Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

elgemsuu joohon ohin minee kkk

Уншсан 1009 vote 0 2010.09.16 22:36:00

gehiin muu haasha yum avgai mini.asuultaa oilgoj hariult ugch bai gej 2 hellee.bi mgliin surguuli onlainaar suraltsah tuhai asuusan bolohoos ednii surguuli asuusan bnauu.asuultaa uzee

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3675335/ff1/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.09.16 22:37:58
*.189.255.227



Та нэг сайн бод доо !!!

Ямар хүн зуучлах албаар дамжуулан зүсийг нь мэдэхгүй, хэлийг нь ч ойлгохгүй эхнэр өөртөө хайх вэ???

Эх орных нь эмэгтэйчүүд "гөлөөөг" ч гэж харахаа байчихсан, ямар нэгэн "но" той гар, өөрөөр хэлбэл хэн ч тоодгүй, борлогддоггүй, хатуухан хэлбэл "хүний шаарууд" л ийм аргаар эхнэрээ хайж байгаам.

Ирээдүйд таны нөхөр болох гэж буй солонгос эрд чинь тахир дутуу, сэтгэцийн гажиг, ядуу, архичин, гаж донтон гэх мэт эдгээр шинжийн аль нэг нь зайлшгүй байх болно.

Энгийн сайхан амьдрах гэж яваа "эрүүл" эрчүүд нь эхнэрээ өөрөө олоод авчихна.

Олон юм нуршиж онолдолгүй би өөрийн нүдээр харж, чихээр сонссон хэдэн бүсгүйн амьдралыг ярьж өгье.

Жишээ 1.

42 настай "Х" бүсгүй нөхрөөсөө салснаас хойш  охин, хүү хоёрыхоо хамт айл айлын карма өрөө дамжин 10аад жил амьдарчээ. Жилээс жилд юмны үнэ нэмэгдэж буй өнөө цагт хоолгүй хонох бол энүүхэнд, Эзэмшсэн мэргэжил байхгүй болохоор ажилд авах газар ч хомс. Сүүлдээ нэг хорооллын орцны жижүүрийн ажлыг хийж умгар өрөөнд нь хоёр хүүхдийн хамт хэсэг амьдарчээ.

Амьдралын хатуу хэцүүг ганцаараа туулхад дэндүү хүнд байсан тул гадаад баян эртэй сууж сайхан амьдрахаар сэтгэл шулуудан энэ шийдвэрийг гаргасан гэдэг.

Нөхөр Ким нь 44 настай, нэгэн тосгонд эцэг эх, ганц бие төрсөн ахын хамт гэр бүлийн газар тариалан эрхэлж амь зууна.

Эцэг эхийн нас нилээн дээр гарсан тул тэдэнд шинэ бэр хэрэгтэй болж зуучлах албанд 5000 доллар төлсөний эцэст сая л нэг "зарц" бэртэй болж санаа амарцгаажээ.

"Х" бүсгүйг анх ирхэд нь залуу хүн биш хөгшин эхнэр авчирлаа гэж хадмууд нь нилээн дургүй угтлаа.

Мөрөөдлийх нь сайхан амьдрал угтсангүй ээ.

Өдөр болгон өглөө 5 цагт босож будааны усан талбайд борви бохис хийлгүй ажилна. Эхний үед шувт усан дотор ажиллахаар дасахгүй, биеэр нь усан хаван гүйж, нуруугаа ч тэнийлгэж чадахгүй хэвтэхэд хөгшин хадам эх, хайртай нөхөр хоёр нь зодож өшиглөж байгаад ч хамаагүй талбай руугаа чирэээд л гаргана. Энэ ч бас гайгүй.

Шөнө болхоор согтуу ах дүү хоёр ээлжилж эдлэн элдвээр зовооно. Учир нь 5000 долларын талыг нь ах нь гаргасан учир хамтран эзэмших эрхтэй аж.

Нулимсаа ширгээж, зовлонгоо тэвчиж амьдарсны хүчинд 4 жилийн дараа сая л нэг хүү охин хоёроо дэргэдээ авч чаджээ.

Одоо л нэг сайхан амьдрана даа, хүүхдүүдээ"соёлтой" орны сургуульд сургаж эрдэм чадалтай хүн болгоно гэсэн хүсэл нь ч талаар болов.

