Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Худалдагдсан бүсгүй заяа

Уншсан 1703 vote 0 2009.04.12 15:03:11
...Хааяа гадуур явж байхад хар, шар, цагаан залуус хослон алхаж, янаглан дурлалцаж ахуйд, даяаршил гэдэг үнэхээр хүссэн хүсээгүй бодит байдал болж, "хайр сэтгэлд хил хязгаар үгүй"  гэдгийг амьдрал дээр нотлох мэт. Өнөөдөр залуус олон олон хэл сурч, түүнийгээ ажил амьдралдаа үр бүтээлтэй хэрэглэж сурсных нь бодит илрэл гэлтэй.
 Нэгэн цагт монголчууд нүүдэлчин амьдралаар амьдарч байхдаа жалга жалгаасаа гэрлэж, сонгох сонголт төдийлэн ихгүй байсан гэдэг. Нэгэнт гэрлэсэн болохоор бие биенээ өөрийн өмч мэт үзэж, ханддаг байсан цаг улиран холдсоор. Аажимдаа суурин амьдралд шилжих шилжрэлтдээ сонголт нь арай өргөн хүрээтэй болж басхүү барьц алдаж байсан тухай сохиолч Б.Цэнддоо "Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин"  номондоо хошин хэрнээ их яруу сайхнаар өгүүлсэн байдаг.
 Өдгөө даяаршлын энэ эрин үед, сонголт нь улам улмаар тэлж, дэлхий нийтийг хамрах болсон буюу. Социализмын үед хаа нэгтээ өдрийн од мэт үзэгдэх "хар хүүхэд"  сониноос сонин, содноос содон байж, багагүй ичгүүр дарамтыг амсдаг байсан гэх. Ээж нь арай намын хурлаар орж донгодуулдаггүй байсан байх. Харин өдгөө цагт ийм бүү хэл,  олон олон гадаад эрстэй гэрлэж, хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд, тэгтлээ гайхал болж олны анхааралд өртөх нь багасчээ.
 Зарим үед, цөөхөн монголчуудын дунд маргааны сэдэв болж, элдэв шуугиан дэгдээх энэ үзэгдэлд мөнөөх 'хэт туйлшрал"  мэдрэгдэх болсон нь нууц биш. Ийм асуудалд болгоомжтой хандаж, асуудлын ялгаа, зөрөөг салган авч үзүүштэй.

                                                    Сонголт
 Гадаад хүнтэй гэрлэсэн л бол муу хүн, эсвэл биеэ үнэлэгч, хөнгөн амьдралыг мөрөөдөгч байдаг юм бишээ. Гадаадын өндөр хөгжилтэй оронд суралцаж,  ажиллаж байгаа зарим бүсгүйчүүд үнэхээр хайрлаж, дурлаж байж гэрлэн бас ч хамтдаа аз жаргалтай сайхан амьдарч байгаа нь олон бий. Түүнчлэн монголдоо байхдаа ч гадаад эртэй танилцан, хүний ёсоор дурлалцан, хайрлаж бие биенээ сонгон сайхан амьдарч байгаа олон бүсгүйчүүд бий.
 Тэднийг буруутгах ямар ч шалтаг, үзэн ядах ямар ч шалтгаан үгүй. Хүн өөрийн амьдралдаа сонголт хийх эрх нь өөрт нь бий. Тийм сонголт хийж буй бүсгүйчүүд:
                                 -өөрийгөө хайрлуулан хүндлүүлэх
                                -дарамт айдасгүй, тайван амьдрал
                                -дутагдахын зовлонгүй, ердийн амьдралын төлөө ийм сонголт хийх нь элбэг. Яг ийм асуудлын эсрэг талд зарим монгол эрчүүдийн олон муу талууд яригддаг. Тэд, монгол эрчүүд амьдралаа аваад явах чадвар муутай, архи ихээр уудаг, эмэгтэй хүнийг ойлгон, хайрлаж энхрийлэх сэтгэлгүй гэхчилэн тоочно.
 Аль аль талдаа ийм үзэгдэл байгааг үгүйсгэх аргагүй болохоор, хаа хаанаа бодож анхаарч, засч залруулахаас өөр арга бас үгүй ажээ.
 Харин үүнээс илүү ноцтой, олны анхаарлыг хандуулахаас өөр аргагүй нэгэн асуудал өдөр хоногоор газар авсаар байна.

