Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Эл сурвалжлагыг хийх гэж очоод баахан ижийн сэтгэлийн шархыг хөндөж, гашуун нулимсыг нь урсгасандаа үнэхээр харамссан. Басхүү тэднийг ийм зовлонд унагасан эмч, эмнэлгийн ажилтнуудын тухай сонсоод зэвүүцэл төрж, бодол манантлаа. Тэднийг “цагаан нөмрөгтэй алуурчин” гэж нэрлэхэд хатуу сонсогдсон ч буруутгаж чадсангүй. Би эмч хүн гэж хэн байдгийг хамгийн сайн мэднэ. Учир нь миний аав, ээж, эгч, дүү бүгд эмч мэргэжилтэй. Аав, ээж хоёр маань өвдсөн зовсон хүний төлөө шөнө дөлөөр ч дуудагдан, алс холын дуудлагад явж, хоолтой хоолгүй, нойртой нойргүй зүтгэж, гэрийн бараа харах нь өдрийн од шиг байсныг би тод санадаг. Мянга мянган хүн эдүгээ аав, ээжийн тань буянаар үхлээс аврагдсан, алтан гартай хүний үр сад шүү чи гэж хэлэхийг сонсох бүрий бахархдаг.

Хожим тэднийхээ “Одоогийн эмч нар өөр болжээ. Хүнээ гэхээсээ илүү хэний гарын алга хэр дэлгэгдэж байгааг л хардаг болчихоо юу даа” гэж харамсангуй ярихыг сонсоод төдийлөн ойшоогоогүй юмдаг. Эмч нарын хэнэггүй, хайхрамжгүй басхүү цэвдэг хүйтэн сэтгэлтэй хийгээд өнгө, мөнгө харж тал тохой татдаг болсон тухай, тэдний алдаанаас болж эрдэнэт хүний амь үрэгдэх болсон жишээг цөөн биш сонсох болсон ч арай ч ийн үзэг цаас нийлүүлэхээс аргагүйд хүргэх юм чинээ санаж явсангүй. Тэр тусмаа дотроо дотноор төсөөлж явдаг Эх нялхсын эрдэм шинжилгээний төв (ЭНЭШТ)-ийг олон ижий нар “Аймшгийн газар” гэж сэтгэлийн гүнээсээ үзэн ядсан өнгөөр тодорхойлох юм гэж бодож байсангүй. Ингэж хэлэхдээ гашуунаар уйлж байсан тэдний төрх царай надад мөддөө мартагдахгүй бололтой.
Би бүтэн нэрийг нь дурдах дэмий гэж бодлоо. М хэмээх эмэгтэй энэ жил 28 настай. Энэ өнгөрсөн тавдугаар сарын 31-нд төрөх гэж тус эмнэлэгт очжээ. Хүчтэй өвдөлт өгсөн учир тэрбээр өөрөө явж очсон гэсэн. Өглөө 09.00 цагт очсон цагаасаа л эмч, сувилагчдыг царайчлан үдээс хойш 15.00 цаг хүргэх юм гэдгээ хэрхэн төсөөлөх.

“Би Ариунжаргал гэдэг эмчийг өглөөнөөс үд хүртэл дагахдаа ядаж л гарыг нь цайлгачих байсан юм билээ. Миний хүүгийн амь нас аравхан мянган төгрөгийн үнэтэй байсныг би яаж мэдэх вэ. Өөртөө харамсаад ч барахгүй байна. Эмч нарыг ийм гэдгийг эрт мэдсэн бол хүү минь энх тунх байх байлаа” хэмээн тэр эх өгүүлээд уйлсан юм.

