Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



Хайртай. Энэ л үгийг хэлэнгүүт амьдрал тэр аяараа өөрчлөгдөнө гэвэл та үнэмших үү? Мэдээж хүүхэд шиг,тоглоомтой юм шиг санагдах ч энэ нь энгийн боловч алтан үгс та бидний амьдралд ямар их гайхамшгийг бүтээх чадвартай гэдгийг та лав төсөөлөхгүй байх.

 

Угтаа хүн бүр л сэтгэлийнхээ гүнд хайрыг л хамгийн их хүсдэг. Гэсэн хэдий ч амьдралын эгэл өдрүүдэд бид эд хөрөнгө ,албан тушаал, зугаа цэнгэлд хэт хошууран хайр гэдгийн жинхэнэ чанарыг умартдаг нь нууц биш юм. Хүн төрөлхтөнийг өөрийгөө, бусдыг, амьдралыг хайрлаж явахыг олон мянган жилийн өмнөөс эрдэмтэн мэргэд сургаж байсан бөгөөд ямарч нөхцөл байдалд байсан бидний хэн нь ч хайрлах,хайрлуулах, жинхэнэ хайрын харилцааг бүтээх боломжтойг баталж байсан билээ. Гагцхүү үүний тулд тэрхүү мэргэдийн хүмүүст хэлж өгсөн жинхэнэ хайрын нууцуудыг мэдэж байх ёстой аж. Энэ нь зүгээр ч нэг хайрын бус, бүх л амьдралд хүрэлцэхүйц тийм элбэг дэлбэг хайрыг бий болгоход туслах сургаалиуд юм. Та хэн нэгэнд сэтгэл алдравч хариу хайрлуулж чадахгүй байгаа бол, магадгүй таны зүрх хэн нэгний зүрхний дуудлагад хариулахаас «татгалзаж» байгаа бол, эсвэл хайр бол зөвхөн шаналлаас өөрийг авчирдаггүй гэж боддог бол та зөвхөн хайрлаж л сурах хэрэгтэй юм байна. Харин ингэхийн тулд жинхэнэ хайрын сургаальд анхаарлаа хандуулаад үзээрэй.
Бодол санааныхаа хүчийг мэдэр

Бид юун тухай бодож байна,түүнтэйгээ адил болж хувирдаг нь маргашгүй баримт. Та муу санаа агуулбал муу муухайг мэдэрч,сайн сайхныг бодвол баяр баясгаланг мэдэрч,аз жаргалтай болдог. Бодол санаа чинь хайраар дүүрвэл та хайрыг амсана. Хэрэв та сайн сайхан бодлуудыг бий болгож чадахгүй байвал дотроо эсвэл дуулдахаар дахин дахин хэлэх замаар санаа бодол,итгэл үнэмшилээ өөрчилж болно. Жишээ нь «Би бусдыг хайрласнаар өөрийн амьдралд хайрыг бүтээнэ» эсвэл «Би хайртдаа итгэдэг, миний хардах санаа буруу» гэх мэт. Бодол санаа үйл хөдлөлийг,үйл хөдлөл нь зан үйлийг ,зан үйл нь хувь заяаг бүтээдэг гэдгийг санаарай. Тиймээс агуу их хайрыг мэдэрч ,мэдрүүлж сурахад эхлээд бодол санаагаа зөв болгож,бодол санааныхаа агуу хүчийг мэдрээрэй.
Аварсан хүн ертөнцийг аварна