                                            Худалдагдсан сэтгэл буюу "хүний наймаа"
 Өдгөө монголд, монгол бүсгүйчүүдийг гадаад эрчүүдтэй гэрлэхэд зуучлах, хувь хүн болон байгууллага 100 орчим ажиллаж, зөвхөн 2008 оны байдлаар 3000 орчим монгол бүсгүйчүүдийг Солонгос эрчүүдтэй гэрлүүлсэн гэдэг баримт байдаг аж.
Саяхан нилээд олон вэб сайтууд, солонгос эртэй гэрлэхийн тулд ийм нэгэн байгууллагад өөрийн дүрс бичлэг, ярилцлагын хамт үлдээсэн маш олон залуу бүсгүйчүүдийн материалыг олж тавьсан байлаа. Энэ тухай дор бүрдээ "арай ч дээ, энэ бол том эмгэнэл"  хэмээн шуугицгаасан боловч "хадны цуурай"  мэт замхрах аж
  Харин солонгос хүнтэй гэрлээд, солонгост очиж зарим бүсгүйчүүд хэрхэн амьдарч, "аз жаргалдаа умбаж"  байгааг нотолсон материалууд www.sarnaiha.blog.banjig.net  сайт дээр тавигдсан байлаа. Уг сайтын эзэн Сарнай бүсгүйтэй холбогдон энэ баримтуудыг энэ нийтлэл дээр ашиглах зөвшөөрөл авсан юм. Харин ийм байдлыг мэдэрсэн солонгост суралцаж, ажиллаж байгаа зарим залуус ийм бүсгүйчүүдэд туслан, зөвлөлгөө өгөх, хүсвэл нутаг буцаах ажил хийж байгаа нь,  "жинхэнэ монгол халуун сэтгэл"  гэж бодогдсоныг дурдах хэрэгтэй. Энэ баримтуудыг дэлгэж үзвэл:

- Баримт-1: 42 настай "Х"  бүсгүй нөхрөөсөө салснаас хойш, айл айлын карма өрөө дамжин амьдарсаар /хүү, охин 2той/ 10 жил болжээ. Мөнгөгүй болохоор хоолгүй, мэргэжилгүй болохоор ажилгүй. Сүүлдээ нэгэн хорооллын орцны жижүүр хийн амьдарч байхдаа, солонгос хүнтэй гэрлэхээр шийдсэн гэдэг.
 Нөхөр Ким 44 настай. Нэгэн тосгонд эцэг эх, ганц бие төрсөн ахтайгаа, газар тариалан эрхэлж амь зууна. Эцэг эхийн нас дээр гарсан тул, зуучлах албанд 5000$ төлж, шинэ "зарц"  эхнэртэй болжээ.
...Өглөө болгон 5 цагт босч, будааны усан талбайд борви бохисхийлгүй ажиллана. Эхний үед байнга усан дотор ажиллахаар дасахгүй, биеэр нь усан хаван гүйж, нуруугаа ч тэнийлгэж чадахгүй хэвтэхэд, тэд зодож байгаад талбайд гаргана. Шөнө болохоор ах дүү 2 ээлжлэн хүслээ хангана. 5000$ -ын талыг нь ах нь гаргасан болохоор "хамтран эзэмших"  эрхтэй аж. Бүсгүй нулимсаа ширгээж, зовлонгоо тэвчиж амьдарсаны хүчинд, 4 жилийн дараа хүү охин 2-оо дэргэдээ авчээ.
 Гэтэл хүүхдүүдийг сургах мөнгө байхгүй, тэгээд ч тариачин хүнд бичиг үсэг хэрэггүй гэдэг шалтгаанаар тэднийг сургуульд оруулсангүй. Өлгөө нарнаас үдшийн бүрий хүртэл 3-уул будааны талбай дээр ажиллана. "Барын зулзагыг бага дээр нь"  гэдэг бодлоор 15 настай хүүг нь ах дүү 2 ээлжлэн зодно. Ердөө л " муухай харлаа, удаан хөдөллөө, хоол их идлээ"  гэхчилэн шалтгаанаар.  Харин 12 настай охиныг нь, ээж ах 2-ынх нь нүдийг хариулж байгаад энд тэндээс нь базаж, айлгаж ичээнэ.
 Энэ бүхнийг хүү нь тэвчилгүй, нэг өглөө сэрэхэд нь ээждээ захиа бичиж үлдээгээд гэрээсээ оргожээ. " Бидэнд ийм амьдрал бэлэглэсэн таныг уучилж чадахгүй. Үүрд баяртай. O доо хөөрхий эх, хүүгээ ирж магадгүй хэмээн хүлээж мөнөөх л амьдралаараа амьдарсаар гэнэ.
 