ЭНЭШТ-ийн эхийн нэгийн Ариунжаргал гэдэг эмч хөөрхий тэр бүсгүйг ёстой л “тамласан” бололтой. “Эмч ээ! Би үхэх нь ээ. Та намайг хэвтүүлээд өгөөч” гэж гуйхад нь “Битгий маяглаад бай.Чамайг төрөх болоогүй гэдгийг би мэдэж байна. Өрөө, ор ч алга” хэмээн загнах зүрх зориг түүнд байсан аж. Ийнхүү дөрвөн цаг хүлээлгэх хооронд эмнэлгийн коридорт М бүсгүйн ус нь гарч хүүхдийнх нь толгой цухуйсан гээд бодохоор санаанд буумгүй. Орь дуу болон уйлах бүсгүйг тэнд хэвтэж байгаа эхчүүд өрөвдөн “Миний дүү эмчдээ юм өгөөч. Тэгвэл чамайг хурдан хэвтүүлж, анхаарал тавьдаг юм” гэдгийг сануулсан аж. Үнэхээр ч өглөөнөөс хойш түүний хойно ирсэн бүсгүйчүүд Ариунжаргал эмчид тортой юм өгөөд, тэр дороо аль нэг өрөөнд ор гаргуулан хэвтээд байсны учрыг хожимдож ойлгосон бүсгүй нөхөр рүүгээ холбоо барьж “Би үхэх нь. Чи хурдан 10 мянган төгрөг аваад ир” гэж гуйсныг нь сонсоод өр зүсэгдэх шиг болсон.

Хэн ч гэсэн төсөөлөөд бодоход ийм эмгэнэл гэж байх уу. Хөөрхий эх авлига өгөхийн тулд эмчийнхээ нэрийг асуухад “Чамд миний нэр ямар хэрэгтэй юм” гэсэн бүр ч хүйтэн хэгжүүн хариу сонсч. Арай хийж нэг сувилагчаар эмчийнхээ нэрийг хэлүүлсэн ч ядаж байхад “Ариунтуяа” хэмээн буруу тогтоогоод авчихаж. Хүүхдийнх нь толгой цухуйчихсан байхад тэр их өвдөлтийг тэсвэрлэн хүний нэр асууж нөхөр рүүгээ дахин залгаж “Наад мөнгөө Ариунтуяа гэдэг эмчид өгөх юм шүү” гэж хэлэх тэвчээр, сэтгэлийн хат гагцхүү эх хүнд л байдаг билээ. Нөхөр нь Ариунтуяа гэдэг эмчийг хайсаар цаг барсан юм байх. Эцэст нь Ариунжаргал эмч хонгилд цөхрөнгөө баран суугаа М бүсгүйг харж сувилагчдаа “Чи наад бүсгүйгээ шагайгаад хараадахаач арай төрж байгаа юм биш байгаа” гэжээ. Ургийн толгой цухуйчихсан байхыг нь харсан сувилагч эмчтэйгээ нийлэн М бүсгүйг сугадан босгож түшсээр төрөхийн орон дээр гаргасан ийм харгис явдал тус эмнэлэгт болсон байгаа юм. Бүсгүйн зовлон үүгээр дуусаагүй. Үргэлжлүүлэн бичих юм бол хүний дотор зарсхийм өчнөөн бэрхшээлийг тэр туулжээ. Бэрхшээл гэж байгаа нь тус эмнэлгийн эмч нарын хүнд суртал, хатуу ширүүн харилцаа, эмч хүнд баймгүй цэвдэг сэтгэл шүү дээ.

Өөр нэгэн баримт. 39 настай Ж бүсгүй ийн ярьж байна.”Миний хүү 1.7 кг жинтэй дутуу төрсөн ч маш цовоо байсан юм. Хүчилтөрөгчийн аппаратад оруулаад тэр чигт нь орхисон. Гэтэл хүчилтөрөгч нь тасалдаад тэнд байгаа олон хүүхдэд бүтэлт болж байхад эмч нар тоогоогүй. Бүр царай нь хөхрөөд ирэхээр сандарч уйлж хашгирч байж, Билгээ гэдэг сувилагчийг хөдөлгөн аппаратаас нь гаргуулсан. Ер нь тус эмнэлгийн тэр аппарат нь хуучин юм уу, эсвэл хүчилтөрөгчөө хангалттай нөөцтэй байлгадаггүй юм уу, байсхийгээд л тасарчихдаг явдал олон гардаг.

