Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Жирэмслэлт нь эр, эм эс хоёр хоорондоо нэгдсэнээр үүсдэг.Иймээс жирэмслэлтээс сэргийлэх (хамгаалах гэж заримдаа ярьдаг) гэдэг нь чухамдаа эр эм 2 эсийг нэгдүүлэхгүй байна гэсэн үг юм.

Жирэмслэлтээс хамгаалах олон аргууд байдаг. Тэдгээрийг дотор нь үндсэн 5 бүлэгт хувааж үзэж болно.

Нэгдүгээрт. Уламжлалт буюу физиологийн аргууд: Эмэгтэй хүний хувьд тодорхой хугацаанд л үр тогтох боломжтой байдаг бөгөөд, энэ үед нь бэлгийн ажил хийхгүй байх, үтрээний гадуур тавих зэрэг аргууд энд ордог. Хуанли хөтлөх буюу жирэмлэж болзошгүй үед бэлгийн ажил хийхгүй байх арга юм. Биеийн юм (сарын тэмдэг) нь тогтмол ирдэг эмэгтэйчүүдийн хувьд энэ аргыг хэрэглэх нь хамгийн тохиромжтой байдаг ба хэрэв тогтвортой ирдэггүй бол шулуун гэдэсний халуун үзэж хуанли хөтлөж болдог.

Эр болон эм, бэлгийн эс аль аль нь ойролцоогоор 24 цагийн настай байдаг. Харин эмэгтэй хүний эм бэлгийн эс нь тодорхой мөчлөгтэй буюу сар орчмын хугацаанд боловсорч гадагшлаж байдаг. Эм бэлгийн эс боловсорсон энэ үед л үр тогтох боломжтой байдаг бөгөөд бусад үед бол бэлгийн харьцаанд орчон ч жирэмслэхгүй юм.

Эмэгтэй хүний биеийн юм ирэхээс 14 хоногийн өмнө эм бэлгийн эс боловсордог. Тэгэхээр эр бэлгийн эсийн амьдрах хугацаа ойролцоогоор 24 цаг, мөн эм бэлгийн эсийн амьдрах хугацаа 24 цагийг тооцон, бас дээрх 14 хоногийг мөн тооцоолон дээрх өдрөөс урагш хойш 3 хоног тооцон энэ хугацаанд бэлгийн харьцаанд орсноор жирэмслэдэг.

Жишээ нь сарын тэмдэг нь тогтмол 28 хоногийн зайтай ирдэг эмэгтэйн биений юм нь 12 сарын 31-нд ирсэн байлаа гэж бодвол дараагийн биений юм 1 сарын 28-нд ирнэ. Иймээс биений юм ирэхээс 14 хоногийн өмнөх өдөр нь 1 сарын 14 болно. Үүнээс урагш хойш 3 хоног гэж тооцоолоод 1 сарын 11-ээс 1 сарын 17-ы өдрүүдэд бэлгийн ажил хийснээр жирэмслэх тул энэ хооронд тэвчих байдлаар сэргийлж болдог. Энэ арга нь хэдийгээр тэвчих нь хэцүү ч ямар нэгэн сөрөг үр дагаваргүй, хамгийн сайн арга юм. Гэвч хуанли алдах эрсдэл байж болох бага зэргийн эрсдэл байж болно. Гэвч бас л эрсдэлтэй буюу хамгаалах магадлал 50% орчим байдаг гэж үздэг ч миний хувьд бол хамгийн сайн арга гэж боддог. Энэ аргыг бэлгэвчтэй хослуулж хэрэглэх нь эмэгтэйн биед хамгийн сайн арга юм.

Харин гадуур тавих буюу бэлгийн ажлыг таслан үрийн шингэнийг үтрээнээс гадна гадагшлуулах аргын хувьд бол эрсдэл ихтэй 40% хамгаалдаг гэж үздэг ба, бэлгийн ажил тасалдуулах нь физиологийн хувьд бэлгийн сулрал үүсгэх сөрөг үр дагавар байж болохыг үгүйсгэхгүй юм.

Бэлгийн харьцаанд орсны дараа үтрээг угаах арга бас багтдаг. Хурьцлын ажлаа дөнгөж дуусмагц эмэгтэй нь тусгай зориулалтын бургуйгаар хvчиллэг уусмалаар үтрээгээ шууд угаана. Гэвч энэ нь найдвартай арга биш. БЗХӨ-өөс сэргийлж чадахгvй. Түүнээс гадна vтрээний өөрийн хамгаалах орчинг устгах бөгөөд олон удаа угаавал үрэвсэлт өвчинтэй болгоно.

