Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



Амарын Сарнай гоо сайхны олимпод амжилттай оролцон, дэлхийн шилдэг 25 гоо бүсгүйн нэгээр шалгарч Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргалаа.  Дэлхийн улс бүрээс шалгарч ирсэн 115 орны гоо бүсгүйчүүдээс А.Сарнай авьяас чадвар, үзэсгэлэн гоо, ааш зан, ухаан билэг, биеэ авч яваа байдлаараа эхний өдрөөсөө л ялгарч чадсан юм.

Экспертүүдийн дунд шилдэг 10-т яригдаж байсан тэрээр “Монголын сайхан бүсгүй-2004” наадмын тэргүүн байр, 2008 оны “Дэлхийн оюутан мисс”- ийн титмийн эзэн билээ. А.Сарнайтай тэмцээнийх нь дараа утсаар холбогдлоо.

-Дэлхийн шилдэг 25 гоо бүсгүйн нэг болсонд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Сэтгэл их өндөр байна. Монгол гэж дуудахад нь урагшаа алхаж байхдаа үнэхээр сэтгэл хөдөлж байсан. “UBS” телевизийнхэн, дэмжигчид, зохион байгуулагчид тэнд байсанд баярлаж байсан. Манай нутгаас хүн ирсэн гэхээр сэтгэлд ойр, өөртөө итгэлтэй, илүү бардам, илүү сайхан инээмсэглэж алхдаг юм билээ. Өмнө нь явж байсан тэмцээнүүдэд Монголоос хүн ирж байгаагүй болохоор маш их баярласан.

Тэмцээн маань 30 хоногийн турш сайхан болж өнгөрсөн. Бид их олон газруудаар явсан. Дэлхийн миссийн холбоогоор бахархсан. Гоо сайхны тэмцээн төдийгүй асар том хүмүүнлэгийн ажил явагддаг юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрч, гайхан биширч байсан. Хоёр цагийн дотор хоёр сая 772 мянган юань цуглуулаад тэр чигээр нь Хайнанийн үер усны гамшигт нэрвэгдээд байгаа хүмүүст хандив болгож өгсөн. Энэ бол үнэхээр бахархмаар санагдаж байсан. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг үнэн юм даа гэж бодож байлаа.

-Шилдэг 25 бүсгүйг зарлаж байхад Монголчууд бид амьсгаа даран чагнаж суулаа. Тэр мөчид өөртөө хэр итгэлтэй байсан бэ?
-Тэмцээнд орохоос өмнө ч би өөртөө итгэлтэй байгаагаа хэлж байсан. Өөртөө итгэлтэй хүний алхаа гишгээ, инээмсэглэл нь хүртэл илүү сайхан харагддаг шүү дээ. 25 бүсгүйгээс таван бүсгүй тэмцээнүүдэд түрүүлээд шалгарсан байсан. Шилдэг 20-д орно гэдэгтээ итгэлтэй байсан. “Надад дахин нэг боломж олгооч, долоод шалгарч, дэлхийн миссийн тайзан дээрээс үг хэлэх боломж олгооч” гэж маш их залбирсан. Харамсалтай нь чадсангүй. Гэхдээ шилдэг 25-д орсондоо маш их баяртай байгаа. Энэ бол миний хувьд төдийгүй Монголын хувьд том амжилт гэж дүгнэж байна.

-Шилдэг 25-д шалгарахад юу нөлөөлсөн гэж бодож байна?
-Дэлхийн миссд орсон маань маш том хувь тохиол байсан. Яагаад гэхээр өмнө нь миссийн тэмцээнүүдэд орж байхдаа дэлхийн миссийн тэмцээнийг уулын оргил гэж дүгнэж байсан. Энэ оргилд хүрэхийн тулд би асар их хичээл зүтгэл гаргаж, чин сэтгэлээсээ хүссэн. Надад олон сайхан хүмүүс тусалж, дэмжиж, тэдний сэтгэлийн дэмээр шилдэгт шалгарч чадлаа гэж бодож байна.

-Дэлхийн миссээр шалгарсан Америкийн бүсгүй болон эхний байруудад орсон бүсгүйчүүдийн талаар ямар бодолтой байна вэ. Чиний хувьд аль улсын миссийг дэмжиж байв?
-Миний хувьд Америк бүсгүй түрүүлсэнд баяртай байгаа. 18 настай маш сайхан охин. Хоёр, гуравдугаар байрт ч сайхан охид орсон. Би хувьдаа шагнал нь эзнээ олсон тэмцээн болсон гэж бодож байна. Охид өөрсдийн гэсэн гадаад, дотоод гоо сайхантай. Улс орныхоо соёл, түүхийг хадгалсан юм шиг санагдсан.

