж, бусдыг найз нартаа єгєв.

Есдvгээр бvлэг

БАЯН АЙЛЫН БYСГYЙ


Эфетийн ярих ээлж боллоо. Дээр vгvvлсэнчлэн тvvхээ ярихыг vнэхээр хvсээгvй боловч захирагдахаас єєр яахав ээ?

- Би чинь махны худалдаачны ч охин биш, энгийн худалдаачны ч охин биш. Тегеран хотын баян чинээлэг нэгэн айлын ганц хайртай охин нь байсан юмаа гэж хэлэхэд нь ийнхvv эхлэхийг сонссон бусад гурван хvvхэн чих сээтийлгэн анхааралиай сонсох боллоо.

Би Тегераны баруун хойт хэсэгт суудаг байлаа. Миний аав тун хєгширсєн, тэгэхдээ мундаг баян. Ээж минь нэг vг хэлгvй зєнгєндєє авгай, хоёулаа надад их хайртай, эрхлvvлдэг ч байлаа.

Надтай тоглуулж, намайг зугаатай байлгахаар ойролцоох байшингуудаас эрэгтэй эмэгтэй жаалуудыг урьж ирvvлнэ.

Тэгэхэд арван дєрвєн нас хvрсэн байхдаа ч тоглохоо бас л орхиогvй байлаа. Намайг сургуульд явуулж суралцуулахын оронд аав ээжий миний тоглохыг их єєгшvvлдэгсэн.

Ном сурахын оронд бvхэл єдєржингєє тоглоом эргvvлээд байгаа бvсгvй усан тэнэг, сохор, дvлий болохоос єєр яах вэ?

Миний ганц чаддаг минь л эцэг эхдээ юм бvхнээр захирагдах болно. Yvнийг ч миний асрагч л сургасан юмаа. Тэгэхдээ, захирагдахад ухаан хэрэгтэй, хэдийд хэрэгтэй билээ. Дандаа тийм байвал юм бvхэнд ямагт хvлцэншvй болно гэдгийг учрыг би мэддэггvй байжээ.

Тэрнээс гадна, асрагч маань, надад шидийг бvтээгч сувдан бууны чанарыг олон ярьж, энэ буундаа бишир илэрхий ч байсан єдєр болгон єчнєєн олон зууч орж ирнэ.

Надтай суух гээд байгаа хvмvvсийн дотор эрдэм ном ихтэй сайн залуус байсан. Аав ээж хоёр шал дэмий дутагдлаар барьцаалж саналы нь ер хvлээж авдаггvй. Яагаад тэгдэг байсныг мэдэхгvй юм даа.

Тэгсээр нэгэн єдєр манайд хоёр хvvхэн ороод ирлээ. Би ч эд лав зууч гэж мэдээд нуугдлаа. Yнэхээр тийм байсан. Нэгэн мєч єнгєрсний дараа асрагч надад:

- Ханум аа, тэр єрєє рvv морилж ажаамуу гэв.

Би босож, бага сага гоёод тэдэн рvv орлоо.

Мєчийн дараа авгай нар явлаа. Зvрх учиргvй лугшиж ийм хvмvvстэй тєрлийн холбоотой болох учиргvй гэж дотор сэтгэл минь шивнэлээ.

Миний ээжийн сэтгэлийн дотоод vг шал дэмий ондоо юм ярьжээ. Яагаад вэ гэвэл, ээж дор нь дэмжсэн байна. Ийнхvv гэрлэх учир тvvний бодлоор “миний духанд зураастай” гэнэ. Аавыг саналаа нэгтгэ гэж ятгажээ.

Долоо хоногийн дараа, дэр нийлvvлэхэд бэлтгэх ёслол боллоо. Энэ єдєр Тегераны хоёр зуу гаруй хvvхнийг урьжээ. Миний танилцах ёс баян элбэг болллоо. Энэд надтай суух хvн ч ирлээ. Газар євдєж байгаа бол уу гэсэн шиг сэмхэн явдаг номхон налайсан, их єндєр залуу эрийг харлаа.

Би шал дэмий сандарч шvv гэж дотроо бодов. Яаманд тооцооны хэлтсийн даргын туслагчаар ажилладгий нь мэдлээ. Залуу насандаа ийм албанд байгаа хvн, гуч юм уу гучин тав хvрээд сайдын тvнш бололгvй яахав.

Сарын дараа, миний хувцас гоёл бэлэн болж, аав ээж сvйгээ єгєєд хурим хийх зєвшєєрєл єглєє.

Миний хурим євлийн хvйтэн vдэш болсон. Одод, гивлvvр унжуулсан мусульман ганган авгай, нар адил vvлэн цаана оржээ.! Цас орж байв.

Намайг хадмын талын хоёр хvнтэй нэгэн сvйхэнд суулгалаа. Єєр сvйх тэргэнд миний талын олон хvн явав.

Ингээд єнєє хvний гэрийн зvг явлаа.

Хиабан абадад байдаг миний нєхрийн баян гэрт vй олон дэнлvv асаажээ. Намайг vнэхээрийн сайхан айл хvлээжээ.

Намайг ирэнгvvт нэгэн жижиг гоё тасалгаанд оруулав. Би эдгvйдсэн vсээ засаж, амтат ус аяга уув.

