Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Соруулах аргаар хаана үр хөнддөг вэ? Би хүсээгүй хүүхэд гаргамааргүй байна, эм их уусан болохоор эрүүл хүүхэд төрнө гэдэгт эргэлзэж байна.
Уншсан 7120 vote 0 2010.11.17 14:42:46Асуулт: Жилийн өмнө үр хөндүүлсэн. 14 хоногийн өмнөөс охидын ерөндөг тавиулахаар докцилина эм ууж, мөөгөнцөрийн эсрэг эмчилгээ хийлгэсэн. Гэтэл миний сарын тэмдэг ирэхгүй бас хөх хөндүүрлэх боллоо. Би хүсээгүй хүүхэд гаргамааргүй байна, эм их уусан болохоор эрүүл хүүхэд төрнө гэдэгт эргэлзэж байна. Тэгэхээр вакум соруулах аргаар хаана үр хөнддөг вэ? Дараа нь шууд ерөндөг тавиулж болох уу? Сав агшааж, үрэвсэл, наалдацаас сэргийлж ямар эмчилгээ хийлгэх вэ? Өгсөх замаар миний мөөгөнцөр улам ихэдвэл яах вэ?
Хариулт: Нэгдүгээрт охидын ерөндөг гэж юм байдаггүй. Хоёрдугаарт ингэж байн байн үр хөндүүлэх нь муу үр дагавар дагуулдаг. Залуухан, төрж үзээгүй хүн юм шиг байна. Тийм учраас жирэмснээс хамгаалах арга, гэр бүл төлөвлөлтийн талаар эмчээс маш сайн зөвлөгөө авах хэрэгтэй. Үнэхээр хүсээгүй жирэмслэлт болсон бол үр хөндөхөөс өөр аргагүйд хүрэх л байлгүй. Миний зөвлөхөд үр хөндөлт бол ортой, магадлан итгэмжлэгдсэн, төрөх эмнэлгүүдэд хийх ёстой ажилбар. Хаа дуртай газраа очоод л хийлгэх юм бол дараа нь гарах үр дагавар муу байдаг юм шүү. Абортын дараа шууд ерөндөг тавьж болдоггүй, энэ нь үрэвсэл даамжруулах хандлага болдог учраас татгалзах хэрэгтэй. Абортоо чанартай, эрүүл ариун орчинд хийлгэх хэрэгтэй. Дараа нь абортын дараах хүндрэлээс урьдчилан сэргийлж хяналтанд байж үрэвсэлээс урьдчилан сэргийлэх ёстой. /Амин маргад: 320978, 88118388/ үрэвсэл, мөөгөнцөрийн эсрэг эмчилгээг үр дүнтэй хийлгэж болно.