Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

“Солонгос явуулахгүй бол долдугаар сарын 1 шиг явдал болно шүү”
-Монгол Улсаас Солонгост илгээсэн хүсэлтийн хариу нааштайгаар эргэсэнгүй-

Манай улсад ажилгүйдэл газар авсны томоохон жишээ энэ удаагийн Солонгос явахаар бүртгүүлсэн иргэдийн улайрсан тэмцлээс харагдлаа. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад тэнцсэн 3105 иргэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдахаар дугаарлаж байхад Гадаадад ажиллах хүч илгээх төвийн гадаа мөн тийм тооны иргэд өнжсөн юм. Тэд манай улсаас БНСУ-д илгээсэн албан тоотын хариуг хүлээж байгаа энэ.

Шалгалтад тэнцээгүй иргэдийн хүсэлтээр материалыг  нь дахин нягтлах, эсхүл 80-аас дээш оноо авсан хүмүүсийг хөдөлмөрийн биржид байршуулж өгөөч гэсэн хүсэлт уг албан тоотод бичигдсэн. Хариуг өчигдрийн 15.00 цагт өгнө гэсний дагуу Солонгос улсаас манай улсад суугаа аж үйлдвэр, хүний нөөцийн албаны суурин төлөөлөгч Юу Мён Сү хүлээсэн иргэдтэй уулзлаа.

Энэ үеэр Гадаадад ажиллах хүч илгээх төвийн дэд дарга С.Энхболд эхлээд тайлбар хийсэн юм.Тэрээр "Та бүхнээс тавьсан гурван саналын нэг нь нааштайгаар шийдэгдсэн. Юу гэхээр тэнцээгүй иргэдийн онооны жагсаалтыг үзүүлэх. Хэрэв та бүхнээс оноондоо сэтгэл хангалуун бус хүмүүс байвал нэрээ, кодтойгоо өгөөрэй. Түүнийг Солонгос дахь шалгалтын төв рүү бид албан тоотоор нь илгээх боломжтой болсон. Гэхдээ сүүлийн зургаан жил тэнцээгүй иргэдийн оноог 15 орноос зарлаж байгаа нь анх удаа гэдгийг санаарай. Мөн бидний хүссэн 80-аас дээш оноо авсан бусад хүмүүсийг хөдөлмөрийн биржид байршуулах боломж байхгүй хэмээн Солонгосын тал мэдэгдлээ. Хэдийгээр энэ хариу албан бичгээр ирээгүй ч өчигдөр орой тус улсаас ирсэн төлөөлөгч та бүхний асуусан асуултад хариулахаар энд ирсэн байна" хэмээн хэллээ.

Түүнийг үгээ дуусгаж амжаагүй байхад иргэд өөр өөрийн оноог хэлэн хашгирч эхэлсэн юм. Солонгосын төлөөлөгчийн үг сонсогдохгүй, дээрээс нь хүмүүс дайрч эхэлсэн учир тэрээр дотогш орлоо.

Энд цугласан иргэд олон янзын хүсэлт тавьж байна. Тухайлбал, тэнцсэн 1200 эмэгтэй хүний эрүүл мэндээр хасагдсаных нь оронд нөхөн орох, эсвэл 80-аас дээш оноотой хүмүүсийн эрэгтэйчүүдийг байршуулах. Энэ талаар ГАХИТ-ын ажилтан тайлбарлаж эхэлмэгц "Үгүй эрэгтэйчүүд нь явна, эмэгтэйчүүд явна" гэх зэргээр асуудлыг амаар шийдэх юм шиг орилж байлаа. Бүр Солонгос явуулахгүй бол "Долдугаар сарын 1 шиг юм болно шүү" хэмээн заналхийлж байсан юм. Монголчууд жагсаж, сууж, орилоод байвал асуудал дор нь шийдэгдчихдэг юм шиг ханддаг болсон нь өчигдрийн болсон энэ явдлаас тодорхой харагдсан юм.

Ямар ч байсан тэнцээгүй иргэд Солонгосын хөдөлмөрийн биржид байршина гэдэг найдвар тасарлаа. Солонгос улсаас Монголд суугаа аж үйлдвэр, хүний нөөцийн албаны суурин төлөөлөгч Юу Мён Сү нарын ярианаас илүү тодорхой мэдээлэл аваарай.