-Баримт-2: "У" охин дөнгөж 19 настай. Бас л амьдрахын  эрхээр, аав ээж, олон нялх дүү нартаа нэмэр болох гэж "баян"  солонгос эртэй суужээ. Сар болгон гэрт нь 500$ өгнө, сайн сургуульд сургана гэж амлалт өгсөн нөхөр нь,тахир татуу хүний тэргэнцэр дээр суусан, халзан толгойтой 52 настай өвгөн, Инчеон дээр тосож авчээ.Бод доо 19, 52 гээд. Гэрт нь дагаж очвол бүр аймшиг. 94 настай хэвтэрт байдаг хөгшин эцгийнхээ хамт амьдардаг аж. Ингээд "У" бүсгүй, өтгөн шингэнээ өөрийнмэдэлгүй цувуулах эцэг хүү 2-ын "асрагч эхнэр"  болжээ. Өөриинхөө залуу нас, амьдралыг ийм байдлаар золиослон, аав ээж, ах дүү нараа тэжээх "сайхан сэтгэл".
-Баримт-3:  21 настай "Б" бүсгүй, нэгэн хувийн дээд сургуулийг ня-бо мэргэжлээр төгссөн, хэн ч харсан сайхан хүүхэн. Нөхөр нь 46 настай, жинхэнэ "мангас". Амьдрал нь яг аймшигийн кино. Архичин нөхөр нь аймаар муу санаатай. Гадагшаа явах үедээ үргэлж гаднаас нь цоожилж явна. Хэл сурчихна гэж болгоомжлоод, гэрт нь зурагт, радио, хөгжим, утас аль нь ч байхгүй. Байдаг нь нөхрийнх нь гар утас, компьютер 2 нь нууц кодтой болохоор асааж унтраахаас хэтэртлээ хэрэглэгдэхгүй.
 Нөхрийнхээ нэрийг ч, ямар ажил хийдгийг ч мэдэхгүй 3 жил хамт амьдарсан аж. "Б"-г гадаад ерөнцтэй холбож өгдөг цорын ганц зүйл нь "цонх". Орой болгон согтуу ирэх нөхөр нь элдвээр тамлан зовооно. Хамгийн аймшигтай нь компьютер дээрээ "+18" кино тавиад дуурайж хийхийг шаардана. Хийснийг нь хийхгүй бол зодуулж элдвээр тамлуулна. Гар хөлийг нь хүлж байгаад яргална.
 Бидэнтэй анх уулзхад 39 кг жинтэй, "яаж амьд яваа юм бол" гэмээр харагдаж байлаа. " Би монголд 70 кг жинтэй, таргандаа ордог байсан. Турахыг маш их хүсдэг байлаа. Харин одоо ийм болчихсон"  гээд муухан инээмсэглэж байсансан.
Монгол руу буцаах гээд бүх зүйлийг нь зохицуулсан боловч биднээс зугатаад явчихсан. Дам сонсохнээ мөнхийн согтуу, халтарууд болон төлөгүүдэд биеэ үнэлж явдаг сурагтай.

