Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

-

1-р бүлэг
Соёлоо гэж сайхан нэр шүү хэмээн нэгэн үл таних бүсгүй нүүр лүү нь эгц харан хашгирах дуунаар цочин нойрноос сэрэв. Ямар сонин зүүд вэ, шал танихгүй хүүхэн миний нэрийг хэлж байдаг чинь, учир утгатай зүүд юм бол уу хэмээн дотроо бодсоор нүдээ нухан орноосоо өндийлөө. Аль хэдийнэ өглөө болж, зуны наран нүүр дээр нь илч дүүрэн цацрагаараа наадаж байлаа.


Соёлоо дулаахан орондоо хоргодсон ч үгүй тэр дороо босоод, унтлагын хувцастай чигээрээ тагтныхаа хаалгыг цэлийтэл нь нээж өглөөний цэнгэг агаарыг цээж дүүрэн амьсгалав. Аль багын л харанхуйгаас айдаг байсан тэр хэвээрээ, тэрээр одоо болтол ганцаараа хонохоос айдаг болохоор оройдоо тагтаа янгинатал түгжээд, айн айн унтдаг билээ. Ай даа дандаа л ингэж ганцаараа хонох дэндүү хэцүү юм даа, дасахгүй байсаар аягүй бол гучин нас хүрэх байх гэж өөрийгөө шоолонгуй бодох зуураа унтлагынхаа өрөөний том толины өмнө зогслоо.

Хүүе баруун зовхины доогуур үрчлээ гарах нь уу даа гэж дуу алдаад Соёлоо толинд өөрийгөө ойрд ажаагүйгээрээ нэг бүрчлэн сайтар ажиглав. Соёлоо одоо хорин дөрвөн настай, дээд боловсролтой, өөрийгөө хөөрхөн гэж ам бардам хэлэхгүй ч гэсэн, муухай гэж бас л боддоггүй ээ. Мөрөө давсан шулуухан үстэй, дунд зэргийн нуруу зөв хэлбэртэй нүүр, учиргүй гоолиг биш ч галбиртай нэгэн билээ. Хувцсаа тохируулж өмсөөд нүүрээ тааруулаад будахад, бас ч гэж эрчүүдийн харааг булаахаар л хүүхэн гэж өөрийгөө дүгнэдэг нэгэн. Дунд сургууль, бас их сургуульдаа найз нөхөд олонтой адтай л охин байсан сан, даанч хайрын тэнгэр түүнд нэг л таагүй хандаад байдаг юм шиг санагдана.

Гэнэт гар утас нь хангинан мэссэж ирэхэд давхийтэл цочин бодлоо тасалж, за байз энэ хар өглөөгүүр хэн нь мэссэж бичдэг байнаа, юу болсон юм бол гэсэн шүү юм бодсоор утсаа шүүрэн авч нээн уншвал “Сайн уу, өнөөдөр юу хийх гэж байна даа. Манай ажил дээр ирж хооллох уу, сониноос нөгөө залуу чинь өнөөдрөөс ажилдаа орж байгаа юм байна. Чи ирж харахгүй юм уу” гэсэн зурвас дотных нь найз Туяакагаас нь ирсэн байлаа. Зүрх нь нөгөө залуу гэсэн хоёрхон үгийг уншаад л хүчтэй гэгч нь цохилж, нөгөө залуу, нөгөө залуу гэж бодонгуут хар аяндаа сэтгэл нь хөдлөн амьсгаа нь давхцаад эхлэх ажээ. Тэр залуугийн дүр төрх нь анх харсан тэр мөчөөс эхлэн Соёлоогийн сэтгэлд хадагдаж орхисон билээ, гэхдээ зүгээр ч нэг хадагдаагүй ээ. Бүүр зүрхнийх нь мухарт орчихоод, гарахаа байж сэтгэлийн гүнд оч асаан гэрэлтүүлж байдаг болсон сон. Соёлоо цаг харвал арван цаг өнгөрч байсан тул тэр дороо ороо хурааж орхиод, өдрийн уулзалтанд эртлэн бэлтгэхээр хувцасныхаа шүүгээг онгичиж эхлэв.