СОЛОНГОС УЛСААС МОНГОЛД СУУГАА АЖ ҮЙЛДВЭР, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБАНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЮУ МЁН СҮ: МОНГОЛЧУУДЫН БҮДҮҮЛЭГ АВИР ЦААШИД СОЛОНГОСТ АЖИЛЛАХАД ХЭЦҮҮ БОЛГОНО

-Манайхаас тавьсан хүсэлтэд Солонгос улс ямар хариу өгсөн бэ?
-ГАХИТ-ын дэд захирал Энхболд хэллээ, 3100 гэдэг тооцоолсон тоог ихэсгэх, багасгах боломжгүй. Харин Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дүн компьютерын программаар засагддаг тул хүний оролцоо байхгүй. Mагадгүй өөрийнхөө дүнд эргэлзээтэй байгаа бол хүсэлтээ ГАХИТ-д гаргаад, манай төв рүү албан тоотоор илгээгээрэй. Ингэвэл дүнг дахин нягталж явуулна.

-Гадаа байгаа иргэдийн хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн үг үү?
-Боломжгүй. Хэрэв цаашид танай улсад тогтоох квотыг нэмье гэж бодож байгаа бол аль аль талаас мэрийх хэрэгтэй. Би энэ оны зургадугаар сард томилогдсон. Монгол хүмүүсийг хэрхэн дэмжиж  болох вэ гэдэгт санаа тавьдаг. Одоо Солонгост ажиллаж байгаа хүмүүсийн хүчин чармайлт бас чухал. Хэрэв Монголчууд ийм бүдүүлэг хандах юм бол цаашид Солонгос улсад ажиллах хэцүү болно. Гаргаж байгаа авир нь арай дэндэж байна. Солонгос хэлний шалгалт ямар ч маргаангүй болсон гэдгийг би баттай хэлнэ. Монгол улсаас гадна 15 оронд энэ шалгалтыг явуулсан. Бүгдийнх нь дүнг энэ сарын 15-нд зарласан. Харин бид анх удаа тэнцээгүй хүмүүсийн оноог зарлахаар болж байна. Ийм явдал түүхэнд байхгүй шүү.

-Монголчууд ихэвчлэн ямар үйлдвэрт ажилладаг вэ?
-Өнгөрсөн жил жижиг дунд үйлдвэр,барилга гээд олон салбарыг хамарсан. Харин энэ жил зөвхөн жижиг дунд үйлдвэр, хөргүүрийн цехийн санал ирсэн байгаа.

-Солонгосын ажил олгогчид Монгол ажилтныг хэрхэн үнэлдэг бол?
-Монгол ажилтан Солонгосчуудтай царай, зүс төстэй болохоор дотно. Гэхдээ сул тал ихтэй. Архи ууна, байнга зодолдож хэрэг төвөг, осол гаргадаг. 15 орноос ирсэн ажилтнуудын тал хувь нь Вьетнамчууд, Тэд дуулгавартай болохоор ажил олгогчид дуртай байдаг юм.

-Монголчууд харлах нь хэр ихэсч байгаа вэ?
-Харамсалтай нь гадаад ажилтнуудаас Монгол ажилтан харладгаараа нэгт ордог. Бараг 40 хувь нь харласан. Дахин Солонгос улсад ажиллах боломжгүй болно гэсэн үг л дээ.

-Танай улсад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан ямар даатгалд хамрагддаг вэ?

-Нийгмийн даатгал, мөн гэнэтийн осол, эрүүл мэнд гээд дөрвөн төрлийн даатгалд хамрагддаг.

-Цалингийн доод хэмжээ нэмэгдсэн болов уу?

-Цагт 4110 вон буюу сард 928280 төгрөг хамгийн доод хэмжээ. Амралтын өдөр ажиллавал нэмж авна. Дунджаар Монгол ажилтан сая гаруй төгрөг авч байгаа байх.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3453341/7fd/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.29 13:20:13
*.251.203.21

ХҮМҮҮС МИНЬ ЭД НАРЫН ХИЙДЭГГҮЙ ХОГИЙН ХАР АЖИЛ ХИЙХ ГЭЖ НААШАА МУУХАЙ СОЛОНГОСТ ИРЭХ ХЭРЭГГҮЙ ..