Тэнд Тунгалаг, Гэрэлмаа, Оюунчимэг гээд нэрнийхээ өмнө мундаг цол гуншинтай эмч нар байдаг ч эхчүүдэд ялгавартай ханддаг. Тэд эх үрсийн хагацлыг юман чинээ тоохоо байсан “чулуун зүрхтэй” хүмүүс. Үргэлж уйлаан, майлаан нулимс, үхэл хагацал дунд байгаад дөжирсөн байж болно. Гэхдээ тэд эмч. Тангараг өргөсөн хүмүүс шүү дээ. Олон эх тэднийг царайчлан аргаа бардаг юм. Хүүхдүүдийнхээ амь насыг аврахын төлөө, тэр эмч нарын царайг хүүгийнхээ зүг хандуулахын төлөө ЭНЭШТ-ийн шалыг долоо гэсэн ч бэлэн тийм байдалд ордог” гэж уйлан ярихад нь чихэндээ итгээгүй. Түүний хүүг зонд тавьж хооллоно гээд гуурс тавихдаа улаан хоолойг нь 1.5 см урснаас болж бяцхан хүүгийн амаар цутгасан сүү нь ходоодондоо бус дотор эрхтнүүдээр тархаж, улмаар үрэвсэн идээлж эцэстээ нас барсан гэнэ. Үүнийхээ төлөө тус эмнэлгийн эмч нар ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Яагаад тэр билээ.
27 настай эмэгтэй Б өнгөрсөн аравдугаар сард тус эмнэлэгт эсэн мэнд амаржиж, хөөрхөн охинтой болжээ. Эрүүл саруул төрсөн бяцхан охин эмнэлэгт байх хугацаандаа халдвар авч эцэстээ тэр нь менингит болон эндэв.

Ийм тохиолдол бол хэдэн арваараа. Арай ч дээ. Хүмүүн заяа олж төрнө гэдэг атга будааг зүүн дээр асгахад нэг ширхэг нь үзүүрт онож тогтохтой адил гэдэг бус уу. Ийм ховор заяаг олж эхээсээ эрүүл саруул төрсөн хэдэн арван нялхас тус эмнэлгийн бохир орчин, эмч, сувилагчдын сэтгэлгүй байдлаас болж халдвар аван энддэгийн бурууг хэн хариуцах ёстой юм.
Статистик нярайн эндэгдэл их байгааг нотолдог. Гэтэл эмч нар эсрэг дүн хэлээд сууж байдаг. Төрөлт ихэсч байгааг эмч нар дутагдлаа хайцаалах гол бамбай болгодог юм биш байгаа. Зөвхөн өнгөрсөн тавдугаар сарын 31-нээс долдугаар сарын 5-ны хооронд ЭНЭШТ-ийн нярайн тасагт эрүүл саруул төрсөн 12 хүүхэд эндсэнийг юу гэж тайлбарлах юм бол. Сарын дотор 12 нярайн амь нас өөрсдийнх нь хариуцлагатай шууд холбоотойгоор эндсэн байхад “Эндэгдэл бага” хэмээн хүйтэн царайлж, гар хүндрүүлэхийг хүлээж суудаг “алуурчин” эмч нараас эндэгдлийн тоо хэдэд хүрэхээр “их боллоо” гэж хэлэх ёстойг нь асуумаар байна.

Сувилагч нар тоног төхөөрөмжөө ариутгадаггүй. Өрөө тасалгаагаа бактергүйжүүлэн, цэвэршүүлдэггүй, хөшүүн хойрго, хүйтэн сэтгэлээр эх нялхаст ханддаг явдал энэ эмнэлэгт хэзээ эцэс болох ёстой гэж. Хэдэн хүүхдийн амь нас, хэчнээн эхийн зовлонт нулимсаар сэхээрэх юм бол оо.
39 настай А гэх эмэгтэй мөн л уйлан байж “Дахиж хэзээ ч тэр эмнэлэгт очиж төрөхгүй ээ. Хүүхдээсээ хагацъя л гэвэл тийшээ очих ёстой юм байна” хэмээн гомдолтойгоор юуны учир өгүүлэв. Энэ эмнэлэгт олон эх амаржиж эх үрийн аз жаргалыг амтлан явааг үгүйсгэхгүй ээ. Гагцхүү эмч, эмнэлгийн ажилтанд байж боломгүй хүнд суртал, хөшүүн хойрго, хүйтэн харилцаа тус эмнэлэгт байгаа нь эрүүл саруул хэчнээн бяцхан үрсийг энэ орчлонд ирэхэд нь “тээг” болсныг л сануулах гэсэн юм.