Хүүхдүүдийг сургах мөнгө байхгүй, тэгээд ч тариачин хүнд бичиг үсэг хэрэггүй гэсэн шалтгаанаар сургуульд оруулсангүй. Өглөөн нарнаас үдшийн бүрий болтол эх хүү охин гурав тариан талбайд ажиллах болжээ.

"Барын зулзагыг бага дээр нь" гэгчээр том хүүг нь /15 настай/ ах дүү хоёр ээлжлэн зодно. Ердөө л муухай харлаа, удаан хөдөллөө, хоол их идлээ гэсэн шалтгаанаар.

Харин цэцэг цэврүү шиг ургаж яваа нялх охиныг нь /12 настай/ ээж, ах хоёрых нь нүдийг хариулж байгаад энд тэндээс нь базаж айлгаж, ичээнэ.

Энэ бүхнийг хүү нь харж тэвчилгүй нэг өглөө сэрхэд нь ээждээ захиа бичиж үлдээгээд тэр гэрээс оргожээ.

"Бидэнд ийм амьдрал бэлгэлсэн таныг уучилж чадахгүй, Үүрд баяртай" гэсэн зурвас.

/Энэ захиаг бидэнтэй уулзахдаа уншуулж байсан/

Хүүг явсны хэдэн сарын дараа бидний хэсэг нөхөд ээж, охин хоёрыг оргуулах гитлерын төлөвлөгөө боловсруулж амжилттай хэрэгжин тэднийг "Гадаад эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах" төвийн байранд хүргүүлсэн юм.

Гэвч "Х" бүсгүй тэнд долоо ч хонолгүй өөрийн хүсэлтээр буцаад будааныхаа талбай руу явсан юм.

"Хэрвээ хүү маань эргэд ирвэл эндээс намайг олохгүй. Тэхээр би хүүгээ тэнд л хүлээе дээ" гээд дэндүү гашуун нулимстай буцаж билээ.

Хүү нь яваад сураггүй одоо яг 2 жил болж байна. Харин "Х" эгч маань охинтойгоо хамт будааны талбайд ажилсаар л байгаа...

Жишээ 2.

"У" охин дөнгөж 19 настай. Бас л амьдралын эрхээр аав ээж, олон нялх дүү нартаа нэмэр болох гэж "баян" солонгос эртэй суужээ.

Сар болгон гэрт нь 500 доллар өгнө, сайн сургуульд сургана гэж сайхан амлалт өгсөн нөхөр нь тахир дутуу хүний тэргэн дээр суусан, халзан толгойтой 52 настай өвгөн Инчеон дээр тосон авчээ.

Бод доо 19, 52 гээд.

Гэрт нь дагаж очвол бүүр аймшиг.

94 настай хэвтэрт байдаг хөгшин эцгийхээ хамт амьдарна.

Ингээд л "У" бүсгүй өтгөн шингэнээ өөрийн мэдэлгүй цувуулах эцэг хүү хоёрын "асрагч" эхнэр болжээ.

Хайран залуу нас.  Өөрийхөө амьдралыг ийм аргаар золиослон аав ээж, ах дүү нараа тэжээх сайхан сэтгэл.

Ямартаа ч дүгнэлт хийхэд миний толгой хүрч ойлгохгүй байгаа юм.

Жишээ 3.

21 настай "Б" бүсгүй нэгэн хувийн дээд сургуулийг нягтлангын мэргэжилээр төгссөн, бас  ч гэж боловсролтой, хэн ч харсан сайхан хүүхэн.

Нөхөр нь 46 натай, жинхэнэ мангас. Амьдрал нь яг аймшгийн кино.

Архичин нөхөр нь аймаар санаатай.

"Б" бүсгүйг онгоцны буудал дээр тосон авч гэртээ ирэнгүүтээ, барьж ирсэн чемодан, өмссөн хувцас, гар цүнх, бичиг баримт тэр байтугай үснийх нь боолтыг хүртэл хурааж аваад хаячихсан гэдэг.

Гадагшаа явахдаа үргэлж гаднаас нь цоожилж явна.

Хэл сурчна гэж айгаад гэрт нь зурагт ч байхгүй, радио ч байхгүй, хөгжим ч байхгүй, утас ч байхгүй.

