Бичлэгийн тоо 497
Нэгдvгээр бvлэг

Чалэ-Мейдан дахь цайны газар


1330 оны Ша абан ээль Моаззем сарын 17-ны даваа гаригийн орой, эртний соёлт орон, их яруу найрагчдын тєрсєн єлгий Персийн нийслэл Тегеран хотноо эл хуль уйтгартай. Хуй салхи vлээж тоос дэгдсэний улмаас гудамжнаа хєл хєдєлгєєн бараг зогсжээ. Гагцхvv гачаал зовлонгийн эрхээр гэрээсээ хєєгдєж гарсан vvвэр тvvвэр явган хvн энэ шороон дундуур ийш тийш сэлгvvцнэ.

Тегеран хэдий том ч атугай дэлбэгч морин вагонтон хvмvvс зєвхєн хотын хойт хэсэгт суух бєгєєд ядуучуул суудаг ємнєд хэсэг нь тэр аяараа нарийхан, тахир мухар гудамжаар дvvрдэг билээ.

Энэхvv хэсэгт Чалэ Мейдан хэмээх хороолол буй нь Парисын Кур де Миракль гэдэг хороолол лугаа тун тєстэй ажээ. Энд ч гэсэн тэнд ч гэсэн аливаа соёл ахуйд харшаар vл барам хvн дvрсээ алдсан хvмvvст эртнээс нааш суурьшжээ. Сохор зоосны тєлєє шашны мєргєлд хэний хийморь тvрvvнд явахаас эхлэн эсэн бусын юмаар маргалдаж нэгийгээ алахад бэлэн, ойртсон хvний амийг нь хороодог, дээрэмддэг хvмvvс байдаг. Одоо ч гэсэн ялгаагvй тийм мэт нь зєндєє бєгєєд ялангуяа Баба Норуз Али замын уулзварын орчим их бий.

Энэ хавиар суугчид улс тєрийн бодлогоос тасархай хол. Тегераны хойт хэсэгт ямар ч явдал гарлаа гэсэн жишээлэхэд тєрийн удирдах газар солигдож байхад ч энэ мэтийг мэдэлгvй єнгєрдєг байна.

Хулгайч, эрvvгийн хэрэгтэн шоронгоос зугтсан байваас цагдаа нар, дандаа энэ хорооноос олно. Хотын энэ хэсэгт хаана нь бол хаана, цайны олон газар буй тул дээрх мэтийн хvмvvс орогнож байдаг.

Миний номонд гарах vгvvллэг эхлэх тэр єдєр, цайны нэгэн газар хэдэн хvн хvvрнэлдэн байв. Тvvний доторхи байдлыг ажваас тамхи, хар тамхины утаа дvvрэн халуун тогооны хиншvv ханхлан бараг харанхуй аж. Хаалган дахь цорын ганц цонхоор бусад гурав нь сонингоор бєглєєстэй гадаа хуйлрах тоос харагдана. Амьсгалах агаар нь гаднаас ирсэн хvний бєєлжис хутгам аягvй болжээ.

Цайны газар цугларагсад зvсэн зvйлийн хvн байгааг ажигч хvн харваас хамгийн доорд давхаргынхан, мэргэжлийнхэн байв. Хэсэг хэсгээрээ болчихоод олонхи нь цай ууж, хар тамхи гувшин ярилцана. Тэгэхэд ганцхан хvн, буланд шигдэн суугаад, их л бодлогошрон цаасан иштэй янжуур татан хэнтэй ч vл ярилцана. Энэ бол хорин тав орчим насны, боровтор царайтай, очийг бадраасан эрвэлзvvр хvрэн нvдтэй залуу эр байлаа. Тvvнийг инээмсэглэхvйд нимгэн уруулын нь цаанаас яралзсан цагаан шvд харагдах бєгєєд ийнхvv инээмсэглэх нь уруу царайтай нь vл нийцнэ. Хуучирсан хиртэй хувцас ємссєн тvvний гаднах байдал, vнэхээрийн гачигдсан байдлыг илтгэнэ.

Сайхь хvн, элдвийн бодолд умбасан ер юу ч анзааргvй мэт бєгєєд гагцхvv ойр тойрноо харахаар толгойгоо хааяа єндийлгєснєє, дахин зовлонгийн далайд живлээ.

Єєр нэгэн этгээдийг ойртон очих яг тэр vед сайхь хvн эцсийн ганц ширхэг тамхи татахыг мєрєєдсєн байжээ.

