Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Solongos huntei taniltsana 2010.07.31 11:40:18 sss sss *.219.122.154

55-65  nasnii, zuv bolovson hariltsaatai, uuriin gesen oron gertei, Seoul hotod amidardag erhelsen todorhoi ajiltai, arhi tamhi taaruulj heregledeg, yavdaggui ch baij boloh huuchin exsel  mashintai ..biee zuv avch yavj zanshsan solongos  zaluutai   taniltsah tul ene zariin door holboo barih hayag bolon utasnii nomeroo uldeene uu.

Нэг хэсэг Монголчууд гадаадад амьдрах өвчин тусч, хүүхнүүд гадаад нөхөртэй болохын хэнээ тусч баахан гүйсэн. Энэ дүйвээн хичнээн ч хүнийг хамарч, хичнээн ч охид бүсгүйчүүд хилийн цаана, ёсыг нь мэдэхгүй хүний нутагт амь зуух гэж хэрхэн зовж зүдэрч байгааг бид мэддэггүй. Мэдлээ гэхэд “Яах гэж гадагшаа явсан юм. Амар хөнгөн амьдрал хөөлөө. Тэдний хохь нь” гээд л өнгөрдөг. Алдаж гишгэсэн, амьдралд хөл алдсан хөөрхий бүсгүйчүүдийг хэн ч сонсож, хэн ч өрөвдөж, хэн ч тэдэнд туслах юмсан гэж өрөвч зөөлөн сэтгэл гаргаж байсангүй. Харин өнөөдөр бид алдаж гишгэсэн, алс хол хүний нутагт зовж шаналж, ядарсан нэгэндээ дэм болох цаг ирж. Бид чинь дээрээ төртэй, дэргэдээ Засагтай, өрөвдөж хайрлах ах дүүстэй өмгөөлж хамгаалах хууль цаазтай бүрэн эрхт тусгаар улсад бүртгэлтэй хүмүүс биз дээ. -Уучлаарай. Чиний сэтгэлийн шархыг хөндөж ярих хэцүү байна. Яагаад Солонгос хүнтэй суух болсон юм бэ? -Намайг Ч.Наран гэдэг. Би ээжтэйгээ, дүүтэйгээ нэгдүгээр хороололд ТҮЦ ажиллуулж амьдардаг байсан юм. Орлого бага, гэхдээ болдог л байсан. Гэтэл 2001 онд дүү маань “Арилжаа наймаагаа өргөжүүлье. Би барьцаагүй зээл найзуудаасаа авах боллоо” гэж хэлсэн. Тэгээд л тэр хүмүүсээс 10 сая төгрөг зээлээд наймаа хий гэсэн боловч шатчихсан. Зээлээ төлж чаддаггүй, хүмүүс мөнгөө нэхээд, дүүг маань ч элдвээр дарамтлаад байхаар нь гадагшаа явья, амьдрал ахуйгаа ч өөд татья, өр зээлнээсээ ч гарья гэж бодсон. Тэр үед надад үүнээс өөр арга байхгүй л юм шиг санагдаж байсан. -Тэр хүнтэй яаж танилцсан юм? -“Зар мэдээ” сонингийн зараар очоод л уулзсан. “Хан пид” нэртэй зуучлах товчооныхон гадаад паспортоо бэлдэж байгаарай гэсэн. Гурав хоногийн дараа дуудаад “Чи их азтай юм” Их сайн хүн олчихлоо. Одоо явахдаа бэлд” гэж хэлсэн. Тэгээд л 2006 оны 2 сард Солонгос улсын иргэн У Шин Гын гэгч хүнтэй зуучлах товчоогоор дамжуулж танилцан гэр бүл болсон. 2006 оны 4 сард Солонгос улсад очиж У Шин Гынтэй хамт амьдрахаар болсон. Эндээс л миний хар дарсан зүүд шиг аймаар амьдрал эхэлсэн. -Тэр хүнтэй албан ёсоор гэрлэсэн юм уу? Хэр амьдрал ахуйтай хүн байсан юм? -Энд гэрлэлтээ батлуулсан. Намайг очингуут бүх бичиг баримтыг маань У Шин Гын өөрөө хураагаад авчихсан. Гэр нь Сөүлээс хол жижиг тосгонд байдаг байсан. Очсон өдрөөсөө л би этгээд сонин гаж зуршилтай хүнтэй нийлжээ гэдгээ мэдэж эхэлсэн. Том байшинтай. Өөрийн гэсэн бизнестэй хүн л гэсэн. Хашаандаа бараг гуч гаруй нохойтой. Бараг нэг метр өндөр аймаар том биетэй, зэрлэг нохойнуудтай. Нохойны хашаа цэвэрлэж, зогсоо зайгүй ажиллаж байсан. У Шин Гын их балмад зантай. Тэжээж байсан нохдоо гэдсийг нь хүү татаж алж, тэндээсээ кайф авдаг. Хүн айлгаж ичээж зугаацдаг зантай хүн байсан. Нэг өдөр баахан хархны зулзага аваад ирсэн, миний толгой дээр асгаж, намайг орилуулж чарлуулж, зугаацсан. Үнэхээр аймаар. -Тэр хүн харх тэжээдэг байсан юм уу? -Солонгос аймаар их хархтай. Тэр нохойных нь байрны дээр хархнууд бүр үүрлэчихсэн байдаг юм. Хархны зулзага гээд хачин муухай улаан нялцгай юм саванд хийгээд авчирчихсан, толгой дээрээс асгаж, хувцасруу хийгээд л инээд байсан. Үнэхээр аймаар /уйлав/ -Тэр тосгонд чи хэр удаан амьдарсан юм? -Таван