Ердөө долоохон хоногийн өмнө сайн найз Туякагийн ажил дээр нь очиж гэрийхээ компьютерийг засуулахдаа анх түүнийгээ олж харсан сан. Засварын хэлтэст ажилладаг жирийн л залуу анх компьютерийг нь хүлээн авч, ямар гэмтэл илрээд байна хэмээн даруухан асуугаад түүнрүү харахад нүдний харцаар нь дамжаад бүх биед нь цахилгаан гүйдэл сулхан цохих мэт жирсхийгээд, асуултад нь хариу хэлэх нь байтугай ам нь нээгдэхгүй гацаж орхисон билээ. Азаар хамт байсан Туяка түүнийг гайхан хараад асахгүй байгаа гэнээ, яасан ийснийг нь мэдэхгүй нь, Төөгөө минь чи л нэг учрыг нь олж үз гэж хэлчихээд, Соёлоог хүлээлгийн сандалд түлхэх шахам суулгаад одоохон гэж амандаа үглэсээр өрөөнөөс гарч одов. Соёлоо өнөөх залууг юу хэлэхийг хүлээн сандал дээр суунгаа, компьютерийг нь онгойлгон үзэх залуугаас нүд салгаж чадахгүй байв. Тэгтэл ч удсангүй нөгөө залуу арваад минут болов уу үгүй юу компьютерийг нь тэврэн хажуугийн ширээнд нь авчирч тавиад, жаахан тохиргоо нь алдагдсан байна тэрийг нь тохируулчихлаа, хамаагүй фолдеруудыг дур мэдэн устгаж болдоггүй байхгүй юу гээд алив нааш ир дээ хэмээн өөрийнхөө компьютерийн дэргэж зогсоож, ойр зуурын жаахан ч гэсэн хэрэгтэй зөвлөгөөнүүдийг сэтгэлд хүрсэн дөлгөөхөн намдуу хоолойгоор хэлж өглөө. Тийм үү, аан тийм байна хэмээн бувтнаж байтал Туяка хаалгаар ороод ирэв. Туякаг хараад л Соёлоо овоо сэхээ орж баярлалаа гэж хэлээд өөдөөс нь инээмсэглэж амжсан билээ.

Аль багын л хэлтэй амтай байсан Туяа за дууссан уу, овоо хурдан засчихсан байх шив, алив явья явья хэмээгээд Соёлоо рүү нэг л сонин харц шидээд нүдээ доогтой ирмэлээ. Ингээд тэр хоёр тэндээс гарч өдрийн хоол идэхээр хамтдаа гарав. Замдаа Туяка хүүе ээ энэ Төөгөө чамд ёстой сүйд болж байх шивдээ, аягүй томоотой залуу байхгүй юу, тэгээд бүүр чамайг хажуудаа зогсоогоод юм хум ярьж байна шүү дээ, та хоёр юу ярив хэмээн шалгааж эхлэв. Соёлоо харин тэр залуугийн тухай бүгдийг бүүр бүх зүйлийг нь мэдмээр санагдаад, Туяагаас асуумаар бүр хашгирч асуумаар санагдаж байсан боловч ёстой л хэлээ хазан өнгөрч юу ч яриагүй ээ, ойр зуурын хэрэглээ зааж байна, би бараг өөрийнхөө буруугаас болоод эвдэх шахаж хэмээн хэлээд огт өөр юм асуун дүйвүүлжээ.
Тэгээд гэртээ харин ганцаар үлдсэн хойноо зөөлөн сандал дээр тухлан суугаад түүнийг тухтайхан дахин дахин бодлоо. Өндөрдүү нуруу, бас өөлсөн хүн бас жаахан махлагдуу биетэй, давхраатай нүд, бор царай түүний нүдэнд тодхон бууна, бас тэр биеэ авч яваа байдал нь цаанаа л нэг жинхэнэ эр хүн шиг санагдаад байсан. Отверк барьж байсан гар нь ч эр хүний гар, нэр нь Төөгөө гэсэн , яг хэн юм бол Туяка одоо бүтэн нэрээр нь дуудахад яадаг байнаа хэмээн гэмгүй түүнд дотроо уцаарлав. Соёлоо түүний тухай бодсоор, дүр төрхийг нь дахин дахин санан суусаар л байлаа. Түүнд саад болох хүн байхгүй ээ.

