Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж,"Монгол",6

Уншсан 10582 vote 0 2010.08.17 01:13:29

              Америк, Нью иоркоос холгүй орших Лонг айландад энх цагийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байлаа. Энд амьдардаг хуучин цагийн гэж одоо хэлэгдэх болсон оршин суугчид дайны дараа мянга мянгаараа баригдах болсон шинэ цагийн модон байшингуудад бүслэгдэн, мянга мянгаараа ирэн суурьших идэр залуучуудын эрч хүчтэй амьдралын хэмнэлд бага багаар дасч байв. Энд хуучин юм цөөхөн үлдсэний нэг нь болох хуучин хотын төвд орших, зууны эхээр баригдсан шохойн чулуун барилгад нийтийн дунд сургууль байрласаар он удсан бөгөөд өдгөө гуравдах жилдээ сурч байгаа Дэжид энэ жил төгсөх ангид оржээ. Туранхай боловч өндөр нуруутай хийгээд монголд бол шар царайтай, шингэн шар үстэй гэгдэх байсан төрх нь энд бол хамгийн өөнтөгч арьсны үзэлтэн ч гэсэн цагаан арьстны ангилалд оруулахаас өөр аргагүй бөгөөд онигор нүдтэй хятад гэвч бас аргагүй тохиолдолд өршөөн үзэж болох “манай талын” хятад гэж тооцогдох аж. Хичээлээ тараад номын санд сууж, орой нь гэртээ буюу өвгөн багшийнхаа гэр болох хуучны модон байшиндаа харьж гэр орны ажил хоол ундаа ягштал нугалаад үдэш нь радио сонсох буюу өвгөн багшийнхаа сургааль яриаг сонсон эртний судрын шарласан хуудсыг эргүүлж монгол түүхийн тоосонд умбахаас өөр юм үл сонирхогч түүнийг гоочилж оролдох хүн байхгүй, харин ч хутагтын лүндэнг даган олны анхаарлыг үл татахыг хичээх ажээ.

Эсрэгээр энэ жил дунд ангид орсон Жаман, энд ирээд бас Жэймэн гэдэг шинэ нэртэй болсон хөвгүүн арван дөрвөн нас хүрсэн боловч намхан нуруу, боровтор царайнаасаа болж хүртсэн “атигар шар арьст” гэсэн гутамшигт хочтойгоо уйгагүй тэмцэлдсээр саяхнаас бяр хүч сууж эхлэв үү, эсвэл нэгэнт айх аюулгүй газар ирсэндээ итгэж эхлэн зориг нэмэгдэж эв суусан уу, өөрөөсөө толгой өндөр, өөрийнх нь хэлдгээр жинхэнэ шар царайтай дээрэлхүү цагаан хөвгүүдийн хоёрыг үсэрч байгаад ганц ганцхан цохилтоор дараалан нам унагасан тул нэр сүр нь дээшилж, шудрага ёсыг гагцхүү нудрагын хүчээр тогтоож болохыг нотлон харуулаад байгаа бөлгөө.

