Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж-9/

Уншсан 11833 vote 0 2010.08.02 19:37:51

Маргааш нь хоюулаа тохирсон ёсоор уулзаж галт тэргэнд суугаад Багахангай руу гарч билээ. Галт тэрэгний билет маш хямдхан, хайрцаг тамхины ч үнэ хүрэхгүй байсан нь мань эрийн цуг явахыг зөвшөөрсөн гол шалгаан байсан юм.

Өвлийн морин уралдаан бараг анхных нь байсан ч юм уу олон хүн цугласан байлаа. Бүгд л морь харах гэж өндөлзөж байхад Хантай харин өөр зүйл харж байсан юм.

Тэр бол японы жуулчид байлаа. Бүх хүмүүс хар хүйтэнд осгож үхэх шахан гадаа зогсож, хаа холоос морь харах гэж өндөлзөж байхад япончууд харин барианы талбай дээр гэр бариулан гал өрдүүлж халуу дүүгүүлээд л, морь эргэнгүүт нисдэг тэргээр пал пал хийлгэн дээрээс нь дагаж мөнгийг ч ёстой цацаж өгч байх шиг. Тэдэн дундаас нэгэн хүн түүний анхаарлыг онцгой татсан нь өндөр цагаан орчуулагч залуу байж билээ.

              Үстэй дээл, үнэгэн лоовууз, эсгий гуталтай олны дунд ганган хар пальто углаж, каракуль малгай духдуулсан өөртөө итгэлтэй алхлан бүхнийг зохицуулах тэр залуу Хантайгийн нүдэнд мөрөөдлийнх нь дүр зураг нь болон харагдаж, буцах замдаа найзтайгаа япон хэлний курст хамт явахаар тохирч билээ.

              Гэвч япон хэл сурна гэж бодох нэг хэрэг, хийх өөр хэрэг гэдгийг Хантай бүтэн 3 сар курсд яваад ойлгосон юм. Түүнээс гадна өөр бас нэг чухал юм ойлгосон ба энэ бол японы засгийн газрын тусламжийн хүрээнд олон төсөл монголд хэрэгжиж байсан болохыг, япон хэлний орчуулагч ямар ховор бөгөөд үнэтэй болохыг бас ойлгосон юм. Ингээд тэр эргэлт буцалтгүй шийдэж, намар нь өөрийн гэсэн бүх юмаа зарж наймаагаа орхиод дээд сургуулийн япон хэлний ангид орсон юм.

Бүтэн 2 жил өвөл нь гэртээ бүгэн өдөр шөнөгүй ханз цээжилж, зун нь зах дээр наймаа хийн сургалтын төлбөрөө төлж, өдөрт нэг аяга хоол идэн өдөр шөнөгүй мэрийн суухдаа амьдралдаа анх удаа л яг жинхэнээсээ сурахын сайхныг мэдэрч билээ. Нэг ханзыг тавин удаа бичээд дөнгөж тогтоох боловч түүний цээжлэх ёстой мянга таван зуун ханз дотор төстэй үсэг бас зөндөө. Тиймээс нэг үсгийг л наад зах нь гурван зуун дахин хуулан бичих нөр хөдөлмөр хийж суухдаа огтхон ч тээршаан залхуураагүй нь хачирхалтай бөгөөд сонирхолтой. Ямар ч ном уншиж байхад тууштай хөдөлмөрлөвөл амжилтанд хүрнэ гэж бараг хуудас болгонд бичээтэй байдгийг уншиж байсан боловч яг юу гэсэн үг болохыг тэр сайн ойлгодоггүй байжээ. Одоо л энэ үгний учрыг яс махандаа тултал ухаарав.

              2-р курсээ төгсөөд анх удаа орчуулганд явахдаа бас л юу ч сураагүй байгаагаа ойлгосон бөгөөд ийнхүү 4 жил бүх хүчээ дайчлан үзсэний эцэст хүсэн мөрөөдөж байсан жинхэнэ ажилдаа орж, жинхэнэ орчуулагч болох тэр зам хичнээн урт, хичнээн ариун байсан нь хэзээ ч мартхааргүйгээр түүний цээжинд үлджээ.

Анхныхаа цалинг гар дээрээ авахдаа түүний толгой эргэх шиг болж билээ.

Нэг мянга таван зуун доллар... ганцхан сард шүү дээ. Хөгшин эх нь түүгээр бахархаж миний хүү ч санасандаа хүрдэг эр хүн болждээ гэж байж билээ.

              Амьдралдаа анх удаа жинхэнэ ажил гэж ямар байдгийг Хантай тэгэхэд л биеэр үзсэн юм. Тэр цахилгаан станцыг шинэчлэн байгуулах төсөлд орчуулагчаар ажилд оржээ. Түүнийг ажилд орох үед цахилгаан станцын үндсэн зуухнууд шинэчлэгдэн ашиглалтанд орж дуусаад үндсэн сүлжээнүүдийг шинэчилж байсан үе байж. Анхандаа мань эр ажлынхаа ачааллыг дийлэхгүй үнэхээр ядардаг байлаа.

