Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3613497/14a/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.09.03 23:09:51
*.189.255.227

 Нарт Ертөнцийг харах гэж тэсэж ядан хүлээнэ би
Намайг төрснийг сонсог гэж тэнхээ мэдэн чарлана би
Анхныхаа амьсгалаа аваад эрх дураараа суниахдаа
Алтан дэлхийн уудмыг алдалж нэг үзнэ би.
Жаргалтай ээжийнхээ царайг сэтгэлдээ би төсөөлнө.
Жавхаалаг сайхан аавыгаа хамгийн мундагт тооцно.
Хөхүүн инээдээ сэтгэлдээ тээн хөрвөлзөхөд минь
Xүйтэн мэсээр биеийг минь тасчих байсан гэж үү.

Өвдөхийн эрхэнд би хичнээн тийчлэн цовхчивч
Үнэхээр өөрийгөө би аварч чадахгүй нь ээ.

Ээжээ намайг бүү голооч
Энгэрийг чинь үнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би амлая
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя.

Орчлонгийн энэхэн зайн хамгийн тайван газарт
Одоохондоо би ториноод амар тайван нойрсоно.
Хайрт эхийнхээ хэвлийн бат бэхэд найдаад
Хүний амьдралын сайхныг тааж ядан төсөөлнө.
Зүүд мөрөөдөлдөө умбан ганцаараа инээн суухад
Зүү шиг хурц төмөр биеийг минь сүлбэн ороод
Хөөрч баярлахдаа л тийрчихдэг бяцхан хөлийг минь
Хүйтэн ирээрээ хөрөөдөн өршөөлгүй тасчихад

Өвдөхийн эрхэнд би хичнээн тийчлэн цовхчивч
Үнэхээр өөрийгөө би аварч чадахгүй нь ээ.

Ээжээ намайг бүү голооч
Энгэрийг чинь үнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би амлая
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя.

Чимээгүй хашгираан

Бяцхан гар, хөөрхөн нүүргийг минь та хэзээ ч хараагүй
Булбарай бие хэврэг ясыг минь та барьж үзээгүй
Үнэхээр намайг инээж байгааг та мэдээгүй
Үгүй гээд хайраа харамлахдаа та бодоогүй

Үл таних хүн мэт би танд санагдавч
Үнэхээр таныг дотороос чинь мэднэ би
Хараагүй юм чинь яахав гэж өөрийгөө бүү хуураач
Хамаг зүрхний чинь цохилт бүрийг би сонсодог.

Зовлон бүхнийхээ шалтгааныг намайг гэж бодоо юу
Жаргаж явах үедээ үүнийгээ та бодсон уу
Арилаад өгөхөд хамгийн амар нь би байгаа юу
Ариун хайр энэ тэр чинь үгүй болоо юу

Өсөрхөж хорсох шалтгаан танд байсан юм уу
Өөдгүй тэр залуу аав минь байсан юмуу
Тэжээж чадахгүй гэж хэн нэг нь хэлээ юу
Тэгээд намайг шууд золиосонд гаргаа юү.

Хашгираагүй гэж намайг та бодоо юу
Хашгирсан шүү ээжээ хамгийн чангаар
Өвдөөгүй гэж намайг та бодоо юу
Үхэл үнэрттэл өвдсөн шүү ээжээ.

Хайрлахгүй гэж намайг та сонгосон уу
Харин одоо сэтгэлд чинь юу үгүйлэгдэнэ вэ.
Санахгүй гэж намайг та голоо юу
Санаанд чинь үр чинь үргэлж байгаа ш дээ одоо.

Хамаг дэлхийг танд худалдаж аваад өгөхгүй ч
Харанхуй энэ амьдралд чинь инээмсэглэл болох байсан юм.
Өөрөөсөө өөр юуг ч хайрладаггүй сэтгэлд чинь
Өр зүрхийг чинь дэвтээх жаргал чинь байх байсан юм.

Эргэж хараад ч гайхуулах зүйлгүй амьдралд чинь
Ирээдүйд чинь гэрэлтэх

Итгэл байх байсан юм
Эр бүхний өмнө үнээ алдсан өвөрт чинь
Энгэрийг чинь зөөллөх үр чинь байх байсан юм.