Дараагаар нь танхимд оруулж тvшлэгтэй сандлы урд єнцєгт суулгалаа.

Нэгэн мєч єнгєртєл, ер бvгд л:

“Бэрийг нєхєрт нь єгєх цаг боллоо” л гэнэ, “Нєхєр нь ирнэ биз” л гэнэ.

Гэнэт хаалга нээгдэж, эгч нар нь хєтєлж ирвэл зохих, нєгєє надтай суух гэсэн хvний чинь оронд, нарийн гинжтэй хавчдаг шил зvvсэн, хvрэн наин абатай намхан тагжгар залуу хvн ороод ирэв ээ. Хойноос нь нєхєр болох хvн дагачихсан, цаг ямагт л:

- Эрхэм хvндтэнгvvдээ тавтай морил! Эрхэм хvндтэнгvvдээ тавтай морил! Энэ байшин та нарын юм… бид бол зєвхєн зарц гээд л чанга ярьж явна…

Yvнээс л миний золгvй явдал эхэлж байгаа юм даа. Олонхи авгай нар босон харайж, нvvрээ таглан: “Бид энд хуриманд ирсэн болохоос биш, хєндлєнгийн хар юмнуудад vзэгдэхээр ирээгvй” гэж хашгичаад гараад явчихав аа.

Би ч мєн босоод, олон таван vггvй гарах гэтэл, нэг нь л миний чихэнд:

- Ханум хонгор бvсгvй минь ээ…

Тайвширч vз. нєхєр чинь эзэн хvн шvv, юу л хийе гэвэл хийнэ гэв.

Би эргэлээ. Надад шивнэсэн хvvхэд миний асрагч байсныг vзлээ. Энэ маань миний сайн сайхны тєлєє санаа тавьж байна гэж санаад єєр юу ч бодолгvй суух боллоо.

Миний нєхєр болох гэж байгаа, “эрхэм хvндтэн” гэж хэлvvлээд байсан, абатай залуу эр над руу дєхєж ирээд миний гивлvvрийг сєхєж:

- Ямар гайхамшгийн гоё хvvхэн бэ! гэснээ, дараа нь ханиачихаад, - За тэгвэл одоо та нарын гарыг холбон барилдуулна гээд миний нєхєр болох хvний гараас хєтєлж над руу хvрээд ирлээ. Дараагаар нь миний гарыг нэг л жигтэй атгаж, нєхрийн атганд хийлээ. Ингээд нэг юм чихэнд нь аяархан шивнэлээ. Тvvний царай хувиран, улайж, минчийхий нь би харлаа. Дараагаар нь аяархан:

- Эрхэмтээн дууллаа… ёсоор болно гэсэнд нєгєєх хvрэн абатай тагжгар:

- Наад чийдэнгээ!… асаагаач! гээд хашгирав. Тэгээд их хаалга хvртэл vдэж гаргахаар гvйсэн. Дараагаар нь над руу хvрээд ирлээ. Зочид ч нэг хоёроороо, бєєн бєєнєєрєє явсаар тєдєлгvй бид хоёулхнаа vлдэв.

Намайг босгоод, хэд хэдэн єрєє дундуур залан жижиг єрєєнд аваачлаа. Дотроо гоё модон хэрэглэл тавьсан, хананд нь олон ил захидлын хуудас єлгєжээ.

- Ханум аа май гэхлээр нь би суулаа, гэтэл:

- Би чамтай нэгэн чухал зvйлийг ярилцмаар байна гэв. Тэгэхэд нь: “Нийлсэн хоёр хуримын шєнєє ямар чухал юмаа ярьдаг билээ” гэж би єєрєєсєє асуулаа. Сvрхий бодож байгаа байртай.

- За ярь ярь гэж хэлэв.

Нєгєє дэх маань тvр бодосхийнээ:

- Хонгор ханум минь ээ! Сая чи дєнгєж царайгий нь харсан хvн чинь миний дарга, надтай хамтран алба хаадаг юм. Тэр хvний ачаар л би албатай байна, єєрєєр хэлбэл яамны тооцооны хэлтсийн даргын туслах хийж байна гэлээ.

Би дуугарсан ч vгvй. Тэгтэл цааш нь vргэлжлvvлээд:

- Єнєєдєр их л удаан миний тєлєє vйлчлэн нэгэн чухал албанд оруулаад, надаас нэгэн зvйл гуйлаа… Би дургvйцэж чадсангvй, ер нь ч маргааш шоронд ороод, чинийхээ царайг хэзээ ч харахгvй болно гэж айж байна гэв.

Би юуны ч учрыг ололгvй:

- Аги! Та юу яриад байна вэ? Би ойлгохгvй байна. Юун гуйлт вэ, хэл л дээ? Надад хамаатай юм уу? гэсэн чинь ер бодсон янзгvй:

- Яг чамд, ханум аа, чамд шууд хэлье. Єнєє шєнєєс чиний нєхєр байх эрхээ орхиж, чамайг єєрт нь єгєєчээ гэж тэр хvн гуйсан юм. Хэрэв би эсэргvvцвэл, маргааш надад муу юм болно. Би айж байна гэдгийг чамд тvрvvн хэлсэн шvv дээ.

