Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

хэн нь садар самуун бэ?

Уншсан 1369 vote 0 2010.08.01 13:23:46

Ард түмнийхээ ёс суртахуунгүйг гайхаж хачирхаж, тэднийг зөв зүйтэй замд нь оруулах гэсэн, “садар самуун”-ы эсрэг янз бүрийн хууль, тогтоол мөн ч олон удаа хэрэгжүүлсэн дээ. Тэдгээрт нь “садар самуун” гэж юу болохыг огт тодорхойлоогүй, ер нь бол нүцгэн хүн, сексийн холбогдолтой зураг, нийтлэлийг хэвлэж болохгүй /ТВ-ээр үзүүлэх нь бол чөлөөтэй гэж байгаа/ гэсэн л чигтэй байж ирсээн. Гадаадад бол, хүний эрүүл мэндэд хөнөөлтэй, хүчээр тулгасан, залилангийн сэдэлтэй, үнэн хайр сэтгэл үгүй атал гэр бүл буснихад хүргэсэн зэрэг бэлгийн харьцааг л садар самуун гэдэг, эхний хэдтэй нь холбогдсон бол хуулийн хариуцлага хүлээлгэдэг юм билээ. Садар самууныг сурталчиллаа л гэдэг. Сурталчилгаа гэж юу болохыг дарга нар маань уг нь маш сайн мэдмээрсэн. Гэтэл эротик, секстэй холбоотой мэдээллийг л сурталчилгаа юм гэж ойлгоод байдаг шиг. Тэдний садар самуунтай тэмцэх нь хувийн эрх ашигтай нь маш их холбоотой. Нэг эмэгтэй гэр бүл үймүүлэхийн эсрэг хуулийн төсөл санаачилжээ. Гурван удаа “факталбал” олны өмнө хамтад нь жигшээж, нийгэмд тустай хөдөлмөр хийлгэнэ гэсэн утгатай тэр хууль байнгын хороог даваад, ерөнхий хэлэлцүүлэгт ороод ирсэн юм гэнэ билээ. Санаачлагч нь нөхөртөө гомдсон эмэгтэй гишүүн. Хэлэлцэхийг эсэргүүцэгчид нь бусад бүх гишүүд. Дарга нарын амрагийн адал явдалд хязгаар үгүй тул, түмний өмнө нүцгэн зогсож, үсээ алаг цоог хяргуулж, элдэв хогоор шидүүлэхийг яахин тэд хүсээ аж дээ. Олон эхнэртэй байхыг дэмжсэн хуулийн төслүүд цөөнгүй удаа яригдсан. Өөрсдөө олон эхнэртэй болохоор л тэр шүү дээ. Нэг нь нэрийн төдий хуурамч, нийтийн өмнө ил гарахад л хэрэгтэй, нөгөө нь жинхэнэ, залуухан, нууц байдаг. Тэр байтугай олон авгайтай нь ч буй. Тэгээд л, энэ байдлаа, сонгогчдын дургүйг хүргэчихээргүй, хууль ёсны болгох гээд л, пиарчингаар “олон авгайтай болох хэрэгтэй, энэ нь бүсгүйчүүдээ, эх орноо харийнхнаас хамгаалж буй гэгээн үйлс, баатар гавъяа” гээд л яриулаад байдаг байхгүй юу. Дээхэн, парламентэд хүчингийн хэргийг гэмт хэрэгт тооцохгүй гэх яриа газар авч, нэг диптаат тэр чинь хонины бэлчээрт байнга л болж байдаг зүйл шүү дээ гэж бүр үнэнэээсээ гайхчихсан хэлж асан. Төрийн нэг өндөрлөг ач шигээ охинтой холбогдож, үр хүүхэдтэй боллоо гээд