Хоёрдугаарт. Саад хийх аргууд (barrier method) нь эр бэлгийн эсийг өндгөн эстэй нийлж үр тогтоохоос хамгаалдаг. Үүнд:

- Эр ба эм бэлгэвч нь үрийн шингэн умайн хүзүүгээр дамжин умайд орохоос сэргийлнэ. Хамгаалах магадлал 90% дээр нь Бэлгийн замын халдварт өвчнөөс бүрэн сэргийлдэг.

Гэвч бэлгийн ажлын үед бэлгэ эрхтэнээр дамжуулан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд нууцлагдмал гормоны болон энергийн солилцоо явагддагийг нь хаадаг гэж үздэг хүмүүс ч байдаг л юм. Хуанлийн аргатай хослуулан хэрэглэхийг зөвлөж байна.

- Үтрээний ба умайн хүзүүний хаалтыг (diaphram) бэлгийн хавьтлын өмнө үтрээнд байрлуулдаг ба умайн хүзүүг тагласанаар эр бэлгийн эсийг умайд орохоос хамгаална. Эдгээрийг бэлгийн хавьтлын өмнө үтрээнд байрлуулдаг ба умайн хүзүүг тагласанаар эр бэлгийн эсийг умайд орохоос хамгаална. Умайн хүзүүний таглаа буюу өрц, диафрагм гэдэг нь маш нимгэн резинээр хийгдсэн ба үүнийг эр бэлгийн эсийг устгадаг спермицидийн хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй,Аль алинийг нь нэлээд хэдэн цаг үтрээнд байлгадаг бөгөөд цэвэрлэсэний дараа дахин хэрэглэх боломжтой.

Баталгаа: 80 хувь
үйлчлэх хугацаа: 6-24 цаг

Дутагдалтай тал: Диафрагмыг спермицид /эр эс үхүүлдэг, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлдэг/ гэдэг хоёр цагийн үйлчилгээтэй эмтэй хамт хэрэглэдэг тул дахин дахин эмийг хэрэглэх ёстой. Хурьцлаас хойш 6 цагийн дотор гаргаж авах хэрэгтэй. Хадгалах, ариутгаж цэвэрлэхэд төвөгтэй байдаг. Үтрээний доторх өөрийн хамгаалах орчныг устгах зэрэг муу талтай.

Жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл, үтрээний хаалт ( диафрагм, өрц) ерөндөг,тариа,суулгац зэргийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй. Түүнчлэн эмнэлэгийн ажилтнууд,эмч нар гэр бүл төлөвлөлтийн асуудлаар зөвлөгөө өгдөг үйлчилгээ бий.Гэр бүл төлөвлөлтийн эмнэлгүүд нь хувь хүний хэрэгцээнд тохирсон,жирэмслэлтээс сэргийлэх хамгийн тохиромжтой аргуудын талаар зөвлөгөө өгдөг .Зарим арга залуу хосуудад тийм ч тохиромжтой байдаггүй бөгөөд хувь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй,тамхи татдаг зуршил зэрэг нь үүнд хамаарна. Мартамхай хүмүүсийн хувьд өдөр бүр тодорхой цагт уудаг жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл тийм ч тохиромжтой байж чадахгүй. Сонголтын өмнө цусны даралт хэмжих зэрэг зарим нэг шинжилгээ хийхийн зэрэгцээ шаардлагатай үед тамхи татдаг хүмүүсийг тамхиа хаяхыг ч зөвлөж болох юм.Ихэнх тохиолдолд умайн хүзүүний наалдацын шинжилгээ хийлгэн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй эсэхэд хяналт тавих үүднээс эмчид дахин дахин ирж үзлэг хийлгэх нь ач холбогдолтой байдаг.Ер нь зургаан сар тутамд эмчийн үзлэгт орж байх нь зүйтэй.

- Ерөндөг (IUD- intrautherine device) нь эр бэлгийн эсүүд өндгөн эсэд хүрэхэд юмуу үр тогтсон өндгөн эсэд умайн салст давхаргад бэхлэгдэхэд саад хийдэг юм. Ихэнх ерөндөг нь 2-4 см урттай, үзүүртээ зэс утастай пластик зүйл байдаг. Жирэмслэлтээс хамгаалах магадлал 97% боловч үрэвсэлт өвчин үүсэх боломжийг ихэсгэдэг муу талтай. Мөн анх тавихад зөв, сайн тавих шаардлагатай. Ерөндөг буюу спираль тавихад хамгийн тохиромжтой үе нь сарын тэмдэг дөнгөж ирээд дуусах үед байдаг.