              Дэлхийн дайны төгсгөл сая сая хүний амьдралыг өөрчилсөнтэй адил манай хоёр хүүхэд ч аврагдсан бөгөөд монгол гэдэг нэр үхэл гэсэн үг биш харин амьдрал гэдэг үгтэй утга дүйх болохыг яс махандаа шингэтэл ухаарсан юм. Өчигдөр л болсон явдал мэт тодхон санаанд нь тодхон харагдах дөрвөн жилийн өмнөх тэр нэг өдөр, буудлын гал тогоонд 5 дахь сардаа ажиллаад байхад Сато сан гэнэт ирж тэднийг хагас өдөр гадуур дагуулж явах чөлөө авсанд хоёр хүүхэд төдийгүй бүгд гайхсан ч хэн нь ч татгалзаж чадаагүй билээ. Гадаа гараад нэгэн хар машинд тэр хоёрыг суулган өөрөө жолоо барин хөдлөхдөө огт санамсаргүй сонин яриа үүсгэв. “та хоёр битгий гайхаарай би бас монгол хүн” хэмээн японоор өгүүлээд манай хоёрыг ган ч хийж амжаагүй байхад эмээгийнх л ярьдаг байсан цэвэр халх аялгуугаар яриагаа үргэлжлүүллээ. “Жаманг тэр өдөр монголоор хашгиран чамайг дуудахыг сонсоод манжуурт очихдоо та нарын тухай судалсан юм. Тэгэхээр чи бол дайчин вангийн хошууны Төгс тайжийн зээ охин Дэжид, харин Жаман чи Төгс тайжтай дарьгангын тулаанаас хойш нийлсэн өөлдийн хошууны Шагдар баатарын ач мөн биздээ, Харин би бол монгол цэргийн хүн, яг л та нарын өвөө шиг, ойлгож байна уу” гэлээ. Сочин хэлмэгдсэн царайгаа эвлүүлж амжаагүй хөвүүнээс түрүүлж сэхээ орсон Дэжид, “би таныг ойлгохгүй байна. Та ямар хэлээр яриад байна?“гэж японоор зөрүүлэн асуухад “Охин минь чи хаширлах хэрэггүйэ, та хоёрын талаар судалж мэдсэн учраас би хөөцөлдөж байж гал тогоонд оруулж цагийн байдал хэрхэн эргэхийг хүлээн түр аргалсан ухаантай. Гэвч одоо дайны байдал хурдан өөрчлөгдөж байна. Японы цэрэг гурав хоногийн дараа шанхайг орхино, би арай гэж амжиж ирлээ. Одоо би та хоёрыг найдвартай газар аваачна. Бас монгол хүн байгаа, тэр та хоёрыг америк авч явах болно” хэмээн нэг амьсгаагаар ярив. Америк гэсэн үгийг дуулаад гэнэн охины нүд сэргэн царай нь гэрэлтэж “Тэгээд та яагаад япон болчив, энд бас монгол хүн байдаг гэжүү?” гэхэд “би цэргийн нууц ажил хийж яваа юм, цэргийн хүний хүүхдүүд байна ойлгох байлгүй, манай монгол хүн энд бий, тэнд та хоёр хэд хоног нуугд, тэгээд америк руу хамт явна, тэнд бас манайхан тосч авна ойлговуу, уг нь би та хоёрыг монгол руу буцаах бодолтой байсан боловч тэр боломжгүй юм байна. Нэгэнт танай гэрийнхэн америк явж байсан болохоор нэгэн бодол байсан биз, тэхээр та хоёр ч гэсэн эргэлзэх хэрэггүй явснаараа явсан нь зөв” хэмээн намуун хоолойгоор сэхээрүүллээ. Хоёр хүүхэд гэнэтийн энэ явдалд цочирдон толгойгоо эргүүлж байх завсар машин хэдийн хотын хаана ч юм хэмжээгүй үргэлжилсэн зах, дэлгүүр эгнэсэн хавчиг гудманд орж ирсэн байлаа. Нэгэн эвтэйхэн мухарт машинаа зогсоогоод, одоо бол манай хоёрын хувьд манжуурын япон офицер байхаа больсон монголын цэрэг ах хажуугийн суудал доороос өргөн хар цув авч гадуураа өмсөөд, цэрэг малгайгаа бүрхээр сольж танихын аргагүй өөрчлөгдөөд, хүүхдүүдэд бэлдэж ирсэн хятад урт хүрэм нөмрүүлээд гарцгаалаа. Зээлийн гудамжаар өөд уруугүй нэлээн явж, дэлгүүр хэсэн нааш цааш хэрсээр нэгэн мухлаг руу орон арын өрөөнд ороход хоосон байсан ба удалгүй хаа сайгүй л байж байдаг жирийн нэг өвгөжөөр луухаан орж ирэв. Гэвч тэр бас монголоор ярьж эхлэхэд бүх зүйл хэвэндээ орлоо. Тэгээд ч сууж байхад нь нүд тогтоон ажвал туранхай боловч хятадуудыг бодвол эрүү түүшин том, янхигар биетэй аргагүй монгол хүн болох нь анзаарагдах ажээ. Түүнийг багш гэж дуудна.

Товчхондоо бол багш цэргийн ах хоёр, харь газарт орхигдсон хүүхдүүдийн талаар эртнээс бодож төлөвлөж ирсэн бөгөөд харин дайны байдал огцом эргэж америкийн цэрэг хятадад орж ирсэн явдлаас болж багш америк явах албатай болсон тул завшааныг ашиглан хоёр хүүхдийг авч явахаар шийдсэн нь манай хоёрын хувьд ёстой л мөнх тэнгэрт тэтгэгдсэн өндөр заяа нь түшсэн хэрэг байлаа. Ингээд хоёр хүүхэд багштай үлдэж цэрэг ах явлаа. Таныг хэн гэдэг юм бэ гэж Дэжид түүнийг гарахаас өмнө амжиж асуухад намхан хаалгаар гарахын өмнөхөн эргэн хараад инээмсэглэж “би монгол цэрэг” хэмээн намуун дуугаар хэлж билээ.

Үлдсэн гурав мухлагийн өрөөнд хэсэг азнаад гарч толгой эргэм гудмаар мушгиран явсаар нэгэн шавар тагзанд шургаад тэндээ долоо хоног бүгэв. Тэр хооронд багш хоёр хүүхдэд англи үсгийн цагаан толгой зааж байсан тул цаг нөхцөөж уйдах завгүй нэг л мэдэхэд нисэн өнгөрчээ. Долоо дахь өдрийн өглөө багш сахлаа хусан европ хувцас өмсөж төрөл арилжаад гарсан ба мөн түүнчлэн өдөр болгон тэгж гардаг болж харанхуй болохын алдад эргэж ирнэ. Ийм байдлаар дахин арав хоноод бүрхэг үүлтэй нэгэн өглөө гурвуулаа багашиг ачаагаа аваад гарлаа. Хотын гудамж урьдын хэвээр түмэн хүн бужигнаж арилжаа наймаа үргэлжилсээр огт өөрчлөгдөөгүй байвч боомт хүртэл явахад харин ямар өөрчлөлт гарсныг анзаарсан нь намхан бор япон цэргүүд алга болоод өндөр шар америк цэргүүд оронд нь бий болжээ.

 Дэжид охин гал тогооны агуулахын буланд нууж үлдээсэн төмөр хайрцагт буй нандигнан цуглуулсан мянга гурван зуун арван хоёр иендээ их л харуусч байсан боловч одоо бол япон иен хэнд ч хэрэггүй хог болсон гэдгийг ойлгоод тайвширав. Зөвхөн иенээр ч тогтохгүй бүхнээс хүчтэй бүгдийг дийлэгч японы эзэнт гүрний ялгуусан их цэрэг хүртэл шанхайн түүхэнд огт байгаагүй мэт оргүй алга болсныг хараад “цагийн өнгө хувирах” гэдэг үгийн учрыг сая л ухаарчээ.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3531802/4cc/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12169
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12349
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10882
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11420
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10858
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11490
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11314
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11019
배너신청
자생병원

배너신청