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.29 13:32:18
*.251.203.21

16400 залуу Солонгос улс руу явж ажиллах сонирхолтой байгаа учраас ГАХИТ-д хандаж, бүртгүүлсэн. Ингэхдээ нэг хүн 26,000 төгрөг төлжээ.

Нийт дүнг нь авч үзвэл  426 сая 400 мянган төгрөг  залуусын халааснаас гарсан байна. ГАХИТ-ийн гүйцэтгэх захирал Г.Билэгсайханы тайлбарлаж байснаар энэ мөнгөний ихэнх хувийг Солонгосын тал авдаг гэнэ. 

ГАХИТ-д маш бага мөнгө хувиарлагддаг бөгөөд тэр мөнгөөр Солонгос улсаас ирж шалгалт авч байгаа хүмүүсийн зардал мөнгийг даадаг, шалгалт авах  сургуулиудын байрийг  түрээслэдэг, мөн  цагдаа , хамгаалалтын албаныханд цалин болгож өгдөг гэж байв. 

14600  хүнээс нэ¬гэн зэрэг шалгалт авахын тулд 20 сур¬гуулийн 500 гаруй ангийг түрээсэлсэн гэв. Зард¬лын дийлэнхийг сургуулийн заал түрээслэхэд зарцуулсан, дээр нь хянагч багш, цагдаа нарын цалин, хулдаасан хэвлэл, сургуулиудын түрээс зэрэгт нийтдээ 71,5 сая төгрөг зарцуулсан гэнэ.

Үлдсэн 8 сая гаруй төгрөгийг  харуул хамгаалалт, бусад урсгал зардалд  зарцуулсан гэж байлаа.  

Энэ бүхэнд нийт  106 сая төгрөг орсон гэнэ.   Гэхдээ ГАХИТ-д  бүртгэлийн хураамжаас 79 сая 195 мянга 300 төгрөг төвлөрсөн гэнэ. Харин  тус төв үлдсэн мөнгийг өөрсдөөсөө гаргаж алдагдалтай ажилласан юм байна.

Тэгэхээр Солонгосын талд 300 сая төгрөг шилжүүлсэн гэсэн үг. Энэ их мөнгө Солонгосчуудын халаасанд зүгээр л урсаад оржээ. Яг юунд зарцуулсан бэ

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.29 13:34:37
*.251.203.21

МУУСАЙН ӨМХИЙ БУЛАЙНУУД БИДНИЙГ ШУЛЧИХ БОЛОЛТОЙ ОДОО 3000  ААС ХЭД НЬ ЭРҮҮЛ МЭНДЭЭР ХАСАГДАХ БОЛ НААНАДАЖ 500  ЭЛБЭГ ХАСАГДАНА ЭЛЭГ В.С ВИРУСТЭЙ ГАРВАЛ ЯМАР Ч АВРАЛГҮЙ ШУУД ХАСАГДАНА МАНАЙД ЭЛЭГ ВИРУС ИХ ГАРНА БАЛИАР ХӨМХИЙ ЗУУСАН МУУХАЙ ЮМНУУД