сар хэртэй болоод Сөүлрүү орж ирсэн. У Шин Гын урьд нь бас Монгол эхнэртэй байсан. Намайг очиход ч тэр хүүхнээсээ салаагүй байсан. -Энэ чинь юу гэсэн үг үү? -Ерөөсөө л Монгол хүүхнүүдийг эндээс аваачиж, зугаа гаргаж, эцэст нь янханы газар өгчихдөг хүн байсан юм билээ. Надтай суухаасаа өмнө Алтанцэцэг гэдэг Монгол охинтой сууж байсан. Тэр хүүхэн нь бүр хэвтэрт ортлоо бие нь муудаад Монгол руу эргэж ирсэн гэдгийг би хүнээс сонссон. Солонгосын хуулиар бол гэрлэлтээ цуцлуулаад нэг жил болсны дараа л дахин гэрлэлт батлуулах ёстой. Тиймээс намайг Солонгост аваачсныхаа дараа гэрлэлтээ батлуулж чадахгүй байсан. Энэ хүнээс би хэдэн сарын өмнө гэрлэлтээ цуцлуулсан. Гэтэл дахиад л Монголоос нэг охин авааччихсан сураг байгаа. Өөрөөр хэлбэл хоёр жилийн дотор гурван монгол авгай авсан гэсэн үг. Үнэнийг хэлэхэд авгай ч гэж дээ зодож, дарамталж, найз нарынхаа гарт өгч хүчирхийлж, зугаагаа л гаргадаг хэрэг шүү дээ. Намайг очсны дараа Чи хүнд хэдэн төгрөгөөр хүүхэд гаргаж өгөх вэ? Чиний бие эрүүл юм байна” гэж хэлж байсан. Тэр үг хэл нь яах вэ гэхэд аймаар зодож нүддэг. Толгой руугаа би энэ хүнд модоор цохиулж, ухаан алдаж, таван удаа оёдол тавиулж байсан. Гартаа юу дайралдсан болгоноороо цохидог, яг л зарц барлаг шиг амьдарч байсан. Их олон найз нартай. Тэднийгээ дуудаад л намайг өгөөд явуулчихдаг. “Энэ миний найз. Чи энэ хүний хүссэн бүхнийг хийх ёстой” гэдэг байсан. -Тэр найз гээд байгаа нь ямархуу хүмүүс юм? -Биеэрээ дүүрэн шивээстэй, манайхаар бол мафийн бүлгийнхэн байдаг. Тэр хүнийг дагаад л гэрт очдог. Хоол ундыг хийж, шал шавхайг нь угааж, тэдэнд хүчиндүүлж, юу хүссэнийг нь л хийдэг. Хэд хоноод л тэд намайг буцаагаад У Шин Гынд аваачаад өгчихдөг байсан. /уйлав/ У Шин Гын хамт байх хугацаанд энэ хүн намайг зодож нүдэн, ёс бус үйлдэл хийхийг шахан дарамталж, этгээд зэрлэг эрүүл бус хүний авир гаргаж байсан учраас би маш их сэтгэл санаа бие мах бодидоо хүнд гэмтэл авч хохирол амссан. Энэ хүн нь Монгол эмэгтэйчүүдтэй гэрлэнэ гэж хуурч аваачдаг л хүн. -Чи зугатааж болдоггүй юм уу? -Би зугатаах гэж их олон удаа оролдсон. Дороо л баригдчихдаг. Цагдаа нартай хүртэл хэлхээ холбоотой. У Шин Гын гэгч энэ хүн 2 жилийн дотор 3 Монгол эмэгтэйтэй гэр бүлээ батлуулж Солонгост аваачаад хувийн эрх ашгийн үүднээс бусдад дамжуулж зарах зорилготой гэрлэдэг юм билээ. 2008 онд Дундчонд байдаг бүлэг хүмүүст намайг аваачиж өгчихөөд яваад өгсөн. Тэнд байдаг хүмүүс нь мафийн бүлгийн хүмүүс. Надаар ажил хийлгээд мөнгө өгөлгүй зодож, хүч хэрэглэж, дур хүслээ хангадаг байсан. Би аргаа барахдаа бүр цаашаа хөдөө, аралруу хүртэл зугатаж үзсэн. Кымил гэдэг арлын цагдаа нарт баригдсан. Тэр арлын цагдаа энэ хүмүүстэй холбоотой байсан. Тэр цагдаа хүртэл намайг буудалд дагуулж ороод хүчирхийлэхээр зодож нүдэн шидэж миний цүнхтэй хувцас мөнгө бүх зүйлсийг аваад явсан. Өглөө буцаж ирнэ эндээ унтаж бай гээд явах үед нь би шөнийн 3 цагт тэр буудлаас электрон түлхүүрийг нь эд мөрийн баримт болгож аваад зугатсан. Сөүл хүртэл 350,000 воноор таксигаар зугатаж хүнээс мөнгө зээлээд байр хөлсөлж байтал миний гэрийг хайж олоод Юнсангү Ханнамдун гэдэг газраас дахиад л намайг бариад авчихсан. Баахан зодож . Ким На Ёон гэгч эмэгтэй хэсэг бүлэг хүмүүсийн хамт намайг барьж аваад өөрсдийн бааранд хорьж биеэ үнэлэхийг тулган шаардаж, хэлсэн үгээр нь байхгүй бол шоронд гүтгэж хийнэ гэж 5 жил хориулна мөнгө нэхэж дарамталдаг байсан. Тэнд би олон сар хүний эрхэнд тарчилсан. Тэр баар нэртэй янханы газраас 2009 оны 11 сарын 12-ны өглөө би гарч зугатаж байгаад Ким На Ёон гэгч тэр эмэгтэйтэй баарны ойрхон таарч баригдчихсан. Тэр