Тэмцээний дараа шүүгчид болон шүүгчтэй хамт суусан долоон мисс ирээд “Чамд баяр хүргэе, чи ёстой амжилттай оролцсон. Тэмцээнийг шүүх ямар хэцүү байсныг ойлгоорой. 115 орны сайхан бүсгүйчүүдийг хооронд нь харьцуулна гэдэг боломжгүй зүйл. Та нар бүгд маш сайхан. Та нар хэзээний ялагчид гэдгийг үргэлж санаж, сэтгэл зүрхэндээ хадгалж яваарай гэж хэлсэн. Энэ бол асар том урам зориг өгсөн сайхан үг байсан.

-А.Сарнай спортлог мисс тэмцээнд шилдэг 20-д шалгарч чадсан нь бас нэг том амжилт байлаа. Гоо бүсгүйчүүд хэр хүчтэй өрсөлдөгчид байв?
-Би хувьдаа өдөр тутам, эрүүл мэнддээ анхаарч фитнессээр хичээллэдэг. Гэхдээ амьдралдаа хэзээ ч 115 орны сайхан охидтой спортоор өрсөлдөнө гэж төсөөлж байгаагүй. Өөрийнхөө багтсан багийн таван охины нэг болж тамирчнаар тодрохдоо би үнэхээр өөртөө итгээгүй. Миний баяртай мөчүүдийн нэг байсан. Ямар ч байсан бид хөгжилтэй байсан. Холын зайд уралдсан, уртын харайлт хийсэн, усанд сэлсэн, буухиа тэмцээн болсон. Хөнгөн атлетик, хоккейн мэргэжлийн тамирчин охид ч байсан. Тэдэнтэй нэг дор өрсөлдөнө гэдэг хөгжилтэй, сайхан л байсан.

-Эхний өдрийн хүлээн авалтад өмсөж орсон хувцас чинь оролцогч бүсгүйчүүд төдийгүй шүүгчдийн анхаарлыг ихэд татсан гэсэн. Түүнээс болоод энэ өдрийн үйл ажиллагаа шалгаруулалтад нөлөөлөхгүй гэсэн мэдэгдэл гаргахад хүргэсэн байсан. Тэнд яг юу болсон юм бэ?
-Тийм үү. /инээв/ Охид болон шүүгчид, зохион байгуулагчдын зүгээс ямар нэг мэдэгдэл хийгээгүй. Би Монголоо төлөөлж “Дэлхийн мисс”- д орж байгаа болохоор цаг тутамдаа эх орныхоо соёл, түүх, зан заншлыг сурталчлах асар том үүрэг хариуцлага хүлээж явсан учраас ямар хувцастай оролцох нь миний эрхийн асуудал. Монголын үндэсний хувцас хамгийн гайхамшигтай сайхан нь байдаг. Миний хувцас шүүгч төдийгүй хүн бүхний анхааралд өртөж чадсан. Тэр нь шүүгчдийн шалгаруулалтад ямар нэг байдлаар нөлөөлөх эсэхийг зарлаагүй. Гэхдээ миний бодлоор шууд утгаар шүүгчид шалгаруулалтад нөлөөлөхгүй гэж байгаа ч бүгдийнх нь анхаарлыг татна гэдэг амжилт шүү дээ.

Дэлхийн олон хүмүүст Монголынхоо үндэсний хувцас, соёл, гоо сайхнаа харуулж, бахархуулж, бишрүүлж байгаадаа баяртай байна. Би өөрөө мэдээгүй байхад энэ тухай Монголоос маань холбооны эгч утасдаад хэлэхэд нь хувьдаа баярлаж байлаа.

-Далайн эргийн гоо бүсгүйн шилдэг 40-д багтсан байх. Бүгд ижил хувцастай оролцсон юм уу?
-Тэмцээний урьдчилан шалгаруулалтаар шүүгч нар нэг өрөөнд суугаад биднийг нэг нэгээр нь оруулж харсан. Тайзан дээрээс харагдах нэг өөр, ойроос харах бас өөр шүү дээ. Эхний шалгаруулалт усны хувцастай гараа байсан болохоор сандарч байсан. Гэхдээ ямар ч байсан 40-д шалгарсандаа баяртай байгаа. Миний усны хувцас хамгийн гоё нь байсан гэж бодож байгаа. Яагаад гэхээр би энд хоёр төрлийн усны хувцас авчирсан юм. Шалгаруулалтын өмнөх хоёр цагт би өөрийгөө бэлдэж байх явцдаа усны хувцсаар гоёх шаардлага гарсан. Бусад бүсгүйчүүдтэй харьцуулахад миний хувцас гоёл багатай юм шиг санагдахаар нь нэгнээс нь гинж, гялалзсан зүүлтийг нь аваад нөгөөдөхөд нь оёсон. Маш хурдан хугацаанд гоё загварын усны хувцас зохиож өмссөндөө баярласан. Шалгаруулалтад оролцохдоо алхаа гишгээ бүх юм маань сайхан байсан.

