Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Энэ хорвоогийн хамгийн үнэтэй зүйл нь гэр бүлийн аз жаргал. Харамсалтай нь түүнийг мөнгөөр худалдан авч эсвэл сугалаагаар хожиж болдоггүй. Ганц бие яваа хүн бүр хуримаа хийж, аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэсэн ч хүсэхэд хясах нь хэцүү. Та гоонь амьдралаа орхиж, гэр бүлийн аз жаргалыг мэдрэхийг хүсэж байвал доорх зөвлөмжид анхаарлаа хандуулаарай.



Бүсгүй таны гэрт дан ганц эр хүйстнийг төлөөлөх янз бүрийн зураг, баримал, зурагт хуудас байгаа эсэхийг шалгаарай. Таны өрөөнд байгаа уран зураг, баримал, плакат дээр дан хүүхнүүд байгаа бол та эрчүүдийг татаж чадахгүй гэсэн үг. Ийм тохиолдол ч олон байдаг байна. Фэнг Шүг судалдаг хүний танил нь даруухан, өндөр боловсролтой, аятайхан залуу ч гэсэн хүүхнүүдийн тухайд нэг л азгүйтдэг байж. Гэтэл түүний гэрт эрчүүдийн зураг, баримал, спортын одод, эртний баатруудын фото болон уран зураг дүүрэн байжээ. Эм хүйсийг төлөөлсөн зүйл үнэндээ байгаагүй гэдэг.

Өөрөөр хэлбэл тэр залуугийнд эр энерги нь хэтэрхий ихэдсэн гэсэн үг. Бас нэгэн тохиолдол, урлагт дуртай найз бүсгүйдээ танил нь Хятадын алдарт зураач Чен Лунгийн "Сүхөүгийн үзэсгэлэнт 100 бүсгүй" нэртэй алдарт торгон зургийг төрсөн өдрийн баяраар нь бэлэглэжээ.

Бүсгүй энэхүү үнэт бэлгийг зочдынхоо өрөөнд өлгөж. "Би нөхөртэй, хүүхэдтэй болж байж л аз жаргалтай амьдарна. Надад олон сайн залуу таарч байсан ч би хэнтэй нь ч хоёр сараас урт хугацаагаар байж чадахгүй юм" гэж тэрээр ярьдаг байжээ. Бүх учир мөнөөх олон үзэсгэлэнт хүүхний зурагт байгааг Фэнг Шү судлаач найз нь гадарлаад түүнд ойлгуулсан гэдэг.

Бүсгүй ч ахдаа тэр зургийг бэлэглэснээс хойш сайн залуутай танилцан гэрлээд, аз жаргалтай амьдрах болж. Товчхон хэлбэл таны байгаа орчинд эр эм энергийн аль нь давамгайлснаас гэр бүлийн аз жаргалаа олох эсэх тань хамаарах нь. Магадгүй та Фэнг Шү-д итгэдэггүй байсан ч гэсэн орчноо нэг өөрчлөөд үзээрэй.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3590836/15a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210469
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365902
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523350
배너신청
자생병원

배너신청