Энэ бол том эсгий малгай тавьсан, баргар, тэнэг байдалтай, цайны газрын эзэн євгєн аж. Унжуу хамар, дvрлэгэр том хэвийн бус нvдийг харахад зэрлэг хvн биш байгаа мэтээр хачин байдлыг санагдуулна. Залуу эр лvv очоод єрєєсєн гараа тvvний мєрєн дээр тавьж:

- Яагаад чи гиюvрээд байна. Жавад аа? гэхэд нь элдвийн бодлоосоо арай ядан салсан Жавад:

- Зvгээр ээ, ах аа. Шал дэмий юм толгойд орж эргэлдээд байна. Тэгээд таныг харангуут толгойноос арилан одлоо гэж хариу єчвєєс євгєн:

- За боль доо чи дэмий юм ярьж байна. Чи єчнєєн єдєр урвайгаад явж байна. Надад яагаад vнэнээ хэлэхгvй билээ? Санасан бодсоноо надтай хуваалцахыг хvсэхгvй байгаа чинь єєдгvй дээ гэв.

- Yнэндээ, даан ч юм алга. Нэг л бие базаахгvй байна гэж Жавад єчив.

- Зохиогоод л, намайг мэхлэх гээ юv. Єчнєєн єдєр ажилдаа яагаад очоогvйсэн билээ?

- Саяхан би эзэнтэйгээ хэрэлдсэн тэднийд ажиллахаа больсон гэж Жавад євєрдvvштэй хариуллаа.

Євгєн инээж:

- Зєвхєн ингээд, зогсох хэрэг vv? За хє тэгвэл би та хоёрыг эвлэрvvлье. Тэгэх vv? Энд залж ирээд хоёр аяга цай єртєггvй уулгаад л эвлvvлчихнэ гэхэд Жавад:

- Yгvй, vгvй, огт тэгсний хэрэггvй гэж яаран хэлбээс євгєн сvvлчий vгий нь эс анзаарсан мэтээр:

- Энэнээс болж чи урвайгаа юм биз дээ? гэж асуувал,

- За яалаа гэж дээ євгєєн. Миний дєрєв таван кран авдгийг та мэднэ. Орой болгон ээжийгээ, хоёр хvvхэдтэй эгчийгээ тэжээх талх тариа худалдаж авах хэрэгтэй байна. Энэ хэрvvлээс болж, би гурав дахь оройгоо гар хоосон харьж байна. Хэцvv байна. ажил эрж, энэ тэрvvгээр хичнээн явавч олдохгvй байна. Цаашдаа яадаг билээ, мэдэхээ байлаа.

Баб Гассаны гаднах байдал хvний сайныг эс илтгэвч Жавадын ярьсан зvйлд тун хачин болж, залуугийн гараас шvvрэн авч:

- За хvv минь, биеэ барь, бvv гомд гээд хармаанаасаа хоёр цагаан мєнгє гаргаж Жавадын алган дээр тавьж май, одоохондоо энэ л байна. Тэглээ ч талх худалдаад авчихна шvv дээ. Цаадхий нь бурхан мэдтvгэй. Хир тааруу ажил олдох байлгvй … гэв.

- Жавад тvvн рvv харж, хоёр том нvдий нь нулимс бvрхэн,

- Ээ Баба гуай минь, таны агуу тайван сэтгэлийг би юv гэж хэлье. Надад vнэндээ ичгvvртэй байна…

- Хvv минь, одоо юу гэх вэ хэмээн євгєн догдолсныгоо инээвхийн халхлах гэж оролдсоноо,

- Би чамд ажил олсон цагтаа л… гэж хэлээд, дээр нь халуун тогоо, цай, ёотон єрєєстэй чулуун бандан тавьсан булан руу очиж, гvйцэтгэгчдээ нэгэн зvйл тушаалаа.

Жавад ганцаараа vлдэв. Энэ хvн одоо хэдийгээр цєєвтэр мєнгєтэй болсон ч атугай урьдын адил гvн бодолд живсээр байлаа. Эрхэм уншигч авгай нар аа энд гарч буй хэргийн бvх явдалтай танилцуулахын учир Жавадын тvvхийг товчхон vгvvлсvгэй.

Тегераны Сенгележ гэдэг нэгэн хороололд таван жил орчмын ємнє, гурван эр хvн, хоёр хvvхэн хоёр хvvхэд бvхий нэгэн айл байлаа. Эрэгтэйчvvдийн нэг нь чийрэг, бие сайхан дєчин тав орчим насных, нєгєєдєх нь гуч хvрч яваа, гурав дахь нь хорин настай залуу ажээ. Хvvхнvvдийн нь нэг нь дєчин настай, нєгєєдєх нь хорин гуравтай бєгєєд, хєхvvл, хоёр хvvхэдтэй нєгєєдєх нь дєрвєн настай байжээ. Энэ айл, гачигдах зовохыг vл мэдэж аятайхан амьдарч байсан аж. Єрхийн тэргvvлэгчийг Остад Али гэдэг бєгєєд Тегеран хотноо нэртэй шаахайчин хvн аж. Залуугий нь Жавад гэнэ. Гучин настай эрийг Реза гэх бєгєєд Жавадын эгчийн нєхєр, Остад Али, хvргэн хvvхдvvд бол эгчийнх нь билээ.