эмэгтэйд зодуулж хөдлөж, чадахгүй болтлоо хүнд гэмтэл авсан. Намайг зодуулж байх үед хажуугаар өнгөрч байсан хүмүүс цагдаа дуудаж тэр даруй ойрхон байдаг Цагдаагийн хэсгийн хүмүүс ирж Ким На Ёон гэгч эмэгтэй болон намайг баривчлан цагдаагийн хэсэг дээр авч ирсэн юм. Гэтэл энэ эмэгтэй Солонгос хүн учраас худлаа хэлж намайг орхичихоод гараад явчихсан. Цагдаа нараар дамжуулан “Чи гараад ир. Чамайг яах ч үгүй” гэж ярьдаг байсан. Гэвч би “ Заавал Монгол руугаа явна” гэж цагдаа нартай хэл үг хийсээр байгаад энд ирсэн. -Чамайг зодож, хүнд гэмтэл учруулсан Ким На Ёон гэгч тэр эмэгтэй яасан бэ? -Тэр хүн намайг зарж, мөнгө олж, боолчилж байсан. Бас зодож гэмтээсэн. Тэгсэн хэрнээ ямар ч ял зэмгүй салсан. Бараг би өөрөө л буруутан болж хоцрох шахсан. Солонгосын цагдаа нар тэр хүнтэй хуйвалдаад л өнгөрсөн. Хэн нь хэнийгээ зодсон бэ? Гэдгийг тэр гудамжинд байсан хүмүүс, гудамжны хяналтын камер гэрчилнээ гээд байхад цагдаа нар миний үгийг нохой хуцсны дайтай ч сонсоогүй. -Чи солонгос хүнтэй суугаад юу хожсон юм бэ? Тэр хүнээс мөнгө авч байсан уу? -Ямар ч мөнгө аваагүй. “Хан пид” гэгч тэр зуучлах товчоо У Шин Гынээс 15 сая төгрөг авчихсан юм байна л гэж олйгосон. Тэр Солонгос эртэй амьдарч байхдаа ч би мөнгө авч байгаагүй. Надад нэг банкны карт өгсөн. Тэр нь автобус, хоолны мөнгөнөөс илүү мөнгө байгаагүй. Би амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж л явсан. Гэтэл 3 жил гаруй хугацаанд хүний нутагт зовж шаналж байгаад л ирсэн. Үнэхээр энэ гэрлэлт миний амьдралд том хар толбо болж үлдлээ. Одоо ч гэсэн би байнгын сэтгэлийн дарамттай, айдас хүйдэс дунд амьдарч байна. -Чамайг У Шин Гынтай суухад зуучилсан тэр зуучлах товчооныхон байгаа биз дээ? Тэр хүмүүстэй уулзсан уу? -Би тэр хүмүүсийг хаана байгааг олохгүй байгаа. Солонгост байхдаа би “Хан пид”-ынхантай утсаар ярьж, хэд хэдэн удаа гомдол гаргасан.” Өө чи л болохгүй байна. Наадах чинь сайн хүн” гээд тоодогүй байсан. Намайг аргаа бараад зугатаасны дараа “Хан пид”-ынхэн манай гэрт ирж, ээжийг маань дарамталж, мөнгө төгрөг нэхсэн байсан. Би энэ зуучлах товчоог хайгаад олохгүй байгаа. Гэхдээ ямар ч байсан олж, тэднийг цагдаа нарт өгнө. Над шиг олон эмэгтэй ингэж зовоосой гэж хүсэхгүй байна. -Ямар ч байсан нутагтаа ирлээ. Одоо яаж шуухан амьдарч байна? -Хар дарсан зүүд шиг өнгөрсөн гурван жил би нутгаа санаж л тайтгардаг байсан. Гэхдээ тэнд байх хойгуур маан өнгөрчихсөн. Муу ээжтэйгээ ч уулзаж чадаагүй. Намайг оргочихлоо гэж “Хан пид”-ын хүмүүс гэрт ирж, манай ээж эрэгтэй дүүг минь дарамтлаж, эрэгтэй дүүг ээжийн дэргэд зодож гэмтээгээд тархинд нь хүнд гэмтэл учруулж сэтгэл мэдрэлийн өвчтэй болгочихсон. Эрэгтэй дүү энэ бүхнээс болж намайг буруутгаж өөрийн биеийг авч явах чадваргүй тархи мэдрэлийн өвчтэй болсондоо шаналан намайг ирснээс хойш удаа дараа зодож алахыг завдаж, байнга ална гэж заналхийлж байна. Дүү маань надаас л болж, тархи толгойны өвчтэй болчихоод байна. Тиймээс дүүгээсээ айж төрж, өссөн гэртээ орж чадахгүй бас л хүмүүсээс нуугдаж амьдарч байна даа. -Чи энэ талаар хууль хяналтынханд мэдэгдсэн үү? -Мэдэгднээ. Хүний эрх гэж байдаг. Би Солонгосын элчин сайдын яаманд гомдол гаргах болно. Солонгост хүний эрх яаж зөрчигдөж байгааг бүх хүнд мэдэгдэх болно. Над шиг хүний наймааны золиос болсон олон зуун охид байгаа. Тэр хүмүүс өчнөөн их хохирчихоод бусдын хэл амнаас айдаг, ичдэг, нэр нүүрээ бодож байна гээд хохироод л үлддэг шүү дээ. Би тэр хүмүүсийн өмнөөс тэмцэх болно.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3462955/4eb/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.31 18:38:10
*.189.255.227