Цагийн аясаар гандаад өгөх царайнд чинь
Сэтгэлээс чинь гэрэлтэх үзэсгэлэн чинь байх байсан юм.
Цал буурал болоод амьдралаа дэнслэх цагт чинь
Зүрхийг чинь дүүргэх хайр чинь байх байсан юм аа

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
18426 asuuh yum bnaa hvvhnvvde [1] DKR 2010-09-05 869
18425 hi bvsgvichvvdee orchuulaad uguurei [3] kara08 2010-09-05 666
18424 MGL-ru heden juulchid daguulj yvah oyutan bnu ! [1] coolgirl 2010-09-05 808
18423 huuhdiin shudnii emneleg asuuy [1] duck duck 2010-09-05 2280
18422 eejuudes yaraltai asuuyaa [2] sarnai007 2010-09-05 819
18421 mgl -s huzuunii disknii mes zasald hun oruulj irj zuuchilah hun bnuu? [3] anuka8 2010-09-05 787
18420 busguichuudee?? [1] bomboison bombogor 2010-09-05 989
18419 ЭЛГЭМСҮҮ МИНЬ ТУС БОЛЖ ҮЗЭЭРЭЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-05 1213
18418 НЭГ ЗАЛУУД ДУРЛАЧИХСАН ЧИНЬ ЯАДАГ ГЭЭЧ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-05 727
18417 ""МАРГААШ 9-13 ЦАГ ХҮРТЭЛ"" SEOUL ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ ** 010-3169-6932** " ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..." 2010-09-04 663
18416 heleed ogooch [2] 2007am 2010-09-04 1581
18415 HERBALIFE- IIN ERUULJUULEH , TURAAH BUTEEGDEHUU HYAMDRALTAI hani mini 2010-09-04 885
18414 Hi EEJuudees asuuh ni? [2] Nomik lucky 2010-09-04 922
18413 hi ali ni unen yum be hariulj ogooch suurin utasnaas mgl ruu neg minyt ni 700-800 won yum uu 165 won yum uu [3] hanbaga 2010-09-04 999
18412 AMORE~~ HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна file jiimiis 2010-09-04 581
18411 busguichuudee asuuya? helj ogch tuslaarai? [1] anjela2010 2010-09-04 999
18410 Сайхан боломж yagaadhan 2010-09-04 562
18409 hi eejvvdee hariulj uguuch [3] 0415 2010-09-04 928
18408 asuuya [1] xlady 2010-09-04 719
18407 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-09-04 517
18406 Солонгос хэл, компьтерийн үнэгүй сургалт yagaadhan 2010-09-04 1364
18405 em ajil bolon arbat bna saraa.... 2010-09-04 670
18404 solongos lg123 2010-09-04 764
18403 elgemsuud [1] jeonju-s 2010-09-04 743
18402 asuuya? [2] alsaan 2010-09-04 804
18401 BOLGOOMJIL HUMUUSEE [2] Энхийн-Од 2010-09-04 1120
18400 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-09-04 656
18399 elgemsuud [1] cuna 2010-09-04 770
18398 ХАМГИЙН ҮНЭН ...СЭКС Л САЙН ХИЙ ТЭГВЭЛ ЧИ ЭРҮҮЛЖИНЭ ..ККК [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-04 2574
18397 turuud 1 sarin daraa [2] cuna 2010-09-04 752
18396 us tsevershuulegcheer huuhdiin suu nairuulj boldoggui gej uu [1] cuna 2010-09-04 776
18395 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-09-04 559
18394 G-Mobile ШИНЭЭР ДУГААРУУД ИРЛЭЭ. 010-2411-4025 amoremia 2010-09-04 614
18393 bas 1 yum asuuya xeleed ogoorei bayrlalaa [2] uka888 2010-09-04 873
18392 4 보험 egch naraa ene daatgal yag yamar daatgal yum be xeleed ogooch [2] uka888 2010-09-04 934
18391 돼지토끼...bayrlala gehdee ahaid asuult asuuya [2] 귀염토끼 2010-09-04 941
18390 notebook haanaas???? [1] jeonju-s 2010-09-04 715
18389 ЭНЭ ИХ ХӨӨРХӨН ЮМАА СОНИРХООРОЙ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-04 919
18388 hi uildver bolon geriin utasnaas mgruu 1 minyt ni heden won bdag yum bee [2] hanbaga 2010-09-04 822
18387 hi togsoo gej nertei hunees asuuyaa [1] nikename 2010-09-03 984
18386 ind gees guih yum bnaa [3] 김유진 2010-09-03 992
» ...ӨР СЭТГЭЛ ШАНАЛАХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ?ГЭДСЭНД БАЙГАА АЛАГ ҮР ЧИНЬ ЧАМААС ИЙН АВРАЛ ЭРЖ БАЙНА БҮСГҮЙ МИНЬ ... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-03 949
18384 goe ineehvv eejvvdee [6] goch 2010-09-03 5496
18383 asuuya [1] madahbadrah 2010-09-03 734
18382 СОЛОНГОСТ УНАХ БОЛОН МОНГОЛ РУУ АЧУУЛАХ БОЛОМЖТОЙ ҮЗЭМЖ САЙТАЙ ХЯМД МАШИНУУД ЗАРЖ БАЙHA DEVSHILT-CAR 2010-09-03 628
배너신청
자생병원

배너신청