Энэ айл, Резийн єдєрт олдог мєнгє, Остад Алийн оёдлын хєлсєєр идэж уухтай, жаргалтай байлаа.

Яг энэ vе Тегеран хотноо хижиг євчин дэлгэрч, заяа муутанд тусаад vхлийн зам руу хєтлєв. Эл євчин Остад Алийг дайрлаа. Эмчлэх гэсэн оролдлогоо талаар хоцорлоо. Тавхан єдєр хэвтээд амьдралаас хагацан одож гэрийнхнийгээ vгvvлшгvй уй гашуунд хоцроов. Шаахайчныг нас барсны нєгєєдрийн маргааш, Реза бас євчиллєє.

Хvvхнvvдийг ч Жавадыг ч айх сандрах эзэмдэв. Долоо хоноод Реза ч vхэв.

Энэ айл ямаршуухан байдалд орсныг бичих бэрх ээ. Жавадын олж буй мєнгє, хоол ундандаа ч vл хvрэх тул эд агуурсаа худалдаж эхлэв. Ядрах єлсєх аажмаар газар авсаар хоёр жил болоход єрєнд баригдсаны улмаас Сенгележ дэх бяцхан байшингаасаа хагацлаа. Байшингаа худалдаад, энэ бохир хороонд шилжин ирж, хоёр єрєєтэй, єчvvхэн єєдгvй байшинд суурьшжээ. Жавад ахиухан хєлстэй ажил эрэлхийлэн дархны газраа ч орхин барилгад орж, єдєрт таван крон олдог болсноор гэрийнхнийхээ голыг яаж ийгээд зогоох болов. Yл ялих юмнаас болж эзэнтэйгээ муруйсандаа элдэвчлvvлэн хараалгаж доромжлуулах єдрийгєє хvртэл Жавад тийнхvv гурван жил амьдарлаа. Хєєрхий Жавад тэвчилгvй гомдож энэ мэтийн ажлаар дахин оролдохоо болъё гэж єєртєє ам єгєєд гарчээ.

Жавадын бодол болон суусны учрыг уншигч авгай на одоо мэдээ буй заа.

Хэдий одоогоор талх худалдаад авчих мєнгєтэй атугайч энэ бодол тvvнээс сал єгєхгvй зууралджээ. Гэнэт тvvний мєрєн дээр хvн гараа тавилаа. Толгойгоо єндийлгєж зэргэлдээх зээлийн бяцхан мухлагийн дагалдан, арван дєрєв орчим насны жаал хvvг таниад:

- Таныг зах дээр хvн сураглаад байна гэлээ.

Жавад босон тэрvvний хамт цайны газраас гарав.

Yл таних залуу эр хvлээн буйг харлаа.
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/457037/69c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
497 Сөөхий pitty1 2008-06-30 13286
496 Могой pitty1 2008-06-30 13414
495 Лимбийн эгшиг /Өгүүллэг/ [1] pitty1 2008-06-30 15343
494 Болзоо pitty1 2008-06-30 13669
493 Тєрєл арилжсан нvгэлт шєнє pitty1 2008-06-30 20116
492 Гэмшил [2] pitty1 2008-06-30 11194
491 Агуйт уулын аварга бөх даян аварга С.Цэрэн pitty1 2008-06-30 15198
» М.Каземи - Аймшигт хот Тэргvvн дэвтэр 1-p бvлэг pitty1 2008-06-30 12725
489 Аймшигт хот 2-3p бvлэг pitty1 2008-06-30 11153
488 Аймшигт хот 4-10p бvлэг pitty1 2008-06-30 10135
487 Аймшигт хот 11-20p бvлэг pitty1 2008-06-30 10310
486 Аймшигт хот Тэргvvн дэвтэр (21-40) [1] pitty1 2008-06-30 9590
485 Гэрийн эзэгтэйн нууц(Эротик єгvvллэг [1] pitty1 2008-06-30 33095
484 Хайр сэтгэлийн эрэлчин(Эротик єгvvллэг) [1] pitty1 2008-06-30 19776
483 Хvнийх [1] pitty1 2008-06-30 10864
482 Дракула гэж хэн байв? [1] pitty1 2008-06-30 12196
481 Vйл явдал давтагдах нь [1] pitty1 2008-06-30 11502
480 Араар тавьдаг эрийн тухай хvvхнvvдэд зориулсан 9 санамж [1] pitty1 2008-06-30 15350
479 Хэлний бузар file [1] pitty1 2008-07-09 11852
478 ЗУЛЦЭЦЭГ pitty1 2008-07-09 11827
배너신청
자생병원

배너신청