Хар өглөөгүүр гэрийнх нь гадаа үйлчилгээний тэрэг орцных нь гадаа ирж богинохон сигнал өгөхөд огт унтаж байгаагүй юм шиг сэрхийн сэрээд гарч гүйдэг байлаа. Машин хамгийн түрүүнд орчуулагчийг аваад замдаа хариуцсан япон инженерүүдийг аваад станц дээр яг найман цагт ирдэг байв.

Монгол япон инженерүүдтэй цуг аль дал наяад оных бололтой тавиур тавиур дүүрэн хуучин ватум цааснууд дээр зурагдсан цахилгаан станцын хуучин сүлжээний зураг болон компьютер дээр хийгдэн бичгийн цаасан дээр хэвлэгдэн боть боть номнууд шиг зузаан зурагнуудыг графикийн дагуу ээлж дараалан тулгаж үзээд, станц руу орж бодит байдал дээр тэр бүх утаснууд хаагуур ямар байдалтай байгааг олж дараа нь шинэ зургийн дагуу шинэчлэдэг байлаа.

Аварга цахилгаан станцын нүсэр чимээ байдаг чадлаараа хашгиран яривч дуулдахад бэрх тул хоолой нь цуцаж, толгой эргэм өндөрт кинон дээр гардаг дүүжин гүүр шиг нарийхан замаар унаж үхмээр огцом шатнуудаар өдөржин нааш цааш эргэж буцан  явахад хөл нь цуцан шантардаг байлаа.

Орой найман цагт орцныхоо үүдэнд буугаад хөлөө солбиулан арайхийн алхаж гэртээ ороод орон дээрээ ойчиж бүхлээрээ нам цохиулсан юм шиг унтавч өглөө машин ирэх чимээнээр нохой шиг сэрхийн сэрдэг нь гайхалтай.

Удалгүй тэр ажилдаа дасаж, улс орны голт зүрх болсон эрчим хүчний гол үүсвэрийг  сэргээн босгох их үйлсд гар бие оролцож байгаадаа бахархах тэнхээтэй болсон юм.

Унаж туйлдсан үйлдвэрүүд, өдөрт цөөхөн цаг гэрлийн бараа хардаг цахилгааны хязгаарлалтад хазаарлуулсан их хот, өрөөн дотроо хээр яваа юм шиг эсгий гутал үстэй дээл өмсөн дэвхцэх шахан суудаг мөсөн хонгил шиг хүйтэн орон сууц, албан газрууд, улс даяараа гагцхүү цахилгаан станц хэвийн ажиллагаанд орохыг нүд цавчилгүй харж, шүд зуун хүлээж байсан юм.

Социализмын уналтын дараа дансандаа өрнөөс өөр юмгүй үлдсэн шинэ Монгол улс , ирээдүйд нь итгэсэн дэлхийн улс орнуудын зээл тусламжаар өндийн босохоор тэмцэж байсан үе. Түүн дотроос японы ард туний сэтгэл харамгүй тусламжын хүчээр дөрөвдүгээр цахилгаан станцын зургаан зуухны дөрөв нь, станцын удирдлагын систем бүтнээрээ сэргээн босгогдсон юм.

              Улс орны эдийн засаг, дэд бүтэц гэдэг ямар нүсэр эд болохыг, ямар их мөнгө шаардлагатай болохыг, мөнгө байвал мөн ямар их зүйл бүтээж болохыг Хантай тэр үед л ойлгож авч билээ.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3470466/370/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 Халуун усны байшин /єгvvллэг/ DANTES 2009-06-26 11855
416 Хэлний бузар file [1] pitty1 2008-07-09 11852
» Хархулангийн бөгж-9/ 1932 2010-08-02 11833
414 sain bolj bamaak 2010-03-27 11830
413 Хөвсгөл далай гэж нэрлэх болсны учир [6] mgldevochka 2010-01-20 11827
412 ЗУЛЦЭЦЭГ pitty1 2008-07-09 11827
411 Хархулангийн бөгж, "Дуудлага" 1 1932 2010-08-17 11812
410 Тиймээ энэ бол хайрын хүч. Энэ бол галзуу хайрын түүх. [7] wiseman 2009-09-22 11765
409 Хархулангийн бөгж-7/ 1932 2010-08-02 11754
408 Өөртөө туслах ухаан [1] gaixal 2012-06-25 11728
407 Хархулангийн бөгж-5/ 1932 2010-08-02 11716
406 Фатима тосгоны явдал буюу Ертөнцийн 3 Нууц mgldevochka 2009-06-18 11685
405 sain baitsgaanuu? elbegsaihan 2009-06-30 11680
404 Хархулангийн бөгж-10/ 1932 2010-08-02 11679
403 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
402 국 제 결 혼 gesen nuhur uuriinhuu hvvhdiig hudaldsan bh bilgesh 2011-10-29 11670
401 Дур хvслийн эрэлчин DANTES 2009-06-09 11664
400 Хархулангийн бөгж-8/ 1932 2010-08-02 11633
399 bayarlalaa busgui mini [4] bamaak 2010-03-27 11624
398 Буруу тоглоом. Аймшиг... mgldevochka 2009-07-03 11614
배너신청
자생병원

배너신청