Хэн нэгнийг ямар нэг зүйлийг хайрлахын тулд эхлээд заавал хүндэтгэх хэрэгтэй. Ингэхийн тулд эхлээд өөрийгөө хүндэлж сурах нь зүйтэй. Өөрийгөө хүндэтгэхгүй бол өөрийгөө хайрлаж чадахгүй. Өөрийгөө хайрлаж чадахгүй байгаа хүн бусдыг хайрлаж чадахгүй нь ойлгомжтой.Тэгэхээр юуны түрүүнд «Би өөрийгөө хайрлаж ,хүндэлч чадаж байна уу?» өөрөөсөө асууж, өөрийгөө хүндэтгэх сэтгэлийг бий болгох, төлөвшүүлэх аргыг байнга хэрэглэж сур . «би өөрийнрөө юуг хүндэлдэг вэ ?» гэж асуухад ухаан санаа тань хүмүүсийн танд таалагдаггүй талууд дээр биш хүндэлмээр талууд дээр нь төвлөрч эхэлнэ. Yүний дүнд хүмүүстэй агуу их хайраар хандах болно. Хүн гээч амьтан өөртөө, бусдад, амьдралд хүндэтгэлгүй хандсанаас хорвоогийн хайр энэрэлийг үгүй болгодог. Учир иймээс та эхлээд өөрийгөө ойлгож хүндэлвэл хайр аяндаа танаас ундран гарах болно.
Эхлээд өөрөө өг

Та хэн нэгэн рүү инээмсэглэхэд тэр хүн тан руу хариу инээмсэглэдэгийн адилаар сайхан сэтгэлийн үг, утасны яриа, захидал гэх мэт хүний төлөө анхаарал тавьж буйгаа харуулсан бүхэн таньд буцаж ирдэг. Хайр бол бумеранг л гэсэн үг, үргэлж л буцаад ирнэ. Бүр өсч үржээд буцаад ирдэг. Хэн нэгэн түрүүлж алхам хийхийг бүү хүлээ. Хөгжимчин хүн « хүмүүс бүжиглэвэл л би хөгжимдөж эхэлнэ» гэдэгггүй шүү дээ. Жинхэнэ хайр хариу нэхдэггүйг санаарай.  Түүнээс гадна хоёр хүний харилцаанд «Тэр миний төлөө юу хийж чадах вэ ?» гэж асуухын оронд «би түүний төлөө юу хийж чадах вэ?» гэж асууж байвал хамтын амьдралд насан туршын хайрыг бий болгодог гэдгийг санаарай.
Хайрыг хүсч байвал нөхөрлөлийг хай

Францын их зохиолч Антуан де Сент-Экзюпери: «Хайрлана гэдэг өөд өөдөөсөө харахын нэр биш нэгэн зүгт харахыг хэлнэ гэж хэлсэн байдгийг санагтун. Итгэл үнэмшил нэдмэл зорилго сонирхол харилцан хүндлэл бишрэл нь насан туршын жинхэнэ хайрын үндэс юм шүү. Олон хүмүүс бие махбодийн сонирхолоос хайр үүсдэг гэж буруу ойлгодог нь харасалтай. Гэтэл гоо үзэмж мөнх биш, Өдраас өдөрт гундаж байдаг зүйл харин нэгдмэл санаа зорилго сонирхол хүндлэл бүхий нөхөрлөлөөс үүссэн хайр өдрөөс өдөрт бихжиж байдаг юм.
Yүний баталгаа болох нэгэн судалгаа таньд сонин байж болох юм. 50 аа дээш жил хамтдаа аз жаргалтай байсан хосуудаас энэ амжилтынх нь нууц юунд байгааг асуухад нөхөрлөл гол үүрэгтэй хэмээн хариулсан гэж амеркийн их сургуулын хэсэг социлиогчид судалгаандаа бичжээ. Асуулгад оролцсон хүн бүр ханиа өөрийн хамгийн санй найз нөхрөө гэж хэлсэн байдгыг анхаараарай. Тэгэхлээр харилцаандаа хайр бий болгохыг хүсвэл та эхлээд нөхөрлөлийг олоорой.
Хүрэлцэхүй саадыг давж харилцааг бэхжүүлэгч