Байдаг нь нөхрийх нь гар утас, компютер хоёр нь нууц кодтой болхоор асааж унтраахаас хэтэртэл хэрэглэгдэхгүй.

Нөхрийхөө нэрийг ч, ямар ажил хийдэгийг ч мэдэхгүй 3 жил хамт амьдарсан аж.

"Б"-г гадаад ертөнцтэй холбож өгдөг ганц юм нь "Цонх".

Орой болгон согтуу ирэх нөхөр нь элдвээр тамлан зовооно.

Хамгийн аймшигтай нь компютер дээрээ +18 кино тавьчаад, дуурайж хийхийг шаардана.

Элдвээр тамлана, хэлсэнийг нь хийхгүй бол зодуулна. Гар хөлийг нь хүлж байгаад яргална. Зарим үед тэр их өвдөлт шаналалыг тэвчихгүй ухаан алдах үе зөндөө байдаг байсан гэсэн. Яг л аймшигын кинон дээр гардаг шиг.

Сав руу нь савх чихэж байгаад цоолчоод цус алдаад ухаан алдчихаар нь нөхөр нь эмч эгчээ дуудан гэрээрээ эмчилгээ хийлгэн амьд гарсан ч , хэзээ ч хүүхэдтэй болж чадахааргүй болжээ.

Бидэнтэй анх уулзахад 39 хөн кг жинтэй, тамир тэнхээ юу ч байхгүй яаж амьд аваад байгаа юм болоо гэмээр бүсгүй байсан. "Би монголд байхдаа 70 кг жинтэй таргандаа ордог байсан юм. Турахыг маш их хүсэж мөрөөддөг байлаа, харин одоо ийм болчихсон " гээд муухан инээмсэглэж  билээ.

Элчин болон Миатыхантай ярьж байгаад энд тэндээсээ цуглуулж онгоцных нь билетыг авч өгөн нутаг буцаах гэсэн боловч биднээс зугтаад сураггүй алга болсон юм.

Дам сонсохнээ халтарууд, төлөгүүдэд биеэ үнэлж мөнхийн согтуу явдаг болсон сурагтай.

Охидууд минь дээ та нар ийм л амьдрал руу тэмүүлээд байна шүү дээ!!!

Дээр өгүүлсэн 3 бүсгүйн түүх бол бодит жишээ. Би элгээ эмтлэн, нулимсаа дуслуулан өөрсдийх нь амнаас сонссон түүх.

2009 онд "Азийн эмэгтэйчүүдийн бага хурал" Сөүл хотод болсон юм. Энэ хурлын хамгийн тулгамдсан асуудал нь Солонгос иргэнтэй гэр бүл болсон гадаад эмэгтэйн жендерын асуудал байлаа.

20 гаруй орны төлөөлөгчид өөрсдийн санал бодлоо солилцон, нэн түрүүн хийх ажлын жагсаалтанд хамгийн хэцүү нөхцөлд амьдарч буй солонгос хүнтэй гэр бүл болсон гадаад эмэгтэйчүүдийг олж тогтоох, тэдэнд тусалж дэмжих асуудал байсан юм.

Тухайн улсын ЭСЯ, сайн дурын нийгэмлэг, холбоодын тусламжтайгаар энэхүү судалгааг хийх болсон юм.

МУ-ын 2400 гаруй эмэгтэй солонгосын бэр болсон юм байна лээ./2008 оны байдлаар/

ЭСЯ  хоёр улсын хоорондын дипломат харилцаанд л анхаарлаа хандууж ажилна уу гэхээс иргэний асуудалд оролцохгүй гээд халгайхгүй, Солонгос тал болхоор та манай улсад түр оршин суугч болохоос биш манай улсын иргэн биш гээд ойртуулахгүй.

Янз бүрийн ТББ, холбоо, нийгэмлэг байдаг ч таныг үсрээл л долоо хоног орогнуулаад эргээд амбаардаал гаргана.

Ингээд таньд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болно.

Хэрвээ энэ бичлэгийг уншиж суугаа солонгос нөхөртэй хүнд хэцүү нөхцөлд амьдардаг бүсгүй байвал таньд бяцхан зөвлөмж өгье.

Таны нөхөр таныг элдвээр зовоон, тамлаж залхаадаг бол та дор дор нь хаа нэгтээ, хэн нэгэнд мэдээлж бай.