л бичигдсэн. Оргүй худал гэж няцаагдсан. Гэтэл тэр охины найз залуу асан, түүнийгээ булаалгасан найрагч залуу хямраад л явж байсан. Шинэхэн хосын зураг нэг сонины редакцид байсан агаад, өндөрлөгөөс эмээгээд нийтлээгүй. Өөр нэг өндөрлөг асан хүнийг ДОХ туссан гэж ойлгогдохоор материал сонины тэргүүн нүүрэн дээр гарчихаад байна. Тэр хүн ямар ч гэсэн хаана, яаж эмчлүүлээд илааршихгүй өвчтэй л болчихсон юм билээ. Дэлхий эмчилж чадахгүй ямар өвчин байдаг билээ дээ. Амраг асан залуухан бүсгүй нь паник, цочролд ороод шинжилгээ энэ тэр хийлгэсэн гэв үү. Тэрхүү даргыг ДОХ туссан мэтээр бичнэ гэдэг том ар талгүйгээр бүтэхийн аргагүй ажил. Тэгэхлээр ер нь ортой л мэдээлэл болов уу. Хөөрхий өвчтэй даргыг золигт гаргаж, түүнд хамаг гэм бурууг оноон тохоон кампанит ажил эхэлсэн шиг байна. 90-ээд онд манай нэг эрхэм гишүүн Бээжингийн зочид буудалд оюутан охиныг хүчирхийлж өнгөний өвчин халдахаасан гэж бичигдэж байсан. Тэр үед л юм байх аа даа, манай дөрвөн мундаг дарга /тэр үедээ болон, хожим нь бүгд л сайд, өндөрлөг мөндөрлөг болцгоосон/ өөр орон руу явна гэчихээд Бээжинд очиж, нэг охиныг хүчирхийлсэн, дараа нь хятад янхадтай цэнгэсэн, тэгэхдээ бүр хамгаалах хэрэгсэл мэрэгсэлхэнийг ч умартан улайрсан гэж бичигдэж л байсан. Хятад, бусад улс руу секс-тур хийх нь удирдах ажилтнуудын дунд ховор содон үзэгдэл огт биш. Тэр хэрээрээ шантааж, барьцаанд ч ордог аж. Манай нэг хүчний байгууллагын офицер эмэгтэй шалан дээр согтуу, нүв нүцгэн хэвтэж байгаа бичлэг хятадуудаас олдож байсан. Манай нэг элчин том улсын нийслэлд дотоод, гадаадын дарга нарыг орхигдуулах, янхандуулах ажил их хийж байсан аж. Тэндхийн зарим янхныг цалинжуулсан, тэд нь гэртээ дуудлага хүлээгээд бэлэн байж байдаг, яаралтай хэрэг гарахаар жолоочоо илгээж авахуулдаг байсан гэдэг. Элчин маань тус хотын дээд ангиллын янхан эмсийг арван хуруу шигээ мэддэг. Монголын томоохон хэмжээний, өндөр дээд шатны төлөөлөгчид очиход, нэг худалдааны төвийн танхимыг хөлсөлж байгаад, архидан завхайрах орги гээчийг зохион байгуулсан юм уу даа. Элчин өөрөө эвгүй өвчин туссан ч бололтой дуулдаг. Их л бие султай, өвдөмхий, гэмтэмхий болчихсон. Манай ЭСЯ-ны гадна нэг гэр-ресторан маягийн юм байх. Тэнд согтуу сэрэх нь цөөнгүй байв гэнэ шүү. Орон нутгийн сонгуульд ялсан нэг дарга баяраа хүүхэн хүчиндэж тэмдэглэсэн. Лав л шоронд