Хайр бол хамгийн хүчтэй эм. Аз жаргалтай гэр бүлийн гишүүд хүнд өвчнөөр өвдөх магадлал бусдаас 10 хувиар бага байдаг гэнэ. Мөн эмч сувьлагч нар гарыг нь атган өөрсдийг нь хайрлаж буйгаа илэрхийлэхэд өвчтэнүүд хавьгүй түргэн эдгэрдэг гэсэн судалгаа ч байдаг аж. Энэ бүхэн хүрэлцэхүйн хүчийн гайхамшигтай ач тус юм. Хүрэлцэх ид шид нь хүмүүсийн хоорондох зааг хязгаарыг үгүй болгож тэднийг нэгтгэдгээрээ өөр юутай ч зүйрлэшгүйгээр хүмүүст нөлөөлдөг. Хүрэлцэхүйд гайхамшгыг бүтээдэг эрчим нөлөөлөл үйлчилж байдаг байна. Бид хэн нэгэнд энхрийлэн гар хүрэхэд бидэнд ч тэр хүнд мааньч стрессийн гармоны хэмжээ багасах, мэдрэлийн систем тайвшрах, дархлалын систем сайжрах зэрэг физилогийн өөрчлөлтүүд гархаас гадна бидний зан байдалд ч нөлөөлж сэтгэл санаа дээшилдгийг санаарай. Та хайрыг өгөх авахдаа биед нь хүрэх ,тэврэх,гар барих, өөрөөр хэлбэл хүрэлцэх нь ямар их ач холбогдолтойг ухааран зориг гаргаж хүмүүс рүү гараа дэлгэн сунгаарай. Та сэтгэл зүрхээ дэлгэж байна гэж ойлгож хүрэлцэхүнй хүчээр бадарсан хайрын эрч хүийг мэдрэх болно