-Өвөрмонголын Ордост очиход Монголын мисс гэсэн утгаар нь чамайг онцолж, ач холбогдол өгсөн үү. Тэнд ямар сэтгэгдэл төрж байв?
-Надад гэртээ байгаа юм шиг санагдсан. Сайхан сэтгэгдэл төрсөн. Дэлхийн миссийн 60 дахь жилийнх нь ойгоор зургаа дахь Монгол оролцогч, Чингис хааны бунхан дээр ирсэн нь асар их бэлэгшээлтэй, урам зориг өгсөн арга хэмжээ болсон. Өвөрмонголчууд намайг онцолж дэмжээд, гар гараасаа барьчихаад ”Монгол” гэж орилж байхад сайхан сэтгэл төрөлгүй яахав. Бүх улс орны охид маань Чингис хааны, Монголын тухай түүх соёл, зан заншил, хувцсыг харж, тэдэнд хадагтай архи барьж хүндэтгэсэн. Цам харайлт, бөх барилдаан, морин уралдаан гээд бүгдийг үзсэн.

Хэдийгээр Өвөрмонголд ч гэлээ би Монголынхоо түүх соёлоор бахархсан. Монголд хамгийн ойр ирж, хүмүүстэй уулзаж, түүх соёлыг мэдэж, өөрсдийн соёлоо солилцож цаг мөчийг сайхан өнгөрөөсөнд баяртай байна.

-Бүтэн сарын турш орон орны миссүүдтэй хамт байсан. Сэтгэлд тань үлдсэн хамгийн сайхан дурсамжуудаас хуваалцаач?
-Хөгжилтэй зүйлс зөндөө байсан. Өмнө нь бэлтгэл дээр Монгол, Ангол, Молдав гээд дуудахаар хоорондоо адилхан сонсогдоод гурвуулаа зэрэг гарч байсан юм. Гэтэл сүүлийн шатанд 25-д үлдэхэд Монголиа гэхэд нь Молдав гэсэн юм биш байгаа гэж бодож зогссон. Тэгэхэд хажуугаас Монтенигрогийн охин чамайг дуудлаа гэхэд нь үнэхээр сэтгэл хөдөлсөн. Миний хувьд их сайхан тэмцээн болж өнгөрлөө.

-Монголчууддаа хандаж юу хэлэх вэ?
-Удахгүй харина. Гэрээ их санаж байна. Долоон сард гэрээсээ гарсан. Харих гэж байгаадаа маш их баярлаж байгаа. 30 хоног гэдэг урт хугацаа шиг санагдаж байсан ч тэмцээн уралдааны үеэр маш хурдан өнгөрсөн. Гэхдээ насан туршдаа дурсаж явах маш сайхан мөчүүдийг өнгөрөөлөө. Удахгүй Монголдоо очоод та бүхэнтэйгээ уулзана гэхээс сайхан, сэтгэл догдолж байна.

-Бидэнтэй холбогдож ярилцсан чамд баярлалаа.

Хэрвээ миссдээ анхаарал хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж илүү сайн бэлддэг бол дэлхийн титэм тун удахгүй Монголд ирэх боломж байгааг А.Сарнай маань харууллаа. 60 дахь жилдээ зохиогдож буй энэ наадам үзэгчдээрээ хөлбөмбөгийн дэлхийн аваргын дараа ордог. “Десофт медиа” групп зургаа дахь удаагаа гоо үзэсгэлэнгийн их наадам болсон “Дэлхийн мисс”-т Монголынхоо гоо бүсгүйчүүдийг өрсөлдүүлэх боломж олгосон юм. Мөн “UBS” телевиз “Десофт медиа” групп хамтран тав дахь удаагаа дэлхийн мисс тэмцээнийг шууд дамжууллаа.

