Moderator: mgl_300
Сайн байцгаана уу? Та нарт хандсан учир нь би нөхөр 2 охинтойгоо бусдаас дутах зүйлгүй сайхан амьдардаг энгийн нэгэн айлын эхнэр, хүний амьдралд янз бүрийн юм тохиолддог ч энэ араар тавих гэдэг зүйл надад лав тохиолдохгүй гэж боддог байлаа. Тэгсэн чинь саяхан нөхрийнхөө утаснаас санаандгүй мессежнүүдийг нь хартал нэг ажлын газрынх нь бүсгүйн дугаараас ирсэн мессэж байсан юм. Ерөнхий утгыг нь бичихгүй бол хэтэрхий их нурших гээд байна л даа. Миний ойлгосноор бол унтаж хэвтсэн шинжгүй тэгээд тэр хүүхэн түрүүлж манай хүнийг түрүүлж өддөг шинжтэй байсан бас үнсэлцсэн байсан л даа тэгээд тэр хүүхэн нь минийх биш зүйлд шунаад яахав гээд орхие гэж бодож байна гэсэн мөртлөө аягүй маягтай байнга сээтэн хаясан мессэж бичдэг юм байна лээ, бас болоогүй ээ манай хүний утсыг дураараа нэгждэг юм байна лээ тэгээд бас чи ухаантай сайхан хувцасладаг сайхан залуу шүү гэсэн байсан. Энэ ганц бие хүүхнүүд ёстой айхтар юмаа гайгүй хөрөнгөтэй амьдралаа хүнээс дутахгүй аваад явчихдаг сайхан залуу байвал эхнэр хүүхэд нь бол хамаагүй юм шиг байна лээ хэрвээ бүсгүй хүн эр хүнийг түрүүлж өдөөд хамаг бүхнээ зориулъя гээд гүйгээд байхад эр хүний цөөхөн хэдхэн хувь нь л татгалзах байх гэж бодсон. Би ч хүн л болсон хойно нөхрөө хардаж уурлаад бөөн юм болсон тэгээд үнэнээ хэлвэл уучилна гэсэн чинь ярьж эхэлсэн. Тэгсэн чинь тэр хүүхэн өөрөө л намайг өөрт нь таалагддаг дотносоё гээд байсан тэгээд нэг л удаа үнсчихэе гэхээр нь өрөвдөөд үнсүүлцэн дахиад тэгэхээр нь би эхнэр хүүхэдтэй гээд нүүр өгөөгүй гэсэн гэж ярьсан. Тэгснээ юун сүртэй юм бэ? ганц үнсүүлсэн л байгаа биз энэ чинь араар тавих биш гээд бүр надаас өөрийгөө өмөөрөөд байхын.
Уг нь тэр мессэж нь бол унтаж хэвтээгүй ч гэсэн нэг биш удаа уулзаж үнсэлцсэн байгаа байхгүй юу тэгээд тэрийгээ унш нэг биш удаа л үнсэлцсэн байна ш дээ гэсэн чинь мессэжнүүдээ устгачаад хаана тийм юм байгаан гээд байгаамдаа хэрвээ намайг нэг залуу үнссэн бол араар тавих биш гээд тоохгүй өнгөрөөх юм байх. Та бүхэн юу гэж бодож байна уг нь би нэг их сүртэй юм биш юм чинь уучлая гээд уучилчихсан л даа гэхдээ л бодохоор уур хүрээд байхын өөрийнх нь буруу гэж огт бодохгүй байгаад гол учир нь байнаа. Энэ тэгээд араар тавих биш юмуу би юу ч болоогүй юм шиг тоохгүй өнгөрөөх байсан юм болов уу? Надад сэтгэлээсээ зөвлөгөө өгвөл маш их баярлана шүү…