-Баримт-4: 25 настай"Э" гэдэг бүсгүйзүүчлах товчоогоор дамжуулан солонгос хүнтэй гэрлэжээ.  Зуучлах товчоонд итгээд, нөхөр болох хүнтэйгээ уулзалгүй, хадмын нутгийг зорьсон бүсгүй, 80 гарч яваа "хэвтрийн өвгөн" тэй гэрлэх гэрээ хийснээ очсон хойноо мэдсэн байна. Цэцэг шиг сайхан залуу бүсгүй, яаж тийм муухай өвгөнтэй хамт амьдардагийг бодохоос ч аймаар .
-Баримт-5: АНУ-д мастер хамгаалж, ногоон карттай болсон монгол бүсгүй, америк эртэй хууль ёсоор гэрлэж хүүхэдтэй болжээ. Тэнд ч энд ч гэр бүл салалтын тоо буурахгүй байгаа нь үнэн болохоор, амьдарл төдийлэн санаснаар нь болохгүйн улмаас , тэр шүүхэд салах өргөдлөө өгчээ. Хэдийгээр монгол бүсгүй, америк нөхрөөсөө өндөр цалинтай, хүүхдээ өөрөө өсгөх боломжтой гэдгээ шүүхэд нотолсон ч, шүүгчид өөрийнхөө иргэн эрд хүүхдийг өгөх шийдвэр гаргаж, эх үрсийг амьдын хагацалд унагаажээ.  Нөхөр нь Европд ажиллахаар явсан тул бүсгүй 3 настай хүүхэдтэйгээ жилд ганцхан удаа уулзах эрхтэйгээр үлдсэн байна.
-Баримт-6: "Х" бүсгүй, монголд жуулчилж явсан Швейцарийн иргэнтэй танилцаж, улмаар хамт амьдрахаар , дэлхийн хамгийн баян, төвийг сайхсан улс руу хүлгийн жолоог залжээ. Урьд нь монгол хүнтэй сууж байгаад салсан "Х" бүсгүйд Швейцарь жуулчин сайхан амьдрал амалсан нь мэдээж. Очиж байгаа орноо нэг их гоёгазар гэдгээс өөр төсөөлөлгүй, тэндэхийн албан ёсны 3 хэлний алийг ч гадарлахгүй атал, охиноо дауулан явсан бүсгүй очсоныхоо дараахнаас л нөхрийнхээ алганы амтыг үзэх болов.
 Нөхөр нь ижил хүйстэнтэйгээ хавьтдаг, бэлгийн замбараагүй явдалтай, хүн тарчилгаж таашаал авдаг гаж донтонтой бүсгүй хамт амьдарч эхэлсэн байна. Мэдэхээр барахгүй зовохын дээдээр зовжээ. Нөхөр нь түүнийг зодохдоо, хөрш айлынхандаа мэдэгдэхгүй гэж, Моцартын бадрангуй ая эгшиглүүлж байгаад "тамлана". Ил харагдах шарх сорви үлдээхгүй. Бүсгүй цагдаад мэдэгдэн эрхээ хамгаалья гэхээр хэл мэдэхгүй, хууль бүр ч гадарлахгүй болохоор дуугүй л зодуулж, тарчилж суух. Эцэст нь тэвчээр барагдаж, монгол руугаа оргожээ.
 Жирэмсэн болсноо нутагтаа ирсэн хойноо мэджээ. Өнөөх тамлагч нөхөр нь түүний хойноос монголд ирээд "Одоо би чамайг хайрлана. Хүүхдээ бодоод сайхан амьдарья"  гэхчилэн түмэн сайхан амлалт өгч байж дагуулан буцжээ. Швейцарьт ирсэн хойноо " Чи надтай хууль ёсоор гэрлэхгүй бол, наад хүүхдээ гудамжинд гаргаарай"  гэж дарамталсан тул "Х" арга буюу гэрлэлтээ батлуулсан нь хожим асар том алдаа болсон юм.
 Хүүхэд төрсний дараа, нөхрийнх нь хүчирхийлэл бүр гаарсан гэнэ. Нөхөр нь нярай хүүхдийнхээ хөлнөөс нь барьж байгаад, усанд дүрж эх хүү 2-ыг зэрэг тамлан зугаацдаг болжээ.Бүсгүй хүүхэд рүүгээ ухашийвэл цохиж унагаана. Нэг удаа хүүхдээ өмөөрөх гээд цохиулан ухаан алдан унасан байна. Охин нь ч хойд эцгийнхээ хүчирхийлэлд өртжээ.  Бүсгүй тэсэхээ болиод хүүхдүүдээ аваад Монгол руу дахин оргов.
 

