Бичлэгийн тоо 497

Ижийдээ эрхэлсэн шүлэг

Уншсан 11119 vote 0 2009.04.07 18:04:21

Оруулсан bataka




Орчлон ертөнцийг улам яруухан дуулнам би
Орсон борооны ус цэцгийн шилбэн дээр тунаж үлдэхийн цагт
Орчлон ертөнцийг улам ялдамханаар хайрланам би
Орой намрын бороонд цэцгийн шилбэ жиндэхийн цагт
Орчлон ертөнцөд улам ихээр хоргодном би
Одоо биш ч маргааш үүл хөллөн бороо зүсэрнэ гэхээс
Орчлон ертөнцөд улам ихээр шунан дурланам би
Орох борооны түрүүчээр шүлгээ бичнэ гэхээс
Ижийдээ очоогүй хаврын салхины үзүүр жавартай
Энд удаан суувал цас ханзарахыг мартах нь ээ
Эрх хонгор сэтгэл ижийдээ зүүгдэхгүй удахлаар
Ивэлж байгаа ертөнцөөс сүү залгилж сэрээд байна

Нутгийн тоос үнэртүүлж айлчин гийчин буугаад
Нуугьсан зөөлөн яриагаар орон хотыг сонирхоно
Ижий чинь явууллаа гэж идээ сүү задлаад
Энэ тэрийг түгээх нь улам ихээр уяруулна
Маргааш нутаг явлаа ижийдээ очлоо гэхээр
Маргад цагаан саран дагаж хөөрөөд өрөвдөлтэй
Мартаж санасан өдрүүд гэмээ цайруулах гэсэн юм шиг
Манцуйны үнэртэй салхиар даллаж дуудаад уяралтай
Эрдэнийн үрэл шиг замбуулинд амиа хуваасан ижий минь
Ивээлээ ивэлгэн хөхүүлж сүү болгон залгилуулсан юм
Ийм дулаахан өвөрт нь хөлөө дүрж суугаад
Ийм яруухан үгээр шүлэг бичих л уяралтай
Өрөл мөндөр замбуулинг улам яруухан дуулнам би
Өвсний үзүүр бөхөлзөөд молрын салхи үнэртэхийг нь ээ
Өдөр өдрийнх нь амгаланг улам ялдамхнаар угтнам би
Өөрийг минь хүн болгосон ижий аав хоёрыг ээ.
Сарны өлмийд мөргөж улам яруухан дуулнам би
Салхин зүг дэргэх морьд тургилах чимээгий нь ээ
Нарны өлмийд мөргөж улам яруухан дуулнам би
Намайг хүн болгосон өрөл замбуулинг яанам бэ
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1541082/17f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
277 Магваны Эрдэнэбат : Эх baagii111 2009-04-07 8625
276 Ш.Лхамноржмаа : Чиний явсан мөр baagii111 2009-04-07 8969
275 Б.Лхагвасүрэн , Чинийхээ дэргэд өтөллөө би... [1] baagii111 2009-04-07 9252
274 Гүрбазар, Говийн ганц айл [2] baagii111 2009-04-07 9192
273 Цэрэнтулгын Түмэнбаяр , Ганц бие хөгжимчин [4] baagii111 2009-04-07 24880
272 Таван жилийн дараа-10,11 [1] Маралгоо 2009-04-07 8844
» Ижийдээ эрхэлсэн шүлэг chups 2009-04-07 11119
270 Талын хөх салхи [1] chups 2009-04-07 9127
269 Чадлаа (Хошин өгүүллэг) chups 2009-04-07 11264
268 Таван жилийн дараа-12,13 [1] Маралгоо 2009-04-09 8535
267 Таван жилийн дараа-14,15 /төгсгөл [5] Маралгоо 2009-04-09 9177
266 Танд хэрэг болох ч юм билүү / болсон явдал/ [3] ITGE-ИТГЭ 2009-04-10 10068
265 uhriin hugarhai hawirga [2] huld 2009-04-11 9587
264 elina / erotik uguulleg [2] haar 2009-04-14 51905
263 hoshignol [2] huld 2009-04-14 11477
262 erotik uguulleg [2] [5] huld 2009-04-14 146258
261 burmiin amttai burmaa [3] huld 2009-04-15 13120
260 WWW.MONGOLNOM.COM [1] Enk 2009-04-25 11890
259 Дондог, Янжмаа хоёр chups 2009-04-26 10796
258 МОНГОЛ ХАЙР-1 ITGE-ИТГЭ 2009-04-27 10844
배너신청
자생병원

배너신청