Миний нєхєр єрєвдмєєр байлаа. Тэрнээс гадна, хагас цагийн ємнє асрагчийн хэлснийг саналаа. Миний номхон даруу нэр хvндэд минь ямар цохилт болсны учрыг ч бодолгvй:

- Аги аа! Хэрэв надаас хамаарах л юм байгаа бол єєрєє мэд гэлээ.

Нєхєр минь яг ийм vг хvлээж байсан байртай:

- Хонгор оо чи зєвшєєрч байна уу? Бурхан минь би амь гарлаа гээд тэр даруй зарцаа дуудаж:

- Ханум, бид хоёр одоохон явмаар байна. Yvр цайхаас ємнє эргэж ирнэ. Харин чи, бэр нєхєр хоёр унтсан гэж хvнд хэлээрэй. Хэрэв над руу орж ирэх гээд байвал Аги дургvйцнэ бvv оруул гээд зарцдаа алтан зоос єгєв. Дараа нь над руу эргэж,

- Гивлvvрээ буулга гэв.

Нар жаргасны дараах таван цаг аж. Гадаа их цас орж байлаа.

Нєхєр минь намайг хєтлєн, орсон єрєєний эсрэг талын хаалгаар гарч, нимбэг тарьсан шилэн бvхээгээр дайран тэндээсээ байшингийн урт гудам руу орлоо. Тvvний адагт, гудамж руу харсан жижиг хаалга байв. Яг энд, намайг жаахан хvлээ гэж хэлээд,ордны их хаалганы хажууд зогсож буй том сvйх тэрэг дуудан ирvvлж, намайг суулгаад, дэлбэгчдээ:

Яв! … цэцэрлэг рvv гэв, єєрєє гудамжны нєгєє талд буй замын тэргэнд сууж бидний хойноос дагалаа.

Аравдугаар бvлэг

АЛИ-ЭШРЕФ-ХАНЫ АЛБА ХААСАН НЬ


Тегераны баруун хэсэгт Хиабана Баге-Шахын ойролцоо эл цэцэрлэг бий ажээ. Харанхуй хvйтэн байлаа. Сэтгэл уймарч хачин болсон учраас хvйтэн ч байгаа юмуу, vгvй ч юмуу мэдсэнгvй. “Хуримын шєнє амарч алжаагаа гаргахын оронд газар болгоноор шагайж явна аа даа?” гэж єєрєєсєє асууж явлаа.

Намайг хотын зах руу аваачиж миний хуруу, хvзvvн дэх vнэт эдлэлийг мулталж авах гэсэн юм уу ч гэж азримдаа бодож явлаа. Нєхрийнхєє сууж яваа тэрэгний чимээг сонсож, би баахан тайвширлаа.

Сvйх, нэгэн мєч ихр явж, цэцэрлэгийн тємєр сараалжнй хажууд зогсов. Харваас, сvйх ирнэ гэж урьдчилан болгоомжилжээ. Учир нь гэвэл их хаалганы хоёр тал очингуут онгойж, сvйх, тvvний хойноос жижиг тэрэг, цэцэрлэгт орж гудамлан тарьсан модот замаар давхиад европ маягаар барьсан ордны єргєн шатны ємнє ирж зогслоо.

Би гарах ёстой ч юм уу, vгvй ч юмуу мэдсэнгvй. Нєхєр минь тэрэгнээсээ vсрэн сvйхний хаалгыг онгойлгож:

- За буу даа, Ханум минь гэв.

Нєхрийнхєє гар дээр хvрсхийн шат єєд алхлаа.

Гантиг чулуун шат байсан бєгєєд дээгvvрээ гулдан хаалгатай, тvvнээсээ нарийн гинжээр хятад ваар унжуулсан байв. Ордны хаалгыг нэлэнхvйд нь шилээр хийжээ. Гонх руугаа харсан цонхны шилийг мєн том шилээр хийсэн бєгєєд танхим дотор нь их чийдэн чимэг гялалзжээ.

Нєхєр минь намайг танхимд оруулав. Асаж буй ханан зуухны тvvгээр орой бидний гарыг холбосон нєгєєх хvрэн абатай хvн хойш урагш алхжээ. Толгой нvцгэн байлаа. Бидний хєлийн чимээг сонсоод:

- Аа, Али-Эшреф-хан хvрээд ирэв vv. Миний тэсвэр барагдаж дуусаад байлаа гэсэнд

Миний нєхєр мэхэсхийн

- Эрхэмтэн минь жаахан удчихлаа, єршєєж хайрлаарай. Таны номхон зарц чинь буруугvй шvv… таны хvссэн ёсоор ултайхан хєдлєх ёстой байлаа…

Тийнхvv хэлэхvйд залуу эр эхлээд над руу харж, миний гарыг авч vнсээд, нєхрийн минь мєрєн дээр алгадаж:

- Сайн байна, сайхан байна, одоо явж, биднийг орхи иншаалаа их шагнал єгємц гэж хэлэв.

- Миний нєхєр мэхийн ёсолж, над руу гашуудалтайяа хараад гарч одлоо. Би нєгєєх тагдгар залуу хvнтэйгээ хоцров.

Ингээд намайг гараас барьж,

- Ханум… хонгор оо, нааш ир гэв.