Тамлагч эр түүнийг зүгээр нэг тавиад явуулсангүй. Швейцарийн иргэнийг аваад оргосон хэмээн "Х"  -г цагдаад мэдэгдсэн байна. Хүүхэд нь Швейцарийн иргэн тул, бүсгүй хүүхэд хулгайлсан хэрэгт унах нь тэр. Мөн "Х" -г зодчихоод, өөрийн биеийг өнгөц шархдуулаад, цагдаагийн хэсэгт очин "миний эхнэр сэтгэцийн гажигтай монгол бүсгүй, намайг байнга зодож дарамтлаад байна"  хэмээн тэмдэглүүлээд байдаг байж.  Швейцарийн иргэнд халддаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг монгол бүсгүй, Швейцарийн иргэнийг аваад оргосон хэрэг босов. Одоо бүсгүйг Монголын хууль хяналтын байгууллагаар дамжуулан, Швейцарийн шүүх эрэн сурвалжлуулж байгаа бөгөөд, уг бүсгүйд өмгөөлөгчөөс нь өөр тус болох хүнгүй байгаа аж.
-Баримт-7: Өнгөрсөн жил Монголд ажиллаж байсан хятад иргэдтэй гэр бүл болж Хятадад очоод хөдөө тосгонд яг л мал мэт ажиллаж, хүчихийлэл, доромжлолд өртөж байгаад зугатаан, Эрээн хотод ирж консулын газар орогнож байгаад монголд буцаж ирсэн нилээд олон бүсгүйчүүдийн талаар шуугиан дэгдэж байгаад замхарсныг та нар санаж байгаа байх. Тэр бүсгүйчүүд бас л Хятадын хөдөөх тосгонд зовж, зүдрэн, хүүхэдтэй болж, нялх хүүхдээ тэврэн зугатааж ирсэн гэдэг.
  Саяхан "Дээдсийн хүрээлэн'  сонин дээр Солонгосын засгийн газраас ядуу амьдралтай,  арчаа муутай эрчүүдээ гадаад эхнэр авахыг нь дэмжиж, тэднийг сургалтанд хамруулан бэлтгэж байгаа тухай материал гарсан байсан. Уг бичлэгт БНСУ-ын СТГ-ын судалгаанаас дурдсан байсан. Үүнд: 100 солонгос эрийн 8 нь гадаад эхнэр авсан ба хөдөөгийн залуусын 40 хувь нь гадаад эхнэр авч буй баримт буй гэнэ. Гадаад эхнэр авахаар хичээлд сууж буй эрчүүд нь 40-60 насных байдаг бөгөөд тэдэнд эхнэрээ хэрхэн хайрлаж хүндлэх талаар сургалт явуулж буй аж.
 

