Moderator: mgl_300
Эмэгтэй хүний уруул гэдэг гоо сайхны нэгэн бэлэг тэмдэг билээ. Сайхан үстэй, сайхан арьстай, сайхан уруултай байна гэдэг бол эмэгтэйчүүдийн бахархал гэж та бүхэн хүлээн зөвшөөрөх нь зайлшгүй.
Гэвч эмэгтэйчүүд бид өөрсдийгөө хэт зузаан эсвэл нимгэн уруултай хэмээн голох нь элбэг. Гэхдээ энэ бүхэн огтхон ч асуудал биш гэдгийг бидний дор өгөх зөвлөгөө батлах болно.
Уруулаа будахаас өмнө бага зэрэг крем, чийгшүүлэгч, бальзам түрхэж байгаарай.
Орой унтахын өмнө улаан манжингийн шүүс урууландаа түрхэж байвал төрөлхийн улаахан уруултай юм шиг харагддаг байна.
Харин зөөлөн ягаахан уруултай болохыг хүсвэл сарнайн дэлбээг нунтаглаж, уруулдаа түрхээрэй.
Хэрвээ та нимгэн уруултай бол завсрын өнгөтэй уруулын будаг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна.
Бүсгүй та цоо шинэ өнгө туршиж үзэхийг хүсч байгаа бол шинийг худалдан авч мөнгө үрэх хэрэггүй. Харин ч өөрт байгаа өнгөнүүдийг нийлүүлж цоо шинэ будагтай болоорой.
Таны арьс тань тийм ч өөгүй цэвэрхэн бус, юм гарах дуртай бол улаан өнгийн будаг хэрэглэх шаардлагагүй. Учир нь улаан өнгө нүүрний арьсыг тодруулж өгдөг учир таны нүүрэн дээрх батгыг санаа зоволтгүй илчлээд өгнө гэж мэдээрэй.
Зузаан уруултай болохыг хүсдэг бүсгүйчүүдэд зөвлөхөд бүүдгэр өнгийн уруулын будагнууд уруулыг тань томсгож, зузаан харагдуулдаг.
Таны уруул амархан хатдаг бол гаатай бальзам түрхэж, сойзоор зөөлөн гэгч нь үрээрэй. Харин уруул их эмзэг учир ширүүлж болохгүй шүү.
Мөн уруул тань амархан хуурайшдаг бол гэрийн нөхцөлд масло, тос ч түрхэж болдог. Үүнээс гадна хоол, хүнсний бүтээгдхүүндээ В,С витаминыг түлхүү хэрэглээрэй.