Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаагаар эрэгтэй, эмэгтэй хүмүүс дэлгүүр, хоршоогоор хамт явах үедээ өөр өөр зан араншин гаргадаг нь батлагджээ.
Эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаагаар эрэгтэй, эмэгтэй хүмүүс дэлгүүр, хоршоогоор хамт явах үедээ өөр өөр зан араншин гаргадаг нь батлагджээ. Арван эрэгтэй тутмын долоо нь “анчин”-ы араншин гаргадаг бол арван эмэгтэйн найм нь “цуглуулагч”-ийн дүрд хувирдаг байна. Эрдэмтдийн дүгнэснээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа дэлгүүр “хэсэх” хугацаа 1 цаг 12 минутаас хэтрэх ёсгүй гэнэ. Эс тэгвээс энэ хос нэлээд том хэрүүлд хүрч болзошгүй. Уг хэрүүлийн гол шалтгаан нь эрчүүд лангуун дундуур “зорилгогүй зугаалга” хийхийг хүсдэггүйд оршдог. Гэтэл эмэгтэйчүүдийн худалдаа, наймаа хийх сонирхол хэвээр төдийгүй үүндээ дунджаар нэмж 28 минут зарцуулахад ч бэлэн байдаг байна. Гэр бүлийн амгалан тайван байдлыг хадгалахын тулд энэ эгзэгтэй мөчид хосууд хоёр тусдаа салж дэлгүүрээр “хэсэх”-ийг эрдэмтэд зөвлөсөн байна. Ихэнх “анчин” эрчүүд өөрийн олзыг аль болох түргэн “алах”-ыг эрмэлздэг. Тэд эртнээс юу хэрэгтэйгээ мэддэг ба зөвхөн хэрэгцээт зүйлээ л хайж маш хурдан шийдвэр гаргадаг бол “цуглуулагч” эмэгтэйчүүдийн хэрэгцээт зүйлээ хайж олох процесс удаан алгуур, нягт нямбай байх тусмаа тэдэнд маш том “кайф” өгдөг байна. Эксетерийн Их сургуулийн доктор Тим Денисоны өгүүлснээр “...дэлгүүрт биеэ авч явах дээрх ялгаа нь худалдаа хамт хийдэг олон хосуудын хувьд жинхэнэ “дарамт” болдог. Эрчүүд “ирсэн, харсан, худалдаж авсан” гэсэн тактикийг илүүд үздэг бол эмэгтэйчүүд шинэ, шинэлэг чанартай зүйл худалдан авах тал дээр илүү бодлоготой ханддаг. Эцсийн дүнд нэг талаас эрчүүд өөрсдөдөө хэрэгтэй зүйлийг эмэгтэйчүүдийг бодвол хурдан олж авдаг ч энэ үед эмэгтэйчүүд урт хугацаа зарцуулан шинжсэндээ эрж байгаа зүйлээ хямд бөгөөд чанартайг нь олж сонгосон байдаг байна”.
kkkkkk yag unenshdee. manai nuhur nadtai delguur heseed hashirchihsan. tus tusdaa shopping hiideg bolson. ter ni ch deer yum bnlee.