Солонгост байгаа танилуудын маань мэдээлж байснаар, гадаад эхнэр авахын тулд зуучлалын байгууллагад ойролцоогоор 5000$-10000$, зарим нь бүр 40000$ хүртэл зарцуулдаг гэнэ. Ийм их мөнгөөр эхнэр худалдан авахад хэцүү байдаг тул,  зарим нь
найз нөхөд, ах дүүсээрээ хамтран гаргах ба зарим тохиолдолд бусдаас зээлдэг гэнэ. Үүний улмаас "худалдан авсан"  эхнэрээ "хамтран эзэмших"  тохиолдол ч элбэг гэнэ.
 Нөгөө талаас Солонгостоо солонгос хүүхнүүддээ тоогддоггүй, бичиг үсэггүй, соёлгүй бүдүүлэг, архичин хүмүүс байх магадлал өндөр байх аж.  Гэхдээ бас ийм замаар сайн хүнтэй таарч сайн сайхан амьдарч яваа бүсгүйчүүд байгааг үгүйсгэх аргагүй. "Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой'  гэдэг сэн. Гэхдээ л... Амьдрал, хайр сэтгэлийг арилжаанд оруулж, нэг хэсэг нь энэ бизнесээр баяжиж, нөгөө хэсэг нь харь оронд худалдагдан зовж байгаа үзэгдэлийг зөвтгөн дэмжих аргагүй ээ.
 Сарнайн өгүүлсэнээр, гэр бүл болоход зуучилдаг хувь хүн болон байгууллагууд, нөхөр болох хүнээс нь 6000$-8000$ авдаг. Бичиг баримт бүрдүүлэх, шаардлагатай гэж үзээд Монголд  гэрлэлтээ батлуулах зардалд их сайндаа 500$-2000$ зарцуулдаг гэнэ.  Энэ баримтаас харахад энэ хүний наймаа биш гэж үү?
 

"Хүний эрх" гэж хөхүүлэн дэмжээд, "хохь нь"  гэж тавлан доромжлоод энэ асуудлыг орхиж боломгүй. Солонгост байгаа зөв сайн бодолтой залуус, ийм бүсгүйчүүдэд туслахыг ихэд хичээдэг ч зарим нэг нь ийм тусламжаас татгалзан оргон зайлдаг гэнэ.  Энэ нь монголчууд бидний нэрэлхүү, ихэрхүү зангаас үүдэлтэй мэт. Монголоосоо гарч, гадаад хүнтэй сууж, "гахай шувууны мах идэн" жаргалтай сайхан амьдралд орж байгаагаа өөрийн ах дүүс, өрөөл бусад найз нөхөддөө хөл хөөрцөг болон мэдрүүлж бас "гайхуулж", "атаархлыг нь хөдөлгөхсөн'  гэх ядмагхан бодол л буцаж очиж бусдад сэрэмжлүүлэх "үнэн'ээс зугатах шалтаг болж байгаа нь ердөө нууц биш. Хэдий болтол ийм ядмагхан сэтгэлгээгээр амьдрал, хувь заяандаа хандах билээ бид.  Ийм замыг сонгож буй бүсгүйчүүдийг анзаарч үзвэл:
                                  -баян гадаад хүнтэй гэрлэж, амар хялбар амьдрах хүсэл
                                  -ар гэрийнхнээ тэжээж амьдралд нь тус дэм болох зорилго
                                  -гадаад оронд сайхан амьдарч, бусдад гайхуулах мөрөөдөл голчилж байна бус уу? Өнөөдөр бид энэ бүхнээ "ядуугийн зовлонд"  тохож байвч, дээрээс нь амар хялбар амьдралын мөрөөдөл, оюун санааны ядуурал бас нөлөөлж байгааг мартамгүй.

