Moderator: mgl_300
1. Үнэртэй усаа хэрхэн удаан бариулах вэ?
Үнэртэй усныхаа биеийн тос, лосионыг хамт хэрэглэх нь үнэрээ хадгалах шилдэг арга болдог.
2. Үнэртэй усыг хувцаслахаасаа өмнө түрхэх ёстой юу? Эсвэл дараа нь уу?
Сүрчигийг шууд биендээр түрхэх нь үнэртэн, бие хоорондоо зохицоход таатай нөхцөл болдог. Сүрчиг биеийн температуртай зохицож ихсэж багасах ба үнэр нь улам зөөлөн аятайхан болно.
3. Яагаад нэг үнэртэй ус хүн бүрт өөр өөр үнэрээр шингэдэг вэ?
Үнэртэн хүний биенд хүрэхдээ тухайн хүний онцлогоос шалтгаалаад найрлага үнэр нь бага зэрэг өөрчлөгддөг. Тиймээс худалдан авахаасаа өмнө заавал өөр дээрээ туршиж үзэх нь зөв.
4. Эрчүүд ямар үнэртэнд дуртай байдаг вэ?
Хүн болгоны хүсэл сонирхол өөр тул шууд хэлэх боломжгүй. Харин таны түрхсэн ус хэн нэгэн таагүй хүнийг санагдуулах ч юм уу эсвэл эмээгийнх нь үнэртэнтэй адил бол таалагдахгүй байх нь гарцаагүй.
5. Үнэртэнг туршиж үзэх хамгийн зөв аргааг гарга. Олон төрлийн уснаас үзэж сонирхож байж шийдвэр гаргах нь зөв. Гэхдээ хамгийн зөв арга бол тестийг нь аваад гэртээ хариад тухтайхан үнэртэх, харьцуулах явдал. Учир нь аливаа үнэртэний үнэр хэсэг хугацааны дараа илүү зөөлөн болж, үнэр нь анхныхаасаа бага зэрэг өөр болдог.
6. Шампуны үнэр, гарын тосны үнэр, сүрчигний үнэр нийлэхээрээ ямар үнэр гаргах бол?
Үүнд санаа зовох зүйлгүй. Шампун, гарын тосны үнэр хэсэг хугацааны дараа алга болчихно. Ямар ч тохиолдолд сүрчигний үнэр давамгайлдаг.
7. Сүрчигийг хаана түрхвэл үнэрээ удаан хадгалах бол?
Бугуйнхаа дотор хэсэгт, хүзүүнд, хүзүүний арын хэсэгт түрхэх нь үнэрийг илүү удаан хадгалдаг.
8. Түрхсэн үнэртэн маань надад үнэртэхгүй юм?
Түрхсэн сүрчиг тань танд үнэртэхгүй байх тохиолдол бий. Учир нь хамар нэг үнэрийг байнга үнэртээд байхаар сүүлдээ мэдрэмжгүй болдог шүү дээ. Тиймээс сүрчиг тань ер үнэртэхгүй байна гэж бүү бод. Та түрхэх ёстой хэмжээгээрээ л түрх. Танд үнэртэхгүй ч бусдад бол үнэртэж байгаа.
Мөн бүсгүйчүүд минь та нар ямар усанд дуртай ямар ус сайн хэрэглэж байгаа хэрэглэдэг уснуудаа нэртэй болвол зурагтай нь оруулаарай .