орлоо гэж дуулдаагүй. Бодвол “тохиролцсон” юм уу, хүүхэн нь хүчиндсэн болж таараа биз ээ. АТГ-ын даргыг авгайгаа сайжрууллаа гэж бичсэн. Авгайгаа сайжруулна /залуу охидтой ханилж/ гэдэг чинь ихэс дээдсийн маань хувьд энгийн үзэгдэл шүү дээ. Зарим нь олны өмнө дагуулдаг их, орондоо байлдан дагуулдаг бага хатан гэхчлэн хоёр гурван авгайтай. Тэгээд олон эхнэртэй байх хуультай болох хэрэгтэй гэж бичүүлээд, өөрсдөө ч лоббидоод байдаг. АТГ-ын нэг дарга өмгөөлөгч бүсгүйг олон цагийн турш ёсон бусаар хүчирхийлсэн аймшигт хэрэг гарсан… Манай эрхэм гишүүн эр, сайд эмэгтэй хоёр зодолдсон “инээдтэй” хэрэг гарсан. Сайд бүсгүй гишүүний дүүгийн бизнесэд саад болсон агаад, харин гишүүн маань сексийн аргаар гэсгээн цээрлүүлэхээр дайрсан юм уу даа. Урьд тэд нэг яаманд байхдаа бэлгийн холбоотой байсан ч гэгддэг. Шинэ жилийн баяраар халамцаад, нэг өрөөнд ороод иймээ тийшээ юм болж байтал, нөхөр нь орж ирж баригдсан ч гэлүү зүйл бичигдэж байв. Хожим гишүүн нөгөө эмэгтэйг хөнгөн явдалтай энэ тэр гээд л байсан. Ер нь хөнгөн явдлаар хүнд хэргийг бүтээж амжуулж чаддаг ажил хэрэгч залуу лидер авгай бүсгүй дарга нар өсч нэмэгдэж байгаа дуулддаг. Өдгөө, гоо охид даруй түргэн дарга, олигархын өвөрт яаравчлан орж, хамгаалалд нь шургалахгүй л бол, гар дамжуулан адгийн янхан болгодог нөхцөл байдал ч үүссэн шиг билээ. Нэг дарга авгай залуу нууц амрагтай болж, түүндээ төгрөгийг арав хорин саяр нь л шидээд ивээгээд байдаг гэсэн яриа гарсан. Гэтэл тэр авгай нэн ядуу гэж хөрөнгөө мэдүүлжээ. Дүүргийн дарга, хуурамч дипломт эр арын амралтын өрөөгөө түгжихийг мартан сексдэж байгаад мартаж, булай болсон агаад, илрүүлсэн улсыг хөхиүлэн шагнаж, амыг нь тагласан гэдэг. Албаны бэлгийн дарамт гэдэг бол замбараагаа алдчихсан юм байжээ л дээ. Сайд бүсгүй маань нууц амрагийнхаа эхнэрт баригдаж, гадаа зодолдож байгаад, тэрхүү зураг хөрөгтэйгээ хэвлэлийн баатар болж л байв. ЗГ солигдоход тэр эмэгтэй, урьдхаасаа дутуугүй амттай бялуун дээр л буусан. Ард түмнийг садар самуунаас салгана, аврана, хүмүүжүүлнэ гээд, Хойд Солонгос, Иран зэрэг гажууд орны хууль дүрмийг хуулж батлаад байдаг дарга нар маань өөрсдөө нэг иймэрхүү л янзтайгаар амьдралд хэрэгжүүлж байна даа. Юун Монголын ард түмнийг хүмүүжүүлэх. ДОХ халдаачихгүй бол их юм. Ч.Мөнхбаяр
profile 247

.......................................