Жишээ нь хөрш айлыхандаа хөхөрч няцарсанаа үзүүлээд харуулчих, нөхөр ийм болгосон гэдгийг татаа тунгаадаад ч хамаагүй ойлгуул.

Хорооныоо цагдаад очоод зодуулсан шарх соривоо харуулаад тэмдэглүүлхэд бүүр сайн.

Хэрвээ цохиод зодоод унах л юм бол хөршийхөндөө дуулдахаар сайн хашгир. Ичих хэрэггүй, битгий нэрэлх.

Энэ бүгд чинь эргээд эд  мөрийн баримт болж, шүүх хурал дээр нотлох баримт болно. Үгүй юмаа гэхэд цагдаад хэдэн удаа тэмдэглүүлсэн байхад тэдний хараа хяналтанд орж таныг эргэж тойроод, магадгүй амийг чинь аврах ч юм билүү...

Өмгөөлөгч авна гэж санахын гарз. Дор хаяж 5 сая вон төлжийж хамгийн хямд иргэний өмгөөлөгчийн барааг харна.

Ямар нэгэн асуудал гарвал 24 цагаар ажиллах энэ утас руу утасдаарай. Тэнд солонгос нөхөртэй монгол эмэгтэйчүүд ажилдаг болохоор таньд заавар зөвөлгөө өгнө байх.

Солонгост суурьшигч гадаад эмэгтэйчүүдийн шуурхай утас 1577-1366

Хүчирхийлэлд өртөх, аюултай байдал тулгарах тохиолдолд төрөлх хэлээрээ мэдээлэл авах боломжтой бөгөөд туслалцаа үзүүлэх, шаардлагатай нөхцөлд эрхийг нь хамгаалах, зөвөлгөө өгөх байгууллага юм.

Заавал солонгос хүнтэй сууж, эсвэл салаад энд үлдэх гээд байлгүй нутагтаа байсан нь эсвэл даруйхан буцсан нь дээр шүү.

Нутгын маань тэнгэр л бидэнд ээлтэй юм шүү дээ.

Жич.

Солонгос хүнтэй гэр бүл болход зуучилдаг хувь хүн, байгууллагууд нь нөхөр болох хүнээс 6000-8000 доллар авна. Бичиг баримт бүрдүүлэх, шаардлагатай бол монголд гэрлэлтээ батлуулах гээд зардалд үсрээл 500-2000 доллар орно.

Аль аль талдаа хэрэгцээ шаардлага их байгаа болохоор энэ хүний наймаа удах тусам улам бүр газар авч байна.

"Эмс садарлавал, төр самуурна" гэдэг дээ.

Хууль дүрмээ чангатгаад, хатуу хараа хяналт тавиад, ял шийтгэлийг нь өндөрсгөвөл энэ бизнес устаж болмоор л юм шиг.

Зөвхөн 2400 эмэгтэй солонгос хүнтэй гэр бүл болсон гэхэд цаана нь, хятад, герман, америк гээд л өөр орны иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийг нэмбэл энэ тоо хэд дахин өсөхийг бүү мэд.

3 сая хүрэхгүй хүн амтай манай улсын тулгамдсан асуудал яах аргагүй мөн юм шиг.

Төрөөс нь арга хэмжээ авдагүй юм аа гэхэд охидууд минь та нар өөрсдөө энэ мөхөл рүү битгий гүйж орооч.

Гэр бүл болоход зуучилдаг БРОКЕРУУДАА та нар хүний зовлонд цадах болоогүй юу !!!