Х.Монголхатан

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3838610/a0c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
20316 Udriin mendees asuuy! [2] xorwoo 2010-11-03 565
20315 yaraltai orchuulj ogooch [4] dulgn 2010-11-03 856
20314 СОЛОНГОСТ БИЕ ХОЛДВОЛ .....ГЭРЛЭХГҮЙГЭЭР .... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-03 540
20313 СОЛОНГОСТ УНАХ MATIZ, SONATA 3, NEW MUSSO, LEGANZA, AVANTE, LANOS ЗАРНА DEVSHILT-CAR 2010-11-03 459
20312 *****НАСАН ТУРШИЙН ГОО УЗЭСГЭЛЭН**** SALESALESALESALE *** БҮСГҮЙ*** 2010-11-02 465
20311 ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ ШИВЭЭС / **САРНАЙ** salon 010-3169-6932 / *** БҮСГҮЙ*** 2010-11-02 449
20310 hi elgemsuu lawlah yubn [3] hiimor 2010-11-02 1518
20309 toollogo???? [2] tjak 2010-11-02 597
20308 hi daatgal asuuya tegeh vv [4] balzol 2010-11-02 588
20307 hi tus bolooch dulgn 2010-11-02 503
20306 ЭЛГЭМСҮҮ [7] haliungo 2010-11-02 989
20305 ** БҮХ МОНГОЛЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД ** HI***KOREA 2010-11-02 470
20304 ТЭР СОЛОНГОС НӨХӨРТЭЙ ХҮҮХНҮҮД УНШААРАЙ [10] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-02 1639
20303 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-11-02 532
20302 Та gmobi1ekr@yahoo.com мэссэнжэрээр болон 010-3147-0114 утсаар холбогдож Интернэтфоны дугаар болон цэнэглэгч картыг худалдан аваарай gcall1 2010-11-02 512
20301 Супермаркетийн арга мэх. Хэрхэн зөв худалдан авалт хийх вэ? [1] ~ELLY~ 2010-11-02 765
20300 eejvvdees acuuya [4] xuk 2010-11-02 737
20299 МОНГОЛ ЗАЛУУСЫН ДУУ ХООЛОЙ ~ELLY~ 2010-11-02 453
20298 bichij uguuch? [3] agi-erdene 2010-11-02 1685
20297 www.Doldon.com Залуусаа бүгдийг нэг дороос. Хайрын охин 2010-11-02 616
20296 toollogo?????????? [1] boloree 2010-11-02 646
20295 2 sartai huuhdiin chihnees noiton hulhi garaad bn.hatahaaraashar ungutei,unergui.yuniih ve yaj tseverleh.zuvluguu ugnu uu. [2] kaadar 2010-11-02 970
20294 Хүүхдийн инээд file ~ELLY~ 2010-11-02 559
20293 asyyh um bna?????????? [5] rexsa 2010-11-02 820
20292 Ёстой хөөрхөн бацаан [3] ~ELLY~ 2010-11-02 1004
20291 hi zuvluuch [5] mgl 247 2010-11-02 737
20290 ГАНЦ БИЕ НӨХӨРГҮЙ БҮСГҮЙЧҮҮД БҮГД ИЙМ БАЙДАГ ГЭЖ ҮҮ .???????? **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-02 925
20289 САНАА ЗОВООДОО ДОТООД СЭТГЭЛЭЭ ХУВААЛЦМААР БАЙНА ... [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-02 1878
20288 "Киви"-г хуулбарлагчид гэхдээ бүр тэднээс ч "халуухан" [3] Маралгоо 2010-11-02 775
20287 ХАРЬД БАЙГАА СӨҮЛ -УЛААНБААТАРЫН ОНГОЦООР МОНГОЛ БҮСГҮЙ ...АНХААР **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-02 914
20286 huuhnuudee nadaa neg zovoldoo [9] jeonju-s 2010-11-02 1025
20285 НЭГ ӨДРИЙН АЯЛАЛД УРЬЖ БАЙНА help-center 2010-11-02 486
20284 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-11-02 454
20283 HI BVSGVICHVVDEE DUUNET.COM SAITNII HOLBOO BARIH UTAS ASUUYA? [2] 수정_0220 2010-11-02 1201
20282 HUMUUSEE TUSLAARAI MR ESUDER 2010-11-02 566
20281 БҮСГҮЙЧҮҮД МИНЬ ЭНЭ ҮНЭН БАС ДЭНДҮҮ ҮНЭН ..ИЙМ Л УЧРААС... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-02 1049
20280 СОЛОНГОС ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС БОЛГООМЖИЛ АНХААР ИЙМ Л ... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-01 890
» МОНГОЛ БҮСГҮЙ ДЭЛХИЙН ТАВЦАНД .... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-01 3286
20278 hi nudend mah urgaad bn [1] hiimor 2010-11-01 1090
20277 toollogo???? [3] tjak 2010-11-01 917
20276 hi google.s yaj tataj avah be [3] balzol 2010-11-01 6867
20275 hi toollogo asuuyaa [3] balzol 2010-11-01 986
20274 DEEJIN KOREAGIIN UTAS??????? [2] baby girl 2010-11-01 1115
20273 mashin zardag yamar yamar saituud baidag ve [4] so-sa 2010-11-01 2221
20272 EEJDEE AVAH GESEN YUMA [3] zurchil 2010-11-01 696
배너신청
자생병원

배너신청