МОНГОЛ ХҮН ЧАМАЙГ ТООХГҮЙ БАЙНА УУ??????? ТИЙМ ААШ ЦАРАЙ МУУТЫН ТУЙЛ ЮМУУ????????ИЙМ АРЧААГҮЙ БАЙВАЛ ЧАМАЙГ ХЭН Ч ТООХГҮЙ   СЭРҮҮН   МӨРӨӨДӨЛ ЗҮҮДНЭЭСЭЭ СЭРЖ ҮЗ ......ЯАСАН АРЧААГҮЙ ХАР ӨВГӨНИЙ ХЭТЭВЧИНД АМЬДАРСАН   НҮДНИЙ БУЛАЙ БЭ ??  ЛАМЭНИЙ ХЭДЭН ЦААСААР НЬ АМЬДРАХ ЮМУУ ?????? ХАТУУ ХЭЛСЭН БОЛ УУЧЛААРАЙ ЯАСАН ӨРӨВДМӨӨР АРЧААГҮЙ ЮМ ЧИ ӨМХИЙ СОЛОНГОС  ЯГ ГЭР ОРОН БАЙЖ ХАРАГДААЧ ..ХӨДӨӨ ТОСГОНД   УРЦАНД АМЬДАРВАЛ ИХ ЮМ СУУ СУУ СУУГААД ЧИ ЗОВООРОЙ ИЙШ  ЗАЙЛУУЛ  ИЙМ Л ХАГАС МЭДРЭЛИЙН ӨВЧТЭЙ СААТАЛТАЙ   ӨМХИЙ ХҮНИЙ ГОЛОГДОЛ БРАНК   БААГИЙНУУД Л  ГАДААД ХҮНТЭЙ СУУДАГ БАЙХГҮЙ ЮУ ДАА ХЭЗЭЭ Ч ЭРҮҮЛ САРУУЛ   ҮНДЭСЭРХЭГ  СОЛОНГОС ХҮН ГАДААД ХҮНТЭЙ ГЭРЛЭНЭ ГЭЖ БАЙДАГГҮЙ   ЮМ ЗАА ЮУ ???????  МАНАЙХАН БОЛ АСАР ИХ ЗОВЖ БАЙГАА Ш ДЭЭ ЗАРИМ НЭГЭН БОЛ ШҮД ЗУУГААД Л ГҮРИЙГЭЭД БАЙДАГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ ..НЭГ Л ӨДӨР ДЭЛБЭРНЭ ХӨГШИН ҮРЧИЙСЭН ХАР ЮМНЫ ЦАРАЙ ХАРЖ ЯАЖ НАСАН ТУРШДАА АМЬДАРНАА ТЭД ОЙ ГУТМААР  ЮМЭРҮҮЛ ХҮН ЧАМД ОЛДОХГҮЙ БИЗ ДЭЭ