Төрөөгvй залуу эмэгтэйчүүд ерөндөг тавиулах нь шархлаа үүсгэх, үрэвсэл бий болгох, цөөн тохиолдолд үргvйдэлд ч хүргэж болзошгүй учир бусад энэ аргыг хэрэглэхгүй байсан нь дээр. Мөн 40-өөс дээш насанд үрэвсэл үүсэх магадлал ихэсдэг, жирэмслэх магадлал буурдаг учир ерөндөг нь жирэмснээс хамгаалах тийм ч тохиромжтой арга биш юм.

Гуравдугаарт. Дааврын аргууд нь эмэгтэй хүний бие махбодид бэлгийн дааврын хиймэл , идэвхтэй үйлчилгээтэй бэлдмэлүүдийг өгөх замаар өндгөн эсийн гадагшилтыг дарангуйлах , эсвэл умайн хүзүүний сувгийн салиаг өтгөрүүлэх замаар эр бэлгийн эс умайд хүрэхээс хамгаална.Үүнд:

- Дааврын эм. Энэ нь эм бэлгийн 2 дааврыг (эстроген болон прогестрон) дааврыг маш бага хэмжээтэй агуулсан байдаг бөгөөд Холимог эм (combined oral pills) гэж нэрлэдэг. Холимог эмийг 21 хоногийн туршид өдөр бүр уудаг бөгөөд дараагийн боодлыг эхлэхээс өмнө 7 хоногийн завсарлагатайгаар дахин ууна.
Завсарлагагүйгээр эм уух хүсэлтэй эмэгтэйчүүдийн хувьд 28 ширхэгтэй бэлдмэл хэрэглэж болох бөгөөд энэ нь дааврын хольцтой 21, хольцгүй 7 эмнээс бүрддэг (ED pills- Every Day pills).
Мини үрэл (minipills) Зөвхөн прогестрон агуулсан бэлдмэл гэж байдаг. Их Британид хэрэглэгддэг мини үрлүүдэд Micronor, Noriday. Femulen. Norgeston. Cerazette орно.

Сэргийлэх баталгаа: 99 хувь
Хэрэглэх арга: Тогтмол, хуваарийн дагуу ууна.
Дутагдалтай тал: Эмэгтэйн биед дааврын өөрчлөлт оруулдаг. Сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх, эхний хоёр сард дотор муухайрах, цустай юм гарах, хөх зангирах, сэтгэл санаа өөрчлөгдөж, хувирамтгай болох зэрэг үзэгдэл илэрч болзошгүй.

Сүүлийн үед эрэгтэйн төмсгөнд эр бэлгийн эс боловсрохыг хориглодог эмүүд гарч байгаа ч одоогоор Монголд энэ эмчилгээ хийгдэхгүй байгаа. Мөн адил биед дааврын өөрчлөлт өгөх сул талтай.

- Тариа (injection) Тариаг өгзөгөнд тарьж хэрэглэдэг бөгөөд бие махбодид тарьсны дараагийн 7 хоногоос эхлэн үйлчилж эхэлнэ. Хоёр төрлийн тариа байдаг. 12 долоо хоног хүртэл үйлчилдэг Депо-Провера, 8 долоо хоног хүртэл үйлчилдэг Нористерат юм.

Сэргийлэх баталгаа: 99 хувь
Дутагдалтай тал: Эмэгтэйн биед дааврын өөрчлөлт оруулдаг. Сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх, биеийн жин бага зэрэг нэмэгдэх,толгой эргэх зэрэг үзэгдэл илэрч магадгүй.

- Суулгац (implant) Энэ нь жирэмслэлтээс сэргийлэх дааврын сүүлийн үеийн арга юм. Суулгац нь шүдэнзний модноос нарийхан прогестрон агуулсан 34 мм урт нийлэг савх мэт 6 ширхэг гуурс байдаг. Эмэгтэй хүний гарын бугалганы арьсан дор эдгээр гуурсыг суулгана. Энэ нь мэс ажилбар тул хэсгийн мэдээ алдуулалтаар эмч хийх ёстой.

Сэргийлэх баталгаа: 99 хувьтай.
үйлчлэх хугацаа: 5 жил

Дутагдалтай тал: Эмэгтэйн биед дааврын өөрчлөлт оруулдаг.