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210471
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365903
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523352
18876 ҮҮНИЙГ ОНЦГОЙ АНХААРУУЛЖ БАЙНА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-17 923
18875 НАЙЗУУДАА ТА НАР ҮҮНИЙГ БОДООД ҮЗ ДЭЭ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-17 1041
18874 ЦАГААЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТӨВӨӨС [1] sumowoman 2010-09-17 1050
18873 Vegan элит цуврал АЛБЕРТ ЭЙНШТЕЙН [4] ind 2010-09-17 2051
18872 busguichuudeesee asuuya yaraltai [2] b_chg 2010-09-17 757
18871 Бяцхан аз жаргал.............. (uneheer huurhun) [3] ind 2010-09-17 1812
18870 KOOKMIN bankaar MGL-ruu $ shiluulvel xanshiin xungulult 5원 ximdarna 2010.12.31 xurtel file money$$$ 2010-09-17 552
18869 SHOW TOGLOLT 9 sariin 22-nii 3 tsagt UNGUI file money$$$ 2010-09-17 489
18868 Цаг хожиж сурах 10 арга [2] ind 2010-09-17 1088
18867 Хүн өөрөө өвчнөө дууддаг буюу ижил зүйл ижил зүйлээ дууддаг [1] ind 2010-09-17 853
18866 Өтгөн хатах илvvдэл өөх хайлуулж тураах Slimmer DX + V=В бэлдмэл танд санал болгож байна . file ssamii 2010-09-17 800
18865 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii 2010-09-17 467
18864 ojanaad [1] galsaa2009 2010-09-17 586
18863 БҮГДЭЭРЭЭ ЭЛЭГ НЭГТЭНДЭЭ ТУСЛАЦГААЯ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-17 726
18862 МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙН ХАРИУ НЭХСЭН ТҮҮВЭР АСУУЛТУУД .. [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-17 1618
18861 MGL clubiin gishuud bolon ELGEMSUU-D [17] erdenesaixan 2010-09-16 1523
18860 Солонгосын Нажу хотоос шууд холбогдон газар дээрээс нь өгсөн мэдээллийг энд дарж дахин сонсоно уу. [3] ӨДРИЙН МЭНД 2010-09-16 1083
» elgemsuu joohon ohin minee kkk [1] mishil 2010-09-16 1009
18858 СОЛОНГОС ХҮНТЭЙ СУУСАН БҮСГҮЙЧҮҮДИЙГ ХЭН Ч ХАМГААЛАХГҮЙ ЯАНА ДАА [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-16 1280
18857 bankanii devter neelgehed [2] lovly99 2010-09-16 797
18856 elgemsvv chamd amjilt hvsiy file [16] ganganuur 2010-09-16 1289
18855 huue elgemsuu [4] mishil 2010-09-16 1057
18854 Шинэчилсэн дүрстэй мэдээ ... Монгол бүсгүй солонгос хүний гарт амиа алдлаа... [4] Маралгоо 2010-09-16 1353
18853 uuniig neg unsh daa [2] tuurug01 2010-09-16 728
18852 Ojanaa idtai hvnd bolorgoo 2010-09-16 738
18851 Амь үрэгдсэн бүсгүйн талаар ГХЯ мэдээллээ [4] Маралгоо 2010-09-16 1114
18850 ГХЯ амиа алдсан иргэнийхээ араас ажил хийгээгүй байна [2] Маралгоо 2010-09-16 767
18849 Солонгос улсад монголчууд жагсана гэв [3] Маралгоо 2010-09-16 1081
18848 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2010-09-16 569
18847 Surguuli asuuya [3] mishil 2010-09-16 1028
18846 eejuudee??? [2] Shine eej^^ 2010-09-16 1003
18845 hi huuhenuudee orchuulaj uguuch daraltnii em [2] cd.key.crack 2010-09-16 640
18844 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-09-16 538
18843 yaraltai haij bn todgor 2010-09-16 618
18842 hi elgemsuu egchee hariulj tus bolooch [2] todgor 2010-09-16 729
18841 Элэгний нухаш асууяа [6] Маралгоо 2010-09-16 3215
18840 eejvvdee ???????// [5] ebaxan11 2010-09-16 764
18839 ЦАГААЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТӨВӨӨС [8] sumowoman 2010-09-16 1007
18838 ДЭЛХИЙ НИЙТ АЙМШИГТАЙ СОЛОНГОС ХҮНИЙГ ЖИГШИЖ БАЙНА [13] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-16 1935
18837 Duck duck-д [1] ӨДРИЙН МЭНД 2010-09-16 635
18836 nvdenbvvgiin utasiig xelj uguuch [1] baganaa_ts 2010-09-16 509
18835 Princess-д [2] ӨДРИЙН МЭНД 2010-09-16 869
18834 meddeg bol heleed ygyych [3] synee 2010-09-16 930
18833 hariulaj ogooch [1] hunta 2010-09-16 582
18832 SHOW TOGLOLT 9 sariin 22-nii 3 tsagt UNGUI file money$$$ 2010-09-16 535
배너신청
자생병원

배너신청