ЧИ ХЭРВЭЭ  САЙХАН АМЬДРАЛ МӨРӨӨДӨЖ БАЙГАА БОЛ САНАСНЫ ЧИН ГАРЗ ЭД НАР ӨНӨӨДӨР ЗҮГЭЭР БАЙВЧ МАРГААШ НЭГ Л ӨДӨР АРААС ЧИН ДҮРНЭ ШҮҮ...................ҮНЭН МУУХАЙ ХОГИЙН ШААР ШАВХРУУ ХҮМҮҮС!!!!!!!!!!!!

ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ ГЭРИЙН БООЛ ЖАРГАХ НАСАНДАА  ИНГЭЖ АМЬДЫН ТАМД УНАХ ГЭЖ .........ЗУРАГТАА АСААГААД ХАР ДАА ӨДӨР ТУТАМ ҮНЭН МУУХАЙ СОГИЙН ТВ-ГАРДАГ КИНОНЦОР НЭВТРҮҮЛГИЙН БАЛИАР ЗАВААН ОЙ ГУТМААР ГЭЖ ЯАНАА>>>>>>>>>  ДАНДАА БҮСГҮЙЧҮҮДИЙГ ГУТААН ДОРОМЖИЛСОН ........ЗАНДАРСАН  ХҮЧИРХИЙЛСЭН НОХОЙН ГӨЛӨГНӨӨС Ч ДОР ҮНЭЛСЭН ХҮНИЙ ТАМТАГНУУД!!!!!!!!!!!!!!!

