Moderator: mgl_300
Эх дэлхийн маань 6 тэрбум хүн бүгд л нэг нэгэндээ дурлан хайрлалцаж явдаг билээ.
Харин нэг хүнд нэг л хүн дурлаж, нөгөөх нь бас түүнд л дурлах явдал тун цөөн бх.Өөрөөр хэлвэл зүүний үзүүр дээр тогтсон будаа адил гэсэн үг юмуу даа. Тэглээ ч хүмүүс өөрт нь хэн дурласаныг мэдэх аргагүй. Нууцхан дотроо хайрлаад явдаг хүмүүс бас олон л бх. Мөн нэгийг сонирхож бгаад хоромын төдийд мартаад нөгөөг өдөөд явж бдаг хүмүүс ч элбэг. Гэхдээ тийм хүмүүс нэг хайрласан хүнээ дэндүү ихээр хайрлан, хайраар бялхааж бдаг гэж сонссон юм бна. Үнэн эсэхийг мэдэх юм алга. За тэгээд эрчүүд л олон охинтой явж, тэднийг гомдоон, нус нулимстай нь хутгалдуулаад орхидог ч тэр нь хэвийн үзэгдэл мэт болсон бх юм. Харин үүний эсрэгээр охидууд зүгээр явжийж зөвхөн өөрт нь хэн нэгэн дурласных нь төлөө мөнхийн зовлонд унадаг. Яагаад вэ гэж үү?
Учир нь " Эр хүний нулимсыг үзсэн эмэгтэй жаргадаггүй " гэсэн үг бдаг. Энэ үгэнд би итгэдэггүй бсан. Одоо гэхдээ бас итгээд бх нь ч хаашайн. Гэхдээ оргүй үг биш юм шиг санагддаг. Зарим эмэгтэйчүүд 30, 40 нас хүрсэн ч ханилах ханьгүй, ханилсан нэг нь зовлонт амьдралаар амьдарч бдаг. Үүний учир шалтгаан нь өнөөх л Эр хүний нулимсыг үзсэн эмэгтэйчүүд бдаг бна. "Хүнд үзүүлэхээр -Өө чи чинь эр хүнийг маш ихээр гомдоож явсан хүн бна шдээ. гэх юм" гэсэн хүмүүс хичнээн бгаа билээ.
Нэгэн эмэгтэй ийнхүү гансаран ярьхыг би сонсож бсан. " ...Намайг залуу бхад нэг залуу надад хайртай гээд элдвийг бариад ирдэг бсан. Би ч анхнаасаа л сонирхоогүй болохоор тоодоггүй. Тэгсэн нэг өдөр орой намайг дуудаж гаргаж ирээд бааахан уйлж билээ. Одоо тэрний л гай гарж бгаа юм блгүй сайн хань болох хүн олдохгүй юм..." Миний бодлоор энэ хүнд буруу бхгүй л болвуу. Яагаад өөрт нь хэн нэгэн дурласнаас болж, тэр нь өөрийг нь тоохгүй бгааг мэдсээр бж сэтгэлээ татаж авахгүйгээр улам хайртай болчихоод Чи намайг тоосонгүй.Надад хэцүү бна гэж уйлан гомдол нэхэх тоолонд эмэгтэйн амьдрал доройтож бх ёстойм бэ??? Энэ уйлж, унаж тусч бгаа эрчүүд нь гэсэн арчаагүй юм дөө. Хоёр алхамын хоорондохыг боддог...
Эцэст нь эрчүүдээ энэ үгийг сайн бодож яваарай. Хэрвээ тийм л хайртай юм бол тэр хүнээ сайн схан амьдраасай гэж бодох нь зүйтэй болвуу?
...Эр хүний нулимсыг үзсэн бүсгүй хүн өөдөлдөггүй гэдэг
Эвгүйцчихвий дээ гэсэндээ чамаасаа нулимсаа нуусаар яаваа би чиний Хайрын гуйлгачин
Бас бүсгүйчүүдэд хэлэхэд өөртөө таалагддаггүй, ирээдүйгүй гэж бодож явсан залуу өөрт чинь хайртайг мэдвэл эртхэн хөнгөхөөөн схан Чи бид хоёр таарч тохирохгүй ээ гээд ойлгуулчихвал удаад уйлах дээрээ арай тулахгүй
Эрчүүдийг үгээр айлгахад амар гэнэ. Эрчүүдийг үнэхээр айлгаж, сэтгэлээр унагаж чадах топ 10 өгүүлбэрийг сэтгэл зүйчид тогтоосныг “Cosmopolitan” сэтгүүл нийтэлжээ. Хайртай залуугаа сэтгэлээр унагаж, гүн хямралд оруулахгүйн тулд иймэрхүү үг, өгүүлбэр ашиглахгүй байх нь зүйтэй болов уу.
Хоёулаа хэзээ гэрлэх вэ?
Хэрэв найз залуу тань эл асуултын хариултыг мэдэж байсан бол та аль хэдийн түүний албан ёсны эхнэр болчих байсан. Эрчүүд энэ алхамыг хийхдээ яардаггүй төдийгүй юунаас ч юм болгоомжлон зүрхэлдэггүй. Тиймээс таны зүгээс түүнд иймэрхүү санал тавих юмуу шахалт маягийг шаардлага хийн ханд өгөх нь зорилгоо биелүүлэхэд тань төдийлөн тус болохгүй харин ч түүнийг хямралд оруулж, бухимдуулыг нь төрүүлэх аюултай гэнэ.