Ордны танхим дундуур хоёулаа явъя гэлээ. Сайхан зураг, урлан хийсэн хєшиг, кансан хийцийн жижиг торгон хивс, зєєлєн аятайгаараа бидний мэдлэг болгоноос даваа кашканы онцын сайхан том хивс сэлтийг надад vзvvлэв.

Дараагаар нь гивлvvрээ авбаас сайнсан гэж надад хэлсэн учир би авахад хvрлээ. Тэгээд намайг, цэцэрлэг дундах цєєрєм тийш харсан цонхтой жижиг єрєєнд орууллаа.

Ширээн дээр, тvмэн єнгийн цэцэг шилтэй амтат ус тавьжээ. Энд бид хоёр урд урдаасаа харж суулаа.

Залуу эр нэгэн шил усны бєглєєг авч хэлсэн нь:

-Ханум! Энэ бол Тегеранд олддог шампани дарсны хамгийн сайн нь шvv гээд надад нэгэн хундага хийж єглєє.

Єдий хvртэл гашуун нясуун юм огт ууж vзээгvй тул тvр эргэлзсэнээ ганцхан хєнтєрч орхилоо.

Жаахан азнатал, хоёр зарц галууны дэгдээхий, загас, цацагт хяруул сэлт тавьж европ ёсоор хийсэн амтат хоол авчирлаа.

Дарсанд халамцаж эхэлсэн учир би ч зогсоо зайгvй л хєхрєєд байлаа. Гэтэл тэр хvн ч миний согтсоныг далимдуулан мєн зогсоо зайгvй vнсээд байв аа.

Хоол идсэний дараа надад ахин хоёр хундага хийж єглєє. Хагас цаг єнгєрсний дараа хvрэн орон дээр хоёр биенээ тэврэн уналаа…

Намайг сэрэхэд, шєнє дундаас хойшхи таван цаг болжээ. Єчигдрийн залуу миний хажууд байсангvй. Харин орны толгой хавилцаа миний нєхєр зогсчихсон:

- Ханум аа босоорой! Цаг явж єглєє харьяа гэж байна.

Тийм их бие алжаасан болохоор орноосоо даанч босомгvй санагдлаа. Гэсэн ч яах вэ дээ? Босохоос єєр арга vгvйдэж, би ч босон харайлаа.

Хажуугийн гудманд нvvр угаах газар байна. Нvvрээ усаар арчлаа. Ингэж тэгсгээд, гивлvvрээ унжуулж ордны шатаар буув. Yvдэн дээр, урьдын адил сvйх, жижиг тэрэг хоёр мєн хvлээн байв..

Би сvйхэнд, нєхєр минь нєгєє тэргэнд сууж, бид хєдєллєє. Жижиг хайс, гудам, бvхээг дундуур явж мєн тэр замаараа гэртээ хvрэв ээ. Унтлагын єрєєндєє орж ирvvт, нєхєр минь миний гивлvvрийг хуу татан авч тэврэн авав.

- Энэ явдлаас хойш хоёр дахь єдрийн орой, нєхєр минь тун баясгалантай гэртээ орж ирэв. Над руу хvрч ирээд:

- Чиний тєр шєнийн хєдєлмєр талаар єнгєрсєнгvй, май унш! Гээд хармаанаасаа битvvмж дугтуй гаргаж, дотроос нь цаас аваад надад єглєє. Би уншиж чаддаг юм шиг эхнээс аь аваад, адгий нь хvртэл нvд гvйлгэв. Ямар ч учры нь олсонгvй, ном мэддэггvй хvн муухай шvv, их харамссан.!

Би уул бичгийг нєхєртєє єгч чанга уншаач гэж гуйтал инээд алдан:

“Яамны тооцооны хэлтсийн даргын албанаа чадал тохирох хvнийг томилох хэрэгтэй болсны улмаас огцорсон мирза-Джелаль-Эдин”ханы оронд дээр vгvvлсэн хэлтсийн даргын туслагч Али-Эшреф-хан албандаа онц зvтгэлтэй байгаа тул 790 дугаар тушаалыг vндэслэн Али-Эшреф-ханыг тооцооны хэлтсийн даргаар томилж, албан vvргээ гvйцэтгэхийг зєвлєсvгэй. Тvvний хангамжийг сард 200 туманаар бодож мєн хоолны 50 туманыг нэмэлт болгон олгож байсугай. Яам, оль Моль… гарын vсэг зурав” гэжээ.

Тэр минь энэ бичгээ уншчихаад гэнэт намайг тэврэн авч vнслээ.

Чиний азаар би албан тушаал ахилаа.

“Энэ ч аз биш эз шvv дээ хэрвээ би азтайсан бол яалаа гэж энэ бvх зовлонг амсаж явах билээ. Шєнє нэгэн тийш яваад, vvрээр ирье vv…” гэж би бодов.