Эмч нарт ичиж зовох ёс ч байхгүй болж шууд л нэхэх юмаа нэхэж, хэлэх үгээ хэлдэг болсныг үүнийг бичигч бивээр хүртэл гайхан сонсч билээ. “Өө наадах чинь оёоны утсаа өөрөө авчирсан юм. Сайн хийгээд өгчихөөрэй”. “Наад хүүхэд чинь Даваажав эмчийн захиасны хүүхэд шүү дээ. Гарт нь “Д” үсэг зүүлээ. Сайн анхаар гэж жижүүрийн эмчид хэлээрэй” гэх ил тод, ичгүүргүй ярих нь ЭНЭШТ-ийн нярайн тасагт бол хэвийн үзэгдэл. Хэн нэгэн эмч таньдаггүй, бэл бэнчин тааруу нэгнийд заяасан хүүхдийн амь нас өөрийнх нь аз эзийн л асуудал болсон юм биш үү.

Эцсийн эцэст эндсэн нярайн “истори”-г “Удамшлын өвчинтэй, гаж, дутагдалтай, бүтэлттэй төрсөн” гэх өгүүлбэрийн аль нэгнээр хаахаа эмч андахгүй. Эмчийн, сувилагчийн буруугаас гэдэг нэг ч үг, өгүүлбэрийг энд бичиж болохгүй. Та ойр тойрноо сайн анзаар.
“Төрөх гэж байгаа юм уу, Эх нялхаст хэрэггүй шүү. Өөр эмнэлэгт очоорой. Найдваргүй. Эсвэл гадаадад очиж төр” гэх яриа үргэлж сонсогдох буюу. Энэ юуг хэлээд байна вэ?
ЭНЭШТ-ийн эмнэлэг тэгэхээр эхчүүдийн хэлж байгаа шиг “найдваргүй”, эмч нар нь “алуурчид” гэж тодорхойлогдох хэмжээнд хүрсэн нь үнэн хэрэг үү.

Энэ эмнэлгийн төрөх тасгийн нэг өрөөнд өчнөөн эх яг л “шпрот” шиг чихэлдээд хэвтэж байна. Эмч нарын гарыг арай гайгүй хүндрүүлсэн нэг нь тусгай гэх өрөөнд ганц хоёроороо байдаг дэндүү шударга бус явдлыг өчнөөн эх өгүүлэх юм билээ.
Эх нялхсын гэх тодотголтой Монгол Улсад цорын ганц төв эмнэлгийн төрөх тасагт бие засах өрөөгүй, хэн нэгэн эмчийн мэдлийн тусгай гэх тасгийн болон нийтийн бие засах газрын үүдэнд төрөх дөхсөн, төрсөн эхчүүд дугаарлан зогсдог гэдгийг Эрүүл мэндийн эрхэм сайд С.Ламбад дуулгах гэсэн юм, мэддэг юм болов уу.

Эсэн мэнд төрсөн 1000 хүүхэд тутамд ногдох нялхсын эндэгдэл 22.3 хувьтай хэмээн тунхаглан зарлахаасаа ЭНЭШТ-ийн эмч нар хийгээд Эрүүл мэндийн яамны түшмэд ичиж үхэх ёстой юм шиг ээ. Монгол Улсын хүн ам найман минут 21 секунд тутамд нэг хүнээр нэмэгдэж, 35 минут 31 секундэд нэг хүнээр хорогддог тухай баяр баясгалантай мэдэгдэх нь бидний, тэр тусмаа эмч хүний ёс зүйд таарч байгаа хэрэг үү. Цадигаа алдсан эмч нар хэдий болтол хүүхдийн амь насаар тоглож, эхчүүдийн нулимсыг барах ёстой юм бэ, Сайд аа!

Монгол Улсаа хөгжүүлэх нь миний туйлын хүсэл биш ээ. Удам залгах үртэй болох нь миний хүн болсны, амьд яваагийн утга учир. Би лав хувьдаа энэлэн шаналсан мянга мянган эхийн адил ЭНЭШТ-ийн эмнэлэг, эмч нараас айж байна.