Эрх чөлөө олго

Тагтаа тэжээж тэд нараа бахархан хайрладаг хирнээ далавчаа ч дэлгэн нисэх боломж өгөлгүй торонд барьдаг хүнийг уншигч авхай та юу гэж дүгнэх бол. Ихэнх хүмүүс үүнийг агуу их хайр гэж ойлгодог нь харамсалтай. Хэрэв хэн нэгнийг хайрлаж байвал түүнийгээ чөлөөтэй тавь. Буцаад ирвэл таных, ирэхгүй бол тэр хэзээ ч таных байгаагүй гэдэг үг юутай үнэн. Хэдийгээр хайртай хүндээ эрч чөлөө олгоод явуулчих амаргүй ч түүндээ эрх чөлөөг нь өгөхгүй л бол хайргүй байна гэсэн үг. Хайрлахыг албадаж болохгүй. Эс тэгвэл дээрх тагтаа тэжээгчээс ялгарах юмгүй болно. Та хэн нэгнийг хайрлаж л байвал түүнийг эрх чөлөөг нь нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Түүнийг өөрийнхөөрөө шийдвэр гаргах, таны хүссэнээр биш, өөрийнхөө хүссэнээр амьдрах боломж олгох ёстой. Учир нь хүн бүхэнд тодорхой орон зай хэрэгтэй байдаг.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3462889/f02/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
17166 ongotsoor huuhdee avch yavahad yug anhaarah be ? [2] pvrebhvv 2010-08-02 1449
17165 " Загвар Өмсөгчдийн Уналтууд хэхэ " - / Фото 21 / [5] angella2010 2010-08-02 1187
17164 Derrick Hэвтрүүлэг - Шинэ Дугаар " - / Visa гаргаж өгнө гэж залилдаг нөхдүүд / [1] angella2010 2010-08-02 984
17163 yaraltai heleed uguuch [2] cniniih 2010-08-02 892
17162 Миний чихэрхэн, амттанхан, жимсхэн . . . Маралгоо 2010-08-02 1007
17161 oroin mend eej naraa asuuy [2] boloree 2010-08-02 1002
17160 СОЛОНГОСТ БАЙГАА .АНХААР МОНГОЛЧУУДАА ХАМГИЙН ҮНЭН ШҮҮ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-01 1251
17159 mash yaraltai hariulj tusalna uu [1] nandin2 2010-08-01 886
17158 ЗААВАЛ ХАРИУЛААД ӨГӨӨРЭЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-01 1171
17157 ger bvliin ajil bna sarvuu 2010-08-01 716
17156 ЭНЭ ХУДЛАА ШҮҮ ӨӨРТӨӨ ДАРАА НЬ ХАРАМСАВ.. [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-01 992
17155 Eejuudee ??? bna aa [1] mymik 2010-08-01 920
17154 Oriflame d urij bna busguichuudee.Zahialga avch bna sak_baby 2010-08-01 1222
17153 yaraltai asuuh yum bnaa [1] Hi... 2010-08-01 899
17152 МАШ ЧУХАЛ АСУУЛТ ТУСЛААРАЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-01 989
17151 ҮҮНД ЯАГААД Ч НЭМЭРГҮЙ ҮНЭНДЭЭ ТООХГҮЙ УУЧЛААРАЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-01 1011
17150 shvdnii emneleg..... [1] tugsuu_1130 2010-08-01 1577
17149 Hi bvsgvichvvdee minii eej 50 garch bgaa hvn yumaa end uriad viziin jil bolgoj boloh bolovuu? [1] naagii_na 2010-08-01 1095
17148 eejvvd egch naraa helj ugch tus bolooch...... [3] tugsuu_1130 2010-08-01 1266
17147 asuuya xariulj tuslaarai [5] LOVE24 2010-08-01 1157
17146 elgemsuu heleed uguuch [1] buh ym saihaaaaaaan 2010-08-01 1007
17145 Mungun shiljuuleg $$$ file money$$$ 2010-08-01 747
17144 Жинхэнэ нэрээ нууцалсан Монголын одод [2] angella2010 2010-08-01 1973
17143 hi eej egch naraasaa asuuh zuil bn? [7] ebuushka 2010-08-01 1449
17142 medeh hun bnu helj uguuch [1] hehe_3333 2010-08-01 1224
17141 хэн нь садар самуун бэ? эмүгэ 2010-08-01 1369
17140 hi 8 sariin iheer huuhed yavuulii cd.key.crack 2010-08-01 983
17139 asuuya [1] cniniih 2010-08-01 1126
17138 xvvxed abch yabna . galgo 2010-08-01 899
17137 ZAABAL HARIULAARAI [1] marit 2010-08-01 1995
17136 unaagaar uilchlene Унаагаар үйлчлэнэ. 2010-08-01 886
17135 WIZ SUNGANA 3JILER [8] jijig123 2010-08-01 1705
17134 Эрчүүд эхнэртэйгээ дэлгүүрээр ... [1] Маралгоо 2010-07-31 1374
17133 **АНСАН, ШИВА, СҮВОН, БҮЧОНД ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО 010-5153-3853** file Унаагаар үйлчлэнэ. 2010-07-31 917
17132 elgemsvv- d [4] aaznag 2010-07-31 1307
17131 asuuya humuusee haruilj tuslaarai [1] Heregtei 2010-07-31 1225
17130 huuhed oruulj irmeer bna [1] enika0216 2010-07-31 1091
17129 Эрүүл мэндийн зурхай Маралгоо 2010-07-31 1104
17128 asuya helj ogooch [1] enika0216 2010-07-31 1066
17127 Mungun shiljuuleg $$$ file money$$$ 2010-07-31 848
17126 10 jild ni surval biz darj ogdog boluu ? sanaa onoogoo heleerei [2] uk_dior 2010-07-31 1370
17125 СОЛОНГОСТ ИЙМ ХҮНИЙГ ЯАРАЛТАЙ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА . [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-31 1813
17124 oroin mend busguichuudee.please help me. [1] tondooloi 2010-07-31 1179
» ЧИ БҮСГҮЙ ХҮН БОЛ ҮҮНИЙГ ХҮСДЭГ НЬ ДАМЖИГГҮЙ .. Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-31 1139
17122 Asuuy hariulaad ogooch [3] mongol_111 2010-07-31 1227
배너신청
자생병원

배너신청