- Хэн vvнийг ингэснийг чи мэдэж байна уу? гэхэд нь бодсохийж байгаад,

- Мэднэ гэтэл

- Сайн байна. Тэгвэл, би чамд нэг юм хэлье. Манай Перст чинь ажил бvхнийг єргєл барьц єгч олоод, дайлж дуусгадаг юм шvv дээ. Албанд дэвшихээр барьц єгсєн маань тэр шєнийн явдал болж байгаа юм. Одоо дайлах хэрэгтэй байна. Тэгэхлээр, эрхэмтэн єчигдєр шєнийн явдлаа давтан єнгєрvvлэхийг онц хvсээд байна. Хэд хэдэн хvн байхад vvнийг мэдэгдэх гэж оролдоно билээ. Єнєє шєнє бас тийшээ явахаас єєр яах вэ…

Надаар тvрvv барьж алба хєєцєлдєх гэсэн миний нєхєр боломжгvй юм шаардаж байна гэдгийг би мэдлээ…

Иймэрхvv замаар янхан болдгийг би гэнэн мулгуудаа мэдсэнгvй. Тэр шєнийн явдал, миний санаанд даанч тохироогvй болохоор би:

- Yгvй ээ, аги аа, тийшээ явмааргvй байна. Ер нь явах ч vгvй гээд орхисон чинь нєхєр минь євдєг сєхєрлєє. Царай нь хачин барайж, миний хєлийг vнсэн:

- Ханум хонгор минь намайгаа алах гээ юу? Бузарлах гээ юу? Намайг кашаны дээрэмд оролцсон буюу шатаалцсан гэж хардан маргааш хоёр цагдаа манайд ирж… намайг баривчлаад шоронд хийвэл яах вэ? Чи нєхєртєє хайртай, нэрийг нь хайрладаг бол миний орох байх хамаагvй. Харин єнєєдєр хоёулаа очъё л доо. Хамгийн сvvлчийн удаагийнх шvv энэнээс хойш эрхэмтэн ажих ч vгvй.

Хань нєхєр минь vнэхээр ийм байдалд орсон бол муу юм болно гэж бодоод, за очъё гэлээ. Нєгєє тагжгар залуу намайг угтаж авлаа. Шєнє нь хоёр зуу илvv туманы vнэтэй алмаасан бєгж бэлэглэв.

Энэ залуутай тийнхvv амьдрах боллоо. Заримдаа мєргєж гуйж, заримдаа шургуу шаардаж, олон удаа эрхэмтэн рvvгээ явуулах гэлээ.

Хэн ч байсан ярьж болохгvй гэж манай нєхєр хорьсон болохоор ээж асрагч хоёртоо би энэ талаар ч юу ч хэлсэнгvй.

Нэгэн єдєр нєхєр маань албанаасаа буцаж ирээд:

- Эрхэмтэн, маргааш европ явах гэнэ гэж хэлэв. Би ч царайгий нь харж нэг л юм санаагий нь бишдvvлжээ гэж бодоод юу болоов гэж асуусан чинь:

- Эрхэмтэн яваад би хаацайлах хvн vгvй хоцорно. Намайг ахин тушаал доошлуулах бий гэж айж байна гэв.

Эрхэмтэн, надад, албанаас нь битгий єєрчлєєрэй гэсэн бичиг vлдээнэ гэсэн гэдэг шалтгаанаар мєн тэр vдшээ, цэцэрлэг рvv дагуулан очиж би ч сvvлчийн удаа эрхэмтэнтэйгээ учирлаа, тэр явдлаас хойш арав хоносон хойно, манай нєхєр над дээр орж ирээд:

- Бурхан минь, бид аврагдлаа! Миний явдал сайн болов гэлээ.

Юу болсны учрыг асуувал,

- Тєр уналаа. Шинэ сайд маань надтай танил, манай эрхэмтэнтэй ёстой хєл нийлдэг хvн тэрvvнтэй нарды тоглодог байсан юм.

Тав хоноод орой нь манайд зочин ирнэ. Хvлээн авах бэлтгэлийг хянаарай гэж гуйв.

Тvvний заавар, миний удирдлагаар, зочинг хvлээн авахаар гэрээрээ бэлтгэлээ.

Орой нь шивэгчиндээ нэгэн зvйл тушааж байтал нєхєр ирээд:

- Ханум, гэртээ орж хайрла, чамд хэлмээр бага сага юм байна гэв.

- Би єрєєндєє орж, єнцєгт суугаад юу гэхий нь хvлээлээ.

Хараад байвал нэгэн юманд санаа зовж надаар хийлгvvлэх гэжээ. Гэсэн ч зовоод байгаа бололтой байлаа. Ингээд байх дээр нь тvvн рvv эргэж, эгч дvv нь юм шиг л найрсгаар:

- Хэлэх гэсэн юмаа хэлэхгvй яагаав ээ? Юу л байна ярь даа гэсэн чинь заяа муут:

Ханум, та єнєє шєнє хоноц авмаар байна гэв.

Би энэхvv vгийг дуулж айхтар их уурлан багтарч тэсэж чадалгvй хашгираад:

- Аги аа танд ичих нvvр байна уу? Илтээр хийсэн бузар ажил чинь дутаад, одоо давтах гээ юу,

Би ерєєсєє vvнийг хийе гэж хvсэхгvй байна. хэрэв энэ удаа намайг явуулах гээд байвал, би аавдаа очиж гомдол мэдvvллээ.