 

 би гучин настай.гэрэлээд ] жил болж байгаа. Харин бид эхний хэдэн жил хүүхэдтэй болж чадахгүй тэгээд эх нялхасын үргүйдлийн тасагт очиж зөвөлгөө авахад намайг хэзээч хүүхэдтэй боломжгүй гэж хариу өгсөн бөгөөд үүний дараа биы нилээн хямараад цус алдаж тест ээр үзэхэд жирэмсэн гэж гарсан юм. Тэгээд хамгийн мундаг гэх Бүлтэн хэмээх эмч дээр очвол баахан үсэж байгаад зүгээр гэсэн үнэндээ бага сартай урагт дотуур үзлэг хамаагүй хийсэнээс болж хүүхэд маань удалгүй зулбаж орхисон. энэ ч яахав харин би хүүхэдтэй болж болох юм байна гэдгээ мэдсэн. үүний дараа ахин жирэмсэлсэн ч бага зэргийн хүндрэл гараад түргэн дуудахад яаралтай хэвт гээд төрөх эмэнлэгт хүргэж өгсөн надаа мөнгө төгрөг байгаагүйгээс би хүлээн авах өрөөнд долоон тсаг гаруй суугаад эцэстээ хэрэлдэж байж орж хэвтсэн.ё сар гарантай ихэр хүүхэд байсан нь оношлогдсон байсан ч удаан хүйтэн газар суусанаас ч болсон уу өвдөөд эхэлсэн өвдсөндөө уйл хашгирч эхэлсэн. өрөөнд хамт байсан бусад хүмүүс эмч хайж зарим нь уйлж байлаа. гэвч бүх зүйл дууссанаас хоер цагийн дараа жижүүр эмч ирээд олон хүн төрөөд зав байсангүй гэж хэлээд нэгэн сувилагчыг энэ хүнд цэвэрлэгээ хий гэж хэлээд явсан. Энэ шөнө дунд байсан юм. харин өглөө нь миний хубцасыг орны урд тавьсан байхад нь өмсөх гэтэл зулбасан ургыг тэндээс нь авалгүй тэр чигт нь орхисон байсан. маш хүнд байсан шүү. би өөрөө тэрийг хаях хэрэг гарсан. за тэгээд ахиад л хүүхэдтэй болох гэж оролдоод энэ удаа ч жинхэнэ авилгал гэдгийг өхөөр шийдсэн л дээ.ЖИрэмсэлсэн байж магадгүй гэсэн үедээ Хатагтай эмэнлэгт очсон чинь ехогоор оношлоод жирэмсэлээгүй байна гэхээр нь эх нялхас дээр очвол хоёр сартай байна гэсэн. тэгээд харин хүүхэд эрүүл төрсөн. нилээн мөнгө зарсан. бид гэрлээд зургаан жилийн дараа анхны хүүгээ тэвэрсэн юм. Орой нь зүгээр байсан хүүг бага зэрэг бүтэлттэй байна хэмээн хүчилтөрөгч залгах хэрэгтэй гээд аваад явсан бид юм бодсонгүй. өглөө нь сувилагч яанаа эгчээ хүүхэд чинь их хөдөлгөөнтэй тэгээдхүчилтөрөгчөө өвцих гээд байхаар нь жаахан тайвшируулах тариа дусалаар хийсэн сэрэхгүй байна гэж сувилагч хэллээ. Хүүхдийн эмч дуудагдан ирж бүх арга хэмжээг авсан ч хүү маань сэрээгүй. Нөхрөө мөн ч их өрөвдөж билээ. Хүүхдээ төрөхөөр өлгий цэцэг барин ирэх ёстой хүн. хүүхдээ тэвэрээд оршуулгын газар луу явах хэрэгтэй болсон. юм тэр шөнө тэр субилагчын ээлжин дээр гурван хүүхэд эндэж өнгөрсөн дөө. Иим золгүй явдал ганц надад тохиолдоогүй л юм байна. БИ ч за хүүхэд тогтохгүй юм бол хүүхэд авнаа гээд . арван дөрвөн настай охин хүүхдээ төрүүлчихээд төрөх эмэнлэгт авалгүй орхиод гарсан байсан тэр нэг жаахан хүүхдийг өргөөд авчихсан. хэн ч мэдээгүй. бүх хүнд миний хүүхэд гэж хэлсэн. Манай нөхөр бид хоёр ингэж л хүүхэдтэй болсон юм. ОДоо тэр маань дэндүү чиг хөөрхөн амьтан болсон. Харин дараагын хүүхдээ ахин монголд төрүүлэхгүй ээ. Дэндүү аймар байсан. Надад л нэг ийм зүйл тохиолдоод байх шиг хэцүү байдаг байж бил ээ
 