Хамтдаа дэлгүүр хэсэх үү?
Ер нь ямар ч эрэгтэй хүн дэлгүүр хэсч, өдрийг шал дэмий өнгөрүүлэх өчүүхэн ч таашаадаггүй. Тэр тусмаа хэрэгтэй, хэрэггүй баахан зүйлийн төлөө хэтэвчин дэх мөнгө нь тоологдох бол энэ тухай дурсалтгүй.
Надад ямар нэг зүйл өөрчлөгдсөнийг анзаарахгүй байна уу?
Эмэгтэйчүүд ямар нэг зүйлээ бага сага ч атугай өөрчлөх бүрийлээ сэтгэл догдлон, шинэ эргэлт хийсэн мэт байн байн тольдож түүнийгээ анзаарах дуртай байдаг. Уруулын будагныхаа өнгийг өөрчлөх юмуу, хөмсөгнийхөө хэлбэрийг өөрчлөн засуулсан тохиолдол ч байж болно. Гэвч эрчүүд иймэрхүү жижигхэн өөрчлөлт төдийгүй эхнэрийнхээ үс засалтыг ч анзаарахгүй байж мэдэх бүдүүн тойм улс. Тэд найз санал анхааруулгаар өөрчлөлтийг нь ажиглан харлаа ч өмнөх нь ямар байсныг санаж чадахгүй байх нь элбэг тул нэг бол худал магтаалын үг хэлэх эсвэл үл тоомсорлож таныг гомдоож мэднэ.
Харин чи юу гэж бодож байна.
Эрчүүд эл асуултыг өөрийг нь шоолж байгаа мэтээр хүлээн авдаг. Тэр ч байтугай “Энэ 2 туфелний аль нь дээр байна” гэсэн энгийн асуулт ч тэдэнд таалагдахгүй. Учир нь эрчүүд өөрийнх нь саналыг асуусан хэрнээ тэртээ тэргүй өөрийхөөрөө шийднэ гэдгийг мэднэ.
Би чамайг эцэг эхтэйгээ танилцуулмаар байна.
Хэрвээ та хоёрын харилцаа хангалттай удаан үргэлжилж буй бол эцэг, эхэд тань та хоёрын ирээдүй төлөвлөгөө, амьдрал сонирхолтой байх нь гарцаагүй. Найз залуу тань ч энэ тухай бодож яваа. Тиймээс энэ санал түүний хувьд эхний асуултын адил хүнд тусна.
Чамд энэ булганы арьсан шуба таалагдаж байна уу?
Ямар ч эрийг бухимдуулж мэдэх аюултай асуулт, түүний оронд хөөрхий амьтаныг өрөвдөж, уг амьтныг хамгаалах талаар яриа өрнүүлсэн нь дээр
Би чамтай ярилцмаар байна
Энэ өгүүлбэрийн араас ямар ч үгс урсаж мэдэх тул дэндүү учир битүүлэг аймшигттай санагддаг. Чи аав болжээ гэх мэт гэнэтийн “Surprise”уудаас эрчүүд айдаг. Мөн өөрөө шийдэж амжаагүй байгаа асуудлыг ярилцах нь тэдний хувьд хүнд даваа.
Өнгөрсөн шөнө би тавьж байна гэж зүүдэллээ
Хэдийгээр ийм төрлийн зүүдэнд өөрөө байсан эсэхээ асууж тайвширдаг ч зүүднийх нь баатар нь өөрөө эсэх талаар бодол тэдний тархинаас хэсэгтээ салахгүй. Бүр ч дээр нь би түүнийг жаргааж чадахгүй байгаа юм боловуу гэсэн айдас төрдөг. Эмэгтэй хүмүүс зүгээр л ярьж байхад эрчүүд илүү хүнд тусгаж авдаг.
Тэр /Экс найз залуу/ үргэлж аяга тавга угаадаг байсан
Хэнд ч ийм өгүүлбэр таалагдахгүй. Эмэгтэй хүн харицуулж хардаг байхад эрчүүд зөвхөн онцгой чанарыг л хардаг. Иймэрхүү өгүүлбэрийг ил гаргавал тэд аяга угаагчтай хамт байхгүй яасан юм бол гэж л бодно.
Чи намайг хайралдаг уу?
“Тийм” гээд хэлчих ядаад байх зүйлгүй л дээ. Гэвч хайр дурлалын тухай ямар ч тодруулга эрчүүдийг айлгадаг. Тэр даруйдаа үнэн сэтгэлийн хариултыг сонсоно гэдэг юу л бол. Хамгийн гол нь ийм асуулт эр хүнд “Тэр надад итгэдэггүй юм байна” гэсэн мессеж өгнө. Харин түүний оронд хайр гэж чухам юу вэ гэсэн сэдвээр ярилцаж түүний үзэл бодол, илэрхийллийг эрэгцүүлсэн нь хавьгүй дээр