Энэ vгнээс айж, миний сvрдvvлгийг жаахан эрэгцvvлж бодох бол уу гэж бодлоо. Тэгсэн чинь урагш алхаж, зам таглаад, даажигнан:

- Аяар аяар ханум аа! Би эхлээд чамтай шал дэмий ёсорхуу байж, эр хvн эхнэртэйгээ ямар байдаг вэ, тэрvvн шиг л байна. Єєрєєр хэлбэл, юу л хийе гэнэ хийж л байх ёстой. Эр хvн эхнэрээ ч алж болно гээд дараа нь дуугаа чангаруулан: –Ханум хэрэв та миний хvсэлтийг биелvvлэхгvй бол эрх жаргалаа няц дэвссэн хэрэг. Намайг ховлохоос чинь ємнє би чиний садар самууныг хотоор тараана гэж нэмэн хэллээ.

Миний толгой руу тоосгоор цохиод авсан ч иймэрхvv vг дуулсан шин тийм бодол тєрvvлэхгvйсэн. Єєрєєр хамаг шалтгийг гаргасан мєртєє, намайг шившигт хутгав.

Би нєхрийнхєє араншинг мэдэх болохоор тvvний нэгэн тvнш, эрдэм номтой сайхан залуу бvсгvйг эмсийн байшинд очъё гэж албадсаар бузарлачихаад хожим нь: тэр хvvхнээ муулан сонинд бичсэн шиг намайг садар самуун гэж хэлнэ гэхэд итгэмгvй санагдсан.

Тэгсэн тvрvvчийн vгийг хэлээд зогссонгvй харин ч:

- Хэрэв чамайг дахин дуугарвал, одоохон гэгээн нарын нэгэнд очиж, эрхэмтэн гэгчтэй явалдсаныг чинь яриад энэхvv шившигт явдлаа биенээс зайлуулахын тулд чамаас сална.

Yvнийг дуулаад, миний хєл нахигасхийж, хамаг мэдээ алдрав. Хэрэв нєхєр л тэгье гэвэл сvрдvvлэг нь ёсоор биелнэ. Би эмэгтэй хvн учраас тvvний бурууг нотолж чадахгvй. Энэ дэлхийд надад, над мэтийнхэд ямар ч эрх байхгvй гэдгийг би мэдэлгvй яахав дээ.

Алс хэтийн хань нєхрийнхєє тухай санасан бодсоноо хэлчих эрх хvvхнvvдэд байдаггvй, нєхєр нь бол хvvхний тухайд санасан бодсоноо гvйцэтгэж байдаг, хуучирч элэгдэх дээр нь хялбархан сольчихож болдог эд аж ахуйд хэрэгтэй чухал нэгэн зvйл шиг хvvхнээ vздэг, эр нь бол хvvхнийхээ муу бvхнийг дуудан хэлдэг атлаа хvvхэн нь эрийгээ муу хэрэг хийлээ ч шvvн хэлж болдоггvй. Энэ дэлхийд чинь заяа муутай бvсгvй vнэндээ юугаа хийх вэ?

Над шиг хэл ам цєєнтэй бvсгvй шvvх болгон шийтгэдэг энэ хорвоод чинь юугаа хийж чадах юм бэ?

Ингээд би, энэ хvнтэй чинь тэмцээд дэмий, тэгвэл ч намайг бузарлахаар тvрvvн, одоо бодсон болгоноо хийнэ, vг л дуугарвал баларна гэдгийг би мэдэж байлаа.

Би уйллаа. Яаж нулимс асгарсан гэж санана. Хичнээн гоожлоо гээд муухай санааны тэр хих даланг сэтэлж чадах уу даа? Тvvний мєнгєний шуналын галыг би нулимсаараа унтрааж чадах уу?

Нєхєр маань ердєє тэр дор нь л нулимс чинь ямар ч тус хvргэхгvй, миний шаардсаныг л биелvvл гэлээ.

Аргагvйтэж гутарсандаа дахиад за гэх боллоо.

Орой нь сайд машинаар хvрээд ирэв.

Намхан, гучин хоёр насны буржгар хар vстэй хvн байлаа.

Би тvvнийг vvдэндээ тосохоос єєр яахав. Надтай уулзахаа урьдчилан мэдсэн шиг байна билээ. Ер гайхсан шинжгvй намайг сугадан, чихгvй тэнд зогсож буй миний нєхєрт ч инээн зочдын єрєєд орлоо.

Ийн тийн ярилцсаар гурван цаг єнгєрєєлєє. Тэгтэл оройн хоол єгч, сайдыг хоолоо идтэл миний нєхєр єрєєнєєс гарч, сайд бид хоёулхнаа vлдлээ.

Єглєє сайд яваад єглєє. Тvvнийг явахад нєхєр маань надтай баахан маасганаж, дараа нь:

- Єчигдрийн чамд хэлсэн зvйл бол хэлэхээс єєр аргагvй л болсон юм. Чам шиг ийм эхнэрээсээ хаанаас салах вэ дээ. За тэгээд бузарлана гэдэг ч бvр худлаа.

Тvvний vгийг vнэнээ хэллээ гэж итгээд, эхийн тухай гунихарч байгаагаа ярихыг болив. Найман цаг болж Сепехсалар мєргєлийн дуганы цаг дуугарав.

Хvvхнvvд яриа эхэлснээс хойш нэгэн цаг єнгєрлєє.