 
profile

  Бусадтай хуваалцсан жаргал мянга дахин арвижиж

 Бусадтай хуваалцсан зовлон мянга дахин нимгэрнэ.

        

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3334409/43a/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.01 08:08:00
*.111.205.164

ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ГЭЖ ҮЗЭХЭД ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙНА

profile

LOTUS

2010.07.01 13:37:51
*.136.100.103

elgelzej bg bol mgld bg hvmvvses asuugad vzeerei  mglin barag bvh emch nar iim hvnd surtaltai hvnii gar hardag bolchihson manai nz hvrtel eh nyalhast torood emchiin buruugas hvvhdee aldsan gehdee bs l emchni  yamrch yal shiitgel avagvi

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.01 08:11:12
*.111.205.164

Ээжээрээ дуудуулан байж сэрдэг
Эрхи танхи нойрмог насыг минь үдэж
Энэ дэлхийн олон ээжүүдээс намайг сонгон
Ээж гэсэн эрхэм нэрээр насаар минь шагнаж
Энгэрээс минь сүү эвлүүлж
Элэгнээс минь хайр ундруулж
Ээж хүний жаргалыг надад эдлүүлэхээр
Эртлэнхэн ирсэн охин минь...
Бүлээн сэтгэлтэй сайн охин болоосой гэж
Бүүвэйн дуунд өлгийдөж өсгөсөөн ээж нь охиноо
Бүртийх ч аюyлгуй сайхан яваасай гэж
Бүрэнхий үдшээр ширгэлдэг байсаан ээж нь охиноо


Энэ л хорвоод миний охин мэндлэхдээ
Эгч гэсэн эрхэм томилолтыг өвөрлөж ирсээн
Эгчийн сэтгэлээр дүү нараа хайрласан
Эгнэшгүй сайн эгч шүү миний охин
Ууган охины хүндхэн ачааг үүрээд
Уурлаж, инээж баярлаж яваа охин минь
Ууган охины үүргээ сайн биелүүлсээн чи
Ухаан сууж дүү нар нь одоо том болсоон..
Энгэрт чинь наалдаж, нуруунд чинь үүрүүлж өссөн
Эрх танхил дүү нартаа чи хүндтэй хүн

Хормойноос чинь зүүгдэж, гараас чинь хөтөлж хүн болсон
Хонгорхон насаа тэд мартахгүй ээ
Хүний нутгаас дүү нар нь чамайг санаж яваа
Хүүхэд насандаа бужигнаж явсанаа дурсаж байгаа
Хонгорхон насандаа гараас чинь хөтлөөстэй
Холын нутгаас сэтгэлээс чинь уяатай яваагаа мэдэрч байгаа
Хүний энэхэн орчлонд ирэхдээ
Хүслээрээ биш зураг төөргөөрөө
Хүйн холбоонд аргамжигдаж төрсөн
Хүндтэй заягаа хайрлаж яваарай ээжийн үрс..