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.31 18:53:17
*.189.255.227

55-65 НАСТАЙ ЗАЛУУ БАЙХ ДАА ЯАХАВ..KKKKK   ИЙМ Л НАСНЫ БУЛАЙ ТООЖ МАГАД ТЭР ЗАЛУУС НЬ ЧАМ ШИГ АРЧААГҮЙ ХҮҮХНИЙГ ЗҮГЭЭР Л ДАРАМТЛАНА ТООЖ Ч ХАРАХГҮЙ ККК   ҮХЭХ ГЭЖ БУЙ ТОСТОЙ ХАР ӨВГӨН ХҮСЭЭД БОЛДОГГҮЙ ЮМ БОЛ  ТИЙМ ДУРТАЙ ЮМУУ ??????ХЭЛ УС   ГАДАРЛАДАГ ЮМ БОЛ ЯДАЖ САЙН  УУ ??? ГЭДГЭЭ ХЭЛЖ МЭДНЭ БИЗ ДЭЭ ӨӨРӨӨ ХАЙЖ ОЛОХГҮЙ ЮУ????  ХЭЛЭЭ СУРЧИХААД ДАРАА НЬ ТОМ МӨРӨӨД БУЛАН БУЗАРЛААД БАЛИАР ЮМ ЧИН

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.31 19:20:46
*.189.255.227

ХАР ТОСТОЙ ӨВӨӨТЭЙ СУУГААД БҮХ НАСААРАА ЗОВООРОЙ ..АРЧААГҮЙ ӨӨДГҮЙ БОЛООД Л МАНАЙ ЗАЛУУС ТООХГҮЙ БАЙХГҮЙ ЮУ !!!!!!!!!  ЧИ СОТОЙ СУУВАЛ ХЭН Ч БИШ ЗҮГЭЭР Л ГЭРИЙН БООЛ БУДАА ЛАМЭНИЙГ НЬ ХУТГАЖ ӨГӨӨД Л ХАР ОЙМСЫГ НЬ УГААГААД Л НАСААРАА ГЭРИЙН МУХАРТ ШИГДЭЭРЭЙ ИХ Л ЗОВНО ДОО...БУДААНЫ ШИРХЭГ ТООЛСОН ГУЙЛГАЧИНГУУД

profile

hoorhon0709

2010.07.31 21:23:49
*.36.142.141

elegee chi mgl huuhnuuddee sanaa tawij bj bno gehdee ingej bitgii hunii muu uzeechee bs!!!!!!!!!!!! ene bichleg hiisen amitan hun sug net d bs oruulaad bhdaa yahawdee.....................

bathorol

2010.08.01 01:41:08
*.221.126.194

ene  elegee  gej  ynen  yadargaatai  hyn  yumaa  garchig  ni  zorood  tegeed  ooriigoo  ih  magtah  yum 

zygeer  bishee  end  yu  hiigeed  bdag  yum  bol  yavaasai  sonin  mal  aj  ahyi  min

profile

ind

2010.08.02 09:17:16
*.230.2.16

mgld amidral hetsuu l bgaagiin shinj.. naad huuhnuudees chin ys uman deer jinheneesee amidrana gesen bodoltoi humuus barag bhgui l bhdaa. yamar negen argaar korea yvah sonirholtoi l humuus bgado