                                                   Надад асуух зүйл байна?
-Монгол оронд минь ҮАБЗ /Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл/ гэдэг байгууллага, төрийн "хар хайрцагны бодлого" гэж байна уу? Эмс охидоо харьд худалдаад байх олуулаа билүү? бид.  Өнөөдөр бүсгүйчүүддээ гологдоод байгаа гэх эрчүүдийн талаар, тэднийгээ хөгжүүлэх төрийн бодлого хэрэггүй юм болов уу/
-Монголд байгаа НХХЯ /Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам/ чухам ямар чиглэл хариуцдаг юм бэ? Нийгмийн хамгаалал гэдэг нэр чухам юуг өгүүлдэг юм бэ? Монголд Эмэгтэйчүүдийн гэх тодотголтой олон байгууллагууд бий. Тэд юу хийж, юу хийх гэж гадаадын төслүүдийг авдаг, юунд хэрэглэдэг юм бэ? Ядахнаа л монгол орондоо олон хүүхэд төрүүлж, төрөөс олгох хүүхдийн мөнгөөр нь амьдрах боломжийг хүүхнүүддээ олгож болохгүй гэж үү? Ард иргэддээ зүгээр л тараана гэдэг мөнгөө ядаж эх үрсдээ зарцуулахад татгалзах монгол хүн бий гэж үү?
-Монголдоо болж буй олон арга хэмжээг байнга ивээлдээ авч, "ард түмнийхээ төлөө алжааж яваа"  эрхэм ерөнхийлэгч та,  цөөхөн монголынхоо эх үрсийг элбэрэлдээ аван гийгүүлэх болоогүй юу? Өөрийг тань төрүүлж өсгөсөн эжий, өдий болтол дэргэд тань ачилж яваа хань , өсч яваа сайхан охидтой тань адил монголын эгэл бүсгүйчүүд амьдрахын эрхээр ийн зовж явааг та анзаарахгүй гэж үү? "Эмс садарлавал, улс мөхнө"  гэж аугаа өвөг дээдэс минь сургаж, зарлиглаж асан.
-Ийм бизнесийг сурталчилж, зуучилж мөнгө олон баяжиж байгаа эрхэм хэвлэл мэдээллийн байгууллагууд болон "хүний наймаачид"  та нарт,  хүн чанар нинжин сэтгэл, өрөвдөх хайрлах ухаан даанч алга уу? "Бузраар олсон мөнгө бузраар л гардаг жамтай. Бусдын нулимс, зовлон шаналал дууссан энэ мөнгөөр хоол олж идэхдээ хоолойгоор тань давж байна гэж үү? Магадгүй та олон хүнд буян болсон хэмээн өөрийгөө цайруулах байх. Хэдэн зуун сая хүнтэй бус, ердөө л 3 хүрэхгүй сая хүнтэй монгол орондоо таны нээсэн, энэ бизнес хэзээ хойно ч  сайнаасаа илүүтэй муу үр дагавар авчирсаар байх болно. "Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ".
-Эцэст нь энэ замаар замнаж яваа бүсгүйчүүдэд, нэгэн уншигчийн бичсэн 4 мөртийг хэлье. Өөр юу ч гэж хэлэхэв дээ:
                 -хатуу ч гэсэн эх орон чинь чамд зөөлөн
                -харц шиг амьдарч, ядуу байлаа ч эх орон чинь чамд зөөлөн
                 -хагацал үзэж, зовлонг амссан ч  эх орон чинь чамд зөөлөн
                 -хальж одоод хэвлийд нь нойрсоход ч эх орон чинь зөөлөн.
                                      

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
                      e-mail: <SCRIPT language=JavaScript type=text/javascript> \n </SCRIPT> gala_mn@yahoo.com <SCRIPT language=JavaScript type=text/javascript> </SCRIPT> Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой <SCRIPT language=JavaScript type=text/javascript> </SCRIPT>                             2009-04-11.

http://www.orloo.info/index.php  оос хуулав.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1561180/99c/trackback

