Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Гамбургер нь оюуны чадавхийг 16%-иар бууруулдаг байна
Долоо хоногт 3-аас дээш удаа фаст-фуд (гамбургер, шарсан төмс г.м.) иддэг хүүхдүүд эрүүл амьдарч, эрүүл хоол хүнс хэрэглэдэг хүүхдүүдээс доогуур үнэлгээтэй суралцдаг байна. Английн судлаачид сургуулийн бага ангийн 5 500сурагчийг судласан байна. Фаст-фуд хэрэглэдэг хүүхдүүдийн дүн нь дундаж нормоос 16%-иар доогуур гарчээ. Англид одоогийн байдлаар хамгийн гол асуудлын нэг нь сурагчдын эрүүл мэнд юм. Энд гурван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байна. Тус улсад хоол хүнсний зарим нэгийг нь зурагтаар болон бусад хэлбэрээр сурталчлахыг хориглож байгаа ба сургуулиудад тослог, чихэрлэг хоол хүнс зарахыг хориглосон байна.