Дөрөвдүгээрт. Химийн аргууд:

-Спермицид
Спермицидийг бэлгийн хавьтлаас өмнө үтрээнд хийнэ. Эдгээр нь үтрээнд цацагдсан эр бэлгийн эсийг үхүүлсэнээр үр тогтох чадваргүй болгох химийн бодис агуулсан бэлдмэл юм. Спермицидийг дангаар нь хэрэглэхэд үр дүн муутай.Харин үр дүнг нь нэмэгдүүлэхийн тулт умайн хүзүүний таглаа,өрц зэрэг бусад аргуудтай хамтран хэрэглэх нь зохистой. Үтрээнд аяга адилаар суурилуулдаг Спермицидтэй спонж , үтрээнд ороод хайлдаг үтрээний лаа болоод хальс,үтрээнд шахдаг хөөс, өрц болон умайн хүзүүний таглаанд түрхэж хэрэглэх тосон бэлдмэл, эсвэл зориулалтын хэрэгсэлийн тусламжтайгаар үтрээнд шахдаг тос буюу гель гэсэн зургаан үндсэн төрөл байдаг.

Тавдугаарт. Мэс заслын арга:

-Үрийн суваг боох арга
Эрэгтэй хүнийг үргүй болгохдоо үрийн сувгийг таслах мэс ажилбар (vasectomia) хийнэ. Ингэснээр эр бэлгийн эс шодойноос үрийн шингэний хамт гарахаас сэргийлнэ. Харин эмэгтэй хүнийг үргүй болгох арга нь умайн гуурсан хоолойг таслах буюу боох замаар хэрэгжих бөгөөд ингэснээр өндгөн эс умайд нэвтрэн орохоос хамгаална. Аль аль нь хүний бэлгийн сонирхол, таашаалд нөлөөлөхгүй.

Сэргийлэх баталгаа: 100 хувьтай.
Дутагдалтай тал: Насан туршдаа дахин үр тогтоох боломжгүй болно.