Аргамж хүлээгүй хүний заяaнаас ээж нь
Алдуураад буцах тэр л цагт
Амь нэгтэй явах хүйн холбооны учгийг
Атгуулж өгсөн шүү ээж нь охиндоо

jeonju-s

2010.07.01 13:50:56
*.70.190.39

yamar aimar yumbe end torsondoo bayarlaj bna

konpoyn

2010.07.01 14:15:40
*.88.9.161

3n jiliin  omno  manai  duu  amia aldah dohsondoo,gariig ni tsailgaad  nemer bhgui hamag hyarzang  ni  ogtlood,deerees ni hundrelgui  torson  gej hudllaa  onshlood  .3n honogiin  daraa  haluuradd  bhaar  ni eho nd haruulsan  chin  savandaaa ihesiin  uldeg del  bn  geed  noirsuulj  bgaad  saviig  uhsan  da. jaahan  udsan bol  savni hoorrood  uhhed  oirhon bh  bsan daa. haluunaa  doodogui humuus  bol yuch  medehgui  bj bgaad gertee  uhej  bolhoor tiiml  bn daa, minii tanidag  egchiin duu  ingej  bgaad  2huuhed ni eejeesee  uurd salsandaa, tanidag humuus mongold toruul  sain  anhaaraltai bval   sain sandaa.

jeonju-s

2010.07.01 15:38:18
*.154.97.67

ene mech nar yasan muuhai yumbe arai dendaj bnaa,yaamar ch yumbedee manai mongol neeree, yooy tolgoi ovdchihloo hezee hogjnoo hedhen hun amtai tegeed alaad duusahiin bna l daaa

profile

goch

2010.07.01 17:45:45
*.168.175.7

neeree  manai  eh  nylhas  arai  dendvv  boltson   svvliin  ved  gar  tsailgah  yumgvi  bol  shuudl  awch  heltsehgvi  boltson  baliar  yum  nuud  arai  dendvv  blts gesen  neg  egch yrij  baisan  ter  egchiig  toroh  geed  owdood  ydaj  baihad  neg  emch  ni  ene  manai  dvv  ene  manai  tanil  bgaan  geel  tortoi  baahan  yum  barij  orj  ireed  gvigeed  baisan  gesen  ter  egch  emchid  ni  ogson ch  gesen  suwilagch  asragch nart  ni  gar  tsailgahgvi  bol  bas  urduur  oochir  dairuulaad  oor  hvmvvsiig  torvvleed  baisan  gesen ter  egch  oron  deer  garii  tormoor  bna  bi  buruu  dvleed  bna  geed  guigaad  baihd  ni  baijee  yun  maygtai  yum  ymar  joohon  ohin bish  geed  baisan  gesen  aimar  gargahgvi  baisaar  baigaad  hyrzan  aanuusaa   tsaasha  dawtal  ni  uraad  haytsan  gesen  teriig  ni  ohtolood  hvvhdiin  gargaad  ogchihgvi  ooroor  ni  oriluulj  oriluulj  torvvlsen  gesen  hojuu  torolt  bas  deer  ni  anhniih  baisan gesen aimar  baaz  dee  tegeed  ter  egch  dahij  torohgvi  aimar  aijiin  geed  baisan  hoorhii  hvniig  ingej  bas  boldogl  yum  bhdaa  baliar  yumnuud 

sarnai

2010.07.01 21:45:27
*.96.15.147

estoi vnen mongl ugaasaa bvh gazar gar hardag bolson iim l mongol uls bolson ajil vilsee bvteehed hvrtel mungu l hardag bolson yaj uurchilugddug yum bgaan hezee ch aytaihnaar ergeh yum bvv meddee

