Moderator: mgl_300
Миний нэг найз хүнд дурлажээ. Өдөр бүхэн аз жаргалтай өнгөрч, хорвоо ертөнц улам л гэрэл гэгээтэй харагддаг болсон гэнэ. Хайрын тухай сэтгэл уярам дуу сонсоод нулимс унаган, харсан бүхэнтэйгээ тэр минь инээмсэглэн мэндэлнэ.
Нэг удаа найз минь надаас “Хайр яавал удаан үргэлжилдэг юм бэ?” гэж асуулаа. Харин би түүнд хүн бүрийн л ярьдаг хайр сэтгэлдээ үнэнч байх, сонирхож байгаа зүйлсээ хуваалцаж, хувиа бодохгүй байх, ойр дотно холбооны тухай ярьж өгөв. Үнэнийг хэлэхэд хайр сэтгэл гэдэг үүнээс ч илүү ихийг агуулдаг билээ. Хэдийгээр хөгшин бид хоёр гэрлээд 30 жил болж байгаа ч гэсэн өдөр бүр хайраар бялхаж, баяр баясгалантай амьдарсаар л байна. Бидний хамтдаа байгаа хором бүхэн аз жаргалаар дүүрэн өнгөрсөөр л ...
- Өчигдөрхөн л гэхэд нөхөр маань жаахан хүүхэд шиг намайг нугалсан сонингоор цохиод авдаг юм байна. Хариу болгоод баахан тоглож дайтав. Хагас сайн өдөр бид хоёр ногооны захаас юу худалдан авах вэ гэж хамт сууж жагсаалт гарган, маргааш нь хамтдаа явах боллоо. Орой аяга таваг угаах болоход бид хэн хэндээ туслахыг боддог болохоор иймэрхүү ажил дороо л дуусна. Бидний хамтдаа байх мөч бүхэн жаргалтай байдаг. Учир нь хэн хэн нь ийм байгаасай гэж хүсэж, хичээдэг юм шүү дээ ...
- Хааяа бид бие биендээ гэнэтийн бэлэг барьдаг. Нэг өдөр намайг гэртээ иртэл гэрээр дүүрэн сум зурсан цааснууд байхыг олж харав. Чигийг нь дагаад яваад байтал хувцасны шкаф руу ирлээ. Онгойлготол Скот минь бэлэг барьчихсан зогсож байх юм. Харин миний хувьд би бэлгээ ихэвчлэн дэрэн доогуур нь хийгээд орхичихдог байлаа ...
- Мөн бид бие биенээ маш сайн ойлгодог. Би нөхрөө яагаад найз нөхөдтэйгөө хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглох дуртай вэ гэдгийг нь мэддэг. Харин тэр минь намайг гэр бүл, үр хүүхдүүдээ орхиод эгч нартайгаа уулзан, хууч хөөрөхөөр жилдээ ганц нэг удаа гарахад дургүйцдэггүй.
- Асуудлыг бид хамтдаа шийддэг. Өдөр тутамд байнга л гарах гэр орны аар саар асуудлаас эхлээд эцэг эхийнхээ шахалт дарамтуудыг хүртэл ярилцан санал бодлоо солилцоно. Өнгөрөгч сард Скот томилолтоор томоохон хуралд оролцоод ирэхдээ түүхэн роман уншаад иржээ. Надад адал явдал, уран зөгнөлт зохиол таалагддаг ч гэсэн тэр минь энэ романаа онгоцонд явахдаа уншсан байлаа. Өөрт нь юу таалагдсан, юуны талаар өгүүлдэг болохыг нь ярихад би дуртайяа сонсож билээ. Харин тэр намайг уншсан, дуулснаа ярихад чин сэтгэлээсээ чих тавин сонсдог юм даа ...
- Мөн бид биенээ уучилж чаддаг. Үдэшлэг цэнгээнд намайг хэтэрхий галзуу, хаа яваагаа мартан хөөрсөн ч гэсэн Скот минь намайг уучилдаг. Нөхөр минь харин хөрөнгийн бирж дээр тоглоод хэдэн төгрөг алдаад гутраад ирэхэд нь би түүнийгээ чанга тэврээд “Зүгээр дээ! Энэ чинь зүгээр л хэдхэн төгрөг шүү дээ” гэж тайтгаруулна.
- Үүнээс гадна бид биесээ маш сайн мэдэрдэг. Өнгөрсөн долоо хоногт Скотыг гэртээ ирэхэд түүнд минь тэр өдөр тийм ч сайхан байгаагүйг би нүднээс нь л олж харсан. Хүүхдүүдтэйгээ тоглож байгаад ирэхэд нь би юу болсныг асуулаа. Миний нөхөр эмч мэргэжилтэй юм л даа. Жар гаруй насны хөлөндөө гэмтэл авсан эмэгтэй ирж үзүүлжээ. Нөхөрт нь түүний хөлийг эдгэхгүй гэдгийг Скот хэлж чадаагүй байжээ. Тэр маань олон жил олон олон өвчтөн, үхэл хагацлыг мэдэрсээр байгаа шүү дээ. Би үүнийг нь сайн ойлгож, мэдэрдэг.
- Скот бид хоёр бие биедээ итгэж найдан, биесээ түшиж амьдардаг юм. Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт нэг найз маань нөхрөө хавдрын улмаас цаашид амьдрах найдваргүй болсон тухай дуулгалаа. Дараа өдөр нь бас нэг найзтайгаа ресторанд уулзаж суутал нөхрөөсөө салаад амьдралаа хэрхэн төвхнүүлж байгаа тухайгаа ярьсан юм. Пүрэв гарагт хөрш маань хадам аав нь хүндээр өвдсөн тухай ярьлаа. Маргааш нь багын найз маань аав нь таалал төгссөнийг хэллээ. Утсаар ярьсаныхаа дараа сэтгэл минь тавгүйтэж уйлж билээ. Хэцүүхэн л долоо хоног байна даа гэж бодов. Тэгээд цонхоор жаал харж зогслоо. Цэцгийн мандал маань сайхан болчихсон байна. Хүү минь найз нартайгаа тоглоод, инээлдэн хөхрөх нь сонсогдоно. Тэр шөнөдөө би нөхөртөө өөртөө тохиолдсон бүхнээ ярьлаа. Жаргал зовлон ээлжилдэг энэхэн амьдралд бид л биесээ түшиж амьдрахгүй юм бол өөр хэн ...
- Бид биесээ маш сайн мэддэг. Орой бүр нөхөр минь угаах хувцасаа ичингүйрэн авчирч өгнө. Түүнийхээ товлосон уулзалтнаасаа хоцордгийг, шоколаданд нугасгүйг нь би мэднэ. Харин тэр минь намайг унтахдаа дэрээ толгой дээрээ тавидгийг андахгүй.
Биесээ аль болох халамжилж, хэн хэндээ тав тухыг бэлэглэхийг хоёулаа хичээдэг учраас энэ хайр минь насан үүрд үргэлжлэх болно гэдгийг би ухаардаг. Иймээс хорвоо ертөнцөд хүмүүс хамтдаа хайр сэтгэлээ өсгөн торниулж, бие биенээ хайрлаж, өөрсдийн үл мартагдах нандин дурсамжуудаа бүтээн, түүнийгээ урт удаан үүрд мөнх үргэлжүүлэхэд хэн хэн нь хичээхийн зэрэгцээ хэрэгтэй бүхнээ зориулах ёстой гэж би боддог юм даа.
kk laitai jor bn ene joriin daguu 1 yum hiigeed uznee harin bultelguivel chamaig...!