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3465301/c7a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
17166 ongotsoor huuhdee avch yavahad yug anhaarah be ? [2] pvrebhvv 2010-08-02 1449
17165 " Загвар Өмсөгчдийн Уналтууд хэхэ " - / Фото 21 / [5] angella2010 2010-08-02 1187
17164 Derrick Hэвтрүүлэг - Шинэ Дугаар " - / Visa гаргаж өгнө гэж залилдаг нөхдүүд / [1] angella2010 2010-08-02 984
17163 yaraltai heleed uguuch [2] cniniih 2010-08-02 892
17162 Миний чихэрхэн, амттанхан, жимсхэн . . . Маралгоо 2010-08-02 1007
17161 oroin mend eej naraa asuuy [2] boloree 2010-08-02 1002
17160 СОЛОНГОСТ БАЙГАА .АНХААР МОНГОЛЧУУДАА ХАМГИЙН ҮНЭН ШҮҮ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-01 1251
17159 mash yaraltai hariulj tusalna uu [1] nandin2 2010-08-01 886
17158 ЗААВАЛ ХАРИУЛААД ӨГӨӨРЭЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-01 1171
17157 ger bvliin ajil bna sarvuu 2010-08-01 716
17156 ЭНЭ ХУДЛАА ШҮҮ ӨӨРТӨӨ ДАРАА НЬ ХАРАМСАВ.. [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-01 992
17155 Eejuudee ??? bna aa [1] mymik 2010-08-01 920
17154 Oriflame d urij bna busguichuudee.Zahialga avch bna sak_baby 2010-08-01 1222
17153 yaraltai asuuh yum bnaa [1] Hi... 2010-08-01 899
17152 МАШ ЧУХАЛ АСУУЛТ ТУСЛААРАЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-01 989
17151 ҮҮНД ЯАГААД Ч НЭМЭРГҮЙ ҮНЭНДЭЭ ТООХГҮЙ УУЧЛААРАЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-01 1011
17150 shvdnii emneleg..... [1] tugsuu_1130 2010-08-01 1577
17149 Hi bvsgvichvvdee minii eej 50 garch bgaa hvn yumaa end uriad viziin jil bolgoj boloh bolovuu? [1] naagii_na 2010-08-01 1095
17148 eejvvd egch naraa helj ugch tus bolooch...... [3] tugsuu_1130 2010-08-01 1266
17147 asuuya xariulj tuslaarai [5] LOVE24 2010-08-01 1157
17146 elgemsuu heleed uguuch [1] buh ym saihaaaaaaan 2010-08-01 1007
17145 Mungun shiljuuleg $$$ file money$$$ 2010-08-01 747
17144 Жинхэнэ нэрээ нууцалсан Монголын одод [2] angella2010 2010-08-01 1973
17143 hi eej egch naraasaa asuuh zuil bn? [7] ebuushka 2010-08-01 1449
17142 medeh hun bnu helj uguuch [1] hehe_3333 2010-08-01 1224
» хэн нь садар самуун бэ? эмүгэ 2010-08-01 1369
17140 hi 8 sariin iheer huuhed yavuulii cd.key.crack 2010-08-01 983
17139 asuuya [1] cniniih 2010-08-01 1126
17138 xvvxed abch yabna . galgo 2010-08-01 899
17137 ZAABAL HARIULAARAI [1] marit 2010-08-01 1995
17136 unaagaar uilchlene Унаагаар үйлчлэнэ. 2010-08-01 886
17135 WIZ SUNGANA 3JILER [8] jijig123 2010-08-01 1705
17134 Эрчүүд эхнэртэйгээ дэлгүүрээр ... [1] Маралгоо 2010-07-31 1374
17133 **АНСАН, ШИВА, СҮВОН, БҮЧОНД ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО 010-5153-3853** file Унаагаар үйлчлэнэ. 2010-07-31 917
17132 elgemsvv- d [4] aaznag 2010-07-31 1307
17131 asuuya humuusee haruilj tuslaarai [1] Heregtei 2010-07-31 1225
17130 huuhed oruulj irmeer bna [1] enika0216 2010-07-31 1091
17129 Эрүүл мэндийн зурхай Маралгоо 2010-07-31 1104
17128 asuya helj ogooch [1] enika0216 2010-07-31 1066
17127 Mungun shiljuuleg $$$ file money$$$ 2010-07-31 848
17126 10 jild ni surval biz darj ogdog boluu ? sanaa onoogoo heleerei [2] uk_dior 2010-07-31 1370
17125 СОЛОНГОСТ ИЙМ ХҮНИЙГ ЯАРАЛТАЙ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА . [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-31 1813
17124 oroin mend busguichuudee.please help me. [1] tondooloi 2010-07-31 1179
17123 ЧИ БҮСГҮЙ ХҮН БОЛ ҮҮНИЙГ ХҮСДЭГ НЬ ДАМЖИГГҮЙ .. Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-31 1139
17122 Asuuy hariulaad ogooch [3] mongol_111 2010-07-31 1227
배너신청
자생병원

배너신청