Эфет дахин ярьж эхэлсэн нь:

- хэдэн єдєр єнгєрєєд, нєхєр маань зугаалмаар байна. Исфаган руу явна. Єнєє єглєє сайд намайг дуудаад, надад дээгvvр албан єгье гэж байна. Исфаганы… дарга хулгайн хэрэгтэй тушаалаасаа огцорсон юм байх. Тэгээд яам, их цалин тогтоон намайг тийш явуулъя гэж шийдлээ. Би яахав дээ. Эрхэм сайддаа баяр талархлаа хэлээд, уг томилолтыг авахад бэлэн байгаагаа хэллээ гэв.

Хоёр єдрийн дараа алба хаах газар руугаа явах тушаал гарсан, хоёр хоноод явъя гэлээ. Сайдын толгойноос тэр шєнийн амтат явдал гараагvй нь илтээ.

Би тєрхємдєє очиж, аав, ээж, асрагчтайгаа салах ёс гvйцэтгэв. Асрагч надтай хамт явахыг vнэхээр мєрєєдсєн боловч, манай нєхєр явуулсангvй. Тэднээсээ салж явахдаа, тэр жуулчлал надад нэг л муу юм ёрлоод байгаа юм шиг дотор нэг л бачимдаад би уйлсан.

Бид нумтай тэргээр явж, таван єдрийн дараа Кум, Кашаныг єнгєрч, Исфаганд хvрч очлоо.

Явж байх замдаа, манай хvний надтай харьцах нь єєр болсон, “Ханум” гэж дуудахаа болиод, заримдаа бvдvvлэг vгээр ч дууддаг боллоо. Би тун их гайхаж, заримдаа тоглож байгаа ч юмуу гэж бодон, миний нєхєр гэж бодон, юу ч хэлдэггvй байлаа.

Исфаганд ирээд, бид хоёр хэнтэй ч ойр дотношсонгvй. Ирснээс хойш хоёр сар болж байгаа ч гэсэн араншин нь бvр хачин єєр болов. Тегеранд байхдаа, намайг хvндлэн харьцдаг байсан нь эргэлтгvй алга боллоо. Архи их уудаг боллоо. Согтохоороо намайг хараадаг, заримдаа зоддог ч боллоо. Надад, амьдрахад хэцvv болов оо.

Нэгэн шєнє, намайг хараах дээр нь би:

- Чи яагаад ингэж байдаг юм бэ? Хэрэв би чамд тээр болоод байгаа бол салгаад, Тегеран явуулаад аль гэсэн чинь гэнэт тачигнатал инээд алдаад:

- Чи яасан гэнэн амьтан бэ? Тэгэхлээр чи чинь єєрийгєє миний эхнэр гээд л бодоод л явдаг хэрэг vv. Чамайг баруун цэцэрлэгт явсан шєнєєс чинь эхлээд чамаас салсан, тэрнээс хойш, чи зєвхєн миний бодсоныг гvйцэтгэж байх, зэвсэг болохоос биш єєр юу ч биш. Тэжээвэр хvvхэн, хоногийн авгай гэхээс єєр нэр алга чамд гэлээ.

Энэ vгсийг дуулаад, чаддагсан бол толгой дунд нь тэнхээ мэдэн цохиж, амийг хороочихмоор уур бадарсан. Гэсэн ч тийм тэнхээгvй болохоор яахав дээ.

- За яахав, тийм юм бол хэрэв би чамд хэрэггvй юм бол намайг тєрхємд минь буцааж, Тегеран руу явуул гээд хэлсэн чинь, бас л даажигнан инээж,

- Чи намайг гэнэднэ байх гэж vзээ юv? Тегеранд очоод, аавдаа цємийг ярина, би тvvний нь мэдэхгvй гэж бодоо юу… vгvй ээ, тайван байж vз. Би vvнийг чинь бодолцсон. Энд чиний хийж, намайг гутаасан шившигт ажлыг аав ээж хоёрт чинь хэдийн биччихсэн. Ээжий чинь ирvvлсэн хариу энэ байна гээд хармаанаасаа захидал гаргаж надад уншлаа.

“Хайр хvргэн минь ээ! Миний самуун охины чамд учруулсан єєдгvй мэдээ, намайг яаж зовлонд учруулж, тамласныг чамд яаж хэлэхээ мэдэхгvй байна. Yvний чинь дуулаад гутарч бараг vхэх гэж байна. Би єєрєє яах учраа олохгvй, юу болж байгааг ч мэдэхгvй байна. Тань шиг шударга залуу эртэй, тэр мэтийн эхнэр холбогдох гэж бодохоос хэрхэн шаналж байгаагаа гаргаж хэлэх vг алга. Юу ч болтугай, тэр явдлаас нь татаж авахыг оролдож, хичээгээд vз.

Чиний хадам ээж”

гэсэн байв.

Захиаг уншиж дуусангуут, хорвоо еврэн нурж байгаа юм шиг бодогдон, би ухаан алдан унасан. Бvтэн арван хоёр єдєр бие чичирч, халууран дэмийрсэн гэж хожим нь хvн надад ярьсан.

Арван хоёр хоносны дараа бие жаахан гайгvй болж, нvд нээн харсан чинь миний дэргэд нэгэн хєгшин авгай сууж аяганд эм хийгээд барьчихсан л:

- Уучих, охин минь уучих! Бурхан энэрч одоо чи сайн болно гэж байлаа.