baagii111

2009.04.12 15:04:07
*.197.187.92

хэл ус, ёс заншлыг нь мэдэхгүй бол ч гадаад хүнтэй суултгүй бололтой. аймаар юмаа. хэтрүүлэгтэй байж болох ч бодууштай л өгүүлэл санагдлаа.
сайхан амьдрал гэж ер нь юу юм болоо?
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
3756 elgemsuu bolon,meddeg hvn ni yaaraltai hariuj ogooch [7] 김유진 2009-04-12 1499
3755 sain uu?hamriin muruig gaigui hyamd tegshledeg gazar bna uu? pudu 2009-04-12 818
» Худалдагдсан бүсгүй заяа [1] baagii111 2009-04-12 1703
3753 zarah hun baina uu? [7] 3477 2009-04-11 1562
3752 TUR BAYARTAI ... [21] ELGEMSUU 2009-04-11 1787
3751 ЭМНЭЛГИЙН БИЧИГ НАЙДВАРТАЙ ГАРГАЖ ӨГДӨГ ХҮН БАЙНА УУ? [1] ***Энxзaяa*** 2009-04-11 733
3750 eejvvdee heleed ogooch [2] bigbig 2009-04-11 1150
3749 eejvvdee heleed ogooch [3] hoorhon_penny 2009-04-11 938
3748 miat [3] buleen salhi 2009-04-11 923
3747 asuult bna aa busguichuudee [5] mon kormon 2009-04-10 916
3746 naidvartai kargo [7] djsuzana 2009-04-10 1011
3745 eejvvdees asuuy [4] dior_875 2009-04-10 1054
3744 SUSAN............ [1] ELGEMSUU 2009-04-10 739
3743 Hi chonand amidardag busguichuudee ene xyamxan shudnii bolon dotriin emnelegiin xayag xelj tus bolooch [2] odnooshko 2009-04-10 1197
3742 huuhnudees asuuya [3] bovka 2009-04-10 744
3741 elgemsuugees asuuy [2] tuul_0724 2009-04-10 995
3740 gedes dvvreed bnaa yah ve [6] spy_j 2009-04-10 2806
3739 MARALGOO-d [3] Munkh-munkh 2009-04-10 1211
3738 TUSLAMJ HEREGTEI......... [1] ELGEMSUU 2009-04-09 1095
3737 yaaraltai maralgoos asuuh ni [5] 8621 2009-04-09 896
3736 heleed ogooch! [1] 3477 2009-04-09 1026
3735 bvsgcichvvdee nadad zuvluguu uguuchee [3] zue 2009-04-09 1258
3734 hi. nadad tuslaach manaihaan [3] mon kormon 2009-04-09 1444
3733 hi busguichuudee tuslaarai [3] sain sain baina uu? 2009-04-09 1281
3732 асуулт [3] madch 2009-04-09 1010
3731 bb tsatslagnii tuhai asuuya! [4] Zaki8 2009-04-09 1598
3730 mah [3] keruru 2009-04-09 1271
3729 Солонгосын талаас 100 орчим хүний ажлын санал ирсэн [1] bolor2 2009-04-09 2044
3728 mobicomiin gar utasiig endees.... [4] xyrs 2009-04-09 1964
3727 (Huh )asuuya [13] Маралгоо 2009-04-09 5344
3726 asuuh yum bn hariulj tus bolooch [4] hehe_3333 2009-04-09 1283
3725 huuhdiin duu [2] miinaa_p 2009-04-09 1924
3724 sainhuud bolon meddeg humuust hiimel shud [2] bgtoyuna 2009-04-09 1218
3723 bolor, elgemsuu [8] pambak 2009-04-09 765
3722 Танд хэрэгтэй мэдээлэл нэмэгдсэн шүү. bolor2 2009-04-09 960
3721 busguichuud, eej naraas asuuya!! [5] pambak 2009-04-09 1203
3720 nadad zuvulguu uguuch bvsgvichvvdeee [7] balzol 2009-04-09 1688
3719 medeh hun baival tuslarai ok [2] djsuzana 2009-04-09 990
3718 co xelnii tuvshin togtooh shalgalt [3] tejv6 2009-04-09 1146
3717 5-JIL..SANAJ L YAVAARAI.. ELGEMSUU 2009-04-08 778
3716 TALK [4] lg123 2009-04-08 724
3715 www.huuhed.bblog.mn bolor2 2009-04-08 735
3714 hi busguichuudee meddegeese huvaalzaach [4] bovka 2009-04-08 1158
3713 Mend Mensu 2009-04-08 572
3712 HELJ OGOOCH [2] suren9 2009-04-08 984
배너신청
자생병원

배너신청