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347
17031 eejuudee asuuya [2] Usachyan 2010-07-29 1026
17030 Анжелина Жоли солонгост ирлээ. [3] Маралгоо 2010-07-29 1324
17029 hi huuhenuudee helej uguuch ene turah buteedehuun hir bol hergelj uzsen hun baival hilej uguuch Өтгөн хатах илvvдэл өөх хайлуулж тураах Slimmer cd.key.crack 2010-07-29 874
17028 elgemsuu nilah huuhed bolon jiremsen hun horlohoo boli [5] namuunka 2010-07-29 1472
17027 zowolgoo ogooch busguichuudee [1] tondooloi 2010-07-29 976
17026 Төрсөн жилийн зурхай Маралгоо 2010-07-29 1339
17025 Энэ долоо хоногийн зурхай [1] angella2010 2010-07-29 2156
17024 ЧАМД ХЭЛЭЭД ӨГЬЕ ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГГҮЙ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-29 1060
17023 Хамгийн бохир 5 хүнс [1] angella2010 2010-07-29 1097
» БИДНИЙГ СОЛОНГОС ЯВУУЛАХГҮЙ БОЛ БУДАА БОЛГОНО ....АНХААР [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-29 1170
17021 " Морин Хуураа Гудманд Тоглож Мөнгө Олж Бна " [5] angella2010 2010-07-29 989
17020 utsnii duudlagand mgl duu yaj suulgahuu? [1] *jargalmaa* 2010-07-29 878
17019 boorni havdar ... tuslaach [2] kp 2010-07-29 1391
17018 ehchuudee zovolgoo ogch tuslaach [6] buona 2010-07-29 882
17017 mgl-duu asuuya??? [1] hkitty 2010-07-29 737
17016 angella2010-d???? [2] harandaa_02 2010-07-29 918
17015 jiremsen eejvvdees asuuj bna hariulj ugch tuslaach [3] tsek1234 2010-07-29 1016
17014 Urilga batlan daalt xiine erin xiimori 2010-07-29 751
17013 ..ИЙМ БАЙВАЛ САЙХАН ХАРАГДАНАА ГЭЖ ТӨСӨӨЛЖ БАЙНА УУ ?? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-29 726
17012 asuuh zuil bna [6] 반지 2010-07-28 1235
17011 helj uguuch [5] harandaa_02 2010-07-28 1730
17010 zuvulgoo uguuch humuusee [2] eba_chimeg 2010-07-28 1154
17009 Гадаад иргэдэд үйлчлэх төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-07-28 731
17008 ЧИ ХЭЗЭЭ ХАМГИЙН СҮҮЛД СЭКС.....ҮНЭНЭЭ Л ХЭЛЧИХ... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-28 2556
17007 СОЛОНГОС МОНГОЛООС ХҮН АВАХГҮЙ АНХААРЛАА НААШАА НААШАА .... [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-28 1217
17006 ЧИ ДҮҮ ЗАЛУУТАЙ ГЭРЛЭСЭН БОЛОХООР ҮНЭНДЭЭ АРГАГҮЙ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-28 884
17005 АНХААР СОЛОНГОС ЗАЛУУТАЙ ГЭРЛЭСЭН БАЙНА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-28 1309
17004 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2010-07-28 644
17003 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-07-28 702
17002 элгэмсүүд [9] эмүгэ 2010-07-28 1774
17001 Дуучин Анугийн гэрт [4] Маралгоо 2010-07-28 2127
17000 Lerikos geed goo saikhanii baraa yamar be? [4] jeonju-s 2010-07-28 1183
16999 ХАЛУУНЫХАА АМРАЛТААР XAHA-TOUR.co.Ltd 2010-07-28 772
16998 DUSAL HIIJ BNA vazilnik 2010-07-28 777
16997 EMEGTEICHUUDIIN EMCH ZUVULGUU UGCH BNA vazilnik 2010-07-28 819
16996 Хоолны ширээ- Гадаадаас ирж байгаа хүүхдүүдээ харан сэтгэл нь өмрөх аав /заавал уншаарай өгүүллэг/ Маралгоо 2010-07-28 1187
16995 PLS help me orchuulaad ogooch egch naraa [2] ajilsag ohin 2010-07-28 1103
16994 Ene yu gesen ug yum boloo [1] booby 2010-07-28 1221
16993 " Хууль бус Нууцаар Хил Зөрчигсөд хэхэ " [2] angella2010 2010-07-28 1253
16992 OR HONJLIIN DWUU ZARJ BN file [1] anujin_tenges 2010-07-28 1227
16991 MUNGUN SHILJUULEG $.$.$ file money$$$ 2010-07-28 835
16990 hi,nzuudaa heleed ogooch gazriin achaand... [1] amiinaa_m 2010-07-28 988
16989 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-07-28 712
16988 ЭЛГЭМСҮҮ, ЭМЭГТЭЙЛЭГ Ч ГЭНЭ ҮҮ, ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЭЭСЭЙ.\ [3] ....^^.... 2010-07-28 1124
16987 hi naizuudaa yum asuuya [2] budukeenee 2010-07-28 982
배너신청
자생병원

배너신청