Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Улаан лоолийн шөл
Орц 4 хүнийхээр: 1кг улаан лооль, 2 хумс сармис, 2 х.х. оливын тос, 2 х.х. дарсны хүчил, 4 чимх мускатын самар, давс, перец.
Хийх арга: Улаан лоолийг эхлээд 10 секунд буцалсан халуун усанд дараа нь хүйтэн усанд дүрнэ. Ингээд хальсийг амархан авна. Хоёр хэсэг хуваагаад доторх үрийг авна. Зөөлөн хэсгийг блендерээр нухашлаад ургамлын тос, хүчил, самар, давс, перец зэрэгтэй холино. Сармисыг шахаж шүүсийг нь гаргана. 2 минут орчим маш хурдтайгаар холино. Үүнийг сэрүүн газар тавина.