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
17166 ongotsoor huuhdee avch yavahad yug anhaarah be ? [2] pvrebhvv 2010-08-02 1449
17165 " Загвар Өмсөгчдийн Уналтууд хэхэ " - / Фото 21 / [5] angella2010 2010-08-02 1187
17164 Derrick Hэвтрүүлэг - Шинэ Дугаар " - / Visa гаргаж өгнө гэж залилдаг нөхдүүд / [1] angella2010 2010-08-02 984
17163 yaraltai heleed uguuch [2] cniniih 2010-08-02 892
17162 Миний чихэрхэн, амттанхан, жимсхэн . . . Маралгоо 2010-08-02 1007
17161 oroin mend eej naraa asuuy [2] boloree 2010-08-02 1002
17160 СОЛОНГОСТ БАЙГАА .АНХААР МОНГОЛЧУУДАА ХАМГИЙН ҮНЭН ШҮҮ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-01 1251
17159 mash yaraltai hariulj tusalna uu [1] nandin2 2010-08-01 886
17158 ЗААВАЛ ХАРИУЛААД ӨГӨӨРЭЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-01 1171
17157 ger bvliin ajil bna sarvuu 2010-08-01 716
17156 ЭНЭ ХУДЛАА ШҮҮ ӨӨРТӨӨ ДАРАА НЬ ХАРАМСАВ.. [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-01 992
17155 Eejuudee ??? bna aa [1] mymik 2010-08-01 920
17154 Oriflame d urij bna busguichuudee.Zahialga avch bna sak_baby 2010-08-01 1222
17153 yaraltai asuuh yum bnaa [1] Hi... 2010-08-01 899
17152 МАШ ЧУХАЛ АСУУЛТ ТУСЛААРАЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-01 989
17151 ҮҮНД ЯАГААД Ч НЭМЭРГҮЙ ҮНЭНДЭЭ ТООХГҮЙ УУЧЛААРАЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-01 1011
17150 shvdnii emneleg..... [1] tugsuu_1130 2010-08-01 1577
17149 Hi bvsgvichvvdee minii eej 50 garch bgaa hvn yumaa end uriad viziin jil bolgoj boloh bolovuu? [1] naagii_na 2010-08-01 1095
17148 eejvvd egch naraa helj ugch tus bolooch...... [3] tugsuu_1130 2010-08-01 1266
17147 asuuya xariulj tuslaarai [5] LOVE24 2010-08-01 1157
17146 elgemsuu heleed uguuch [1] buh ym saihaaaaaaan 2010-08-01 1007
17145 Mungun shiljuuleg $$$ file money$$$ 2010-08-01 747
17144 Жинхэнэ нэрээ нууцалсан Монголын одод [2] angella2010 2010-08-01 1973
17143 hi eej egch naraasaa asuuh zuil bn? [7] ebuushka 2010-08-01 1449
17142 medeh hun bnu helj uguuch [1] hehe_3333 2010-08-01 1224
17141 хэн нь садар самуун бэ? эмүгэ 2010-08-01 1369
17140 hi 8 sariin iheer huuhed yavuulii cd.key.crack 2010-08-01 983
17139 asuuya [1] cniniih 2010-08-01 1126
17138 xvvxed abch yabna . galgo 2010-08-01 899
17137 ZAABAL HARIULAARAI [1] marit 2010-08-01 1995
17136 unaagaar uilchlene Унаагаар үйлчлэнэ. 2010-08-01 886
17135 WIZ SUNGANA 3JILER [8] jijig123 2010-08-01 1705
17134 Эрчүүд эхнэртэйгээ дэлгүүрээр ... [1] Маралгоо 2010-07-31 1374
17133 **АНСАН, ШИВА, СҮВОН, БҮЧОНД ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО 010-5153-3853** file Унаагаар үйлчлэнэ. 2010-07-31 917
17132 elgemsvv- d [4] aaznag 2010-07-31 1307
17131 asuuya humuusee haruilj tuslaarai [1] Heregtei 2010-07-31 1225
17130 huuhed oruulj irmeer bna [1] enika0216 2010-07-31 1091
17129 Эрүүл мэндийн зурхай Маралгоо 2010-07-31 1104
17128 asuya helj ogooch [1] enika0216 2010-07-31 1066
17127 Mungun shiljuuleg $$$ file money$$$ 2010-07-31 848
17126 10 jild ni surval biz darj ogdog boluu ? sanaa onoogoo heleerei [2] uk_dior 2010-07-31 1370
» СОЛОНГОСТ ИЙМ ХҮНИЙГ ЯАРАЛТАЙ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА . [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-31 1813
17124 oroin mend busguichuudee.please help me. [1] tondooloi 2010-07-31 1179
17123 ЧИ БҮСГҮЙ ХҮН БОЛ ҮҮНИЙГ ХҮСДЭГ НЬ ДАМЖИГГҮЙ .. Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-31 1139
17122 Asuuy hariulaad ogooch [3] mongol_111 2010-07-31 1227
배너신청
자생병원

배너신청