Тэрээр их сургуулиа төгсөөд хоёр сар гаруй болсоны дараа амарч гүйцлээ, одоо гадаадад сурч бие даан амьдарна гэж гэртээ шийдвэр гаргасан ажээ. Ингээд л аав нь дэмжиж, ээж нь чимээгүй сууснаар Соёлоо ялагч болоод холын Япон оронд хэлний курст явах, бас ч үгүй жаахан ажил хийхээр болсон билээ. Газар дээрх ганц эгчийнх нь нөхрийн дүү тэнд сураад хоёр жил болж байгаа. Эхлээд тэрэнтэй хамт гурван сар болоод, дараа нь өөрөө хөлөө олоод амьдарна хэмээн аав ээждээ ухуулаад, хоёр сарын дараа виз гарсаны баярыг найз охидтойгоо нижгэр гэгч нь тэмдэглээд, арлын Японыг зорин ниссэн нь тэр. Харин эх орондоо хайртай хаашаа ч явахгүй гэдэг байсан Соёлоог яагаад алс газар одох болсон шалтгааныг өөрөөс нь өөр хэн ч мэдсэнгүй ээ. Зүрхнийхээ гүн дэх хайрын их шархаа эдгээх л гэж, зөвхөн энэ шалтгаанаар Соёлоо холын орныг зорин нисэхдээ цаг хугацаа, бас энэ орон зай түүний шархыг эдгэхгүй юмаа гэхэд сэтгэлийн гүн дэх шаналалыг нь багасгах байх гэж найдаад эх орон, хайр сэтгэлээ орхин нисч одсон билээ.

Буянт-Ухаагийн буудалд гэр бүлийнхэнтэйгээ юмаа мартан буцсаар, жаахан хожимдонгуй ирсэн тэрээр аравдугаар сарын бүүдгэр өдрийг хүлээж, бас айн зүрхшээж угтаж билээ. Нисэх буудлын хаалгаар ортол хамгийн түрүүнд найз охид нь бяцхан бэлэгтэй уут барьчихсан хүлээж байлаа. Бас ангийнх нь найзууд ч ирчихсэн шаагилдан зогсоцгооно. Харин Соёлоо дотроо Ханболдыг ирчихсэн байгаасай хэмээн нэг бүрчлэн бүртгэж харсан боловч алга байлаа. Гэрээсээ гарахдаа явлаа хэмээн догдолж байсан сэтгэгдэл тэр дороо л унтарч орхив. Яагаад ч юм бүү мэд ээжийнх нь үнсэлт хүртэл сэтгэлийг нь тэгтэл ихээр хөдөлгөсөнгүй, ердөө л зуслан яваад ирэх юм шиг сэтгэгдэл төрж, бушуу эндээс явмаар ч юм шиг санагджээ. Ханболд түүнийг өнөөдөр явна гэж мэдэж байсаан, тэгээд түүнийг баяртай гээд хүрээд ирнэ гэж Соёлоо яагаад ч юм итгэж байсан билээ. Зөн совин нь Ханболд заавал ирнээ, тэгээд түүнийгээ сайн хараад ав гэж түүнд шивнэж байсан нь худлаа байж. Урд шөнөжин зөвхөн Ханболдыг ирээсэй гэж бурханаас гуйж, жаахан ч гэсэн цурам хийлгүй хоносон, бас зөвхөн түүний л зургуудыг аяныхаа цүнхэнд эвтэйхэн хийгээд явж байгаа билээ. Арай ч дээ, Ханболд яагаад түүнд ийм хатуу хандана вэ? Тэр түүний анхны хайр, анхны үерхэл, анхны үнсэлт гээд л хамгийн нандин сайхан дурсамжуудын эзэн билээ. Чи ганцхан минийх гэж зүрхнээсээ шивнэж байсан тэр Ханболд ирсэнгүй ээ. Хайр сэтгэлийнх нь цорын ганц эзэн болсон Ханболд нисэх буудалд ирж гаргаж өгөх нь битий хэл, хүний урманд утсаар сайн яваарай ч гэж хэлсэнгүй танихгүй хүн адил огт тоомсоргүй, чив чимээгүй үлджээ.

profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1663880/c1e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347
4206 ELGEMSUU gees asuuh ni [1] hvch 2009-05-08 1044
4205 odoo ahij shoklad idehgui ee [3] pudu 2009-05-08 1654
4204 eruul mendiin daatgal xiilgemeer bn cae orj ircen nactai xund [1] dunherm 2009-05-08 1213
4203 sain bna uu gulgund yu uguh be helj uguuch [4] tenger_zm 2009-05-08 1399
4202 hi helj ogooch [3] g gv i 2009-05-08 1335
4201 busguichuudee!! tsetserlegiin yarilclaga .... [2] pambak 2009-05-08 1753
4200 Hi eej naraa asuuh yum bna [3] sar_nai 2009-05-08 1300
4199 zuwulguu uguuch [1] yakima 2009-05-08 1171
4198 helj ogooj [4] magic88 2009-05-08 1002
4197 mn eec ircen xuniig bux turliin shinjilgee xiilgemer bna xaana bolomjiin be [2] dunherm 2009-05-08 1693
4196 elgemsyy egchees asyyhni [5] gowi3 2009-05-08 1115
4195 ta buhnii tuslamj heregtei bna [3] sormuusmaa 2009-05-08 907
4194 Секс дагина болох 20 арга [1] 사랑 ХАЙР 2009-05-08 1038
4193 jiremsen hun haaya jaahan cola uuj boloh uu? [6] pudu 2009-05-08 1466
4192 eejuudee magic88 2009-05-08 730
» Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (1-р хэсэг) 사랑 ХАЙР 2009-05-08 736
4190 Шпагетти хийх арга Чөлөөт цаг | 2 사랑 ХАЙР 2009-05-08 5573
4189 Цахилгаан хэрэгсэлийг зөв хэрэглэвэл эдэлгээ нь уртсана 사랑 ХАЙР 2009-05-08 615
4188 Нэмэгдэл хоол гэж юу вэ? 사랑 ХАЙР 2009-05-08 745
4187 ZURXAI [1] anaraa87 2009-05-08 1020
4186 BUGDEEREE HATUU SANA........ ELGEMSUU 2009-05-07 738
4185 사랑 XAIR asuuh ym bna [3] scyon 2009-05-07 1650
4184 eejuudaa yaraltai tusalana uu??? [6] magic88 2009-05-07 1234
4183 ajil bna uu? [1] chalchii 2009-05-07 951
4182 meddeg oyutan bval helj ugch tuslaach [3] tuul_0724 2009-05-07 1039
4181 jiremsen eejuudee^^ [9] manuka 2009-05-07 2729
4180 asuuh yum bna ooo [4] bovka 2009-05-07 1009
4179 eejuudee zowlooch [2] 미수 2009-05-07 1059
4178 Чөлөөт цаг | Халуун ногоотой үхрийн махан салат 사랑 ХАЙР 2009-05-07 1796
4177 Хүний цусны бүлэг [3] 사랑 ХАЙР 2009-05-07 1724
4176 Эрчүүд чухам юу хүсдэг вэ?(Эротик зурхай) [1] 사랑 ХАЙР 2009-05-07 3875
4175 Эмэгтэйчүүдийн секс зурхай 사랑 ХАЙР 2009-05-07 1635
4174 Эмэгтэйчүүддээ зориулан i wanna 2009-05-07 917
4173 shunuiin mend!!! tiffani 2009-05-07 620
4172 Би нууц амраг болсон (4)(5)(6) [1] 사랑 ХАЙР 2009-05-06 1689
4171 huuhed avch garah hyn bna uu hychithar 2009-05-06 597
4170 jangumd bawka 2009-05-06 590
4169 IIM BAIVAL CHIG...... ELGEMSUU 2009-05-06 726
4168 helj ogch tuslaach [6] akulax 2009-05-06 1106
4167 Busguichuudee helj uguuch? [4] tuay69 2009-05-06 1280
4166 hi helj ogooch [4] g gv i 2009-05-06 1054
4165 hi eejuudee [1] magic88 2009-05-06 909
4164 Bolor 2 [1] si45 2009-05-06 1014
4163 naiz dior_875 file [2] 양&나 2009-05-06 984
4162 xelj ogooch [5] xx-women 2009-05-06 1140
배너신청
자생병원

배너신청