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210469
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365902
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523350
15906 gereeni 3 jil bolson hvn 4jiliinhee sungaltiig endee yg hed honogiin omno [4] ev_negdel 2010-07-01 988
15905 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-07-01 495
15904 Монгол цэцэрлэг мэдэх үү? [3] Iamhappy 2010-07-01 1102
15903 4000ш КУРТИК 2500д яаралтай бөөндөнө. 010-2411-4025 popoloo 2010-07-01 1240
15902 huuhdiin vaktsin asuuya [5] Анударь 2010-07-01 2432
15901 eejuudee mus hiideg sensnii talaar asuuya. [6] Usachyan 2010-07-01 1285
15900 Сард 1000 доллар ажлын хажуугаар batsy1 2010-07-01 623
15899 ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ЧЭЖҮ АЯЛАЦГААЯ 390.000w “ХАНА-TOUR ” Co.,Ltd “ХАНА-TOUR & BIZ ” Co.,Ltd 2010-07-01 580
15898 tursnii daraa [3] mishil 2010-07-01 1049
15897 asuuya [1] J bileg 2010-07-01 722
15896 uuchlaarai humuusee sanaa onoo bicheerei [1] huuun 2010-07-01 859
15895 Өтгөн хатах илvvдэл өөх хайлуулж тураах Slimmer DX + V=В бэлдмэл танд санал болгож байна . file ssamii 2010-07-01 776
15894 hi ?zuil bna ho huuun 2010-07-01 621
15893 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii 2010-07-01 697
15892 СОЛОНГОСТ АЖИЛЛАДАГ ИРГЭДЭД ТУСЛАНА Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-01 728
15891 ЭЛГЭМСҮҮ НАМАЙГ ДАГААД ЦЭНГЭ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-01 801
15890 asuuy busguichuudee? [2] kooko 2010-07-01 867
15889 asuuy tuslaach.. [4] brave me 2010-07-01 1101
15888 biztei pasaar hvn butsaana [1] tsek1234 2010-07-01 791
15887 БАРИА ЗАСАЛ ,ЗҮҮ ТӨӨНҮҮРИЙН ТҮРГЭВЧИЛСЭН ДАМЖАА ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА cheg 2010-07-01 571
15886 orchuulj ugch tus bolooch...... [1] tugsuu_1130 2010-07-01 795
15885 asuuya nemelt hool [5] mishil 2010-07-01 1641
15884 eejvvdee ????? [3] GBB 2010-07-01 962
15883 UDRIIN MEND-S aminchlan asuuh ni [3] marzagnuur 2010-07-01 998
15882 mon dahin lablah ni [2] busgyu 2010-07-01 1026
15881 ORIFLAMIIN SHINE KATLOGNII ZAHIALGA EHELLEE YARAARAI HVMVVSEE byandag 2010-07-01 796
15880 Sain bna uu?eejvvdee hariulaj eguuch [1] GBB 2010-07-01 594
15879 ORIFLAMIIN GOO SAIHNII SHINE KATLOGNII ZAHIALGA EHELLEE byandag 2010-07-01 639
15878 Дэлхийн аваргын сүлд дуу - Universe Best Songs 2010 - н шилдэг 25 оролцогч дуулжээ Маралгоо 2010-07-01 997
15877 eejvv dee helj ugch tuslaach............ [1] tugsuu_1130 2010-07-01 716
15876 Ene yag yu gesen ug bolhiig tailbarlaj uguuch busguichuudee [1] marzagnuur 2010-07-01 1146
15875 usa [1] www.999 2010-07-01 810
15874 ORIFLAMIIN GOO SAIHNII SHINE KATLOGNII ZAHIALGA EHELLEE byandag 2010-07-01 564
» цагаан нөмрөгтэй алуурчин (mgld hvnii ami yu ch bish boljee) [8] LOTUS 2010-07-01 2373
15872 OR HONJLIIN DWUU ZARJ BN file anujin_tenges 2010-07-01 945
15871 asyyh ni [4] busgyu 2010-07-01 947
15870 СОЛОНГОСЫН НЭГЭН АЛДАРТАЙ ЖҮЖИГЧИН ЮУ БОЛОВ > Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-30 1003
15869 Гадаад иргэдэд үйлчлэх төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-06-30 542
15868 МОНГОЛ БҮСГҮЙ СОЛОНГОС МЭС ЗАСАЛ ХҮҮХНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-30 1623
15867 **ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО 010-5153-3853** file Унаагаар үйлчлэнэ. 2010-06-30 459
15866 ӨНӨӨДРИЙН ОНЦГОЙ АСУУЛТЫГ ОНЦЛОВ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-30 906
15865 yum asuuya eejuudee [6] bambulai 2010-06-30 820
15864 Bi bol sexy----yum asuuya,orood ireerei [5] ukiko 2010-06-30 991
15863 yum asuuy busguichuudee.bi sayhan torson.odoo 3 sar bolj bna. [4] 19841007 2010-06-30 1090
15862 BTSM KARGO YARALTAI ACHAA ABNA.MARGAASH KONTEINER GARNA.UTAS 010-5359-2018 BTSMKARGO 2010-06-30 567
배너신청
자생병원

배너신청