Moderator: mgl_300
Гадаадын кино, ном зохиолд дурлалт хосууд бие биенээ “миний муужгай”, “миний хараацай”, “чихэрхэн” гээд энхрийлэн өхөөрдөж дуудах нь олон. Гэтэл монголчууд бидэнд “хайрт минь”, “хонгор минь”, “хань минь”, “хөгшин минь, өвгөн минь” гэхээс өөр ямар үгнүүд байдаг билээ. Ингээд бодохоор монгол хэл маань ийм төрлийн үгсээр нэг л ядмаг бололтой.
Хайр дурлалын үгс нь бүгд ижилхэн ч гол нь хэн хэлж байгаагаас л шалтгаалдаг. /Ги де Мопассан/
Бөмбүүлэй, бөмбөөхөй...
Нэрийг нь бүтнээр биш, Ганаа, Зулаа, Навчаа, Хүрлээ зэргээр товчлон дуудах, мөн “-хан, -анаа4, -гий, -шка, -үүлэй, -хэй” гэдэг дагавартай дуудах нь энхрийллийн бас нэг хэлбэр болдог.
Эцэг, эхийн хайр
Миний охин, миний хүү, бяцхан амьтан, өөдөсхөн... Энэ энхрийллийг сонссон эмэгтэй, эрэгтэй ямар ч хүнд эх, эцгийн хайр санагддаг бол харин хэлж байгаа хүнд тэрхэн үед хүч, бяр амтагддаг аж. Жишээ нь Америкийн Ерөнхийлөгч Билл Клинтон залуухан амраг Моникагаа “бэби” гэж дууддаг байсан гэдэг.
Амттантай жиш
Чихэрхэн, амттанхан, жимсхэн... Эрчүүд хайрыг нь булааж, харахаар л хазаад авмаар санагдсан бүсгүйгээ ингэж дууддаг. Нэрт реппер Эминем Холливудын алдарт жүжигчин Ким Бессинжертэй амрагийн холбоотой байхдаа түүнийг “Миний амтат бурам” гэж энхрийлдэг байж. Хэдийгээр Бессинжер түүнээс 20 эгч ч гэлээ хүүхэд шиг л баярлаж, инээмсэглэн суудаг байснаа дурссан байдаг.
Миний ...
“Баяр баясгалан, нар, хайр, амьдрал, аз жаргал, гайхамшиг, мөрөөдөл, алт” ... Хүн хайртай хүнээ амьдралынхаа хамгийн үнэтэй зүйлээр нэрлэдэг гэнэ.
Жишээ нь Жуков жанжин эхнэрээ “миний дулаахан нар”, Маяковский хайрт Лилягаа “миний гэрэлт нар” гэж энхрийлдэг байж. Тэгэхээр нэрт жанжин, алдарт зохиолч гээд ямар ч эр хүн хайртай бүсгүйгээ “миний ...” гэж зүрхнээсээ энхрийлдэг байна.
Харин эрчүүд хайртаараа “Миний хайр”, “Мөрөөдлийн Ханхүү”, “Миний арслан”, “Миний бар” гэж өхөөрдүүлэх дуртай байдаг гэнэ.
Иймд та хайртыгаа ингээд нэг дуудаад үзээрэй. Та хоёрын амьдрал ямар хөгжилтэй болохыг мэдрэх болно шүү. Та хоёр бие биенээ хэрхэн энхрийлэн дууддаг вэ?