Эргэн тойрон харвал, би єєрийндєє бишээ, хана нь цэнхэр,шаланд нь урагдсан хасир дэвссэн, ханы ухмалд нь хоёр шилэн аяга дийз, зэс аяганаас єєр юу ч vгvй нэгэн жижиг єрєєнд хэвтэж байна

Миний дор заваан улаан бvтээлэг дэвсэж , бас хєл дээр уранхай ноосон алчуур хаяжээ.

Их гайхаж, нєгєє эмгэнээс:

-Эмээ, би хаана байна аа? Яагаад энд ирсэн байдаг билээ? Миний нєхєр хаачив.

-Зарц шивэгчин маань хаа байна? гэсэн чинь, инээж байгаад л:

-Охион, ямар нєхєр, зарц, шивэгчин билээ. Бурхан, чамд нєхєр хайрлана. Тэгэхэд л зарц, шивэгчин байх болно гэчихээд инээхээ болиод, долоо хоногийн ємнє над дээр нэгэн залуу орж ирээд! “ Ядуу авгай та баяжихгvй юу? Би танд нэгэн євчинтэй хvvхэн авчирч єгье. Та тvvнийг эндээ авч бай…” гэсэн. Тэгээд арван туман атгуулсан, энэ мэтиййг над руу илгээгээсэй гэж би бурхандаа залбирсан, тэгээд, “ даруйхан vvнийгээ аваачих уу” гэсэн чинь За яах вэ, хэрэв долоо найм хоноод наадахы чинь засрахгvй бол дахин танд мєнгє унах л байх” гэж хэлсэн. Би яарч хаягий нь асуусангvй явуулчихжээ. Тэрнээс хойш, лав есєн єдєр єнгєрлєє. Алга л байна. Аа тийм! Чамайг бие засархад єгєєрэй гэж нэгэн захиа vлдээсэн юм байна.

-Захиа хаана байна? бушуухан єгєєч дээ!

Эмээ боссоноо шал руу тонгойж хасир дороосжижигхэн дугтуй гаргаж ирлээ .би уншиж чадсангvй,мэдэх чvгvй юм. Одоо яая гэх вэ дээ.Тэгтэл vvд рvvгээ очоод,

-Гасан-Али! Гасан-Али! гэж хашгирлаа.

Арав,арван хоёр настай эрэгтэй жаал гvйгээд ирэхэд эмгэн:

-Май анар’’ид.Тэгээд бидэнд захиа дууд гээд орынхоо цаанаас анар гарган авч, мєн бас ємнє нь миний задалсан захиаг барьсан байлаа.Гасан-Али ламд шавьлан ном заалгасан тул мєргєлийн ном дуудахаас бусдын учрыг олдоггvй ажээ. Гэсэн ч захиаг удтал шагайснаа,бага сага учры нь олсоон.Тэр нь иймэрхvv байсан.

‘’Эрхэм Ханум аа! Хойшид чадтай уулзах боломжгvй гэж би vзлээ. Над руу гэртээ ирнэ гэж бvv санаарай. Дэмий болно. Би чамайг авах ч vгvй. Хэрэв Тегеран руу явбал аав ээж дээрээ бvv ороорой. Тэд чамайг гэртээ оруулахгvй л бий. Самуун охин гэж чамаас булзсан. Тэд vvнийгээ,чиний алга болчихсан, миний мэдэж байгаагаараа бол эмсийн байшингуудын нэгэнд л явчихлаа гэж миний бичсэн захианы хариуд ингэж бичсэн юм шvv ‘’ гэсэн байсан.
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/457079/e0d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
497 Сөөхий pitty1 2008-06-30 13286
496 Могой pitty1 2008-06-30 13414
495 Лимбийн эгшиг /Өгүүллэг/ [1] pitty1 2008-06-30 15343
494 Болзоо pitty1 2008-06-30 13669
493 Тєрєл арилжсан нvгэлт шєнє pitty1 2008-06-30 20116
492 Гэмшил [2] pitty1 2008-06-30 11194
491 Агуйт уулын аварга бөх даян аварга С.Цэрэн pitty1 2008-06-30 15198
490 М.Каземи - Аймшигт хот Тэргvvн дэвтэр 1-p бvлэг pitty1 2008-06-30 12725
489 Аймшигт хот 2-3p бvлэг pitty1 2008-06-30 11153
» Аймшигт хот 4-10p бvлэг pitty1 2008-06-30 10135
487 Аймшигт хот 11-20p бvлэг pitty1 2008-06-30 10310
486 Аймшигт хот Тэргvvн дэвтэр (21-40) [1] pitty1 2008-06-30 9590
485 Гэрийн эзэгтэйн нууц(Эротик єгvvллэг [1] pitty1 2008-06-30 33095
484 Хайр сэтгэлийн эрэлчин(Эротик єгvvллэг) [1] pitty1 2008-06-30 19776
483 Хvнийх [1] pitty1 2008-06-30 10864
482 Дракула гэж хэн байв? [1] pitty1 2008-06-30 12196
481 Vйл явдал давтагдах нь [1] pitty1 2008-06-30 11502
480 Араар тавьдаг эрийн тухай хvvхнvvдэд зориулсан 9 санамж [1] pitty1 2008-06-30 15350
479 Хэлний бузар file [1] pitty1 2008-07-09 11852
478 ЗУЛЦЭЦЭГ pitty1 2008-07-09 11827
배너신청
자생병원

배너신청