Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Ислэг сүүн бүтээгдэхүүн нь архаг ядаргааг тайлдаг
Америкийн эрдэмтэдийн олж тогтоосноор, ислэг сүүн бүтээгдэхүүн нь хоол боловсруулалтыг сайжруулж архаг стрессийг тайлдаг байна. Судалгаанд архаг ядаргаанд орсон 35 өвчтөн хамрагджээ. Хэдэн долоо хонгийн турш тэдэнд Lactobacillus casei бактеритай йогурт өгч байжээ. Хяналтын бүлэг хүмүүст плацеботой йогурт өгсөн байна. Биойогурт нь ходоодны хоол боловсруулах бактерийг үржүүлж бас айдас болон ядаргааг тайлж байв. Одоо эрдэмтэд эдгээр бактерийн үйлчлэл нь хүний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөгийг судлаж байна.