- Яаралтай үед хэрэглэх дааврын бэлдмэл

Заримдаа жирэмслэлтээс сэргийлэх аргууд бүтэлгүйтэх нь бий. Хэрвээ ингэх юм бол аль болох эмчид хурдан үзүүлэх юм уу эмнэлэгт очих хэрэгтэй. Яаралтай үед хэрэглэх дааврын эмийг хамгаалалтгүй бэлгийн хавьтлын дараах 72 цагийн тодор ууна. Гэхдээ энэхүү аргыг жирэмслэлтээс сэргийлэх байнгын арга болгон хэрэглэх ёсгүй.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3583065/4bc/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347
18156 busguichuudee asuuh ym bn helj ogooch [5] mex5 2010-08-27 1009
18155 ГОЁ САЙХАН БҮСГҮЙ БОЛОХ ГЭСЭН БИШ БҮР ДОРДЛОО ... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-27 896
18154 ЖИРЭМСЭН ХҮН СЭКС ХИЙВЭЛ ИЙМ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ АНХААР > Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-27 3003
18153 ХИЛ ДЭЭР БАРИГДСАН ОДОО ЯАХУУ >>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-27 885
18152 zovlgoo ogooch busguichuudee [1] huslen29 2010-08-27 1268
18151 МОНГОЛ БҮСГҮЙ СОЛОНГОСТ ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭЭД ... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-27 2510
18150 ӨМХИЙ СОЛОНГОСЧУУД МОНГОЛЧУУДЫГ АНХААР... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-27 725
18149 БҮСГҮЙ МИНЬ ЧИ ЭР ХҮНИЙ ХУВЬД 2-ДОГЧ ХҮН ГЭДГЭЭ МЭДДЭГ ҮҮ??? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-27 1014
18148 УУЧЛААРАЙ НАДАД МӨНГӨ ХЭРЭГТЭЙ БАЙНА ТЭГЭЭД Л ..... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-27 970
18147 huuhdiin tereg zarna [4] 성은 2010-08-27 820
18146 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч open1 2010-08-27 458
18145 asuuh gesen yuma [2] mjlmjl 2010-08-27 1428
» БҮСГҮЙЧҮҮД БҮГД Л МЭДЭЭД АВЧИХ ХАНГАЛТТАЙ БАРИМТ ... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-27 3782
18143 orshooliin sar ??heden sarin heden ???? [2] hkitty 2010-08-27 1006
18142 heleed vgvvch [1] ebaxan11 2010-08-27 741
18141 hi egch naraa asuuh yum bna [3] mongolo 2010-08-27 941
18140 10 Xүнтэй групп бүрдүүлсэн тохиолдолд 1хүн 50% хямдарна. 010-7566-7074 Xana-tour 2010-08-27 684
18139 *УРГАЦЫН БАЯРААР *ИНГЭЖ AMAPBAЛ ЯAMAP BЭ? 3AЛYYCAA 749$ оор ТА МОНГОЛ ДАХЬ ГЭР БҮЛИЙХЭНТЭЙГЭЭ УУЛЗAЖ XAMTДАA ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ *УРГАЦЫН БАЯРААР * ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ 010-7566-7074 Xana-tour 2010-08-27 624
18138 em ajil bn Baass 2010-08-27 728
18137 bi haraar bdiin [2] ebaxan11 2010-08-27 1078
18136 БАРИА ЗАСАЛ ЗҮҮ ТӨӨНҮҮРИЙН ТҮРГЭВЧИЛСЭН ДАМЖАА ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА jiinaa 2010-08-27 542
18135 zar 성은 2010-08-27 573
18134 Монгол Тауны хойд Хана банкны 을지로6가 салбар сар бүрийн 2 ба 4 дэх Ням гаригийн 12.00-16.30 цагт ажиллаж, Та Хана банкны дансны дэвтэр, картаа шууд нээлгэн авч явах боломжтой боллоо. payone 2010-08-27 635
18133 УЛСАН /울산/ ХОТЫН ОЙР АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЧУУД ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА payone 2010-08-27 534
18132 asuult bvsguichvvdee [3] vree 2010-08-27 1170
18131 yaval boloh ve busguichuudee......? [3] Shirley 2010-08-27 1149
18130 Эрэгтэй стриптиз гэж иймэрхүү ... [5] Маралгоо 2010-08-27 1120
18129 heleed uguuch meddeg bol????? [2] cuna 2010-08-27 939
18128 Ajilaasa garad 3 sariin bichige avsan ter 300g avch bolohuu? [1] ringoo 2010-08-27 1049
18127 УЛСАН /울산/ ХОТЫН ОЙР АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЧУУД ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА payone 2010-08-27 502
18126 Монгол Тауны хойд Хана банкны 을지로6가 салбар сар бүрийн 2 ба 4 дэх Ням гаригийн 12.00-16.30 цагт ажиллаж, Та Хана банкны дансны дэвтэр, картаа шууд нээлгэн авч явах боломжтой боллоо. payone 2010-08-27 575
18125 hi hvvhed yvuulahad gereegeer [2] vree 2010-08-27 1021
18124 hi nzuudaa asuuya [1] nokio 2010-08-27 951
18123 NYARAI HUUHDIIN GADNAH ZUUZAN OLGII... 19790522 2010-08-27 1008
18122 ГОО САЙХАНЫ ШИВЭЭС **MERILIN MONRO** salon / ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ / ** 010-3169-6932 ** ***ГОО САЙХАНЫ ШИВЭЭС*** 2010-08-27 740
18121 NOIR BULCHIRHAI hvn 2010-08-27 1155
18120 СОЛОНГОС ХҮНТЭЙ ГЭР БҮЛ БОЛСОН ИРГЭД ..МУУХАЙ ЯЛГАНАА Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-27 812
18119 oyutan xun 300.000 g avch bolox uu] [5] duck duck 2010-08-27 1067
18118 MUNGUN SHILJUULEG $.$.$ file money$$$ 2010-08-27 591
18117 mariya emneleg [2] bolorgoo 2010-08-27 2363
18116 Монгол Тауны хойд Хана банкны 을지로6가 салбар сар бүрийн 2 ба 4 дэх Ням гаригийн 12.00-16.30 цагт ажиллаж, Та Хана банкны дансны дэвтэр, картаа шууд нээлгэн авч явах боломжтой боллоо. payone 2010-08-27 606
18115 УЛСАН /울산/ ХОТЫН ОЙР АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЧУУД ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА payone 2010-08-27 518
18114 *XАРШИЛ, ЭРЭГТЭЙЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮД, ДОТОР , ГОО САЙХНЫ СОЛОНГОС ЭМНЭЛЭГ* **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** *010-7566-7074* * JEJU**HANA**TOUR 2010-08-27 737
18113 *УРГАЦЫН БАЯРААР *ИНГЭЖ AMAPBAЛ ЯAMAP BЭ? 3AЛYYCAA 749$ оор ТА МОНГОЛ ДАХЬ ГЭР БҮЛИЙХЭНТЭЙГЭЭ УУЛЗAЖ XAMTДАA ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ * XAHA-TOUR.co.Ltd..* * XAHA-TOUR.co.Ltd..* 2010-08-27 600
18112 asuuya? [2] hunta 2010-08-27 1004
배너신청
자생병원

배너신청